Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж /ҮД:3287/,

шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч О.Санчирбал /ҮД:2580/,

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Э.Чулуунцэцэг /ҮД:1487/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н , П овогт Р-н Г нарт холбогдох 2317000000033 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 22-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Г аймгийн С сумын 3 дугаар баг,   дугаар байрны   дугаар орц  .. тоотод оршин оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Б-н  /РД:ЗЮ/,

Монгол улсын иргэн, 20 оны 03 дугаар сарын 12-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Т аймгийн Д сумын 3 дугаар баг, Д гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх П овогт Р-н Г, /РД:НЛ/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа түүний сууж ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах гэлээ хэмээн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнийг хэл амаар доромжлох, нүүр, цээж хэсэг рүү нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг,

Яллагдагч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний бүсэлхий хэсгээс зуурах, “Чи ямар сонин п...вэ, хувцсаа тайлчих хоёулаа үзье, би чамайг хангалттай зодно” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б., Р.Г нарт холбогдох Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000033 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай ажил 00 цаг гэж тардаг. Би гэртээ 01 цагийн үед харьдаг. Ажилчдаа тарааж гэрт нь хүргэж өгдөг. Тэр орой би хэдэн найзуудтайгаа 18-19 цагийн үед ганц хоёр шил архи уусан. Орой нь дэлгүүрээ хаачихаад А, Б гээд хоёр дүүгээ дуудаад машинаа угаалгын газраа угаасан. Тэгээд 01 цаг 30 минут хүртэл оройтчихсон. Архи уусан байгаа учраас машин унаж болохгүй гээд эхнэрээ дуудсан. Эхнэр ирээд өөрийнхөө машинтай явах гэтэл цэнхэр өнгийн Приустай манай найз хөгшнийгөө хүргээд өгөө би уучихсан байна гэсэн. Би бас уучихсан учраас машинаа грашд үлдээчихээд чиний машинтай хонхор явъя гээд бид нар хонхорт очоод 16-ны шөнө 01 цаг 30 минутын үед л байх очоод яг гэр лүүгээ орох гээд байж байтал Б, А хоёр ахыг нэг мөсөн гэрт оруулж өгчихөөд явъя гэсэн. Та хоёр архи дарс уусан юм байхгүй биздээ машин тэрэг унаж болж байгаа юм уу гэхэд бид хоёр уугаагүй гэсэн. Ингээд бид хэд манай гэрийн гадаа очоод яг гэр лүүгээ орох гэж байтал ямар ч гэрэлгүй, ямар ч маяакаа ажиллуулаагүй машин ард ирээд зогссон. Угаасаа ямар ч гэрэлгүй ирсэн. 0017 гэсэн цагдаагийн машин. Хөөе гээд нэг хүн дуудаад А намайг дуудаад байгаа юм уу гэтэл биш ээ наадхыг чинь дуудаад байна гээд намайг заасан. Нилээн хол 7 метрийн зайтай зогссон байсан. Би танихгүй өөдөөс нь 2, 3 алхаж очоод харсан чинь Б байсан. Өө сайн уу ахын дүү  ах нь байна шүү дээ гэсэн чинь чи  нь юм уу Парка нь юм уу чи аль нь юм. Чиний хэн байх надад хамаагүй шүү гэсэн. Үгүй ээ ахын дүү би байна шүү дээ гэсэн. Бүр анхнаас нь ярих юм бол бид хоёрын анхны нэг харилцаа байдаг ахын дүү чи мэдэж байгаа биз дээ. Энэ машиныг хэн барьж ирсэн гэхээр нь манай эхнэр барьж ирсэн, чи чинь яасан эвгүй харьцаатай юм бэ харьцаанаас харьцаа үүсдэг шүү ахын дүү гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр болон А нар маргаан болох нь аа чи ор гээд намайг гэр лүү аваад орсон. Гэр лүүгээ орсон чинь миний өмд доошоо шувтарчихсан, тэлээ тасарчихсан, утас хагарчихсан байсан. Би Б, А хоёроос яагаад миний өмд урагдчихсан байгааг асуугаад та нар намайг яагаад хориод байгаа юм бэ наад цагдаа чинь намайг зодоод байна гэсэн. Намайг орц руу орж байхад араас дагз руу цохисон. Юугаар цохисонг мэдэхгүй аймар өвдсөн. Гэрт орсны дараа манай эхнэр цагдаа явчихлаа миний хань тайвшир гэсэн. Манай эхнэр мах чаначихсан байсан. Махаа идээд байж байтал хаалга тогшоод манай эхнэр хаалга тайлж өгсөн. Цагдаа Б байсан. Би цаана нь гал тогооны өрөөнд мах идэж байх хооронд аягүй их маргалдаан болоод байсан. Би сонсож байгаад гарч ирээд уурлаад Б-ыг элдэв үгээр хэлсэн. Уучлалт гуйж байна. Ийм л юм болсон гэв.

2. Шүүгдэгч Р.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00:00 цаг гэхэд дэлгүүрээ хаасан. 1 түлхүүрээ аваад Оргил Ундраагаас гэр лүүгээ хонхор ороход 15-20 минут алхсан. Очиж хоолоо идээд, усанд ороод, хувцасаа угаачихаад хэвтэж байгаад унтчихсан байсан. Төд удалгүй М эгч орж ирээд юм аа гялс тавьчихаад гарсан. Гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гарсан. Тэгсэн А, Б хоёр  ахыг орц руу түлхэж байхад Б цагдаа араас дуудаад байсан. Би  ахыг цааш нь аваад түлхээд гэр лүү оруулах гэж байхад араас нь утсаараа цохисон. Би эргэж хараад бүсэлхий орчмоос нь түлхээд хаалгаа хаасан. Төд удалгүй араас хаалга тогшоод М эгч хаалга онгойлгож өгсөн. Тэгээд нэг жоохон хэрүүл маргаан хийгээд байсан. Би гэртээ унтаж байсан. Нойрмог байсан сайн мэдэхгүй л байна. Одоо бас мартчихжээ гэв.

3. Хохирогч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн оройн эргүүлийг 18:00 цагаас 02:00 цаг хүртэл хийх үүрэгжилттэй байсан. 2023 оны 03 дугаар сарын 17-ны 01:30 минутын орчим олон нийтийн цагдаа О-н хамт эргүүлд явж байхдаа 07 дугаар байрны гадаа 2 машин ирж зогссон. Би хууль сахиулагч хүний хувьд албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа албаны машинтай явж байсан. Албаны машин маань 0017 ГСА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байгаа. Маяактай, иж бүрэн гэрэлтэй хөдөлгөөнд оролцоод Сүмбэр сумын 3 дугаар баг 07 дугаар байрны гадаа тухайн 2 машин дээр ирж зогссон. Тээврийн хэрэгслийг шалгах гээд очтол  гэх хүний эхнэр нь шалгуулахаас зайлсхийсэн. Амрыг эрье гээд үүрэгт заасны дагуу харьцсан. Тэгсэн чинь чи яг нохой шиг шиншилж намайг дагаж ирлээ. Чи одоо миний мууг үзэх гэж ирлээ гээд эхнэр нь тэгсэн. Тийм юм байхгүй. Би эргүүлийн үүргээ гүйцэтгэж байна. Та бичиг баримтаа шалгуулчих гэж хэлсэн. Хэл ам хийгээд эхнэр нь орц руугаа ортол энэ хүн хажуунаас ирээд чи одоо намайг шалгадаг хэн бэ гээд хараалын үгээ хэлсэн. Чи намайг шалгадаг зулбасга, пизда вэ, гуйлгачин гэх мэт үгээр хэлсэн. Тухайн үед сонссон бол аймар аймар үгээр хэлсэн.  гэж хүнд би хэлсэн. Замын хөдөлгөөний дүрэм дээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолоочийг шалгах үүрэгтэй. Бууж ирсэн зорчигчтой харьцах ямар ч шаардлагагүй гэсэн.  гэж хүн ирээд гуйлгачин, зулбасгаар дуудаад хамгийн эхлээд гараараа цээж рүү цохисон. Дараа нь хөлөөрөө жийсэн. Би албан үүргээ гүйцэтгэж байна шүү та миний биед битгий халд гэхэд чам шиг зулбасгыг би яасан ч яадаг юм гээд шүүх, цагдаа, прокурорыг би худалдаад авчихна гэх мэтээр гараа салаавчлаад зогссон. ад би цохиулчихаад тухайн өдөр тус цагдаагийн ерөнхий жижүүрээр гарч байсан Э рүү холбогдоод хууль ёсны шаардлага тавьтал эсэргүүцээд миний биед халдчихлаа зодуулчихлаа гэсэн. Тухайн үед Г байгаагүй.  нь орох гээд байж байтал Г нь гарч ирээд миний бүсэлхийнээс татаад чи пязда минь ямар хаашаа юм бэ, чи хувцасаа тайлчаач хоёулаа үзье гээд ерөөсөө заналхийлээд байсан. Би амьхандаа учраа олох гээд бужигначихсан байхад Г гэж хүн хажуунаас татаж чангаагаад байсан. ын орцоор бөөн юм болсон. Тухайн үед орцны хүмүүс харсан байлгүй. Манай ерөнхий жижүүр жолоочийн хамт ирсэн. Болсон асуудлаа би илтгэж тайлбарласан. Тэгээд  гэж хүний гэр лүү орсон. Ороход эхнэр нь хаалгаа тайлсан. Дахиад л та нар ирлээ. Хүний муу үзлээ гэтэл цаанаас нь  нь хутга барьчихсан чамайг ална гээд байсан. Ерөөсөө л зулбасга, ална тална гээд байнга хэлсэн. Шаардлага эсэргүүцээд сүүлдээ манай ерөнхий жижүүр рүү  гэж хүн дайрсан. Над руу гэрт дотроосоо юм шидсэн. Иймэрхүү үйл явдал болсон гэв.

4. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ын хамт Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багт хэв журамын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчим Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхонд байрлах 3, 4 дүгээр байрны дундуур засмал замаар албаны 00-17 ГСА улсын дугаартай албаны цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд д/а Ш.Б тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгтэл 7 дугаар байр чиглээд ертөнцийн зүгээр баруун талаас 2 машины гэрэл тусаад явчихсан. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслүүдийн жолооч нарыг гэмт, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тухайн тээврийн хэрэгслүүдийн араас очиход цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, саарал өнгийн маркийг нь мэдэхгүй суудлын тээврийн хэрэгслүүд байсан бөгөөд тухайн машинуудыг зам дээр байрлуулсан, жолооч болон зорчигч нар нь машинаас буугаад 7 дугаар байрны 5 дугаар орц руу орох гээд явж байсан. Тухайн хүмүүсийг харахад 4 хүн нь зүгээр явж байсан бөгөөд нэг хүн нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай 2 хүнээр түшүүлчихсэн явж байсан. Тэгэхээр нь Б бид хоёр машинтайгаа тухайн хүмүүсийн хажууд очоод Б ах машинаас түрүүлээд буусан бөгөөд намайг араас тандагч, дохиуртай аваад ирээрэй гэж хэлээд буусан. Би араас нь тандагч, дохиуртай аваад очиход Б ах “Амрыг эрье, жолооч нь байна уу?” гэж хэлтэл нөгөө хүмүүсийн нэг нь “Жолооч нь ийшээ орчихлоо одоо гараад ирнэ” гэж хэлсэн. Тэр үед би харахад тухайн архи уусан байсан хүн нь өмнө нь би дэлгүүрт нь ачигчаар ажиллаж байсан  гэх хүн нэг үл таних залуугаар түшүүлчихсэн явж байсан. Тэгтэл орцноос ын эхнэр М /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гарч ирэхээр нь д/а Б “Амрыг эрье, та бичиг баримтаа шалгуулаач” гэж хэлтэл тухайн эмэгтэй “За” гэж хэлээд машин руугаа алхтал  “Ямар зөрчилтэй гэж шалгах гээд байгаа юм бэ? хөөе” гэж хэлээд Б ахын дух руу духаа нийлүүлчхээд гараа өмднийхөө халаасанд хийчхээд зогсоод байсан. Тэгтэл д/а Б “Би тантай харьцаагүй, жолоочтой харьцаж байна” гэж хэлсэн чинь  “Чи ямар зөрчилтэй гэж бид нарыг шалгах гээд байгаа юм бэ? хөөе” гээд орилоод байсан. Тэгтэл хажуугаас нь ын эхнэр М гэх эмэгтэй “Чи бид нарыг ямар зөрчилтэй гэж шалгах гээд байгаа юм бэ?, бид нар зүгээр ирээд машинаасаа буугаад гэр лүүгээ орох гэж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл д/а Б тухайн эмэгтэйд хандан “Та бичиг баримтаа шалгуулаарай, би таны бичиг баримтыг шалгах эрхтэй шүү” гэж хэлтэл  хажуугаас орж ирээд “пизда минь чи намайг шалгадаг нь биш шүү, чам шиг муу дэд ахлагч намайг шалгадаггүй юм, чиний наад нэг зураас чинь миний гутлын уланд шүү” гээд орилоод байсан. Тэр үед нь д/а Б “Танд намайг доромжлох эрх байхгүй шүү” гэж хэлтэл  “Чамайг нохойн гөлөг гэсэн ч яадаг юм бэ?, чи наад хувцсаа тайлах юм бол бандаашнаас чинь өөр зүйл чамд үлдэхгүй шүү” гэх мэт зүйл хэлээд орилж хашхираад байсан. Тэгтэл д/а Б “Та намайг ингэж доромжлох эрхгүй” гэж хэлээд түүнийг машинд суулгах гээд өмсөж явсан хувцасны ханцуй хэсгээс нь барьтал  гараа татаж аваад тухайн үед зогсож байсан өндөр биетэй, шар царайтай залуугийн хажуугаас Б-ын баруун хөлийн гуя хэсэг, гэдэс орчим нь 2 удаа хөлөөрөө жийж өшиглөөд, гараараа түүний цээж орчим нь 1 удаа цохисон. мөн баруун гараараа Б руу салаавч өгөөд “Чам шиг муу дэд ахлагчийг яасан ч яадаг юм бэ?” гэж хэлээд салаавчтай гараараа Бын ам орчим нь 1 удаа цохисон. Тэр үед д/а Бын дээд уруулаас нь цус гараад байсан, тэр үед Б өөрөө цаасаар цусаа арчиж байсан. Тэгээд д/а Б надад ерөнхий жижүүрийг дууд гэж хэлэхээр нь би өөрийнхөө гар утаснаас цагдаагийн хэлтэсийн жижүүрийн утас руу залгаж тухайн өдрийн ерөнхий жижүүр а/д Э-тэй ярьж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл Ерөнхий жижүүр би одоо очлоо гэж хэлсэн. Тэр үед 7 дугаар байрны 5 дугаар орцноос мөн махлаг биетэй, монхор хамартай, шар царайтай залуу гарч ирээд юу болсон юм бэ? яах гээд наад хүнээ авч явах гээд байгаа юм бэ гэхэд дэд ахлагч Б би тантай харьцаагүй байна. Би наад хүнтэй чинь харьцаж байна гэж хэлтэл  Б-д хандан чи ерөнхий рүүгээ ярихаас өөр юу чадах юм гээд орилоод байсан. Тэгтэл нөгөө орцноос гарч ирсэн монхор хамартай шар залуу Б-д хандан тэгвэл би чамтай харьцаж байна гээд Б руу дайраад байсан. Тэгэхэд Б би тантай харьцаагүй байна. Та холд доо гэж хэлтэл нөгөө монхор хамартай залуу түүнд хандан чи наад хувцсаа тайлчих хоёулаа үзчих үү? Төрийн хувцас өмссөнөөс цаашгүй хувцсаа тайлчих юм бол чи хэн ч биш шүү дээ гээд хэрүүл маргаан хийгээд д/а Б руу дайраад байсан. Энэ үед  өндөр шар залуу, монхор залуу нарт хадан наадхыгаа зодчихоо ах нь арыг нь даая, би та 2-ыг шүүх дээр мултлаад авчихна гээд орилоод байсан. Тэгтэл түүний эхнэр болон өндөр биетэй шар залуу нар аваад гэр лүүгээ орсон. Тэр үед  нохойн гөлөг пизданууд гэх мэт зүйл хэлээд орилж хашхираад байсан. Тэгтэл дэд ахлагч Б монхор хамартай залууд хандан чи миний ажилд саад учруулаад байна гэж хэлээд түүний өмсөж явсан хувцасны ханцуй хэсгээс бариад таттал орцноос өндөр биетэй шар залуу гарч ирээд нөгөө монхор хамартай залууг аваад орц руугаа орсон. Тэгэхээр нь Б бид хоёр тэдний араас орох гээд орцных нь үүдэнд иртэл цагдаагийн жижүүрийн алаг машинтай ерөнхий жижүүр Э жолооч С нар ирсэн. Тэгээд бид 4 тухайн орц руу ороод нэг давхарт хойшоо харсан хаалгыг тогштол ын эхнэр М гэх эмэгтэй хаалга нээсэн. Тэр үед  эхнэрийнхээ нь цаана зогсож байсан тул а/д Э ыг гараад ир, тантай уулзах шаардлагатай байна гэж хэлтэл  чи надтай уулзаж яах гээд байгаа юм гэхээр нь Э та гараад ирээ гэж хэлтэл  чи яах гээд байгаа пизда вэ гэж хэлээд Б руу хараад чи зайл аа чам шиг нохойн гөлөг манай гэрийн үүдэнд зогсоход хүндэднэ гээд орилоод байсан.  цагдаа нарыг хэл амаар доромжилж янз бүрээр хэлж байгаад нэг зүйл аваад д/а Б-ын өөдөөс шидсэн, тэр яг юу байсан эсэхийг нь хараагүй.  гэртээ байх хугацаандаа цагдаагийн албан хаагчдыг хэл амаар доромжилж орилоод байсан бөгөөд хутга бариад ална гээд заналхийлээд байсан. Тухайн үед гэрт байсан 2 залууг а/д Э дуудаж гаргаж ирээд орцноос гаргаад машинд суулгах гэсэн чинь монхор хамартай залуу би машинд суухгүй, яасан гэж суулгах гээд байгаа юм бэ гэж хэлтэл С тухайн залууд та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэх эрхгүй шүү гэж хэлээд түүний өмсөж явсан хувцаснаас татаад машинд суулгах гэтэл нөгөө өндөр биетэй залуу та нар зүгээр байгаа хүнийг яагаад авч явах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд дэд ахлагч С түүнийг тавьсан. Тэр үед Э орцноос гарч ирээд та нар шаардлага эсэргүүцэхгүй шүү машинд суу гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 залуу бид нар хувийнхаа машинтайгаа араас чинь дагаад явчихъя гээд байсан. Тэр үед Э та нар шаардлага эсэргүүцэхгүй шүү цагдаагийн албаны машинд суу гэж хэлтэл нөгөө залуучууд машинд өөрсдөө сууцгаасан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирээд согтолтыг нь шалгахад монхор хамартай, махлаг биетэй, шар царайтай залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нөгөө залуу нь архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд би өндөр биетэй шар залууг нь жижүүр рүү аваад явсан. Үүнээс хойш юу болсон эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

5. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн үед намайг гэртээ байхад  ах над руу залгаад ахын дүү хаана байгаа юм, ах нь архи уучихсан халамцуу байна, унаатай байвал ахыгаа ирээд хүргээд өгчих, ах нь Оргил Ундраад ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд өөрийн найз Б руу залгаад хоёулаа ахыг хүргэж өгчхөөд ирье, чи манайд хүрээд ир гэсэн. Тэгээд Б зөвшөөрөөд манай гэрийн гадаа цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. Тэгээд би машинд нь суугаад Б бид 2 Оргил Ундраа руу явсан. Оргил Ундраагийн гадаа очоод  ахын утас руу залгаад дуудсан. Төд удалгүй  ах дэлгүүрийнхээ гараашнаас ганцаараа гарч ирээд надад хандан чи завтай явж байвал гарааш руу ороод миний машиныг угаах уу гэхээр нь би тэгье гээд Б  ах бид гурав  ахын машиныг угаасан. Барагцаагаар 1 цаг гаран машиныг угаасан. Тэгээд машин угааж дуусахад гаднаас  ахын эхнэр М орж ирээд  ахын машиныг унаад явсан. Тэр хоёр гэр лүүгээ явсан. Тухайн үед Б бид хоёр нэгэнт ирснийх  ахыг гэр лүү нь хүргэж өгөөд явъя гэж бодоод  ахын гэр лүү буюу 7 дугаар байр луу явсан. Тэгээд 7 дугаар байрны гадаа зогсоод  ахыг гэр лүү нь оруулж өгөхөөр Б бид хоёр сугадаад явж байсан. Гэтэл , Б бид гурвын ард 2 цагдаа ирчихсэн зогсож байсан. Тухайн үед бид 3 цагдаа ард ирснийг ч мэдээгүй, мөн М эгч түрүүлээд гэртээ орчихсон байсан. Тэгээд нүдний шилтэй цагдаа хөөе чи нааш ир гээд байсан. Тэгээд  ах хэн би юу гээд тэр цагдаа дээр яваад очсон. Мөн Б бид хоёр  ахын араас очтол нөгөө нүдний шилтэй цагдаа нь хөөе чи дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм гэж хэлсэн. Гэтэл  хариуд нь  ах нь байна шүү дээ танихгүй байгаа юм уу гэсэн. Хариуд нь нөгөө цагдаа нь чамайг таних албатай юм уу чи Парка нь билүү  нь билүү гэсэн. Тухайн үед  чи яагаад намайг чи гээд байгаа юм бэ? Чи надаас хэд үе мултарсан биз дээ? Би ямар зөрчил гаргасан юм гэсэн. Хариуд нь нөгөө цагдаа энэ машиныг хэн барьж байсан юм гэж асуугаад  ахын машин руу заасан. Тэгээд  ах юм хэлэлгүй явах гэтэл нөгөө цагдаа  ахын цамцнаас нь татсан. Тухайн үед  ах нөгөө цагдаагийн гарыг тавиулах гээд гарыг нь түлхээд тавиулсан. Тэр үед нь би нөгөө цагдаагаас яагаад ингээд бид нарыг явуулахгүй байгаа юм бэ? бид нар ямар зөрчил гаргасан юм бэ гэтэл энэ машиныг барьж явж байсан машины жолоочийг дуудаад ир гээд  ахын машин руу заагаад байсан тэгэхээр би ын ахын эхнэр М эгчийг гэр лүү нь орж дуудсан. Тэгээд М эгч гэрээсээ гарч ирээд нөгөө цагдаагаас юу болоод байгаа юм гээд асууж байсан, мөн  ах тухайн асуудлаас болоод нөгөө цагдаатай маргалдаж байгаад орох гэтэл нөгөө цагдаа оруулахгүй гээд хувцаснаас нь татаад байсан. Тэгээд  ахыг Б бид хоёр гэр лүү нь оруулсан. Тэгээд  ах гэр лүүгээ ороод хувцсаа тайлахад ахын өмсөж явсан хар өнгийн өмд нь урагдсан тэлээ нь тасарсан байсан. Мөн утасных нь дэлгэц нь хагарсан байсан. Араас нь М эгч орж ирээд хаалгаа хаагаад байж байтал хаалга хүн тогшоод байсан. Хаалгыг Г нээтэл нөгөө нүдний шилтэй цагдаагаас өөр цагдаа ирчихсэн  ахыг гараад ир уулзъя гэтэл  ах уурлаад цагдаа нартай хэрэлдээд гарч очихгүй гэж байсан. Тухайн үед би гэрийн үүдэнд зогсож байсан. Тэгээд нөгөө цагдаа Г бид 2-ыг гараад ир гээд дуудахаар нь бид 2 гараад очсон. Би Г-гийн урд явж байсан. Орцноос гараад Г бид 2-ыг цагдаагийн машин руугаа суулгаад цагдаа руу авч явсан. Тэгээд цагдаа дээр ирээд мэдүүлэг тайлбар өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

6. Гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-ны өдрийг хүртэл цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочийн үүргийг гүйцэтгэж байсан. 2023 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн үед 102 дугаарын утсанд дэд ахлагч Баас намайг албан үүргээ гүйцэтгэж байхад хүн зодоод байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авсан. Тэгээд дуудлагын дагуу ерөнхий жижүүр ахлах дэслэгч Э-гийн хамт жижүүрийн машинтай дэд ахлагч Б-ын байгаа газар болох Сүмбэр сумын 3 дугаар баг 7 дугаар байрны урд ирсэн. Тухайн үед Б олон нийтийн цагдаа О-н хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 7 дугаар байрны гадаа ирэхэд 2 танихгүй залуу Б олон нийтийн цагдаа О-н хамт зогсож байсан. Болсон явдлын талаар Б-аас асуухад ын сууж ирсэн тээврийн хэрэгслийг шалгах гэтэл шаардлага эсэргүүцээд намайг өшиглөсөн мөн ам руу салаавч өгч цохисон гэдэг зүйлийг ярьж байсан. Тэгээд ыг хаана байгаа талаар асуухад гэр лүүгээ орчихсон байгаа талаар хэлсэн. Тэгээд а/д Э, д/а Б-ын хамт ын гэр буюу 7 дугаар байрны 5-р орцны 1 давхарт хойшоо харсан хаалгыг тогштол түүний эхнэр нь хаалга нээсэн. Гэтэл  цаана нь ууралсан, агсам тавьсан байдалтай зогсож байсан. Б-ыг хараад элдэв бусаар хараагаад байсан. Яг юу гэж хэлж байсныг санахгүй байна. Тухайн үед а/д Э ыг гэрээсээ гарч ирэх шаардлагыг тавихад  шаардлага эсэргүүцээд гарч ирэхгүй байсан. Мөн эхнэр нь гэрийнхээ хаалган дээр тэгнэж зогсчихоод саад болоод байсан. Мөн  уурлаж орилж байхдаа Б руу ямар нэгэн юм авч шидсэн. Тэгээд  шаардлага биелүүлэхгүй байхаар нь түүнийг гэрээс нь авч явалгүй үлдээгээд хажууд нь байсан 2 танихгүй залуу болон ын гэрт байсан Г гурвыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд согтолтын зэрэг шалгахад Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эрүүлжүүлэх байранд хонуулсан. Харин нөгөө 2 залуугаас тайлбар мэдүүлэг авсан...

 Ш.Б-ын уруул нь язраад цус гарсан байгаа бололтой харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

7. Гэрч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-ны өдрийг хүртэл цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн үүргийг 24 цагийн хугацаанд гүйцэтгэж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 17-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад д/а Б, а/д Э, д/а С нар зөрчилд холбогдсон 3 этгээдийг авч ирж тусгай багажаар согтолтыг шалгасан. Тухайн үед согтолтын зэргээ шалгуулсан А, Б 2-с архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин Г гэх залуугаас 0.89 хувь гэсэн согтолтын тоон үзүүлэлт гарсан. Тэгээд д/а Б, а/д Э, д/а С, А, Б 2-г аваад жижүүрийн байр луу явсан. Харин Г-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэмт хэрэг зөрчилд холбогдсон учир саатуулах байранд оруулахаар, саатуулах байрны урд хувцасаа тайлахыг шаардсан. Гэтэл Г би саатуулах байранд орохгүй, хувцасаа тайлахгүй гэсэн. Тэгээд 20 минут орчим Г-гээс хувцасаа тайлахыг сануулж зогссон бөгөөд Г огт хувцасаа тайлахгүй байсан. Тэгэхээр нь эрүүлжүүлэх байрны цагдаа Т-ын хамт Г-гийн 2 гарнаас бариад хувцасыг тайлуулах гэсэн боловч Г гараа урдаа чангалчихаад дийлдэхгүй байсан. Тухайн үед Г-гийн гарыг өчсөн, мушигсан зүйл огт байхгүй. Тэгээд тодорхой хугацааны дараа Г өөрөө хувцасаа тайлаад саатуулах байранд орье гээд орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

8. Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-ны өдрийг хүртэл цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүргийг 24 цагийн хугацаанд гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 01 цагийн үед дэд ахлагч Б миний 80112474 дугаарын утас руу залгаад 7 дугаар байрны гадаа авто машин шалгатал зорчигч нь шаардлага эсэргүүцэж биед халдлаа, хүрээд ирээч гэсэн. Уг мэдээллийн дагуу жолооч д/а С-н хамт жижүүрийн машинтай очиход 7 дугаар байрны гадаа Б, олон нийтийн цагдаа О нар танихгүй 2 залуугийн хамт зогсож байсан. Тэгээд юу болсон талаар Б-аас асуухад тухайн 2 танихгүй залуугийн ах нь болох ын тээврийн хэрэгслийг нь шалгах гэтэл миний шаардлагыг эсэргүүцэж уруул руу 1 удаа, цээж рүү 1 удаа өшиглөсөн гэдэг зүйлийг надад хэлсэн. Тэгээд Б-ыг цохисон гэх ын гэр лүү буюу 7 дугаар байрны 5 дугаар орцны 1 давхарт хойшоо харсан хаалгыг тогштол ын эхнэр хаалгаа нээсэн бөгөөд цаана нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орилж хашхираад бид нарт хандан “та нар төрийн хувцсаа тайлаад юу ч биш шүү” гэх мэт үг хэлж байсан. Тухайн үед би Б-аас энгэрийн камер чинь ажиллаж байгаа юу гэж асуухад цэнэг нь дууссан гэж байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хий гэсэн. Тэгээд Б гар утсаараа бичлэг хийсэн. Би ыг цагдаагийн хэлтэс рүү авч явж согтолтын зэргийг нь шалгана гэж хэлээд ыг гэрээсээ гарч ирэхийг шаардахад  явахгүй гээд, мөн түүний эхнэр хаалганыхаа урд зогсчихоод гэр лүүгээ оруулахгүй байсан. Гэрт нь өлгийтэй жоохон хүүхэд байсан болохоор ыг цагдаагийн хэлтэс рүү авч явалгүй үлдээсэн. Харин нөгөө 2 танихгүй залуу болон Г гэх залууг цагдаагийн хэлтэс рүү болсон явдал болон согтолтын зэргийг тодруулах зорилгоор авч явсан. Танихгүй 2 залууг согтолт шалгадаг тусгай багажаар шалгахад 0.00 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Г-гийн согтолтыг шалгахад 0.89 гэсэн тоон үзүүлэлт гарсан болохоор Г-г саатуулсан...

Б-ын дээд талын уруул нь дотор талдаа язарсан байсан. Мөн хувцас нь тоос болсон байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

9. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би ажил дээрээ байж байтал найз А 00 цагийн үед залгаад машинтайгаа байна уу, хоёулаа манай ахыг хүргээд өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд А-гийн гэрт очсон. А-г авчихаад Оргил Ундраа дэлгүүр лүү очсон. Дэлгүүрт очиход  ах дэлгүүрийнхээ граш дотор ганцаараа сууж байсан бөгөөд А бид 2-т хандан ахынхаа машиныг угаагаад өгөөч гэж гуйхаар нь А,  ах бид 3 нийлж байгаад  ахын машиныг угаасан. Машин угаагаад дуустал  ахын эхнэр ирээд машинаа унаад  ахыг хажуудаа суулгаад гэр лүүгээ явсан. А бид хоёр машинаараа  ахын гэрийн гадаа очсон. Тэгээд  ах машинаасаа буугаад А бид хоёр  ахыг гэр лүү нь оруулж өгөхөөр 2 талаас нь түшээд явж байсан. Учир нь  ах архи уучихсан согтуу байсан. Гэтэл яг ын гэрийн орц руу орж байтал ардаас хүн хөөе гэж дуудахаар нь эргээд хартал ард 2 цагдаа ирчихсэн байсан. Тухайн 2 цагдаагийн нэг нь Б гээд цагдаа байсан. Тэгээд нөгөө 2 цагдаа энэ машины жолооч нь хаана байна гээд  ахын эхнэр жолоодож ирсэн приус-20 маркийн машин руу заахаар нь дотор орсон гэж  хэлсэн. Гэтэл нөгөө Б гээд цагдаа бид нарыг дуудсан. Тэгээд яваад очсон бөгөөд  ах Баа ах нь байна ш дээ танихгүй байгаа юм уу гэсэн чинь Б гээд цагдаа чи хэн нь билээ  нь билүү П нь билүү гэсэн. Гэтэл  Б-ыг намайг чи гэлээ, чи ах захтай байгаарай гээд уурласан, энэ асуудлаас болоод  Б нар хоорондоо маргалдаж муудалцсан. Ямар ч байсан  ах намайг чи гэлээ гээд аймар уурлаж байсан...

Тэгээд  ахын эхнэр байрны урд байсан приус-20 марийн машиныг байрны ард тавьчих гэхээр нь би тус машиныг байрны ард тавиад иртэл  ах эхнэртэйгээ бөөндөө гэртээ орчихсон байсан. Төд удалгүй цагдаа нар орцноос гарч ирээд машинтайгаа араас дагаад яваарай гэж хэлээд цагдаа руу дагуулаад явсан. Тэгээд цагдаа дээр ирээд тайлбар мэдүүлэг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

10. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-ны өдрийг хүртэл цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулах байрны эмч х/ч П-гийн хамт саатуулах байранд 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01-02 цагийн үед д/а Б, а/д Э, д/а С нар зөрчилд холбогдсон 3 этгээдийг авч ирж саатуулах байранд авч ирсэн. Тэр 3-г тусгай багажаар согтолтыг шалгахад А, Б 2-с согтууруулах ундааны зүйл илрээгүй. Харин Г-гээс 0.89 хувь гэсэн согтолт гарсан. Тэгээд д/а Б, а/д Э, д/а С нар А, Б хоёрыг аваад жижүүрийн байр луу явсан. Харин Г-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэмт хэрэг зөрчилд холбогдсон учир саатуулах байранд хонуулахаар үлдээсэн. Саатуулах байранд Г-г оруулаад хувцасаа тайлахыг шаардсан. Гэтэл Г би хувцасаа тайлахгүй, эрүүлжүүлэх байранд хонохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь эрүүлжүүлэх байрны эмч П-тэй хамт Г-гийн хувцасыг албадан тайлуулах гэсэн боловч Г гараа урдаа холбож барьчихаад дийлдэхгүй байсан. Тухайн үед Ггийн гарыг өчсөн, мушгисан асуудал огт байхгүй. Гарыг нь салгаж дийлээгүй. Тэгээд тодорхой хугацааны дараа Г өөрөө хувцасаа тайлаад саатуулах байр луу орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

11. Хохирогч Ш.Б, гэрч Г.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл 

Хохирогч Ш.Б:  намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад гараараа нэг удаа цохисон. Би түүнээс та яаж байгаа юм бэ гэж хэлтэл  энэ зулбасагыг яасан ч яадаг юм бэ, төрийн хувцасаа тайлвал ална гэж хэлээд миний цээж хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн асуудал болсон.

Гэрч Г.А: , Б хоёр хоорондоо маргалдсан асуудал болсон. ...Харин  Б-ыг цохисон зодсон асуудал огт гараагүй. Б ын хувцаснаас татаад байх шиг байсан. Миний нүдэн дээр Б ыг цохисон зодсон асуудал гараагүй.

Хохирогч Ш.Б: Хэрэг болдог өдөр би ын хувцаснаас татсан, утсыг нь газар унагаасан үйлдэл огт болоогүй. Харин  намайг цохих гээд над руу дайрч байсан. Тухайн үед А, Г нар ыг хорьж болиулсан. ад би халдсан ямар ч үйлдэл хийгээгүй.

Гэрч Г.А: Хэрэг болдог өдөр  ахын хувцаснаас Б татах үед нь утас нь газар унаж байсан.  ахын утас газар унаснаас үүдэн утасных нь дээд талд хагарсан. Тэгээд  ах гэр лүүгээ ороход өмд нь урагдсан, тэлээ нь тасарсан байсан. Би бодохдоо Б-ыг гадаа  ахын хувцаснаас татаж байхдаа өмдийг нь ураад тэлээг тасалсан юм байна гэж бодсон.

Хохирогч Ш.Б:  тухайн үед намайг цохиод уруул язалсан. Тэр гэмтэл одоог хүртэл эдгээгүй байна.

Гэрч Г.А: Надад ямар нэгэн байдлаар худлаа мэдүүлэх шаардлага байхгүй. Би хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

12. Гэрч Н.О, гэрч Г.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл 

Гэрч Н.О: тухайн үед Быг  баруун хөлийн гуя хэсэг, гэдэс орчим нь 2 удаа хөлөөрөө жийж өшиглөөд гараараа түүний цээж орчим нь 1 удаа цохисон. Мөн салаавчтай гараараа Б-ын ам орчим нь 1 удаа цохисон асуудал болсон. Тэр үед ыг А Б руу ойртуулахгүй гээд голд нь зогсож байсан. Б ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй.  Быг цохисон үйлдэл Агийн нүдэн дээр болсон.

Гэрч Г.А: , Б хоёр хоорондоо маргалдсан асуудал болсон. , Б нар хоорондоо ямар нэгэн байдлаар цохилцож зодолдсон асуудал байхгүй. Харин  ахын хувцаснаас Б татах үед утас нь газар унаж гар утсаа газраас авах үед нь гар утасныхан дээд буланд хагарсан байсан. Мөн  ах гэр лүүгээ ороход өмд нь урагдаж тэлээ нь тасарсан байсан.  ах Б-ыг толгой руу цохилоо гэсэн зүйлийг ярьж байсан. Гэхдээ Б ын толгой руу цохисон эсэхийг би хараагүй.

Гэрч Н.О:  Б-ын биед халдаж цохиод гэр лүүгээ орохоор байрныхаа орц руу орсон бөгөөд Б ад хандан та наанаа байж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед  тоохгүй гэр лүүгээ орох гээд шатаар дээшээ өгсөж байхад Б ын мөрнөөс нь татаад цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээрэй гэж хэлсэн. Б ын мөрнөөс татах үед нь ын халааснаас юм унах шиг болсон. Тэр нь юу байсныг би мэдэхгүй. Тэр унасан зүйлээ  газраас аваад гэр лүүгээ орсон.

Гэрч Г.А:  ахын хувцаснаас Б татах үед утас нь газар унаж гар утсаа газраас авах үед нь гар утасныхан дээд буланд хагарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

13. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна. Машинтайгаа гадуур явж байгаад машинаа Оргил Ундраа дэлгүүрийн урд тавьж үлдээгээд замын баруун талд найзтайгаа уулзсан юм. Замын баруун талд архи ууж байгаад буцаад таксигаар Оргил Ундраа дэлгүүрийн урд машин дээрээ хүргүүлсэн. Тэгээд Оргил Ундраагийн урд иртэл  явж байхаар нь ад хандан би архи уучихсан согтуу байна, чи найзынхаа машиныг бариад хонхор луу намайг хүргээд өгөөч гэтэл  би ч бас архи уучихсан байна гэж надад хэлсэн.  манай эхнэр ирж байгаа гэж хэлэх шиг болохоор нь би тэгвэл миний машиныг бариад намайг хонхорт хүргээд өгөөрэй гэж хэлээд машиныхаа хойд талын суудал дээр хэвтээд унтаад өгсөн. Нэг сэрэхэд намайг 1 залуу дуудаж байсан ба ахаа гэрийн чинь гадаа ирчихлээ буугаарай гэж надад хэлсэн. Тэгээд би машинаасаа буухад 4 дүгээр байрны гадаа ирчихсэн байсан бөгөөд би шууд гэр лүүгээ орж амарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

14. Хохирогч Ш.Б-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн илтгэх хуудас /хх-ийн 2 дугаар хуудас/,

15. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

16. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай дүгнэлтэнд:

- Р.Г-гийн биед баруун мөр орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.03.17-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 81 дүгээр хуудас/,

17. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай дүгнэлтэнд:

- Ш.Б-ын биед дээд уруулын салстанд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.03.17-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 85 дугаар хуудас/,

18. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтэнд:

- Б.ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 81 дүгээр хуудас/,

19. Шүүгдэгч Р.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159 дүгээр хуудас/,

20. Шүүгдэгч Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Б., Р.Г нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа түүний сууж ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах гэлээ хэмээн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнийг хэл амаар доромжлох, нүүр, цээж хэсэг рүү нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн,

шүүгдэгч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний бүсэлхий хэсгээс зуурах, “Чи ямар сонин п...вэ, хувцсаа тайлчих хоёулаа үзье, би чамайг хангалттай зодно” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Г, Б. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

хохирогч Ш.Б-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж гэм буруугийн шүүх хуралдаанд “улсын яллагчаас гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Тухайн үед Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь хэв журам сахиулах оройн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.” гэж заасан. Энэ чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг шалгах шаардлага тавьсан. Үүнийг нь харин Б. нь эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэж, хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан. Өнөөдөр замын цагдаагийн дэргэд өөр төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байхад би замын цагдаа болохоор энэ надад хамаагүй гээд явах эрх байхгүй. Үүнтэй адилхан цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь үүргийнхээ дагуу шаардлага тавьсан. Мөн шүүгдэгч Р.Г нь цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг хэл амаар доромжилж тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн болох нь тогтоогдож байх тул улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Б.ын өмгөөлөгч О.Санчирбал гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.ын үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Гэрч Г.А, Б.Б нарын мэдүүлгээр цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь зохих журмын дагуу харьцаагүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасан. Цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь гэмт хэрэг, зөрчил гарсан байж болзошгүй гэж субъектив байдлаар дүгнэлт өгч Б. дээр очиж “чи  нь билүү П билүү” гэж зохих журмын дагуу харьцаагүй болох нь тогтоогддог. Мөн Цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь хэв журам сахиулах оройн эргүүлийн үүргийг гүйцэтгэх томилгоотой байж томилгооны бус ажил үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь шүүгдэгч Б. болон цагдаагийн дэд ахлагч Ш.Б нарын урьдын таарамжгүй харилцаатай холбоотой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Р.Г-гийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг гэм буруугийн шүүх хуралдаанд “Прокурорын яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч Р.Гг гэрч А.Э-гийн мэдүүлгээр буруутгаж байна. Гэтэл бусад гэрч болох Г.А, Б.Б нар нь цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ын биед хүч хэрэглэсэн гэж мэдүүлээгүй байхад зөвхөн хохирогч Ш.Б, гэрч А.Э нарын мэдүүлэгт үндэслэн буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ шүүгдэгч Р.Г-гийн үйлдийг тогтоогдсон гэж үзвэл энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш байна. Шүүгдэгч Р.Г-гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий хангаж байгаа. Түүний үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан зөрчлийн шинжтэй байх тул шүүгдэгч Р.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Р.Г-гийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэгээс гаргасан “Р.Г-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний бүсэлхий хэсгээс зуурах, “Чи ямар сонин п...вэ, хувцсаа тайлчих хоёулаа үзье, би чамайг хангалттай зодно” гэж хэлсэн үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Р.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй, үйл баримтын хууль зүйн дүгнэлтийг буруу хийсэн байна. Энэ гэмт хэргийн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Харин шүүгдэгч Р.Г нь хохирогч буюу цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний бүсэлхий хэсгээс зуурах, “Чи ямар сонин п...вэ, хувцсаа тайлчих хоёулаа үзье, би чамайг хангалттай зодно” гэж хэлсэн нь хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон зөрчлийн шинжтэй үйлдэл байна.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан зөрчил нь үйлдэгдсэн арга, орон зай болон бусад шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгтэй төстэй боловч бусдыг хүч хэрэглэн зодсон, бие махбодид нь гэмтэл учруулсан зэрэг үр дагавар бий болгодоггүй, нийгмийн хор аюулаараа бага байдгаараа “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргээс ялгагдана. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Ггийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон...” гэж заасан зөрчлийн шинжтэй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.ын өмгөөлөгч О.Санчирбалаас гаргасан “Б.ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Хууль сахиулагч гэдэгт цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг хамааруулан үздэг ойлголт юм.

Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа түүний сууж ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах гэлээ хэмээн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнийг хэл амаар доромжлох, нүүр, цээж хэсэг рүү нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Ш.Б-ын “... Гэтэл  гэх хүнтэй хамт явж байсан махлаг биетэй, өндөрдүү, шар царайтай залуу бидний дундуур ортол  орцны гадна миний цээж хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнээс “Та яаж байгаа юм бэ?” гэж хэлтэл  “Энэ зулбасгыг алсан ч яадаг юм бэ?, төрийн хувцсаа тайлбал ална” гэж хэлээд миний цээж хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн... ...орцны гадна  буцаж хүрч ирээд баруун гараараа салаавч гаргаж байгаад миний уруул хэсэгт нэг удаа цохисон, тухайн үед миний дээд уруулын дотор хэсгээс цус гарахаар нь би цаасаар тогтоосон...” гэх мэдүүлэг,

гэрч Н.О-н “...түүнийг машинд суулгах гээд өмсөж явсан хувцасны ханцуй хэсгээс нь барьтал  гараа татаж аваад тухайн үед зогсож байсан өндөр биетэй, шар царайтай залуугийн хажуугаас Б-ын баруун хөлийн гуя хэсэг, гэдэс орчим нь 2 удаа хөлөөрөө жийж өшиглөөд, гараараа түүний цээж орчим нь 1 удаа цохисон. мөн баруун гараараа Б руу салаавч өгөөд “Чам шиг муу дэд ахлагчийг яасан ч яадаг юм бэ?” гэж хэлээд салаавчтай гараараа Бын ам орчим нь 1 удаа цохисон. Тэр үед д/а Б-ын дээд уруулаас нь цус гараад байсан, тэр үед Б өөрөө цаасаар цусаа арчиж байсан...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.” гэж заасан ба хохирогч буюу Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь энэхүү чиг үүргийн хүрээнд эрүүгийн томилгооны хуваарь харгалзахгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн баримт бичгийг шалгахаар хууль ёсны шаардлагыг тавьсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинж нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл байдаг ба шүүгдэгч Б.ын хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийн улмаас хохирогч буюу цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ын эрүүл мэндэд дээд уруулын салстанд өнгөц язрал гэмтэл учирсан байх тул улсын яллагч болон хохирогч Ш.Б нарын өмгөөлөгч Б.Лхагвадорж нараас гаргасан “шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б. нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч буюу цагдаагийн дэд ахлагч Ш.Б-ын эрүүл мэндэд дээд уруулын салстанд өнгөц язрал гэмтэл учирсан ба Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай дүгнэлтээр Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж заасан. Мөн хохирогч буюу цагдаагийн дэд ахлагч Ш.Б нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Р.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон тул түүнийг бусдал төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

хохирогч Ш.Б-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ”эрүүгийн хариуцлагын талаар гаргах санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Б.ын өмгөөлөгч О.Санчирбал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Шүүхээс гарсан гэм буруугийн шийдвэрийг хүндэтгэж байна. шүүгдэгч Б.ын үйлдсэн гэмт хэрэгт дараах хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж дүгнэж байна. Үүнд: шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан байдаг ба энэ онцгой нөхцөл байдал нь шүүгдэгч Б.ын хувьд байгаа гэж үзэж байна. Шүүгдэгч Б. нь ам бүл 6, дөрвөн бага насны хүүхдүүдтэй байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Р.Г-гийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ад оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

            Шүүгдэгч Б., Р.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П овогт Р-н Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч Х овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3. Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ад оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               5. Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч Б., Р.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ЭНХМАНДАХ