Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Т.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *********************,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн,

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч: ************************,

Гэрч: Т.Нямсүрэн,

Шүүгдэгч ***************өмгөөлөгч: ***********,

Шүүгдэгч ****************өмгөөлөгч: ******************,

Шүүгдэгч ************* өмгөөлөгч: *****************,

Шүүгдэгч *****************, иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын өмгөөлөгч: Б.Дашдорж,

Шүүгдэгч * нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогтой ************** *********** овогтой ********************* овогтой *********************** овогтой ************************** нарт холбогдох эрүүгийн 2227001910047 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *****************аймгийн *************** суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ аймгийн ************* сумын ************** багийн ****************** оршин суудаг, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, урьд ял шийтгэлгүй ****************** овогтой ******************* /РД:********************/,

 

2. Монгол Улсын иргэн 1978 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******************аймгийн ***************суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ********* хотын ******** дүүргийн ******** дүгээр хороо, **************дугаар байрны ****************** тоотод оршин суудаг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдсан, урьд ял шийтгэлгүй ************** овогтой ************************

 

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдөр *************аймгийн ******************суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн *********** ажилтай, ************** **********сумын ************** багийн ***********тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *********овогтой ***********************

 

4. Монгол Улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *************аймгийн *********** суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ************хот, ***********дүүргийн ********* дүгээр хорооны **************** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, *********** овогтой ***************

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ************************* нар нь ************ аймгийн *********** сумын ************* багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажил явагдаж байсан талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, “Ачаа өргөх краны төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөний улмаас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус сумын Вангийн-Овоо багийн Од хороонд байрлах 408 дугаартай цахилгаан түгээх дэд станцын дэргэдэх бетон шонд гэрэл байрлуулан ажиллаж байсан ****************** 9 метрийн өндөр шонгоос өргөгч тусгай тээврийн хэрэгслийн /краны/ сумнаас хамгаалах бүсээр оосорлон буулгах үед хамгаалах бүсний оосор тасарч газарт унаж нас барсан буюу хүний амь насанд аюултай болохыг мэдсээр байж “кранаараа буулгаад авчихаа”, “өмнө нь нэг хүнийг краны сумаар буулгаж байсан” гэж хөнгөмсгөөр найдаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Шүүгдэгч ********* нь **************аймгийн **********сумын*************** багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажил явагдаж байсан талбайд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус сумын **********багийн ******* хороонд байрлах 408 дугаартай цалхилгаан түгээх дэд станцын дэргэдэх бетон шонд гэрэл байрлуулан ажиллаж байсан ******************9 метрийн өндөр шонгоос бууж чадахгүй байгаа буюу амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд байгааг мэдсээр байж “мэргэжлийн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх” гэсэн байдлаар хайхрамжгүй хандсаны улмаас ********************** нь өргөгч тусгай тээврийн хэрэгслийн /кран/ сумнаас хамгаалах бүсээр оосорлон бэхэлж буух явцдаа унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Шүүгдэгч ******************нь *************** аймгийн ************** сумын Засаг даргатай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ӨВАХХСЗДТГ202206047 дугаартай гэрээ байгуулж тус сумын Вангийн-Овоо багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг хийх ажлыг гүйцэтгэж байх хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээ аваагүйгээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус сумын ************** багийн************** хороонд байрлах 408 дугаартай цалхилгаан түгээх дэд станцын дэргэдэх бетон шонд гэрэл байрлуулан ажиллаж байсан ******************** 9 метрийн өндөр шонгоос өргөгч тусгай тээврийн хэрэгслийн /кран/ сумнаас хамгаалах бүсээр оосорлон буулгах үед хамгаалах бүс тасарч газарт унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************мэдүүлэхдээ:

            Би хүүхдээ амь үрэгдсэнд маш их харамсаж байна. Би хоёр хүүтэй байсан. Нэг нь бурхан болчихлоо. Бид хоёр хоёулхнаа амьдардаг байсан. Надад их тус болох хүүхэд байсан юм. Намайг асарч, хамгаалж надтай амь нэгтэй, миний үгнээс гардаггүй тийм хүүхэд байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүүхэд өглөө 8 цагт босоод хоол идмээр байна гэхээр нь би хоол хийж байхад утсаар яриад байх шиг байсан. Миний хүү хоолоо ид гэхэд би ажлаас дөрөө гаргаж өгчхөөд ирээд иднэ гэсэн. Чи юундаа яараад байгаа юм бэ гэсэн чинь гадаа машин ирсэн байна гэсэн. Би цонхоороо хартал гадаа машин зогсож байсан. Би дөрөө, бүсээ гаргаж өгчхөөд удахгүй ирэх байх гэж бодсон. Хоолыг нь халуун саванд хийсэн хүлээгээд байлаа ирдэггүй. Цагийг мартсан байна. **************** над руу яриад ********************* шонгоос уначихлаа гэсэн. Би юу яриад байгаа юм бэ. Түргэн дуудахгүй бол наадах чинь үхлээ гэхэд түргэн дуудсан л гэсэн. Явган эмнэлэг дээр очиход*****************нар ирсэн байсан. Манай хүү орон дээр чарлаад хэвтэж байсан. Юу болсон юм бэ гэхэд бүс нь тасраад унасан. Би шонгийн модны оройгоос барагтай л бол ойчихгүй дээ сурчихсан юм чинь зүгээр байх гэж бодоод байсан чинь бүснээс нь дэгээгээр дүүжлээд буулгах үед бүс нь тасраад унасан гэсэн. Тэр үедээ би бантаад ямар болгоомжгүй юм хийдэг юм бэ л гэж хэлсэн. Эмнэлэг тусламж сайн үзүүлсэн. ************** Улаанбаатар хот руу аваад явах уу гэж байсан. Одоохондоо хот яваад яах юм бэ. Юу болж байна гэхэд дунд чөмөг нь хугарсан байна хагалгаа хийнэ гэж байсан. Орилж, хашхирч байсан хүүхэд чинь чимээгүй болчихсон. Тэгээд удалгүй нас барсан даа. Ажил явдалд ***********нар оролцсон. *************** маргааш нь ахаа уучлаарай гээд 500 000 төгрөгийг ажил явдалд нь хэрэглээрэй гээд өгсөн. *************300 000 төгрөг өгсөн. Эхлээд нэг танихгүй хүн яриад байсан. Би ********* аймгийн ************* суманд очно. Би чамаас уучлалт гуймаар байна. Хэдэн төгрөг ажил явдалд өгмөөр байна гэсэн. Би ажил явдалд мөнгө авч болохгүй байх гээд өмгөөлөгчөөсөө асуухад дансаа тэр хүндээ өгчих гэсэн. ******************* над руу 8 250 000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдөр ************* 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Би гомдолтой байна. Оршуулгаас хойш хэн ч надтай уулзаагүй. *******************нэг дор ажилладаг л байсан хүмүүс. Гомдож явдаг. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Оршуулгын зардал 18 945 955 төгрөг, ***************** нарын өгсөн мөнгө болох 10 050 000, ************ **************** нарын 800 000 төгрөгийг мөн хасаад, сэтгэл зүйн зөвлөгөө авах ёстой түүний төлбөр 12 960 000 сая төгрөгийг нэмээд төлөх ёстой гэсэн. Сэтгэл санааны хохирол гэж 100 000 000 төгрөг нэхэмжилнэ. Олон шөнө нойргүй хонолоо. Их юм бодлоо. Олон хоног нойргүй явахаар зүрх өвддөг юм байна. Даралттай болж, чих дүлий болдог юм байна. Би тэр бүсийг огт мэдэхгүй. Надад хувьд ийм бүс байхгүй. Надад 2000 оноос өмнөх тушаал байдаг. 2000 оноос хойш 15 жил үүдэнд суудаг ажил хийдэг байсан. Манай хүүхэд шугамын монтер хийдэг байсан. 2019 онд ашиглалтын монтер болсон. Ажил дээр байнгын дөрөө, бүс байдаг байсан. Хувьд бол дөрөө, бүс байхгүй гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******************* мэдүүлэхдээ:

            Энэ үйл явдал нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон юм. Яах ч аргагүй шон дээр 20-30 минутын турш гацсан хүн тэсвэр алдаад, гар хөл нь цуцаад бас хүмүүсийн шаардлагаар дүрэм зөрчөөд амийг нь аврах гэсэн нь буруу болсон. Миний буруу. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******************мэдүүлэхдээ:

            Энэ хэрэг нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө болсон. Золгүй явдал болсонд ар гэрээс нь уучлалт гуйж байна. Урьд нь мөн хувийнхаа зүгээс очсон. Хархорин суманд улсын өртгөөр хийгдэх ажлыг ***************** тендерээр захиалагч талаас гэрээ хийж авсан. Би энэ ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Уг цамхаг гэрлийг мэргэжлийн хүмүүсээр зайлшгүй холбох шаардлагатай байсан учраас **************** дээр очин 3 ширхэг цамхаг гэрэл холбоод өгөх хүн байна уу гэхэд байгаа гэсэн. Удалгүй 2 залуутай гарч ирээд энэ хүмүүстэй ярьчих гэсэн. Хэрэг болсон өдрийн өмнөх орой 2 хүнээ аваад айлын хашаанд 3 цамхаг гэрлийнхээ холболтыг хийсэн. Маргааш өглөө *********** над руу залгаад ажил дээр ирсэн байна гэсэн. Би ажил дээр нь яваад очиход 4, 5 залуу бөөгнөрчихсөн зогсож байсан. Тэгтэл ********* орлогч дарга манай ажлыг шалгая гэхээр нь нааш, цааш явж шалгуулсан. 3 цамхгаа холбосон хашааны айлын эзэн аймаг явах гэсэн юм унаанд хүргээд өг гэсэн. Хүргэж өгчхөөд ирэхэд цамхаг гэрлээ босгосон байсан. Ажлаас дөрөө аваад ирье гэхэд нь явж өгчхөөд тэжээлийн кабель руугаа явсан. Айлаас кабелиа авчхаад шуудуу руу холболт хийх байсан тул 2 хүн аваад газар шорооны болон хар хоолойнд кабель сүвлээд сууж байсан. Тэр үед нөгөө хүмүүсийн ажил дуусаж байхаар нь би **************руу ойртож очоод талийгаачийг яагаад буухгүй байгаа юм бэ гэхэд тоглож байгаа юм гэсэн. Тэгээд би өмнөх ажлаа хийхээр явтал нэг юм дуугарсан. Талийгаач газар унасан байдалтай байхад түргэн тусламж дуудаад үзүүлсэн. Тэрнээс хойш эмнэлэг дээр байж байтал бурхан болсон гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ:

            Тухайн өдөр *************** шон дээр гарах хүн олоод өгчих *************** таньж мэдэх хүн байхгүй төсөл хийдэг компанитай ярьсан байсан чинь завгүй болчхоод болдоггүй. Чи ахдаа хүн олж туслаач гээд байхаар нь найз руугаа ярьсан. Тэгээд л ийм зүйл болсон гэв.

       

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******************** мэдүүлэхдээ:

            Хүний амь насыг болгоомжгүй хохироосонд уучлаарай. ******************над дээр орж ирээд энэ тендерт ороод өгөөч, манайх өр төлбөртэй байгаа. Та яваад өгөөч гэж гуйсан юм. Би ********************дуудаад хийж болох юм уу гэхэд ******************өөрөө болно болно гэсэн. Би нутаг усныхаа хүмүүсийг сайн мэднэ. Ажил хийх боломжтой гэсэн. Тендерт баримтаа явуулахад тэнцсэн байсан. Гэрээ байгуулах зэрэг ажлыг ************л хийсэн. Миний хүүтэй адилхан, хүүхдүүд нь сургууль хичээлдээ орох гээд мөнгө төгрөгийн хэрэгцээ байна гээд гуйгаад байхаар нь тендерт орсон. Энэ залууд итгэсэндээ бага зэрэг харамсаж байна. Одоогийн залуус ажлаа хариуцлагатай хийж чадахаа больсон байна. Газар дээр ямар үйл ажиллагаа болсныг мэдэхгүй байна. Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ажил эхлэх зөвшөөрөл өгдөг юм. Манайд тийм бичиг ирээгүй учир ажил явагдаж байгааг мэдээгүй. Аль эрт ажил эхлээд ийм зүйл болсон байсан. Мөнгө авъя гээд орж ирэхээр нь материалаа авах гэж байгаа байх мөнгийг нь гаргаад өгчих л гэсэн. Дахиад 10 000 000 төгрөг орж ирэхээр нь тэрийг нь өгчих гээд*****************нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгийг авна шүү гэсэн. Ийм л зүйл болсон гэв.

 

            Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч *******************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            2021 оны 12 дугаар сард************** гэдэг компани *************** дүүрэгт 665 000 000 төгрөгийн ажил дээр түншлэлээр ороод өгөөч гэсэн юм. Ерөнхий гүйцэтгэгч нь тендерийнхээ гол үүргийн 70-80 хувийг хариуцаад, гүйцэтгээд явдаг. Тухайн үед л *************гэдэг компанийг чадалтай гэдгийг мэдэж авсан. Тэр өдрөөс хойш ************манайхаар ирдэг болсон. Нэг өдөр аавтай ******** аймгийн ********* сумын ************багт хийх ажил байна гээд яриад сууж байсан. Тэр үед *************************2 ажил байна танайх ороод өгөөч гэсэн. Аав намайг материалаа бүрдүүлээд явуулчих гэсэн. Тендерээр хийгдэж байгаа бүх ажил төсөв, материал, ашиг, машин механизмын зардал гээд тодорхой байдаг. Гэтэл энэ ажил төсөв байхгүй байсан. ************ төсвийн тухай асуухад 42 500 000 төгрөгийн төсөвтэй байгаа л гэсэн. Манай хувьд хол газар 42 500 000 төгрөг дээр ажиллана гэдэг хэцүү. Манайх дангаараа байсан бол энэ ажлыг авахгүй байсан. Тэгээд золгүй явдал болсны дараа ******************над руу залгаад шонгоос хүн уначихлаа, хөл нь хугарсан юм шиг байна гэсэн. Би хариуд нь ажил дааж явж байгаа байж ямар хариуцлагагүй юм бэ гэж хэлсэн. Тэгтэл орой 6 цаг өнгөрч байхад унасан хүн маань бурхан болчихлоо гэсэн. Аав зүрх муутай учир би шууд хэлж чадаагүй. Дахин харвах вий гэж эмээгээд хэд хоногоос зөөллөж хэлсэн гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             2022 оны 10 дугаар сарын 02-ны өглөө ээлжийн ажилдаа /ЭБЦТС/-д яваад орой гэртээ ирсэн. Гэртээ ирээд хүү маань 9 сард дутуу амарсан учраас үлдсэн 5 хоногийн амралтаа авчихлаа. Маргааш ************* хот руу явчхаад ирье гэж ярьж байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би гэрээс гарахад хүү маань гэртээ ганцаараа үлдсэн ба маргааш хот руу явна даа гэж хэлж байсан. Би гадуур явж байгаад орой 23 цагийн үед гэртээ ирэхэд хүү  маань ганцаараа байсан ба би хэлэхдээ хоол идсэн юм уу гэхэд идчихсэн гэж хариулсан. Тэгээд бид 2 өрөө өрөөндөө ороод унтаж амарсан. Гэрийнхээ хувцастай унтах гээд ороо засаж байсан. Гадагшаа гарсан бол архи дарс хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй. Тухайн өдрийн өглөө 8 цагийн үед босоод байж байтал хүү маань сэрээд аав хоол хийгээдэх гэхээр нь би ямар хоол хийх үү гэтэл шөлтэй хоол хийчихээ гэж хэлээд орондоо хэвтэж байсан. Хүү маань орондоо хэвтэж байхдаа үе үе утсаар яриад байсан бөгөөд би бодохдоо Улаанбаатар руу явах унаагаа л ярьж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд хоол болж байхад хүү маань босож ирээд хоолоо идэлгүй надад хандаж аав “би гялс гараад дөрөө, бүсээ гаргаж өгчхөөд ирье, удахгүй ирнэ, гадаа машин ирчхээд байна” гэж хэлээд гараад явсан. Би гэрээс гарснаас хойш холбогдолгүй байж байгаад ************ над руу залгаад хүүг маань шонгоос унасан гэж хэлсэн. 11 цаг өнгөрч байхад ярьсан байх гэрээс гарснаас хойш 1 цаг орчмын дараа санагдаж байна. Надтай хамт байдаг. Миний түшиг тулгуур болсон хүү маань байсан. Зүгээр байсан хүүг маань дуудаж яваад ийм асуудал гарсан. Дуудаагүй бол хүү маань амьд сэрүүн байж байх байсан. Гомдолтой гэх мэдүүлэг ... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

 

            Гэрч *******************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед намайг ажил дээрээ байхад өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлагаар очиход тухайн хүн газар унасан, хүйтэн хөлс нь гарсан орилж чарласан байдалтай байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд эмнэлэгт авч ирж, хүчил төрөгч өгч 2 гарт нь 3-н судсанд уян зүү тавьж шингэн сэлбэж, цус тогтоох эмчилгээ эхлүүлж шинжилгээнүүдийг бүрдүүлж өвчтөний биеийн байдал маш хүнд болсон тул хамтарсан үзлэг зарласан. Тэгээд бөөнөөрөө үзлэг хийж эмчилгээ төлөвлөж интубци тавьж амьсгалын аппратанд оруулж эмчилгээг эрчимт эмчилгээний хуудсаар үргэлжлүүлэн хийсэн боловч 17 цаг 08 минутад зүрх зогсож шууд бус массаж хийж лавшруулан яаралтай тусламж үзүүлсэн боловч 17 цаг 40 минутад үр дүн өгөхгүй байсан тул тусламж үйлчилгээг зогсоосон...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Гэрч *************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед гэртээ байсан. Тэгээд би хүүхдийнхээ шээсийг асгах гээд нойл руу орох гээд явж байхад өөдөс нэг залуу гараад ирсэн. Тэгсэн тэр залуу өөдөөс эгчээ би нойлд чинь бие засчихлаа гэж хэлэхээр нь зүгээр зүгээр гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу өөдөөс эгчээ танай хашаанд гоё гэрэл тусна  гадаа чинь гоё гэрэл тавьж байгаа гэж надад хэлсэн тэгээд тэр залуу гараад явсан. Тэгээд би үүдний таамбар цэврэлчихээд хог асгах гээд гарсан тэгсэн чинь хашааны гадна талд шугам сүлжээний хүмүүс ирсэн гэрэл тавьж байсан нэг хэсэг нь утсаа булах гээд газар ухаж байсан. Нэг залуу шонгийн орой дээр гарсан гэрлээ тогтоож байсан кран нь наад талд нь байсан. Тэгээд сүүлд нь кранаа буулгасан байсан. Тэгээд шонд гарсан байсан залуу доошоо дөрөөгөөрөө буух гээд бууж чадахгүй нэлээн хэсэг байж байснаа кранаар бууя гэж тэр өөрөө тэгсэн. Тэгээд нөгөө краны жолооч дээд шон руугаа кранаа өргөөд тэгээд тэр залуу краныхаа дэгээг бүсэндээ хийсэн юм шиг байгаа юм. Тэгээд бүс тасраад уначих шиг болсон. Тэгээд би сандраад очсон. Тэгэхэд нөгөө шонгоос ойчсон хүн ёолоод хар хөлс нь гарсан байдалтай газар хэвтэж байсан. Хамт байгаа хүмүүсийг түргэн тусламж дууд гэсэн намайг тэр хүмүүс ор гээд байсан би гэртээ орсон...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

            Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Тухайн үед Сум хөгжүүлэх орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулсан ажилд хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тэр ажлын хэсэгт нь  Засаг даргын орлогч ********** Байгаль орчны байцаагч **********миний бие байсан, бусад хүмүүсийг нь санахгүй байна. Бид нар 7 хоногтоо 1-2 удаа ажлын гүйцэтгэлийг шалгаж, хяналт тавьж байсан. Тухайн ажлын гүйцэтгэлийн талаар Батсүхтэй уулзаж ярилцдаг байсан. Хүлээлгэн өгөх үүрэгтэй нь “************* байсан. Анх гэрээнд 12 ширхэг гудамжны гэрэл, 3 ширхэг гэрлийн цамхаг байрлуулах байснаас 12 ширхэг гудамжны гэрлийг хийж дуусгаад, гэрэлт цамхагаа хийж байхдаа энэ асуудалд ороод түүнээс хойш ажлаа хийгээгүй. Би гэрээ хийдэггүй учир сайн хэлж мэдэхгүй байна, гэхдээ энэхүү асуудлаас болж ажил зогссон, ****************гэрээний хугацааг сунгах талаар албан бичиг ирүүлээгүй, утсаар *******************холбогдоход ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байна гэж хэлж байсан. Мөн **********************мэйл хаяг болон шуудангаар “ажлаа хийж дуусгаад хүлээлгэж өгөх” талаар албан бичгийг 2-3 удаа явуулсан, миний мэдэхийн хариу ирээгүй байгаа уг ажлыг гүйцэтгэх нь *****************100 хувь хариуцсан ажил. Тус компанийг төлөөлж ********************* гэх хүн ирж ажлын явц, байдлын талаар харилцдаг байсан ************ нь өөрийгөө *********************** гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг /02 дугаар хх-ийн 184 дүгээр хуудас/,

 

            Гэрч *********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

             “... Манайх бол тухайн ажлын гүйцэтгэлийн явцын хяналтыг л тавина. Тэрнээс биш аюулгүй ажиллагаа гэх мэт бусад асуудалд хяналт тавих шаардлагагүй. Явцын хяналтыг манай ерөнхий архитектор ***************явж шалгаж байсан, уг ажлыг гүйцэтгэлийн талаар ************л холбогдож ярьдаг байсан. ***********************нь л уг ажлыг хүлээлгэн өгөх ёстой, одоогоороо ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Асууж тодруулахаар **************нь хэрэг гарсантай холбогдуулан ажил хийх боломжгүй байгаа гэх мэт үг хэлдэг байсан. *******************л уг ажилд гол үүрэг оролцоотой байсан. Уг компанийг төлөөлж ***************** гэх хүн л бид нартай уулзаж, ажлын явц гүйцэтгэлийн талаар хэлж ярилцдаг байсан. Өөр хүн бол ирж уулзаж, холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /02 дугаар хх-ийн 186-187 дугаар хуудас/,

 

            Гэрч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...2022 оны 10 дугаар сарын 03-ний өдөр би ************хамт манай хашаанд цамхаг гэрлүүдийг араманд нь тогтоогоод холболтуудыг хийгээд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед дуусгаад тэгээд ************гэх жолооч крантай машинтайгаа ирж ачаад тэгээд гэрэл суурилуулах газраа очоод тэгээд краны жолооч кранаа ажилд оруулаад нэг гэрлээ дээш нь өргөөд гэрлийн бетон шон дээр тавьсан.  Тэгээд ************* бид хоёр өндөрт ажиллах эрхгүй учраас газрын тэжээлийн кабелийг хар хоолойнд сүвлэх ажлууд хийж байсан. Тэгээд менежер ***********талийгаач **************** ажлын багажтай нь цуг авчирсан. Тэгээд *************** хийх ажил бол тухайн үед дээшээ гараад цамхаг гэрлийг шонд углаад гурван боолтоор чангалж бэхлэх ажил байсан.Тэгээд талийгаач гэрлээ бэхлээд дуусган өөрөө доошоо буух гэсэн чинь дөрөө халтираад байна бууж чадахгүй байна кранаар бууя гэж хэлээд байсан.Тэгээд нөгөө жолооч ах наадах чинь буруу ш дээ гээд нэлээн дургүй байсан наадах чинь дүрэмд нийцэхгүй гэж хэлээд байсан.Тэгээд талийгаач би кранаар буух гэж хэлсээр байгаад кранаар буухаар болоод тэгээд өөрийнхөө хамгаалалтын гинжин бүсээрээ краны дэгээг хоёр ороогоод тэгээд өөрийнхөө бүсэнд бэхэлсэн тэгээд краныг ямар үйлдэл хийгээгүй байхад дөрөөгөө шонгоос салгаад тэгээд дүүжлэгдээд тэгээд бүс нь тасраад доошоо ойчсон юм. Тэгээд талийгаач унасны дараа ухаантай орилоод байсан. Тэгээд тэр ажил хийлгэж байсан хүн нь өөрийнхөө машинтай яваад түргэний эмчийг түрүүлээд авч ирсэн. Талийгаач хэлэхдээ дөрөө сайн зуухгүй байна. Тэгээд кранаар бууя гээд байсан...”

            “...Талийгаачийг шонгоос унасны өмнөх өдрийн өглөө ажил дээр явж байхад менежер ******************** таараад захиргаанаас зарласан тендрийн ажлыг нэг хүн авсан байна. Тэгээд одоо уг ажлыг хийх хүнгүй болчхоод байгаа гэнээ та хийх үү гэхээр нь би зөвшөөрсөн...”  гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 161-162 дугаар хуудас/,

 

            Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Талийгаач ************нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл өвчтэй байсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдэлсэн. ***********р амарч байх хугацаандаа над руу яриад би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод толгойн зураг авхуулахаар цаг авсан байгаа одоо би ээлжийн амралтын үлсэн 5 хоногоо 10 дугаар сарын 05-ны өдрөөс авъя гэж хэлээд 09 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа орсон. Тэгээд ажлаа хийж байгаад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ээлжинд гарах байсан. Гэтэл ирээгүй. Тэгээд би залгасан чинь гадаа цас ороод такси олдохгүй байна би ажилдаа очиж чадахгүй байна гэхээр нь би тэгвэл шөнө хоносон ээлжийг үргэлжлүүлэн гаргалаа чамайг ажил тасалснаар бүртгэлээ шүү гэхэд тэгээ тэг ойлголоо гэж надад хэлсэн. ***********над руу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ярьж хэлэхдээ ээлжийн үлдсэн 5 хоногийн амралтаа авъя гэж хэлэхээр нь тэгээд зөвшөөрөөд амралтыг нь өгсөн. *************ажлаас нь тэгж тухайн өдөр ажил даалгаж өгсөн юм байхгүй. Би ахлах деспитчерийн ажил хийдэг. Талийгаач манай хэсэгт ажилдаг байсан. Талийгаачийн өөрийнх нь ажилдаа хэрэглэдэг 20 дугаарын багаж болох дөрөө бүс нь ажил дээр нь шкапанд нь байсан. Харин тэр гэрлийн шонд гарахад хэрэглэсэн бүс дөрөө нь өөрийнх нь хувийн байх тэрнээс ажилд гаргадаг дөрөө бүс биш. Өөр хүний дөрөө бүс хэрэглэж болохгүй байдаг. 10 дугаар сарын 04-ний өглөө 08 цагаас оройн 20 цагийн хооронд ажил дээрээ ерөөсөө ирээгүй утсаар ч яриагүй...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

           

            Гэрч *****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би ***********аймгийн***************суманд ажлаар явж байх үедээ хүнээр дамжуулан сонссон. Талийгаач *****************манай байгууллагад ажиллах болоод 10 гаруй жил болж байгаа би түүнийг мэднэ. 7 жил миний удирдлага доор ажиллаж байгаад сүүлийн 5 жил өөр хэсэгт орж ажиллах болсон. Надад харуулсан бүсийг би таньж байна. Талийгаач *********************өөртөө авч явдаг байсан бүс мөн байна. Миний удирдлага доор ажиллаж байх үедээ энэ бүсийг өөртөө авч явдаг байсан. Гэхдээ энэ бүсийг байгууллагын дуудлага мэдээлэл ажил үүрэг гүйцэтгэх үед огт ашиглуулж байгаагүй. Өөрөө хувиараа ажлын бус цагаар хувиараа мөнгө олох бусад ажил хийх үедээ л ашигладаг байсан гэж бодож байна. Манай байгууллагын ашигладаг хамгаалах бүс хэрэгсэл надад үзүүлсэн бүснээс өөр бүс байдаг. Талийгаачийн өндрөөс унаж нас барах үедээ хэрэглэсэн бүс нь 1984-1990 он хүртэлх цаг хугацаанд Барилга угсралтын контор гэж анх үүсгэн байгуулагдах үед ажиллаж байсан хүмүүст тавьж олгодог байсан бүс. Одоо бараг энэ бүс байхгүй байх дээр үед тэтгэвэрт гарсан хүмүүст л ганц нэг байдаг гэж бодож байна. Талийгаач *********** аав Тогоогийн ********гэх хүн манай байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан талийгаач ****************энэ манай аавын бүс аав надад егсөн гэж хэлээд л өөртөө хадгалаад аваад яваад байдаг байсан. Талийгаачийн ааваасаа өвлүүлж авсан гэх надад үзүүлж буй энэ бүсний мяндаснууд нь илжирч муудсан яагаад ч ашиглаж болохгүй аймар хуучин бүс байна. Бүртгэсэн, чанарын шалгалтад оруулсан, манай байгууллагын үзлэг туршилтад зохих журмын дагуу оруулсан баталгаажуулсан бүс биш. Одоо манай байгууллагын ажилчид нарт тавьж олгодог бүс 2 жил болоод л туршилтад тэнцэхгүй болсон байдаг...” гэх мэдүүлэг /03 дугаар хх-ийн 65 дугаар хуудас/,

 

            Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би **************************2013 оноос 2022 он хүртэл дэд захирлаар ажиллаж байгаад 2022 оноос гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Манай компани ************** хотод 2011 оноос *****************дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцан 11 жил ажиллаж байна. Нийт 2900 гаруй шон 4000 гэрэлтүүлэгч шонгийн байнгын хэвийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. 2022 онд ********** аймгийн ******************сумын нутаг дэвсгэр “************** газар нутагт зохион байгуулагдах цахилгаан дамжуулах шугамын тендерийн ажил зарлагдаж манай компани *****************түншлэн оролцсон. Энэ тендерийн материал бэлтгэх ажлын явцад ********************* цахилгаан гэрэлтүүлгийн ажлыг хийдэг хүн нь энэ ************* байсан. Ингээд ажлын шугамаар анх танилцаж байсан. Манай******************* нь ************** аймгийн **************суманд гэрэлтүүлгийн ажлын тендер зарлагдахад тендерт оролцох журмын дагуу оролцож энэ ажлыг авсан. Энд тодруулж хэлэхэд гүйцэтгэлийн ажил явагдаагүй байхад хүн нас барсан асуудал гарсан байсан. Өөрөөр хэлбэл манай компаниас гүйцэтгэлийн ажлаа зохион байгуулах болоогүй байсан юм. Учир нь энэ тендерийн ажлыг авсны дээр дурдсан ***************нь манай байгууллагыг энэ ажлын гүйцэтгэлийг хийх гэж байгааг мэдсэн байсан. Хаанаас мэдээлэл авсан талаар нь би бол мэдэхгүй байна. Тэгээд ************* би өөрөө ************сумын иргэн учраас энэ тендерийн ажлыг гүйцэтгэе гэж надад хэлж байсан. Би бол тухайн үед зөвшөөрөөгүй хэрвээ гүйцэтгэлээ хийхээр бол гэрээгээ байгуулаад энэ ажлыг хийлгэх байсан юм. Тэгтэл хүн нас барсан асуудал гарсны дараа ***************яриад нөгөө гэрлийн ажил хийж байтал хүн унаад гэмтчихлээ гэж хэлсэн. Би тухайн үед яагаад тань тай энэ ажлыг хийх талаар ямар нэг гэрээ байгуулаагүй, хийлгэх талаар тохироогүй байж энэ ажлыг хийж, асуудал гаргаж байгаа юм бэ, хэрвээ танд энэ ажлыг хийлгэх байсан бол гэрээ байгуулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаагаа хангах гээд олон асуудал байгаа шүү дээ гэж хэлсэн. Дараа нь тэр хүн нь нас барсан гэж сонссон.

            Манай байгууллагын зүгээс энэ ажлыг гүйцэтгэх тендерт
шалгараад ***************эсвэл өөр хэн нэгэнд энэ ажлыг гүйцэтгүүлэх туслан
гүйцэтгэгчээр ажиллуулах ямар ч зорилго санаа байгаагүй. *********** энэ талаар
гуйсан зүйл ч байхгүй. Энэ хүн яагаад ингэж ярьсныг бол мэдэхгүй байна. Надтай
уулзаж энэ гэрээг гүйцэтгэе гэж гуйхдаа тохирлоо гэж буруу ойлгосон юм болов уу
гэж бодож байна.Түүнээс амаар тохирсон зүйл огт байхгүй, бичгээр ч гэрээ
байгуулаагүй. *****************зүгээс гэрээ хийсэн мэт мэдүүлэг өгч байгаа нь энэ ажлыг
гүйцэтгээд бидэнтэй тохирно гэж бодсон юм болов уу, сайн мэдэхгүй байна. Яагаад
ингэж бодсон, бас ийм мэдүүлэг өгснийг өөрөө тайлбарлах байх аа. Гэрээ
хийгдээгүй, амаар ч тохироогүй гэдгийг манай байгууллагын захирал, бусад
холбогдох хүмүүс буюу менежер, хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан
гээд бүгд мэдэж байгаа.
Хугацааны хувьд нийтлэг байгаа асуудал тулгарсан, бараа
материалаа бид бас давхар цаашаа захиалж авдаг, энэ бараа материалын татан
авалт нь хилийн хориг энэ тэрнээс шалтгаалаад удааширсан юм. Бид ч энэ талаар
*********** сумын засаг даргын тамгын газарт хандах гэж байсан юм. Харамсалтай
нь хүн нас барсан асуудал гарсан тул бид ч гүйцэтгэлээ түр хүлээж байгаа.
***************сумын засаг даргын тамгын газраас саяхан бидэнд гүйцэтгэлээ хийж
дуусгахгүй бол шүүхэд хандах талаараа мэдэгдсэн. Бидний зүгээс энэ асуудлыг
цагдаа шалгаж байхад яах ёстойг нь мэдэхгүй байна. Уг нь бид гэрээний үүргээ
гүйцэтгэх шаардлага байна. Энэ асуудалд бид өөрсдөө гүйцэтгэлээ хийгээгүй, мөн
туслан гүйцэтгэгчээр ********************ажиллуулаагүй тул гүйцэтгэлээ гэрээнийхээ дагуу
хийж гүйцэтгэх хэрэгтэй байна****************энэ хүн нас барахаас өмнө бол нэг их холбогдоогүй. Харин энэ асуудал гарсны дараа бол утсаар ярьж уулзсан. Уулзахдаа болсон
асуудлын талаар ярьсан, мөн цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан талаар ярьсан.
Тэгээд намайг гэрээ байгуулсан гэж хэлээд өгөөч гэж байсан...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

            Гэрч ***********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

            “...Би ****************** хотод *************** Хөдөлмөр хамгааллын инженер мэргэжлээр ажиллаж байна. Би энэ ************** хөдөлмөр хамгааллын инженерээр 3 жилээс 4 жил ажиллаж байна. ************ нь ********* аймгийн *********** суманд гэрэлтүүлгийн ажлын тендер зарлагдахад тендерт оролцох журмын дагуу оролцож энэ ажлыг авсан талаар би мэдэж байгаа. Энэ гүйцэтгэлийн ажлаа манайх эхлээгүй байхад хүн нас барсан асуудал гарсан талаар ********* захирлаас мэдсэн. Тэгээд тодруулахад ***********захирлын танил нь энэ ажлыг хийе гэж гуйж байсан гэсэн, тэгээд тэр хүн нь л өөрөө дур мэдээд энэ ажлыг хийж байхад ийм асуудал гарсан байна лээ. Манайх өөрөө гүйцэтгэлийн ажлаа эхлээгүй байсан юм, захирал ***********ажлаа эхлэх талаараа надад хэлэх байсан. Учир нь хэрвээ гүйцэтгэлийн ажил явагдаж эхэлсэн бол миний ажил үүргийн хуваарийн дагуу би хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр нэлээд оролцоотой ажиллах ёстой. Өмнө нь ч хийж гүйцэтгэсэн ажлууд дээрээ ингэж явдаг байсан. Тэгэхээр яагаад ийм асуудал гараад, тэр хүн дур мэдээд ажил хийх болсон талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа зүйл бол энэ ажлыг бид эхлээгүй байсан гэдгийг л мэдэж байна. Би энэ хүнийг огт танихгүй. ************* захирлаас л сүүлд нэрийг нь сонссон. Бараа материалын татан авалт удааширснаас шалтгаалсан. Энэ талаараа байгууллагын удирдлагын зүгээс ********* сумын засаг даргын тамгын газарт хандана гэж байсан юм. Хүн нас барсан асуудал гарсан тул манайхаас гүйцэтгэлээ түр хүлээж байгаа. Уг нь гэрээний дагуу гүйцэтгэлээ хиймээр байна. Тэгэхгүй бол энэ асуудал шүүхийн асуудал болчих гээд байна. Цагдаа шалгаж байхад яах ёстойг нь мэдэхгүй хүлээгээд байна. Уг нь манайх гүйцэтгэлээ хийж байгаад ийм асуудал болсон бол бид хариуцлага хүлээх л ёстой, гэтэл өөр хүн дур мэдэж манай өмнөөс ажлыг гүйцэтгээд, тэгээд хөдөлмөр аюулгүй ажиллагаагаа хангаагүй /миний ойлгож байгаагаар/-гээс асуудал гарчхаад байгаа нь манай гүйцэтгэлд хамаагүй л гэж бодож байна. ************* захирал хэлэхдээ утсаар ярьсан бас ирж уулзсан гэсэн, тэгээд манай байгууллагатай гэрээ байгуулсан гэж хэлээд өгөөч гэсэн талаар нь надад хэлсэн. Өөр тодорхой зүйл мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас /,

 

            Шүүгдэгч ******************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

            “...Тухайн үед талийгаач *********** нь шон дээр ажиллаж байхдаа*****************ахаа намайг аваарай би бууж чадахгүй байна гэхээр нь би хэлэхдээ өөрөө буугаач ээ, кранаар хүн авах хориотой гэхэд бууж чадахгүй байна. Дөрөө халтираад гар өвдөөд байна гээд байсан. Тэгэхээр нь чи зүгээр л буучихаа ч дээ яагаад маяглаад байгаа юм гэсэн чинь ер бууж чадахгүй байна гээд ер хөдлөхгүй байсан. Тэгсэн ********** хэлэхдээ та кранаар авчихаа гараа алдаад саваад унаж магадгүй гэхээр нь би за яах авахгүй бол бас саваад уначих юм байна гэж бодоод амийг нь аврах санаатай л зөвшөөрч кранаа дээш өргөсөн юм. Талийгаач бууж чадахгүй байна гэж хэлээд ойролцоогоор 20-30 минут болсон. Би эхлээд кранаар авах хориотой болохгүй гэж байхад Мөнхсайхан бас хажуугаас авчих гээд гуйгаад байхаар нь л авсан. Би бүс нь тасарчихна гэж ер бодоогүй. Мөн эхэндээ би талийгаачийг архи уусан байсныг мэдээгүй. Шонгоос газарт унасны дараа гүйгээд очиход талийгаачаас архи үнэртэж байсан. Архи уусан байсан юм уу шартчихсан байсан юм уу тэрийг нь хэлж мэдэхгүй. Хүний амь, нас эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй байдлыг ойлгоно. Миний 1 удаагийн тохиолдол бол одоогоос хэдэн жилийн өмнө /хугацааг нь хэл: мэдэхгүй байна/ хамт ажилладаг байсан***************гэгч шон дээр гараад ажиллаж байх үед н тухайн шон нь удсан /өмхтэй/ мод байсан учраас хөдөлж, хугарах эрсдэл учирсан учир тухайн үедээ дүрэм зөрчөөд сумаар буулгасан. Ер нь өндөр шонд гарч ажилладаг хүмүүсийн бүс нь 225 кг-г даах чадвартай талаар туршилтыг 6 сар тутам хийдэг. Би тухайн үед талийгаачийг буулгахаар сумаа дөхүүлж, талийгаач бүсээ дэгээнд 2 ороогоод болчихлоо гэж хэлэхээр нь би “наад бүс чинь зүгээр үү, буулгах уу” гэхэд миний бүс зүгээр буулга буулга гэж хэлсэн юм. Би сумаар хүн буулгаж болохгүй гэдгийг мэдэж байсан боловч талийгаач 20-30 минут л намайг кранаар буулгаад өгөөч, буу чадахгүй байна гээд гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд буулгасан. Мөн ***********хажуугаас ************* ахаа кранаараа буулгачихаа наадах чинь уналаа, гар нь цуцаад байх шиг байна, уначихвал яах юм бэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /02 дугаар хх-ийн 69, 174 дүгээр хуудас/,

       

             Шүүгдэгч ************************мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

            “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед **************** намайг дуудаад тэгээд ************ гадаа яваад очсон тэгээд тэр угсарсан гэрэлтүүлгүүдийн машиндаа ачсан. Тэгээд Од хорооны станцын хажуу талын босгосон шон дээр гэрэлтүүлгийг өргөж орой дээр нь угсарсан. Тэгээд мончор ************ доороос нь гарч ирээд бэхэлгээний гурван боолтыг чангалаад краны оосрыг суллаж өгөөд тэгээд би кранаа аваад хураасан тэгээд байж байсан чинь ************* би бууж чадахгүй байна намайг кранаараа аваач гээд байсан. Тэгэхээр нь би наадах чинь хориотой гэж хэлээд би авахгүй байсан юм.Тэгсэн ерөөсөө бууж чадахгүй тэр дээрээ хэцүү байсан юм бол уу гэж бодоод *************ах кранаараа авчих наадах чинь гар хөл нь цуцчихлаа гээд тэр өөрөө бас намайг аваадах гээд байсан. Тэгээд би ахиж кранаа задлаад данхраадаа тавиад сумаа дээш нь явуулсан.Тэгээд талийгаа краны дэгээнд бүсний гинжин оосрыг хоёр ороогоод дөрөөгөө сулласан. Тэгээд доошоо бууж байгаад бүс тасраад ойцон тэгээд түргэн дуудаад эмнэлэг ирээд аваад явсан. Би одоо тэр залууг бие нь байсан бол уу гэж бодсон. Хуучин бол зүгээр л буудаг байсан тэр би эхлээд тоглоод байна гэж бодсон. Тэгээд чи битгий маяглаад бай зүгээр буугаач гэж хэлсэн. Тэгсэн сүүлдээ би гар хөл нь цуцаад байгаа байх гэж бодоод кранаа явуулсан...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгч *************мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:                      

          “...2022 оны 07 дугаар сарын сүүлээр байх /цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна/ би “Тендер.мн” сайтаас “*************** сумын *********** багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажлын тендер зарласан” байсныг харсан. Тухайн үед ******************гүйцэтгэх захирал *************** нь Америк явчихсан байсан учраас уг тендерт оролцох боломжгүй байсан тул ******************гүйцэтгэх захирал ************ рүү залгаж тендерийн талаар хэлсэн. Тэгсэн *****************мөн тухайн зарыг хараад тендерт оролцох материалаа хүргүүлчихсэн гэж хэлж байсан. Түүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын эхээр /цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна гэх/ *************намайг ************ суманд явж байхад залгаад ************сумын гэрэлтүүлгийн ажлын тендерт шалгарсан байна, манай компани *********** аймгийн ************** суманд гэрэлтүүлгийн ажилтай байгаа юм, тиймээс та энэ ажлыг сонирхоод байсан хийх үү гэхээр нь би очиж байгаад уулзъя гэж хариулсан. Тэгээд ************** хотод очоод ************уулзахад надад хандаж хэлэхдээ “*****************суманд хийгдэх гэрэлтүүлгийн ажил нь тоо хэмжээ нь цөөхөн юм байна, та яах юм бэ, энэ ажлыг хийх үү” гэхээр нь би “тэгье ээ цөөхөн гэрэлтүүлэг хийх юм чинь хийе” гээд тус ажлын туслан гүйцэтгэгчээр орж ажиллахаар тохирсон. Тэгээд л гаргаж өгсөн зураг төсөл, болон санхүүжилтийн дагуу тус ажлыг гүйцэтгэж байсан. Миний бодлоор 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2 сарын хугацаатай хийж гүйцэтгэхээр байсан санагдаж байна. Би ерөнхийдөө гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэсэн ба 3 шонгийн цамхагт гэрэлтүүлгийн гэрэл нь Хятад улсаас ирээгүй учир түр хойшлуулж ажлаа дуусгасан. Тэгээд гэрээний хугацаа дууссаны дараа тухайн Хятад улсаас ирэх гэрлүүд ирсэн ба буруу гэрэл байсан учир Улаанбаатар хотоос шаардлага хангах гэрлийг худалдан авч очиж байршуулахаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр очиж 3 шонгийн гэрлүүдийг хийсэн. Гэрээний хугацаа дуусах үед сумын орлогч дарга ************надтай холбогдоод “Танай гэрээний хугацаа дуус ч байна. Үлдсэн гэрлээ яахаар болсон бэ” гэхээр нь би “Захиалсан гэрэл маань ирж амжаагүй байна, ирэхээр нь гүйцээнэ ээ” гэж хэлэхэд “Тэгвэл гэрээний хугацаагаа сунгах хүсэлтээ өгөөрэй” гэсний дагуу гэрээгээ сунгах шаардлагатай байгаа талаар Болор-Эрдэнэд мэдэгдэж байсан. Албан бичгээр хандсан зүйлгүй, ******** инженертэй холбогдоод л дээшээ гараад гэрлийн боолт чангалаад өгөх хүн байгаа эсэхийг асуухад тэр асуудалгүй гэж хэлсэн юм. Гэрээ байгуулаагүй. Би мэдээгүй, талийгаачтай ойртоогүй, хоорондоо ярилцсан зүйлгүй. Намайг цахилгааны кабелийн утас аваад ирэхэд талийгаач дээшээ шон дээрээ гарчихсан, цамхаг гэрлээ шонд суурилуулах гээд байж байсан. Тэгэхээр нь би . ******************* авч ирсэн 2 ажилтантай шонгоос 10 орчим метрийн зайд кабелийн утсаа 1 хамгаалалтын хар хоолойнд хийж байсан. Би тухайн нас барсан хүний ажил олгогч нь биш ээ, дүгнэлтэд ажил олгогчийн үүргийг намайг хэрэгжүүлээгүй гэж буруутгасан байсан. Намайг өглөө 09 цаг өнгөрч байхад цамхагт гэрлээ байршуулах газарт ирэхэд краны жолооч, талийгаач. Мөнхсайхан болон 2 залуугийн хамтаар ирсэн байсан. Тухайн үед би бодохдоо **************нь ажлынхаа хүмүүсийг аваад ирсэн, Тухайн хүмүүс нь өглөө ажил дээрээ  очоод заавар, зөвлөгөөгөө авсан мэргэжлийн байгууллагын мэргэжлийн ажилчид юм байна даа гэж бодсон. Тэгэхээр минийхээр ************* эсхүл *******************ажил олгогч гэж бодож байна. Би краны жолоочид “жоохон ажил байгаа юм, та ажиллах уу, таны кран пишктэй /хүн зөөвөрлөх зориулалтын хайрцаг/ юу” гэхэд пишк байгаа гэсэн. Тэгэхээр нь би үнэ хэд вэ гэхэд 300 000 төгрөг гэхээр нь доошоо байхгүй юу гэсэн чинь 250 000 төгрөг гэж хэлсэн. Ер нь бол яг ажиллуулъя гэж тохирсон зүйлгүй. Тухайн краны жолооч нь ************ краны жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн гэж сүүлд нь сонссон. Тухайн хүмүүсийг ************* авч ирсэн байсан. Ерөнхийдөө шон босгож, гэрэлтүүлгийг хийж суурилуулах нь миний ажил, цахилгааны тэжээлийг холбох нь Шугам сүлжээний ажил байдаг. Тухайн үед буюу************хандаж “танай байгууллага нэгэнт л шон дээрээ гарч тэжээлийг холбох  чинь дээшээ гараад цамхагт гэрлийг суурилуулаад, бэхлэгч 3 боолтыг чангалчхаж болох уу, төлбөр мөнгийг нь өгье” гэхэд Мөнхсайхан тэр болно гэж хэлсэн. Тэжээлийн холболтын мөнгө гэж тушаадаг юм шүү гэхээр нь тэгвэл одоо тушаачихъя гэхэд одоо мөнгө авдаг хугацаа нь өнгөрчихсөн маргааш тушаачих гэж байсан.

Энэхүү ажил нь ************** аймгийн ***************************сумын Засаг даргын тамгын газраас зарласан тендерт “**************** оролцож гүйцэтгэхээр шалгарсан ажил бөгөөд тус ажил нь” ******************гүйцэтгэх ёстой ажил байсан. Би ***********************ерөнхий захирал ***************, түүний хүү ************* нартай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр тус ажлыг туслан гүйцэтгэхээр болсон. Ингэхээр тус ажлыг хариуцан гүйцэтгэх үүрэг нь *****************туслан гүйцэтгэгч нь би, миний саналын дагуу ***************болон тэдний ажилчид нь гардан гүйцэтгэсэн хүмүүс гэж ойлгож болно.************* ХХК-ийн гүйцэтгэх захирал *************** надтай утсаар яриад сумын ЗДТГ-аас үйл ажиллагааны зардлын мөнгө орж ирсэн. Энэ мөнгийг чам руу шилжүүлье чи энэ мөнгөөр шаардлагатай бараа материалаа худалдан аваад ажлаа хийж бай гээд манай эхнэрийн данс рүү олон удаагийн гүйлгээгээр нийт 30 гаран сая төгрөг шилжүүлсэн. Би энэ мөнгийг үйл ажиллагаанд зарцуулаад дууссан бөгөөд энэ нь гүйцэтгэлийн хөлс, цалин ашиг биш юм. Миний хувьд өөрийн хийж байсан ажилдаа анхаарал төвлөрсөн байсан бөгөөд ************** болон талийгаач нар шонгийн дээр доороос хоорондоо яриад л байсан ба яг юу гэж хэлж, ярьж байсныг нь мэдэхгүй байна. Би ажлаа хийх явцдаа харахад талийгаач шонгийн дээр бэхлэх гэрлээ бэхэлчхээд буухгүй байхаар нь би ************* энэ хүн чинь яагаад буухгүй байгаа юм бэ гэж санаа тавиад асуусан ба энэ үед *********** надад наадах чинь худлаа маяглаж байгаа юм гээд буугаач чи гээд талийгаачид хэлэхээр нь би ************мэдэж байгаа юм байх гэж ойлгоод өөрийн хийж байсан ажлаа үргэлжлүүлсэн  ...” гэх мэдүүлэг /02 дугаар хх-ийн 78-79, 164-165 171-172 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч **************** мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

“... ********************нь ************** суманд гудамжны гэрэлтүүлэг тавих ажил авсан юм. Би авсан тэр ажлыг нь хийж гүйцэтгэж байсан. ************* танина нэг нутаг болохоор мэддэг хүн байгаа юм. Тэгээд би ****************шугам сүлжээнд ажилдаг болохоор нь гурван шон хаанаас тэжээл авах вэ гэж залгаж асуусан. Би байсан гэхдээ тэр яг бетон шонгийн хажууд байгаагүй 10 метрийн зайтай байх шуудуу булж байсан. Тухайн үед би хүн дугарах шиг л болсон тэгээд нэг мэдэхэд газар хүн ойцон байсан тэгээд би машин руугаа гүйж очоод түргэн дуудаж авч ирсэн юм. Тэгээд түргэн ирээд өвчин намдаах тариа хийнэ гэсэн тэгээд тариа хийсэн. Тэгээд түргэн ирээд аваад явсан. Би зааварчилгаа өгөх зав гараагүй кабел хар хоолойнд сүвлэж байгаад бурхан болоочтой юм ч ярьж чадаагүй. Тэгээд юм хийж байгаад дээшээ харсан чинь дээшээ гарсан байсан. Би бүр нарийн сайн мэдэхгүй гэрэлтүүлгийн ажил хийдэг компани юм шиг байна лээ. Би талаар мэдэхгүй сүүлд нь сонсоход хөл нь болохоо байгаад кранаар буух болсон гэж Мөнхсайхан надад хэлсэн тэрнээс би тэр үед мэдээгүй...” гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 31, 59-60 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч **************мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

“..************* нь манай байгууллагын удирдлагатай уулзаж уг ажлыг хамт гүйцэтгэх, туслалцах талаар гэрээ, хэлэлцээр хийгээгүй. Талийгаачийг нас барахын өмнөх өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө намайг ажлынхаа өрөөнд сууж байхад орж ирээд, намайг гараад ир уулзъя гэж хэлсэн. Тэгээд би өрөөнөөсөө гарч бид 2 манай ажлын өрөөний үүдэнд коридорт уулзахад “ах нь энд шугамын ажил хийлгэх гэж байгаа юмаа. Энд хүнээр хийлгэх гэсэн чинь нөгөө хүмүүс нь завгүй болчихлоо, ах даа ажил хийлгэх хэдэн хүн олоод өгөөч ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхэндээ “ажил хийлгэх хүн олдохгүй, ажил ихтэй байна” гэхэд “ээ ах даа олоод өгөөч” гээд байхаар нь би ажлын газрынхаа ************ ахтай уулзаж. **********уулзуулж “миний таньдаг ах байгаа юм, болбол та орой ажлаа тараад очоод гэрэлтүүлгийн шонд суурилуулах гэрлүүдийг нь угсраад өгөөч” гэхэд ********н ах зөвшөөрсөн юм. Тухайн орой шонд суурилуулах гурвалжинд гэрлүүдийг угсраад болчихсон гэж**********ах 10-р сарын 04- ний өглөө ажилдаа ирэхдээ хэлж байсан. Тэгээд 12 цагийн үед ******** над руу залгаад “би нөгөө гэрлээ шондоо суурилуулах гэсэн юм ах даа дээшээ гараад суурилуулаад 3 боолтоор чангалаад өгөх хүн олоод өгөөч ээ" гэхээр нь надад одоо ямар хүн олдох дээ гэсэн чинь “ээ ахад нь энд таньдаг хүн байхгүй ээ, чи ах даа хүн олоод өгөөч” гээд гуйгаад байхаар нь талийгаач ************руу залгаад "юу хийж байна, энд нэг таньдаг ах шон дээр гараад гурван боолт боогоод өг” гээд гуйгаад болдоггүй ээ чамд боломж байна уу гэхэд “за за би өглөө хот р‘уу явах байснаа болиод гэртээ байна, чи гэрийн гадна хүрээд ир” гэхээр нь би яваад очсон. Тэгээд талийгаачийг гэрээс нь аваад гэрэл суурилуулах шон дээр яваад очиход************* краны жолооч 2 шонгийн доод талд шонд суурилуулах гэрлээ өргөхөд бэлдчихсэн зогсож байсан. Цаана нь өмнөх өдөр нь очиж гэрэл угсарч өгсөн *********** ах, *****************2 газраар явж буй кабелийн утсыг булж байсан. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өглөө манай ажил дээр коридорт ********************ах бид 3 уулзаж байхдаа би Батсүхэд хандаж “та манай хүмүүсээр ажил хийлгэх гэж байгаа юм чинь зүгээр байхгүй биз дээ. 500 000 төгрөг өгчихгүй юу” гэхэд “би одоогоор боломжгүй байна 400 000 төгрөг өгье” гэж хэлж байсан. Тэгээд л **************ах зөвшөөрөөд, ************* хэлээд хамт очиж шонд суурилуулах гэрлийг угсарч өгсөн, маргааш нь кабелийн утсыг булж байсан. Би талийгаачтай утсаар ярихдаа “ажил хийлгэж байгаа хүмүүсийн дунд нь 400 000 төгрөг өгье гэсэн, болох байлгүй дээ” гэж хэлсэн. Өөрөө л 400 000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Тэрнээс биш надад мөнгө өгье, чи хүн олоод өг гэсэн зүйлгүй. **************бид 2 фейсбүүкээр найзууд юм. Тэгсэн тухайн 7 хоногийн өмнөх 5 дахь өдөр байх чатаар сайн уу ахдаа дугаараа өгөөч ярих хэрэг байна" гэхээр нь би утасны дугаараа явуулсан юм. Тэгсэн надтай холбогдоод “ах нь наана чинь тендер авсан юм, очоод асуух зүйл байгаа ярина шүү” гэж л хэлсэн, өөр зүйл яриагүй. Талийгаачийг шонгоос унаснаас хойш **************ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй байж байгаад талийгаачийн буяны ажлын үед нь би ****************нартай уулзаж “одоо буяны ажилд нь хандивлах мөнгө төгрөг яах уу” гэх зүйлийн талаар ярилцахад ****************нар одоо тэр мөнгийг нь аваад яах дээ харин аваад буяны ажилд нь зарцуулчихъя гэхээр нь би ****************** рүү залгаад “ажил хийсэн хүмүүс маань талийгаачийн буяны ажилд зарцуулах мөнгөний боломж байна уу” гэж асуулгаж байна гэхэд ***************** хариуд “Хаан банкны үүдэнд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би банкны үүдэнд очиход**************нь энэ мөнгийг буянд нь өгчхөөрэй гэж хэлээд 300 000 төгрөг өгсөн. Би яг хэдэн метрийн өндөр шон болохыг мэдэхгүй ээ, гэхдээ харахад өндөр шон байсан. Талийгаач нь өөрөө өндөр шон дээр гарч ажилдаг, монтёр ажил эрхэлдэг хүн учраас тухайн үедээ энэ талаар бодоогүй ээ.  Тиймээ би мэднэ, тухайн үед талийгаач өөрөө хувийнхаа дөрөө, бүсээ зүүгээд л дээшээ гарсан. Миний хувьд санаа тавих шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн ажил хийлгэж байгаа ************хажууд нь өөрөө байсан учраас ************ санаа тавих ёстой. Тухайн үед************ ах кранаа хураачихсан байсан ба талийгаач бууж чадахгүй байна, намайг кранаараа буулгаад авчих гээд орилоод 10 минут орчим /миний бодлоор/ болсон. Тухайн үед  **************** ах талийгаачид хандаж “чи өөрөө дөрөөгөөрөө дээшээ гарсан юм чинь буцаад дөрөөгөөрөө буучих гэсээр байсан. Би тэгээд кранаар буулгавал илүү хурдан буулгах болов уу гэж бодсон юм. Ер нь болохгүй хориотой заалт л даа, тухайн үед бид нар аргагүй байдалд ороод л сумаар буулгахаар болсон.

Би яг хэдэн метрийн өндөр шон болохыг мэдэхгүй ээ, гэхдээ харахад өндөр шон байсан. Талийгаач нь өөрөө өндөр шон дээр гарч ажилдаг, монтёр ажил эрхэлдэг хүн учраас тухайн үедээ энэ талаар бодоогүй ээ. Тиймээ би мэднэ.  Тухайн үед талийгаач өөрөө хувийнхаа дөрөө, бүсээ зүүгээд л дээшээ гарсан. Миний хувьд санаа тавих шаардлагагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн ажил хийлгэж байгаа Батсүх хажууд нь өөрөө байсан учраас *************санаа тавих ёстой. Тухайн үед ************ ах кранаа хураачихсан байсан ба талийгаач бууж чадахгүй байна, намайг кранаараа буулгаад авчих гээд орилоод 10 минут орчим /миний бодлоор/ болсон. Тухайн үед Базараа ах талийгаачид хандаж “чи өөрөө дөрөөгөөрөө дээшээ гарсан юм чинь буцаад дөрөөгөөрөө буучих гэсээр байсан. Би тэгээд кранаар буулгавал илүү хурдан буулгах болов уу гэж бодсон юм. Ер нь болохгүй хориотой заалт л даа, тухайн үед бид нар аргагүй байдалд ороод л сумаар буулгахаар болсон. ...” гэх мэдүүлэг /02 дугаар хх-ийн 88, 167-168, 184, 191 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч ************************мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:

            “...Миний таньдаг ах ********* гэх хүн өмнөх долоо хоногийн 5 дахь өдөр над руу фейсбүүк хаягаар минь захидал бичихдээ ах нь *********** сумын төвийн гудамжинд гэрэлтүүлэг шон байрлуулах захиалга авсан юм манай компанийн хүмүүс бүгд завгүй болоод ирж чадахгүй байна. Надад туслаад ажил хийх хэдэн хүн олоод өгөөч гэж хэлсэн. Би хариуд нь *************** суманд ирээд хэлээрэй гэж хэлсэн. Бүтэн сайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирж уулзаад 3 газар гэрэлтүүлгийн шон байрлуулах талаар уулзаж ярилцаад надаар холболт хийх цэгүүдийг нь машинтай цуг явж заалгасан. Өчигдөр 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр намайг ажил дээр байж байхад өрөөнд орж ирээд надтай уулзаад гэрлийн шон угсрах болон бетон шон суулгах гэрэл дээш нь өргөж өгөх 2-3 хүн олоод өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд ганц нэг хүмүүст хэлж өгөөд эргээд хариу хэлнэ гээд явуулсан. Манай ажлын **********************гэх хоёр монтёр завтай гэхээр нь тэр хоёроор гэрлийн суурь дугуй хэлбэртэй төмөрт нь гэрлүүдийг нь байрлуулж хийж өгсөн. Өнөөдөр өглөө************ гэх хүн рүү би залгаад ************ ах гэрлүүдээ ачиж авч яваад байрлуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Өмнө нь*********** ах **************ахтай ярилцаад төлбөр мөнгө ямар ажил хийх талаар ярилцсан юм шиг байсан. ***************ахын өргөгч төхөөрөмжтэй том ачааны автомашинтай гэрлүүдээ ачаад ***********ах явж байх үед нь би ажлын газрын ***** луу утсаар залгаад төлбөр мөнгө тохироод гэрэл шонд байрлуулах ажил байна хийх үү гэж асуусан чинь зөвшөөрөөд намайг гэрээс ирээд авчих гэж хэлсэн. **********сумын 3 дугаар хорооны ар талд байх гэрээс нь би очиж авсан чинь талийгаач би ажил орж дөрөө бүс хоёр аваад яв ий гэхээр нь цуг ажил ороод дөрөө бүс хоёрыг нь аваад өнөөдөр унаж нас барсан газар нь очсон. ********** сумын ***хороонд байрлах цахилгаан түгээх 408-р дэд станцын дэргэд газарт байршуулсан бетонон гэрэлтүүлгийн шон руу талийгаач ********дөрөөгөөр дээш гараад шонгийн дээд үзүүрт гэрэлтүүлэг бэхлээд буцаж буух үедээ дөрөө болохгүй байна машины өргөгч кранаас хамгаалах бүсээр ороож байгаад буух хэрэгтэй байна гэж хэлсэн ******* ахын краны дэгээ хэсгээс бүсний гинжээр хоёр гурав ороож өөртэйгөө бэхэлж байгаад кранаар өргүүлээд доошоо бууж байгаад дээд үзүүрээс доош 1-2 метр орчим доошлоод бүс нь тасраад зүүн талаараа гэж бодож байна газарт шууд унасан. Би ойрхон байж байсан учир гүйгээд очсон. *******ах тэр үед машинтайгаа **** сумын нэгдсэн эмнэлэг рүү яваад эмч дагуулаад хүрээд ирсэн. Эмч ирж үзэх үед ухаан ороод сая би яасан бэ унасан уу гэж асууж байсан. Талийгаач эмчид хандаж миний нэг талын хөл дийлдэхгүй байна гэж хэлээд байсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд талийгаач *********эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт хүргэгдээд миний нэг тал дийлдэхгүй байна гэж хэлж байсан. Эмнэлэгт хүргэгдээд 4 цаг орчим эмчилгээ хийлгэж байж байгаад 17 цагийн орчим нас барсан. Нийт 400 000 төгрөгөөр дугуй суурь төмөрт гэрэл байршуулах түүнийг нь бетон шонгийн орой хэсэгт байршуулах ажлыг хийж гүйцэтгэнэ гэж ************ ахтай тохирсон байсан. Ер нь бол болохгүй байх гэж бодож байна монтёр тус бүр нь ажилд ашигладаг дөрөө, хамгаалах бүс зэрэг нь байдаг. **************ахын ахын өргөгч төхөөрөмжтэй машин ямар нэгэн саатал гаргаагүй төхөөрөмжүүд нь хэвийн ажиллагаатай зөөлөн буулгаж байсан. Харахад л хэвийн бүрэн бүтэн харагдаж байсан. Бүсийг нь барьж эргүүлж үзсэн чинь сэтэрсэн урагдсан зүйл байгаагүй. *************** гэх хүн хамгаалах бүс, дөрөөний хэвийн байгаа эсэхийг үзэж харагдаагүй тэр талаар би сайн мэдэхгүй байна. Би ажил гүйцэтгүүлж байсан ********* надтай цуг ажилдаг ********** нар тухайн газар цуг байж байсан. Мөнгө аваагүй байгаа. Амаараа л харилцан ярилцаж гэрэл байршуулах ажлыг нь хийж гүйцэтгэж байгаад ************ унаж нас барсан. 11 жил ажиллаж байгаа гэж бодож байна. Ажиллах хугацаандаа монтёр л хийдэг байсан өөр ажил хийж байгаагүй...гэх мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгч ************** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:

            “... ****************** гэдэг залууг танина, 2022 оны 03 сард **********хувьцаа эзэмшдэг инженер гэж өөрийгөө танилцуулж түншлэлийн гэрээгээр хамтран тендерт орох санал манай талд тавьж байсан. Тухайн компанийн зөвлөх инженер *********д гэх хүн авч ирж танилцуулж хамт уулзаж байсан. Ингээд хамт тендерт ороод ялж чадаагүй. Энэ үеэс эхлэн **************сайн мэддэг болсон. Ингээд 2022 оны 5 сард манай ажил дээр ирээд ************ ахаа *********** аймгийн **************суманд гэрэлтүүлгийн тендер зарласан байна. Манай компани өр төлбөртэй болохоор энэ тендерт орох боломжгүй байна. Энэ ажлыг дүү нь авчихвал нутаг орондоо хийсэн юмтай надад ч ашигтай байна. Дүү нь нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үзэх сонирхол байна та дүүдээ туслаач танай компани бол энэ тендерт хангалттай ялна би өөрөө бусад асуудлаа орон нутгийнхантайгаа зохицоод хийчихнэ, харин таны зүгээс тендерийн материалыг бүрдүүлээд явуулчих та нэг тус болооч гэж гуйсан. Би хэдийгээр дургүй байсан боловч дээрх шалтгаануудыг нь сонсоод миний хүүгээс ялгаа юу байх вэ, нөгөө талаасаа цахилгааны компанитай, компани нь өр төлбөртэй хэнд ч ийм асуудал гардгийг ойлгоод за би нэг тусалъя чи харин төрийн ажлыг хариуцлагатай, аюулгүй байдлаа сайн хангаж чадах уу, дараа нь ажил дутуу хийсэн ямар нэгэн асуудал гараад хэцүү байдалд оруулахгүй биз дээ гэж хэлсэн. Учир нь би насаараа л хариуцлагатай ажил хийж ирсэн болохоор хэлж ярьж сануулсан. Гэтэл *************ахаа та санаа зоволтгүй надад бүх техникүүд байгаа ямар ч асуудал гаргахгүй би нутагтаа байгаа шүү дээ гээд инээж байсан. Миний зүгээс өмнө нь тендерт хамт орсон болохоор бүрдүүлж ирсэн материалаас тэднийд шаардлагатай тоног төхөөрөмж, машин техник бүгд байсныг мэдэх болохоор итгэсэн. Ингээд ********** аймгийн ***************сум руу цахимаар материалаа бүрдүүлж явуулсан, хэсэг хугацааны дараа тендерт шалгарсан гэсэн мэйл ирсэн. Тэгээд ********** аймгийн ************* сумаас 2022 оны 08 сарын 09 өдөр *********************** ирээд гэрээгээ манай талаар зуруулаад явсан. Удаагүй байтал манай компани *********Төрийн банкны дансанд гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 21.250.000 орж ирсэн. Мөнгө орж ирсэн даруйд *********утсаар залгаад мөнгө орж ирсэн үү би оруулсан байгаа мөнгөө авмаар байна гээд удаа дараа залгасан. Тухайн үед хүү ***************мөнгийг шилжүүлээд өгчих гэхдээ яагаад ажил эхлэх зөвшөөрлөө олгоогүй байж төлбөрөө шилжүүлсэн бол гэж би гайхаж байсан боловч нээрээ л нутаг орондоо юм хийх гэж байгаа болохоор цаад хүмүүс нь дэмжсэн мундаг танил талтай хүн байна даа гэж бодож байсан. Учир нь гэрээ байгуулсан өдөр шууд гэрээний урьдчилгаа мөнгө ордог тохиолдол байдаггүй юм. Манай компаний зүгээс ********* аймгийн ********* орж ирсэн мөнгийг миний хүү ******* бүгдийг нь шилжүүлсэн. Ингээд компани данснаас мөнгө гарч байгаа болохоор НӨАТ-ийн асуудал яригдана энэ асуудлаа яах юм бэ гэхээр үлдэгдэл орж ирэх төлбөрөөсөө тооцоод хасуулъя ахаа баярлалаа гэж ярьсан. Манай компани зүгээс үүнээс нэг төгрөг аваагүй, уг тендер жижиг тендер байсан, тэгээд ч хол байсан учраас манай оролцох ямар ч шаардлага байхгүй уг тендер зарлагдсан болохыг ч мэдээгүй. Харин **********гэж хүний гуйлтаар тендерт оролцсон нь буруу зүйл боллоо гэж ойлгож байна. Би нэг зүйлийг гайхаад байгаа нь яагаад компанийхаа тоног төхөөрөмжийг энд авч ирж ажиллуулаагүй болохыг гайхаад байна. Мөн инженер энэ салбарын хүн байж тухайн нас барсан хүнийг кранаар буулгах гэж байсан гэхээр үнэндээ ойлгохгүй байна. Ядаж тэр хүн бууж чадахгүй байдалд байхад Онцгой цагдаа дуудаад бүр болохгүй бол өндрийн шат зэргийг ашиглаад буулгахгүй бүр болохгүй бол доороос нь дахин дөрөөтэй хүн өгсөөд амь насыг аврах боломж байсан байхад яагаад тэгээгүйг гайхаад байна. Одоо ингээд бодоход *********** нь манай компанийг ашиглан танил талаараа уг тендерийг авч өөртөө их хэмжээний ашиг олох зорилгоор хүмүүсийг бага үнээр хөлсөлж ажиллуулсан байна гэж ойлгож байна. Үнэхээр энэ ажлыг хийж чадахгүй байсан, зохих санхүүжилтийг зориулалтын дагуу явуулсан бол эрдэнэт хүний амь нас хохирох ийм хэцүү зүйл болохгүй байсан. Нөгөө талаас ****************гэхээсээ илүү ************** итгэсэн итгэлийг алдаж нэг үгээр хэлбэл намайг хуурсан***************** маш их гомдолтой байна. Хүн хүчгүй техник байхгүй болохыг мэдсэн бол би хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Гэрээ байгуулаагүй нь манай компанийн буруу. Өмнө нь хамт ажил гүйцэтгэх гэж байсан **************** гуйлтыг зөвшөөрөөд ***************************** аймгийн **************** суманд ажил гүйцэтгэх тендерт өөрийн компанийн материалыг явуулж ялж бусдаар гүйцэтгүүлсэн нь манай компанийн алдаа болчихсон. ***************** гэх компани ажиллаж байгаа гэж ойлгож байсан. Яллагдагчаар татсан тогтоолоос харвал ********** хүн хөлслөөд хийлгүүлсэн энэ байдал нь л хүн нас барах шалтгаан нөхцөл болсон байна. ********* ажилладаг компани л аюулгүй байдлаа хангаад явна гэж ойлгосон. ************ надтай ирж уулзаад гуйсан учраас л би зөвшөөрөөд тендерт материалаа явуулах шийдвэр гаргаж би өөрөө гэрээнд гарын үсэг зурсан. Манай компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер уг ажилд аюулгүй байдал хангуулсан зүйл байхгүй миний зүгээс болон бусад удирдах албан тушаалтнуудаас аюулгүй байдлыг хангуулах талаар хэлж сануулсан тушаал шийдвэр гаргасан зүйл байхгүй. Туслан гүйцэтгэгчээр биш бие дааж уг ажил үүргийг гүйцэтгэсэн гэж ойлгоно. Туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан зүйл байхгүй хувь хүнтэй туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулдаггүй. Манай компани нэг ч төгрөг аваагүй бүх санхүүжилтийг ******** өөрөө авсан. Энэ санхүүжилтийн үлдэгдэл 10 сая төгрөг манай компанийн дансанд орж ирвэл хохирогч талд өгнө гэж бодож байгаа. Хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ийм зүйлээс болж хүний амь нас хохирсон асуудалд харамсаж байна...” гэх мэдүүлэг /03 дугаар хх-ийн 85-87 дугаар хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны үзлэг хийсэн №109 тоот

            “...1.Талийгаач ***************цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн дунд чөмгийн далд хугарал, давсгийн урагдал, уушгины эдийн няцрал, цус харвалт, зүүн суга, баруун гарын шуу, баруун бугалга, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, зүүн хөлийн шагай, зүүн ташаа, зүүн цавь, зүүн өгзөг хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь хэрэг өндрөөс унах үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           4. Уушгины эдийн тархмал няцрал, давсгийн урагдал гэмтлүүд нь амь насанд шууд аюул учруулах боломжтой.

            5. Нас барсан хугацаа 15-20 цаг болсон байх

            6. Талийгаач ******************нь өндрөөс унаж уушгины эд тархмал няцарч, цус харван амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

            7. Талийгаач нь нас барах үедээ цусанд 2.6 хувийн промилли спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 86-89 дүгээр хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны үзлэг хийсэн №112 тоот

            “...1.Талийгаач **************гэрлийн шон руу авирахдаа хэрэглэсэн хамгаалах бүсэнд 10 см урттай гэмтэл гарсан байна.

            2. Уг гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна.

            3. Уг бүсийг шинэ хуучин аль нь болохыг тогтоох шинжилгээний арга, аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй.

            4. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 76-77 дугаар хуудас/,

 

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн № ХАБ/23-01 тоот

“...1.Талийгаач ************нь хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндөр ажил үүрэг гүйцэтгэсэн нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартыг мөрдөж ажиллаагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт,  дүрэм, технологийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх...”, 18.2.2-т “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх...”, 18.2.3-т “...хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах...” гэж заасан нийтлэг чиг үүргээ биелүүлээгүй байна.

            2.**************нь харьяалагдах********************* салбарын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зэрэгтэй, ашиглалт засварын монтёрын ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заасан байна.

            3. Осол гарах үед ****************** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах ёстой байсан. Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 109 дугаартай дүгнэлтээр талийгаачийн цусанд 2.6 промили спирт илэрсэн дунд зэргийн согтолтой гэж дүгнэсэн байна.

4. Ажил гүйцэтгүүлэгч ************* нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, согтуурсан буюу мансуурсан хүнээр ажил гүйцэтгүүлсэн, хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т “...Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...”, 35 дугаар зүйлийн 35.1-т “...Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина...” гэж, Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй  ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS4969:2000-ийн 4.16-д зааснаар “... аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө...” гэж заасан байх бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч гарын үсэн зуруулан баталгаажуулаагүй, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм 6-т сургалт, шалгалтад хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн, ажилтнаар ажил, үүрэг, гүйцэтгүүлэхийг хориглоно, 76-т согтуурсан буюу мансуурсан, биеэ хянах чадваргүй болон бригадын бүрэлдэхүүнд ороогүй хүнээр цахилгаан байгууламжид ажил гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэж байх үед дэргэдээ байлгахыг хатуу хориглоно гэснийг тус тус зөрчсөн.

            5.*********************************нь осолдогчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь бусдад зуучлан, ажил үүрэг, гүйцэтгүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-т өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй байна.

            6. Кран ажиллуулагч ***************************** нь осолдогчийг кранаар өргөж шилжүүлэх үйлдэл хийж байх үед хамгаалах бүс тасарсны улмаас талийгаач осолд өртсөн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1-т “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт,  дүрэм, технологийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх...”, 18.2.2-т “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх...”, Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Ачаа өргөх краны төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.19  краныг ашиглаж байхад хориглох зүйлс Үүнд хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх заасныг зөрчсөн байна.

            7. Ажил гүйцэтгэгч ************************ нь уг ажлын гүйцэтгэлийг хийхээр болсон ****************** гэрээ байгуулаагүй, тухайн байгууллагын зөвшөөрөлгүйгээр уг ажлыг гүйцэтгэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...” гэж заасныг зөрчсөн...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 104-107 дугаар хуудас/,

 

            2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн № ХАБ/23-03 тоот

 “...1. /****************** сумын ***********овоо багийн нутаг дэвсгэрт гэрэлтүүлгийн ажлыг хийхээр гэрээ байгуулсан ерөнхий гүйцэтгэгч ******************* болон осол болох үед гүйцэтгэлийг хийж байсан ************** нар нь ажил гүйцэтгэх гэрээ хийх ёстой байсан бөгөөд энэхүү гэрээг Иргэний хуулиар зохицуулдаг. Гэрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна./-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан байх үүрэгтэй.

2. Ажил гүйцэтгэгч *************** нь уг ажлын гүйцэтгэлийг хийхээр болсон *****************гэрээ байгуулалгүй. Тухайн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэж уг ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна. *********аймгийн ********* сумын засаг дарга *************************нарын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ӨВАХХСЗДТГ202206047 дугаартай “********************” багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг” хийх ажлын гэрээнд заагдсаны дагуу хийгдэх газар шорооны ажлууд болон гэрэлт цамхгийн зураг төсөл, техникийн тодорхойлолтуудад заасан ажлууд нь осол гарах үед хийгдэж байсан нь иргэн ***********************холбогдох албан тушаалтантай албан бус байдлаар ямар нэгэн аман хэлцэл хийгдэж, тодорхой хэмжээний санхүүжилт авсны улмаас /хавтаст хэрэгт авагдсан иргэн ************ эхнэр ****************** дугаартай дансны хуулга/ ажил гүйцэтгэж байсан байна. Иймд ерөнхий гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжтой.

3. Ажил олгогч *****************нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасныг зөрчсөн.

4. Ажил гүйцэтгүүлэгч ****************нь аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, согтуурсан буюу мансуурсан хүнээр ажил гүйцэтгүүлсэн, хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна/ 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6 /Сургалт, шалгалтад хамрагдаагүй буюу тогтоосон шаардлагад тэнцээгүй, зааварчилгаа аваагүй, эрүүл мэндийн  үзлэгт хамруулаагүй, эрүүл мэндийн хувьд тэнцээгүй иргэн, ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно./, 76 /Согтуурсан буюу мансуурсан, биеэ хянах чадваргүй болон бригадын бүрэлдэхүүнд ороогүй хүнээр цахилгаан байгууламжид ажил гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэж байх үед дэргэдээ байлгахыг хатуу хориглоно./-д заасныг тус тус зөрчсөн байна.

5. Үйлдвэрлэлийн осол гарах шалтгааныг техникийн, хүний, удирдлагын, ариун цэвэр, эрүүл ахуйн гэсэн 4 хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн эсэх талаас нь судалдаг бөгөөд тухай осол нь хүний хүчин зүйлээс болсон байна. Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 76 дахь заалтуудыг зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /02 дугаар хх-ийн 134-137 дугаар хуудас/,

 

            Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн дүгнэлт /02 дугаар хх-ийн 142-152 дугаар хуудас/,  

 

            Шүүгдэгч ************** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ***** аймгийн ****сумын ****** дүгээр багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,  нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрийн гишүүн иргэний тодорхойлолт  /02 дугаар хх-ийн 193, 214-217  дугаар хуудас/,

 

************ багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажлын гэрээ, тусгай зөвшөөрөл эзэмших, эзэмшүүлэх гэрээний хуулбар, /01 дүгээр хх-ийн 117-124, 137-144 дүгээр хуудас/, 

 

*************** багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажил, тендерийн баримт бичиг, /01 дүгээр хх-ийн 125- 02 дугаар хх-ийн 25 дугаар хуудас/,

 

**************** аймгийн*************сум дахь сундын прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2227001910047 дугаартай тогтоол /02 дугаар хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *********иргэний үнэмлэхийн хуулбар, ********************н салбарын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/57 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, *******************албан тушаалын тодорхойлолтын хуулбар /02 дугаар хх-ийн  197-201, 202-203 дугаар хуудас/, 

 

************* аймгийн Хархорин сум дахь сундын прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 76А дугаартай яллах дүгнэлт /03 дугаар хх-ийн 107-112 дугаар хуудас/,    

 

*********************** багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажил тендерийн баримт бичгийн хуулбар, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, *****************Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гарсан тайлбар, шүүгдэгч ***************иргэний үнэмлэхийн хуулбар, /01 дүгээр хх-ийн 125, 114-115  дугаар хуудас, 03 дугаар хх-ийн 87 дугаар хуудас, 02 дугаар хх-ийн 01-54 дүгээр хуудас /,

 

***************************** Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар /02 дугаар хх-ийн 107-130 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтууд /03 дугаар хх-ийн 16-42 дугаар хуудас/,   

 

Талуудын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *****************************нар нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажил явагдаж байсан талбайд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, “Ачаа өргөх краны төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөний улмаас тус сумын ******************* багийн *******************хороонд байрлах 408 дугаартай цахилгаан түгээх дэд станцын дэргэдэх бетон шонд гэрэл байрлуулан ажиллаж байсан ************** 9 метрийн өндөр шонгоос өргөгч тусгай тээврийн хэрэгслийн /краны/ сумнаас хамгаалах бүсээр оосорлон буулгах үед хамгаалах бүсний оосор тасарч газарт унаж нас барсан буюу хүний амь насанд аюултай болохыг мэдсээр байж “кранаараа буулгаад авчихаа”, “өмнө нь нэг хүнийг краны сумаар буулгаж байсан” гэж хөнгөмсгөөр найдаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Шүүгдэгч *********************нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ************аймгийн **************** сумын *********** багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажил явагдаж байсан талбайд тус сумын В*********** багийн ******** хороонд байрлах 408 дугаартай цалхилгаан түгээх дэд станцын дэргэдэх бетон шонд гэрэл байрлуулан ажиллаж байсан *******************9 метрийн өндөр шонгоос бууж чадахгүй байгаа буюу амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд байгааг мэдсээр байж “мэргэжлийн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх” гэсэн байдлаар хайхрамжгүй хандсаны улмаас **************нь өргөгч тусгай тээврийн хэрэгслийн /кран/ сумнаас хамгаалах бүсээр оосорлон бэхэлж буух явцдаа унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

Шүүгдэгч ********** нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ************аймгийн ************ сумын Засаг даргатай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ӨВАХХСЗДТГ202206047 дугаартай гэрээ байгуулж тус сумын ********* багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг хийх ажлыг гүйцэтгэж байх хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээ аваагүйгээс тус сумын **************багийн Од хороонд байрлах 408 дугаартай цалхилгаан түгээх дэд станцын дэргэдэх бетон шонд гэрэл байрлуулан ажиллаж байсан ************ 9 метрийн өндөр шонгоос өргөгч тусгай тээврийн хэрэгслийн /кран/ сумнаас хамгаалах бүсээр оосорлон буулгах үед хамгаалах бүс тасарч газарт унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ****************** нар үйлдсэн болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгүүд /01 хх-ийн 25-26 дугаа хуудас/, гэрч *********************** нарын мэдүүлэг /01 дүгээр хх-ийн 43-44, 62-63, 97-98, 100-101 дүгээр хуудас, 02 дугаар хх-ийн 184, 186-187, 40-41, 46-47 дугаар хуудас, 03 дугаар хх-ийн 65 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны үзлэг хийсэн №109 тоот “...1.Талийгаач **************цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн дунд чөмгийн далд хугарал, давсгийн урагдал, уушгины эдийн няцрал, цус харвалт, зүүн суга, баруун гарын шуу, баруун бугалга, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, зүүн хөлийн шагай, зүүн ташаа, зүүн цавь, зүүн өгзөг хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг өндрөөс унах үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Уушгины эдийн тархмал няцрал, давсгийн урагдал гэмтлүүд нь амь насанд шууд аюул учруулах боломжтой. 5. Нас барсан хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой. 6. Талийгаач ****************** нь өндрөөс унаж уушгины эд тархмал няцарч, цус харван амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 7. Талийгаач нь нас барах үедээ цусанд 2.6 хувийн промилли спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 86-89 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны үзлэг хийсэн №112 тоот“...1.Талийгаач *********** гэрлийн шон руу авирахдаа хэрэглэсэн хамгаалах бүсэнд 10 см урттай гэмтэл гарсан байна. 2. Уг гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. 3. Уг бүсийг шинэ хуучин аль нь болохыг тогтоох шинжилгээний арга, аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй. 4. Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй...” гэх дүгнэлт /01 дүгээр хх-ийн 76-77 дугаар хуудас/, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн №ХАБ/23-01 дугаартай дүгнэлт, /01 дүгээр хх-ийн 104-107 дугаар хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн № ХАБ/23-03 дугаартай дүгнэлт /02 дугаар хх-ийн 134-137 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *************** өмгөөлөгч Ц.Хонгорзул нь гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч ************шон дээр гарах хүн хэрэгтэй байна гэдэг удаа дараагийн хүсэлтээр талийгаач болон *************** гэх хүмүүст ************** нь ажлын санал тавьсан. Үүнийг эдгээр хүмүүс зөвшөөрсөн. Маргааш нь талийгаачийг гэрээс нь очиж аваад ажлын талбайд хүргэж өгсөн. Талийгаач шон дээр гараад буцаж буухдаа бууж чадахгүй байгаа учраас кранаар буулгаач гэсэн санал тавьсан байдаг. Яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоол дээр шүүгдэгч ********** хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, мөн кран өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллах дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэрэгт холбогдсон гэж буруутгасан байна. ************* хувьд тухайн ажил гүйцэтгэх явцад ямар нэгэн байдлаар эрх, үүрэг хүлээж оролцсон зүйлгүй өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тухайн хууль үйлчлэх этгээдийг

нэр заан хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтад ****************** хамаарахгүй талийгаачийн хувьд ажил олгогч биш, талийгаач болон ******************нарын хооронд ямар нэгэн гэрээ хийгдээгүй тул шүүгдэгч **********************цагаатгаж өгнө үү” гэв.  

            Шүүгдэгч ************************ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх нийтлэг үүргээ биелүүлээгүй. ****************цалин хөлсийг тохирч бусдыг ажилд зуучилж, осолдогчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь ажил үүрэг, гүйцэтгүүлсэн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч ***************үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгах хууль зүйн боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч ************ өмгөөлөгч Э.Оргил нь гэм буруугийн шүүх хуралдаанд:  “...*********** гүйцэтгэх захирал ****************тавьсан хүсэлтийн дагуу************* аймгийн *********** сумын ********* багийн **********хороонд нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг хийх тендерт ажилд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу туслан гүйцэтгэгчээр ажилласан. Ийнхүү туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа ерөнхий гүйцэтгэгчтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд энэ байдал нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар “*****************хариуцах хуулийн зориулалттай. *********** тухайд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тухайн хэрэг болох үед хэрэгт гэрчээр оролцож байсан *****************нартай хамт 40 орчим метрийн урттай цахилгааны кабель утсыг хамгаалалтын хуванцар хоолойд шургуулах, газар ухах, тус кабелийн утсыг булах ажлыг хийж байсан бөгөөд энэ үед амь хохирогч *************, шүүгдэгч ****************** нар гэрэл суурилуулж, бэхлэх ажлыг гүйцэтгэж байсан. Амь хохирогч *************** 9 метрийн өндөр шонгоос бууж чадахгүй буюу амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд байгааг мэдсэн, өргөгч тээврийн сумаар буулгахад аюултай гэдгийг мэдэх ёстой байсан боловч мэдээгүй мэргэжлийн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх гэж хайхрамжгүй хандсан нь буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй. Талийгаач ************* бууж чадахгүй байна гэж мөн өргөгч тээврийн хэрэгслээр буулган авах талаар ********************хэн ч асуугаагүй тул зааварчилгаа, чиглэл өгөөгүй. ************** цахилгааны мэргэжлийн байгууллагын ажилтан болох амь хохирогчийг аюултай байдал орсон байсныг шонгоос хэрхэн буулгаж байгааг харсан *********** нарыг энэ хэрэгт гэрчээр оролцуулсан атлаа тэдэнтэй яг адил чиг үүрэгтэй ажиллаж байсан ************дангаар нь яллагдагчаар татан шүүхэд ирүүлсэн нь шударга ёсны болон хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан гэж үзэж түүнийг цагаатгаж өгнө үү” гэв. Өмгөөлөгчийн уг тайлбар нь үндэслэлгүй байх тул хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “...ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж хуульчилсан. Шүүгдэгч *****************нарын хооронд дээрх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Харин ********** аймгийн Хархорин сумын *************багийн нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн ажлыг шүүгдэгч ************ хүсэлтийн дагуу шүүгдэгч ********** нь өөрийн компани болох ************ нэрээр тендерт орж уг ажлыг авч өгсөн,  уг тендрийн ажлыг хариуцан хийж байсан хүн нь шүүгдэгч ***************өөрөөр хэлбэл ажил гүйцэтгүүлэгч мөн бөгөөд түүний хүсэлтийн дагуу шүүгдэгч ************ нь талийгаач ****************нарын 3 хүнээр ажил хийлгэхээр зуучилж олж өгсөн, шүүгдэгч ************* нь шүүгдэгч ************харилцан тохиролцож уг тендрийн ажилд оролцож байсан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч **************нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй байсан. Энэ үүргээг биелүүлээгүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч ***********амь нас хохирсонд**************** гэм буруутай гэж шүүхээс дүгнэсэн.   

 

Шүүгдэгч ***************************нар нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, бусдын амь насыг хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *********************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ********************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч **********************нь “...кранаар хүн өндрөөс буулгах нь журамд нийцэхгүй хориотой гэдгийг мэддэг байсан ба хохирогчийн гуйлтаар түүнийг буулгах үйлдэл хийж байхад уг гэмт хэрэг гарсан тул би журмаа зөрчсөн буруутай” гэж,  шүүгдэгч *********** нь “...тухайн ****************сумын ********* багийн нутагт хийгдэх гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэх тендэрт манай компани ********** гуйлтаар орж түүнд итгэн уг ажлыг авч өгсөн, ажлыг хийж гүйцэтгэх явцыг мэдэхгүй байгаа боловч үндсэн ажил гүйцэтгэгч тул тухайн золгүй явдал, болгоомжгүй гэмт хэрэгт миний бие гэрээнд гарын үсэг зурснаараа буруутай” гэж тайлбарлан өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хохирлыг төлөхөө илэрхийлж тайлбар гаргадаг, харин ******************* нар нь  өөрсдийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргадаг хэдий ч хохирол төлбөр төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлдэг болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497, 508, 511 дүгээр зүйлүүдэд тус тус зааж зохицуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд тэрээр оршуулгын зардалд 18 945 955 төгрөг, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх 12 960 000 төрөг, сэтгэл санааны хохирол 100 000 000  төгрөг, нийт 131 905 955 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилжээ. Үүний оршуулгын зардлаас ном уншуулсан 4 360 000 төгрөг, бурхан бүтээсэн 1 120 000 төгрөг, нийт 5 480 000 төгрөг нь зан заншлын шинжтэй байна гэж шүүхээс дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин үлдэх 13 465 955 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдсон тул хангах нь зүйтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тооцоолоход Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтийн тооцох аргачлалаар Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 байгаа ба талийгаач нь 36 настай нас баржээ. Хуулийн дээрх зохицуулалтаар тооцоход 550 000*5*31= 85 250 000 тооцоолол нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай байна гэж шүүхээс дүгнэв. Иймд сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг Иргэний хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдийн 25 дугаартай тогтоолын дагуу сэтгэцэд учирсан гэм хор арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар төлбөрийн хэмжээг 85 250 000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах нь хуульд нийцнэ.

Харин Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл зүйн байдалд 2 дугаар зэргийн өөрчлөлт орсон тул 06 сарын хугацаанд сэтгэл зүйн нөхөн сэргээх курс эмчилгээний төлбөр 12 960 000 төгрөг болно гэсэн боловч энэ эмчилгээг хийлгэсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул 12 960 000 төгрөгийг гаргуулна гэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч нараас оршуулгын зардалд 13 465 955 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 85 250 000 төгрөг, нийт 98 715 955 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нэг бүрээс 24 678 989 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******************** олгохоор шийдвэрлэв.

Мөрдөн байцаалт болон гэм буруугийн шүүх хуралдааныг завсарласан хугацаанд шүүгдэгч************** нар нь шүүхээс тогтоосон хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгч *****************нь хохиролд 14 000 000 төгрөг төлж үлдэх 10 678 989 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч ***********нь хохиролд 13 000 000 төгрөг төлж үлдэх 11 678 989 төгрөгийг мөн төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, шүүгдэгч нарын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон.

            Иймд шүүгдэгч *********** хохиролд 10 678 989 төгрөгийг, шүүгдэгч ************хохиролд 11 678 989 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, шүүгдэгч ************** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

           

            Иргэний хариуцагч *********** тухайд хохирол төлбөрөөс чөлөөлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Учир нь “**************** гэрээнд заасан үүрэг,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр компанийн ерөнхий захирал ************** нь энэ хэрэгт яллагдагчаар татагдсан ба шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хохирол төлбөр гаргуулсан байхад иргэний хариуцагч байгууллага болох *********************давхардуулан хохирол гаргуулах хууль зүйн боломжгүй юм.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч *************нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******************, ******************нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэн шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч ****************** нар нь гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авч хангах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч *************** нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож дүгнэлт гарсны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх утга бүхий тайлбарыг гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн боломжгүй. Иймд шүүхээс шүүгдэгч **********************нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол,  анх удаа гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг ялгамжтайгаар  буюу шүүгдэгч *****************01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ******************02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч *********************нар нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэдгээр нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж,

            Шүүгдэгч *****************нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч *******************нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрөө 1 ширхэг, хамгаалах бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************овогтой **************, ************* овогтой **************, ********** овогтой ************** ************* овогтой ************ нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч **************************нарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *****************01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч **************** 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар ************************* нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****************зорчих эрхийг хязгаарласан 01 /нэг/ жилийн хугацаанд ************аймгийн *********** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, шүүгдэгч ********* зорчих эрхийг хязгаарласан 02 /хоёр/ жилийн хугацаанд ************************дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэсүгэй.

                       

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан *********************нарыг тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар *****************нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар *********************** нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар шүүгдэгч ************ хохиролд 10 678 989 /арван сая зургаан зуун далан найман мянга есөн зуун наян есөн/ төгрөг, шүүгдэгч ************* хохиролд 11 678 989 / арван нэгэн сая зургаан зуун далан найман мянга есөн зуун наян есөн/ төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** овогтой ************* олгож, хохирогчийн нэхэмжилсэн зан заншлын шинжтэй 5 480 000 /таван сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, сэтгэлзүйн эмчилгээ хийлгэнэ гэх 12 960 000 /арван хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ************ нь хохиролд 14 000 000 төгрөг, шүүгдэгч ********нь хохирол 13 000 000 төгрөг, шүүгдэгч ******нь хохиролд 24 678 989 төгрөг, шүүгдэгч *********нь хохирол 24 678 989 төгрөг тус тус төлсөн болохыг, шүүгдэгч ******** ************* нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрөө 1 ширхэг, хамгаалах бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.     

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ********************нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.САРАНТУЯА