| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03290/И |
| Дугаар | 183/ШШ2020/01066 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2020/01066
| 2020 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2020/01066 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............. өөрийн байранд байрлах Х ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоотод оршин суух Б овогт С.Б /РД:0000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух Б овогт Г.Б /РД:000000000/ нарт холбогдох,
зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 118.015.875 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б, Г.Б нарын зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг ХХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э /ШТЭҮД: /, хариуцагч С.Б, Г.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Н /ШТЭҮД: /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХХК-ийн шүүхэд анх гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч С.Б, Г.Б нар нь Хны орон сууцны зээлийн төвөөс 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээг, №БГҮ/556 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авахн зориулалтаар авсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний өөрчлөлтөөр 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 дугаартай зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь, хугацааг 180 сар болгон өөрчлөлт оруулсан. Мөн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №БГҮ/556-1 тоот барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №БГҮ/556 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөнд өөрчлөлт оруулсан. Зээлдэгчид нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №БГҮ/556-1 тоот барьцааны гэрээний нэмэот өөрчлөлтийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 22.436.814 төгрөг, хүүгийн төлбөрт 35.385.790 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4371 төгрөг, нийт 57.826.975 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн байна. Хариуцагч С.Б нь Хинд ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хны захирлын №06/1485 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №27/6072 албан тоотоор зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлж байгааг мэдэгдсэн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд банкны зүгээс зээлдэгчидтэй удаа дараа уулзалт хийсэн, мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №БГҮ/556 тоот барьцааны гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №БГҮ/556-1 тоот барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэль өөрчлөлт оруулах гэрээ болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 болон 242.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч С.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Б нарт холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, 8 дугаар зүйлийн 8.2-т дараах нөхцөлд гэрээг зөрчсөн гэж банк тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлана, 8.2.1 Энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.10-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан гэсэн заалтууд болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д гэрээний 7.1.1 дэх заалтыг зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 2-т заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэж өөрчлөх гэсэн заалтууд болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг удирдлага болгон 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлдэгчдээс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 77.563.186 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 38.728.996 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.723.693 төгрөг, нотариатын зардал 25000 төгрөг, нийт 118.040.875 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №БГҮ/556-1 тоот барьцааны гэрээнд дурдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалант-Эко хотхон, Өлзийтийн зам гудамж, АОС байр, 52А тоот /44 тоот/ хаягт байрлалтай 144 м.кв талбайтай амины орон сууц болон нэгж талбарын 178026/0521, 18631300769868 дугаар бүхий 230 м.кв амины орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Б, Г.Б нар шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие их сургуулиа төгсөөд 2008 оны 08 дугаар сараас эхлэн Хинд ажиллаж эхэлсэн. Нөхөр Г.Б бид хоёр Х ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, №БГҮ/556 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Энэ зээлийн гэрээ нь жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай байхаар тохиролцон, гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноор зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн юм. Энэ гэрээнд талууд харилцан тохиролцож 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зохих нэмэлт болон өөрчлөлтийг оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг бичгээр байгуулсан бөгөөд энэ гэрээгээр зээлийн хүүг жилийн хувь болгон багасгаж, хугацааг 180 сар болгон өөрчлөлт оруулсан. Үүнийгээ бичгийн хэлбэрээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан хүчин төгөлдөр болсноор нэмэлт, өөрчлөлт орсон гэрээний үүргийн харилцаа үргэлжлэн хэрэгжиж эхэлсэн байдаг. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой эрх, үүргийн харилцаа нь дээр дурдсан 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон түүнд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээр л зөвхөн тодорхойлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл ОСЗГ/556 тоот үндсэн гэрээ, №ОСЗГ/55-1 тоот үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг бид харилцан тохиролцож, бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч Х ХХК нь ч энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлан бичсэн байна. Хамгийн сонирхолтой бөгөөд үгүйсгэх аргагүй бодит үнэн нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тордорхойлохдоо хүчин төгөлдөр байгаа №ОСЗГ/556 тоот үндсэн гэрээ, №ОСЗГ/556-1 тоот үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг үндэслэн тодорхойлсон байгаа зүйл юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр гэрээнд зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэгчийн үндэслэлгүй тооцооны дагуу төлөх ёсгүй юм. Тус гэрээнд талуудын хооронд хүүг жилийн 21.6 хувь болгон өөрчилсөн тухай ямар нэгэн гэрээ хийгдээгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй, энэ талаар нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаагүй байж гэрээний зөвхөн нэг талын дур зоргын хэрэгсэл болгон тайлбарлаж хүүг жилийн 21.6 хувь болгож гэрээнд өөрчлөлт орсон мэт ойлголтыг шүүхэд өгч, төөрөгдөлд оруулсан шинжтэй үндэслэлгүй тайлбарыг зориудаар тусгасан байна гэж үзэхээр байгаа юм. Х нь Хны ажилтны зээлийн журмын дагуу ажилтандаа ажилтны энгийн орон сууцны зээл буюу жилийн 12 хувийн зээл болон ажилтны хөнгөлөлттэй орон сууцны жилийн 6 хувийн зээлийг олгодог. Энэ журмын 1.1, 1.3.2, 1.3.3 заалтанд заасны дагуу Хны ажилтанд зээл судалж олгох, түүнтэй холбогдон үүсэх бүхий л харилцааг зохицуулдаг. Үндсэн зээл болох №ОСЗГ/556 тоот үндсэн гэрээг тус журмын 3.4-г бүрэн хангаж, зээл олгох, өөрчлөлт оруулахад журмын 2.5, 2.6, 3.5 дахь хэсэгт заасан тавигдах шаардлагын дагуу маш их судалаа хийж, тус баримтуудаа ажилтны зээлийн хороонд танилцуулж, шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээл болох жилийн 6 хувийн хүүтэй зээлийг шууд хүсэлт гаргасан ажилтан авах боломжгүй. Энэ журмын дагуу 2.6.1, 2.6.2-т зааснаар ажилтны орон сууцны зээлийн хүсэлтийн жагсаалтад бүртгүүлсэн ажилтан нь дарааллын дагуу буюу би гэхэд 8 жил хүлээсний эцэс зээл судлуулах эрх нээгдсэн. Тус зээл нь журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар Хинд 3-аас доошгүй жил ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, 2.4.2-т зааснаар банкинд ажилласан хугацаандаа үүрэгт ажлаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж байсан, 2.4.3-т зааснаар сахилгын шийтгэл, арга хэмжээ авагдаж байгаагүй сайн ажилтанд олгодог. Журмын 2.5.4 дэх заалтын дагуу манай удирдлага болох Д.Даваажаргал нь намайг сайн ажилласан, ажлын туршлага, ур чадвартай, цаашид тогтвор суурьшилтай ажиллаж, сүүлийн жилийн хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй гэж тодорхойлсны дагуу зээлийн хувийн хэргийг бүрдүүлж зээл олгох эцсийн шийдвэрийг Төв банкны ажилтны зээлийн хороо нь гаргаж, 180 сараар буву 15 жилээр жилийн хувийн хүүтэй зээл олгохыг дэмжсэний дагуу зээл авсан байдаг. Гэтэл намайг сайн ажилласан гэж үзэн 8 жилийн дараа зээл олгочихоод 8 сарын дараа гэнэт ажилдаа тэнцэхгүй гэж үзэн ажлаас халсан. Миний бие хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг зөвшөрөөхгүй, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд гомдлоо гарган шийдвэрлүүлсний төлөө өөрсдийн зээлийн хүүг нэг жилийн хугацаанд хэвээр хадгалах шийдвэр болон ажилтны орон сууцны зээлийн журмаа зөрчиж, зээлийн хүүг энгийн харилцагчийн хүүд шилжүүлсний үндсэн дээр их хэмжээний мөнгө хууль бусаар нэхэн дарамталж, өс хонзонгийн сэдэлтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн миний ажлын тодорхойлолтыг өгөхгүй, нэг жил гаруй хугацаанд ажилд орох боломжуудыг санаатайгаар хаасан. Зээлийн хүүг 21.6 хувийн хүү рүү шилжүүлсэн ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй болохыг Х өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч нэг ч удаа хариу ирүүлээгүй, юу ч хэлээгүй байж байчихаад 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний үүргийг зээлдэгчдийн зүгээс зохих ёсоор биелүүлээд явж байх үед Хнаас үндэслэлгүйгээр хүүг нэмэгдүүлсэн тухай мэдэгдэл ирснээр уг үндэслэлгүй дүнгээр гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл рүү биднийг санаатайгаар түлхсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа үндэслэлгүй байсны бас нэгэн илэрхийлэл нь зээлдэгчид зээлийн гэрээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсон зүйл юм. Учир нь энэ шаардлага гэх зүйл нь өөрөө зээлийн гэрээний хахмт хийгдсэн барьцааны гэрээгээр тодорхойлогдсон зүйлүүд бөгөөд зээлийн гэрээний үүргийг төлүүлэх шаардлагатай зэрэгцсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлага болгон тодорхойлох боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хуульд нийцэхгүй, хууль бус шаардлага байгаагаас үндсэн болон нэмэгдүүлсэн гэх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч Хны санаатай бөгөөд хууль бусаар гэрээний нөхцөл өөрчлөгдсөн гэх худал агуулгаар эрх бүхий холбогдох байгууллагуудад худал мэдээлэл явуулснаас зээлдэгч нарт учирсан хохирол, хууль зүйн үр дагаврыг арилгуулахаар шаардах шаардлагыг тусдаа хэрэгжүүлэх бөгөөд учирсан хохирлоо арилгуулах зэрэг байдлаар хуулиар болон гэрээгээр олгогдсон эрхээ хэрэгжүүлнэ. Сүүлд хоёр удаагийн зээлээ төл гэсэн мэдэгдэл явуулсан. Анхны мэдэгдлийг харахад ирж гэрээ байгуулах тухай биш шууд зээлийг төл гэсэн агуулгатай байсан. 2019 оны 10 дугаар сард ирсэн мэдэгдэлд зөвхөн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээний тухай яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл дараа нь дахин нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байхад анхны гэрээг яриад байгаа юм. Зээлийн тооцооллыг харахад 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэль өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдсанаас хойш өөрөөр бодогдох ёстой. Энэ тооцоо нь үндэслэлгүй буруу гэдгийг харуулж байна. Зээлийн хүү 12-аас 6 хувь руу шилжиж байх үед маш их судалгаа хийгдэн. Гэтэл одоо 6 хувиас 21.6 хувь руу шилжүүлчихээд яаж биднийг төл гэж ойлгосон гэдгийг гайхаж байна. Нэг хүнийг нь ажлаас халчихаар яаж төлөх юм бэ. Х нь энэ зээлийн хүүгээс шалтгаалан ямар ч аргагүй нөхцөл байдал руу ажилчдаа түлхэж, санаатайгаар ийм нэхэмжлэл гарган дарамталж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Б, Г.Б шүүхэд анх гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж шүүх хурапдаанд гаргасан шаардлагадаа: С.Б, Г.Б бид Х ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, №БГҮ/556 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 10.000.000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Энэ зээлийн гэрээ нь жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай байхаар тохиролцон, гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноор зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн юм. Энэ гэрээнд талууд харилцан тохиролцож 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зохих нэмэлт болон өөрчлөлтийг оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн хүүг жилийн 6 хувь болгон багасгаж, хугацааг 180 сар болгон өөрчлөлт оруулсан ба үүнийгээ бичгийн хэлбэрээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан хүчин төгөлдөр болсноор нэмэлт, өөрчлөлт орсон гэрээний үүргийн харилцаа хэрэгжиж эхэлсэн юм. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой эрх, үүргийн харилцаа нь дээр дурдсан 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот ажилтын энгийн орон сууцны зээлийн гэрээ болон түүнд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэль өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээр л зөвхөн тодорхойлогдож байгаа. Өөрөөр хэлбэл №ОСЗГ/556 тоот үндсэн гэрээ, №ОСЗГ/556-1 тоот үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг бид харилцан тохиролцож, бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч Х ХХК нь ч энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж тайлбарласан байдаг. Х ХХК-ийн энэ тайлбар, түүний агуулгаар бол 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлсэн гэж үзэж, үүнийхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ тодорхойлсон мэтээр ойлгогдож байна. Гэтэл бидний хооронд зээлийн гэрээний талуудын хооронд хүүг жилийн 21.6 хувь болгон өөрчилсөн тухай ямар нэгэн гэрээ хийгдээгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй, энэ талаар нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаагүй байж гэрээний зөвхөн нэг талын дур зоргын хэрэгсэл болгон тайлбарлаж, хүүг жилийн 21.6 хувь болгож гэрээнд өөрчлөлт орсон мэт ойлголтыг шүүхэд өгч, төөрөгдөлд оруулсан шинжтэй нэхэмжлэл гаргасан байгаа нь огт үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд зээлийн бүртгэлийн карт гэх баримтыг хавсаргасан байх ба түүнээс харвал жилийн хүүг 19.2 хувь, зээл төлөгдөж дуусах огноог 2021 оны 08 дугаар сарын 10 гэх зэргээр тодорхойлон бодож, үндсэн зээлийн төлбөр 77.563.186 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 38.728.996 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.723.693 төгрөг гэж бичээд нийт 118.040.875 төгрөг гаргуулах гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан зээлийн үндсэн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан гэрээнүүдийн алинд нь ч жилийн хүү 19.2 хувь, зээл төлөгдөж дуусах огноо 2021 оны 08 дугаар сарын 10 гэсэн агуулга байхгүй юм. Түүнчлэн Х ХХК нь өмнөх шүүх хуралдаан дээр буюу 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан бичгийг ирүүлсэн. Энэ бичигтээ нэхэмжлэлийн шаардлага гэх хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг хуагцаанаас нь өмнө цуцлах гэж тодорхойлоод дээрх гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Х ХХК-ийн өөрийн нь энэ тайлбараар бол бидний хооронд байгуулсан үндсэн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд нь шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед ч хүчин төгөлдөр байгааг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм. Мөн Х ХХК-иас өмнө гэрээг цуцалж байгаа талаар нэг ч албан бичиг ирж байгаагүй болно. Ер нь бол гэрээний үүргийг бидний зүгээс зохих ёсоор биелүүлээд явж байх үед Х ХХК-иас үндэслэлгүйгээр хүүг нэмэгдүүлсэн тухай мэдэгдэл ирснээр уг үндэслэлгүй дүнгээр гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл рүү биднийг түлхсэн. Тэдний энэ зүй бус гэрээний нөхцөл өөрчлөгдсөн гэх худал агуулгаар эрх бүхий холбогдох байгуулагуудад элдэв худал мэдээлэл явуулснаас бид нарт учирсан хохирол, хууль зүйн үр дагаврыг арилгуулах шаардлагыг хэрэгжүүлэх, учирсан хохирлоо арилгуулах зэрэг байдлаар хуулиар болон гэрээгээр олгогдсон эрхээ цаашид ч хэрэгжүүлэх болно. Нэхэмжлэгч Х ХХК-иас зээлийн хүүг өөрчилсөн эрх бүхий этгээдийн ямар нэгэн шийдвэр байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгчээс зээлийн хүүг нэг жилийн хугацаанд хэвээр хадгална гэж хариуцагч нарт и-мэйл ирүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч энэ талаар гэрч оролцуулах шаардлагагүй гэж үзсэн, түүнчлэн нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 29/1277 дугаар хариуг ирүүлж, үүгээрээ хариуцагч нарын зээлийн нөхцлийг шийдвэрүүлэхээр зээлийн хороонд танилцуулсан баримт, зээлийн хорооны шийдвэр тус тус байхгүй гэж ирүүлсэн зэрэг нь нэхэмжлэгч өөрөө зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлсэн гэсэн нь хууль бус болохоо харуулж байна. Иймд Х ХХК-иас зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ОСЗГ/556 тоот ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ОСЗГ/556-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, З.Б нар шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Х болон иргэн С.Б, Г.Б нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулах болсон гол үндэслэл нь иргэн С.Б нь Хтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж тус байгууллагын ажилтан байсан явдал юм. Хны ажилтны орон сууцны зээлийн бүтээгдэхүүн нь өөрийн ажилтнуудаа урт хугацаанд, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, үнэнч шударга ажиллуулах болон тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий зээл юм. Ажилтнуудын орон сууцны зээлийн эх үүсвэрийг банк өөрийн хөрөнгөөс санхүүжүүлдэг бөгөөд дээр дурдсан зорилгын хүрээнд энэ зээл нь ашиг олох зорилгогүй зээл юм. Хэрэв банк ажилтандаа зээл олгоогүй байсан бол зах зээл дэх огт эрсдэлгүй Монгол банкны үнэт цаас худалдан авч 10 хувиас дээш хувийн хүүгийн ашиг олох боломжтой байсан. Монгол банкны ерөнхийлөгч, Сайнгийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Банкны нягтлан бодох бүртгэлийн зааварт зах зээлийн хүүгийн түвшнээс доогуур хүүтэйгээр ажилтнуудад зээл олгосон бол хүүгийн зөрүүгийн залруулга хийж зардлаа шингээх талаар журамласан. Өөрөөр хэлбэл банк ажилтандаа олгосон зээлийн хүү болон зах зээлийн хүүгийн зөрүүг өөрийн хөрөнгөөс төлдөг. Энэ талаар Хны санхүүгийн тайланд тогтмол тайлагнадаг болно. Талуудын хооронд байгуулсан ажилтнуудын хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээнд зээлдэгч Хинд ажиллаж байх тохиолдолд зээлийн хүү жилийн 6 хувийн хүүтэй, харин ажлаас гарсан бол хүүгийн хэмжээ тухайн үел мөрдөгдөж байгаа энгийн орон сууцны зээлийн хүүнд шилжих талаар зохицуулсан бөгөөд энэ гэрээ нь хувьсан хүүтэй зээлийн бүтээгдэхүүн юм. Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 3.1.7 дахь хэсэгт Банк харилцагчид хувьсах хүүтэй зээлийн бүтээгдэхүүний хүүг өөрчлөх хөтөч үзүүлэлтийг заавал танилцуулна гэж заасан бөгөөд банк болон зээлдэгч нарын хооронд байгуулсан ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн гэрээний 3.1.8.2 дахь хэсэгт Зээлийн хүүг өөрчлөх: Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ нь цуцлагдсан, дуусгавар болсон, банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ нь цуцлагдах дуусгавар болох үед банканд мөрдөгдөж байсан энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно, тус гэрээний 3.1.8.1 дэх хэсэгт өөрчлөлтийг зээлдэгчийн гэрээнд заасан хаягаар /цахим шуудан, утас/ хүргүүлснээр хүүгийн өөрчлөлтийг мэдэгдсэнд тооцно гэж хувьсах хүүг өөрчлөх хөтөч үзүүлэлтийг гэрээндээ тодорхой заасан байх тул банк ажлаас гарсан ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийн гэрээний хүүгийн түвшинг нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй юм. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3 дахь хэсэгт Зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасны дагуу Х зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт орсон даруйд тушаал хэлбэрээр гарган нийтэд болон Монголбанканд мэдээллэж Монголбанк өрсөлдөөнийг хангах зорилгоор арилжааны банкуудын хүүгийн түвшинг хооронд нь харьцуулж нийтэд мэдээллэдэг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж заасан бөгөөд зээл буцаан төлөх хуваарьт зээлдэгч заавал гарын үсэг зурсан байх шаардлагыг хуульчлаагүй. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дахь хэсэгт Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заасны дагуу хүүг хэрхэн бодох талаар нарийвчлан зохицуулсан харилцааг Монголбанкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам зохицуулдаг бөгөөд зээлийн хүүгийн хэмжээг уг журмын дагуу үнэн зөв бодсон байх шаардлагатай. Х нь зээлдэгчийн зээлийн хүүг дээрх журамд нийцүүлэн бодсон. С.Б Х нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь зээлдэгчийн бураагаас болж цуцлагдсан бөгөөд энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан байдаг. Ийм учраас түүнтэй байгуулсан зээлийн гэрээний хүүг энгийн орон сууцны зээлийн гэрээний хүүд шилжүүлсэн нь үндэслэлтэй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч С.Б, Г.Б нарт холбогдуулан зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 118.015.875 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б, Г.Б нараас сөрөг нэхэмжлэл гаргаж зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг ХХХК-д даалгахаар тус тус шаардаж байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж .
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч С.Б нь анх 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ХХХК-ийн Төв банкны мэдээлэл, технологийн үйл ажилагааны газарт програмистаар ажилд орж, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэл ХХХК-ийн Мэдээллийн аюулгүй байдлын газрын мэдээллийн аюулгүй байдлын аналистын ажил, албан тушаалыг эрхэлж байжээ.
Зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч С.Б, Г.Б нар нь 100.000.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 44 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /1 хав, хуу-12-17/
Талууд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хүүг жилийн 6 хувь болгож, зээлийн гэрээний хугацааг 180 сар болгон өөрчилж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосон зэрэг нэмэлт болон өөрчлөлт оруулсан, мөн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтөөр барьцаа хөрөнгөд өөрчлөлт оруулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа, Өлзийтийн зам гудамж, 44 тоот хаягт байрлах 144 м.кв талбай бүхий амины орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмших 230 м.кв газрыг зээлийн барьцаанд бариулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна. /1 хав, хуу-24-28/
Дээрх зээлийн болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 164 дүгээр зүйлийн 164.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
Хариуцагч С.Б, Г.Б нар нь зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлж байсан боловч ажил олгогчоос хариуцагч С.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ХХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №06/1485 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр цуцалж, ажлаас чөлөөлжээ. /1 хав, хуу-39/
Хариуцагч С.Б нь ажил олгогчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02202 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2287 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00294 дүгээр тогтоолоор тогтоогдож байна. /1 хав, хуу-40-48, 2 хав, хуу-144-153/
Нэхэмжлэгч ХХХК-иас С.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учир 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №27/6072 тоот албан бичгээр зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлж байгааг мэдэгдсэнээс хойш зээлдэгч нар нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, уулзалт хийж, мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр зээлдэгч нартай байгуулсан зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 118.015.875 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан бол хариуцагч нараас зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд энэ талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, гэрээнд өөрчлөлт ороогүй, ХХХК-ийн зээлийн хүүг өөрчилсөн тушаал, шийдвэр байхгүй тул жилийн 21.6 хувиар тооцон зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлнэ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагч нарын татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.
Зохигчдын хооронд байгуулсан ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт болон түүнд өөрчлөлт оруулсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ нь цуцлагдсан, дуусгавар болсон, банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдах, дуусгавар болох үед банкинд мөрдөж байсан энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно гэж заасан нь зээлийн хүүг шууд өөрчлөх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч С.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь түүнтэй байгуулсан ажилтны орон сууцны зээлийн гэрээний хүүгийн хэмжээг өөрчлөх үндэслэл мөн боловч ийнхүү өөрчлөгдсөн нь зээлийн төлбөрийн үүргийг зээлийн өөрчлөгдөж буй хүүгийн хэмжээгээр тооцон шууд төлөх үл маргах журам биш юм.
Учир нь ХХХК-иас хариуцагч С.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр цуцалж, ажлаас чөлөөлсөн учир Хны ажилтны зээлийн журмын 2.8.6-д заасны дагуу түүнтэй байгуулсан ажилтны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг орон сууцны зээлийн төвд шилжүүлэх, зээлийг шилжүүлэн авсан салбар, нэгжийн ажилтан холбогдох судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр зээлийг буцаан дуудаж төлүүлэх эсвэл тухайн үед мөрдөгдөж буй энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэх эсэх шийдвэрийг холбогдох зээлийн хороонд танилцуулан шийдвэрлүүлсний дараа зээлийн хүүгийн өөрчлөлтийг тусгасан заалт бүхий нэмэлт гэрээ байгуулах, гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд зээлийг буцаан дуудаж төлүүлэх арга хэмжээг авах эрхтэй байна. /1 хав, хуу-134-159/
Гэвч нэхэмжлэгч ХХХК-иас хариуцагч С.Б, Г.Б нарт 2017 оны 05 дугаар сарны 24-ний өдрийн 27/6072 тоот албан бичгээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байх тул хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн хүүг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үл маргах журмаар энгийн харилцагчийн буюу жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлж байгааг мэдэгдэж, шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийг хүргүүлсний үндсэн дээр зээлийн төлбөрийн үүргийг энгийн харилцагчийн буюу жилийн 21.6 хувийн хүүгээр тооцон төлүүлэхээр шаардаж байгаа нь хууль бус юм.
Хариуцагч С.Б, Г.Б нараас зээлийн хүүг энгийн харилцагчийн буюу жилийн 21.6 хувийн хүүд шууд шилжүүлснийг эс зөвшөөрч зээлийн төлбөрийг шинэчлэн тогтоосон гэх хуваарийн дагуу төлөөгүй учир зээлдэгч нар зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болгосон нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч ХХХК-ийн хариуцагч нартай байгуулсан ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийг энгийн зээлдэгчийн орон сууцны зээлд шилжүүлэх боломжтой гэж үзсэн атлаа энэ талаар зээлдэгч нарт урьдчилан мэдэгдэх, зээлийн хороонд танилцуулан шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнтэй холбоо ямар нэгэн шийдвэр байхгүй болох нь зохигчийн тайлбар, зээлдэгчийн хувийн хэрэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-192-250, 2 хав, хуу-1-39, 133-136/
Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тохиолдолд хамаарч байх тул зээлдүүлэгч нь гэрээнээс татгалзаж болохгүй.
Иймд нэхэмжлэгч ХХХК-иас зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 118.015.875 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээнд талууд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хүүгийн жилийн 6 хувь, хугацааг 180 сар болгон өөрчлөлт оруулсанаас үзэхэд зээлдэгч С.Бт олгогдсон ажилтны энгийн орон сууцны зээл нь ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлд шилжсэн гэж үзэхээр байна.
Энэхүү зээлийн зориулалт нь Хны байгууллагын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэн, сайжруулах бодлогын хүрээнд ажилтнууд болон тэдний гэр бүлийнх нь нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор тэдний амьдран суух орон сууц, амины сууц, хашаа байшин худалданх авах болон амины сууц, хашаа байшин барихад зориулан олгогддог байх ба ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийг буцаан дуудаж төлүүлэх эсхүл зээлийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үед банкинд мөрдөгдөж байсан энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэн тооцохоор Хны ажилтны зээлийн журам болон зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээнд заасан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээний 3.1.5, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.2-т зээлийн хүүг өөрчлөх: зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг үл маргах журмаар тухайн үед мөрдөгдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэн өгнө гэж тус тус заасан тохиролцоо нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл юм.
Харин зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ нь цуцлагдсан, дуусгавар болсон банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд зээлийн хүүг хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдах, дуусгавар болох үед банкинд мөрдөж байсан энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцож, зээлийн хүүг өөрчилсөн хэмжээгээр шууд төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь зээлдэгч С.Б нь ажил олгогчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/1485 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн учир ХХХК-иас Хны ажилтын зээлийн журмын 2.8.6-д заасны дагуу түүнтэй байгуулсан ажилтны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг орон сууцны зээлийн төвд шилжүүлэх, зээлийг шилжүүлэн авсан салбар, нэгжийн ажилтан холбогдох судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр зээлийг буцаан дуудаж төлүүлэх эсвэл тухайн үед мөрдөгдөж буй энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэх эсэх шийдвэрийг холбогдох зээлийн хороонд танилцуулан шийдвэрлүүлсний дараа зээлийн хүүгийн өөрчлөлтийг тусгасан заалт бүхий нэмэлт гэрээ байгуулах, гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд зээлийг буцаан дуудаж төлүүлэх арга хэмжээг авахаар зохицуулжээ.
Гэвч нэхэмжлэгч ХХХК-иас хариуцагч С.Б, Г.Б нарт 2017 оны 05 дугаар сарны 24-ний өдрийн 27/6072 тоот албан бичгээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байх тул хөнгөлөлттэй нөхцөл орон сууцны зээлийн хүүг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үл маргах журмаар энгийн харилцагчийн буюу жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлж байгааг мэдэгдэж, шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийг хүргүүлсний үндсэн дээр зээлийн төлбөрийн үүргийг энгийн харилцагчийн буюу жилийн 21.6 хувийн хүүгээр тооцон төлүүлэхээр шаардаж байгаа нь хууль бус юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХХХК-иас зээлдэгч С.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, үүнтэй холбоотой шүүхэд гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр гарсанаас хойш Хны ажилтны журмын 2.8.6-д заасны дагуу түүнтэй байгуулсан ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийг буцаан дуудаж төлүүлэх эсхүл тухайн үед мөрдөгдөж буй энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэх эсэхийг холбогдох орон сууцны зээлийн төвд шилжүүлэн, зээлийн хороогоор шийдвэрлүүлнэ гэж нарийвчлан тогтоосон байхад шууд үл маргах журмаар шилжүүлсэн тухайгаа 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 27/6072 тоот албан бичгээр мэдэгдэж, шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлүүлэхээр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195, 196 дугаар зүйлүүдэд заасантай нийцэхгүй байна.
Зээлийн хүүгийн хэмжээ, гэрээний нөхцөлийг өөрчлөх эсэх асуудлыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заавал тусгах бөгөөд ийнхүү тусгалгүйгээр хийгдсэн хэлцэл, талуудын тохиролцоог хэлцэл хийсэн гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгч ХХХК-иас хариуцагч С.Б, Г.Б нартай байгуулсан ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлснийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч ХХХК-иас өөрийн ажилтан Н.Ариунтуулаар хариуцагч С.Бт Хинд өөр ажлын байранд ажиллахгүй гэж ойлгосон тул боломж олгож, 1 жилийн хугацаанд зээлийн хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байгаа тухай цахим шууданг хүргүүлсэн хэдий ч энэхүү шийдвэрийн дагуу зээлийн хүүг нэг жилийн хугацаанд хэвээр хадгалаагүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол, зээлийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-30-36/
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ажилтан нь аюулгүй ажиллгаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй ба энэ хүрээнд ажил олгогчоос үзүүлсэн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нь хууль зөрчихгүй тул нэхэмжлэгч Х ХХК-ийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818.354 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч С.Б, Г.Б нарт холбогдох зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 118.015.875 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Б, Г.Б нартай байгуулсан ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний зээлийн хүүг жилийн 21.6 хувийн хүүд шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ болон 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгч ХХХК-д даалгасугай.
2. 7 7.1.1, 56 56.2, 60 60.1 818.354 , хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус орлогод , нэхэмжлэгч ХХХК-иас 140.400 хариуцагч С.Б, Г.Б нарт .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР