Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 64

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Х.Анхцэцэг,

          Насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Мянганбаатар,

          Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Жаргалсайхан, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ганбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0-192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Алаг Адуун овогт Нямдаваагийн Жаргалсайхан, Харайд овогт Мянганбаатарын Билгүүн нарт холбогдох эрүүгийн 201626012487 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт :   

          Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 3-1 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй Алаг Адуун овогт Нямдаваагийн Жаргалсайхан /РД:УП00252139/

          Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 3-56 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй Харайд овогт Мянганбаатарын Билгүүн /РД:УП00221778/

 

          Холбогдсон хэргийн талаар :  

          Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Жаргалсайхан, Н.Билгүүн нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 150 дугаар цэргийн ангийн хойд талд байрлах иргэн Ч.Амгалангийн эзэмшлийн хашаанаас 4015 УБИ улсын дугаартай Шанхи маркийн өөрөө буулгагч, 0839 УБӨ улсын дугаартай Хино маркийн усны, 3705 УНМ улсын дугаартай ачааны автомашинуудын 6 ширхэг аккумляторыг төмрийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болгон ашиглаж хулгайлан бусдад 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

          мөн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хадаасыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болгон ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд байсан иргэн Т.Эрдэнэбаатарын 1133 ОРО улсын дугаартай Хово маркийн машины 2 ширхэг аккумляторыг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Бат-Эрдэнийн Шаанши маркийн 43-83 ОРХ улсын дугаартай машины 2 ширхэг аккумляторыг хулгайлж бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулж, нийт бусдад 2,100,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :   

            Хохирогч Ч.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Зэвсэгт хүчний 150 дугаар цэргийн ангийн хашааны хойд талд залгаа байрлах хувийн хашаатай. Би өөрөө Эй Би Ди И ХХК-тай, тээврийн үйл ажиллагаа явуулдаг, өөрийн компанийн болон хувийн эзэмшлийн машинуудаа уг хашаандаа байрлуулдаг. Эрдэнэчимэг гэх эмэгтэй нөхрийн хамт сахиулаар буусан. Эрдэнэчимэг гэртээ хүүхдээ хараад голдуу гэрээс гардаггүй, нөхөр Мөнхдэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонд ноос ноолуур угаах үйлдвэрт ээлжийн ажил эрхэлдэг юм. Миний хувьд байнга хашаагаараа очиж чаддаггүй, тухайн үед хөдөө ажлаар явсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө манай хашаанд байсан компаний нэр дээр байдаг 40-15 УБИ Шанхи /SHAANXI/ маркийн өөрөө буулгагч, 08-39 УБӨ улсын дугаартай Хино /HINO/ маркийн усны машин, миний нэр дээр бүртгэлтэй 37-05 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн акумляторыг нь хулгайлсан байна гэж манай хүргэн дүү Тамир надад хэлсэн. 165 ампер/ цаг 12 вольтын 2 ширхэг акумлятор 2015 оны намар хоёуланг нь 520.000 төгрөгөөр худалдаж авсан, 150 ампер/ цаг 12 вольтын 4 ширхэг акумлятор 2016 оны хавар нэгийг 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Сонгинохайрхан дүүргийн үнэлгээний комиссоор үнэлүүлж нийт 1.300.000 төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрч байна. …Хохирлоо Билгүүн гэж хүүгийн ааваас бэлнээр 1.300.000 төгрөг барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-27 х/

          Хохирогч Т.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу будаа ачиж орж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороо Нефтийн 2 дугаар гудамж 05 тоот хашаанд оруулж байрлуулж хаалга цонхоо түгжиж орхиод явсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирээд машины толгойн ачаагаа буулгаад чиргүүлээ буулгаж чадаагүй тул буцаж нөгөө хашаандаа ирээд уг хашааны хойд хэсэгт урагшаа харуулж машинаа байрлуулж хаалга цонхыг цоожлоод явсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр надтай цугтаа машинаа байрлуулсан байрлуулж орхисон Бат-Эрдэнэ ах над руу залгаад манай машины акумлятор алдагдсан байна, танай машины ч гэсэн акумлятор алга болсон байна гэж хэлсэн. Миний Хово маркийн 11-33 ОРО улсын дугаартай цагаан өнгийн машины 150 ампер/ баг багтаамжтай 2 ширхэг акумлятор алдагдсан байсан. 2015 онд хоёуланг нь 500.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 300.000 төгрөгөөр үнэлж байна. …Үнэлгээний комиссоор үнэлсэн үнэлгээтэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. …Акумлятор хулгайлсан хүүхдүүдийн ар гэрийнхнээс хохирлоо төлүүлж авахаар боллоо, хохирлоо авчихвал ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 х/

          Хохирогч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу SHANSI маркийн 43-83 ОРХ улсын дугаартай автомашинаар будаа ачиж орж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 2 дугаар гудамж 05 тоот хашаанд оруулж байрлуулж орхисон. Надтай цуг 11-33 ОРО улсын дугаартай Хово машинтай Эрдэнэбаатар цуг ирсэн бөгөөд тэр өдөр ачаа буухгүй байсан учраас тэр хашаанд машинаа түгжиж орхисон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр очиж машинаа асааж гараад Мах маркетын хажууд очиж толгойн ачаагаа буулгаад чиргүүлийн ачааг буулгалгүй эргэж буцаж нөгөө хашаандаа хоносон. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ачааг буулгахаар болоод туслах жолооч Галбадрахад түлхүүрээ өгч явуулсан. Гэтэл тэр очоод над руу буцаж залгаад машины акумлятор хулгайлагдсан байна гэсэн. Тэгэхээр нь явж очиход манай машины акумлятор болон Эрдэнэбаатарын машины акумляторыг бас аваад явчихсан байсан. Уг 2 ширхэг акумляторыг 2016 оны 03 сард 540.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. …Акумлятор хулгайлсан хүүхдүүдийн ар гэрийнхнээс хохирлоо төлүүлж авахаар болсон. Хохирлоо авчихвал ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 х/

          Насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Шинэ баригдсан байрны урд талд явж байгаад Жаргалсайхантай тааралдсан. Бид хоёр цугтаа юм яриад орцонд 22 цаг хүртэл суусан. Тэгээд гэр гэр лүүгээ орохоор болоод салаад гэртээ ороод байж байгаад хоорондоо утсаар яриад 23 цаг 30 минутын орчим уулзаад Ганаа гээд найзтайгаа уулзахаар гэрийг нь хайж яваад нэг хашаа руу орчихсон юм. Хашаанд эсгий гэр байсан бөгөөд гэрээс хүн гарч ирээгүй, тэгэхээр нь 2 машины ар талаар нь нохойгоос нуугдаж ороод байж байхад нохой хашаанаасаа гараад явчихаар нь 3 машины акумляторыг авсан. Нэг машины акумлятор нь утсыг нь холбоогүй сул орхисон. Нэгийг нь гараараа татахад тайлсан, нэгийг нь газраас төмөр авч байгаад цохиж гаргаад авсан. Нийт 6 акумляторыг хоёр хоёроор нь зөөж гаргасан. Хаалганаас жаахан зайтай гадаа аваачиж тавиад зам дээрээс такси зогсоогоод ачиж авч яваад Энхжин худалдааны төвийн гадаа түүхий эд авдаг цэг дээр зарах гээд байж байхад танихгүй хүн зарж байгаа юм уу гээд асуухаар нь зарна гээд 120.000 төгрөгөөр зарчихсан. Жаргалсайхан бид хоёр мөнгөө хувааж аваад үрээд хэрэглээд дууссан. …Жаргалсайхан бид хоёр хулгай хийнэ гэж тохиролцоогүй явж байсан.

          …2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай доод гудамжны хүүхдүүд заал авахаар болж би цуг зааланд тоглохоор болсон. Жаргалсайхан руу утасдаж орой зааланд тоглоё гэхэд зөвшөөрөөд удалгүй Жаргалсайхан манай гэрт ирсэн. Тэгэхэд ээж Сэлэнгэ зах руу яваад хүнс цуглуулж аваад ир гэж хэлэхээр нь Жаргалсайханы хамт Сэлэнгэ зах дээр очиж мах ногоо худалдаж авсан. Сэлэнгэ захын цонхоор хажуу талын том хашаанд 2 том машин зогсож байсан. Тэгээд бид хоёр харчихаад өнгөрсөн. Орой 22 цагаас заал авч тоглоод 23 цаг 30 минутын орчим тараад цуг явсан хүүхдүүдээс салаад явж байгаад Жаргалсайхан бид хоёр өдрийн Сэлэнгэ захын хажуу хашаанд байгаа 2 машины акумляторыг авъя гэж ярилцаад явж очоод хаалганых нь хажууд буюу хаалга хашаа хоёрын завсар хүн орчихоор нүх байхаар нь тэрүүгээр нь ороод газарт байсан хадаас аваад хөшиж акумляторын шонг нь салгаж тэнд байсан 2 машины 4 акумялторыг хулгайлсан. Явган яваад Энхжин худалдааны тэнд очоод нэг портер дотор танихгүй ах эгч хоёр унтаж байхаар нь цонхыг нь тогшиж сэрээгээд акумлятор авах уу гэхэд авъя гэхээр нь 64.000 төгрөгөөр 4 акумляторыг зараад мөнгийг нь хоёулаа хувааж авсан. …Мөнгөтэй болох гээд л хулгай хийе гэж ярисан, хулгай хийх шалтгаан байгаагүй.

          …Тухайн үед акумляторыг машинаас нь салгаж авч байхдаа эхний удаад төмөр газраас олж шонгоос хөшиж мулталж байсан. Дараа нь газраас хадаас олоод түүгээрээ шонгоос утсыг нь салгахдаа хөшиж ашигласан. Төмөр, хадаас зэргийг тэр хавьд нь чулуудаад хаячихсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63, 65-66, 74-75 х /

 

          Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Шинэ баригдсан төслийн Толгойт хорооллын байрны урд талд явж байгаад Билгүүнтэй тааралдаад орцонд ороод бараг 22 цаг хүртэл юм яриад суусан, тэндээсээ гараад гэр лүүгээ харисан. Гэртээ байж байхад 00 цагийн орчим Билгүүнээ над руу залгаад айл руу явъя, Ганаа гэдэг хүүхэдтэй уулзана гэсэн. Тэгээд хоёулаа уулзаад Ганаагийн гэрийг хайгаад хэсэг  яваад айлаа олохгүйтөөрч будилж яваад нэг хашаа руу орчихсон. Том хашаа байсан, эсгий гэрээс хүн гарч ирэхгүй байхаар нь нилээд харж зогсож байгаад зэрэгцүүлж тавьсан машинуудын хажууд очоод нэг машиных нь доор сул акумлятор байсан. Нэг машиных нь акумляторыг гараараа татахад тайлагдсан, нэгийг нь газраас авсан төмрөөр хөшиж суллаж акумляторыг аваад хоёр хоёроор нь зөөж хашаанаас гаргасан. Зам дээрээс такси аваад ачаад Энхжин туслалцааны төв рүү яваад тэнд түүхий эд авдаг цэгт зарахаар очсон. Таксинаас буулгаад тэр машиныг явуулчихаад түүхий эдийн цэг рүү авч явах гэж байхад нэг ах ирээд зарах гэж байгаа юм уу гэхээр нь заръя гээд үнэ тохироод 120.000 төгрөгөөр зарж борлуулсан. Энэ мөнгөө 2 хувааж авсан, авсан мөнгөө хэд хоног үрээд дууссан. …Анх хулгай хийнэ гэж бодоогүй явж байгаад тэр айлын хашаанд орчихсон тэгээд акумляторыг нь авчихъя гэж ярилцаад авсан.

          …2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн орчим гэртээ байж байхад Билгүүнээ над руу залгаад орой заал авч тоглоё гэсэн. Тэгээд 14 цагийн орчим гэрт нь очиход Билгүүнээгийн ээж Сэлэнгэ зах руу хүнсний цуглуулаад ир гээд явуулсан. Бид хоёр Сэлэнгэ захаас хоол хүнсний зүйл мах ногоо цуглуулж аваад гарч явахад хажуу талынх нь хашаанд 2 том машин зогсож байгаа харагдсан. Тэгээд бид хоёр орой 22 цагт заал авч тоглоод 23 цаг 30 минутад дуусаад заалнаас гарч яваад цуг тоглосон хүүхдүүдээс салаад явж байгаад Сэлэнгэ захын хажуу талын хашаанд байсан 2 машины акумляторыг авья гэж ярисан. Тэгээд шууд хашаа руу ороод газар байсан хадаас аваад акумляторын шонг хөшиж салгаад авсан. Тэндээс цагаан толгойтой, улаан толгойтой 2 машины акумляторыг аваад Энхжин рүү явган бариад явсан. Нэг ах, эгч хоёр Портер дотор унтаж байхаар нь цонхыг нь тогшоод акумлятор авах уу гэхэд авна гэсэн. Нийт 64.000 төгрөгөөр зараад мөнгийг нь хувааж авсан. …Мөнгөтэй болох гээд хулгай хийе гэж ярисан. Хулгай хийх шалтгаан байгаагүй.

          …Билгүүн бид хоёр өөрсдөө ярилцаж байгаад энэ гэмт хэргүүдийг хийсэн. Тухайн үед төмөр, хадаас зэргийг тухайн хулгай хийж байсан хашаанаас акумлятораа авч байхдаа газраас олж ашиглаад буцаад хаячихсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69, 72, 78 х/

 

          Гэрч Э.Тамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болов уу би машинаа уг хашаанд очиж байрлуулаад өвөлдөө хөдөлгөхгүй байсан тул усыг нь асгаж орхисон. 04-ний өдөр 37-05 УНМ улсын дугаартай трайллер машинд би өөрөө бага сага засвар хийсэн, тэгэхэд акумлятор нь байсан бөгөөд маргааш нь дахин засвар хийхээр очиход акумлятор нь алдагдсан байсан. 37-05 УНМ улсын дугаартай машиныг байрлуулж орхисноос хойш хөдөлгөөгүй хэд хонож байсан. Бүх машинаа очиж нүдээр харахад 40-15 УБИ, 08-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн акумлятор нь алдагдсан байсан. Том оврын машинууд учир нэг машин нь 2 акумлятортой байдаг. …Эдгээр машинууд нь бүгд Ч.Амгалан ахын өөрийнх болон компанийх нь нэр дээр бүртгэлтэй түүний өөрийнх нь өмчийн машинууд. …” гэсэн мэдүүлэг / хх-ийн 39-40 х/

 

          Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хашааны ар талд байрлах Амгалан гэдэг хүний хувийн хашаанд сахиулаар гэрээ барьж буугаад амьдарч байна. Би 7 сард хүүхдээ төрүүлээд одоогоор ажилгүй 2 хүүхдээ гэрт харж байгаа. Манай нөхөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонд Жин Корона ХХК-д ажилладаг. Ноос ноолуур угааж боловсруулдаг учраас ээлжийн ажилтай байдаг. 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө манай нөхөр ээлжийн ажилтай би 2 хүүхдийн хамт гэртээ хоносон. Хашаанд 7 тооны том оврын машин тавигдсан байсан. Шөнө унтаж байхад ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй. 05-ны өглөө босоод анзаараагүй байж байгаад 11 цагийн үед нэг машин нь гарах ажилтай ирээд асаах гэж байхдаа акумлятор нь алдагдсан байгааг мэдээд нарийн үзэхэд 40-15 УБИ, 08-39 УБӨ, 37-05 УНМ улсын дугаартай машинуудын акумлятор алдагдсан. Манай хашаа нохойтой боловч шөнө хуцаагүй. Би шөнө 2-3 удаа хүүхдээ хуурайлж сэрж байсан. Өглөө 08 цаг өнгөрөөгөөд гарахад явган хүний хаалга нь онгорхой байсан. Төмрөөр тэвхдэж хаадаг байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 х/

 

          Гэрч Ш.Мянганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай хүү Билгүүн нь 2000 оны 02 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, цэцэрлэгээр хүмүүжээгүй, багаасаа манай хадам ээж дээр хүмүүжиж 2008 онд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургуульд элсэн орж 2014 онд 6 дугаар ангид сурч байгаад манай нэг ахын бие муудаад гэрээрээ хөдөө явсан. Тэр үед сургууль завсардуулаад дахиж ороогүй. Одоогоор ажил мэргэжилгүй, зан байдлын хувьдүеийн хүүхдүүдтэйгээ нийтэч, төлөв даруу, хүнд тусархуу хүүхэд. Гаж буруу зан мэдэгддэггүй. Би хүүтэй энэ хэрэг явдлын талаар ярисан, өөрийнхөө хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, миний хувьд хохирлыг төлж барагдуулна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 х/

 

          Гэрч А.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай хүү Жаргалсайхан 2000 оны 05 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 119 дүгээр цэцэрлэгээр хүмүүжиж 2006 онд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар дунд сургуульд элсэн орж 2014 онд 9 дүгээр анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Барилгын техник технологийн коллежид барилгын цахилгаанчны ангид элсэн суралцаж 2016 оны 11 дүгээр сарын 2.5 жилийн хугацаатайгаар төгсөж цахилгаанчны мэргэжил эзэмшсэн. Зан байдлын хувьд үеийн хүүхдүүдтэйгээ нийтэч, спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог, хэвийн зан харьцаатай, жаахан огцом ууртай хүн юм болов уу гэж харагддаг. Гэр бүлийн дотор ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй, бидний хувьд аль болох юмаар дутаахгүй өсгөх гэж хичээж явдаг…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 х/

 

          Ш.Мянганбаатарын иргэний хариуцагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өөрийн хүү Билгүүнд холбогдох хэрэгт хууль ёсны төлөөлөгчийн хувьд иргэний хариуцагчаар оролцож байна. Хуулийн дагуу хариуцах зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 2.100.000 төгрөгийг хамт хэрэг үйлдсэн Жаргалсайханы гэрийнхэнтэй тохиролцоод ойрын хугацаанд хохирлыг яаралтай барагдуулна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 х/

 

          А.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “…Би өөрийн хүү Жаргалсайханд холбогдох хэрэгт хууль ёсны төлөөлөгчийн хувьд иргэний хариуцагчаар оролцож байна. Хуулийн дагуу хариуцах зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын 2.100.000 төгрөгийг хамт хэрэг үйлдсэн Билгүүний гэрийнхэнтэй тохирч хувааж төлөх болно.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 х/

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38 х/

          М.Билгүүний төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 х/

          М.Билгүүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 х/

          Н.Жаргалсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 х/

          Н.Жаргалсайханы суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 102-105 х/

          Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 130 х/

          Хас банкны орлогын маягтын баримт /хх-131 х/

          Хохирогч Ч.Амгалангийн гаргасан хүсэлт: “…Билгүүн, Жаргалсайхан нарын төлбөр болох 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг мэдэгдэж байна. …” /хх-ийн 132 х/

          Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 144-145 х/ зэрэг болно.

 

          Насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүн, Н.Жаргалсайхан нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 150 дугаар цэргийн ангийн хойд талд байрлах иргэн Ч.Амгалангийн эзэмшлийн хашаанаас 4015 УБИ улсын дугаартай Шанхи маркийн өөрөө буулгагч, 0839 УБӨ улсын дугаартай Хино маркийн усны, 3705 УНМ улсын дугаартай ачааны автомашинуудын 6 ширхэг аккумляторыг төмрийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болгон ашиглаж хулгайлан бусдад 1,300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

          мөн давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хадаасыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болгон ашиглаж 2016 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд байсан иргэн Т.Эрдэнэбаатарын 1133 ОРО улсын дугаартай Хово маркийн машины 2 ширхэг аккумляторыг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан, Д.Бат-Эрдэнийн Шаанши маркийн 43-83 ОРХ улсын дугаартай машины 2 ширхэг аккумляторыг хулгайлж бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулж, нийт бусдад 2,100,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын  мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын эх сурвалжаар нотлогдож тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Хохирогч Ч.Амгалангийн гаргасан “…Билгүүн, Жаргалсайхан нарын төлбөр болох 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг мэдэгдэж байна. …” гэсэн хүсэлт /хх-ийн 132 х/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 143 х/, хохирогч Д.Бат-Эрдэнэд мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 144 х/, Хас банкны орлогын маягтын баримт /хх-131 х/, хохирогч Т.Эрдэнэбаатарт мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 145 х/, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 130 х/ зэргээс үзэхэд насад хүрээгүй шүүгдэгч нар хохирол, төлбөрөө бүрэн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, насанд хүрээгүй байхдаа буюу арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 377 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч М.Билгүүн, Н.Жаргалсайхан нарыг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Билгүүн, Н.Жаргалсайхан нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүн, Н.Жаргалсайхан нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүн, Н.Жаргалсайхан нарт тус бүр оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг М.Билгүүний эцэг Ш.Мянганбаатар, Н.Жаргалсайханы эх А.Ганбаяр нарт хариуцуулсугай.

            5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч М.Билгүүн, Н.Жаргалсайхан нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР