Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2023/0318/Э |
Дугаар | 2023/ШЦТ/313 |
Огноо | 2023-09-06 |
Зүйл хэсэг | 10.6.2., |
Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0318/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгч: Г.Б, Б.С,
Шүүгдэгч Г..Б, Б.С нарын өмгөөлөгчД.Оюунчичмэг,
Гэрч Ц.Э ,
Шүүгдэгч Ж.З,
Шүүгэдгч Ж.Зын өмгөөлөгч З.Энхтуяа, Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Ж З, Э овогт Б-ийн С, И Бовогт Г Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218004810327 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Т овогт Ж З РД: **** *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ****** аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, “Т п” ХХК-ийн ******-ын захирал ажилтай, ам бүл *****, *****-ийн хамт ***** аймгийн ***** сумын ***** дугаар баг ***** дугаар байрны ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
2.Монгол Улсын иргэн, Э овогт Б-гийн С РД:/******/, ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр ***** төрсөн, ***** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, “Т п” ХХК-ийн *****ын *****-ын эрхлэгч ажилтай, ам бүл ****, *****-ийн хамт ***** аймгийн ***** сумын ***** дугаар баг ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
3.Монгол Улсын иргэн, И Б овогт Г Б РД:/*****/, ***** оны ***** дугаар сарын *****-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, “Т п” ХХК-ийн *****-ын ****** ажилтай, ам бүл ****, *****-ийн хамт ***** аймгийн ***** сумын ***** дүгээр баг ***** дугаар хороолол, ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.З, Б.С, Г.Б нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ***** аймгийн ***** сумын ***** дугаар багт байрлах Т п ХХК-ийн ***** шатахуун хадгалах 2000 тонн саванд гал гарч тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан Ө.Н, Н.О, Ц.Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Зын мэдүүлсэн: “Би “Т п” ХХК-д хойд бүсийн захирлаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орсон. Энэ ажлын байр нь шинээр бий болсон. Би Хойд бүсийн нийт 24 шатахууны клонкыг хариуцан ажилладаг. Манай бүсийн хувьд борлуулалт бага харьцангуй жижиг салбарууд байсан. Миний хувьд хариуцан ажиллах ажлын харъяалал нь ******* зэрэг 5 аймгийн 24 шатахууны станц, *****-д агуулахыг хариуцаж нэгжүүдийн эрхлэгч, инженерүүдийг хянаж ажиллаж байсан. Би Т п ХХК-ийн ажил олгогч биш, хөрөнгө зарцуулах, аливаа тушаал шийдвэр гаргах эрхгүй, үүрэггүй дунд тушаалын менежерийн үүргийг гүйцэтгэж байсан. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д “...” субъект нь би биш газар дээр нь асуудал үүсвэл дээд шатны хүмүүст танилцуулж, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлж өгдөг. Б.С, Г.Б нар надад мэдээлэл өгч хамтран ажилладаг. Миний ажлын байр ***** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт няглан бодогч, компьютерын инженерүүдтэй хамт сууж ажилладаг байсан. Анх намайг ажилд орж байхад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар залгамж чанартай ажил өмнө нь огт байгаагүй. Өдөр тутмын зааварчилгааны дэвтэр байсан. Ингээд миний хувьд энэ тал дээр анхаар ч ажиллаж ирсэн. Би өмнө нь *****-д хариуцлагатай ажил хийж байсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талд анхаарч ажилласан. 2020 оны 09 сараас хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хариуцсан инженертэй болсон. Орон тооны инженер бааз дээр сууж ажилладаг байсан. Би Хөдөө аж ахуйн сургуулийг хүнсний механикч мэргэжилтэй хүн. Яг энэ системийн хүн биш. Олон менежерүүдийн сургалт хичээлийг үзэж удирдлагын академи төгссөн. Удирдлагаас намайг энэ төрлийн ажлыг хийх боломжтой гэж томилсон байх. Би Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар шинээр санаачлан олон системтэй ажлыг цаг тухай бүр хийж ажиллаж байсан. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд яръя гэсэн бодол байна. 1 дүгээрт Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаагаар хязгаарлагдаж байсан зүйлийг би шат дараатайгаар үзлэг хийх нь зүйтэй гэж үзээд 1, 2, 3 шатны үзлэг хийх нь зүйтэй гэж үзсэн. Би өөрийн санаачилагаар 2017-2018 онд хэрэгжүүлж, мөрдүүлж эхэлсэн. Нэгдүгээр шатны үзлэгийг нэгжүүдийн эрхлэгч нар буюу Б.С эрхлэгч шалгах, хоёрдугаар шатны үзлэгийг инженер техникийн ажилтнууд буюу хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер шалгах буюу Г.Б шалгах, гуравдугаар шатны үзлэгийг улиралд 1 удаа салбарын захирал хийж хэвшсэн байгаа. Энэ бодлогын хүрээнд 1, 2 дугаар шатны үзлэгийг тухай бүр хийж илэрсэн зөрчлийг тухай бүрд нь засаж ирсэн. Илэрсэн зөрчлийн талаар шуурхай хурал зөвлөгөөнийг хийж засаж сайжруулах талын ажлыг ярилцаж тэмдэглэж хэвшсэн. Бүсийн хяналтын горимыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шинэ хөдөлмөрийн аюулгүй байдлын инженертэй болгож, бүх хяналтын горимыг хэрэгжүүлээд явж байхад ковид өвчин гарсан. Ингээд шинээр ХАБ-ын инженер Г.Б ажилд орж хяналтын горимд тодотголыг хийж хамтран ажилласан. 1-р шатны үзлэгийг эрхлэгч нар хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэдээг нэгтгэн танилцуулахад илэрсэн зөрчлийг эрэмбэлж хариуцсан хүмүүст нь тухайн зөрчлийг арилгах үүрэг өгч ажиллаж ирсэн. Дээрх ажлын жишээ болгож хавтаст хэрэгт нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Мөн ***** салбарын эрхлэгч болон хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн хийж байсан бүртгэлийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2-р шатны үзлэгийг ХАБ инженер төлөвлөгөө гаргаж оны эхэнд батлуулаад тухайн ондоо хэрэгжүүлдэг байсан. 1-р шатны үзлэгээр илэрсэн зөрчлийн талаар 2-р шатны үзлэгт тэмдэглэл хийж шуурхай хурал, зөвлөгөөн дээр танилцуулан засаж сайжруулж ирсэн. Үүнтэй холбоотой баримтыг 2 дугаар хавтас хэргийн 86-93 тал, мөн жишээ нь 101 жилийн баярын бүх нэгжийн календарчилсан үзлэг хийж, салбар нэгжүүдэд тарааж салбарын бүх нэгжийг хамруулдаг. 3-р шатны үзлэгийг мөн оны эхэнд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер график төлөвлөгөөг гаргаж, надаар батлуулж үзлэгийг хийдэг байсан. Салбарын захирал 1, 2 дугаар шатны үзлэг дээр тулгуурлан эрсдэлтэй нэгжүүдэд үзлэгийг хийдэг байсан. Энэ үзлэгийн дэвтэр дээр байдаг. Нотлох баримтаар гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 01-58 дугаарт хуудаст байгаа. Тухайлбал: 3-р шатны үзлэгийг асуудал үүссэн *****-д салбарын 3 удаа хийж гарсан зөрчлийг арилгуулахаар 6 удаа хурал хийж үзлэгийг хий, шуурхай хурал хийж, тухайн тэмдэглэл хийж журмын дагуу явуулах зарчимтай, анх тус агуулахын 3 дугаар шатны үзлэгийг 2022 оны 04 сард хийсэн. Намайг Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны хэрэгжилтэд хяналт тавьж оролцоогүй гэж буруутгасан. Миний хувьд 25 салбар хэсэгт өдөр тутам хяналт тавих боломжгүй. Хэрэгжилтэд хяналт тавихад 1, 2, 3 дугаар шатны үзлэг шалгалтыг хийсэн. Өдөр тутмын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай хамтран хяналтыг тавьсан. Зааварчилгааны хяналтын хуудсыг 2018 оноос хойш би өндөрт ажиллаж зааварчилгаа өгсөн зэрэг бүх нотлох баримтыг өгсөн. Ажилд гарч байгаа бүх хүн Хаб болон салбарын эрхлэгч нараар дамжин гарын үсэг зуруулж, зөвшөөрөл өгдөг байсан. Өндөрт ажиллах зааварчилгааг өгч ажиллах, хэн нь дээр гарах шатаар хэн гарах уу гэх бүх зааварчилгааг өгч хяналтын хуудас гаргаж ажиллаж байсан. Агуулахын бортого буюу хэмжигч багажаас болж асуудал үүссэн гэж дүгнэсэн байдаг. Тухайн бортогыг би хянах, харах хүн би биш. Миний ажил үүрэгт бортого хянах үүрэг байхгүй. Тухайн үед нярав хариуцан түүнийг гардаж ажиллаж байсан. ХАБ инженер түүнийг ашиглах зааварчилгаа өгч, салбарын эрхлэгч технологийг хариуцан хяналтыг тавьж ажиллаж байсан. Би тухайн нэгжүүдийн хяналт шалгалт, зохион байгуулалтын ажил, тайланг авах зэрэг ажлыг хийж байсан. 1-р шатны үзлэг, 2-р шатны үзлэгийг хийлгэж, 3 шатанд би үзээд дээд удирдлагад дамжуулах байсан. Би 25 салбарыг хариуцан ажил үүргийн хуваарийг зохион байгуулж, хяналтыг хангалттай гүйцэтгэж байсан. Миний хувьд 3 хүний амь нас эрсэдсэн явдалд үнэхээр их харамсаж байна. Ажил үүргийнхээ хувьд хангалттай хэрэгжүүлж байсан. Би гэм буруугүй. Манай байгууллага 3 шатны хяналтыг 2017, 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа. 1 дүгээр шатны үзлэгийг салбарын эрхлэгч Б.С хийж, 2 дугаар шатны үзлэгийг ХАБ-ын инженер Г.Б хийх ёстой байсан. Г.Б нь 2021 оны 12 дугаар сард ажилд орсон. 2022 онд 6 удаагийн шуурхай хурал хийсэн. Энэ шуурхай хурлын тэмдэглэл байдаг. Түүний дагуу ярилцсан асуудал байгаа. 2022 онд сургалтын төлөвлөгөөг нэлээн нарийн гаргаж батлуулж байсан. Б.С эрхлэгчид хэлж сургалтын сэдэв гаргаж, сургалт хийсэн. Миний хувьд яг өөрийн зүгээс сургалт хийгээгүй. Би сургалтын төлөвлөгөөг баталж сургалтыг салбар нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер хийдэг. ...Би өөрийн ажил үүргийн хувьд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар хяналтыг тухай бүр хийж байсан. 1 болон 2 дугаар шатны үзлэгээр илэрсэн зөрчлийг нэгжүүдийн шуурхай хуралд нэр заан хэлж тухай бүрд нь тэмдэглэлд тусгуулж байсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаанд хяналт тавьж байгаа хэлбэр гэж бодож байна. Б.С бортогыг бүрэн байна гэхээр бүрэн гэж ойлгож байсан. Төмөр байна гэдгийг нь нэг бүрчлэн үзээгүй. Нарийн мэргэжлийн хүмүүс нь тухай бүрдээ хяналтаа хийж надад тайлан өгч би дээд удирдлагад танилцуулдаг байсан. Менежер хүн хүн удирдан зохион байгуулах хүнээр ажил хийлгэдэг хүнийг хэлнэ байх. Компаниас баталсан дүрэм журмыг хэрэгжилтэд хяналт тавьж байсан. Сургалтыг бүсчлэн орж байсан. Г.Б инженер сургалтаа хийж би хурал, зөвлөгөөнийг хийсэн. Баазаас гарч байгаа засварчид хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн зөвшөөрлөөр авдаг байсан. Би ажил үүргийн тодорхойлолтод заагдсан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг хийж байсан. Огт хийгээгүй зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-ийн мэдүүлсэн: “...Би агуулахын эрхлэгчээр 10 гаруй жил ажилласан ба агуулахын нөөцийн орлого зарлагыг хийж ажиллаж байсан. Ажиллах хугацаанд захирал Ж.З болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан бид хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар байнга ярьдаг байсан. хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс зааварчилгаа аваад бүрэн бүрэлдэхүүнээрээ хэмжилт хийх гэж гардаг байсан. Тухайн өдөр яг яагаад ийм зүйл болсонд одоог хүртэл учрыг нь олохгүй байна. Агуулахын хэмжээнд Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, стандарчлал хэмжил зүйн газраас байнга шалгалт ирж байсан. Шалгалтаар өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Намайг ажилд ороход л энэ бортого байдаг байсан. Бортогыг төмөр эд зүйл гэдгийг огт мэдээгүй. Бортогыг олон жил хэрэглэж байгаа. Би хэмжилт хийхэд оролцох ёстой. Намайг оролцуулахгүйгээр хэмжилт хийж болохгүй. Би тухайн өдөр машин асахгүй байсан учраас хоцорч очсон. Намайг очих үед хэмжилт хийх эрхтэй хүмүүс байгаагүй. Захирал ажлаа сайн хийдэг. Хурал зөвлөгөөнийг байнга хийж, шаардлагыг их тавьдаг байсан. Эрхлэгч нарын шуурхай хурлыг 7 хоног бүрийн 1 дэх өдөр хийдэг байсан бөгөөд Ж.З захирал хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангалттай өгсөн. Гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй, их харамсаж байна.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-н мэдүүлсэн: “2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Т п ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа захирал Ж.З-тай хамтарч ажиллаж байсан. Ж.З захирал хөдөлмөр, аюулгүй ажиллагаа талдаа маш их анхаарч ажилладаг. Үзлэг шалгалтыг 1, 2, 3 дугаар шатны үзлэгийг хийж тухай бүрд нь тайлан хянаж ажиллаж байдаг. Ж.З захирал хойд бүсийн нийт шатахууны станцыг хариуцан ажилладаг. Миний хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь хийж ажиллаж байсан ба хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, нэгтгэл, тайлан хийдэг. Тухайн үед удирдлагаас өгсөн шийдвэрийн дагуу бичиг авахаар гадуур явж байх хооронд энэ хэрэг гарсан байсан. Тухайн үед манай байгууллагад 1, 2 дугаар шатны хяналт шалгалтын ажил хийгдэж байсан. Уг шалгалтыг төлөвлөгөө батлуулж түүний дагуу хийдэг байсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажил сайн зохион байгуулагдсан гэж би хувьдаа үздэг. Би өөрөө сургалтыг зохион байгуулдаг. Бүсийн сургалтыг хийж байсан. Тухайн өдөр ямар өдөр байсан юм бол гэж гайхаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер зааварчилгаа өгч, зөвшөөрөл өгөөгүй байхад хохирогч нар яагаад тийшээ гарсныг ойлгохгүй байгаа. Хэмжилт хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс зөвшөөрөл авах ётсой. Ийм зөвшөөрөл аваагүй бол ажилчид гарах эрхгүй. Тухайн үед галын аюултай зөрчилд би хяналт тавьж байсан. Хохирогч нар надаас зөвшөөрөл аваагүй тул ажилд гарах эрх үүрэггүй байсан. Ажилд гарч саван дээр гарахад зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурах ёстой. Би бортогыг өөрөө харж байгаагүй. Намайг ажилд ороход л бортого ийм байсан. Ном журмынх нь дагуу хийсэн байх гэж бодож байсан. Миний хувьд жил гаран ажиллаж байна. Ж.З захирал Хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиг үүргийг надад хэлж, чиглүүлж өгч, зааж зааварчилгааг сайн өгдөг, тавих шаардлагыг маш сайн тавьдаг байсан. Ажил үүргээ сайн хийж байсан. Инженер техникийн асуудлыг нь сайн санахгүй байна. Тоног төхөөрөмжид салбарын захирал хяналт тавих ёстой. 1 дүгээр шатны үзлэгийг Б.С, 2-р дугаар шатны үзлэгийг инженер техникийн ажилтнууд шалгаад нэгтгэлийг хийж, захирал Ж.З-т танилцуулдаг. Илэрсэн зөрчлийг тухай бүр нь хариуцсан ажилтнууд хийдэг байсан. Үзлэгээр илэрсэн зөрчлийг шат шатандаа засаж явдаг байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 3 хүний амь нас хохирсон ийм осол болсон гэм буруугаа хүлээж байна. Өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж ирсэн.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Э-ын мэдүүлсэн: “Би дэлбэрэлт болсон савны талаар мэдэхгүй. Тухайн савны шугам хоолой, насос станц, савны амьсгалагч надад хамааралтай. Би өөрийн хариуцсан ажлын хүрээнд хяналт шалгалтыг хийж байсан. Анхан шатны болон 2 дугаар шатны үзлэгийг шат шатны хүрээнд хийж байсан. Надад мэдээлэл өгч засвар үйлчилгээг хийдэг байсан. 2022 оны 11 дүгээр сарын хяналт шалгалтын төлөвлөгөө хийгдсэн байсан. Сар бүрийн хяналт бүгд нэг өдөр хийгддэг. Өөрийн өөрийн тус тусын шалгалтыг сард нэг удаа хийдэг байсан. Цахилгааныг хариуцсан хүн цахилгаанаа шалгадаг. 03 сарын 01 бол дараа сарын 04 сарын 01-ний өдөр гэх мэтээр хийдэг байсан. Би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтад сууж байсан. Бортогыг нярав өөрөө хариуцдаг байсан. Шалгах хүнийг тэр энэ гэж хэлж мэдэхгүй байна. Би савны хадгалалт, шугам хоолойн хаалтад хяналтыг үздэг. Эвдрэл гэмтлийг шалгаж байдаг. ” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218004810327 дугаартай хэргээс:
Улсын яллагч: 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 262 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 1 дүгээр хх-ийн 64 бичгийн нотлох баримтыг /7-р хх-ийн 31-34 дүгээр тал/, Үйлдвэрлэлийн ослын 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 194-198 дугаар тал/, Т п ХХК-ийн салбарын захирлын ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 112 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ж.З-ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр: гэрч Ц.Э-ын мэдүүлэг /2-р хх-ийн 26 дугаар тал, 2-р хх-ийн 28 дугаар тал, 2-р хх-ийн 31-32 дугаар тал/, гэрч А.Х-ын мэдүүлэг /2-р хх-ийн 34-35 дугаар тал/, шүүгдэгч Г.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 71-72 дугаар тал/, шүүгдэгч Б.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 89-90, 92-93 дүгээр тал/, шүүгдэгч Ж.З-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 126-127 дугаар тал/, “Т п” ХХК-ийн ******ын захирлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №07 дугаартай захирлын тушаал, хавсралт /4-р хх-ийн 135-136 дугаар тал/, №07 дугаартай тушаалын хавсралт, холбогдох журам хяналт шалгалтын төлөвлөгөө, хөтөлбөр, удирдамж /4-р хх-ийн 136-140 дугаар тал/, хойд бүсийн шатахуун түгээх станцад удирдамжийн хүрээнд 2 дугаар шатны шалгалт хийсэн тайлан /5-р хх-ийн 7-8 дугаар тал/, шүүгдэгч Ж.З-ын ажлын байрны тодорхойлолтын 8 д байх эрх мэдлийн цар хүрээ /6-р хх-ийн 3-4 дүгээр тал/ шүүгдэгч Ж.З-ын Хөдөлмөрийн гэрээ, сургалтын сертификат /6-р хх-ийн 5-7 дугаар тал/, Нотлох баримтаар гаргаж өгсөн баримтын “№1 хөдөлмөр аюулгүй ажиллагааны 3 шатны үзлэг”, шалгалт хийж байсан бүртгэл №01-№05 дугаартай бүртгэлийн дэвтрийг зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ж.З-ын өмгөөлөгчийн З.Энхтуяа: Гэрч Ц.Э-ын мэдүүлэг /2-р хх-ийн 25-29 дүгээр тал, 34-35 дугаар тал/, ****** аймгийн Цагдаагийн газраас хүргүүлсэн /2-р хх-ийн 36 дугаар тал/, сар бүр хийх үзлэгийн хуваарь, үзлэгийн тэмдэглэл /2-р хх-ийн 37-60 дугаар тал/, “Т п ” ХХК-ийн ****** салбарын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирал Ж.З-ын баталсан “хөдөлмөрийн дотоод журам” /2-р хх-иийн 128, 129-136 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 47-50 дугаар тал/, Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ /4-р хх-ийн 47-60 дугаар тал/, “Зааварчилгааны хяналтын хуудас” /4-р хх-ийн 93-94 дүгээр тал/, Т п ХХК-ийн салбарын захирлын 2022 оны 11 сард батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал /4-р хх-ийн 95-110 дугаар тал/, “Т п ” ХХК-ийн ***** салбарын захирал Ж.З-ын ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 112 дугаар тал/, Т п ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ /4-р хх-ийн 121 дүгээр тал/, Дархан газрын тосны агуулахын технологийн ерөнхий заавар Т п ХХК-ийн ерөнхий захирал н.Майдар баталсан тушаал, ерөнхий заавар /5-р хх-ийн 94-112 дугаар тал/, Цагдаагийн газарт илгээсэн албан бичиг, хавсралтын хамт /5-р хх-ийн 122- 216 дугаар тал/, Цагдаагийн газраас баримт хүргүүлсэн баримт /5-р хх-ийн 210-250 дугаар тал/, Ж.З-ын өөрийн хийж байсан баримтыг бүрдүүлэн нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотой нийт 5 хавтас материал, №5-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт, Шатахуун түгээх станцад ээлж хүлээлцсэн тэмдэглэл, 2022 оны 02 сарын 24-ний өдрөөс бүртгэсэн бүртгэл дууссан 2022 оны 09 сарын 04-ний өдрийг хүртэл нийт 1-207 хуудас баримт, хар нуруутай баримт, №4 дугаартай хавтаст салбарын 2022 оны хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн байдлын жилийн төлөвлөгөө, Бүсийн сургалтын тайлан, төлөвлөгөө, нийт 1-106 хуудас баримт, №01 шүүгдэгч Ж.З хийсэн ажлын тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гарсан зөрчил, арилгасан байдал, сар тутам агуулахад хийж байсан шуурхай хурлын тэмдэглэл, нийт 01-109 хуудас, №02 дугаар дэвтэр 01-105 хуудас /сар бүр нэгжид хийсэн үзлэг, тооллого хийсэн тэмдэглэл/, №03 дугаартай баримт 01-255 хуудас /анхан шатны үзлэгийн тэмдэглэл/, Газрын тосны агуулахын өдөр тутмын зааварчлаа 2022 оны дэвтэр, Ойн невти баазын харуулын ажлын тэмдэглэл, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа 2018 оны агуулахын өргөтгөлийн зураг төсөл 1-100 хуудас баримт, 2019 оны 09 сарын 17-ны өдрийн Т п ХХК-ийн захиалагчийн барилгын нэгдсэн зураг /1-124 хуудас баримт/, ****** аймгийн Цагдаагийн газраас гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн үзлэгийн тэмдэглэгээ хийсэн үзлэгийн баримт зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Б.С, Г.Б нарын өмгөөлөгч Оюунчимэг: Б.С-ийн хувийн байдлын баримт /6-р хх-ийн 147 дугаар тал/, Б.С-ийн асрамжид байдаг ээж нь 76 настай гэх эмнэлгийн үзлэгийн магадалгаа, амбулаторын үзлэгийн тэмдэглэл /6-р хх-ийн 149 дүгээр тал/, Б.С-ийн шагналууд /6-р хх-ийн 151 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн хуулбар, ***** аймгийн ***** сумын ****-р багийн Засаг даргын тодорхойлолт, Б.С-ийн агуулахын эрхлэгчийн тодорхойлолт, шүүгдэгч Г.Б-н хувийн байдал /6-р хх-ийн 157 дугаар тал/, Галын техникийн сургууль төгссөн болон Шагнал /6-р хх-ийн 159 дүгээр тал/, онц гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Г.Б-н тодорхойлолт /6-р хх-ийн 161-165 дугаар тал/, Г.Б ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй талаар баримт, бусад баримтууд авагдсан байгаа. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ц, А, Б нарын шүүх хуралдаанд оролцохгүй гэх гараар бичиж өгсөн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэх баримт /6-р хх-ийн 178-180 дугаар тал/, хохирогч нарын ар гэрт 36 сарын цалин хөлс, банкны зээл, буцалтгүй тусламж төлсөн баримтуудыг тус тус шинжлэн судлуулж, эд мөрийн баримтад үзлэг хийв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б, Б.С, Ж.З нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 12 сарын 01-ний өдөр ***** аймгийн ***** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2000 тонн шатахууны саванд гал гарч дэлбэрэлт үүссэн. Дээрх үйл явдлын улмаас ажил үүргээ биелүүлэн явсан нягтлан бодогч Н, нярав О, харуул Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нар хийх ёстой ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өмгөөлөгчийн зүгээс судлуулсан. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгсөн байгаа. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.З нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүй буюу салбарын захирлын ажил үүргийн хуваарьт заасан өдөр тутмын үйл ажиллагаандаа захирлын тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зааврын чанд мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зөрчсөн. “Т п ” ХХК-ийн агуулахын эрхлэгч шүүгдэгч Б.С нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи үүл ажиллагааны аргачлалыг ...стандартын 1.3 дахь хэсэгт заасан мөн салбарын гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны тушаалаар баталсан шатахууны саванд хэмжилт, тооллого хийх хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааврын 2-т болон мөн гүйцэтгэх захирлын агуулахын эрхлэгч ажил үүрэг гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны зааврын 1.35-д заасан өдөр тутмын зааварчилгаа аваагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг хориглоно гэсэн баталсан хэм хэмжээг зөрчсөн. Т п ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай шүүгдэгч Г.Б нь Т п ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны тушаалаар баталсан Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны тушаалаар баталсан газрын тосны шатахууны саванд хэмжилт, тооллого хийх хөдөлмөр аюулгүй ажиллагааны журмын 1.3 дахь хэсэгт заасан үүргийг шүүгдэгч нар тус тус зөрчсөний улмаас 2023 оны 12 сарын 01-ний өдөр ***** аймгийн ***** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2000 тонн шатахууны саванд гал гарч дэлбэрэлт үүсэж ажил үүргээ гүйцэтгэж байсан нягтлан бодогч Н, нярав О, харуул Д нарын амь нас хохирсон. Иймд шүүгдэгч Г.Б, Б.С, Ж.З нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр түүнээс дээш хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналын шүүхэд гаргаж байна.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.З-ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Зын гэм буруугүй болох цагаатгахаар оролцож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байгаа. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Ж.З-ыг гэм буруутайд тооцуулах дүгнэлтдээ хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байна. Захиргааны хэм хэмжээний акт гэж тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаар заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр гэж ойлгож байна. Захиргааны хэм хэмжээний акт бол хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс 10 өдрийн дотор захиргааны хэм хэмжээний акт бүрэн эхээрээ нийтлүүлдэг. Ингэж үйлчлэх хүрээ нийлнэ. Улсын яллагч яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт гаргахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, захиргааны хэм хэмжээний актыг эс биелүүлсэн гэж үзэж байна. Хуулийг төсөөтэй хэрэглэж байна. Захиргааны ерөнхий хуульд Захиргааны байгууллага гэдгийг заасан байгаа. Т п ХХК нь хувийн хэвшлийн байгууллага, гадагш чиглэсэн бичиг баримт биш. Т п ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь дотогш чиглэсэн эрх зүйн баримт бичиг, захиргааны хэм хэмжээний акт огт биш. Үүнийг зөрчсөн байлаа гэхэд Захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар байхгүй гэдгийг анхаарч үзэх байх. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Ж.З-аас байнга асуулаа. Улсын яллагч мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг хянахдаа өдөр тутам биш тодорхой цаг хугацаанд, тодорхой дараалалтай хийдэг. Ж.З нь хойд бүсийн салбарын захирлын хувьд олон нэгжийг хариуцан ажиллаж байгаа. Нэг бүрчлэн салбар нэгж болон агуулахад очих боломж байхгүй үүнийг анхаарах байх. Улсын яллагч нотлох баримт шинжлэн судлах үед дурдсан. Ажилтнууд хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй байхад ажилд гарахгүй гэж дурдсан байгаа. Гэтэл амь хохирогч нар зааварчилгаа аваагүй, журмаа зөрчин ажилд гарсан гэдгийг анхаарах хэрэгтэй, Энэ гэмт хэргийг шалтгаант холбоотой гэж хэлсэн. Шалтгаант холбоо хохирогч нарын өөрсдийн буруутай үйлдэл эс үйлдэхүй байсан уу гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх. Нотлох баримт шинжлэн судлах үед №1-№5 хүртэл дугаарласан баримтад Ж.З-ын хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалт хийж байсан болон хурал, зөвлөгөөн, төлөвлөгөө батлуулсан зэрэг баримтыг өгсөн. Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр сургалт явуулж үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх ямар ч боломжгүй, хангалттай эсвэл хангалтгүй гэж тогтоосон мэргэжлийн хүний дүгнэлт байхгүй. 7 хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт байгаа боловч шүүгдэгч Ж.З-ыг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзсэн зүйл байхгүй, улсын яллагч үүнийг дүгнэж байна. Улсын яллагч үүнийг тогтоох боловсролтой юу гэхээр үгүй, харин төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.З болон 2 шүүгдэгч нарын зүгээс хяналт шалгалтыг хангалттай гүйцэтгэж байсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гал гарч осол гарсан. Үүнд маргасан зүйлгүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байснаас тухайн осол гарсан уу гэвэл өөр байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэдэг асуудал нь бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нарын холбогдсон болгоомжгүй гэмт хэрэг нь шүүгдэгч нарын хайхрамжгүй байдлын улмаас үйлдэгддэг. Улсын яллагчийн яллах дүгнэлт нь шүүгдэгч нар хайхрамжгүй хандсан гэж дүгнэсэн байна. Үүнийг мэдэх болон мэдэх боломжгүй байсан гэдэг асуудал яригдаад байгаа. 1 болон 2, 3 дугар шатны үзлэгийг хийсэн боловч тухайн зөрчил илрээгүй, байхгүй байгаа зүйлийг шүүгдэгч Ж.З мэдэх боломж байхгүй. Дээрх шалгалтыг хийгээд ямар нэгэн зөрчил илрээгүй байхад мэдэх ёс байхгүй. Энэ өөрөө хууль тогтоомжид тусгайлан заасан байгаа. Ж.З зохих ёсны шалгалтыг хийж байсан учраас үүнийг мэдэх боломж үүсээгүй. Иймд шүүгдэгч Ж.Зт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.З-ын өмгөөлөгч З.Энхтуяа дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.З нь энэ гэмт хэргийг үйлдээгүй тул цагаатгах байр суурьтай оролцож байна. Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Зыг “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу салбарын захирлын ажил үүргийн хуваарьт заасан өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт тавиагүй, захирлын тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэснийг зөрчсөн гэж дурдаж байна. Шүүгдэгч Б.С, Г.Б нарын гэм буруугийн дүгнэлтийг хэлэхдээ ямар хууль, захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг дурдсан атлаа Ж.З ямар хуулийг зөрчсөн нь тодорхойгүй байна. Шүүгдэгч Ж.З нь захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байгаа бол яг ямар актын хэм хэмжээ, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдгийг тодорхой яллах дүгнэлтэд бичээгүй, Эрүүгийн эрх зүйн харилцаанд бөөрөнхийлсөн байдлаар хүнийг яллах боломжгүй. Хэрвээ хүнийг яллах гэж байгаа бол бодит нотлох баримттай яллах хэрэгтэй байх. Нотлох баримтуудыг үзэхэд энэ дунд Ж.З ийм үйлдэл хийж энэ хүнийг буруутгасан нэг ширхэг ч баримт байхгүй байна. Яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.З-ыг буруутгасан нотлох баримтыг гаргаж чадаагүй байна. Ийм байдлаар хүнийг буруутгах боломжгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль гэж байгаа. Хэрвээ хууль зөрчсөн гэж байгаа бол мөн хуулийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан байгаа. Үүнээс харахаар хяналт тавих үүргийг ажил олгогч шууд хариуцна гэж байхад Ж.З тус компани эзэн мөн үү биш үү гэдэг асуудлыг ярих нь зүйтэй байх. Өмнө нь прокурорт хүсэлт гаргаж, “Т п ” ХХК-ийн баримтыг гаргуулах хүсэлт гаргаж байсан хүлээж аваагүй, хангаагүй. “Т п ” ХХК нь дээрээ “****” ХХК-ийн салбар буюу охин компани байхад Ж.З-ыг гэм буруутай гэж холбогдуулаад байна. Энэ Т п ХХК-ийн захирал буюу эзнийг тодорхойлохгүйгээр Ж.З-ыг буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ж.З эрх харилцаатай ажил олгогч биш ажлаас халах эрхгүй, цалин хөлс гаргах эрхгүй, эд хөрөнгө захиран зарцуулах эрх байхгүй, зөвхөн дотоод салбарын ерөнхий үйл ажиллагааг удирдан зохин байгуулж, чиглүүлдэг хүн. Тухайн гарсан осол нь Ж.З гэх хүний эс үйлдэхүй, шалтгаант холбоотой баримт хэрэг харагдахгүй байна. Хохирогч нар нь зөвшөөрөл өгөөгүй, зааварчилгаа өгөөгүй байхад хэмжилт хийж болохгүй хориглосон заалтыг зөрчсөн нь хохирогч нарын буруутай үйлдэл байна. Ж.З нь тухайн бортого нь төмөр байна уу? зэс байна уу гэдгийг үзэх үүрэг байхгүй. Түүний удирдлага доор Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, агуулахын эрхлэгч, нярав зэрэг олон албан тушаалтан байхад түүнийг тийм байна гэдгийг мэдэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм хэргийн шинж Ж.З-т байхгүй байна. Мөн нотлох баримт алга, улсын яллагчийн яллах дүгнэлтэд ямар хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, үндэслэлгүй яллах дүгнэлт гарсан тул шүүгдэгч Ж.Зыг цагаатгаж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С, Г.Б нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлдтээ: “Миний зүгээс болон шүүгдэгч Б.С, Г.Б нарын зүгээс хохирогч нарын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. ***** аймгийн прокурорын газраас ирүүлсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.С, Г.Б нарын гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх зүйлгүй, гэхдээ хохирогч нарын ажил үүргийн хуваарийг харахаар шүүгдэгч Б.С, Г.Б нар шууд буруутгахааргүй байгаа гэдгийг шүүхээс харж үзнэ байх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27.1 дүгээр зүйлийг бариад шууд эдгээр хүмүүсийг буруутгах эрх зүйн үр дагаврыг харж үзээсээ гэж бодож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ажиллуулах, ажиллуулахгүй байх нь тухайн байгууллагын эрхийн асуудал. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь ажлыг ажил олгогч шууд хариуцан гэж хуульд заасан байна. Г.Б-н хувьд олон хүний амь нас хохирсон асуудалд тухайн үед ажлын байрандаа байгаагүй гэж гэдгээр гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэхгүй байгаа боловч шууд Г.Б-аас болсон гэж хэлэхгүй. Хавтас хэргийн материалтай танилцахад ажил олгогч олон улсын стандартад нийцсэн савыг өгсөн бол гэж харамсах мэдрэмж төрсөн. Хохирогч нар ярсан уу яагаад бүрэлдэхүүн бүрдээгүй байхад хэмжилтийг хийх гэж дээшээ гарсан явдал нь их харамсалтай зүйл болсон. Харуулуудын хувьд 24 цагаар тулж ажилласан байсан. 24 цаг ажилласан бол 72 цаг амарсны дараа хүний бие хэвийн байдалд ордог байхад 24 цаг амрааж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөн асуудал гарсан байгаа тул үүнд нь цаашид анхаарах хэрэгтэй байх. Шүүгдэгч Г.Б, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан зүйлчлэлд маргаан байхгүй.” гэв.
Шүүгдэгч Ж.З, Б.С, Г.Б нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.С нь “Т п” ХХК-ийн агуулахын эрхлэгчээр ажиллах байх хугацаандаа нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал "МNS 4633:2006 стандарт”-ын С хавсралт буюу “Шатахууны хэмжээг тодорхойлох аргачлал" хэсгийн С.1.3-т заасан "Хэмжих хэрэгслүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: ...Шатахуунд уусдаггүй, хэмжилтийн явцад металлтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийгдсэн байх...” гэснийг зөрчиж газрын тосны бүтээгдэхүүнд уусдаггүй, цахилгаан цэнэг хуримтлуулдаггүй, металлтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийгдсэн, савны зохих түвшинд хүртэл живэх боломжийг хангаж хүндрүүлсэн, тодорхой жинтэй, техникийн хувьд бүрэн бүтэн, үнэн зөв ажиллагаатай, хэмжлийн хуваарь, тоонууд тод байх, улс, салбарын хэмжил зүйн ээлжит шалгалтад хамрагдаж баталгаа тогтоогдсон, баталгааны хүчинтэй хугацаа дуусаагүй байх шаардлагыг хангаагүй газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагаанд ашиглагддаг зөөврийн дээж авагчийг /бортого/ ажил гүйцэтгэхэд ашиглуулсан, мөн "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" 02/29 дугаар тушаалаар баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар"-ын 2-д заасан "Нөөцийн саванд хэмжилт хийх заавар"-ын 2.1-д "Шатахууны саванд хэмжилт хийхэд агуулахын эрхлэгч, агуулахын нярав, инженер ээлж хүлээн авч байгаа болон хүлээлгэн өгч байгаа харуул гэсэн бүрэн бүрэлдэхүүнтэй байж тогтмол цагт хэмжилт хийгдэнэ. Дутуу бүрэлдэхүүнтэй хэмжилт хийхийг хориглоно" гэж заасныг, мөн "Агуулахын эрхлэгч ажил үүрэг гүйцэтгэх үедээ сахих аюулгүй ажиллагааны заавар"-ын 1.35-д заасан аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа аваагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно" гэснийг,
Шүүгдэгч Г.Б нь “Т п” ХХК-ийн агуулахын салбарын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" 02/29 дугаар тушаалаар баталсан "Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар"-ын 1.3-т "Ажил эхлэхээс өмнө бүх ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээс өгсөн технологийн, галын болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай заавал уншиж танилцаж гарын үсгээр баталгаажуулан ажилд гарч байх /хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа авалгүй ажилд гарахыг хатуу хориглоно/ гэснийг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ***** аймгийн ***** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т п” ХХК-ний агуулахын ***** шатахууны 2000 тонны багтаамжтай саванд гал гарч дэлбэрэлт үүсэн тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан нягтлан бодогч Ө.Н, нярав Н.О, харуул Ц.Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дэх хавтаст хэргийн 106-115 дахь тал/,
“Т п” ХХК-ийн агуулахад гарсан осол гарах үеийн цаг агаар, орчны бохирдлын шинжилгээний мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураглал /1 дэх хавтаст хэргийн 121-141 дэх тал/,
****** аймгийн Онцгой байдлын газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23/524 дугаартай албан тоотоор ирүүлсэн “Т п” ХХК-ийн агуулахад гарсан гал түймрийн дуудлагын хуудас, гал түймэр унтраасан тухай нотломж болон холбогдох бусад баримтууд /1 дэх хавтаст хэргийн 144-158 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн: “***** аймаг *****сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т п” ХХК-ийн агуулахын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов: ... Тус хяналтын камерын №1 дугаар бичлэгт үзлэг хийхэд: Уг хяналтын бичлэгт 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас 09 цаг 31 минут хүртэлх бичлэг хадгалсан харуулын постны дотор талын хяналтын бичлэг байлаа. Бичлэгийг 00 цагаас хойш тоглуулахад манаач байран дотроо гар утсаараа бичлэг үзээд сууж байгаа дүрс бичлэг байв өөр ямар нэгэн хөл хөдөлгөөнгүй байх ба 08 цаг 29 минут 30 секундэд гаднаас ажлын хувцастай хүн орж ирж ээлж хүлээлцэж байгаа дурс бичлэг байх ба 08 цаг 56 минутад харуулын байрыг орхин гарч байгаа дурс бичлэг байв... Уг хяналтын бичлэгт 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас 09 цаг 31 минут хүртэлх бичлэг хадгалагдсан гал гарч дэлбэрсэн шатахуун хадгалах савны шатны эсрэг тал буюу хүн гарсан хэсгийг эсрэг талаас харсан хяналтын камер байлаа. Камерын бичлэгт агуулах савны дээд хэсэг харагдахгүй байв. Бичлэгийг тоглуулахад шөнийн 00 цагаас хойш тоглуулахад ямар нэгэн хүн дүрс бичлэгт харагдахгүй байх ба 09 цаг 07 минутад агуулах савны хажуугаар цэнхэр шар өнгийн толгойдоо хамгаалах малгай каск өмссөн хүн ирж агуулах савны шатны ойролцоо зогсож байгаа дурс бичлэг байх ба түүний эсрэг талаас буюу өөдөөс цэнхэр шар өнгийн хувцастай гартай ямар нэгэн уут савтай зүйл барьсан болон бор хүрэн хувцастай гартаа цаас дэвтэр барьсан мэт хоёр хүн ирж гурвуулаа 09 цаг 09 минутад агуулахын шат руу явж байгаа дүрс бичлэг хадгалагдсан байв. Бичлэгийг цааш хэвийн тоглуулахад 09 цаг 14 минут 07 секундэд агуулах сав дэлбэрч савны дээд хэсгийн таг камер хэсэг руу шидэгдэж дээд хэсэгт дээд байсан гурван хүний нэг нь газар шидэгдэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байлаа... Уг хяналтын бичлэгт 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас 09 цаг 29 минут хүртэлх бичлэг хадгалагдсан агуулахын хашааны дотор хэсэг буюу авто машин гарах төв хаалга хэсэг мөн шатахуун хадгалах савны орой тал хэсгийг харуулсан хяналтын бичлэг байлаа... 09 цаг 14 минут 02 секундэд бичлэгт орой хэсэг нь тал харагдах агуулах дэлбэрч дээд хэсгийн таг салж байгаа бичлэг харагдаж байв... Уг хяналтын бичлэгт 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагаас 09 цаг 30 минут хүртэлх бичлэг хадгалагдсан, камерын хяналтын дэлгэцэд "Т п-ын" шатахуун түгээх станц болон цагаан өнгийн "Галын аюултай" гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн 2 эгнээ сав харагдах ба уг савнуудын дэлгэцэд харагдах байдлаар зүүн талд мөн ижил цагаан өнгийн савны тал хэсэг харагдаж байлаа. Тус хадгалагдсан бичлэгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр камерын бичлэгийн 09 цаг 09-10 минутад шар болон цэнхэр өнгийн ажлын хувцастай хоёр хүн, бор хүрэн өнгийн хувцастай нэг хүн нийт 3 хүн камерын бичлэгийн зүүн дээд буланд тал харагдах шатахуун агуулах савны дээд хэсэгт шатаар гарч байгаа дүрс бичлэг хадгалагдсан байлаа. Уг 3 хүнийг камерын дүрс бичлэгт ойртуулан харахад дүрсний нягтар сарниж тод харагдахгүй байлаа... шатахуун агуулах савны дээд талд гарсан 3 хүн камерын дүрс бичлэгээс гараагүй шат байх хэсэгт зогсож тонгойх болон ямар нэгэн зүйл хийж байгаа дүрс бичлэг үргэлжилнэ бичлэгийн 09 цаг 14 минут 07 секундэд уг шатахуун агуулах сав гал гарч дэлбэрч савны дээр байсан 3 хүний нэг нь доош газар шидэгдэн хамт байсан хоёр хүн савны дотор хэсэг буюу гал гарсан төв хэсэг рүү шидэгдэн унаж байгаа дүрс бичлэг хадгалагдсан байв...” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 159-164 дэх тал/,
Амь хохирогч Ө.Н-ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ***** аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаас эмнэлгийн анхан шатны тусламж авсан талаарх яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 181-186, 194-199 дэх тал/,
Амь хохирогч Ө.Н-ийн өмсөж явсан явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 187-191 дэх тал/,
Амь хохирогч Н.О-ны цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 201-205 дахь тал/,
Амь хохирогч Ц.Д-ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 208-215 дахь тал/,
Амь хохирогч Ө.Н-ийн хууль ёсны төлөөлөгч И.Ц-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 01, 2023 оны 02 дугаар сарын 09, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би талийгаачтай 2014 онд танилцаж 2016 оноос хойш хамт амьдарч байгаад 2018 онд 1 хүүтэй болсон. Манай хүү одоо 4 настай... 2021 оны 11 дүгээр сараас “Т п” ХХК-ийн хойд бүсийг хариуцсан нягтлангаар ажилд ороод 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Талийгаачийн хувьд ****** зэрэг газруудын тайланг хянаж Улаанбаатар хот руу явуулахаас гадна сар бүрийн эхний өдөр “Т п” ХХК-ийн агуулахад тооллого хийж үлдэгдэл шатахууны хэмжилт хийдэг... Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... Талийгаач сүүлийн 10 хоногийн хугацаанд ажил гэр гэх маршрутаар явсан. Ажил үүрэг гүйцэтгэж явах үедээ хаагуур явсан талаар мэдэх зүйл байхгүй... Талийгаач 15,000,000 сая төгрөгийн цалингийн зээлийг Хаан банкнаас 2022 оны 06 дугаар сараас эхэлж авсан, өөр бусдад өр авлага байхгүй... Талийгаачийн зүгээс байгууллагад учруулсан хохирол байхгүй... оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “... Н бид хоёр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нас барсан хүртэл хамт нэг гэрт хүүгийнхээ хамтаар амьдарч байсан. Эхнэр бид 2 гэрлэлтээ хууль ёсоор батлуулж амжаагүй байсан болно. Миний хувьд талийгаачийн ээж аав төрсөн ахынх нь зөвшөөрснөөр талийгаач эхнэрээ төлөөлөн энэ хэрэгт түүний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Миний хувьд талийгаач эхнэр Н-тээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинээр ***** сумын ***** дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гар утас худалдаалах дэлгүүрээс iphone-13 pro max гар утсыг цоо шинээр нь худалдан авч өгөөд эхнэр маань тухайн гар утсанд өөрийнхөө урьд нь ашиглаж байсан ****** гэсэн байгууллагаас олгосон дугаарын сим картаа хийж ашиглаж хэрэглэж байсан. Эхнэр маань 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө ажилдаа явна гээд намайг ***** захын гадна буулгаад 08 цаг 45 минутын алдад Н ***** улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод ажил руугаа явлаа гээд явсан. Тэгээд эхнэр маань тухайн өдрийн 09 цагийн алдад ажил дээрээ очсон байх гэж би бодож байна. Түүнээс хойш би эхнэртэйгээ уулзаагүй, утсаар яриагүй болно. Харин тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эхнэрийн маань ажил дээр гал гарч дэлбэрэлт үүссэн талаар би сонсоод 10 цагийн алдад шиг санаж байна шууд ****** аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр намайг яваад очиход эмнэлэгт хүргэгдсэн эхнэр Н-ийн маань өмсөж байсан хувцасны халааснаас эхнэрийн маань урьд өдөр нь миний эхнэртээ авч өгсөн iphone-13 pro max гар утас гарч ирсэн гээд би эмнэлгээс тухайн гар утсыг хүлээн авсан. Эхнэр маань тухайн гал гардаг өдөр ажил дээрээ ажлаа хийж байхдаа гар утсаа халаасандаа авч явсан байгаа юмаа. Энэ хэрэгт миний хувьд өөрийн эхнэр талийгаач Ө.Н-ийг төлөөлөн хуулийн байгууллагад гаргах гомдол санал байхгүй ээ. Гомдолгүй ээ. Энэ хэрэгт миний хувьд Ө.Н-ийг төлөөлөн нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй ээ. Хохирол төлбөрийн баримтыг хэрэгт гаргаж өгөх шаардлагагүй гэж бодож байна. Учир нь талийгаачийн ах дүү нар бид бүгд хоорондоо ярилцаж байгаад манай гэр бүлтэй "Т п" ХХК-ийн хуулийн зөвлөх Г гэдэг хүн ирж уулзаад энэ асуудал болсонтой холбоотой биднээс нэхэмжлэл хохирлын бүх баримтыг аваад тухайн баримтуудын дагуу манай гэр бүлд болон надад тодорхой хэмжээний хохирол төлбөрийг мөнгөн хэлбэрээр компаниас олгоод явж байгаа учраас миний зүгээс хавтаст хэргийн материалд тусгуулахаар гаргаж өгөх хохирол нэхэмжлэлийн баримт байхгүй, шаардлагагүй гэж бодож байна. ...Тус хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдтэй би уншиж танилцсан. Хэрэгт хийгдсэн олон төрлийн шинжилгээний дүгнэлтүүд бодитой хийгдсэн байна гэж миний хувьд дүгнэж байгаа тул надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй ээ. Манай ар гэрийнхэнд энэ хэрэгт "Т п" ХХК-ийн зүгээс хохирол бүрэн төлөгдсөн болно. Тиймээс энэ хэрэгт талийгаач Ө.Н-ийн ар гэрийнхэн болон миний зүгээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй ээ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222, 230, 231 дэх тал/,
Амь хохирогч Ө.Н-ийн нас барсны гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 226 дахь тал/,
Амь хохирогч Ц.Д-ийн нас барсны гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 244 дэх тал/,
Амь хохирогч Ц.Д-ийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 01, 2023 оны 02 дугаар сарын 28,29-ний өдөр мэдүүлсэн: “...Манай аав Цагаанхүүгийн Д нь... ****** аймгийн “Т п” ХХК-д 2018 оноос хойш ачигчийн албан тушаал мэргэжлээр ажил хийж эхэлсэн... Би өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 30 минутад ээлжтэй байж байгаад ажлаасаа буугаад амрах байрандаа амрах гээд байж байхдаа гар утсаараа фейсбүүк ороход ***** “Т п”-ын агуулахад гал гарч байна гэсэн мэдээлэл тавигдсан байсан. Тус мэдээллийг сонсоод аав Д ийн ***** дугаарын утас руу өөрийн ***** гэсэн дугаараас хоёр удаа залгахад утас нь дуудаж байгаад тасарчихсан. Би дахиад залгахад утас нь холбогдохоо больсон байсан. Тэгээд өөрийн утаснаас зэж Н рүү залгаад аавын ажил дээр гал гарсан байна гэсэн мэдээлэл үзлээ тань руу аав ярьсан уу гэж асуухад ээж мэдэхгүй яриагүй гэж хэлсэн... Манай аав анх “Т П” ХХК-д ачигчаар ажилд ороод сүүлд 1 сарын өмнөөс эхэлж кампани нь дотроосоо харуултай болно гэж хэлсэн тул харуулын ажлыг давхар хийж байсан. Талийгаач аав маань өчигдөр орой ажлаасаа буугаад амарч байгаад өнөө өглөө ажил дээрээ очсон байсан. Манай аав надад хэлэхдээ харуул хийх хүн байхгүй орон тоогүй дотроосоо хоёр ажилчнаа ээлжээр тулаа ажиллуулж байгаа гэж хэлж байсан. Манай аав ажил руугаа “Т п” ХХК-ийн өдөр тутмын нормын хувцастайгаа явсан. Миний аав тамхи огт татдаггүй байсан. Манай аав цахилгаан багаж хэрэгсэл хэрэглэж ашиглаж байсан талаар ярьж байгаагүй. Тийм тусгай бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэдэггүй байсан. ... Миний бие гэр бүл зохиож тусдаа гарсан тул аав ээжтэйгээ хамт амьдардаггүй. Мөн тухайн өдөр болох осол болдог өдөр би ***** аймагт байгаагүй. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би ***** аймгийн ***** сумын нутагт ******-д ажлаа хийж байсан болно. Миний аав Д нь хар өнгийн LG маркийн гар утас хэрэглэдэг байсан. Тухайн гар утас ****** дугаартай байсан болно. Тухайн осол болдог өдөр аав маань надтай утсаар огт яриагүй, миний хувьд ослын өмнө аав руугаа утсаар залгаж яриагүй ээ. Харин фейсбүүк олон нийтийн сүлжээгээр тухайн өдөр аавын маань ажлын газар дээр гал гарч байна гэсэн зураг бичлэг тавьсан байсныг үзээд ослын дараа аав руу ярьж эрүүл саруул байгаа эсэхийг нь мэдэхээр би дээрх дугаарын гар утас руу өөрийнхөө *****дугаараас 1 удаа залгахад утас нь дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан болно. Энэ хэрэгт миний хувьд өөрийн төрсөн аав Ц.Д-ийгоо төлөөлөн хуулийн байгууллагад гаргах гомдол санал, хохирол нэхэмжлэл байхгүй болно. Учир нь энэ хэрэгт "Т п" ХХК-ийн төлөөлөгч ээж бид хоёртой уулзаад манай ар гэрт хохирол төлбөрийг бүрэн хэмжээнд гаргаж өгнө гэж ярьж тохирсон тодорхой хэмжээний хохирол төлбөрийг мөнгөн хэлбэрээр авсан байгаа тул бидний зүгээс цагдаагийн байгууллагад буюу хэрэгт хохирол нэхэмжлэлийн баримтыг гарган өгөх шаардлагагүй, хохирол төлбөрийг хуулийн байгууллагаар дамжуулан нэхэмжлэхгүй гэсэн байр суурьтай байна. ...Тус хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдтэй би уншиж танилцсан. Надад талийгаач аавыгаа төлөөлөн энэ хэрэгт түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсоныхоо хувьд хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүдийг бодитой үнэн зөв гарсан гэж үзэж байна. Тиймээс шинжээчийн дүгнэлтүүдийг би хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт миний хувьд өөрийн төрсөн аав Ц.Д-ийгоо төлөөлөн хуулийн байгууллагад гаргах гомдол санал, хохирол нэхэмжлэл байхгүй ээ. Урьд нь би мөн мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлж байсан. "Т п" ХХК-ийн зүгээс энэ хэрэгт манайд тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг хохирлыг төлж барагдуулсан учраас миний зүгээс энэ хэрэгт хуулийн байгууллагад гаргах, хохирол, нэхэмжлэл байхгүй болно. Манай ар гэрийн хувьд энэ хэрэгт "Т п" ХХК-ийн хохирол бүрэн төлөгдсөн болно...” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1, 5 дахь тал/,
Амь хохирогч Н.О-ы хууль ёсны төлөөлөгч Н.Б-ий 2022 оны 12 дугаар сарын 01, 2023 оны 02 дугаар сарын 15, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Н.О нь миний төрсөн ээж юм. Ээж маань надтай болон манай дүү П-ийн хамт ***** сумын ***** дугаар баг ****** дугаар байрны ****** тоотод амьдардаг. Би өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотод байхдаа гар утсаараа фейсбүүк ортол "Д*****-д “Т п”-ын агуулах баазад гал гарлаа" гэсэн мэдээ уншаад ээж рүүгээ утсаар ярьсан чинь ээжийн минь утас нь холбогдохгүй байхаар нь би өөрөө Улаанбаатараас гараад сая Д-д орж ирлээ. Манай ээж “Т п” ХХК-д ажиллаад 13, 14 жил болж байна, анх түгээгчээр ажиллаж байгаад эрхлэгч болоод, сүүлд 2020 онд нефтийн агуулахын нярваар ажилладаг болсон... 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би ээж рүү өөрөө залгаж мэнд мэдсэн, ээжтэй утсаар ярьж чат бичихэд надад ямар нэгэн сэтгэл санаа тавгүй байгаа, хүнтэй маргалдсан гэх мэт зүйл яриагүй, хэвийн байдалтай байсан. Манай ээж архи огт хэрэглэдэггүй, тамхи хааяа нэг ядарсан үедээ нэг ширхгийг л татаж харагдаж байдаг, байнга бол тамхи татдаггүй. Би өөрөө “Т п” ХХК-ийн нефтийн агуулахад ажиллаж байсан учраас тэр агуулахын хашаан дотор ямар ч хүн тамхи татдаггүй гэдгийг сайн мэднэ. Манай ээж өөрөө маш нямбай хүн учраас ажил руугаа орохдоо тамхиа машиндаа үлдээж ордог байсан. Тэгсэн ч ээж байнга бол тамхи татдаггүй байсан... Миний мэдэхээр аав, ээж хоёр намайг бага байхад салсан, салснаасаа хойш огт харилцаагүй. Манай ээж өөр хүнтэй суугаагүй, дүү бид хоёрыг өсгөсөн. ...Тухайн хэрэг болох өдөр миний бие Улаанбаатар хотод ээж Н.О оосоо тусдаа амьдарч байсан учраас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө ажилдаа ямар байдалтай ээж маань явсан талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Миний ээж Н.О нь ****** дугаарын гар утсыг 2021 оноос хойш зөвхөн өөрөө ашиглаж байсан ба мөн энэхүү дугаарын гар утастайгаа давхар ажлын дугаар гээд ****** дугаарын ашиглаж байсан. Ээж маань дээрх 2 гар утасны дугаараа 2 сим карт ордог Samsung S8 маркийн гар утсанд хийж ашигладаг байсан болно. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө ээж маань надтай утсаар яриагүй ээ. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ээжийн ажлын байранд дээр дэлбэрэлт болсон талаар хамаатнуудаасаа утсаар сонсож мэдээд шууд Д-д ирсэн болно. Миний бие одоо ээжийнхээ урьд ашиглаж байсан ***** дугаарын гар утсыг өөрөө ашиглан хэрэглэж байна. Тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ээж маань шатахууны агуулах сав руу хэмжилт хийхээс өмнө өөрийнхөө хэрэглэж байсан ээмэг бөгж болон дээрх Samsung S8 маркийн гар утсыг өөрийнхөө ширээн дээр тайлж үлдээгээд сав руу хэмжилт хийхээр гарсан байсныг дэлбэрэлтийн дараа "Т п"-ХХК-ийн ****** салбарын захирал З гэдэг хүн надад хүлээлгэн өгсөн болно. Энэ хэрэгт миний хувьд өөрийн төрсөн ээж Н.О ыг төлөөлөн хуулийн байгууллагад гаргах гомдол санал, хохирол нэхэмжлэл байхгүй ээ. Учир нь энэ хэрэгт “Т п” ХХК-ийн төлөөлөгч нар надтай уулзаад манай ар гэрийнхэнд хохирол нэхэмжлэлд зориулж тодорхой хэмжээний нөхөн олговрыг мөнгөн хэлбэрээр өгсөн. Нөхөн олговрын үнийн дүнг би мэдүүлэгтээ хэлмээргүй байна. Иймд энэ хэрэгт хуулийн байгууллагад миний зүгээс гаргаж өгөх хохирол нэхэмжлэлийн баримт байхгүй, энэ хэрэгт хуулийн байгууллагаар дамжуулан хохирол, төлбөр нэхэмжлэхгүй ээ. Энэ хэрэгт миний зүгээс талийгаач ээж Н.О маань ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Хэн нэгэн хүний санаатай үйлдлийн улмаас миний ээж нас бараагүй, ажил үүргээ ээж маань гүйцэтгэж яваад санамсар болгоомжгүйгээр амь насаа алдсан гэж үзэж байгаа тул энэ хэрэгт миний зүгээс хуулийн байгууллагад гаргах гомдол санал байхгүй болно. ...Энэ хэрэгт хийгдсэн бүхий л шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүдтэй би уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг би зөвшөөрч байгаа, дүгнэлттэй холбоотой хуулийн байгууллагад гаргах санал хүсэлт надад байхгүй. Тус хэрэгт манай ар гэрт учирсан бүхий л хохирол төлбөрийг "Т п" ХХК-ийн зүгээс төлж барагдуулсан. Манай гэрийнхний хувьд энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй байхаар хоорондоо ярилцсан учраас энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Хохирол төлбөр “Т п” ХХК-иас бидэнд бүрэн барагдсан тул одоо нэмж нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 11, 14, 17 дахь тал/,
Амь хохирогч Н.О ы нас барсны гэрчилгээний хуулбар /2 дахь хавтас хэргийн 19 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 01, 12 дугаар сарын 02, 2,023 оны 04 дүгээр сарын 19ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Миний бие ***** аймаг дахь “Т п” ХХК *****-ын инженерээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Миний ажлын байрны тодорхойлолт бүх колонкийн механик эвдрэл гэмтлийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг гэсэн үг юм аа. Доороо А.Ц жолооч засварчин, А.Ю жолооч засварчин, А.Х цахилгаанчин нарыг хариуцаж шууд удирдаж ажилладаг юм аа. Миний бие өнөөдөр өглөө 09 цагт гэрээсээ гарч машинаа асаагаад машинаа асаах зуур засварчин Ц руу залгасан Б.Ц утсаа аваад “баларсаан сав дэлбэрчихлээ гээд амьсгаадаж байгаа чимээ гаргаад байхаар нь би шууд утсаа салгаад шууд агуулах руу яваад очсон. Очиход Онцгой байдлын газрын машин ирчихсэн гал гарч байсан ба 2000 тонны *****-н сав шатаж байсан. Тэгээд ирээд тааралдсан тогооч М-ээс “хүн байсан юм уу” гэж асуухад “байсан нярав, нягтлан, харуул гурав хэмжилт хийж байсан” гэж хэлсэн. Тэгээд би ноцасны өрөөг тойроод онцгой байдлын алба хаагч нар дээр очиход хүн байсан юм биш үү гэж хэлэх санаатай очсон чинь мэдчихсэн байсан. Хэмжилт хийх гэж гарсан юм аа, нярав, харуул хоёр өдөр болгон буюу өглөө болгон хэмжилт хийдэг. Дотор байгаа шатахууны хэмжээг тодорхойлох гэж хийдэг. Нягтлан Ө.Н сард нэг удаа хэмжилт хийдэг. Тэр нь болохоор сарын эцэс болж байгаа болохоор тайлан тооцоо хийх үед хийдэг учиртай юм аа. Өдөр тутам харуул болон нярав нар шатахуун хэмжихэд аюулгүй ажиллагаа зааварчилгааг ХААБ-ын ажилтан Б өгч ажиллах ёстой байдаг. Давтан зааварчилгааг мөн адил ХААБ-ын ажилтан Б өгч ажилладаг юм аа. Тухайн өдөр харуулаар Д гэдэг хүн гарч ажиллаж байсан. Харуулын зүгээс урт хэмжих метр шатахууны градас хэмжигч хувийн жин хэмжигч болон лац тасдагч авч гардаг. Харуул Д тамхи татдаггүй. Өдөр тутмын зааварчилгаа авсан болохоор тухайн гурван алба хаагч нар өөрсдөө аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой гэж бодож байна. Тэрнээс тухайн гурван алба хаагчийг биедээ янз бүрийн тэсэрч дэлбэр бодис авч явж байгаа эсэх талаар хяналт тавьж байгаа хөндлөнгийн алба хаагч байдаггүй юм аа. Шатахуун хэмжих үед ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлсэн үйлдэл хийхээс сэргийлсэн зааварчилгааг механик инженер миний зүгээс өгч байгаагүй ээ. ...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Т п” ХХК-ийн ******-т технологийн инженерээр ажиллах талаар уулзаж, дадлага туршлага багатай байсан учир ****** хотод очиж “Т п” ХХК-ийн төв салбарын агуулахын инженер н.Б гэх хүний удирдлага дор 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дадлага хийж нефтийн тухай болон өөрийн хийж гүйцэтгэх ажлын талаар мэдлэгтэй болсон. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Т п” ХХК-ийн *****-т ирж туршилтын хугацаагаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Намайг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Т п” ХХК-ийн ******-т технологийн инженерээр жинхлэн ажиллуулах тухай салбарын захирал Ж.З-ын тушаал гарсан. Үүнээс хойш би одоогийн албан тушаалыг хашиж байна. Миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын үндсэн чиг үүрэг бол хойд бүс буюу ******* аймгуудын нутаг дэвсгэрт байрлах “Т п” ХХК-ийн 24 шатахуун түгээх станц, 1 агуулахад технологийн талын эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эвдрэл гарсан тохиолдолд засварлах юм. “Т п” ХХК-ийн *****-ын төвд захирал Ж.З, инженер Э.Б, нягтлан бодогч Ө.Н , агуулахын эрхлэгч Б.С, Хөдөлмөр хамгааллын инженер Г.Б, нярав Н.О, механик Б.Э, тогооч н.М, цахилгаанчин А.Х, жолооч засварчин А.Ю, Б.Цог, ачигч М, харуул Н.Д , мөн нэг харуул, нэг ачигч байгаа нэрийг нь санахгүй байна... жолооч н.М, н.Б, н.Э, Б, гагнуурчин, засварчин Г, салбарын инженерээр Э миний бие тус тус ажилладаг... Хэмжилт хийхдээ харуул, хамгаалалтын ажилтан шатахуунтай савны төмөр тороосон лацыг кусочик гэх багажаар тасалж тагийг онгойлгоно. Үүний дараа нярав Н.О хэмжигч метр /нэршлийг нь сайн мэдэхгүй байна, металлаар хийсэн, доод талдаа хүндрүүлэгчтэй, дамарт ороож эргүүлдэг, уян метр/-ийг онгорхой тагны нүхээр доош оруулж метрийн үзүүрийг савны ёроолд хүргэж өндрийн хэмжээг аваад метрээ хураан дараа нь харуул хамгаалалтын ажилтан бортого /шаргал өнгийн металлаар хийсэн, 4x4 см орчим диаметртэй, 50-60 см орчим өндөр, дээд талдаа олс уях гогцоотой, тус гогцоонд олс уядаг, олсны материалыг нь би мэдэхгүй байна/-ыг савны онгойлгосон тагны нүхээр саванд оруулж шатахуун дүүргэж дээш татан савны амсар орчимд гаргаж ирээд тагны ирмэг дээр тогтоож хөдөлгөөнгүй барина, энэ үед нярав Н.О хувийн жин, градус хэмжих багажаа /тус багажийн материал, эд анги, үндсэн нэршлийг нь мэдэхгүй байна. өндөр нь 30-40 орчим сантиметр хэмжээтэй, 1х1 сантиметр орчим диаметртэй бортоготой шатахуунд хийж 3-4 секунд болгоод буцаагаад авдаг. Үүний дараа харуул хамгаалалтын ажилтан бортоготой шатахуунаа өргөж дээш гаргаж ирээд арчих материалаар ёроолоос нь барьж байгаад шатахууныг сав руу буцааж хийнэ. Дараа нь савны тагийг хааж төмөр лацаар лацдаж, лацны дугаарыг харуул хамгаалалтын ажилтан болон нярав Н.О нар бүртгэлийн дэвтэрт тэмдэглэж авна. Би дээрх хүмүүсийн ажлын байрны тодорхойлолтыг уншиж танилцаж байгаагүй учраас энэ талаар тусгасан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэдэхээр өдөр бүр хэмжилтийг нярав О , ээлжид үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын ажилтантай хамт хийдэг... 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө хэмжилт хийж байсан Н.О , Ө.Н, Н.Д нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Зааварчилгааг бичгээр гаргаж гарын үсэг зуруулдаг. Сав цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийхэд тус тусад нь зааварчилга гаргадаг. Харин шатахууны саванд хэмжилт хийх явцад ямар утга агуулгатай зааварчилга өгдөг гэдгийг нь мэдэхгүй байна. Учир нь би хэмжилт хийж байгаагүй. Материал, стандарт, зөвшөөрлийн талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан лист төмрөөр гагнаж хийсэн байдаг. 2019 онд манай агуулахын түлш хадгалах 2,000 метр кубийн багтаамжтай савыг ашиглах зөвшөөрлийг олгосон байсан. Бичиг баримтыг нь харахгүй бол тодорхой хэлж мэдэхгүй байна. Би ажилд орсноосоо хойш буюу 2022 оны 07 дугаар сард салбарын агуулахын түлш хадгалах 7 саванд үзлэг хийж, амьсгалагч, гарцын шат, хөргөх шингэн болон хөвсний хоолой, савны битүүмжлэл зэргийг үзэж шалгахад ямар нэгэн зөрчил, гэмтэл байгаагүй, хэвийн байсан. Би үзлэг хийгээд тэмдэглэл хөтөлсөн боловч тус тэмдэглэлийг олохгүй байгаа. Намайг ажилд орсноос хойш Онгой байдлын албанаас 2 удаа ерөнхий байдлаар шалгаж галын аюулгүй байдлын үзлэг хийсэн. Үзлэг хийх үед нь би өөрөө байгаагүй. Бусад байгууллагаас түлш хадгалах савнуудад үзлэг шалгалт хийгээгүй. ...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс "Т п" ХХК-ийн *****-т салбарын инженерээр ажиллаж эхэлсэн. Миний үндсэн ажил бол байгууллагын *****-ын шатахуун хадгалах агуулахын болон шатахуун түгээх станцуудад ашиглагддаг шатахууны түгээгүүр түүний насос мотор, шатахуун хадгалах савнуудыг техникийн хэвийн үйл ажиллагааг үзэж үүн дээр хяналт тавьж эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засварлан ажилладаг үндсэн чиг үүрэгтэй юмаа. Эвдрэл гэмтэл гараагүй тохиолдолд манай салбарын захирал З-ын жил бүрийн эхний сард баталсан хуваарийн дагуу дээрх тоног төхөөрөмжид биечлэн нэг удаа хэвийн үйл ажиллагаа аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтэл зөрчлийг бүртгэн шаардлагатай тохиолдолд засварлах ажлыг хийдэг. Тухайн тоног төхөөрөмжүүдэд гэнэтийн байдлаар эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухай бүрд нь үзлэгийг хийж засварлах ажлыг мөн хийж гүйцэтгэдэг болно. Тухайн баталсан үзлэгийн хуваарьт 4 хүн байгаагаас өөрсдийн чиглэл чиглэлээрээ үзлэг шалгалтаа хийдэг. Миний хувьд дангаараа дээрх байдлыг хариуцан үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэдэг болно. Тухайн хүснэгтүүдэд бичигдсэн тоног төхөөрөмжүүдийн ард "+" тэмдэг тавигдсан нь ажиллагаа нь хэвийн, харин "-" тэмдэг тавигдсан нь ажиллагаа зөрчилтэй гэсэн тэмдэглэгээ юмаа, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гал гарч дэлбэрэлт үүсэхээс өмнө 2022 оны 11 дүгээр 11-ний өдөр хамгийн сүүлд би өөрийн хариуцсан чиглэлээр техник тоног төхөөрөмжийн байдалд үзлэг шалгалтын хийсэн. Тухайн үзлэгээр шатахуун хадгалах 7 дугаар савны ус, хөөсний шугам гэмтэлтэй байсан байна. Үүнийг тухайн үед нь засъя гэхээр төмөр хоолойг тасдагч багажаар тасдан шинээр хоолойг гагнаж засварлах шаардлагатай ба тухайн 7 дугаар савны ойролцоо шатахуун бүхий савнууд байгаа, гал оч гаргах ажил гүйцэтгэвэл гал гарч дэлбэрэлт өгөх аюултай учир энэ засварын ажлыг хийгээгүй шатахууныг суллаж тэсрэх аюулгүй болсон үед хийнэ гэж тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсан юмаа. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гал гарч дэлбэрэлт үүсэхээс өмнө миний ажилладаг *****-ын агуулахын хашаанд шатахуун хадгалах нийт 7 ширхэг босоо сав байсан. Энэхүү сар бүрийн хуваарьт үзлэг шалгалтаар би тухайн 7 ширхэг босоо сав тус бүрийг, үзлэгийн тэмдэглэлд хүснэгтэлсэн 13 тоног төхөөрөмжийн үзүүлэлтээрээ биечлэн үзээд аль хэсэгт гэмтэлтэй байсан түүнийхээ ард "-" тэмдэглэгээ хийгээд аль савных болохыг нь савны дугаараар гараар бичиж тэмдэглэдэг. Тэгэхээр 2022 оны 11 дүгээр 11-ний өдөр хийсэн миний үзлэг шалгалтаар агуулахын шатахуун хадгалах 7 босоо савнаас 6 нь 13 үзүүлэлтээрээ хэвийн байсан ба зөвхөн 7 дугаартай босоо савны ус, хөөсний шугам гэмтэлтэй байсан талаар тэмдэглэгээ хийгдэж бичигдсэн байна. Гал гарах эрсдэл аюултай тул шатахуун хадгалах саванд ямар ч цахилгааны утас, цахилгаанаар ажилладаг цахилгаан дулаан үүсгэдэг төрлийн багаж тоног төхөөрөмж байхгүй болно. Миний хувьд гал гарч дэлбэрэлт үүсэх хугацаанд энэ ажилд томилогдоод 11 сар болж байсан учраас өөрөө дангаараа хариуцсан тоног төхөөрөмж техник хэрэгсэлдээ үзлэг шалгалтаа хийгээд явж байсан. Хөндлөнгийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалтыг би хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 26, 28-29, 31-32 дахь тал/,
Гэрч А.Х-ын мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр өгсөн мэдүүлсэн: “... Миний биед "Т п” ХХК-ийн *****-т цахилгаанчнаар 2017 оны 08 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Миний ажилладаг "Т п" ХХК-ийн ******-ын агуулахын аюулгүй байдлыг техник талаас нь салбарын захирал Ж.З-ын баталсан хуваарийн дагуу сар бүр тогтоосон хугацаанд хуваарьт заасан өдөр салбарын эрхлэгч Б.С, салбарын инженер Ц.Э, механик Г.Э, цахилгаанчин миний бие нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэдэг. Ингэхдээ миний бие өөрийн мэргэжлийн хүрээнд тухайн агуулахын цахилгааны бүрэн бүтэн аюулгүй байдалд, салбарын инженер Ц.Э нь шатахуун агуулах савны аюулгүй бүрэн бүтэн байдалд, механик Г.Э нь тухайн салбарын бүх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдалд үзлэг шалгалтыг хийж тухайн үзлэг шалгалтад салбарын эрхлэгч Б.С биечлэн хяналт тавьж ажилладаг. Энэ ажлын маань хуваарь байна. Ийнхүү үзлэг шалгалтыг хийхдээ бид тус тусдаа өөр өөрийн чиглэлээр үзлэг шалгалт хийсэн ээлжит үзлэгийн тэмдэглэлийг гараар хөтөлж явдаг. Тухайн байдлыг салбарын эрхлэгч Б.С биечлэн хянаад үзлэгийн тэмдэглэлийг гарын үсэг болон албаны тэмдгээр баталгаажуулдаг юмаа. Миний хувьд холбогдох цахилгааны аюулгүй байдал болон бүрэн бүтэн байдалд сар бүр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн баримтууд байдаг. Мөн салбарын инженер Ц.Э мөн агуулахын шатахууны савнуудын аюулгүй байдал бүрэн бүтэн эсэхэд өөрөө үзлэг шалгалтыг салбарын эрхлэгчийн хамтаар биечлэн хийгээд энэ талаараа тусдаа үзлэгийн тэмдэглэл хөтөлдөг. Тухайн үзлэгийн тэмдэглэлийг би үзлээ. Тухайн тэмдэглэлд бичигдсэн ачилтын гэрэлтүүлэг, цамхгийн гэрэлтүүлэг гэх мэт бичигдсэн тоног төхөөрөмжүүдийн ард зөвлөсөн тэмдэглэгээг гараар хийсэн байгаа нь тухайн тоногт төхөөрөмжүүд аюулгүй хэвийн ажиллагаатай байгааг биечлэн үзэж тэмдэглэсэн тэмдэглэгээ болно. Харин 7 дугаартай хүснэгт 11, 12 дугаартай хүснэгтэд гараар бичигдсэн тэмдэглэгээ нь тухайн гэрэлтүүлэгт засвар хийгдэх шаардлагатай нөхцөл байдлыг бичсэн байна. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн миний үзлэгийн энэхүү тэмдэглэлд бичигдсэн 7 болон 11, 12 дугаар хэсэгт гараар бичигдсэн тоног төхөөрөмжийн сэлбэг, гэрэл зэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гал гарч дэлбэрэлт үүссэн ***** шатахуун хадгалж байсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гал гарч дэлбэрэлт үүссэн 4 дугаартай 2000 м3 хэмжээтэй савтай ямар ч хамааралгүй асуудал болно. "Т п" ХХК-ийн *****-ын агуулахын ***** шатахуун хадгалж байсан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гал гарч дэлбэрэлт үүссэн 4 дугаартай 2000 м3 хэмжээтэй саванд цахилгаан болон цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмж огтоос байгаагүй ээ. Учир нь бүх шатахуун хадгалдаг савнуудад цахилгаан ороогүй, цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмж суурилуулахыг аюулгүй байдал талаасаа хориглодог болно. Манай байгууллага болон миний хувьд дээрх үзлэг шалгалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хийж байгаагүй. Мэргэжлийн байгууллагын цахилгааны аюулгүй байдалд хяналт үзлэгийн хувьд би өөрөө шалгалтаа хийгээд явчихдаг байсан болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
“Т п” ХХК-ийн ****** агуулахын сар бүр хийгдэх 1 дүгээр шатны үзлэгийн хуваарь, хуваарийн дагуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэл /2 дахь 36-59 дахь тал/,
“Т п” ХХК-ийн ****** агуулахын ***** босоо 4 дугаартай 2000м3 багтаамжтай шатахуун хадгалах саванд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 352,906,8 литр ***** шатахууны үлдэгдэлтэй байсан талаарх тооцоолол /2 дахь хаватст хэргийн 62 дахь тал/,
Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Миний бие тухайн ажилд томилогдоод гал гарч дэлбэрэлт үүссэн "Т п" ХХК-ийн ***** сумын ***** дугаар багт байрлах шатахууны агуулахын ***** шатахуун хадгалах 4 дугаартай 2000 м³ хэмжээтэй босоо савны шатахууны байдалд санхүүгийн тооцооллыг урьд нь хэмжилт хийж байсан санхүүгийн баримтууд болон тухайн байгууллагын шатахууны тооцооллын санхүүгийн программ дээр тооцож үзэхэд ослоос өмнө хамгийн сүүлд буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ***** шатахууны санхүүгийн бүртгэл тооцоогоор тус саванд 652,906 литр 800 грамм хэмжээтэй ***** шатахуун хадгалагдаж байсан байна. Ингээд 2022 оны 12 дугаар 01-ний өдөр болсон дээрх ослын дараа тухайн шатахууны саванд хэрэглэгдэх боломжгүй болсон үлдэгдэл шатахууныг хэмжиж савыг шавхахад 385, 570 литр ***** шатахууныг шавхан гаргаж цэвэрлэгээ хийсэн. Тухайн саванд байсан ***** шатахуунаас ослын явцад шатаж ууршиж хоргодсон нь 267,336 литр 800 грамм шатахуун гэсэн тооцоо гарч байсан. Тухайн сав нь өөрөө 2000м3 шатахуун агуулах хэмжээтэй сав бөгөөд үүнийг тухайн саванд байсан ***** шатахуунаас ослын литрт шилжүүлбэл 100 хувь дүүргэлттэй байлаа гэхэд 2,000,000 литр шатахуун орох хэмжээтэй сав юм. Тэгэхээр дээрх санхүүгийн тооцоогоор 2022 оны 11 дүгээр 30-ны өдрийн байдлаар тус саванд 652,906 литр 800 грамм хэмжээтэй ****** шатахуун хадгалагдаж байсан гэхээр тухайн савны шатахууны дүүргэлт нь 32,6 хувийн дүүргэлттэй байсан гэх санхүүгийн тооцоо гарч байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/,
Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байхад өөрийн ажил болох ***** сум 03 дугаар багт байрлах “Т п” ХХК-ийн агуулах баазад ирсэн. Би ажлын өрөө буюу гал тогоондоо ороод хувцсаа солиод цайгаа чанаж байгаад аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зурах зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б гэх хүнтэй уулзахаар орсон. Гэтэл Б ажил дээр байгаагүй. Харин салбарын эрхлэгч С зааварчилгааг амаар өгч зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Ингээд гарын үсэг зурчхаад гарах гэтэл газар хөдөлж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд би гараад хартал урдаас механик Э гэх залуу ирээд "2000н сав дэлбэрчихлээ. Онцгой байдлын газар руу залгаарай" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 74 дахь тал/,
Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би “Т п” ХХК-ийн ******-ын ***** баазад механикчаар ажилладаг. Тус албан тушаалыг 2020 оны 4 сараас хойш хийж гүйцэтгэж байна. Би өнөөдөр өглөө 08 цаг 30 минутын үед хамт ажилладаг засварчин Ч.Г, жолооч Х.Б нартай цуг ажил дээрээ ирж оффисын байр руу орж аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зурж бас цагаа бүртгүүлэхээр ороход оффис дотор засварчин Ю, цахилгаанчин Х засварчин Ц, түлшний нярав О нар сууж байсан. Тэгээд гарын үсгээ зурчхаад гарч граж руу очиж давтан засвартай байсан машины жолооч нарт би зааварчилгаа өгчхөөд тэнд хэсэг суугаад байж байхад 09 цаг өнгөрөөгөөд оффис руу алхаад явж байхад миний ар талд хүчтэй дэлбэрсэн дуу гарахаар нь зочоод эргээд харахад 2000 савны дээрээс хар утаа манараад гал гарч эхэлсэн. Тэгээд би гүйгээд оффис руу үүдэн дээр очиход манай эрхлэгч С тогооч М нар зогсож байсан. Тэгээд би тэр хоёр дээр очоод гал гарчихлаа сав дэлбэрчихлээ гэж хэлээд гал каманд дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал/,
Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 02, 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цаг хүртэл тус агуулахад харуулаар ажилласан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 09.00 цагт дараагийн ээлжийн харуул Ц.Д-д ажлын байраа тэмдэглэл үйлдэж хүлээлгэж өгсөн. Ээлжээс буусан харуул болон ээлж хүлээж авсан харуул нар, нярвын хамт түлш, бензин шатахууны савыг хэмжиж дууссаны дараа ажлаас буудаг юм. Өчигдөр /2022.12.01/ 09.00 цагт ажлаа харуул Ц.Д-д хүлээлгэж өгчхөөд шатахууны савнуудаа хэмжих гээд нярав Н.О эгч дээр орж уулзан "Шатахууны савнуудаа хэмжих үү" гэж асуухад "Өнөөдөр сарын эхний өдөр учраас нягтлан Н ирж хамт шатахуун хэмжинэ" гэж хэлэхээр нь би өө тэгвэл удах юм байна дүү нь эртхэн ажлаасаа буучих уу гэж асуухад тэрээр надад тэг тэг гэж хэлээд би ажлаасаа бууж гэр рүүгээ харьсан. Намайг гэртээ ороход 09.30 цаг болж байсан шиг санагдаж байна. Миний ажлын байрны тодорхойлолтыг манай ажлын Хөдөлмөр хамгааллын инженер Б гэдэг хүн надад танилцуулж гарын үсэг зуруулж байсан. Харуул албан тушаалтай хүн тухайн объектод 24 цагаар харуул, хамгаалалтын чиглэлээр хяналтын камераа хараад хонодог. Шөнө 2-3 удаа объектоо тойрч биечлэн хяналт тавина. Долоо хоногийн хагас, бүтэн сайны өдрөөс бусад ажлын өдрүүдэд нярвын хамт шатахууны савны үлдэгдэл шатахууны хэмждэг. Шатахууны үлдэгдлийн талаарх мэдээллийг нярав бичиж тэмдэглэж авдаг. Манай газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хашаанд шатахуун хадгалахад зориулалттай, нийт 7 ширхэг босоо хэлбэртэй, ган төмөр сав байдаг. Үүнээс 6 ширхэг нь 400 тонны сав, үлдсэн 1 ширхэг сав нь 2000 тонны хэмжээтэй. Эдгээр шатахуун хадгалах савнуудад зориулалтын хянах самбар гэж байдаггүй. Тус байгууллагын нярав, харуул нар ажлын өдөр бүр гар аргаар шатахууны үлдэгдлийг хэмждэг. Харин байгууллагын нягтлан бодогч сар бүрийн эхний өдөр ирж нярав, харуул нарын хамт тооллого явуулж хэмждэг. Агуулахын хашаанд байгаа нийт 7 ширхэг шатахууны сав нь миний мэдэхийн 400 тонны хэмжээтэй 3 ширхэг сав нь огт түлш, шатахуунгүй хоосон сав байгаа. Харин 400 тонны 3 ширхэг сав, 2000 тонны 1 ширхэг сав нь шатахуунтай байсан. Уг савнуудад ачааны вагоноор шатахуун ирж дүүргэдэг. Харин дүүргэсэн шатахууныг "Т п" ХХК-ийн ************ зэрэг салбарууд руу ачааны цестерн автомашинуудаар зөөвөрлөдөг. Агуулахын хашаанд байгаа шатахуун хадгалах төмөр савны үлдэгдэл шатахууныг нярав, харуулууд нийлж өдөр бүр хэмжихдээ дараах байдлаар хэмждэг. Агуулахын нярав Н.О эгч бүртгэлийн дэвтрээ барьж явдаг, харин хоёр харуул болохоор савтай бортого, дамартай металь төмөр материалаар хийсэн сунадаг метр, дэнсээ метр, лац тасалдаг хаздаг бахь зэргийг саванд хийгээд барьж босоо байрлалтай төмөр савны орой руу, уг савны хажуугаар дугуйрч өгссөн шатаар дээш гардаг. Ингээд нярав, хоёр харуулууд төмөр савны оройд гарч очихоор төмөр савны оройд жижиг хэмжээтэй таг байдаг. Тэр таг байнга лацтай байдаг. Тэр лацийг шалгаж үзээд хаздаг бахиараа хазуулж тасалдаг. Дараа нь төмөр савны тагийг нээж нугасаар нь хойш нь гэдийлгэж тавьдаг. Үүний дараа нярав Н.О эгч шатахууны өндрийг хэмжих зорилгоор урдаа гуулин хүндрүүлэгчтэй, сунадаг төмөр метрийг доош нь унжуулж төмөр савны ёроолд хүргэж, буцаагаад дээш нь татаж гаргаж ирээд тус метрийн норсон хэсгийн хэмжээгээр шатахууны өндрийн хэмжээг гаргаж дэвтэртээ бичдэг. Энэ өндрийн хэмжээ буюу метрээр хэмжиж ажиллагааг нярав Н.О эгч заавал өөрөө хийдэг. Үүний дараа 40-50 см урттай, хоёр талдаа чихтэй, төмөр материалаар хийгдсэн шатахууныг дээжилж авах зориулалттай бортогыг олсоор шатахууны савны доош унжуулан, гүний худгаас ус ховоодон авч байгаа мэт үйлдэл хийж шатахуун дүүргэж гаргаж ирдэг. Энэ ажиллагааг харуул хийдэг. Би байгаа үедээ би өөрөө л хийчихдэг. Харин харуул Ц.Д ах болохоор шатахууны тагийг хааж лацдах ажил хийдэг байсан. Шатахуун дүүргэсэн бортоготой савыг төмөр савын амсар дээр хоёр чихнээс нь сэрээдэн тогтоож байгаад дэнсээ метрээ дүрж хүндийн жинг нь хэмждэг. Энэ хүндийн жинг хэмжих үйлдлийг нярав Н.О эгч хийдэг Хүндийн жинг нь хэмжиж дуусаад шатахуунтай бортогоо төмөр савнаас бүүр гаргаж ирээд буцаагаад шатахууныг нь том төмөр сав руу юүлж хийчхээд тагийг нь хаагаад лацдаж бүртгэлийн дэвтэрт нярав Н.О эгч лацныхаа дугаарыг бичиж тэмдэглээд бүгдээрээ доош буудаг. Бүх савнуудыг хэмжээд дуусахад ойролцоогоор 10-20 минутын хугацаа зарцуулдаг. Төмөр материалаар хийсэн хоёр талдаа чихтэй бортогыг шатахууны савнаас гаргахдаа уг төмөр амсарт хүчтэй хавирах, шүргэх тохиолдолд оч үсэрч гал түймэр гарах боломжтой. Хоёр төмөр хоорондоо хавирахаар оч үсэрч гал түймэр гарсан байж болно гэж бодож байна. Тэр үйлдэл нь харуул Ц.Д ах шатахууны төмөр сав руу төмөр бортогыг олсоор доош нь унжуулж, шатахуун дүүргээд буцаагаад татаж гаргаж ирж байгаа үйлдэл болов уу гэж би бодож байна. Яагаад харуул Ц.Д ах гэж хэлж байна вэ гэхээр нярав Н.О эгч болон нягтлан Ө.Н нар хэзээ ч бортогоор шатахуун татаж авдаггүй юм. Миний бодлоор харуул Ц.Д ах төмөр бортогонд шатахуун дүүргэж дээш нь татаж савны амсарт гаргаж ирэх явцад гал түймэр гарсан юм болов уу гэж бодож байна. Тиймээ зарим үед шатахуун дүүргэсэн төмөр бортогыг дээш нь татаж гаргах үед том төмөр савны амсарт бортого цохигдох, хавирч төмөр дугарах дуу чимээ гарах тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 95-96, 114 дэх тал/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 03 минутад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт 103-аар нэг хүн хүргэгдэж ирсэн. Тухайн эмэгтэй хүнд үзлэг хийхэд арьс салст цонхигор цагаан, хамар, уруулын гурвалжин хөхөрсөн, зүүн чихнээс цус ихээр гарсан амьсгал, зүрх, судасны үйл ажиллагаа бүрэн зогссон байсан учраас лавшруулах яаралтай тусламж үзүүлж эм тариа хэрэглэсэн боловч амьсгал, зүрх, судасны үйл ажиллагаа сэргээгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 98 дахь тал/,
Гэрч Н.Л-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би “Т п” ХХК-нд 2010 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл технологи хариуцсан инженерийн ажилд ажиллаж байна. Би “Т п” ХХК-ний шатахуун түгээх станцын засвар үйлчилгээг хариуцсан ажилладаг. Мөн ШТС-ын түгээгүүрийн сэлбэг хэрэгслийг удирдлагад захиалга өгч мэдэгдэх бас төвийн бүсийн цахилгаанчин, засварчин, жолооч өдөр тутамд мэргэшлийн удирдлагаар хангаж ажилладаг юм... “Т п” ХХК-ний ****** аймаг дахь шатахуун хадгалах агуулахын 2000мкб саванд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хэмжилтээр 610,831 литр ***** бензин байсан. “Т п” ХХК-ний ***** аймаг дахь салбарын захирал Ж.З, агуулахын эрхлэгч Б.С, хөдөлмөр хамгааллын ажилтан Г.Б, инженер Э нарыг танина бусад ажилтан нарыг сайн мэдэхгүй байна... ******** салбарын агуулахад байрлах түлш, бензин хадгалах савны засвар үйлчилгээ үзлэг шалгалтыг засварчин, цахилгаанчин, технологи хариуцсан инженер нар хийдэг. Хэзээ үзлэг шалгалт хийсэн талаарх мэдээллийг ***** салбарын технологийн инженер Ц.Э, болон хөдөлмөр хамгааллын ажилтан Г.Б нар мэдэж байгаа. “Т п” ХХК-ний ****** аймаг дахь салбарын шатахуун хадгалах агуулахын ажилчдын аюулгүй байдлын хангах албан тушаалтан бол хөдөлмөр хамгааллын ажилтан Г.Б, харин 2000мкб савны бүрэн бүтэн байдлыг хариуцсан алба хаагч нь технологийн инженер Ц.Э байгаа юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 101-104 дэх тал/,
Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2009-2013 оныд хооронд Монгол Улсад Шинжлэх ухаан технологийн их сургуулийн геологи газрын тосны сургуулийн нефть хийн хадгалалт тээвэрлэлтийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн ба 2013 оноос өнөөдрийг хүртэл энэ чиглэлээрээ тасралтгүй 10 жил ажиллаж байгаа ажлын туршлагатай болно. **** шатахуун нь өөрөө шатах тослох материал юмаа. Тухайн материалын молекуль бүтэц нь өөрөө халуунд халснаар тодорхой хэмжээнд тэлж ихэсдэг, хүйтэнд хөрөхөд агшиж багасаж байдаг онцлог шинж чанартай юмаа. Тиймээс заавал ***** шатахуун гэхгүйгээр ямар ч шатах тослох материал хадгалагдаж байгаа савандаа 100 хувиар дүүргэлт хийж болдоггүй тухайн хадгалж байгаа савандаа хамгийн ихдээ босоо саванд 80-85 хувьд, хэвтээ саванд 90 хувь дүүргэлт хийдэг онолыг хичээлийг бидэнд сургуульд энэ мэргэжлээр сурч байхад мэргэжлийн багш нар ч зааж байсан мөн бид амьдрал практикт ч гэсэн энэ дүүргэлтийн хамгийн өндөр хэмжээг шатахуун хадгалах саванд барьж ажилладаг юмаа. Мөн тухайн ***** шатахуун нь халуунд их хүйтэнд арай бага хэмжээтэй дээшээ нүдэнд тэр бүр харагдахгүйгээр агаарт ууршилт өгч байдаг дэгдэмхий шинж чанартай онцлог шатах тослох материал юмаа. Иймээс мөн тухайн шатахуун хадгалж байгаа савнаас зөөж ачилт хийх тохиолдолд тухайн хадгалагдаж байгаа савны дээрээс биш харин доороос зарлага болон орлогыг хийдэг онцлогтой юмаа. Монгол Улс нь өөрөө газрын тосны бүтээгдэхүүн хадгалах тээвэрлэх талаарх баталсан албан ёсны тогтоол шийдвэр дүрэм журам стандарт муутай. Жишээ нь миний сая мэдүүлсэн дүүргэлтийн хэмжээг аюулгүй байдал талаасаа онолын хувьд сургуульд мэргэжлийн багш нар бидэнд 80-85 хувь гэж заагаад бид практикт энэ хувийг мөрдөн ажиллаж байгаа болохоос яг энэ талаар баталсан дүрэм журам стандарт манай улсад байхгүй байна. Миний санаж байгаагаар тухайн саванд хэмжилт хийхдээ найрлагад нь төмөр гэх металь орсон хэмжигч, бусад багажийг тухайн саванд хэмжилт хийхэд хориглодог. Учир нь төмөр бол цахилгаан дулаан үүсгэх, оч хаях үүнээс үүдэлтэй тухайн саванд гал гарч дэлбэрэлт үүсэх шууд эрсдэлтэй металь гэдэг утгаар нь хориглодог. Голцуу хэмжилт хийж байгаа практикт зэс болон гууль, хөнгөн цагаан материалаар хийгдсэн багажийг ашиглаж байгаа болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
Гэрч С.С-ийн мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Миний хувьд газрын тосны савны бүтээгдэхүүн хадгалах савны чиглэлээр дагнан хичээлүүд заадаг, энэ чиглэлээр өөрийгөө мэргэшүүлж судалж байгаа доктрант юм. Практикт би “Н” ХХК-ийн харьяа “******”-д ажиллаж байсан. Мөн Монгол Улсын нөөцийн агуулахад шатахууны дутагдлын хэрэг дээр өөрийн мэргэжлийн салбарын багш нартай хөндлөнгийн шинжээчээр ажилласан болно. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савыг дээврийн бүтцээр конус, хөвүүртэй, хөвдөг төрлийн гэж гурав ангилж байна. Тухайн “Т п” ХХК-ийн гал гарч дэлбэрэлт үүссэн ***** шатахуун хадгалж байсан 2000м3 хэмжээтэй сав нь конус дээвэрт сав юм. Савны дээврийн хийцээс хамаарч тухайн саванд хадгалах дүүргэлтийн дээд хэмжээг тогтоож өгдөг. Манай улсад Монгол Улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаартай “Барилгын норм ба дүрэм батлах” тушаалаар батлагдсан “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, галын аюулгүй байдлын норм БНБД 21-03-04”-г мөрдөхөөр заасан ба Монгол Улсын 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 256 дугаартай тушаалаар баталсан “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах барилгын технологийн зураг төсөл БД-31-114-11”, Барилгын норм дүрмийн 4.3.3-н хүснэгт 6-д 5000м3 хүртэл багтаамжтай хөвүүрэн дээвэртэй /конус дээвэртэй/ савыг 85 хувь хүртэл дүүргэнэ гэж заасан байдаг. Тиймээс 2000м3 багтаамжтай “Т п” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах гал гарсан тухайн сав 85 хувиас илүүгүй дүүргэлттэй байвал эрсдэл аюулгүй болно. Үүнээс бага хэмжээтэй дүүргэлттэй байсан ч тухайн сав эрсдэл аюулгүй гэсэн үг юм... Тухайн саванд шатахууны дүүргэлт 80-85 хувь байхдаа илүү аюулгүй, эрсдэлгүй дээшлэх тусам эрсдэлтэй, харин дотор шатахууны түвшин багасах тусам савны дотор талд хий зай үүсэж энэ орон зайд шатахууны уурын халалт илүү ихээр үүсэж галын эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Учир нь шатахуун бол ууршилт өндөртэй шатамхай чанар илүү бүтээгдэхүүн болоод тэр юм. Монгол Улсад мөрдөгдөж байгаа 2006 онд шинэчлэгдсэн 1998 онд батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хэмжилтийн технологи, үйл ажиллагааны аргачлал MNS4633:2006 стандартын 2.7 болон 2.4, 2.5, 3.2, А.1.5, А2, А1-д заасан шаардлага нийцсэн буюу “Газрын тосны бүтээгдэхүүнд уусдаггүй, цахилгаан цэнэг хуримтлуулдаггүй, хатуу метальтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийгдсэн хэмжих хэрэгслийг ашиглах гэж заасан байдаг.” Үүнээс дүгнэхэд манай салбарт бүх тоног төхөөрөмж, сая асуусан хэмжилт хийх багаж нь гууль, хөнгөн цагаан зэрэг материалаар хийгдсэн эсхүл гадаргууг энэ металиар бүрсэн багажийг буюу бортого, хэмжигч туузан метр зэргийг ашиглахыг зөвлөдөг... Мөн хэмжилт хийх ажиллагаанд оч, дулаан, цахилгаанжилт үүсгэдэггүй материалаар хийгдсэн хувцас хэрэглэл өмсөх, хэрэглэх мөн хэмжилт хийх ажиллагааг гүйцэтгэхдээ гар утастай ажиллахыг хориглодог. Учир нь гар утас нь долгион хэлбэлзэлд байдаг учраас галын эрсдэлтэй гэж дүгнэдэг. Энэ талаар холбогдох батлагдсан мөрдөгдсөн стандарт дүрэм гэж байхгүй ч Олон Улсын стандартад ийнхүү заасан байдаг тул газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дотоод журамдаа оруулж, энэ талаар мөрдөж байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний хувьд асалтын хэд хэдэн температурыг авч үздэг. Өөрөө аяндаа асах температур, дөл үүсгэх температур зэрэг нь галын аюулгүй байдалтай холбогддог. Шатахуун өөрөө аяндаа асахын тулд 1м3 агаарт 1,4-7,6 хувьтай агуулагдаж, температур нь +300с дээш гарсан байх шаардлагатай. Иймээс тухайн нөхцөл буюу 2000м3 хэмжээтэй шатахуун хадгалах саванд хэмжилт хийх үед буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөөний 09 цагт орчны градус +300с байгаагүй гэж үзэж байна. Иймээс тухайн савны шатахуун өөрөө аяндаа асаагүй нь тодорхой юм. Ноцох хэмийн хувьд агаар дахь концентраци нь 1,4-7,6 хувь үед ямар нэгэн оч үүсгэх эх үүсгэвэр байсан тохиолдол /тухайлбал хэмжигч бортогоны материал төмрөөр хийгдсэн, тухайн бортого савны хэмжилтийн лүүк буюу амсарт шүргэх, цохих үед оч хаях процесс явагдах/-д ноцох үзэгдэл явагдана. Энэ үед гал гарч дэлбэрэлт үүсэх боломжтой. Шатах процессын 3 элемент нь шатах бодис /шатахууны ууршилт/, исэлдүүлэг буюу хүчилтөрөгч /агаар/, дулаан /оч, дөл үүсэх процесс/ нийлснээр явагддаг. Тиймээс эдгээр нөхцөл бүрдсэнээс тухайн гал гарч дэлбэрэлт үүссэн гэж би мэргэжлийн хүний хувьд өөрөө дүгнэсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 119-124 дахь тал/,
Гэрч Ц.Ө-ын мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдөр мэдүүлсэн: “... Намайг анх тухайн байгууллагад 2020 оны 02 дугаар сард "Т п" ХХК-ийн Улаанбаатар хотын Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ороход байгууллагын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааврыг шинэчлэн батлах гэж байгаа учраас төсөлтэй нь танилцаад зааварт оруулах саналаа өг гээд тухайн заавар нь төсөл хэлбэрээр танилцуулагдаж байсан. Ингээд байгууллагын тухайн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа төсөл хэмжээнд санал авч боловсруулагдаж байгаад 2020 оны 06 дугаар сарын сүүлээр гүйцэтгэх захирлын тушаалаар албан ёсоор батлагдаж байгууллагын хэмжээнд мөрдөгдөж эхэлсэн. Миний ажилладаг ажлын орчин Улаанбаатар хотод буюу төв байгууллагатайгаа ойрхон учраас би өдөр тутамдаа төв байгууллагаараа биечлэн очих шаардлагатай байдаг тул би хүний нөөцийн ажилтнаас 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Т п” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын тушаалаар баталсан Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгааг цаасан хэлбэрээр хэвлүүлж авч өөрийн “Т п" ХХК-ийн Улаанбаатар хотын Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын ажилчдад судлуулан танилцуулж мөрдүүлж эхэлж байсан. Ингээд би удалгүй ээлжийн амралтаа аваад 2020 оны 09 дүгээр сард ээлжийн амралт маань дуусаад ажилдаа эргэж ороод байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэхэд дээрх 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр файл үүсгэж дотоод сүлжээнд албан ёсоор байршуулсан байсан болно. Энэхүү 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/29 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан манай байгууллагын хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь одоо ч байгууллагын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичиг мөн. Манай "Т п" ХХК нь Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа олон салбар нэгжтэй, томоохон байгууллага учраас байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа бүхий л дүрэм журам удирдлагаас өгсөн үүрэг ажлын чиглэл, шинэ мэдээ мэдээлэл гэх бүхий л байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр мэдээллийг байгууллагын дотоод сүлжээнд байршуулдаг. Энэ дотоод сүлжээ рүү манай байгууллагын бүхий л ажилтан хүний нөөцийн ажилтнаас ажилтан тус бүрд олгосон тусгай нууц кодоор нэвтрэн орж мэдээ мэдээлэл дүрэм журам заавартай тушаалтай танилцдаг болно. Байгууллагын удирдлагаас ч мөн байгууллагын дотоод сүлжээ рүүгээ ажилтан бүр ажилтай өдөр бүртээ орж байгууллагаас байршуулсан мэдээ мэдээлэл, тушаал дүрэм журам заавартай танилцаж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж бай гэж шаарддаг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь манай "Т п" ХХК-ийн хэмжээнд 2 жил гаран хэрэгжсэн үйл ажиллагаандаа өдөр тутам хэрэглээд мөрдөөд хэвшсэн эрх зүйн баримт бичиж заавар болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 146 дахь тал/,
“Т п” ХХК-ийн ****** салбараас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/56 дугаартай албан тоотоор ирүүлсэн салбарын дотоод журмын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 128-136 дахь тал/,
“Т п” ХХК-ийн 2020 оны А тушаал гэсэн хаягжилттай, гадна талаараа архивын бор хавтастай, 1 хавтас материалд 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 149-164 дэх тал/,
“Т п” ХХК-ийн дотоод сүлжээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 176-187 дахь тал/,
2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/01 дугаартай үйлдвэрлэлийн ослын тухай: “...Ажил олгогч нь ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргийнхээ хүрээнд гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/02 дугаар тушаалаар "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах журам" баталж, 2021 оны 11 дүгээр сарын 10, 19-нд ажлын хувцас олгож, бүртгэл хөтөлсөн байна. 221800481 дугаартай хэрэгт авагдсан гэрэл зургуудаас үзэхэд осолдогч Ө.Н байгууллагаас олгосон ажлын хувцас өмсөөгүй, Н.О , Ц.Д нар ямар хувцастай байсан нь мэдэгдэхгүй байна. Физикийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Б.Д-ын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай физикийн шинжилгээний дүгнэлтээр “өнгийн туузан метр үзүүрт байгаа шар өнгийн “1” гэж дугаарласан улаан хүндрүүлэгч гууль, “1” гэж дугаарласан улаан өнгийн туузан метр, улаан өнгийн хэсэг хуванцар “2” гэж дугаарласан туузан метрийн хүндрүүлэгч гууль, “6” гэж дугаарласан эд зүйлээс бэхжүүлж авсан дээж хуванцар “12” гэж дугаарласан бичиг баримтын цэнхэр хавтас хуванцар “15” гэж дугаарласан төмөр бортогоны олсны хэсэг хуванцар байна гэсэн байгаа нь "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал" МNS 4633:2006 стандартын С хавсралт буюу “Шатахууны хэмжээг тодорхойлох аргачлал" хэсгийн С.1.3-т "Хэмжих хэрэгслүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: ...Шатахуунд уусдаггүй, хэмжилтийн явцад металлтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийгдсэн байх" гэсэн шаардлагыг хангасан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагаанд ашиглагддаг зөөврийн дээж авагч, шатахууны дүүргэлтийн өндрийг тодорхойлох мм-ийн хуваарь бүхий сүмбэн метр, хүндрүүлэгчтэй туузан нь метр, суурин түвшин хэмжигч болон бусад адилтгах багаж хэрэгсэл нь газрын тосны бүтээгдэхүүнд уусдаггүй, цахилгаан цэнэг хуримтлуулдаггүй металлтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийгдсэн, савны зохих түвшинд хүртэл живэх боломжийг хангаж хүндрүүлсэн, тодорхой жинтэй, техникийн хувьд бүрэн бүтэн, үнэн зөв ажиллагаатай, хэмжлийн хуваарь, тоонууд тод байх, улс, салбарын хэмжил зүйн ээлжит шалгалтад хамрагдаж баталгаа тогтоогдсон, баталгааны хүчинтэй хугацаа дуусаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой юм байна. "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал" MNS 4633:2006 стандартын С хавсралт буюу "Шатахууны хэмжээг тодорхойлох аргачлал" хэсгийн С.1.3-т "Хэмжих хэрэгслүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: ...Шатахуунд уусдаггүй, хэмжилтийн явцад металлтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийгдсэн байх" гэж заасан байна. Тухай үед осолдогч нарын хэмжилт хийх, дээж авах ажиллагаанд ашиглаж байсан, хэргийн газрын үзлэгээр 15 гэж дугаарлан хураан авсан бортого сав нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн физикийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Д-ын хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай физикийн шинжилгээний дүгнэлтээр дээрх стандартын шаардлагыг хангахгүй байна. "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" 02/29 дугаар тушаалаар "Гучин долоо. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар" баталсан байна. Энэ зааврын 2 буюу "Нөөцийн саванд хэмжилт хийх заавар"-ын 2.1-д "Шатахууны саванд хэмжилт хийхэд агуулахын эрхлэгч, агуулахын нярав, инженер ээлж хүлээн авч байгаа болон хүлээлгэн өгч байгаа харуул гэсэн бүрэн бүрэлдэхүүнтэй байж тогтмол цагт хэмжилт хийгдэнэ. Дутуу бүрэлдэхүүнтэй хэмжилт хийхийг хориглоно" гэж заасан заалт зөрчигдөж, хэмжилт хийхэд агуулахын эрхлэгч, инженер нар оролцоогүй байхад буюу дутуу бүрэлдэхүүнтэй ажил хийгдсэн. Тухайн өдөр осолдогч нарт зааварчилгаа өгөөгүй байгаа нь "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" 02/29 дугаар тушаалаар баталсан "Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар"-ын 1.3-т "Ажил эхлэхээс өмнө бүх ажилчид ХАБЭА-н инженерээс технологийн, галын болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай заавал уншиж танилцаж гарын үсгээр баталгаажуулан ажилд гарч байх. /ХАБЭА-н зааварчилгаа авалгүй ажилд гарахыг хатуу хориглоно/, мөн тушаалаар баталсан "Агуулахын эрхлэгч ажил үүрэг гүйцэтгэх үедээ сахих аюулгүй ажиллагааны заавар"-ын 1.35 дахь аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа аваагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно" гэсэн заалтууд зөрчигдсөн. "Т п" ХХК-ийн ***** салбарын агуулахын хашаанд байрлах ***** шатахуун хадгалж байсан 2000м3 хэмжээтэй сав 2019 онд ашиглалтад орсон, Ашигт малтмал, газрын тосны газар ГТБА-БК45013-ААН-ТС01 дугаараар улсын бүртгэлд бүртгэж, "Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны ашиглалтын паспорт" олгосон байна. "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал" МNЅ 4633:2006 стандартын 4.1.1-д заасны дагуу 5 жил тутамд саванд металл хийцийн ашиглалтын нөөцийн шалгалтыг эрх бүхий байгууллагаар хийлгэж уг савыг цаашид ашиглах зөвшөөрлийг авсан байх ёстой. Салбарын захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр баталсан "***** агуулахын сар бүр хийгдэх нэгдүгээр шатны үзлэгийн хуваарь"-ийн дагуу эрхлэгч Б.С, инженер Ц.Э, цахилгаанчин Х.Х нар агуулахын савны ашиглалтын байдалд сар бүр үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн байгаа нь хэвийн ажиллагаатай байсныг нотолж байна. "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" 02/29 дугаар тушаалаар баталсан "Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар"-ын 1.4-т "Ажилчид хэмжилт, ачилт хийх үедээ гар утас болон хувийн эд зүйлсийг орхиж гарах бөгөөд ашиглахыг хатуу хориглоно" гэж заасан байна. Осолдогчийн хувцаснаас гар утас илэрсэн нь дээрх зааврыг зөрчсөн үйлдэл болно. Хэмжилт, ачилт хийх үедээ яагаад гар утас биедээ авч явж болохгүй талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, стандарт болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан эрх зүйн акт хайгаад олоогүй, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд өөрсдийн заавар, дүрэм, журмаар зохицуулж байна. Осол болохоос өмнөх өдрүүдэд ажиллагсдад давтан болон өдөр тутмын зааварчилгааг тогтмол өгч байсан бөгөөд сар бүрийн 1-ний өдөр хийгддэг шатахуун хадгалах саванд хэмжилт хийх, дээж авах ажиллагааны үед тохирсон зааварчилгаа өгсөн баримт байхгүй байна. "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" 02/29 дугаар тушаалаар баталсан "Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар"-ын 1.7 дахь "Өндөрт ажиллах /саванд хэмжилт хийх, автоцистернд ачилт хийх, автоцистерн дээр ажиллах, шалган дээр ажиллах, 1,5 метрээс дээш өндөрт ажиллах/ ажилчид хамгаалалтын малгай /каск/, өндрийн бүс зүүж өндөрт ажиллана" гэсэн заалт зөрчигдөж, хамгаалах бүс хэрэглээгүй байна. "Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал" MNS 4633:2006 стандартын С хавсралт буюу "Шатахууны хэмжээг тодорхойлох аргачлал"-д тухайн ажлыг хийж гүйцэтгэх үеийн цаг агаарын нөхцөл байдлын талаар заагаагүй. Харин "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн "Хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" 02/29 дугаар тушаалаар баталсан "Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар"-ын 2.6-д "Хүчтэй салхи, дуу цахилгаантай, аадар бороотой үед хэмжилт хийхийг хориглоно" гэж заасан байна. Тухайн үед агаарын дундаж температур -16.7°С, салхины дундаж хурд 3-5 м/с, хур тунадасгүй байсан байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 194-198 дахь тал/,
Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээ нарын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай: “...Галын аюулгүй байдлын тухай хуульд тусгагдаагүй байна. Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210 тоот тушаалаар баталсан "Газрын тос бүтээгдэхүүний агуулахын техник ашиглалтын үлгэрчилсэн дүрмийн 2.3.14 дэх зааснаар “Тэсрэлтийн орчин үүсэх магадлалтай ажлын байранд ажиллагсад цэнэгжихээс хамгаалагдсан хувцас, гутал хэрэглэнэ гэж тусгасан байна. "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын 2020 оны 06 сарын 24-ны өдрийн №02/29 дугаартай "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" тушаалын Гучин долоо. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврын 1.4 Газрын тосны бүтээгдэхүүний агуулах дээр тооллого хийгдэхээр томилогдон ирсэн нягтлан бодогч, нярав, инженер, эрхлэгч болон (хэрэв эдгээр хүмүүс байхгүй тохиолдолд тэдгээрийн үүргийг орлон гүйцэтгэхээр эрх бүхий албан тушаалтнаас томилогдсон ажилтан) тооллогын бусад гишүүд, хяналт шалгалт хийх, зайлшгүй ажлын шаардлагаар ажил гүйцэтгэх ажилтан нь ХАБЭА-н инженерээс өгсөн технологийн, галын болон хөдөлмөрийн хамгаалал, аюулгүй ажиллагааны заавартай заавал уншиж танилцаж гарын үсгээр баталгаажуулж, зөвшөөрөн ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсаны дараа ажилд гарсан байх. 1.6 Ажилчид тахтай гутал, зориулалтын бус хувцас хэрэгсэл өмсөх, төмөр эдлэл, түлхүүр хэрэглэхийг хатуу хориглоно. 1.7 Өндөрт ажиллах /саванд хэмжилт хийх, автоцистернд ачилт хийх, автоцистерн дээр ажиллах, шалган дээр ажиллах, 1,5 метрээс дээш өндөрт ажиллах /ажилчид хамгаалалтын малгай/ каск/ өндрийн бүс зүүж өндөрт ажиллана гэж тус тус тусгасан байна. Галын аюулгүй байдлын тухай хуульд тусгагдаагүй байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын физикийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Д-ын хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай физикийн шинжилгээний дүгнэлтээр хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж хураан авсан дээрх үйл явдал болдог өдөр осолдогч нарын хэмжилт хийх, дээж авах ажиллагаанд ашиглаж байсан төмөр сав болох /15 гэж дугаарласан/ "бортого" нь төмөр /ге-99.4%/ элементийн найрлагатай байгаа тул тухайн төмрийн металлаар хийгдсэн бортого нь нягт ихтэй, хатуу зүйлийг цохих, шүргэх үед оч үүсэх боломжтой тул түлшний саванд гал гарч дэлбэрэлт үүсэх боломжтой байна гэж тусгасан байна. Энэ нь дараах дүрэм, журам, стандартыг зөрчсөн байна. Үүнд: Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 257 тоот тушаалаар баталсан "Газрын тос бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын ажлын байранд мөрдөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 21.3. Газрын тосны бүтээгдэхүүний сав түвшин хэмжих дээж авах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Резервуаруудад өөрсдийн хийсэн дээж авагч хэмжих хэрэгслийг тавихыг хориглоно. Харин шаардлагатай гэж үзвэл оч үсэргэхгүй материалаар тоноглосон савны хэмжих люкээр дамжуулж дээж авахыг зөвшөөрнө. 31 Гэхдээ зөвхөн 50мм мөнгөн усны багана хүртэлх даралттай савны хувьд зөвшөөрөгдөнө. МNЅ 4633:2006 Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлалын А хавсралтын А.1.4 Зөөврийн дээж авагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Дээж авагч нь газрын тосны бүтээгдэхүүнд уусдаггүй, цахилгаан цэнэг хуримтлуулдаггүй металлтай харьцахад оч үсэрдэггүй материалаар хийгдсэн байх - Зөөврийн дээж авагч бортого нь 500 мм өндөр, 50 мм-ийн багагүй дотоод голчтой байх гэж тус тус заасан байна. Иймд "Т п" ХХК-ний ****** аймгийн ***** сумын 3 дугаар багт байрлах шатахуун хадгалах агуулахын хашаанд байрлах 2000м3 хэмжээтэй, ****** шатахууны нөөц бүхий босоо саванд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн орчим тус компанийн ажилчид болох харуул Ц.Д , нягтлан бодогч Ө.Н , нярав Н.О нар нь хэмжилт хийх явцад ашиглаж байсан бортого нь дээрх эрх зүйн актуудын холбогдох заалтуудыг зөрчсөн, MNS 4633:2006 Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлалын А хавсралтын А.1.4-д заасан стандартын шаардлагыг хангаагүй байна. 2.4 дүгээр асуултын хариулт. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйл "Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг"-ийн 17.2.1. холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох гэж заасан байна. Тухайн гал гарч дэлбэрэлт үүссэн сав нь дээрх өдөр осолдогч нарыг хэмжилт хийх, дээж авах ажиллагааг хийж гүйцэтгэхээс өмнө галын аюулгүй, хэвийн горимоор ажиллаж байсныг дэлбэрэлт үүссэний дараах байдлаар тогтоох боломжгүй байна. ****** аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.М-ийн 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн амь хохирогч Ц.Д ийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл болон ***** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ш.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 03-ний өдөр үйлдсэн амь хохирогч Ц.Д ийн өмсөж явсан хувцсыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт дээр LG маркийн гар утас байгааг тусгасан. Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон И.Ц ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хууль ёсны төлөөлөгчөөс дахин авсан мэдүүлгийн тэмдэглэлд амь хохирогч Ө.Н нь дээрх хэмжилт хийх ажиллагааны явцад хувцасны халаасандаа iphone 13 pro max маркийн гар утастай байсан нь тогтоогдож байна. Иймд амь хохирогч Ц.Д , Ө.Н нар нь хэмжилт хийх ажиллагааны явцад "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын 2020 оны 06 сарын 24-ны өдрийн №02/29 дугаартай "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" тушаалын Гучин долоо. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн саванд хэмжилт, тооллого хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврын 1.5 заалт болох "Ажилчид хэмжилт, ачилт хийх үедээ гар утас, болон хувийн эд зүйлсийг орхиж гарах бөгөөд ашиглахыг хатуу хориглоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Хавтаст хэргийн материал болох мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтууд болох хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газраас хураан авсан эд мөрийн баримт, теле камерын бичлэг, фото зураг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гэх мэт баримтуудыг үндэслэн дүгнэхэд гал түймэр гарсан үндсэн шалтгаан нь ****** аймгийн ****** сумын ***** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Т п" ХХК-ийн шатахууны агуулахын хашаанд байрлах 2000м³ хэмжээтэй, ***** шатахууны нөөц бүхий босоо саванд ажилчид нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 цагийн орчим хэмжилт хийж байх үедээ төмөр /Fe-99.4%/ элементийн найрлагатай, төмрийн металлаар хийгдсэн бортогоор нягт ихтэй, хатуу гадаргуу бүхий ***** шатахуун хадгалах 4 дугаартай нөөц савны хэмжих люкны гадна болон дотор ирмэгт цохих, шүргэх үед оч үүсэж улмаар тухайн саванд дэлбэрэлт үүссэн байх үндэслэлтэй байна. Үүнд: Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын физикийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Д-ын хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай физикийн шинжилгээний дүгнэлтээр хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлж хураан авсан дээрх үйл явдал болдог өдөр осолдогч нарын хэмжилт хийх, дээж авах ажиллагаанд ашиглаж байсан төмөр сав болох "бортого" нь төмөр /Fe-99.4%/ элементийн найрлагатай байгаа тул тухайн төмрийн металлаар хийгдсэн бортого нь нягт ихтэй, хатуу зүйлийг цохих, шүргэх үед оч үүсэх боломжтой гэж тусгасан байна. ***** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ш.Б-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт дээр: Шатахуун агуулах савны таганд байрлах шатахуун хэмжих зориулалттай гэх цилиндр хоолойн тагны гадна болон дотор ирмэгт гүн хонхойлтууд, мөн цилиндр хоолойн дотор ирмэгт гүн хонхойлтууд, цилиндр хоолойн дотор гадаргууд гүн зураасан мөрүүд хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна гэх шинжээчийн дүгнэлтүүд болно. Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй. Галын аюулгүй байдлын тухай хууль, МNЅ 4633:2006 Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2009 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 210 тоот тушаалаар баталсан "Газрын тос бүтээгдэхүүний агуулахын техник ашиглалтын үлгэрчилсэн дүрэм, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 257 тоот тушаалаар баталсан "Газрын тос бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын ажлын байранд мөрдөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар, "Т п" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын 2020 оны 06 сарын 24-ны өдрийн №02/29 дугаартай "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар батлах тухай" тушаал гэх мэт хууль, дүрэм, журам, норм, тушаал стандартыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн осол гарах үед хэмжилтийн ажлыг гүйцэтгэсэн ажилтнуудын авч явсан эд зүйлс гал гарах үүсгүүр болохуйц гэдэг нь тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 217-223 дахь тал/,
****** аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 12 дугаартай “...Шатахуун агуулах савны таганд байрлах шатахуун хэмжих зориулалттай гэх цилиндр хоолойн тагны гадна болон дотор ирмэгт гүн хонхойлтууд, мөн цилиндр хоолойн дотор ирмэгт гүн хонхойлотууд, цилиндр хоолойн дотор гадаргууд гүн зураасан мөрүүд хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 50-64 дэх тал/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн *15" гэж дугаарласан төмөр бортого төмөр-/Fe-99.4% элементийн найрлагатай байгаа тул тухайн төмрийн металлаар хийгдсэн бортого нь нягт ихтэй, хатуу зүйлийг цохих, шүргэх үед оч үүсгэх боломжтой. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан “15” гэж дугаарласан төмөр бортого нь нягт ихтэй хатуу зүйлийг цохих, шүргэх үед оч үүсгэх боломжтой тул түлшний саванд гал гарч дэлбэрэлт үүсэх боломжтой байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 75-89 дэх тал/,
****** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 146 дугаартай: “...Талийгаач Ө.Н ийн биед баруун чамархайн яснаас дагзны заадас руу үргэлжилсэн хугарал, зүүн чамархай, дагзны цус хуралт, зүүн чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун 1-8, зүүн 2-5 дугаар хавирганы хугарал, зүүн эгэмний хугарал, баруун шилбэнд зулгаралт, бүсэлхийн ар, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь дэлбэрэлтийн улмаас өндрөөс унах үед амьд байх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост хийсэн химийн шинжилгээгээр этилийн спирт илрээгүй. Талийгаач цус нь АВО системээр OI Rh/+/ бүлэг байна. Талийгаач нь дэлбэрэлтийн улмаас өндрөөс унаж гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 130-140 дэх тал/,
****** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 147 дугаартай: “...Талийгаач Ц.Д- ийн биед тархины баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт тогтоогдлоо. Уг цус харвалт нь гал түймрийн үед дэлбэрэлтийн улмаас үүсэх боломжтой. Талийгаачийн биед илэрсэн тархины баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Дээрх цус харвалт нь амь насанд аюул учраагүй /гал түймэр, угаарын хийн хордлого, бензиний нөлөө/ бол эмчлэгдэх боломжтой байжээ. Талийгаач нь угаарын хийн хордлогын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг BIII, Rh/+/ байна. Талийгаачийн цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 98-100 дахь тал/,
****** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 148 дугаартай: “...Талийгаач Н.О ы биед баруун бугалга, өвчүүний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гал түймрийн үед дэлбэрэлтийн улмаас хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед учирсан баруун бугалга, өвчүүний битүү хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Талийгаач нь амьсгалын дээд доод замд бензин орж тагларсны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн биед баруун бөөрний уйланхайт архаг үрэвсэл, зүрх өөхлөлт илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусны бүлэг ОI байна. Талийгаачийн цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 115-117 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн дамартай сунадаг метрэнд иш нь бэхэлгээ буюу уг хэсгээрээ салсан гэмтэл /мөр/, мөнгөлөг саарал өнгийн металл хайрцагт тагны нүүр баруун талын зах ирмэг хэсгээрээ салсан, зүүн талын түгжээ эвдэрсэн, тагны ар талын хүрээ тагнаас салсан, тус хүрээ нугасны хэсгээс салж хөндийрсөн гэмтлүүд /мөрүүд/, цагаан өнгийн хуванцар зүйлд 1 талын таг нь салсан гэмтэл /мөр/ үүссэн байна. Бусад эд зүйлсэд ямар нэгэн шинэ ул мөр, эвдрэл гэмтэл үүсээгүй байна. Эд зүйлсэд үүссэн дээрх гэмтлүүд /мөрүүд/ нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчилсний улмаас болон доргилтын үйлчлэлээр үүссэн байна. Эд зүйлсэд үүссэн гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ, хуучин аль нь болох, хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн эсэх, гал гарч дэлбэрэлт үүсэхэд нөлөөлсөн байх боломжтой эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 215-217 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг боломжит байдлаар тодруулан хуулбарлан хүргүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн хүмүүсийн хийж байгаа үйлдэл, хөдөлгөөнийг тодорхойлох нь дүрс бичлэгийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой бусад зүйл илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дахь хавтаст хэргийн 236-243 дахь тал/,
****** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн бортогоны доод битүү хэсэг болон сэнжний гагнаас хэсгийн зах ирмэг жигд бус, чихэнд сэнж болгон төмөр утас ороож хийсэн байх тул гар аргаар хийсэн байх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 4-7 дахь тал/,
Т п ХХК-ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/29 дугаартай хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа батлах тухай тушаал, хавсралт /5 дахь хавтаст хэргийн 13, 14-16, 17-93 дахь тал/
Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологийн ерөнхий зааварчилгаа /5 дахь хаватст хэргийн 94-102 дахь тал/
Газрын тосны бүтээгдэхүүний агуулах блон шатахуун түгээх станц дээрх газрын тосны бүтээгдэхүүний хувийн жин, теспературыг шалгах, хэмжиж тооцоолох технологийн ерөнхий заавар /5 дахь хавтаст хэргийн 103-105 дахь тал/
Газрын тосны бүтээгдэхүүний агуулах болон шатахун түгээх станц дээрх газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл шатахууны эзлэхүүнийг хэмжих тооцоолох технологийн ерөнхий заавар /5 дахь хавтаст хэргийн 106-107 дахь тал/,
Т п ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/972 дугаартай ****** аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн албан бичиг, хавсралт /5 дахь хавтаст хэргийн 210-250, 6 дахь хавтаст хэргийн 1-114 дэх тал/,
Б.С-ийн яллагдагчаар 2023 оны 06 дугаар сарын 20, 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: “... З захирал Т п ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/29 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөр, аюулгүй байдлын заавар, түүний бүрдэл хэсэг болон ***** газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологийн заавар зэрэг эрх зүйн баримт бичгийг сүүлийн 2 жил үйл ажиллагаандаа хэрэглэн ажиллаж байсан нь үнэн. Энэ дүрэм журмын дагуу манай ***** салбарын бүх л ажилчид үйл ажиллагаандаа баримталж мөрдлөг болгож ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 123, 127 дахь тал/
Г.Б-н яллагдагчаар 2023 оны 06 дугаар сарын 20, 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгож байна. ... З захирал бол Ц.М-ын 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/29 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөр, аюулгүй байдлын заавар, түүний бүрдэл хэсэг болон ***** газрын тосны бүтээгдэхүүний агуулахын технологийн заавар зэрэг эрх зүйн баримт бичгийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлээд жил орчим болж байгааг мэдэж байгаа. Өөрөө ч энэ зааврыг хэрэгжүүлж ажиллах талаар намайг анх ажил ороход хэлж амаар үүрэг чиглэл өгч байсан.” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 129, 131 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч, албан тушаалан нь ажилтан, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, журмыг хууль тогтоомжид заасны дагуу сахин хангуулж түүнийгээ хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээдэг бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг болгоомжгүй хохироосон үр дагавар бий болговол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлджээ.
Харин шүүгдэгч Ж.З-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”
******* аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.З-ыг “Т п” ХХК-ийн ******-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу салбарын захирлын ажил үүргийн хуваарьт заасан өдөр тутмын үйл ажиллагаандаа захирлын тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэснийг зөрчсөний улмаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ****** аймгийн ****** сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т п” ХХК-ний 2000 тонн багтаамжтай ***** шатахууны саванд гал гарч тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан нягтлан бодогч Ө.Н , нярав Н.О , харуул Ц.Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ж.З-ыг шууд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь яллах дүгнэлтэд тодорхойгүй, түүний үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул гэм буруугүйд тооцох зарчмыг баримталж шүүгдэгч Ж.З-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.С, Г.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, тэднийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Б, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С, Г.Б нарын өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 430,000,000 гаруй төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөлөгч нар нь гомдол саналгүй байгааг харгалзан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Б.С, Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нар нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч Б.С, Г.Б нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дамартай туузан метр /хүндрүүлэгчтэй/ 1 ширхэг, сунадаг метрийн үзүүрт зүүдэг шар өнгийн металь /хүндрүүлэгчтэй/ 1 ширхэг, цэнхэр өнгийн дамартай, үзүүртэй, хүндрүүлэгчтэй сунадаг метр 1 ширхэг, дэнсээ метрийн хайрцаг 1 ширхэг, түлхүүр гэсэн бичигтэй 24/22-ын түлхүүр 1 ширхэг, метрийн гэр 1 ширхэг, шар өнгийн канистраар хийсэн хувин 1 ширхэг, хар өнгөтэй гар чийдэн 1 ширхэг, төмөр бортого 1 ширхэг, олс 1 ширхэг, хард диск /хар өнгийн төхөөрөмж/ залгуурын хамт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.С, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шүүгдэгчийн эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан ******аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т ургийн овогтой Ж Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Зыг цагаатгасугай.
2.Шүүгдэгч Э овогт Б-ийн С, И Б овогт Г Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дамартай туузан метр /хүндрүүлэгчтэй/ 1 ширхэг, сунадаг метрийн үзүүрт зүүдэг шар өнгийн металь /хүндрүүлэгчтэй/ 1 ширхэг, цэнхэр өнгийн дамартай, үзүүртэй, хүндрүүлэгчтэй сунадаг метр 1 ширхэг, дэнсээ метрийн хайрцаг 1 ширхэг, түлхүүр гэсэн бичигтэй 24/22-ын түлхүүүр 1 ширхэг, дэнсээ метрийн гэр 1 ширхэг, шар өнгийн канистраар хийсэн хувин 1 ширхэг, хар өнгөтэй гар чийдэн 1 ширхэг, төмөр бортого 1 ширхэг, олс 1 ширхэг, хард диск /хар өнгийн төхөөрөмж/ залгуурын хамт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.С, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ****** аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.С, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР