Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/00809

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/00809

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .................. тоот хаягт байрлах ЕХХК /РД000000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............ хаягт байрлах ХХХК /РД:0000000/-д холбогдох,

            ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 169.873.760 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Х.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц / /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЕХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: ЕХХК болон Х ХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 19/01 дугаартай MV-0000 тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны бусад бичиг баримтуудыг боловсруулан батлуулах үйлчилгээ үзүүлэх ажлын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу ЕХХК нь 7 төрлийн ажлыг гйүцэтгэхээр харилцанх тохиролцсон. Гэрээнд заагдсан ажлууд нь хоорондоо уялдаа холбоотой, хийж гүйцэтгэхэд төрийн байгууллагаад болон бусад компаниудтай хамтран ажилладаг болно. ЕХХК нь гэрээнд заасан 7 ажлаас 5 ажлыг 100 хувь гүйцэтгэж дууссан бөгөөд 2 ажлын гүйцэтгэл ХХХК-ийн эзэмшлийн MV-0000 дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор дутуу байна. Хийж гүйцэтгэсэн бүх ажлыг ХХХК-д бүрэн хүлээлгэн өгсөн боловч гэрээний үлдэгдэл санхүүжилтийг гарган өгөхгүй байгаа болно. Иймд ЕХХК болон ХХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 19/01 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэл болох 56000 ам.долларыг нэхэмжлэл гаргасан Монгол банкны ам.долларын ханш 2715.22 төгрөгөөр тооцож, 152.052.320 төгрөгийг ХХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна. Мөн ЕХХК болон ХХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 19/01 дугаартай гэрээний 4.3-д захиалагч гэрээний төлбөрийг цаг хугацаандаа шилжүүлээгүй тохиолдолд гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногт 0.1 хувиар алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж зохицуулсан байдаг. Гэрээгээр тохиролцсон алданги нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх 147 хоногт өдрийн 0.1 хувиар тооцоход 17.821.440 төгрөг болж байна. Иймд хариуцагч ХХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 152.052.320 төгрөг, түүнийг хугацаандаа төлөөгүйгээс тооцсон алданги 17.821.440 төгрөг, нийт 169.873.760 төгрөгийг гаргуулж ЕХХК-д олгож өгнө үү гэв.

Хариуцагч Х ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч ХХХК-иас нэхэмжлэгч ЕХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 19/01 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 152.052.320 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. ЕХХК болон Х ХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр MV-0000 тоот тусгай зөвшөөрөлтэй нүүрсний ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны бусад бичиг баримтуудыг боловсруулан батлуулах үйлчилгээг үзүүлэх ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч нь 19/01 тоот гэрээгээр хүлээсэн 7 төрлийн ажлаас 5 ажлыг нь 100 хувь гүйцэтгэж дууссан бөгөөд 2 ажлын гүйцэтгэл нь ХХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор дутуу байна. Хийж гүйцэтгэсэн бүх ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөн боловч гэрээний үлдэгдэл санхүүжилтийг гарган өгөхгүй байна гэжээ. Гэвч энэхүү гэрээний 5.3-д гэрээний 5.1-д заасан бичиг баримтуудын боловсруулалт бүрэн дуусч, холбогдох эрх бүхий байгууллагаар бүх бичиг баримтыг баталгаажуулж, бүрэн дуусгаж, захиалагчид бичгээр мэдэгдсэний дараа гэрээт ажлын 20 хувийг шилжүүлнэ, 5.4-т гэрээт ажил дуусч, захиалагчид хүлээлгэн өгөх акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөр болох 20 хувийг шилжүүлнэ гэсэн заалтууд биелэгдэх боломжгүй байна. Учир нь өнөөдрийн байдлаар бичиг баримтуудыг боловсруулж, батлуулах зэрэг ажиллагаанууд бүрэн хийгдэж дуусаагүй байгаа тул гэрээг дүгнэх боломжгүй байна. Гэрээнд заасан 7 ажлаас нэгдүгээр ажлын хувьд манайх техник эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулж, хүлээн авч тооцоогүй болсон. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, ерөнхий үнэлгээний дүгнэлт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны тайлан болох гэрээний 3, 6, 7 дүгээр ажлыг нэхэмжлэгч тал манайд хүлээлгэж өгөхөөр авч ирсэн боловч байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангийн толгой, гарчиг хэсэг нь буруу, дунд нь хуучин дүгнэлтийг хийсэн байсан. Ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хуулбар нь хавтаст хэрэгт байгаа. 6 дугаар ажил болох газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны тайлангийн доторх хэсэг нь засвартай, буруу харж үдэгдсэн байсан. Тийм учраас манайх энэ гурван ажлыг хүлээж авах боломжгүй буюу засвар хийгээд ирвэл захирал хүлээн авч гарын үсэг зураад өгье гэсэн. Тэгээд ЕХХК нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш сураггүй болсон. Гэрээний дагуу үлдсэн 3 ажил байгаа. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр манай компанийн MV-0000 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэр гарсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэх Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэлэлцэх, сум орон нутагтай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулах зэрэг ажлууд тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан гомдол хүргүүлж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул зохих байгууллагууд эцэслэн шийдвэрлэсний дараа 19/01 тоот гэрээний ажлын гүйцэтгэлийг дүгнэх боломжтой байна. Иймд ЕХХК-ийн гаргасан ХХХК болон ЕХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 19/01 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 152.052.320 төгрөг, алданги 17.821.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЕХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 152.052.320 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т зааснаар тооцсон алданги 17.821.440 төгрөг, нийт 169.873.760 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 71.681.536 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 98.192.224 төгрөгийн шаардлагыг в.

            Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №19/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч ЕХХК нь ХХХК-ийн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших MV-0000 тусгай зөвшөөрөлтэй Х нэртэй нүүрсний ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол, уулын ажлын 2019 оны төлөвлөгөө, байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, төлөв байдлын тайлан зэргийг боловсруулах, улмаар холбогдох байгууллагуудаар баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ХХХК нь ажлын хөлсөнд 140.000 ам.доллар төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогд байна.

            Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч ЕХХК нь хариуцагч ХХХК-д дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний зүйл болох гэрээний 5.1 дэх хэсгийн гүйцэтгэвэл зохих ажлын 1-д заасан MV-0000 тусгай зөвшөөрөлтэй талбайн техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол, 3-т заасан байгаль орчны ерөнхий үнэлгээ, 6-д гэрээний газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, 7-д заасан төлөв байдлын тайланг тус тус хийж гүйцэтгэсэн, 4-т заасан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэснийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх байсан боловч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаар шийдвэрээр ХХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-0000 дүгээр тусгай зөвшөөрөлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн байх бөгөөд гэрээний 5.1 дэх хэсгийн гүйцэтгэвэл зохих ажлын 2-д заасан уулын ажлын 2019 оны төлөвлөгөө, 5-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дээрх байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуучлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсны дараа хийгдэхээр байжээ.

            Нэхэмжлэгч ЕХХК нь хариуцагч ХХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас 5 ажлыг хийж гүйцэтгэсэн, энэ нь нийт ажлын гүйцэтгэлийн 90 хувьтай тэнцэж байгаа тул гэрээнд заасан ажлыг хөлсний үлдэгдэл болох 56000 ам.долларыг хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс тооцсон алдангийн хамт нэхэмжилж нийт 169.873.760 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч ХХХК нь гэрээгээр тохиролцсон ажлаас MV-0000 тусгай зөвшөөрөлтэй талбайн техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол гэх бичиг баримтыг боловсруулж, холбогдох байгууллагаар батлуулсныг хүлээж авсан, байгаль орчны ерөнхий үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байгаль орчны төлөв байдлын тайлан гэх бичиг баримтуудыг боловсруулж, холбогдох байгууллагаас батлуулсан боловч байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлангийн толгой, гарчиг хэсэг нь буруу, дунд нь хуучин дүгнэлтийг хийсэн байсан. Ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хуулбар нь хавтаст хэрэгт байгаа боловч хүлээлгэж өгөөгүй, 6 дугаар ажил болох газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны тайлангийн доторх хэсэг нь засвартай, буруу харж үдэгдсэн байсан. Тийм учраас манайх энэ гурван ажлыг хүлээж авах боломжгүй буюу засвар хийгээд ирвэл хүлээн авах боломжтой. Бусад гурван ажил нь манай тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор хийж гүйцэтгэх боломжгүй байгаа. Эдгээр дөрвөн ажлын гүйцэтгэл нь нийт ажлын 70 хувьтай тэнцэнэ гэж үзээд холбогдох хөлсийг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч ЕХХК хүлээн зөвшөөрөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 5.3, 5.4-т зааснаар гэрээний 5.1-д заасан бичиг баримтуудын боловсруулалт бүрэн дуусаж, холбогдох эрх бүхий байгууллагаар бүх бичиг баримтыг баталгаажуулж, бүрэн дуусгаж захиалагчид бичгээр мэдэгдсэний дараа гэрээт ажлын үнийн дүнгийн 20 хувь болох 28.000 ам.долларыг, гэрээт ажил бүрэн дуусаж захиалагчид хүлээлгэн өгөх акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөр болох 20 хувь буюу 28000 ам.долларыг төлөхөөр тохиролцсон тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Е ХХК нь гэрээний 5.1-т заасан боловсруулах бичиг баримтуудыг бүрэн дуусгаж, холбогдох эрх бүхий байгууллагаар бүх бичих баримтыг баталгаажуулаагүй байх тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХК-д ажлын хөлсний үлдэгдэл болох 56.000 ам.долларыг төлөх үүрэг үүсээгүй байна.

            Гэвч нэхэмжлэгч ЕХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д заасан ажлаас MV-0000 тусгай зөвшөөрөлтэй талбайн техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол, байгаль орчны ерөнхий үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байгаль орчны төлөв байдлын тайлан гэх дөрвөн бичиг баримтыг боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулсан боловч ХХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор холбогдох байгууллагаар хэлэлцүүлж чадаагүй, бусад ажил болох уулын ажлын 2019 оны төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар батлуулсны дараа хийж гүйцэтгэгдэхээр байна.

            Хариуцагч ХХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-0000 дүгээр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч ЕХХК-иас шалтгаалаагүй, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоогүй байна.

            Иймд нэхэмжлэгч ЕХХК-ийг гэрээгээр тохиролцсон бичиг баримтуудыг боловсруулах үүргээ дутуу гүйцэтгэсэнд буруутгах боломжгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг шаардах, ХХХК нь түүний хийж гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг төлөх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч ЕХХК нь гэрээнд заасан байгаль орчны ерөнхий үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байгаль орчны төлөв байдлын тайлан гэх бичиг баримтуудыг боловсруулан эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх бөгөөд дээрх бичиг баримтуудад техникийн шинжтэй толгой, гарчиг хэсэг нь буруу, буруу харж үдэгдсэн зэрэг алдаа гарсан нь хийж гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

            Нэхэмжлэгч ЕХХК-ийн хийж гүйцэтгэсэн MV-0000 тусгай зөвшөөрөлтэй талбайн техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт тодотгол нь 76.363.62 ам.доллар, байгаль орчны ерөнхий үнэлгээ нь 3500 ам.доллар, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа нь 12500 ам.доллар, байгаль орчны төлөв байдлын тайлан нь 8000 ам.доллар, нийт 100.363.62 ам.доллар байх бөгөөд түүн дээр нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг нэмж тооцоход 110.399.9 ам.доллар болж байна.

            Энэхүү 110.399.9 ам.доллар нь нийт гэрээгээр тохиролцсон хөлс 140.000 ам.долларын 78.8 хувьтай тэнцэж байх тул нэхэмжлэгч ЕХХК-ийг нийт ажлын 78.8 хувийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

            Хариуцагч ХХХК нь гэрээт ажлын үнийн дүнгийн 60 хувь болох 84.000 ам.долларыг урьдчилан төлсөн тул хийж гүйцэтгэсэн үлдэгдэл ажлын 18.8 хувь буюу 26.399.9 ам.долларыг ЕХХК нь нэмж шаардах эрхтэй бөгөөд төлбөрийг нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханш /Mоngolbank.mn/ 1 ам.доллар 2715.22 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцон тогтооход хариуцагчаас ХХХК-иас 71.681.536 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЕХХК-д олгох үндэслэлтэй байна.

            Харин гэрээний төлбөрийг цаг хугацаандаа шилжүүлээгүй нь хариуцагч ХХХК-иас шалтгаалаагүй тул талууд гэрээний 4.3-т зааснаар алданги тооцох боломжгүй тул нэхэмжлэгч ЕХХК-ийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 17.821.440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.168.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 516.358 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХК-иас 71.681.536 /далан нэгэн сая зургаан зуун наян нэгэн мянга таван зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЕХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98.192.224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.168.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 516.358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЕХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР