Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/01064

 

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/01064

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ............ тоотод оршин суух У овогт Б.Т /РД:00000000/,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ........ тоотод оршин суух Л овогт Б.Ч /РД:0000000/ нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ....... тоотод байрлах СХХК /РД:00000000/-д холбогдох,

            Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 2000 м.кв газрын хууль ёсны болон шударгаар ашиглагч болохыг тогтоолгож, уг газартай холбогдох бүртгэлийг хийлгэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлага, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт даалгахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгч Б.Чийн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т болон нэхэмжлэгч Б.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгчдийн зүгээс хариуцагч СХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч тал эрх шилжүүлэн авагч талд өөрийн эзэмшилд байгаа Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Арцатын ам хаягт барйлах нийт 20000 м.кв аялал жуулчлалын зориулалттай, 2016/008 тоот хүчин төгөлдөр гэрчилгээтэй газрын 2000 м.кв газрыг нэхэмжлэгч биднэнд тус бүр 1000 м.кв-аар таслан хувааж өгөхөөр тохирсон. Шилжүүлж байгаа 2000 м.кв талбайтай газар ашиглах эрхийг нэхэмжлэгч бидэнд шилжүүлэхээр тохирч, ийнхүү газар ашиглах эрх шилжүүлсний хариу төлбөрт 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч бид тус бүр 5.000.000 төгрөгийг гаргаж, хариуцагч СХХК-ийн захирал А.Алтанхугт уг өдөр бэлнээр гардуулан өгч бэлэн мөнгө хүлээлцсэн тухай баримт үйлдсэн. Харамсалтай нь гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлэхийг бидний зүгээс маш олон удаа шаардаж байсан боловч хариуцагч нь уг газрыг одоог хүртэл бидний нэр дээр шилжүүлэхээс зайлсхийж байгаа тул 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр С ХХК-тай байгуулсан гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч биднийг Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар, Арцатын ам хаягт барйлах нийт 2000 м.кв газрын хууль ёсны, шударга ашиглагч иргэд болохыг тогтоож өгнө үү. уг газартай холбогдох бүртгэлийг хийлгэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлага, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч СХХК-ийн захирал А.Алтанхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Алтанхуяг миний бие СХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд иргэн Б.Тээ, Б.Ч нартай Арцатын аманд байрлах 20000м.кв газраас 2000 м.кв-ыг шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр 10.000.000 төгрөг авсан нь үнэн. Б.Т, Б.Ч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч СХХК-ийн захирал А.Алтанхуягт мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Т, Б.Ч нар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч СХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 2000 м.кв газрын хууль ёсны болон шударгаар ашиглагч болохыг тогтоолгохоор нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг газартай холбогдох бүртгэлийг хийлгэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлага, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

            Зохигчдын хооронд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч СХХК нь өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа Хан-Уул дүүргийн нутаг орших Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах аялал жуулчлаын зориулалттай 3.55 га газраас нэхэмжлэгч Б.Т, Б.Ч нарт 2000 м.кв газрыг тус бүр 1000 м.кв-аар таслан хувааж шилжүүлэн өгөх, Б.Т, Б.Ч нар нь газар ашиглах эрхээ шилжүүлэгч талд тус бүр 5.000.000 буюу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

            Нэхэмжлэгч Б.Т, Б.Ч нар нь хариуцагч СХХК-ийн захирал А.Алтанхуягт тус бүр 5.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч СХХК-иас гэрээнд заасны дагуу 2000 м.кв газрыг нэхэмжлэгч нарт шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, бэлэн мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Т, Б.Ч нараас хариуцагч СХХК-ийг гэрээ байгуулснаас хойш үүргээ биелүүлэхийг олон удаа шаардсан боловч одоог хүртэл уг газрыг бидний нэр дээр шилжүүлэхээс зайлсхийж байгаа гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 2000 м.кв газрын хууль ёсны болон шударгаар ашиглагч болохыг тогтоолгож, уг газартай холбогдох бүртгэлийг хийлгэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлага, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт даалгахаар шаардсан бол хариуцагч СХХК-иас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч СХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан Дархан цаазат газарт буюу Хан-Уул дүүргийн нутаг орших Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах аялал жуулчлаын зориулалттай 3.55 га газрыг аялал жуулчлалтын зориулалтаар 5 жилийн хугацаагтай ашиглах эрхтэй болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас СХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 2016/008 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашиглаж байгаа газраас бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглосон байна.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх, үүргээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээх бөгөөд энэхүү газар, ашиглагчийн эрх, үүрэгт газар ашиглах гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах эрх олгогдоогүй байна.

Гэтэл хариуцагч СХХК нь нэхэмжлэгч Б.Т, Б.Ч нартай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн ашиглаж буй дээрх газраас 2000 м.кв газрыг тус бүр 1000 м.кв-аар таслан хувааж өгөхөөр тохиролцсон нь дээрх хуулийг зөрчсөн байх тул зохигчдын хооронд байгуулагдсан газар ашиглах эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хариуцагч СХХК-ийн хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээнд дурдсан

 

Х Ү

1.    0000000000 тоот координатад байрлах цэгүүд бүхий кадастын зурагтай 1000 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Тид,

Х Ү

1.    0000000000 тоот координатад байрлах цэгүүд бүхий кадастын зурагтай 1000 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Чт тус тус шилжүүлэн өгч ашиглуулах боломжгүй учир Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 2000 м.кв газрын хууль ёсны болон шударгаар ашиглагч болохыг тогтоолгож, уг газартай холбогдох бүртгэлийг хийлгэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлага, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт даалгахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

            Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Т, Б.Ч нарын шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг хариуцагч СХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үэзв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч СХХК-иас 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тид, 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт тус тус олгож, Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд байрлах 2000 м.кв газрын хууль ёсны болон шударгаар ашиглагч болохыг тогтоолгож, уг газартай холбогдох бүртгэлийг хийлгэн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлага, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 174.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т, Б.Ч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР