Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/170

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.А- /цахимаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Х.З-, Я.С-, Х.Т-, А.С-, С.Н-,

шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Б-н С- /талийгаач/, Б овогт Т-ы Ф-, У овогт А-ийн Ж-, У.х овогт С-ын А- нарт холбогдох эрүүгийн 2013004100084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв:.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын харьяат, БЭ.............. регистрийн дугаартай, Ж овогт Б-н С-, 1961 оны 10 дугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, /2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан/, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Авто инженер, төрийн удирдлага мэргэжилтэй, одоо өндөр настны тэтгэвэрт, тус аймгийн Өлгий сумын ....-р багт ... айл, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 253.1 дэх хэсэгт зааснаар 7.300.800 төгрөгийн торгох ял, 2014 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 272.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялын 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 160 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 171.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2-т зааснаар хэргийн хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хуулийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан./талийгаач/

 

2. Монгол Улсын харьяат, БК................ регистрийн дугаартай, Б овогт Т-ы Ф- 1980 оны 03 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ............. ахлах мэргэжилтэн ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р багт Хуст арал 20-31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй.

 

3. Монгол Улсын харьяат, БЮ.......... регистрийн дугаартай, Уах овогт А-ын Ж- 1990 оны 05 дугаар сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Эдийн засаг-бизнесийн удирдлага мэргэжилтэй, ............. нярав ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

4. Монгол Улсын харьяат, БЮ.............. регистрийн дугаартай, У овогт С-ийн А- 1988 оны 01 дүгээр сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “К” ХХК-д нягтлан бодогч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ****-р багт **** айл, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил үүргээ гүйцэтгэж, тус газрын даргаар ажиллаж байхдаа Б.С- нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф-, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-, “К” ХХК-ний нягтлан бодогч “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК-уудын санхүүгийн тайлан гаргадаг С.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрт 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхдээ тус аймгийн 7 сумдын 7 бүлгийн гишүүдэд 30 тооны нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахдаа Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолын 2 дахь заалтад заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллана” гэснийг, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 23.1.7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг “малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих”-д зарцуулна гэснийг, Төсвийн тухай хуулийн 6.1-д заасан “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-д “Албан тушаалтан иргэний болон 2 хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготойгоор, “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК гэх 3 компанитай хуурамч, дүр эсгэсэн гэрээ байгуулан “А” ХХК-д 9.511.200 төгрөг, “А” ХХК-д 9.780.000 төгрөг, “Л” ХХК-д 9.650.000 төгрөгийн бараа нийлүүлэх баримт бичиг бүрдүүлэн компаниудын данс руу нийт 28.941.200 төгрөг шилжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8.1.2 дахь хэсэгт заасан “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг ноцтой зөрчиж, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгож, төрд 28.941.200 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн хамтран оролцогч яллагдагч А.Ж- хувьдаа 9.000.000 төгрөгийг ашиглан шамшигдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Х.Ө- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил үүргээ гүйцэтгэж, тус газрын даргаар ажиллаж байхдаа талийгаач Б.С- нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф-, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-, “К” ХХК-ний нягтлан бодогч “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК-уудын санхүүгийн тайлан гаргадаг С.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрт 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхдээ тус аймгийн 7 сумдын 7 бүлгийн гишүүдэд 30 тооны нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахдаа Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолын 2 дахь заалтад заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллана” гэснийг, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 23.1.7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг “малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих”-д зарцуулна гэснийг, Төсвийн тухай хуулийн 6.1-д заасан “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-д “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготойгоор, “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК гэх 3 компанитай хуурамч, дүр эсгэсэн гэрээ байгуулан “А” ХХК-д 9.511.200 төгрөг, “А” ХХК-д 9.780.000 төгрөг, “Л” ХХК-д 9.650.000 төгрөгийн бараа нийлүүлэх баримт бичиг бүрдүүлэн компаниудын данс руу нийт 28.941.200 төгрөг шилжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8.1.2 дахь хэсэгт заасан “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг ноцтой зөрчиж, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгож, төрд 28.941.200 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийн хамтран оролцогч яллагдагч А.Ж- хувьдаа 9.000.000 төгрөгийг ашиглан шамшигдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлэг өгөх ажиллагааны явцад талуудаас шүүгдэгч нарт тавьсан асуултад хариулсан байдал шинжлэн судлуулсан нотлох баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Энэхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Ж- нь өөрийн хамаарал бүхий этгээд С.А-ээр дамжуулан тухайн төслийг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтан Т.Ф-тай урьдчилан үгсэн тохиролцож хуурамч гэрээ бүхий нөхцөл байдлыг бүрдүүлэн, улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.С-аар уг гэрээг батлуулан нийт 28.941.200 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч талийгаач Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Ф-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч талийгаач Б.С-, түүний хууль ёсны төлөөлөгч бүхий иргэний хариуцагчаар түүний хүү Сьезханы Ердос тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Иймд шүүгдэгч Б.С-, Т.Ф-, А.Ж-, С.А- нараас хууль бус үйлдлийн улмаас төрд учруулсан хохирол бүхий 28.941.200 төгрөгийг шударга ёсны зарчимд нийцүүлэн нэн тэнцүү хувааж гаргуулж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бүхий “Ашид билгүүн” ХХК-д дахин шинжээчийн үнэлгээний зардал 300000 төгрөгийг шүүгдэгч Б.С-, Т.Ф, С.А-, А.Ж- нараас шударга ёсны зарчимд нийцүүлэн нэн тэнцүү хуваан гаргуулан “Ашид билгүүн” ХХК-д олгохоор байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүхий 9.000.000 төгрөгийг А.Ж- өөрийнхөө эхнэр Г-гийн дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Энэхүү үйл баримтыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ж-, С.А-, Б.С-, Т.Ф- нараас нэн тэнцүү хувааж, энэхүү 9.000.000 төгрөгийн гэм хорыг гаргуулан хохирол төлөх ажиллагаанд зарцуулах нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Хэрэгт хураан авсан эд мөрийн баримт бүхий тухайн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээгээр 256 хуудас бүхий материалыг эх хувиар нь хүргүүлсэн. Энэхүү баримт бичгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үед Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын архивд хүлээлгэн өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна. Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй” гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогч байгууллага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 21 аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг. Энэ сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.1-д “Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно”, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна” 23.1.1-д “ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах”, 23.1.2.ажилд зуучлах; 23.1.3-д “хөдөлмөрт бэлтгэх;” 23.1.4-д “хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах” 23.1.5-д “ажил олгогчийг дэмжих” 23.1.6-д “нийтийг хамарсан ажил зохион байгуулах”, 23.1.11-д “хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх” гэж заасан. Энэ төсөл хөтөлбөрийн дагуу энэ мөнгийг зарцуулах ёстой. Тухайн 28 сая төгрөгт тоног төхөөрөмж худалдан авч өгөх гэсэн зохицуулалт байхгүй. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хөрөнгө иргэдэд хуваарилагдаад явах ёстой. Хэрэв мөнгийг тухайн жилдээ зарцуулагдаагүй бол жилийн эцэст татаад дараа жил нь дахиж тусгаж өгнө. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 12 дугаар сарын 30-ны өдөр буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг татахаас өмнө 10 сая төгрөгөөр доош үнээр байгуулаад шууд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хөтөлбөрт зааснаас өөрөөр зарцуулсан нь харагдаж байна. Засгийн газрын орон нутгийн агентлаг энэ тусгай сангийн хөрөнгөөр тоног төхөөрөмж авч өгөх зохицуулалт байхгүй. Зориулалт бусаар зарцуулсан учраас 28 сая төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

 

3. Шүүгдэгч Т.Ф- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 онд ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2019 оны 1 дүгээр тогтоолоор баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан. Тухайн үед хөтөлбөрийн төсөв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвт тусгагдсан байсан. Тухайн жилд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 12 сум 1 тосгонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тоот болон төсөл хэрэгжүүлэх шаардлагын хамт сумдад ил тод зарласан.  Ил тод зарласны дагуу 9 сум 1 тосгон 10 бүлэг болж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт материалаа хүргүүлсэн. Материал ирүүлэхдээ тухайн иргэд бүлэг болж өөрсдийн авах төслийн санааг гаргаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлсэн. Тухайн үед төсөл хэрэгжихээр болсон тул тоног төхөөрөмж авч иргэдэд бүлгийн зохион байгуулалттай тоног төхөөрөмж нийлүүлж авч өгөх тухай зар гарсан. Тухайн зарын дагуу С.А- надтай ирж уулзаж би мэдээлэл өгч байсан. Дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга талийгаач Б.С- өрөөндөө хурал хийж  гэрээ хийх компаниудын жагсаалтыг гаргаж шийдвэрлэж байсан. Би С.А-ийг танихгүй, урьд нь харж байгаагүй. Зарын дагуу надаас  ирж мэдээлэл авсан учраас тэрнээс хойш таньдаг болсон. Түүнээс биш ямар нэгэн урьдчилан тохиролцсон зүйл гэж бодоогүй. Хуралд компаниудын оруулж ирсэн төслийн дагуу дарга шийдвэр гаргаж мөнгийг шилжүүлж байсан. Дараа нь тоног төхөөрөмж орж ирсний дараа сумдад өөрсдийн хүссэн тоног төхөөрөмжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд хүлээлгэж өгч байсан. Би С.А-, А.Ж- нарт давуу байдал олгосон асуудал байхгүй. Би зөвхөн ажил үүргээ гүйцэтгэсэн. 3 компанийн тамга тэмдэг дарагдсан, захирлын гарын үсэг зурагдаж, төхөөрөмж нийлүүлнэ гэхээр нь тухайн компани өөрсдөө нийлүүлнэ гэж бодож байсан. Тиймээс би ямар нэгэн давуу байдал бий болгосон гэж бодохгүй байна” гэв.

 

4. Шүүгдэгч А.Ж- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярваар ажилладаг. Би анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй. Өөрийнхөө ажлаас гаргасан алдаагаа ухамсарлаж байна. Энэ хэргийг шалгаж эхэлснээс хойш 3-4 удаа мэдүүлэг өгсөн. Өөрийнхөө мэдэж байгаа бүх зүйлээ үнэн бодитоор мэдүүлсэн байгаа. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсон. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2 хүү маань бага ангийн сурагч, 2 охин маань цэцэрлэгт явдаг, залуу гэр бүл. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Төсөлд хамрагдсан бүх хүмүүс төслийн хүрээнд бүгд шинэ тоног төхөөрөмжөө хүлээж авсан. Сагсай сумд өгсөн арьс ээлдэг, ноос самнах тоног төхөөрөмж  380 ваттын хүчин чадлаар ажилладаг. Тэнд өөрсдөө 380 ваттын цахилгаан татаж чадаагүйн улмаас тоног төхөөрөмжийг ажиллуулж чадахгүй байгаа. Бусад бүлгүүд бүгд өөрсдийн тайлан тооцоогоо хүргүүлсэн. Мэргэжилтнүүд тайлангаа авсан байсан. Бүгд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжөө ажиллуулж ашиг орлого олж байгаа гэсэн. Манай хяналт шинжилгээний мэргэжилтнүүд хяналт тавьсан. Тиймээс тоног төхөөрөмжүүдээ ажиллуулж байгаа гэж үзэж байна. Үнэлгээний компаниар тоног төхөөрөмжүүдийг 2 удаа үнэлж, 28 сая төгрөгийн тоног төхөөрөмж байна гэж үнэлсэн. Иймд иргэдээс тоног төхөөрөмжөөс хохирсон зүйл байхгүй гэж үзэж байна. 9 сая төгрөгтэй холбоотой хэлэхэд, би анхнаасаа мэдээгүй. “А” ХХК-ийн захирал банк хаасан гэсэн шалтгаанаар миний эхнэрийн дансанд 9 сая төгрөгийг шилжүүлж, С.А-, С- хоёр миний эхнэрээс 9 сая төгрөгийг бэлэн авч явсан байна. Миний эхнэр, С.А-, С- нар нэг байранд ажилладаг учраас өмнө нь ч ингэж авч өгч байдаг байсан. Миний эхнэр хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор өдөр тутам эргэлтийн мөнгө төгрөг бэлэн байдаг. Эхнэр маань нотлох баримтуудаа гаргаж өгч мэдүүлэг өгсөн. Х- С.А-ээс бэлэн мөнгө авсан гэж удаа дараа мэдүүлэг өгч байсан. Х-гийн данснаас хятад хүнд шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр нотлогдсон. 9 сая төгрөгөөс ямар нэгэн ашиг үзсэн зүйл байхгүй. Тоног төхөөрөмж бүрэн ирсэн байгаа. Иймд хохирлыг хасаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

5. Шүүгдэгч С.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тоног төхөөрөмж нийлүүлээд 3-4 жил болж байна. Тухайн үед тоног төхөөрөмж стандартын шаардлага хангасан, захиалгын дагуу нийлүүлсэн байна гэж тоног төхөөрөмжөө хүлээж авсан болохоор би ямар нэгэн хохирол учруулаагүй гэж бодож байна. Би хэн нэгэнд гэрээ байгуулаад өг гэж өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Эхэндээ тухайн компаниуд өөрсдөө нийлүүлнэ гэж бодсон. Тухайн компаниуд надад цалин хөлсний өртэй болохоор тоног төхөөрөмжөө өөрөө нийлүүлж, цалин хөлсөө олж ав гэж тохирсон. Тухайн үед би “К” ХХК-ийн нягтлан хийж, тухайн байрны 2 давхарт Г- бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тиймээс Г- бид хоёр байнга нэг нэгнээс бэлэн мөнгө өгч, авч байдаг байсан. Тиймээс Г-д бэлэн 9 сая төгрөг байгаа юу гэхэд, байгаа гэхээр нь С- бид хоёр Г-гийн данс руу 9 сая төгрөг шилжүүлээд Г-гаас бэлэн 9 сая төгрөг авсан. Гэрээ хоосон биш албан тушаалтны нэр тодорхой байсан учраас компаниуд өөрсдөө гарын үсэг зурж өгсөн. Би тухайн компаниудын нягтлан хийдэг болохоор анхан шатны баримтуудыг би хийдэг болохоор гэрээний дотор А.Ж- бид хоёр бөглөсөн. Гэрээг компаниуд өөрсдөө бөглөдөггүй. Би нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Өөртөө давуу байдал бий болгоогүй гэж бодож байгаа тул зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... С.А- нь хувийн компаниудад нягтлан бодогчийн ажил эрхэлдэг бөгөөд энэ нь нийтийн албан тушаалтан биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан биш учраас энэ хэргийн субьектив гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. А.С- өмгөөлөгч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг дурдсан. С.А- тухайн 3 компанийн ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана. Уг 3 компанитай гэрээ байгуулсан асуудал нь ямар нэгэн зохиомол болон хуурамч байдлаар үйлдээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.  Тухайн гэрээнд компаниудын эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь 3 компанийн захирлуудын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрээний эх хувь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Тийм учраас гэрээ хүчин төгөлдөр хууль ёсны гэрээ гэж үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлд зааснаар бүлэглэж үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлгээс харахад, С.А- нь бусад шүүгдэгч нартай ямар нэгэн байдлаар үгсэн тохиролцсон болон үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн үйлдэл холбогдол тогтоогдохгүй байна. С.А- нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бараа худалдан авах тухай тавьсан зарыг үзээд тухайн ажлыг хариуцаж байсан Т.Ф-д очиж мэдээлэл авсан нь энэ хүний мэдэх эрх байгаа болохоос гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон явдал биш. Энэхүү компаниудтай гэрээ байгуулах шийдвэрийг газрын дарга Б.С- гаргасан. Нэгэнт шийдвэр гаргасан учраас тухайн шийдвэрийг биелүүлж Т.Ф- гэрээнд гарын үсэг зуруулсан. Ийм учраас С.А- ямар нэгэн байдлаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай урьдчилан үгсэн тохиролцсон болон үйлдлээрээ санаатай нийлсэн асуудал байхгүй. Үйлдлээрээ нэгдсэн асуудал нотлогдоогүй байхад нотлох баримтад тулгуурлахгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэв.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажилгүй иргэдийг ажилтай болгох хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан төсвөөс хуваарилсан мөнгийг зохих журмын дагуу зарцуулах үүрэгтэй. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ гэсэн шинэ төсөл орж ирсэн байна. Энэ дэмжих санд ганцхан энэ төсөл биш өөр 10-аад төсөл хэрэгждэг. Талийгаач Б.С- 2019 онд хэрэгжих төслүүдийн хүрээнд албан ёсны тушаал гаргасан байна. Тухайн жилийн 1, 2 дугаар сард төслийн мөнгө нь ирдэггүй, 3 сарын сүүлээр ирдэг. Ажлын хэсгийн ахлагч А.Г-, нарийн бичгийн дарга М.Б-, санхүүгийн асуудал хариуцсан Т.Ф-, хяналт шинжилгээний тасаг гэж байгаа тэнд Досжан, мөн Өлгий сум хариуцсан 6 хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн, сумуудад 12 мэргэжилтэн 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тухайн 21 бүрэлдэхүүнтэй байгуулсан ажлын хэсгээс зөвхөн Т.Ф-г авчирч гэм буруутайд тооцуулж байгаад харамсаж байна. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын өрөөнд хурал хийсэн. Тухайн хуралд Т.Ф- ямар нэгэн асуудал хэлээгүй. Б.С- дарга материалтай танилцаад гэрээгээ байгуулж, мөнгөө шилжүүл гэсэн үүрэг өгсөн. Хуралдаанд оролцсон 5 хүн гарын үсгээ зурсан. Тухайн хуралдаанд Т.Ф- ямар нэгэн санал гаргасан асуудал байхгүй. Т.Ф- тухайн 3 компанид давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж заасан. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар төсвийн байгууллага, улсын төсвөөс санхүүждэг. 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” гэж заасан. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвийн шууд захирагч нь талийгаач Б.С-. Иргэн, аж ахуйн нэгжүүд хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас хуваарилагдсан мөнгийг шилжүүлэх зөвшөөрөл олгох цорын ганц этгээд төсвийн шууд захирагч буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга асан талийгаач Б.С-.  Байгууллагын нягтлан бодогч төсвийн шууд захирагч зөвшөөрч 1 дүгээр гарын үсэг зурж тэмдэг дарагдсан санхүүгийн шилжүүлэхэд хоёрдугаар гарын үсэг зурна. Тухайн байгууллагын нягтлан бодогч өөрөө дур мэдэн санхүүгийн гүйлгээ хийх эрх хэмжээ олгогдоогүй. Б.С- дарга гүйлгээ хийхийг зөвшөөрч гэрээг баталж, 1 дүгээр гарын үсэг зурснаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 28.941.200 төгрөгийн хохирол гарсан гэж ойлгож байна. Хохирлын асуудал яригдаж байгаа учраас Т.Ф- уг гэмт хэргийн субъект мөн үү гэдэгт эргэлзэж байна. Энэ төсөл 7 сумд хэрэгжсэн. Тухайн мэргэжилтнүүд өөрсдөө төрийн албаны тангараг өргөсөн албан тушаалтнууд учраас тухайн төслийг судалж зохих журмын дагуу материалаа ирүүлэх ёстой. Мэргэжилтнүүдийн дутуу дулимаг материалыг үндэслээд дэмжих сан хариуцсан нягтлан бодогчийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай. Энэ бүх буруутай ажиллагаанаас болж энэ журам зөрчигдсөн. 7 сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүд дутуу хууль журам судлалгүй материал ирүүлснээс болж Т.Ф- яагаад хохирох ёстой юм бэ. Т.Ф- энд хяналт тавих хүн биш. Иймд шударга шийдвэр гаргаж, Т.Ф-г цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ж- хуулийн дагуу үүрэг хүлээсэн албан тушаалтан биш. Худалдах, худалдан авах үйл ажиллагаанд оролцсон маань буруу болсон гэж А.Ж- өөрөө мэдүүлсэн. Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авснаас болж шүүгдэгч А.Ж- нь иргэн албан байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй. Хохирол хор уршгийн талаар ярихад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Худалдан авсан тоног төхөөрөмжөөс болж иргэн болон төрд ямар нэгэн хохирол учраагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” заавал нотлогдон тогтоогдсон байх ёстой гэж заасан. Тийм учраас хэдэн төгрөгийн хохирол, хэдэн төгрөгийн хор уршиг учирсан гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй. Тухайн тоног төхөөрөмжүүд ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт шинжээч томилж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Гэхдээ бидний хүсэлтийг хангаагүй. Улсын яллагчаас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч нарын хууль бус үйлдлийн улмаас төрд 28.941.200 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг Б.С-, Т.Ф-, А.Ж-, С.А- нараас нөхөн төлүүлэхээр байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй. Энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрт 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэж заасны дагуу энэ тоног төхөөрөмжүүдийг 3 компаниар гэрээ хийж, Х- гэдэг хүнээр дамжуулан авхуулсан. Бүлгийн гишүүдэд тоног төхөөрөмжүүдийг тараасан. Тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа гэдэг нь үзлэгийн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдсон. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд сумдын иргэд өөрсдийн авсан тоног төхөөрөмжөө ашиглаж байгааг харуулсан фото зураг болон тоног төхөөрөмжийн хийж гүйцэтгэж байгаа ажлын тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Тухайн тайланд төрд учирсан ямар нэгэн хохирлын талаар дурдагдаагүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас А.Ж-ийн эхнэрийн дансанд мөнгө шилжүүлээгүй, “Арк мади констракшин” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэрч Г-гийн 9 сая төгрөгийг С-, С.А- хоёр бэлнээр авсан гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Тухайн 9 сая төгрөг 28.941.200 төгрөг дотор байгаа. Уг мөнгөнөөс миний үйлчлүүлэгч А.Ж- ямар нэгэн ашиг олсон асуудал байхгүй. Тийм учраас хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

 

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие талийгаач Б.С-ы хүү болох иргэний хариуцагч Б.Ердос болон шүүгдэгч А.Ж-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан 3 үндэслэлд логик алдаатай, хууль зүйн үндэслэл муутай байна. 9 сая төгрөгийг шамшигдуулсан гэж буруу дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэсэн агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд зааснаар дараах санал дүгнэлтээ гаргаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна” гэж заасан. Хөрөнгө гэдэг нь санхүүгийн дэмжлэг юм уу, бусад дэмжлэгт хамаарах уу, тоног төхөөрөмжид хамаарах уу гэдгийг хууль зүйн талаас хэлэхгүй нь зүйтэй. Хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зорилго хэсэгт дурдсан санхүүгийн болон бусад дэмжлэг болон 9.1.5-д заасан хөрөнгийн тооцоо гэсэн хэсэг нь тоног төхөөрөмж байж болно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7-д “малчин, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих” гэж заасан хүмүүст хүрсэн үү гэдгийг харах ёстой. Журам болон хууль, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, зохих журмын дагуу хүртэх ёстой хүмүүс нь авсан байна. 28 сая төгрөгөөс гадуур 9 сая төгрөг байна уу гэдэгт саналаа хэлье. Тус хэргийн гэрч Х-гийн мэдүүлэгт 25.600.000 төгрөгийг авсан, 18 сая төгрөгийг авсан” гэсэн. Үүнээс үзэхэд, хохирлын хэмжээ 28 сая төгрөг гэж үзвэл Х-гийн хятад улсын иргэнд явуулсан мөнгөнөөс гадуур 9 сая төгрөг үлдээгүй. Тухайн 28 сая төгрөг дотор байгаа учраас 9 сая төгрөг шамшигдуулсан гэж ярьж болохгүй. Гэрч Ерланы мэдүүлэгт “...миний бие уг мөнгийг данснаас гарган авч иргэн С.А-т бэлнээр өгсөн” гэсэн. Г-гаар дамжуулан мөнгө гарган авч байгаа үйлдэл нь АТМ машинаас мөнгө авч байгаадаа төстэй. А.Ж-ийн эхнэрийн дансанд 9 сая төгрөг шилжүүлснээр тухайн 9 сая төгрөгийг А.Ж- хувьдаа шамшигдуулсан гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Уг 3 компани нэг нягтлан бодогчтой болох нь тогтоогдсон. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтаас харахад, С.А- 3 компанийг төлөөлөх эрхтэй байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд, төрийн данснаас мөнгө гарсан, зориулалтын дагуу зарцуулж худалдан авалт хийгдсэн. Зохих хүрэх ёстой газарт хүрсэн нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Энэ хэрэгт хохирол байхгүй, хохирол учирсан гэж хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан прокурорын тогтоолыг танилцуулсан. Прокурорын 06 дугаартай тогтоолыг Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай харьцуулан судлуулсан. Магадлалдаа 06 дугаар тогтоолыг ар гэрт танилцуул, гомдол гаргах уу, үгүй юу гэдэг нь тодорхой бус гэж дүгнэсэн. Хэрэг мөрдөн байцаалтад буцахад тухайн тогтоолыг танилцуулаагүй. Талийгаач Б.С-ы ар гэрт 06 дугаар тогтоолыг зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу гэж танилцуулаагүй. Гэтэл араас нь 07 дугаар тогтоолыг гаргаад явсан. Дээд шатны прокуророос сүүлд гаргасан 07 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. 06 дугаар тогтоол хүчинтэй байхад яагаад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа вэ. Ингэснээр иргэний хариуцагч С.Е-ын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна” гэв.

 

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “: Прокурорын яллах дүгнэлт болон гэм буруугийн дүгнэлт хоёр зөрж байна. Шүүхэд шилжүүлсэн прокурорын яллах дүгнэлтэд Т.Ф-г С.А- болон А.Ж- нартай урьдчилан тохиролцож бүлэглэн гэж оруулж ирсэн. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа үйлдлээрээ нэгдэж бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал гаргаж ирсэн. Үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдэх гэдэг нь нэг өөр ойлголт. Урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэргийг бүлэглэж үйлдэх гэдэг нэг өөр ойлголт. Прокурор яллах дүгнэлттэй урьдчилан үгсэн тохиролцож гэж яллах дүгнэлт үйлдсэн мөртлөө өнөөдөр дүгнэлт гаргахдаа үйлдлээрээ нэгдэж гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлтээс зөрүүтэй  тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. 3 компанитай дүр исгэсэн хуурамч гэрээ байгуулсан гэж буруутгаж байна. Дүр исгэсэн хуурамч гэрээ байгуулсан гэдгийг яаж тодорхойлсон нь тодорхой бус. Хуурамч гэдэг нь хуурамч бичиг баримт ашигласан, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн, хэвлэмэл хуудсыг хуурамчаар үйлдсэн асуудлыг ойлгоно. Хуурамч гэдэг зүйл байхгүй. “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК-иудын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамч гэж үзэх боломжгүй. С.А-ийн мэдүүлэгт тодорхой байгаа. Тухайн компаниудын захирлуудад та нарын компаниар тоног төхөөрөмж нийлүүлье гэж хэлсэн. С.А- тухайн компаниудаас авах авлагатай байсан. Компаниуд өөрсдөө зөвшөөрч гарын үсэг, тамга тэмдгээ дарж өгсөн. Энэ гэрээ дүр исгэсэн гэрээ биш. Гэрээний дагуу компаниуд бараагаа нийлүүлсэн. Дүр исгэсэн гэрээ хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэдэг дүгнэлт нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч Т.Ф-г энэ гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохиролцож, эсхүл үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэдэг  асуудал үгүйсгэгдэж байна. Ямар ч хамааралгүй болох нь өнөөдрийн шинэчилсэн С.А-, А.Ж- нарын байцаалтаар харагдаж байна. Хийж байгаа ажлын хувьд С.А-т мэдээлэл өгсөн. Хурлын шийдвэр гарсан. Тухайн хурлын шийдвэрийг биелүүлж ажиллах үүрэг нь мэргэжилтний хувьд Т.Ф-д байсан. Т.Ф- хуурамч гэрээ авчраад даргаар нь гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. 5 хүнээс гарсан хурлын шийдвэрийг биелүүлэн ажилласан Т.Ф-гийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй. 3 компани тус тустай өөр өөрсдийн гэрээг ирүүлсэн. Т.Ф- гарсан тогтоолыг биелүүлж ажилласан болохоос С.А-, А.Ж- нартай давуу байдал бий болгосон, эсвэл өөртөө ашигтай байдал бий болгоё гэсэн үүднээс хийгээгүй. Т.Ф-гийн талаар бид маш олон нотлох баримт гаргаж өгсөн. Хавдрын улмаас 2 удаа хагалгаанд орсон. Хүү нь эдгэшгүй өвчний улмаас гадаадад очиж эмчилгээ хийлгэж байгаа. Ийм байхад төрийн албаны ажлыг цалгардуулахгүй ажиллахын тулд ажиллаж байгаа ийм албан хаагчийг бусдад давуу байдал бий болгосон, бусдад давуу байдал бий болгохын тулд урьдчилан үгсэн тохиролцож албан тушаал байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ямар ч боломжгүй. Тогтоолыг биелүүлж ажилласан Т.Ф-г буруутгаж байгаа бол тогтоол гаргасан 5 хүний 3 хүнийг авчирч яллаж байгаа нь ямар учиртай вэ. Тухайн тоног төхөөрөмж стандартын шаардлага хангаагүй гэсэн зүйл тогтоогдоогүй. Нийлүүлсэн тоног төхөөрөмжийг хүлээж авсан ажлын хэсэг байгаа. Стандарт шаардлагад нийцэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт байхгүй. Тогтоогдохгүй нөхцөл байдлын талаар прокурорын зүгээс дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй. Хуурамч дүр исгэсэн гэрээ гэдэг асуудлыг тогтоох ёстой байсан. Стандарт шаардлагад нийцэхгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх асуудлыг тогтоогоогүй байж хууль зүйн үндэслэлгүйгээр яллаж байгааг зөвшөөрөхгүй. Т.Ф-гийн үйлдэл холбогдол энэ асуудалд байхгүй. Тиймээс түүнийг гэм буруугүйд тооцож өгөхийг хүсэж байна” гэв.

           

            Эрүүгийн 2013004100084 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            11. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Е.Ж-ийн гэрт байсан тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 71-79, 6 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

            12. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд нийлүүлсэн гэх арьс нэхий элдэх төхөөрөмжид үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /3 дахь хавтаст хэргийн 93-96, 6 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

            13. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Алтай сумаас бүрдсэн багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 дахь хавтаст хэргийн 103-107 дахь тал/,

            14. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дахь хавтаст хэргийн 75-81, 3 дахь хавтаст хэргийн 116-125 дахь тал/,

            15. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 26-29, 3 дахь хавтаст хэргийн 138-145 дахь тал/,

            16. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 дахь хавтаст хэргийн 144-147 дахь тал/,

            17. Баян-Өлгий аймгийн Бугат сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 дахь хавтаст хэргийн 150-156 дахь тал/,

            18. Мөрдөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ы.Х-гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 163-164, 4 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

            19. “А” ХХК-ны К банкны депозит дансны хуулга /6 дахь хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

            20. “А” ХХК-ны т банкны 29............ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 52, 190-191 дэх тал/,

            21. “Л” ХХК-ны Х банкан дахь 50............ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

            22. “А” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /6 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал/,

            23. “А” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 159-161 дэх тал/,

            24. “Л” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 129-131 дэх тал/,

            25. Төсөл хөтөлбөрийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

            26. Гаалийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-2/770 дугаартай албан бичиг /6 дахь хавтаст хэргийн 193 дахь тал/,

            27. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/482 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн 2019 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтын тайлан /6 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал/,

            28. Мөрдөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 15-нд дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

            29. Мөрдөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 07-ны, мөн 2021 оны 03 дугаар сарын 09- ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр хураан авсан 20, 21 хуудас бүхий нийт 41 хуудас баримтаар /1 дэх хавтаст хэргийн 141-162, 4 дэх хавтаст хэргийн 112-132 дахь тал/,

            30. Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-116 дугаартай шинжээчийн үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 67-74 дэх тал/,

            31. Үнэлгээний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-322-4629 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлан /8 дахь хавтаст хэргийн 134-154 дэх тал/,

            32. Яллагдагч Т.Ф-гийн гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын ажлын байрны тодорхойлолт болон тус газрын няравтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар бүхий баримтууд /2 дахь хавтаст хэргийн 132-166 дахь тал/,

            33. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 228-230 дахь тал/,

            34. Гэрч М.Е-, Х.А-, Х.С-, Ы.Х-, А.Г-, М.Д-, А.Б-, Т.Б-, Х.Б-, Н.Н-, Б.К-, Б.Т-, Х.С-, Б.Е-, Ж.С-, Е.Ж-, Т.Б-, С.Б-, А.Е-, Б.Ш-, Ш.С-, М.Б-, А.А-, Д.Т-, Т.Л-, С.Е-, П.Г- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /6 дахь хавтаст хэргийн 3-5, 8-9, 11-12, 14-15, 20-21, 23-24, 26-27, 29-30, 131-132, 172-173, 178-179 дэх тал, 1 дэх хавтаст хэргийн 3-5, 184, 213-214, 186-187, 170-171 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал, 1 дэх хавтаст хэргийн 10-12, 14-16, 238-239, 07-08, 2 дахь хавтаст хэргийн 7-9, 2-4, 116-118, 120-121, 113-114, 166, 4 дэх хавтаст хэргийн 19 дэх тал, 10 дахь хавтаст хэргийн 2, 9-10 дахь тал/,

            35. Яллагдагч Т.Ф-, А.Ж- нарын Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргаж байсан хүсэлт /7 дахь хавтаст хэргийн 154-155 дахь тал/, 

            36. Иргэний хариуцагч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,

            37. Яллагдагч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

            38. Яллагдагч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

            39. Яллагдагч Т.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

            40. Яллагдагч /талийгаач/ Б.С-ы өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/ зэргийг,

41. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас: “3 дахь хавтаст хэргийн 93-96, 103-107 дахь талд авагдсан шүүгдэгч С.А-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, 8 дахь хавтаст хэргийн 134 дэх талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээний тайлан, 6 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 129-131 дэх талд авагдсан “А” ХХК, “А” ХХК-уудын худалдах худалдан авах гэрээ, 5 дахь хавтаст хэрэгт С.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” зэргийг,

42. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс: “4 дэх хавтаст хэргийн 114 дүгээр талд авагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 673 дугаар албан бичиг, ажлын байрыг дэмжих хөтөлбөр зохион байгуулах ажлын байрыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх зарлал, аж ахуйн иргэдээс үнийн санал авах жагсаалт, 4 дэх хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл” зэргийг,

43. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: “1 дэх хавтаст хэргийн 26-29 дүгээр тал авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 30 дахь талд авагдсан дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, 162 дахь талд авагдсан орлогын баримт, 163 дахь талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 194, 4 дэх хавтаст хэргийн 137,  6 дахь хавтаст хэргийн 13, 8 дахь хавтаст хэргийн 21 дэх талд авагдсан гэрч Х-гийн өгсөн мэдүүлгүүд, 1 дэх хавтаст хэргийн 192, 159 дэх талд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн тогтоол, 1 дэх хавтаст хэргийн 196, 2 дахь хавтаст хэргийн 163, 4 дэх хавтаст хэргийн 54, 6 дахь хавтаст хэргийн 114 дэх талд авагдсан хөдөлмөрийн гэрээ, 2 дахь хавтаст хэргийн 196 дахь талд авагдсан гэрч М.Б-ийн мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 75 дахь талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 6 дахь хавтаст хэргийн 209 дэх талд авагдсан “А” ХХК-ын захирал С-, С.А- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 7 дахь хавтаст хэргийн 3 дахь талд авагдсан гэрч Е-ын мэдүүлэг, 89 дэх талд авагдсан А.Ж-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,  8 дахь хавтаст хэргийн 129 дэх талд авагдсан гэрч Бердимуратын мэдүүлэг, 134 дэх талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээний тайлан, 176 дахь талд авагдсан нас барсны лавлагаа, 9 дэх хавтаст хэргийн 24 дэх талд авагдсан прокурорын тогтоол, 104 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлал, 10 дахь хавтаст хэргийн 83 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын тогтоол, 9 дэх хавтаст хэргийн 24 дэх талд авагдсан прокурорын тогтоол, 10 дахь хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан иргэний хариуцагч С.Е-ын мэдүүлэг болон шүүх хуралдааны шатанд хувийн байдалтай холбоотой гаргаж өгсөн нотлох баримтууд” зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

44. Харин шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А-, өмгөөлөгч Х.Т-, С.Н-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

45. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

46. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С- /талийгаач/, Т.Ф-, А.Ж-, С.А- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

47. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил үүргээ гүйцэтгэж, тус газрын даргаар ажиллаж байхдаа Б.С- нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф-, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-, “К” ХХК-ний нягтлан бодогч “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК-уудын санхүүгийн тайлан гаргадаг С.А- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрт 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхдээ тус аймгийн 7 сумдын 7 бүлгийн гишүүдэд 30 тооны нийт 28.941.200 төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авахдаа Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолын 2 дахь заалтад заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллана” гэснийг, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 23.1.7-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг “малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих”-д зарцуулна гэснийг, Төсвийн тухай хуулийн 6.1-д заасан “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-д “Албан тушаалтан иргэний болон 2 хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгох зорилготойгоор, “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК гэх 3 компанитай хуурамч, дүр эсгэсэн гэрээ байгуулан “А” ХХК-д 9.511.200 төгрөг, “А” ХХК-д 9.780.000 төгрөг, “Л” ХХК-д 9.650.000 төгрөгийн бараа нийлүүлэх баримт бичиг бүрдүүлэн компаниудын данс руу нийт 28.941.200 төгрөг шилжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8.1.2 дахь хэсэгт заасан “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”-ыг ноцтой зөрчиж, өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

48. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн иргэн Е.Ж-ийн гэрт байсан тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 71-79, 6 дахь хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

           

            49. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд нийлүүлсэн гэх арьс нэхий элдэх төхөөрөмжид үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /3 дахь хавтаст хэргийн 93-96, 6 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

           

            50. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Алтай сумаас бүрдсэн багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3 дахь хавтаст хэргийн 103-107 дахь тал/,

           

            51. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дахь хавтаст хэргийн 75-81, 3 дахь хавтаст хэргийн 116-125 дахь тал/,

 

            52. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгоны багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 26-29, 3 дахь хавтаст хэргийн 138-145 дахь тал/,

 

            53. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 дахь хавтаст хэргийн 144-147 дахь тал/,

            54. Баян-Өлгий аймгийн Бугат сумын багийн гишүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 дахь хавтаст хэргийн 150-156 дахь тал/,

 

            55. Мөрдөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ы.Х-гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 163-164, 4 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

 

            56. “А” ХХК-ны К банкны депозит дансны хуулга /6 дахь хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

 

            57. “А” ХХК-ны т банкны 29............ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 52, 190-191 дэх тал/,

 

            58. “Л” ХХК-ны Х банкан дахь 50............ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

 

            59. “А” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /6 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал/,

            60. “А” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 159-161 дэх тал/,

 

            61. “Л” ХХК-ны Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 129-131 дэх тал/,

 

            62. Төсөл хөтөлбөрийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

 

            63. Гаалийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-2/770 дугаартай албан бичиг /6 дахь хавтаст хэргийн 193 дахь тал/,

 

            64. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/482 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн 2019 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтын тайлан /6 дахь хавтаст хэргийн 205-207 дахь тал/,

 

            65. Мөрдөгчөөс 2020 оны 12 дугаар сарын 15-нд дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...А ХХК-ны 29............ дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд 2019.12.24-ний өдөр “Бүлгийн зохион байгуулалттай ажлын байр бий болгох арга хэмжээний зардалд” гэх утгатай 9.780.000 төгрөг орж 2019.12.25-ны өдөр 9.780.000 төгрөгийг 29.........тоот данс руу зарлага гаргасан. Хуан овогтой С-ын 29.........дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд 2019.12.25-ны өдөр “С- хуан зарлага БЮ.............” гэх утгатай 9.780.000 төгрөг орж тухайн өдөр 29......... дугаартай данс руу “ОR” гэх утгатай 9.000.000 төгрөг шилжүүлсэн. П овогтой Г-гийн 29......... дугаартай дансны хуулганд 2019.12.25-ны өдөр “ОR” гэх утгатай 9.000.000 төгрөг орж тухайн өдөр 51.............. дугаартай данс руу 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн үйлдлээр 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Пажир овогтой Г-гийн 51.............. дугаартай дансны хуулганд 2019.12.25-ны өдөр “ОR” гэсэн утгатай 3.000.000 төгрөгөөр 3 удаагийн үйлдлээр 9.000.000 төгрөгийн орлого орсон байв” /1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

            66. Мөрдөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 07-ны, мөн 2021 оны 03 дугаар сарын 09- ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр хураан авсан 20, 21 хуудас бүхий нийт 41 хуудас баримтаар /1 дэх хавтаст хэргийн 141-162, 4 дэх хавтаст хэргийн 112-132 дахь тал/,

            67. Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-116 дугаартай шинжээчийн үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 67-74 дэх тал/,

 

            68. Үнэлгээний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-322-4629 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлан /8 дахь хавтаст хэргийн 134-154 дэх тал/,

 

            69. Яллагдагч Т.Ф-гийн гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарын ажлын байрны тодорхойлолт болон тус газрын няравтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар бүхий баримтууд /2 дахь хавтаст хэргийн 132-166 дахь тал/,

 

            70. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг заавал хэрэгжүүлэх албагүй. Яагаад гэвэл тухайн хөтөлбөрт заасан шаардлага, болзол, шалгуур үзүүлэлтийг хангасан бүлэг зохион байгуулагдахгүй тохиолдолд заавал зохион байгуулж, мөнгө гаргах гээд байх шаардлагагүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн гарах гэж байгаа хөрөнгө нь заавал тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд л олгох журамтай учраас хязгаарлалттай, хяналттай төсөв шүү дээ. Тус сангийн мөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авч болохгүй. Тийм учраас тоног төхөөрөмж нийлүүлэх компанийг аймгийн нийгмийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, ажилтнууд нь тоног төхөөрөмж нийлүүлэхийг санал болгож болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулиар хориглосон байдаг юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан 7-8 зориулалтаар мөнгийг зарцуулах ёстой.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 228-230 дахь тал/,

 

            71. Гэрч М.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний өөрийн эзэмшилд “А" гэх нэртэй компани байдаг. Уг компани барилгын угсралт засвар үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй компани юм. “К” ХХК-ны болон миний “А” ХХК-ны нягтлан бодогчоор ажилладаг иргэн С.А- нь 2019 оны сүүлээр надад “Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсээс тоног төхөөрөмж оруулах төсөл авахаар болсон, таны компанийн нэр дээр авах хэрэгтэй байна, ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардахгүй гэрээ байгаа, мөнгөн дүн нь 9.500.000 төгрөг” гэж хэлсэн. Гэхдээ ямар төхөөрөмж нийлүүлэхээр болсон талаар би мэдээгүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сард байх миний дансанд мөнгө орохоос 10 хоногийн өмнө иргэн С.А- надад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авах төхөөрөмжийн гэрээг авч ирсэн тул би С.А-ээр гэрээг бичүүлэн гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулан өгч явуулсан юм. Би иргэн С.А-т гэрээг өгсөн. Иргэн С.А- гэрээ байгуулсан байх.  Гэхдээ хэн очиж Б.С-тай гэрээ хийсэн талаар мэдээгүй. Мөн иргэн С.А-т өгсөн зарлагын баримтад С.А- барааны нэрийг бичсэн. Баримтад иргэн С.А- төхөөрөмжийн нэрийг бичсэн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт төхөөрөмж нийлүүлсэн иргэн С.А- байсан. Би өөрийн биеэр тоног төхөөрөмж нийлүүлсэн асуудал байхгүй. Өлгий сумын “Ахдам” захад барилгын материал худалддаг иргэн Ы.Х- гэгчээр дамжуулан төхөөрөмжийг иргэн С.А- нийлүүлсэн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтан А.Ж-ийн үйлдсэн орлогын баримтад иргэн С.А- миний гарын үсгийг зурсан байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Ж-т ямар нэгэн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн асуудал байхгүй. Энэ талаар иргэн С.А- мэдэж байгаа. Миний бие уг мөнгийг данснаас гарган авч иргэн С.А-т бэлэн өгсөн. Иргэн С.А- иргэн Ы.Х-д өгч тоног төхөөрөмж авахаар болсон. Тухайн үед миний зээлийн хугацаа хэтэрсэн ба банк 984.934 төгрөгийг шууд татсан байсан тул үлдсэн 8.500.000 төгрөгийг иргэн С.А-т гаргаж өгсөн. Зээлд татаад авсан 900.000 төгрөгийг тээврийн зардал хэрэгтэй байна гэхээр нь иргэн С.А-т буцааж өгсөн. Иргэн С.А- ямар нэгэн хор нөлөөгүй хуулийн дагуу төхөөрөмж нийлүүлэх болно гэхээр нь би дэмжиж компанийн нэрийг ашиглуулсан юм...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

 

            72. Гэрч Х.А- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан асуудал байхгүй юм. Яагаад гэхээр 2019 оны 12 дугаар сард байх “К” ХХК нягтлан ажилтай иргэн С- овогтой А- гэгч надтай ирж уулзан “Таны компанийн нэрээр тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлагатай байна, та миний энэ авч ирсэн гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэр үед нөхөж бичих боломжтой ямар нэгэн хүн, албан тушаалтны нэр бичигдээгүй худалдах, худалдан авах гэрээг авч ирж надаас гуйж байгаад гарын үсэг зуруулан тэмдэг даруулан авсан. Уг гэрээ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргатай байгуулах гэрээ болохыг мэдээгүй. Миний бие өөрийн биеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ямар нэгэн албан тушаалтантай уулзаж хүсэлт гарган, худалдах худалдан авах гэрээ хийж байгаагүй.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

 

            73. Гэрч Х.С- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтан А.Ж- гэх миний найз “Тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл боловсруулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 10 сая орчим төгрөгийн төсөл авах хэрэгтэй байна, чи компанийн нэр дээр авч өгөх үү” гэсэн тул миний бие А.Ж-ийн хүсэлтийг хүлээн авч компанийн ашигт 5% авахаар болж тохиролцож иргэн А.Ж-ийн авч ирсэн ямар нэгэн зүйл бичигдээгүй нөхөж бичих боломжтой гэрээнд өөрийн “А” ХХК-ны нэрийг төлөөлөн гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулж өгсөн. Дараа нь тендерт орох үед хэрэгтэй болох байх гэж бодож А.Ж-ийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Миний бие өөрийн биеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-тай гэрээ байгуулсан асуудал байхгүй болно. Гэрээг иргэн А.Ж- хэнтэй хэзээ байгуулсан талаар мэдэхгүй байна. Би гэрээний хамт ямар нэгэн төхөөрөмжийн нэр бичигдээгүй хоосон зарлагын баримтыг А.Ж-т өгч явуулсан. Уг төхөөрөмжийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтан А.Ж- мэдэж байгаа болно. Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-т 11 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн асуудал байхгүй. Энэ орлогын баримтын талаар А.Ж- мэдэж байгаа юм. Миний дансанд орж ирсэн 9.780.000 төгрөгөөс 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авч үлдэн үлдсэн мөнгийг иргэн А.Ж-ийн өгсөн данс руу шилжүүлсэн. Би 780.000 төгрөгөөр компани татварыг төлсөн юм..., “... Анх энэ төслийг авах уу гэж иргэн С.А- хэлсэн ба 10 хоногийн дараа намайг ажлын газарт дуудсан. Би С.А-ийн өрөөнд очих үед иргэн С.А-, А.Ж- нар хамт байсан. Тэгээд би С.А-, А.Ж- нарын өгсөн хоосон гэрээнд гарын үсэг зурж өгсөн. 2019 оны 12 дугаар сард миний дансанд 9.780.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг авна гэж иргэн А.Ж-, С.А- нар ирсэн. Тэгээд би компанийн дансанд байгаа мөнгийг өөрийн т банканд байсан данс руу шилжүүлсэн. Яагаад гэхээр миний компанийн данснаас бэлэн мөнгө гаргах боломжгүй байсан. Тэгээд би өөрийн дансанд шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг иргэн А.Ж-, С.А- нартай хамт байж байгаад тэдний өгсөн ХААН банкны данс руу шилжүүлэх гэхээр 1 өдрийн дараа дансанд орох ёстой гэж хэлэхэд иргэн А.Ж- надад өөрийн эхнэр болох Г-гийн т банкны дансыг өгсөн. Тэгээд би уг дансанд 9.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн юм. Дараа нь ХААН банкны иргэн С.А-ийн данс руу 291.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Эхний удаад А.Ж- гэрээг байгуулан авч явсан тул А.Ж-ийг хэлсэн. Үнэндээ бол гэрээ хийх үед ч тэр мөнгийг шилжүүлэн өгөх үед ч тэр иргэн С.А-, А.Ж- нар хамт байсан. Би мөнгө төгрөг өгч тэднээс гарын үсэг зуруулан аваагүй. Харин миний бие цагдаад анх мэдүүлэг өгч гараад иргэн А.Ж-ээс миний шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг юунд зарцуулсан бэ гэхэд иргэн А.Ж- 2021 оны 01 дүгээр сард байх надад ирж уулзан А.Г-гаас 9.000.000 бэлэн мөнгө чи өөрөө авсан гэж бичиж өг гэхээр нь би А.Ж-ийн эхнэр А.Г-гаас 9.000.000 төгрөг авсан гэж иргэн А.Ж-ийн өгсөн дэвтэрт бичиж өгч компанийн тэмдгийг дарж баталгаажуулж өгсөн юм. Гэхдээ би иргэн А.Г-гаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй юм. Зөвхөн А.Ж-ийн өгсөн дэвтэрт түүний хэлснээр бичиж өгсөн юм. Миний бичиг өгсөн бичгийг иргэн А.Ж- авч явсан ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 3-5, 213-214 дэх тал/,

 

            74. Гэрч А.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ гэж 2019 онд анх шинээр хэрэгжиж эхэлсэн арга хэмжээ юм. Энэ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс 2019 онд баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн 9.1.5-д “Зохион байгуулалтай ажлын байрыг дэмжих арга хэмжээ” гэж заасан байдаг. Үүний дагуу аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас сумдын мэргэжилтэн нарт ажилгүй иргэдийг зохион байгуулж зохион байгуулалттайгаар ажлын байраар хангах хөтөлбөрийг зохион байгуулах үүргийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас өгч үүний дагуу сумдаас бүлгүүд ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн болон төслөө боловсруулж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлсэн. Үүний хүрээнд тухайн төсөл арга хэмжээг зохион байгуулахад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ”-ний 9.1.5-д заасны дагуу гэрээг үндэслэн 5 сая хүртэл төгрөгийн тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу иргэдийн бүлэгт шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс тоног төхөөрөмж нийлүүлэх тухай албан тоот хүргүүлж зарлан мэдээлэл хүргүүлсэн. Мөн тухайн үедээ шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь аймагт байвал шууд гэрээ байгуулаад тэндээсээ авах шийдвэр гаргаж нярав А.Ж-ийг судлах үүрэг өгсөн. Ингээд А.Ж- нь аймагт шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд байхгүй байна гэсэн. Ингээд тоног төхөөрөмж нийлүүлэх санал ирүүлсэн аж ахуй нэгж, иргэдийн мэдээллийг авч хурал зохион байгуулаад боломжтой гэсэн компани, хувь хүнтэй гэрээ байгуулсан. Тухайн үед 4 компани, 1 хоршоо, 2 иргэн санал ирүүлснээс 3 компани, 1 хоршоо, 1 иргэнтэй гэрээ байгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гаргасан юм. Гэрээг байгуулахдаа хурлаар гэрээ байгуулах шийдвэр гаргачихсан болохоор тоног төхөөрөмж нийлүүлэх компани нь гэрээг баталгаажуулсны дараа газрын даргаар гарын үсэг зурж баталгаажуулсан байх. Ийнхүү шууд гэрээ байгуулах шийдвэр гарсан тул гэрээг газрын дарга зурж баталгаажуулсан. Гэрээний талаар нарийн асуудлыг манай байгууллагын ахлах мэргэжилтэн Т.Ф- болон нярав А.Ж- нар мэднэ. Гэрээг хуурамч эсэхийг би мэдэхгүй байна. Гэрээ хуурамч эсэхэд хяналт тавьдаг албан тушаалтан гэж байхгүй. Манайх дотоод хяналт шалгалтын хэлтэстэй, тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Гэхдээ гэрээ хуурамч эсэхэд бол хяналт тавихгүй. Тамга тэмдэгтэй гэрээг бид бүхэн хуурамч гэж мэдэх боломж байхгүй.

            ...Сумдын мэргэжилтнүүд бол зарлан мэдээлэх, иргэдэд мэдээлэл олгох үндсэн чиг үүргийнхээ дагуу бол иргэдэд мэдээлэл өгч болно. Тухайн мэргэжилтний хамаарал бүхий хүмүүс оролцож болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Үнэхээр зорилтот бүлэг болоод тухайн хамаарал бүхий хүн нь шаардлага хангаад оролцож байгаа бол түүнийг оролцуулахгүй гэж болохгүй. Учир нь, тэр хүний ах дүү байлаа гээд түүнийг ямар нэгэн төсөл, хөтөлбөрт хамруулахгүй гэж үзэж болохгүй. Мөн “Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ”-ний 9.1.4-д мэргэжилтэн нь хянах үүрэгтэй, мөн Засаг даргатай гэрээг байгуулж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлэх үүрэгтэйгээр заасан байдаг. Тэгэхээр үүнд хамаарал бүхий хүн нь шаардлага хангачхаад байхад оруулахгүй гээд байж болохгүй. ... Тухайн тушаал нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. Тухайн үед “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” нь ганц арга хэмжээ биш. Тухайн хөтөлбөрийн гурав-д "Хэрэгжүүлэх арга хэмжээ” гэж заасан байгаа. Түүний 3.1-д 8 төрлийн буюу 3.1.1-д “Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг”, 3.1.2-д “Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэг”, 3.1.3-д “Аж ахуй эрхлэлтийн сургалт”, 3.1.4-д “Ажил олгогчийн дэмжлэг”, 3.1.5-д “Нийтийг хамарсан ажил”, 3.1.б-д “Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ”, 3.1.7-д “Цагийн ажилд зуучлах”, 3.1.8-д “Бүлгийн зохион байгуулалтайгаар хүнсний ногоо тариалах” гэсэн 8 арга хэмжээ байгаа. Үүний зөвхөн 3.1.1-д заасан “Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг” арга хэмжээнд л ажиллах ёстой ажлын хэсэг байгаа юм. Энэ ажлын хэсэг бол тухайн арга хэмжээндээ хяналт тавьж эргэн төлөлтийг шалгаж чиг үүргээ хэрэгжүүлсэн. Харин таны шалгаад байгаа “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн нэг арга хэмжээ буюу 3.1.6-д заасан “Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ”-нд ямар нэгэн ажлын хэсэг байгуулагдаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/19 дугаартай тушаал бол хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний тушаал байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186-187, 8 дахь хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

            75. Гэрч Ы.Х- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...С.А- гэдэг хүнийг “К” ХХК-ний нягтлан бодогч гэдгийг нь мэдэхгүй. С.А- гэдэг хүн 2019 оны 12 дугаар сард би ажил дээрээ байж байхад над дээр ирж уулзаад “Чи аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон юм байна, чи өөрөө бас яг энэ чиглэлийн бизнес эрхэлдэг юм байна, чамд БНХАУ-д таньдаг хүн байна уу, би бас бараа нийлүүлэх гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд намайг зуучлагч олоод өг гэхэд би байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд надаас зуучлагч гуйгаад байхаар нь би за тэгвэл би чамд өөрөө захиалаад өгье, юу хэрэгтэй байна гэхэд эхлээд сүү цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж захиалсан. Тэгээд над руу 9 сая төгрөг тухайн үедээ шилжүүлж би түүнд нь захисан барааг нь авч өгсөн. Үүний дараа С.А- нь дахин ирээд надаас нэхий элдэх, ноос самнах, сүү цагаан идээ, мод модон материал, худаг гаргах зэрэг тоног төхөөрөмжүүдийг захиалаад өгөөч гэж надад 15.6 сая орчим төгрөгийг өгсөн. Ингэхдээ 18 сая төгрөгийг дансаар шилжүүлээд үлдсэнийг нь бэлнээр өгч байсан шиг санагдаж байна. Би бол надад өгсөн мөнгөн дүнд нь л барааг нь захиалж өгсөн. Тухайн үед би барааг гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр каргогоор авхуулсан болохоор ямар нэгэн баримт байхгүй. Харин Улаанбаатар хотод ирснийхэн дараагаар бөөнд нь ачааны машинд ачуулаад Баян-Өлгий аймагт авч ирүүлээд манай хашаанд буулгаад манай хашаанаас аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилчид ирж хүлээж авч байсан. Би аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт зөвхөн өөрийнхөө гэрээг байгуулсан тоног төхөөрөмжүүдийг л нийлүүлсэн. Харин С.А- надаар дээр дурдсан тоног төхөөрөмжүүдийг захиулж авхуулаад нийлүүлсэн. Би бодохдоо С.А-ийг надтай адилхан гэрээ байгуулсан хүн байна гэж бодож БНХАУ-руу тоног төхөөрөмжүүдийг нь захиж тусалсан.

            ...Би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тоног төхөөрөмж нийлүүлсэн. Миний нийлүүлсэн тоног төхөөрөмж бол жижиг бараа байсан бөгөөд 4 сая гаруй төгрөгийн бараа байсан. Тэр бол надад өөрт маань байсан би өөрөө барилгын материал, багаж хэрэгсэл зардаг. Үүнээс гадна би өмнө нь танд мэдүүлсэн С.А- гэж залуу гуйгаад байхаар нь би бараа авдаг Хятад хүнтэй холбогдоод С.А-ийн захисан барааг авхуулсан. Ингэхдээ хил хаалттай байсан болохоор каргогоор авхуулсан. Бид нар барааг авахдаа ихэвчлэн каргогоор авдаг. Тэр нь хамаагүй амар байдаг. Энэ нь яадаг бэ гэхээр Хятад руу бараа захиад хүмүүсийн бараа зөөдөг жолооч нар байдаг юм. Тэр хүмүүс нь Хятадаас ачаад Замын-үүдийн боомтоор орж ирээд Улаанбаатар хотод захиалсан барааг тараадаг юм. Би яг энэ байдлаар захисан. Миний санаж байгаагаар бол бараа захисан Хятад хүн надтай холбогдоод нэг чингэлэг Монгол руу ачаа ачих гэж байна гэсэн. Тэгэхээр нь би та тэгвэл наад хүндээ ачааг маань өгчих гэж хэлээд би өөрөө тухайн жолооч руу нь мөнгө шилжүүлсэн. Одоо би хэн гэдэг ямар жолооч байсныг мэдэхгүй, би дансаар мөнгө шилжүүлсэн болохоор би дансаа шүүж үзээд танд хэлж болно. ...Би танд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлэг өгөөд гарсан. Тэр цагаас хойш би Хятад улсаас авсан бараа материалаа хэрхэн авсан талаараа судалж өөрийнхөө бүх данс болон хуулга үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,100,000 төгрөгийг 5376032620 дугаарын данс руу шилжүүлсэн байсан. Ингээд би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг харахад нэг цаасны буланд Хятад улсаас авсан барааны жолооч 91009400 гэж бичиж авсан байсан тул тань руу залгаж хэлсэн юм. Тэгэхээр энэ жолооч бол миний каргог авч ирсэн жолооч мөн болж таарч байгаа юм. Тэгэхээр хил дээр гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн яаж хийсэн, ямар хэмжээний ямар ачаа авч ирснийг энэ жолоочоос асуувал бүгд тодорхой болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170-171, 2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал, 8 дахь хавтаст хэргийн 14, 21 дэх тал/,

 

            76. Гэрч Н.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард ковид-19 цар тахал хараахан хараагүй байсан үе, тэгэхэд бол шалаанз маркийн тээврийн хэрэгсэлтэй явдаг Монгол жолооч нар БНХАУ-ын Эрээн хотод байрлах төлбөргүй Шинтуу нэртэй хашаанд зогсож байхад бол ачаа ачуулна гэсэн Монгол, Өвөр монгол, БНХАУ-ы иргэд ирж машинаа харж байгаад тэдэн тонн ачаа ачих уу гэх зэргээр асуудаг. Бид нарыг зүгээс бол ачааны хэмжээ, замын зардал, үнэ зэргээ тооцоод ачдаг. Харин боомтоор ороход Гаалийн газрын улсын байцаагч нарт барааны эзэн үзүүлж гаалийн бүрдүүлэлтийг бол ачаа ачуулсан хүн өөрөө хийгээд Замын-Үүдэд шалгуулдаг. Миний хувьд зөвхөн тээврийн хэрэгслийг бариад зогсоо гэсэн газарт нь очиж зогсдог, за явж болно гэхлээр нь явчихдаг байсан. Би гаалийн бүрдүүлэлт зэрэгт оролцдоггүй. Гаалийн бүрдүүлэлтийг ачаа ачиж байгаа эзэд нь өөрсдөө хариуцдаг. Миний хувьд бол зарим тохиолдолд юу ачиж байгааг мэдэх боломжгүй байдаг. Учир нь, том том хайрцагтай баглаа боодолтой зүйл ачдаг, ихэвчлэн барилгын туслах материал их ачиж байсан. Би Замын-Үүдийн боомтоор ороод Хил хамгаалах байгууллагын албан хаагчаар хилээр орсон штамб даруулаад ордог. Дараа нь Гаалийн газрын шалгалтаар ордог тул шууд том рентген дээр очиж ачаагаа шалгуулаад, шалгалтын ажиллагаа хийдэг том авто зогсоол дээр нь очиж зогсчихдог. Тэндээ 1-2 хоног болсны дараагаар ачаа ачуулсан эзэд нь над руу залгаад “гаалийн бүрдүүлэлтээ шалгуулаад дууслаа, гарч болно” гэдэг хариуг өгөхлөөр нь би цааш нь ачааг буулгах газар хүртэл явдаг. БНХАУ-ын тал ачаа ачихаар зогсож байхад бол ийм, тийм байгууллага гэхгүйгээр Монгол, Өвөр монгол, БНХАУ-ын иргэн ирж уулзаад ачаагаа ачуулдаг. Тус хүнийг хаана ямар ажил хийдэг талаар би мэдэхгүй. Тухайн иргэнтэй ачаа ачих талаараа хөлс мөнгөө тохироод хаанаас ачаа ачихаа тодруулаад хэлсэн газарт нь очоод зогсдог. Харин ачааг тус ачаа ачуулах гэж байгаа хүн өөрөө хүмүүсээр ачуулаад тавьчихдаг. Миний хувьд зөвхөн тээврийн хэрэгслээ ашиглаж, ачаа тээвэрлэж, машиныг барьж Монгол улс руу оруулдаг ажил үүргийг гүйцэтгэдэг. Монгол улс руу ороод ачаа ачуулсан эзэн нь хаана буулгах талаар хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хот руу очоод, хэлсэн газар нь очиж зогсоод мөн л нөгөө ачаа ачуулсан эзэн нь өөрөө ирээд ачаагаа буулгаад авчихдаг. Иймэрхүү процессоор тээвэрлэлтийг хийж явдаг. Надад бол ачсан ачааны бүртгэл гэж бүртгэдэг юм байхгүй” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

            77. Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие сумын Засаг даргатай ямар нэгэн гэрээ байгуулсан асуудал байхгүй. Энэ асуудлын талаар болсон зүйлийн үнэнийг хэлэх бол 2019 оны 12 дугаар сард байх сумын төвд явж байх үед манай багийн иргэн Т.Б- тааралдаж сумын халамжийн мэргэжилтэн Н.Н-д төсөл авах материал өгөх ёстой байсан, би өөрийн төрсөн дүүг оруулах гэхээр болохгүй байна, та материалаа өгч тусална уу гэхээр нь би өөрийн цахим үнэмлэхийг авч халамжийн мэргэжилтэн Н.Н-ы өрөөнд очиж уулзах үед халамжийн мэргэжилтэн Н.Н- миний цахим үнэмлэхийг авч иргэн Т.Б-аас энэ хүн найдвартай хүн үү гэхээр Т.Б- асуудалгүй найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд халамжийн мэргэжилтэн Н.Н- надад танд ашигтай, таны дансанд мөнгө орно, мөн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөнө гэж миний дансны дугаарыг авч үлдсэн. Дараа нь 2020 оны 05 дугаар сард иргэн Т.Б- надад халамжийн газраас авсан тоног төхөөрөмж гэж хэдэн төхөөрөмж үзүүлсэн. Би зөвхөн цахим үнэмлэхийг өгч халамжийн мэргэжилтэн Н.Н-д ХААН банкны дансыг өгч 90.000 төгрөг авсан. Бусад асуудлыг иргэн Т.Б-, Н.Н- нар мэдэж байгаа юм. Иргэн Т.Б-, халамжийн мэргэжилтэн Н.Н- нар ямар нэгэн буруудах асуудал байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх боломжтой гэсэн тул цахим үнэмлэхээ өгсөн юм. Би бүлэг болж ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож ашиг үзсэн асуудал байхгүй. Би ямар нэгэн тоног төхөөрөмж хүлээн авсан асуудал байхгүй ба ямар нэгэн хүнтэй гэрээ хийж байгаагүй. Энэ материалын 124 дүгээр хуудсанд байгаа гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

            78. Гэрч А.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Иргэн Т.Б- надад ирж би халамжийн мэргэжилтэн Н.Н-тай уулзсан. Бид хэдэн хүн нийлж мужаан хийх төхөөрөмж авч болох юм байна гэж хэлсэн. Тэгээд би иргэн Т.Б-, халамжийн мэргэжилтэн Н.Н- нарын хэлснээр уг төсөлд хамрагдсан юм. Анх надад Т.Б- хэлсэн юм. Мөн манай бүлэгт иргэн Т.Б-, М.Д- бид гурав байгаа ба М.Д-тэй би уулзаагүй, бид гурав байгаа гэж Т.Б- хэлж байсан. Одоогоор үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажилтан Г- бидэнд 5 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмж гэж хүлээлгэн өгсөн. Бид уг төхөөрөмжийг 2020 оны 02 дугаар сарын эхэнд хүлээн авсан. Өлгий сумын төвөөс нэг хашаанаас төхөөрөмж хүлээлгэн өгсөн ба тэр өдөр Улаанхус, Ногооннуур сумын бүлгийн гишүүд мөн төхөөрөмж авч байсан. Иргэн Бердихан бид хоёр 1 станок, 1 круг, 1 дриль, 1 цахилгаан хөрөө, 1 цахилгаан мотор, 1 презер зэрэг төхөөрөмжийг хүлээн авсан. Станокын зарим нэг төхөөрөмж нь дутуу байсан тул дутуу байгаа шалтгааныг асуухад араас явуулах болно гэж халамжийн ажилтан Г- хэлж байсан боловч одоо хүртэл өгөөгүй. Би ямар нэгэн хүнтэй гэрээ хийж байгаагүй. Сумын халамжийн мэргэжилтэн Н-ы Н- миний төрсөн ах болох А-ийн Н-ы хүүхэд болдог юм. Нэг ёсондоо миний дүү гэсэн үг. Нийгмийн даатгалын шийтгэл төлөгдөх болно гэж хэлсэн ба миний дансанд 90.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгө хаанаас ирсэн мөнгө болох талаар Н.Н-аас асуухад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас шилжүүлсэн мөнгө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-16, 238-239 дэх тал/,

            79. Гэрч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие иргэн Т.Б- болон иргэн М.Д- нартай урьд өмнө нь болон одоогоор бүлэг байгуулан ажил хөдөлмөр эрхэлсэн асуудал байхгүй. Миний бие сүүлийн 2 жилийн хугацаанд сумын халамжийн байцаагчид хүсэлт гаргаж байсан тул халамжийн мэргэжилтэн Н.Н- надад энэ төхөөрөмжийг авахын тулд 3 хүн бүлэг болох ёстой гэсэн тул би иргэн М.Д-ийн материалыг Н.Н-д өгсөн ба халамжийн байцаагч Н.Н- иргэн Т.Б-ын материалыг бүрдүүлсэн. Би төхөөрөмжийг 2020 оны 02 дугаар сарын эхээр аймгийн төвд очиж авсан. Халамжийн байцаагч Н.Н- төслийг боловсруулсан ба төслийг тус сумын 2 дугаар багийн Засаг дарга Е- гэх хүнд бичүүлсэн гэж хэлсэн. Бүлгийн ахлагч сонгосон асуудал байхгүй. Би халамжийн байцаагч Н.Н-тай төсөл авахаар тохиролцож бүлгийн ахлагч болж төсөл бичүүлсэн. Миний гаргасан төсөл бол байшингийн модон шат хийх үед нарийн хээ гаргах, ширээ сандал хийх, модон эдлэлд дугуй болон янз бүрийн загвараар хээ оруулах төхөөрөмж хүссэн боловч энгийн төхөөрөмжүүд ирсэн. Мөн станок төхөөрөмж дутуу ирсэн байсан ба араас явуулах болно гэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй. А.Б-, Н.Н- нар нэг ургийн хүмүүс байх. А.Б- ажилгүй байсан. Надад хамтраад ажиллавал өөрт нь хэрэгтэй гэж үзээд би санал болгосон. Эхлээд бид нар цуг ажилласан боловч мөнгөндөө таарч тохирохгүй болоод надаас салаад явсан. Н.Н- А.Б-ыг бүлэгтээ авах талаар ямар нэгэн санал хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 07-08, 8 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

            80. Гэрч Н.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Бүлгийн гишүүд сайн дураараа нэгдээгүй. Иргэн М.Д- малчин хүн, иргэн Х.Б- ажилгүй, иргэн Т.Б- мужаан хийдэг байсан тул тэр гурван хүний нэр дээр материал бүрдүүлсэн. Иргэн Х.Б-ын материалыг миний бие, харин иргэн Т.Б-, иргэн М.Д-ийн материалыг бүрдүүлсэн. Бид бүлгийн гишүүдэд төхөөрөмж хүлээлгэн өгөх үед Т.Б-ы захиалсан станок биш өөр төрлийн станок ирсэн байсан. Бид тухайн үед үүнийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г-, нярав ажилтай А.Ж- нарт танилцуулсан боловч тэд дутуу төхөөрөмжөө дараа нь араас сарын дараа ирэх болно гэж хэлээд явуулсан. Гэхдээ одоо хүртэл өгөөгүй. Мөн мотортой хөрөө захиалсан байхад цахилгаан гар хөрөө ирсэн байсан. Төхөөрөмжийг иргэн Т.Б- хувьдаа ашиглаж байгаа. Иргэн Т.Б-, Х.Б-, М.Д- нарын материалыг бүлэг болгон бүрдүүлэн Т.Ф-гийн нэр дээр хүргүүлсэн. Дараа нь Т.Ф- 2020 оны 02 дугаар сарын сүүлээр надад утсаар холбогдож бүлгийн гишүүд авах төхөөрөмж ирсэн тэр хүмүүсийг дагуулан Өлгий сумын төвд ирж төхөөрөмжийг нэг айлын хашаанаас хүлээн авсан. 2020 оны 02 дугаар сарын сүүлээр төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэр үед актанд гарын үсэг зуруулсан. 2019 оны 01 дүгээр сард төхөөрөмж хүлээлгэн өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 02-04 дэх тал/,

            81. Гэрч Х.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай бүлэг урьд өмнө нь ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй юм. Зөвхөн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төсөл авах гэж хамтарсан бүлэг нэрээр материал бүрдүүлэн өгсөн байсан юм. Бид энэ бүлгийг 2019 оны 12 дугаар сард байгуулсан санагдаж байна. Манай тосгоны халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болох иргэн А.Х- гэгч манай хөрш тул 2019 оны 12 дугаар сард надтай уулзан Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас худаг ухах төхөөрөмж болон станок авч болох юм байна, та хөрш иргэд болон төрөл садан, найз нөхдийн 4 хүний цахим үнэмлэхийг авч ирэх бол би таныг уг төсөлд оруулан өгч болно гэж хэлсэн. Тэгээд миний бие хөрш болох Т-, Х.Т- болон хүргэн ах болох Х.Х- нарын цахим үнэмлэхийг авч халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Х-т өгсөн. Миний бие иргэн Т-, Х.Т-, Х.Х- нарын материалыг бүлэг болж ажиллахаар болгож мэргэжилтэн А.Х-т 2019 оны 12 дугаар сард өгсөн. “Худаг, хашаа, хороо барих” төслийг 2019 оны 12 дугаар сард мэргэжилтэн А.Х- өөрөө бичиж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын төвд хүргүүлсэн юм. Бид ямар нэгэн төсөл бичээгүй. Мэргэжилтэн А.Х- уг төслийг бичсэн тул миний бие төсөл бичсэн хөлс гэж 20.000 төгрөг өгсөн. Би нийт 4 хүний материалыг бүрдүүлэн А.Х-т өгсөн. Тэгээд А.Х- бүлгийн ахлагч нэг хүн байх ёстой, иргэн Тилекийг сонгох болсон гэсэн. Тэгээд манай бүлгийн ахлагч Х.Т- гэж бичиж явуулсан юм. Бид уг төхөөрөмжийг 2020 оны 02 дугаар сарын сүүлээр аймгийн төвд очиж Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн нараас төслийн дагуу ирсэн төхөөрөмж гэж өгснийг хүлээн авсан. Миний бие болон бүлгийн гишүүд тосгоны захирагч Е-тай 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

            82. Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бүлгийн ахлагч гэж сонгосон асуудал байхгүй. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас өгсөн төхөөрөмжөөс миний бие 1 хамгаалалтын малгай, 1 бээлий, 1 хантааз авсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас өгсөн станок иргэн Х.Б-ад байгаа. Худаг ухах малаток болон бусад төхөөрөмж иргэн Х.Т- гэх иргэнд байгаа. Бид төсөл авснаас хойш ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байгаагүй. Одоо тус тустай ажил хөдөлмөр эрхэлж байгаа.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

            83. Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бүлгийн гишүүдийн төхөөрөмжийг бүрэн эзэмшиж чадах чадвар, мэргэжил эзэмшсэн байсан эсэх талаар тодруулаагүй. Иргэн Х.Б- гар аргаар олон төрлийн ажил хийдэг байсан. Бүлгийн гишүүд анх гар аргаар худаг ухах малаток авахаар төсөл бичсэн боловч бүлгийн гишүүдэд Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас өгсөн худаг ухах төхөөрөмж нь цахилгаанаар ажилладаг хүчин чадал муутай төхөөрөмж байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,   

            84. Гэрч Х.С-гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сумын Засаг дарга болон Баттөр нартай гэрээ байгуулсан асуудал байхгүй. 2019 оны 10 дугаар сард байх сумын халамжийн мэргэжилтэн Баттөр утсаар холбогдон та юм оёдог хүн тул сумаас тоног төхөөрөмж өгнө гэж дуудсан тул би Баттөрд очиж уулзахад иргэн Е.Ж-, Б.Е-, Ж.С-, Б.Е- бид хэдийг нийлж нэг бүлэн болно гэж материал бүрдүүлсэн. Дараа нь төхөөрөмж ирсэн гэж дуудан 2 ширхэг төхөөрөмж өгсөн уг хоёр төхөөрөмжийг задлаад үзэхэд оёдлын машин байхгүй болохоор нь би уг хоёр төхөөрөмжийг авахаас татгалзаж яваад өгсөн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 58-60, 6 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

            85. Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын үед аймгаас очоод арьс элдэх машин, мөн ноос самнах машин гээд хоёр төрлийн тоног төхөөрөмж авах үед Х.С- би эмэгтэй хүн энэ 2 тоног төхөөрөмж надад хэрэггүй юм байна гэж хаяад явсан. Бид нарын арьс элдэх бага оврын машин нь 380кв цахилгаанаар ажилладаг тул одоо хүртэл хэрэглээгүй, манай хашаанд байгаа.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

            86. Гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 2019 оны 12 дугаар сард тоног төхөөрөмж ирсэн ба бид очоод авсан. Бид нарын авсан 2 тоног төхөөрөмжийн арьс элдэх бага оврын машин нь 380кв цахилгаанаар ажилладаг тул одоо хүртэл хэрэглээгүй. Сумын төвд Ж.С-ын гэрт байгаа. Харин ноос самнах бага оврын машиныг би ашиглаж байгаад зуун эвдрээд ажиллагаагүй болсон. Манай гэрийн амбаарт байгаа” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

            87. Гэрч Б.К- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ бол Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гарсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн нэг арга хэмжээ болох бүлгийн зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ байсан. Ингээд энэ арга хэмжээг сум орон нутагтаа хариуцан зохион байгуулах талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас албан бичиг болон чиглэл ирсэн. Үүний дагуу миний бие өөрийнхөө ажил үүргийн хуваарьт заасны дагуу сум орон нутгийн иргэдэд энэ арга хэмжээний талаар зарлан мэдээллийн самбар болон биечлэн уулзаж мэдээлэл тараасан. Мөн тухайн үед миний ах Б.Т- нь надаас ирж энэ арга хэмжээнд хамрагдаж болох эсэх талаар асууж мэдээлэл авч байсан. Би тухайн үед өөрийнхөө ажил үүргийн дагуу түүнд мэдээлэл өгөөд л явуулсан. Ингээд манай сумаас С.Б-, Т.Б-, Б.Т- нар бүлэг байгуулж ирсэн. Надаас ирж маш олон хүн мэдээлэл авсан боловч тэр хүмүүс бүлэг болоогүй, зарим хүмүүсийг би ажил үүргийнхээ дагуу та бүхэн бүлэг болоод тоног төхөөрөмж авч ажил хийвэл өөрт тань хэрэгтэй гэдгийг ч хэлж байсан. Тэгтэл тэр хүмүүс цалингүй юм байна гээд бүлэг болохгүй гээд байсан. Ингээд С.Б-ы бүлэг сумын Засаг даргатай уулзаад материал бүрдүүлсэн бөгөөд миний хувьд тухайн хүмүүс зөвлөгөө өгч, аймаг руу материалыг нь явуулж аймгаас төслийг нь шалгаруулж гэрээг суманд байгуулсан. Түүний дараагаар тоног төхөөрөмж он гараад олгоход миний бие цуг очиж тоног төхөөрөмжийг авч хүлээлгэж өгсөн. Тухайн бүлгийн С.Б-, Т.Б-, Б.Т- нар өөрсдөө нэгдээд бүлэг болсон. С.Б-аас би Б.Т- ахыг оруулахгүй байж болохгүй юу гэхэд үгүй ээ бид нар Б.Т-ыг оруулна, яагаад гэвэл эднийх граж буюу ажлын байр хийх газартай учир бид 3 хоорондоо ярьж бүлэг болсон гэж хэлсэн. Ингэхээр би тэр хүнийг шууд хасаж болохгүй байсан. Би ахынхаа орсон бүлгийг дэмжсэн зүйл байхгүй. Манай суманд ердөө ганц бүлэг л байгуулагдаж төсөл ирүүлсэн нь энэ. Хэрэв өөр бүлэг байсан бол би магадгүй өөр бүлгийг нь дэмжих байр суурьтай байсан байх. Б.Т- нь ажилгүй иргэн байсан. Ер нь энэ бүлгийн бүх гишүүд ажилгүй байсан. Миний ах бүлэгт байсан гээд би түүнийг хасаж болохгүй байсан. Би бол өөрийнхөө үүрэгт ажлыг л гүйцэтгэсэн. Би ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй. Хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй. Тэр хүмүүс бүлэг болоод л ирсэн, түүний дагуу материалыг нь хянасан, өөр зүйл байхгүй. Бүлгийн ахлагч С.Б- байсан. Төслийг Б.Т- хариуцан бичсэн байсан. Тоног төхөөрөмжүүд нь шинэ байсан. Хэвийн ажиллаж байсан. Одоогоор ажиллахгүй байгаа учир нь арьс элдэх түүхий эдээ авч дийлэхгүй байгаа учраас ажлаа хийхгүй байгаа” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 184 дэх тал/,

            88. Гэрч Б.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сард байх сумын иргэдийн дунд зарлал тавьсан байсан тул сумын Засаг дарга О.Нурлан, халамжийн мэргэжилтэн Б.К- нарт зарын дагуу миний бие бичиг баримт бүрдүүлэн өгч дээрх хөтөлбөрт хамрагдсан. Манай бүлэгт С-н Б, Т-н Б нар байгаа. Бид уг төхөөрөмжийг сумын төвд авч ирсний дараа сумын иргэдээс 300 гаруй орчим хонины арьс авч угааж заримыг нь элдэж үзсэн. Тухайн үед төхөөрөмжийн зарим эд анги нь байхгүй байсан учраас сайн ажиллахгүй байсан. Уг төхөөрөмжийг аймгийн төвөөс иргэн Ы.Х- гэх хүнээс авсан. Нийт 4.470.000 төгрөгийн үнэтэй гэсэн. Сумын халамжийн мэргэжилтэн Б.К- нь миний төрсөн эгч юм. ...Би одоогоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7-р багт сумын төвд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй. Тухайн үед 21 цагийн мэдээгээр мэдээлэл авсан. Ингээд би тухайн ажлыг хийж болох юм байна гэж бодоод Т.Б-, С.Б- нарт санал болгоод бүлэг байгуулаад гэрээг сумын халамжийн мэргэжилтэн Б.К-ээс аваад бид 3 гарын үсэг зурж өгсөн. Ингээд удалгүй аймгийн төвд дуудаж тоног төхөөрөмж өгсөн. Бид нар тоног төхөөрөмж аваад сумын төвд очиж ажиллуулж үзсэн. Шинэ тоног төхөөрөмж байсан бөгөөд хэвийн ажиллаж байсан. Ингээд ажиллуулж болох юм байна гэж үзээд Хятад улсаас бодис захисан боловч ковид гараад бодисоо авч чадахгүй ажлаа хийж чадаагүй. Одоог хүртэл хил хаалттай гээд бодисоо авч чадахгүй байна. Манайх 380вт цахилгааны тогтой болохоор анхнаасаа манай хашаанд авч очсон яг тэндээ байгаа. Тоног төхөөрөмжүүд нь Улаанхус суманд манай гражинд байгаа. Бүлгийг би өөрөө байгуулъя гэж санаачилсан. Б.К- тухайн бүлэг байгуулахад ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй. Төслөө би аавтайгаа хамтарч бичээд компьютер ажиллуулдаг газарт очиж хөлс мөнгийг нь өгөөд монгол хэлээр шивүүлсэн.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 23-24, 8 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/,

            89. Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед 300 гаруй нэхий цуглуулж ноосыг нь хяргаж, 10 гаруй нэхийг нь элдсэн боловч сайн болж өгөхгүй байсан. Юм нь дутуу нэхийг боловсруулж элдэхэд ашиглах бодис байхгүй учраас нэхийг элдэх боломжгүй байсан. 2021 онд төхөөрөмжийг ажиллуулаагүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/,

            90. Гэрч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бидэнд 2 төхөөрөмжийг халамжийн байгууллагаас өгсөн. Үүнийг бид гурав огт ашиглаагүй” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

            91. Гэрч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...айлын хашаанд хайрцагласан 2 төхөөрөмжийг бид гуравт хүлээлгэж өгсөн ба ажиллуулж, шалгуулж үзүүлж өгөөгүй. Бид гурав Ш-ийн гэрт ажиллуулж үзэх гэсэн боловч ажиллуулж чадаагүй” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

            92. Гэрч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид сүү цагаан идээгээр бүтээгдэхүүн гаргана гэж бодож төсөл бичсэн. Дараа нь хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас дуудан тоног төхөөрөмж ирсэн гэж 2 ширхэг төхөөрөмж болон 3 ширхэг хамгаалалтын малгай, 3 ширхэг хантааз өгсөн. Уг төхөөрөмжийг ашиглах боломжгүй байна гэж халамжийн байцаагч Жанылсынд танилцуулсан боловч одоо хүртэл шийд гараагүй. Иргэн Ш-, С- бид гурав урьд өмнө болон тоног төхөөрөмж авсны дараа бүлгээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал/,

            93. Гэрч С.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас нийлүүлсэн тоног төхөөрөмж Алтай сумын 4 дүгээр багт “Гурван булаг” нэртэй үйл ажиллагаа явуулах гэсэн түрээсийн байранд байгаа. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 100 дахь тал/,

            94. Гэрч Ц.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар уг төслийг хэрэгжүүлэх явцад сүүлийн 2 жил “Ковид-19”-тэй холбоотой үйл ажиллагаа маань бүрэн зогссон. Тийм болохоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Тэгээд ч анх байгуулсан бүлэг маань ч тус тустай тарсан байгаа.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 98 дахь тал/,

            95. Гэрч П.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний дансанд 9.000.000 төгрөгийг иргэн Ж.С- шилжүүлсэн байсан. Тэгээд миний бие иргэн Ж.С-д 9 сая төгрөг бэлэн өгсөн гэж өмнө нь худлаа мэдүүлсэн юм. Мөн дараа нь 2021 оны 01 дүгээр сард иргэн Ж.С-оос 9 сая төгрөг авсан болгож баримт авсан юм. Энэ асуудал Ж.С-ын компанид холбоотой байсан тул Ж.С-д өгсөн гэж хэлсэн юм. Гэхдээ надаас 9 сая төгрөгийг тухайн үед мөнгө миний дансанд орж ирсэн өдөр иргэн С.А- нь надаас 9 сая төгрөгийг бэлэн авсан. Тэр үед иргэн Ж.С- хамт явж байсан харагдсан. Тэгээд би Ж.С-д мөнгө өгсөн гэж мэдүүлсэн юм.

            ...Миний хувьд “К” тауэрын 2 давхарт бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг байсан одоо нүүсэн байгаа. Ж.С-ын 6 дугаар давхарт оффис нь байдаг. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би дэлгүүр дээрээ байж байтал Ж.С- орж ирээд чамд бэлэн мөнгө байна уу, хэрэв байвал 9 сая төгрөг өгчих, би чиний данс руу чинь шилжүүлье гэсэн. Урьд өмнө нь ч гэсэн надаас бэлэн мөнгө авч өгч байсан бөгөөд тухайн үедээ С.А-тэй цуг явсан. С.А- нь тухайн байранд байрладаг “К” компанийн нягтлан бодогч, мөн манай нөхрийн хамаатан болохоор С.А-ийг сайн танина. Мөн С.А- нь Ж.С-ын компанийн нягтлан бодогчоор ажилладаг гэдгийг ч мэддэг болохоор тэр хоёр ажлын шугамаар цуг явж байна гэж ойлгосон. Ингээд надад байсан мөнгөнөөс бэлнээр 9.000.000 төгрөг аваад Ж.С- өөрийнхөө данснаас миний данс руу 9.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би т банкны данс руу мөнгөө авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221-222 дахь тал, 10 дахь хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

            96. Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх компаниудад гэрээг манай хэлтсийн сангийн мэргэжилтэн Т.Ф- болон нярав А.Ж- нар хийж байсан. Би гэрээ хийх ажилд оролцоогүй ба хурал хийж дээрх компаниудыг танилцуулан шалгаруулах үед мэдсэн. Дээрх нэр бүхий компаниуд төхөөрөмж нийлүүлэх талаар нярав А.Ж- танилцуулсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 38-41 дэх тал/,

            97. Гэрч А.А- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тоног төхөөрөмж нийлүүлэх аж ахуй нэгж иргэдийг сонгох тухайд гэвэл олон компани, аж ахуй нэгж, иргэд ирсэн бол түүнээс хамгийн бага үнийн дүнтэйг нь сонгоод гэрээ байгуулна. Мэдээж 1 аж ахуй нэгжид 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тоног төхөөрөмж авахгүй. Тэр тохиолдолд тендер зарлах шаардлагатай болдог...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

            98. Гэрч Д.Т- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс 2 жилд 1 удаа хэрэгжих төсөл, арга хэмжээг Улсын хэмжээнд батлан хэрэгжүүлдэг. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн “Зохион байгуулалттай ажлын байр”-ыг дэмжих хөтөлбөр нь 2019 онд хэрэгжихээр батлагдсан. Тухайн арга хэмжээ нь 2021-2022 онд хэрэгжих хөтөлбөр арга хэмжээнээс хасагдсан байсан. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталдаг болохоор бүх аймгуудад ижил түвшинд зохион байгуулдаг. Тухайн арга хэмжээтэй холбоотой удирдамжийг мөн батлаад өгчихдөг болохоор түүнийхээ дагуу л зохион байгуулна. Яг нэг удирдамжийн дагуу л зохион байгуулагддаг. Аймгийн хэмжээнд тус арга хэмжээг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, үүн дотроо төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн зохион байгуулдаг. Сум суманд тулгамдсан ажлыг зохион байгуулаад тухайн мэдээллийг сум хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн иргэдийг мэдээллээр хангах ёстой. Тухайлбал, хадлан хадахаар бүлэг болсон иргэд байвал тэр хүмүүсийг хадлан хадах тоног төхөөрөмжөөр хангаад цааш нь тэр хүмүүс маань ажлын багажаа ашиглаад өөрт нь ашигтай байдлаар ашиглах байсан. Үүнд мөн тухайн бүлэг болсон хүмүүст 100.000 төгрөг хүртэл төгрөгийн урамшууллыг 10 сар хүртэл хугацаанд олгож болохоор байсан. Урамшууллыг 1 сар ч олгож болно. Дээд хэмжээ нь 10 сар хүртэл байсан. Ер нь бол дээр үеийн бригадаар ажиллах нөхцөлийг буцаан сэргээх зорилготой байсан юм болов уу гэж би ойлгосон. Ингээд энэ арга хэмжээ бол аль аль аймагт үр дүнтэй ажил болоогүй учраас 2021- 2022 онд хасагдсан. Уг нь бол сум орон нутагт ажилгүй байгаа хүмүүсийг хамруулаад ажлын байраар хангах гол зорилготой байсан. Тоног төхөөрөмжийн хувьд нэг удаагийн буцалтгүй тусламжаар 5 сая төгрөг хүртэл төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангах нөхцөл байдлыг бүрдүүлж хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн нь тухайн арга хэмжээнд дэмжлэг үзүүлж холбогдох материалыг аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт ирүүлж тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг авна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 120-121 дэх тал/,

 

            99. Гэрч Т.Л- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үүнийг хууль дүрэм, журмынхаа дагуу зохион байгуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримталдаг. Манай газарт хяналт, шинжилгээ, үнэлгээний газар гэж байдаг. Уг газар нь хөтөлбөрүүдэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг тэд нарын гаргасан заавар, зөвлөмжийг харах хэрэгтэй. Тухайн жилдээ л байдаг юм. Заримдаа янз бүр байдаг...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

 

            99. Яллагдагч Т.Ф-гийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргаж байсан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р баг 17-00 тоотод оршин суух хаягтай, Б овогт Т-ы Ф- би Баян-Өлгий аймгийн Хөдөлмер, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг юм. Миний бие Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ий 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2013004100084 дугаартай яллагдагчаар татах тухай тогтоолыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж, яллагдагчаар анх удаа мэдүүлэг өгсөн юм. Би тус хэрэгт анх гэрчээр мэдүүлэг өгөх үеэс эхлэн хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн билээ. Харин одоо намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулсныхаа дараа бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн мэдлэг дутмаг байгаагийн улмаас гэмт хэрэг үйлдсэн явдалд маш их гэмшиж байна. Яллагдагч Т.Ф- би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээр торгох ял шийтгүүлж өгнө үү” гэх хүсэлт /7 дахь хавтаст хэргийн 154 дэх тал/,  

 

            100. Яллагдагч А.Ж-ийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргаж байсан “Миний бие А- овогтой Ж- нь Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг. Ам бүл 6, эхнэр болон хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн аймгийн прокурорын газрын тогтоолоор №2013004100084 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт А.Ж- би яллагдагчаар татагдан шалгагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэх заалтыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг ундэслэн хэргийг хялбаршуулсан хурмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт /7 дахь хавтаст хэргийн 155 дахь тал/,  

            101. Иргэний хариуцагч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Намайг иргэний хариуцагчаар татаж байгаа үндэслэлийг ойлголоо. Би үүнд нэг ийм байна, тийм байна, болохгүй байна, болж байна гэж хэлэх илүү байх яахав намайг хуулийн байгууллага ингэж иргэний хариуцагчаар татаж байгааг ойлгож байна. Гэхдээ би өөрийнхөө аав Б.С-ы үйлдсэн хэргийн талаар юу ч мэдэхгүй болохоор ямар улмаас ямар асуудлаар ингэж байгааг ойлгохгүй байна. Ямар тендер яадаг болох талаар би юу ч мэдэхгүй, би тендер яаж явуулдаг болохыг ч мэдэхгүй, тогтоол танилцуулахад тендер зарлаагүй бараа авсан юм байна л гэж ойлгож байна. Хэрэв тэгээд хуулийн байгууллага аавыг минь буруутай гээд надаас мөнгө гаргана гэвэл гаргадаг байхдаа гэхдээ би гэмт хэрэг хийгээгүй, би энэ ажлыг ямар ажил болохыг ч мэдэхгүй юм байна. Нас барчихсан гээд аавын хэргийг надад ингэж болдог юм болов уу, за мэдэхгүй л юм байна. ...Би одоо бол Баян-Өлгий аймагтаа тогтмол байгаа, гэхдээ амралтын үеэр Улаанбаатар хот, хөдөөгүүр явах тохиолдол байгаа. Миний аав Б.С-ы эд хөрөнгө надад өвлөгдсөн учир нь би айлын ганц хүү болохоор надад өвлөгдсөн.” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,

            102. Яллагдагч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сард аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажлаар явж байгаад самбар дээр байрлуулсан зарын дагуу нягтлан бодогч Т.Ф-тай уулзсан ба бид өмнө нь ажлын шугамаар бие биенээ таньдаг байсан. Т.Ф-тай уулзаад миний нягтлан бодогч хийдэг компаниуд байгаа, тэр компаниудад нийлүүлж болох уу гэхэд болно оруулаад ир гэсэн. Тухайн үед Т.Ф- А.Ж-ээр гэрээний маягт авхуулаад компаниудад хүргээд өг гэсэн. Ингээд би А.Ж-ээс 3 гэрээний маягт авч явсан. А.Ж- бид хоёр ах дүү нарын хүүхдүүд болохоор бие биенээ сайн танина. Би А.Ж-ээс авсан гэрээгээ өөрөө санхүүгийн тайланг нь гаргадаг “Л”, “А”, “А” ХХК-ын захирлуудаар хоосон гэрээнд гарын үсэг зуруулаад А.Ж-т аваачиж өгөөд А.Ж-ээр доторх зүйлийг нь нөхүүлээд Т.Ф-д оруулж өгсөн. Т.Ф- цааш нь газрынхаа даргад танилцуулж гарын үсэг зуруулж батлуулаад тухайн гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Ингээд би санхүүжилт ороод ирэхээр нь яаж бараагаа нийлүүлэх тухай бодож байгаад А.Ж-ээс яаж тоног төхөөрөмж нийлүүлэх вэ гэхэд А.Ж- нь Ы.Х- гэж залуу байгаа, тэр залуу тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан байгаа. Тэр залуутай ярилцаарай тэр залуу тоног төхөөрөмж оруулж ирдэг залуу юм байна лээ гэхээр нь би тэр залуутай очиж уулзаад чи аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тоног төхөөрөмж нийлүүлэх гээд байгаа юм уу, би бас тоног төхөөрөмж нийлүүлэх гээд чадахгүй байна гэхэд Ы.Х- зөвшөөрч би “А”, “Л” ХХК-иудын мөнгийг дансаар шилжүүлэн өгч, “А” ХХК-ний мөнгийг бэлнээр аваачиж өгсөн. Ингээд би Ы.Х-гаас тоног төхөөрөмж аваад 3 компанийн нэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

            103. Яллагдагч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нягтлан бодогч Т.Ф- гэрээг гаргаж өгсөн байх би гэрээг гаргаж өгөөгүй. Намайг гаргаж өгсөн гээд яриад байгаа ба би уг нь гаргаж өгөөгүй. Сүүлд нөхөж бичихийн бол нөхсөн. Гэрээг бол гаргаж өгөөгүй.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

            104. Яллагдагч Т.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 10 саяас дээш үнийн дүнтэй худалдан авалтад тендер зарлана гэдгийг мэднэ. Би С.А-ийг өөрөө энэ бүгдийг нийлүүлнэ гэдгийг тухайн үедээ мэдээгүй болохоор тендер зарлах асуудлыг хөндөж гаргаагүй. Мөн энэ мөнгө нь оны эцэс болоод буцаан татагдах гээд байсан. Мөн дээд газраас батлагдсан төсвийг зарцуул, ажил хийхүй байна гээд шахаж шаардаад байсан болохоор богино хугацаанд хийсэн. Б.С- дарга хуралд сууж энэ компаниуд шалгарсныг мэдэж байсан.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

            105. Яллагдагч /талийгаач/ Б.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Комисс 3 компани шалгаруулсан бол тэр 3 компани л нийлүүлэх ёстой. Мэдээж 1 хүн 10 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй бараа нийлүүлэх гэж байгаа бол нээлттэй тендер шалгаруулах ёстой.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч /талийгаач/ Б.С-, Т.Ф-, А.Ж-, С.А- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

            106. Шүүгдэгч Т.Ф-гийн өмгөөлөгч С.Н-аас “Тогтоолыг биелүүлж ажилласан Т.Ф-г буруутгаж байгаа бол тогтоол гаргасан 5 хүний 3 хүнийг авчирч яллаж байгаа нь ямар учиртай юм бэ” гэх боловч прокурор Х.Ө-ий 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоолоорТухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.А-ээс Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Г-, Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн М.Б- нарыг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн тохиолдол байгаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан нотлох баримтаар эрүүгийн 2013004100084 дугаартай хэрэгт А.Г-, М.Б- нарыг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах үндэслэл бүхий байдал тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

            107. Шүүгдэгч Т.Ф-, А.Ж- нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэднийг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрх зүйн дүгнэлт:

108. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.

109. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.

110. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /талийгаач/ Б.С- нь “ТЗ-7”-д хамаарах төрийн захиргааны удирдах албан тушаал, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн нь “ТЗ-6”-д хамаарах төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаал байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно.

111. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоход тухайн гэмт хэргийн хамтран оролцогч нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй. Иймд, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-, “К” ХХК-ийн нягтлан бодогч С.А- нар нь Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэхээр байна.

112. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан /талийгаач/ Б.С-, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф-, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-, “К” ХХК-ний нягтлан бодогч “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК-иудын санхүүгийн тайлан гаргадаг С.А- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээний 9.1.5-д заасан “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь бүлгийн ажлын төлөвлөгөө, зардал, хөрөнгийн тооцоо гэрээг үндэслэн бүлэг тус бүрт 5 хүртэл сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг олгоно” гэснийг хэрэгжүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Б.С-, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф- нар нь “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээг хууль бусаар зохион байгуулж, гэрээ байгуулан, зохион байгуулалттай ажлын байрны бүлгийн гишүүдэд техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэн, хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож, ажил, бараа, үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул тэдний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

113. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

114. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй юм.

115. Улсын яллагчаас: “...шүүгдэгч /талийгаач/ Б.С-, Т.Ф- нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-ээр өөрсдийн хамаарал, нэгдмэл сонирхол бүхий этгээд С.А-ийн нягтлангаар нь ажилладаг 3 компанийг татан оролцуулж хууль бус гэрээ байгуулах замаар “Л” ХХК-ны нэрээр Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүлэгт “Сүү цагаан идээ боловсруулах” төслийн хүрээнд сүү ариутгах машин /СА-30/ 1 ширхэг, цөцгий ялгах сепаротор 1 ширхэг, аяга таглагч 1 ширхэг, хорхой аруул хэвлэгч 1 ширхэг, савлагч 1 ширхэг, нийт 4,296,506 төгрөгийн, тус аймгийн Бугат сумын бүлэгт “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн төсөлд хөргүүр 1 ширхэг, цагаан идээ боловсруулах машин 1 ширхэг, нийт 4,472,378 төгрөгийн, тус аймгийн Цэнгэл сумын “Хадлан тэжээлийн нөөц бэлтгэх” төсөлд бүлэгт усны насос 1 ширхэг, шланк 1 ширхэг нийт 215,000 төгрөгийн, генератор 1 ширхэг 666,116 төгрөгийн, “А” ХХК-ны нэрээр тус аймгийн Сагсай сумын бүлэгт арьс элдэх бага оврын машин 1 ширхэг, ноос самнах бага оврын машин 1 ширхэг, нийт 4,120,632 төгрөгийн, тус аймгийн Улаанхус сумын бүлэгт нэхий элдэх машин 1 ширхэг, арьс угаах ван 1 ширхэг, нэхий цэвэрлэх хутга 2 ширхэг, нэхий оёдлын машин 1 ширхэг, нийт 4,472,378 төгрөгийн, Цэнгэл сумын бүлэгт “Хадлан тэжээлийн нөөц бэлтгэх” төсөлд мототомп 1 ширхэг, гар худуур 1 ширхэг нийт 918,190 төгрөгийн, “А” ХХК-ны нэрээр тус аймгийн Баяннуур сумын бүлэгт “Модон эдлэл, гутал, дээл, сийлбэртэй казах монгол гэр үйлдвэрлэл” төслийн хүрээнд станок 1 ширхэг, круг 1 ширхэг, дриль 1 ширхэг, мотортой хөрөө 1 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, презер 1 ширхэг, гагнуур аппарат 1 ширхэг, нийт 4,491,578 төгрөгийн, Цэнгэл сумын бүлэгт “Хадлан тэжээлийн нөөц бэлтгэх” төсөлд пад мотор 1 ширхэг 991,916 төгрөгийн, Цагааннуур тосгоны бүлэгт “Худаг гаргах, хашаа байшин барих” төслийн хүрээнд худаг ухах малаток 1 ширхэг, станок 1 ширхэг, байшин барих багаж 1 ширхэг зэрэг, нийт 4,296,506 төгрөгийн тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөн иргэн Ы.Х-гаар дамжуулан стандарт шаардлагад нийцээгүй тоног төхөөрөмж худалдан авч, өөрөөр хэлбэл, тухайн техник хэрэгслийн техникийн тодорхойлолтыг гаргаагүй тоног төхөөрөмжийг тус тус нийлүүлсэн, улмаар уг тоног төхөөрөмжөөр хангагдсан бүлгийн гишүүд нь уг стандарт шаардлагад нийцээгүй тоног төхөөрөмжийг хүлээн авснаар тогтвортой үйл ажиллагаа явуулах, хөдөлмөр эрхэлж, амьжиргааны байдлаа сайжруулах талаарх хөтөлбөрийн үндсэн зорилт бодит байдалд хэрэгжээгүй, уг хөтөлбөрийн зорилго болох ажлын байрыг бий болгох зорилго хангагдаагүй, тухайн 7 бүлгийн иргэд ажлын байраар хангагдаагүй, ажлын байраар орлогын эс үүсвэртэй болж чадаагүй, 7 бүлгийн 26 хүн, тэдний гэр бүлийн амьдрал, амьжиргааны байдал дээшлээгүй байгаа нь тухайн үйлчилгээг авч буй иргэд, холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөж тоног төхөөрөмж нийлүүлэх эрхийг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан...” гэж дүгнэсэн нь тогтоогдоогүй гэж үзлээ. Учир нь уг тоног төхөөрөмжүүдийг стандартын шаардлага хангаагүй гэснийг тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

116. Шүүгдэгч С.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф-, нярав А.Ж- нартай урьдчилан үгсэн тохиролцож гэрээний нөхцөл бичээгүй 3 гэрээний маягт авч ирэн, “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК-ний захирлуудаар гарын үсэг зуруулж, гэрээний доторх агуулгыг нярав А.Ж-ээр бичүүлж, уг гэрээг Т.Ф- нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-аар баталгаажуулж, тоног төхөөрөмж нийлүүлэх мөнгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор Б.С-, Т.Ф-, А.Ж- нартай бүлэглэж гэмт хэрэгт хамтран оролцсон, энэ нь шүүгдэгч С.А-ийн өөртөө давуу байдал би болгох зорилгоор уг гэмт хэрэгт хамтран оролцсон нь түүний шүүх хуралд: “... Би уг төслийг хэрэгжүүлж тухайн ажилладаг компаниудаас авах цалин, хөлсөө гаргах зорилготой байсан” гэж өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

117. Яллагдагч А.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ф-, өөрийн хамаарал бүхий этгээд болох хамаатан С.А- нартай урьдчилан үгсэн тохиролцож гэрээний нөхцөл бичээгүй 3 гэрээний маягтыг авч “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК- ний захирлуудаар гарын үсэг зуруулж, гэрээний доторх агуулгыг өөрөө бичиж, уг гэрээг Т.Ф-д өгч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-аар баталгаажуулж тоног төхөөрөмж нийлүүлэх мөнгийг шилжүүлэн авахдаа “А” ХХК-ний дансанд шилжүүлсэн 9,780,000 төгрөгийг тус компанийн захирал Хуан овогтой С-ын 29.........дугаартай дансаар дамжуулан, өөрийн эхнэр П овогтой Г-гийн 29......... дугаартай дансанд 9,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор Б.С-, Т.Ф-, С.А- нартай бүлэглэж гэмт хэрэгт хамтран оролцсон. Харин шүүгдэгч А.Ж-ийг прокуророос: “...энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийг өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

118. Яллагдагч Т.Ф- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярав А.Ж-, түүний хамаарал бүхий этгээд С.А- нартай урьдчилан үгсэн тохиролцож гэрээний нөхцөл бичээгүй, хоосон 3 гэрээний маягтыг С.А-т өгч явуулж “А” ХХК, “А” ХХК, “Л” ХХК-ний захирлуудаар гарын үсэг зуруулж авхуулан, гэрээний доторх агуулгыг нярав А.Ж-ээр бичүүлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С-аар уг гэрээнүүдийг баталгаажуулж тоног төхөөрөмж нийлүүлэх мөнгийг шилжүүлэн бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор Б.С-, А.Ж-, С.А- нартай бүлэглэж гэмт хэрэгт хамтран оролцсон. Харин шүүгдэгч Т.Ф-г прокуророос: “...энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч өөртөө давуу байдал бий болгосон” гэж дүгнэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

119. Шүүгдэгч /талийгаач/ Б.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд Т.Ф-, А.Ж-, С.А- нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шимийг хүртэгчийг зохих журмын дагуу шалгаруулалт явуулахгүйгээр сонгож байгаа нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэдийн ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Т.Ф-, А.Ж-, С.А- нартай үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэлээ.  Шүүгдэгч /талийгаач/ Б.С-д прокуророос: “...энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч өөртөө давуу байдал бий болгосон” гэж дүгнэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

120. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан,  шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй.

121. Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч /талийгаач/ Б.С-, Т.Ф-, А.Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэв.  

122. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

123. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

124. Шинжээчийн дүгнэлтээр 28.941.200 төгрөгийн тоног төхөөрөмжийг 7 бүлгийн иргэд тарааж өгсөн, дээрх тоног төхөөрөмжүүдийн зарим нь ашиглаж, хадгалагдаж байгаа нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А-, Б.С- /талийгаач/ нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт хохирол учраагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А-, Б.С- /талийгаач/ нараас 28.941.200 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

125. Харин Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь: “зохих 7 бүлгийн иргэд тухайн буцалтгүй тусламжаар олгогдсон тоног төхөөрөмжүүдийг хуульд заасан журмын дагуу ашиглаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлж чадаагүй”  гэж үзвэл уг дүгнэлтээ гаргаж, тухайн тоног төхөөрөмжүүдийг авсан иргэдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

126. Улсын яллагчаас: “...энэ гэмт хэргийн хамтран оролцогч шүүгдэгч А.Ж- нь өөрийн эхнэрийн дансаар дамжуулан хувьдаа 9.000.000 сая төгрөгийг ашиглан шамшигдуулсан тул түүнээс гаргуулж улсын орлого болгох санал” гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд А.Ж- нь уг 9 сая төгрөгийг хувьдаа авсан нь тогтоогдоогүй бөгөөд уг 9.000.000 сая төгрөг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 28.941.200 төгрөг доторх мөнгө бөгөөд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 9.000.000 төгрөгийг илүү гаргаж, өөртөө ашиг олж авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

127. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч нарын тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, 300000 төгрөгийг “Ашид билгүүн” ХХК-нд олгох нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

128. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “..Нэгэнт шүүгдэгч нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарын тус бүрийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд нь 3 жилийн хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

129. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас: “Шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын талаар саналаа гаргая. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан С.А-ийн холбогдож байгаа зүйл ангид сонгож хэрэглэх ялын хэд хэдэн төрлийг зааж хуульчилсан. Улсын яллагчаас шүүгдэгч нарт хорих ял санал болгож байна. Ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн зарчмын заалт байна. Түүнээс биш аливаа сэтгэл хөөрлөөр ялыг оногдуулах боломж байхгүй. С.А-ийн хувьд үйлдсэн гэмт хэрэг нөхцөл байдал нь тодорхой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.  С.А-ийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдэхэд өөрөө идэвхтэй үйлдэл хийгээгүй бөгөөд ямар нэгэн өөртөө давуу байдал олгох талаар хэн нэгэнтэй урьдчилсан тохиролцоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хохирол байхгүй. С.А- хэд хэдэн компанийн нягтлан хийж ашиг орлого олж байгаа. Хувийн машин, байшинтай, эхнэр нь ажилтай гэх мэт нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Торгох ял хөнгөн ялын төрөлд хамаарч байна. Ийм учраас сонгож хэрэглэх ялаас торгох ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 5400 нэгжээр торгох ял оногдуулж уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна”  гэх дүгнэлтийг,

130. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс “..Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага оногдуулна. Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж өгөхийг хүсэж байна. Т.Ф-гийн хадам аав, нөхөр нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хувьдаа машинтай, хөрөнгөтэй, зохих хэмжээний цалин хөлстэй учраас торгуулийн ялын хамгийн доод хэмжээг оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Ажиллагааны зардалд маргах юм байхгүй. Тогтоол хүчин төгөлдөр болсон үед өөрт ногдох хэсгийг төлнө. Гэмт хэргийн улмаас учирсан ямар нэгэн хохирол байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тиймээс хохирол төлбөртэй холбоотой хэлэх зүйл байхгүй. Т.Ф- өвчтэй хүүтэй, өөрөө бас өвчтэй. Улаанбаатар хотод очиж хэд хэдэн удаа хүнд хагалгаанд орсон”  гэх дүгнэлтийг,

131. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-аас “Шүүгдэгч А.Ж- хувийн байдлаа тодорхой хэлсэн. Ам бүл 5, бага насны 3 хүүхэдтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн  2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тодорхой хуульчилсан. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгөх тухай саналаа хэлсэн. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн заалт байгаа. 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Ийм учраас шүүгдэгч А.Ж-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж  өгөхийг хүсэж байна”  гэх дүгнэлтийг,

132. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас “Миний үйлчлүүлэгч А.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах зүйлүүдийг анхаарч үзэхийг хүсэж байна. А.Ж-ийн хувийн байдлын талаар ярихад, гэр  бүлтэй, бага насны хүүхдүүдтэй, дээд боловсролтой, өнөөдрийн хүртэл төрийн албанд алдаа дутагдалгүй ажиллаж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль тогтоогчоос нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол улсын хууль буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар энэ хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, торгуулийн ялыг байхгүй болгосон. Гэтэл гэмт хэрэг гарсан хугацааны хувьд  авч үзэхэд, 2019 оны 11 дүгээр сарын дундаас 12 дугаар сар хүртэл энэ гэмт хэрэг үйлдэгдээд дууссан. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал байгаа. 2022 оны 12 сараас өмнө үйлчилж байсан хуулийг харахад, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 2-5 жилийн хугацаатайгаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял, 5400000 төгрөгөөс эхэлж торгуулийн ял оногдуулах боломжтой. Хамгийн хүнд ял нь 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Хамгийн хөнгөн ялын хэмжээ нь тухайн үед 5400000 төгрөгийн торгуулийн ял байсан. А.Ж-ийн эхнэр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өдөр тутмын орлоготой. Тиймээс хуулийг буцаан хэрэглэж, миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруу дээр маргаагүй. Хэрэв хохирол тодорхойлогдох юм бол төлж өгье гэдгээ илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэх ёстой. Иймд торгуулийн ял оногдуулж, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хамгийн багаар хасаж өгөхийг хүсэж байна. Х.Т- өмгөөлөгчийн санал болгосноор хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломж байгаа. Харин талийгаач Б.С-ы хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар /талийгаач/ шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

133. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас “Шүүгдэгч Т.Ф- эмэгтэй хүн, өвчтэй хүүтэй, өөрөө ч  хэдэн хэдэн удаа хүнд хагалгаанд орсон хүн. Тиймээс нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна”  гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

134. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “шүүгдэгч нас барсан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ. Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/1305 дугаартай албан бичиг, нас барсны лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар /талийгаач/ шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

135. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

136. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.

137.  Шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

138. Шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

139. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

140. Шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А-, /талийгаач/ Б.С- нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 08-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны хооронд үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр торгох ялыг хасаж өөрчлөн найруулсан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг хэрэглэхгүй” гэж зааснаар хуулийн уг өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй байна.

141. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасныг үндэслэн Т.Ф-, А.Ж-, С.А- нарыг энэхүү гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзлээ.

142. Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ф-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр, шүүгдэгч А.Ж-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр, шүүгдэгч С.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

143. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр, торгох ялыг тус тус 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

144. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарт тус тус сануулах нь зүйтэй.

145. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан эрх хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

146. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын "Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ” гэх 2019 оны нийт 256 хуудас бүхий материалыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Айбект даалгав.

147. Шүүгдэгч Т.Ф-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч  А.Ж-, С.А- нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б-н С-, Б овогт Т-ы Ф-, У овогт А-ийн Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,  

- шүүгдэгч Уах овогт С-н А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ж овогт Б-н С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар сарын 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ф-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр, шүүгдэгч А.Ж-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр, шүүгдэгч С.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарт оногдуулсан 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарт сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Ф-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч  А.Ж-, С.А- нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын шүүгдэгч Т.Ф-, А.Ж-, С.А-, Б.С- /талийгаач/ нараас 28.941.200 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь өөрт учирсан хохирол, нэхэмжлэл байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, зохих 7 бүлийн гишүүд, иргэдээс жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч нарын тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, 300.000 төгрөгийг “Ашид билгүүн” ХХК-нд олгосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нараас 9.000.000 /есөн сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгохыг хүссэн прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын "Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих арга хэмжээ гэх 2019 оны нийт 256 хуудас бүхий материалыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Айбект даалгасугай.

 

13.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК