| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2020/0009/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 16.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадорж |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 09
2020 оны 3 сарын 25 өдөр 2020/ДШМ/09 Хэрлэн сум
Ц- нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0009/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Б.Бямбадорж,
Шүүгдэгч Ц-, А-, Б-, Э-, Т-
Шүүгдэгч Ц-ийн өмгөөлөгч Л.Наранчимэг, Т.Ариунболд нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж, шүүгч Д.Ганзориг, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын давж заалдах гомдлоор Ц-, А-, Б-, М-, О-, Х-, Э-, Т-, Г-, Э- нарт холбогдох эрүүгийн 1939005080271 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх О-н Ц
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1995 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Х-н А
Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт М-н Б
Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1995 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Ж-н М-
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 4-7 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Ш О- ,
Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт О-н Х
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, энэ хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Н-н Э-
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Т-н Т
Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ө овогт Ц-н Г-
Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1982 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Х-н Э
Ц-, А-, Х- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 14-16-ны хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Гутлын уул” гэх газраас Ц-ын 4 тооны үхрийг хулгайлж 2800000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц-, Э-, Т- нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн 2 дугаар багийн нутаг болох “Баянмөнх уул” орчмоос Д-н 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц-, Б-, М- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Жирэм” гэх газраас М-н 2 тооны үхрийг хулгайлж 3750000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц-, Б-, О- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Майнтын хоолой” гэх газраас Г-н 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж 2800000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц-, А- нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Таахай” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан Б-н 3 тооны адууг хулгайлж 2650000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц-, Б- нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Адуун чулуу” гэх газраас Г-н 1 тооны үхрийг хулгайлж 1050000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц- нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хороонд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баянхутаг уул” гэх газраас иргэн Н.Энх-Уянгын 2 тооны үхрийг хулгайлж 1300000 төгрөгийн, 2019 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багийн нутаг болох “Давсан бадрах” гэх газраас З-н 4 тооны үхрийг хулгайлж 2650000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,
Э-, Т-, Г- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг болох “Сүүл өндрийн ар” гэх газраас П-н 2 тооны адууг хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан,
Э-, Э- нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 15-18-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг болох “Хонгорын ухаа” гэх газраас Ө-н 2 тооны адууг хулгайлж 1700000 төгрөгийн хохирол учруулсан,
Э- нь 2019 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг болох “Ханангийн ар” гэх газраас Б-н 1 тооны үхрийг хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан,
Т- нь 2019 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг болох “Сүүл өндрийн ар” гэх газраас П-н 1 тооны адууг хулгайлж 750000 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Төгөлдөр” караоке дотроос Т-н “Samsung galaxy S8” маркийн гар утсыг хулгайлж 350000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,
А- нь 2019 оны 5 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Давсан бадрах” гэх газраас Т-н 8 тооны алдуул бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 460000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт О-н Ц-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт М-н Б-, Х овогт Ж-н М-, Т овогт Ш-н О-, М овогт О-н Х-, Х овогт Н-н Э-, Ө овогт Ц-н Г-, Х овогт Х-н Э- нарыг тус тус Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Х-н А-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Т-н Т-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц-ийг 6 /зургаа/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ыг 1 /нэг/ жил хорих ялаар, мөн түүнийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийг 10 /арав/ сарын хорих ялаар, мөн түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч М-, О-, Н.Э-, Г- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т-од Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг /жил 1 /нэг / сараар, шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг /жил 1 /нэг / сараар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-эд оногдуулсан 6 /зургаа/ жил, шүүгдэгч Э-д оногдуулсан 1 / нэг/ жил 6 /зургаа/ сар, шүүгдэгч Т-од оногдуулсан 1 /нэг/ 1 /нэг/ сар, шүүгдэгч А-д оногдуулсан 1 /нэг/ 1 /нэг/ сар, шүүгдэгч Б-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц-ийн эзэмшлийн хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл, хүрэн халзан зүсмийн морь, шүүгдэгч А-ийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоцикл, шүүгдэгч Э-ийн улаан өнгийн улсын дугааргүй, Хайрхан маркийн мотоцикл, шүүгдэгч Э-ын улаан өнгийн улсын дугааргүй Хайрхан маркийн мотоцикл зэргийг хурааж, Г-н саарал өнгийн Приус маркийн автомашиныг хууль ёсны өмчлөгч “Тайгын булаг авто” ХХК-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 7500000 төгрөгийг шүүгдэгч Г-, Т-, Э- нараас хувь тэнцүүлэн тус бүр 2500000 төгрөгийг гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авахаар тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц-ийн өмгөөлөгч Т.Ариунболд давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: Ц- нь 8 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан буюу мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрдөггүй.
Ц-ийн 8 удаагийн малын хулгайн эхний үйлдэл нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд сүүлийн үйлдэл нь 2019 оны 8 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд үйлдэгдсэн, 8 сарын хугацаанд тасралтгүй хулгай хийж байсан зүйл байхгүй, 2018 оны 12 дугаар сард хүний мал хулгайлснаас хойш 2019 оны 1, 2, 6, 7 дугаар саруудад буюу нийт 4 сарын хугацаанд хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, 2018 оны 12 дугаар сард /2/, 2019 оны 3 дугаар сард /1/, 4 дүгээр сард /2/, 5 дугаар сард /2/ тус тус малын хулгайн гэмт хэргийг үйлдсэн. Үүнээс үзэхэд Ц-ийг малын хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд амьдралын эх үүсвэрээ болгож, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээгээ хэрхэн хангасан талаар мөрдөн шалгах ажиллагаанд нотлогдож тогтоогдсон зүйл байхгүй, зөвхөн шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн тогтоогдсон гэж үзсэн нь ойлгомжгүй байх бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.
Мөн Ц-тэй хамтран малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүд нь хулгай хийсэн орлогоос их, бага хэмжээгээр авсан байхад прокурор болон шүүхээс Ц-ийг дангаар авсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц- нь малын хулгайн гэмт хэргүүдийг бусад этгээдүүдтэй бүлэглэн үйлдсэн болох нь гэм хэргийн улмаас учирсан хохирлыг хувааж төлсөн баримтуудаар давхар нотлогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргүүдийг Ц- санаачилж, бусдыг уруу татаж үйлдсэн мэтээр шүүхээс тогтоож байгааг, мөн хэрэгт нотлогдоогүй үндэслэлээр зүйлчлэлийг хүндрүүлж байгааг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ц-ийн малын хулгайн үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц-ийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн давтан үйлдлийн төрөл хэлбэр болох удаа дараа, давтан, байнга гэсэн ойлголтуудыг хуульчлаагүй атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэх нөхцөл байдалд оруулсан нь Эрүүгийн хуулийг хэрэглэхэд хүндрэл учруулж байна. Ц-ийн 8 удаагийн малын хулгайн эхний үйлдэл нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд сүүлийн үйлдэл нь 2019 оны 8 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд үйлдэгдсэн. Цаг хугацааны хувьд Ц- нь 2018 оны 12 дугаар сард /2/, 2019 оны 3 дугаар сард /1/, 4 дүгээр сард /2/, 5 дугаар сард /2/ тус тус малын хулгайн гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд 2-3 сарын зайтай үйлдэгдсэн байх тул Ц-ийг малын хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэл байхгүй байна. 2015 оны Эрүүгийн хуульд “хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг хулгайлсан малаа зарж борлуулж олсон мөнгөө өөрийнхөө амьдралынхаа хэрэгцээнд зарцуулахыг ойлгохоор тусгаж өгсөн. Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч М- нь Ц-ийн хамт М-н 2 тооны адууг хулгайлж, нэг нэгээр нь хувааж хэрэглэсэн, Э- нь Ц-ийн хамт Д-н 2 тооны адууг хулгайлж, зарж борлуулсан мөнгөө хувааж авсан, Х нь Ц-тэй хамт малын хулгай хийж, зарж борлуулсан мөнгөө хувааж авсан, А-, О-, Б- нар нь Ц-тэй хамт хулгай хийсэн боловч хулгайн малаа зарж борлуулсан мөнгөнөөс хэрэглээгүй гэсэн мэдүүлгийг тус тус өгдөг. Үүнээс үзэхэд Ц- нь ганцаараа хулгайлсан малаа зарж борлуулаад амьдралдаа хэрэглэсэн зүйл байхгүй байна. Шүүгдэгч нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нотлох баримтад тооцогдох боловч дангаараа Ц-ийг яллах үндэслэл болохгүй, давхар нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдох шаардлагатай. Мөн Ц- хулгайн гэмт хэрэг үйлдэхээс өмнө нэр дээрээ хэдэн тооны мал тоолуулсан, хулгайн малаа ганцаараа зарж борлуулсан эсэх, зарж борлуулсан мөнгөө хэнд зарцуулсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг журамлан Ц-ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлж, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, Ц-эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /бага насны 2 хүүхэдтэй, мөн нурууны суулт, архаг ядаргаа гэх оноштой эмчийн хяналтад байдаг/ зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Бямбадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Ц-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн үйлдсэн этгээдийн хувийн байдал, өмнө нь гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан, гэм хэргийн давтамж /Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэн/, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэмт хэргийн үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Ц-эд 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид элдүүлэхээр санал гаргасныг шүүхээс хөнгөрүүлж 6 жилийг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц-ийн өмгөөлөгч Ариунболд, Наранчимэг нарыг давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц- нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг 10 сарын хугацаанд байнга, тогтвортой, давтамжтай үйлдэж, өөрийн амьдрал, зан төлөвийн хэвшил болгосон, анхан шатны шүүх хуралдаанд Ц- болон түүний өмгөөлөгч Наранчимэг зүйлчлэлийн талаар маргаагүй, Ц- нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “хулгайлсан малаа зарж борлуулж олсон мөнгөөрөө өөрийн хэрэгцээ шаардлагыг хангадаг байсан” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Ц- нь бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Ц-, А-, Х- нар нь бүлэглэн Ц-ын 4 тооны үхрийг хулгайлсан гэх гэмт хэргийн тухайд: Хохирогч Ц- нь “...Хараат гэх газраас ...2018 оны 12 дугаар сарын 14-16-ны өдрийн хооронд 4 тооны үхрээ алдсан” талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг /2хх-ийн 7-8 хуудас/, мөн Ц-, А-, Х- нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авахад 4 тооны үхэр хулгайлсан гэж мэдүүлдэг. А-, Х- нар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...3 тооны үхэр хулгайлсан...” гэж мэдүүлдэг ч энэ нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан ба хохирогч Ц-од 4 тооны үхрийн үнэ болох 2800000 төгрөгийг төлж барагдуулсан нь үйлдлээ хүлээн зөвшөөрч буй нэг хэлбэр юм. Мөн Ц-ийн үйлдлийг зохион байгуулалттай бүлэглэсэн гэдгээр зүйлчлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэдгээр зүйлчилсэн гэжээ.
Шүүдэгч Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан буюу мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө ар гэрээ тэжээсэн, амьдралаа залгуулсан зүйл байхгүй, тоглоом тоглож, өрөндөө өгдөг байсан. Би Ц-ын 3 тооны үхрийг хулгайлсан, авч явсан морио андуураад 4 тооны үхэр хулгайлсан гэж мэдүүлсэн гэжээ.
Шүүгдэгч А- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ц-ийн хамт Ц-ыг 3 тооны үхрийг хулгайлсан, машинд ачиж явсан морио андуураад 4 тооны үхэр авсан гэж мэдүүлсэн гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын давж заалдах гомдлоор Ц-, А-, Б-, М-, О-, Х-, Э-, Т-, Г-, Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Ц-, А-, Х- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 14-16-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Гутлын Уул” гэх газраас Ц-ын 4 тооны үхрийг хулгайлж 2800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Хараат” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 14-16-ны хооронд ...цавь цагаан хар халзан үнээ, мухар сартай улаан гунж, хар хүрэн гунж, хар ногоон гунж зэрэг нийт 4 тооны үхрээ алдсан. ...Би 4 тооны үхрээ орон нутгийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 7-8 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Х-, А- нарын хамтаар...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Урт нуруу” гэх газраас ...мухар ухаа үнээ, цагаан нүүртэй цавь цагаан хар үхэр, хүрэн бярууг мориор хөөж бугуйлдаж бариад, Х-, А- нарын хамт ажиллаж, махыг нь өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачиж, ...Баянхутаг сумын малын эмч Н-с малын гарал үүслийн бичиг авч ...Э гэх ченжид зарсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10, 28-30 хуудас/,
Х-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын дундуур Ц-, А- нар манайд ирээд “үхэр олж ирэх хэрэгтэй байна, цуг яваад өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. ...Ц-ийн гэрийн гаднаас хүрэн халзан хөх өнгийн “Портер” маркийн автомашин дээр ачаад явсан . ...”Хараат” гэх газарт очоод ...Ц- мордоод цавь цагаан хар халзан үнээ, мухар улаан гунж, хар хүрэн гунж, хар шүдлэн бярууг бугуйлдаж бариад машинд ачсан. ...Ц-ийн гадаа очиж үхэрнүүдээ ажилласан. ...4 үхрийн толгой, арьс, шийр, гэдэс дотрыг нь ...Дорнод явдаг төв засмал замын урд талд хаясан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ын 11-12 хуудас/,
...тухайн үед 3 тооны үхэр машинд ачаад, үхэр бөөгнүүлсэн 1 тооны адуугаа ачсаныг мартаад, 4 тооны үхэр гэж мэдүүлсэн байсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-36 хуудас/,
А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...”Хараат” гэх газарт очоод ...Ц- мордоод мухар ухаа үнээ, цавь цагаан хар халзан үнээ, хар хүрэн гунж, хар шүдлэн бяруу нийт 4 тооны үхрийг уургалж бариад ...Х- бид хоёр Ц-ийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачсан. .... Ц-ийн гэрийн гадаа очиж 3 тооны үхрээ ажиллаад махыг нь борлуулахаар Ц- аймгийн төв рүү явсан. ...арьс, толгой, шийр, сэвсийг нь ...Дорнод аймаг явдаг төв замын урд талын шороонд хаясан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14 хуудас/,
...тухайн үед 3 тооны үхэр машинд ачаад, Ц- ахын морийг ачсаныг мартаж, 4 тооны үхэр гэж мэдүүлсэн байсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 31-33 хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ХЦ19-30 дугаартай: “...Хар халзан үнээ 750000, мухар улаан үнээ 750000, хар хүрэн гунж 650000, хар ногоон гунж 650000 төгрөг, нийт 2800000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 23-24 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Ц-, Э-, Т- нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг “Баянмөнх уул” гэх газраас Д-н 2 тооны үхрийг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сард ....”Баянмөнх уул”-ын хойд талаас ухаа улаан үнээ, мухар хар үнээ, нийт 2 тооны үхрээ алдсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 163-164 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сард найз Э-ийн гэрт өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинтай очсон. Тухайн үед Э-ийн гэрт Т- гэх залуу байсан. ...Э- надад хандан “хүнээс үхэр худалдаж авч байгаа юм, ойрхон яваад ирье” гэхээр нь зөвшөөрсөн. ..бэлчээрээс улаан ухаа үнээ, мухар хар үнээ зэрэг 2 тооны үхэр ачаад ...айлын гадаа авчирч ажиллаад Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд махыг нь зарж борлуулаад надад 500000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 179-180 хуудас/,
Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ц- надад хандан “мөнгөний хэрэг байна, ойрхон хөдөө явъя” гэж хэлсэн. ...Т-, Ц- бид гурав Ц-ийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинтай “Баянмөнх уул” гэх газарт очсон. ...бэлчээрт байсан үхэрнүүдээс улаан үнээ, мухар хар гунжыг бугуйлдаж бариад машинд ачсан. ...маргааш нь бид гурав 2 тооны үхрээ ажиллаад махыг нь Жаргалтхаан суманд авчирч ченжид 1200000 гаруй төгрөгөөр өгсөн. ...энэ хэрэгт Ц-, Т- бид гурав хамт оролцсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 181-183 хуудас/
Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын эхээр ямаа самнах гээд найз Э-ийн гэрт очсон. ...Ц-, Э- хоёр машинаас бууж ...2 тооны үхэр бугуйлдаж барьж аваад ...бид гурав Ц-ийн эзэмшилийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачсан. ... маргааш орой нь Ц-, Э- бид гурав 2 тооны үхрээ ажиллаад махыг ...Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 184-186 хуудас/,
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 248 дугаартай: “...Улаан ухаа үнээ 800000, мухар хар үнээ 800000 төгрөг, нийт 1600000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 171-172 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Ц-, Б-, М- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Жирэм” гэх газраас М-н 2 тооны үхрийг хулгайлж 3750000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Жирэм” гэх газраас 2019 оны 4 дүгээр сарын 16-21-ний хооронд хоёр суга, хоёр цавь цагаан хүрэн бүдүүн эр үхэр, хар тарлан үнээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 111-112 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Б-, М- бид гурав Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Жирэм” гэх газар руу миний эзэмшлийн “Портер” маркийн автомашинтай явсан. ...бэлчээрт байсан үхэрнүүдээс ...2 суга, цавь цагаан эр үхэр, хар тарлан үхрийг явган хөөж бариад машиндаа ачиж манай гэрийн гадаа авчирч ажиллаад М- Хэнтий аймгийн төв рүү борлуулахаар явсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 122-123, 135-137 хуудас/,
Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Ц- “хүнээс үхэр авах ёстой” гээд М- бид хоёрыг дагуулаад явсан. ... “Жирэм” гэх газраас. ...суга, цавь нь цагаан хүрэн эр үхэр, хар тарлан үнээг бугуйлдаж бариад Ц-ийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачсан. ...Ц-ийн гэрийн гадаа хар тарлан үнээг ажиллаад Б, Ц- хоёр аймаг явсан. ....хоёр хоногийн дараа хулгайлсан суга, цавь цагаан хар тарлан эр үхрийг Хүрэлбаатар, А- нарыг гуйж бид дөрөв нийлж ажилласан ...махыг нь Ц- аваад явсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-116, 138-140 хуудас/,
М-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед Ц-эд “мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь Ц- “за тэгвэл урагшаа явъя” гэж хэлээд Б- бид гурав Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Жирэм” гэх газарт очиж ...бэлчээрт байсан үхэрнүүдээс ...2 суга, цавь цагаантай эр үхэр, хар тарлан үхрийг нь бугуйлдаж бариад Ц-ийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачсан ...Хар тарлан үнээг Боогий, Ц- нарын хамтаар ажиллаад ...Хэнтий аймагт ирж Шүрээ гэх ченжид зарсан. ...Ц- өөрийн машиндаа түлш хийгээд Б-д 100000 гаруй, надад 300000 гаруй төгрөг тус тус өгсөн. ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 119-121, 141-143 хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ХЦ19-36 дугаартай: “...хар тарлан үнээ 950000, хүрэн зүсмийн бүдүүн эр үхэр 2800000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 126-129 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Ц-, Б-, О- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Майнтын хоолой” гэх газраас Г-н 1 тооны бүдүүн эр үхрийг хулгайлж 2800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үхрээ бүртгэхэд 1 тооны үхэр дутсан байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Амгалан гэдэг хүн “Баян хүрээ уул”-ын энгэрт Хуягаа гэх айлын өвөлжөөний ар талд бод малын гэдэс, гүзээ байна” гэж хэлсний дагуу тэр өдрөө очиж үзэхэд ...саравчнаас 50 метрийн зайд манай алдсан үхрийн толгой байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 183-184 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Б-д мал хулгайлна гэж хэлээгүй, хүнээс мал авах ёстой гэж хэлсэн. ...Ухаа алаг эр үхэр хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 205-207 хуудас/,
Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О-, Ц- бид гурав Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Найнгийн хоолой” гэх газарт. ...бэлчээрт байсан үхэрнүүдээс ...ухаа алаг зүсмийн 1 тооны үхрийг бугуйлдаж бариад Ц-ийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачсан. ...бид гурав “Хүрээгийн уул” гэх газарт хулгайлсан 1 тооны үхрээ ажиллаад махыг нь ачаад, бусдыг нь аргал доор булж орхиод Ц-ийн гэрт ирсэн. ...Ц- махаа зарж борлуулахаар аймгийн төв явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 208-210 хуудас/,
О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын дундуур намайг О-н гэрт байхад Ц- ирээд ...”хүнээс үхэр авах ёстой юм, хамт яваад ирье” гэж хэлсэн. ...Баян-Овоо сумын “Найнгийн хоолой” гэх газарт ...бэлчээрт байсан үхэрнүүдээс Ц-, Б- хоёр 1 тооны үхэр барьж аваад ...бид гурав Ц-ийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачсан. ...”Хүрээ уул”-ын энгэрт хулгайлсан үхрээ ажиллаад манай гадаа ирж намайг буулгаад Б-, Ц- хоёр явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-213 хуудас/,
“Фэйр Валуэшн” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай: “... Ухаа алаг, бүдүүн эр үхэр 2800000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 200 хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 180-181 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Ц-, А- нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Таахай” гэх газраас Б-н 3 тооны адууг хулгайлж 2650000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө “Таахай” гэх газарт байсан бор алаг азаргатай 27 тооны адуунаасаа тамгагүй хээр бүдүүн морь, зуузай тамгатай ягаан халзан бүдүүн морь, зуузай тамгатай саарал соёолон морь, нийт 3 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хадам дүү болох А-ийн хамт мотоциклтой 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд “Таахай” гэх газарт очиж ...зуузай тамгатай ягаан халзан морь, зуузай тамгатай саарал соёолон морь, тамгагүй хээр морь зэрэг 3 тооны адууг хөөгөөд гэрийнхээ гадаа авчирсан. ...хулгайлсан 3 тооны адуугаа хадам аав Хүрэлбаатар, хадам дүү А- нарын хамтаар гэрийнхээ гадаа ажилласан. ...арьс, толгой, шийр, гэдсийг гэрээс баруун зүгт 20 орчим километрт уулын энгэрт жалганы эхэнд хаясан. ...махыг нь өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд А-ийн хамтаар ачаад ...аймгийн төв рүү явах гэж байгаад цагдаад баригдсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-47, 64-66 хуудас/,
Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ... “Таван Эрдэнэ” гэх бойнд мал мах авч байхад Ц- гэгч ирж надад 3 тооны адууны мах өгсөн. Би зах зээлийн ханшаар буюу 1 кг 4500 төгрөгөөр бодож 553 кг мах худалдаж авсан. Нийт 2488500 төгрөг болсон. Үүнээс хөргүүрийн мөнгө 72000 төгрөг, өөрт нь бэлнээр 100000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг цагдаа хулгайн адууны мах гэж хэлсэн тул өөрт нь өгөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-49 хуудас/,
А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө хүргэн ах Ц-ийн хамт миний эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “DAYUN” нэртэй мотоциклтой мал хулгайлахаар явсан. ...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Таахай” гэх газарт бэлчээрт байсан адуунаас ...3 тооны адууг мотоциклоор хөөж манай гэрийн гадаа авчирсан. ... маргааш нь 3 тооны адууг ...аав Х, хүргэн ах Ц- нарын хамт ажилласан. ... арьс, толгой, шийр, гэдэс дотрыг нь адуугаа нядалсан газраас баруун урагш 20 орчим километрт уулын жалганд хаясан. ...махыг нь Ц- ахын хөх өнгийн “Портер” маркийн машинд ачаад байж байхад цагдаа ирсэн. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51, 67-69 хуудас/,
Х-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...хүргэн хүү Ц- 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед манай гэрт ирээд “зээл төлөх гэсэн юм, адуунаасаа 3 тооны адуу ажиллахаар боллоо, та ажиллаад өгөөрэй” гэхээр нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 04 цагийн үед Ц-ийн гэрийн гадаа байсан 3 тооны адууг хүү А-, хүргэн Ц- нарын хамт ажиллаж махыг нь Ц-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Портер” маркийн автомашинд ачсан. ...2 тооны адуу нь хөлтэй ширээтэй саран тамгатай зээрд зүсмийн соёолон морь байсан, 1 тооны адуу нь хөлтэй ширээтэй саран тамгатай хээр зүсмийн хязаалан насны морь байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54 хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ХЦ19-31 дугаартай: “...хээр бүдүүн морь 900000, ягаан халзан бүдүүн морь 900000, саарал соёолон морь 850000, нийт 2650000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 55-58 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 40 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Ц-, Б- нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 03-06-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Адуун чулуу” гэх газраас Г-н 1 тооны үхрийг хулгайлж 1050000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үхрээ бүртгэхэд эрээн нүүртэй ухаа бүдүүн эр үхэр байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226 хуудас/,
Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Ц- 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой “хүнээс үхэр авах гэсэн юм, хамт яваад өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. ...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Адуун чулуу” гэх газарт ...өвөлжөөний ойролцоо байсан 30-40 тооны үхрээс эрээн нүүртэй ухаа халзан бүдүүн эр үхрийг уургалж барьж аваад Ц-ийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачиж, Ц-ийн гадаа очиж ажилласан. ...үхрийн мах арьс толгой, шийрийг Ц- ачаад явсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 229-230, 241-243 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой Б-д “хүнээс үхэр авах гэсэн юм, ойрхон хөдөө яваад ирье” гэж хэлээд хамт явсан. ...Баянхутаг сумын 1 дүгээр баг Танкийн давааны зүүн урд доор бэлчээрт байсан 40-50 тооны үхэрнээс 1 тооны үхрийг мориор хөөж бугуйлдаж бариад өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинд ачиж гэрийнхээ гадаа ирээд үхрээ ажиллаж махыг нь аймгийн төвд борлуулсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 227-228, 238-240 хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ХЦ19-20 дугаартай: “...Ухаа халзан бүдүүн үхэр 1050000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 235 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Ц- нь 2019 оны 5 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Давсан бадрах” гэх газраас З-н 4 тооны үхрийг хулгайлж 2650000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр ...хүрэн халзан бяруу, эрээн нүүртэй хүрэн халзан бяруу, эрээн нүүртэй улаан бяруу, ухаа халзан бяруу зэрэг 4 тооны үхрээ алдсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-83 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: ”...2019 оны 5 дугаар сарын дундуур аав Х-н хардаг байсан З-н үхрээс 4 тооны бярууг бэлчээр дээр байхад нь барьж аваад өөрийн машиндаа ачаад ченж Э-д зарсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85 хуудас/,
А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын эхээр ...Ц- ах ирээд “4 тооны бяруу хэрэглэчихлээ, хайгаад хэрэггүй, ах нь буцаагаад өгчихнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87 хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ХЦ19-38 дугаартай: “...4 тооны бяруу 2400000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 89-90 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Ц- нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Баянхутаг Уул” гэх газраас Э-н 2 тооны үхрийг хулгайлж 1300000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 05-ны хооронд ...ухаа халзан зүсмийн гунж, ухаа улаан зүсмийн гунж зэрэг 2 тооны үхэр алдсан. ...манай үхэрнүүд 2 чих цуулбар имтэй, өвөл хөлдөөд догол, ухам, ац им шиг имтэй болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 48-49 хуудас/,
Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр ...”Баянхутаг уул”-ын энгэрт байсан 30-40 тооны үхрээс ...ухаа халзан гунж, ухаа гунж хоёрыг хөөж ирээд ...Х-, А- хоёрыг дуудаж ажиллуулсан. ...хулгайлсан хоёр үхрээ идшиндээ хэрэглэсэн. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 50-51, 61-63 хуудас/,
Х-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр Ц- өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Портер” маркийн автомашинтай ирээд “идшээ хийх гэсэн юм, үхэр ажиллаад өгөөч” гэж хэлсэн. ...А-, Ц- нарын хамт ухаа халзан гунж, ухаа гунжийг ажиллаж, махыг нь идшинд хэрэглэх зориулалтаар жижиглэж эвдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 52-53 хуудас/,
А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүл 12 дугаар сарын эхээр Ц-, Х- бид гурав ухаа халзан гунж, ухаа гунж зэрэг 2 тооны үхрийг ажилласан. ...махыг нь идшинд хэрэглэх зориулалтаар жижиглэж эвдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 54-55 хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ХЦ19-35 дугаартай: “...Ухаа халзан зүсмийн гунж 650000, ухаа улаан зүсмийн гунж 650000 төгрөг, ...нийт 1300000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 58-59 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Э-, Т-, Г- нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг болох “Сүүл-Өндрийн ар” гэх газраас П-н 2 тооны адууг хулгайлж 2000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 4 дүгээр сард ...адуунаасаа 2 тооны буюу шарга морь, хүрэн цавьдар морь алдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 13-14 хуудас/,
Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Г-н “Приус-20” маркийн автомашинаар Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Тавангын тал” гэх газарт очиж бэлчээрт байсан адуунаас ...шарга, хонгор зүсмийн 2 тооны морийг барьж авч ажиллаад махыг хувааж авсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 27-29 хуудас/,
Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бид гурав Г-н машинтай Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг “Тавангын тал” гэх газарт очиж бэлчээрт байсан адуунаас ...шарга, хүрэн цавьдар зүсмийн 2 тооны морийг барьж авч ажиллаад, 1 адууны махыг Г- аваад, үлдсэн адууны махыг нь Э- бид хоёр авсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 30-31 хуудас/,
Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Бэлчээрт байсан адуунаас ...2 тооны адууг барьж ажиллаад махыг нь өөрийнхөө машинд ачаад Э-ийн гэрийн гадаа ирж 1 адууны махыг нь буулгаад, нөгөө махыг нь аваад Улаанбаатар хот руу явж Дэнжийн мянгын захад ченжид зарж борлуулсан... энэ хэрэгт Т-, Э- бид гурав хамт оролцсон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 32-34 хуудас/
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаартай: “...нас бие гүйцсэн 2 тооны морь 2000000 төгрөг...” гэх дүгнэлт /3хх-ийн 22-23 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Э-, Э- нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 15-18-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг болох “Хонгорын ухаа” гэх газраас Ө-н 2 тооны адууг хулгайлж 1700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 сарын 18-ны өдөр адуугаа бүртгэхэд ...жижиг сартай хонгор морь, сартай халтар хээр зүсмийн 2 морь дутсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 60-62 хуудас/,
Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 5 сарын дундуур ...Э- хонгор морь уначихсан, халтар хээр зүсмийн морь хөтлөөд ирсэн. Өглөө нь Э- бид хоёр уг 2 тооны адууг ажилласан. ...Э- Хэнтий аймаг руу авч явж зараад ...надад 500000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 72-73 хуудас/,
Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 сарын 16-ны өдөр ...Э- “мөнгөний хэрэг байна, нэг ажил зохицуулах уу” гэж хэлсэн. ...Э- бид хоёр түүний улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоциклтой Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Хонгорын Ухаа” гэх газарт очоод ...бэлчээрт байсан 6-7 тооны бүдүүн морьноос ...жижиг сартай цавьдар морь, хүрэн морьдыг тууж Э-ын гэрийн гадаа авчирч хашиж хоносон. ...Маргааш өглөө нь Т-, Э- нарын хамт 2 тооны морийг ажилласан. Махыг нь миний эзэмшлийн дугаартай “Ниссан тида” маркийн автомашинд ачаад Хэнтий аймгийн “Өгөөмөр” бойны ченжид зарсан. Нийт 1600000 төгрөг болсон. Маргааш нь 500000 төгрөгийг Э-ын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Т-од 300000 төгрөг, үлдсэн 800000 төгрөгийг би авсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 66-68, 83-85 хуудас/,
Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 05 сард ...Э- рүү залгаад “нэг ажил байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. ...Би адуу хулгайлах санааг гаргаж, Төрөөг гэртээ үлдээгээд Э-ийн “Хайрхан” маркийн мотоциклтой Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Хонгорын тал” гэх газар руу явсан. ...хүрэн, хонгор зүсмийн 2 тооны морийг адуунаас нь салгаж хөөгөөд айлын хаваржаанд хашиж барьсан. ...Маргааш өглөө нь намайг Э-ийн гэрт очиход хулгайлж ирсэн 2 тооны адууг ажиллаад дуусаж байсан. Тэр өдөртөө Э-, Т хоёр адууны махыг ачаад Хэнтий аймаг явсан. Маргааш өглөө нь манай эхнэрийн данс руу 500000 шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 69-71, 86-88 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 290 дугаартай: “...сартай халтар морь 850000, сартай халтар хонгор морь 850000, нийт 1700000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 77 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Э- нь 2019 оны 5 дугаар сард Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг болох “Ханангийн ар” гэх газраас Б-н 1 тооны үхрийг хулгайлж 850000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сард ...”Ханангын ар” гэх газраас улаан зүсмийн шүдлэн үхрээ алдсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 223-224 хуудас/,
Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын эхээр ...Э- өөрийн мотоциклоор улаан зүсмийн шүдлэн үхэр тууж ирээд ...Батаа, Э- нарын хамт ажиллаад махыг Э- машинд ачаад явсан. Би хулгайн үхэр гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 229-230 хуудас/,
Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2019 оны хавар ...би өөрийн улаан өнгийн улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоциклтой Баянмөнх сумын нутаг “Ханангын ар” гэх газар руу явж бэлчээрт байсан үхэрнүүдээс улаан зүсмийн шүдлэн үхрийг туугаад гэрийнхээ гадаа авчирж, ...Батаа, Т- нартай хамт ажиллаад ...махыг нь “Ниссан тида” маркийн автомашинд ачаад аймгийн төвд ченжид 600000 гаруй төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 236-238 хуудас/,
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 287 дугаартай: “...шүдлэн насны улаан зүсмийн эр үхэр 850000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 232 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Т- нь 2019 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг болох “Сүүл-Өндрийн ар” гэх газраас П-н 1 тооны адууг хулгайлж 750000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын сүүлээр өөрийнхөө адуунаас 1 тооны тамгагүй хүрэн зүсмийн үрээ алдсан...” гэх /2хх-ийн 195-197 хуудас/,
Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э-ийн гэр рүү явж байхад замд цөөн тооны адуу таарахаар нь 1 тооны хүрэн зүсмийн үрээг туугаад Э-ийн гадаа авчирсан. ...би Э-д “хүнээс адуу авсан юм” гэж хэлээд хамт ажиллаад, зарж борлуулахад 500000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 284-286 хуудас/,
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 289 дугаартай: “...им болон тамгагүй шүдлэн насны хүрэн зүсмийн үрээ 750000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 202-203 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Төгөлдөр” караоке дотроос Т-н “Samsung galaxy S8” маркийн гар утсыг хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ширээн дээр утсаа тавиад юм захиалчхаад утсаа авах гэтэл алга болчихсон байсан. Төгөлдөр караокены хяналтын камерыг шалгатал өрөөнд байсан хар хувцастай залуу авч байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 149-150 хуудас/,
Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйлгүй байхгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 163-164 хуудас/
“Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 373 дугаартай: “...Самсунг S8 маркийн гар утас 350000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 158 хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 144 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
А- нь 2019 оны 5 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Давсан бадрах” гэх газраас Т-н 8 тооны алдуул бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 460000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын дундуур манай хониноос 12 хургатай нийлээд 24 тооны хонь алдагдсан. ...2019 оны 5 сарын сүүлээр ...Жаргалантын гуанзыг ажиллуулдаг залуу хонь аччихсан манай гэрийн гадаа ирсэн, ачсан хонинд манай 3 хургатай хонь /имийг өөрчилсөн, зүсээрээ/ байсан. ...А-ийнх рүү очиж хонийг нь шүүж үзэхэд манай зүстэй 1 хургатай хоньны имийг нь өөрчилчихсөн хашаанд нь байсан.... А- надад хургатай хонийг хургатай хониор нь төлнө гэж хэлсэн боловч ирж уулзаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155 хуудас/,
Н-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...А- гэдэг залуу нь 2019 оны 5 сарын дундуур манай гуанзанд ирээд “мөнгө хэрэгтэй байна, 3 тооны хургатай хонь заръя, одоо аваад ирье” гээд оройн 21 цагийн орчимд ирсэн. ...би 1 хургатай хонийг 90000 төгрөгөөр бодож тооцоод 270000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Маргааш нь ...3 тооны хургатай хонь авсан. ... 2 чихийг нь хоёр талаас тайрмал имээр шинээр имнэсэн хонинууд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 158-159 хуудас/,
А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сард манай аав Хүрэлбаатарын хонинд 4 хонь, 4 хурга нийлснийг мэдсэн. ...Баянхутаг дүгээр баг “Жаргалант” гэх хоолны газарт 3 хонь, 3 хургыг нь зарсан. ...Т манай хонин дээр ирээд 1 хургатай хонио таниад аваад явсан. ...Т-д 3 хургатай хонийг эргүүлэн төлсөн. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168 хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ХЦ19-37 дугаартай: “...4 тооны эм хонь, 4 тооны хурга нийт 460000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 163-165 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгоно.
Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжтэй тохирсон, Ц- нь 2018 оны 11 сараас 2019 оны 9 сар хүртэлх 10 сарын хугацаанд 8 удаагийн үйлдлээр иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгон өөрийн өдөр тутмын болон бусад хэрэгцээндээ зарцуулдаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарыг мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Ц- болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын “малын үнэлгээ болон хохирогч Ц-ын 3 тооны үхрийг хулгайлсан” гэх гомдлын тухайд: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “Фэйр валуэшн”, “Вэндо” ХХК-уудын малын үнэлгээтэй холбоотой гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг зөвшөөрч хохирогч нарт хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, Ц-, Х-, А- нар нь бүлэглэн Ц-ын 4 тооны үхрийг хулгайлсан болох нь хохирогч Ц-ын мэдүүлэг /2хх-ийн 7-8 хуудас/, Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 9-10, 28-30/, Х-, А- нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 11-14, 31-36 хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон, дээрх гомдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гомдол, санал, хүсэлт гаргаагүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн нь хуульд нийцсэн байна гэж үзээд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын шүүгдэгч Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд, Л.Наранчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-, А-, Ж.Б-, Э-, Т- нарын цагдан хоригдсон 42 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА