| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0082/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/95 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/95
2023.04.13 2023/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0082/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2339000000119 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимдХэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээрбаг, Шар өндөр гэх газар хохирогч Г.А-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойг нь хаалгатай хавчиж өшиглөсний улмаас Г.А-ын биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимдХэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээрбаг, Шарөндөр гэхгазархохирогч Г.А-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойг нь хаалгатай хавчиж өшиглөсний улмаас Г.А-ын биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000119 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.А-ын (хх-ийн 7-8-р хуудас), гэрч Ч.Энхбаярын (хх-ийн 10-11-р хуудас), гэрч С.Норжмаацэрэнгийн (хх-ийн 13-14-р хуудас), гэрч М.Номин-Эрдэнийн (хх-ийн 20-21-р хуудас), гэрч Э.Төгөлдөрийн (хх-ийн 23-24-р хуудас), гэрч Б.Баярцэцэгийн (хх-ийн 26-27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),
Хохирогч Г.А-ын “....С.Б-д гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй 1,630,000 төгрөг нөхөн төлсөн....” гэх хүсэлт (хх-ийн 72-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46, 49-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000119 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимдХэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээрбаг, Шарөндөр гэхгазархохирогч Г.А-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойг нь хаалгатай хавчиж өшиглөсний улмаас Г.А-ын биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгсийн шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ:
“...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол сайн дураараа төлж барагдуулсан ...” гэв.
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хүний биед санаатай хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимдХэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээрбаг, Шарөндөр гэхгазархохирогч Г.А-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойг нь хаалгатай хавчиж өшиглөсний улмаас Г.А-ын биед тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө Г.А-ыг хаалгаараа шагайна гэж бодолгүй хаалга руу өшиглөөд толгойг нь хавчуулж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үйлдэлдээ маш их харамсаж байна...би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Б нь гартаа төмөр бариад “хутга уу, өөр зүйл үү” гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан төмөр гялалзуулж бариад манай нөхрийг “Би энэ автиркаар чамайг дүрээд ганц эргүүлэхэд чи дуусна хөгшин төгцөг минь чиний нас гүйцсэн” гээд дайрах үед манай малчин дүү Төгөлдөр араас нь салгаж тэврээд машинд нь суулгахаар нь бид нар гэртээ ороод байж байхад “гэр рүү нэг хүн ирэх шиг дуу гарахаар нь” шагайгаад харахад хаалганы гаднаас өшиглөөд толгойг маань хаалгатай хавчиж өшглөхөөр нь “Чи яаж байнаа гээд” толгойгоо бариад зогсож байхад зүүн талын шилбэ, өвдөг, ташаа, хэвлий рүү 7-8 удаа намайг өшиглөж, цохисон. Тэр үед Төгөлдөр ирж салгасан. Тэгээд намайг болон манай нөхрийг “Янхан, гичий банзал, нохой, гөлөг, суганы үс, манай нөхрийг боовгүй” гэх мэтээр бүх л муухай үгээр харааж доромжилсон. Тэгээд машиндаа суугаад гэрийн хаалга онгорхой байхад машинаа гэрийн үүдэнд тулгаж хаалга хаагдахааргүй зогсоогоод “Та нарыг голомтоор чинь дайрч ална” гэх зэргээр харааж хэрүүл маргаан хийж байгаад тухайн шөнийн 04 цагийн орчимд явсан байх. Тэгээд би биеэ Улаанбаатар хотоор үзүүлж байгаад толгойны баруун чамархай ясны цөмрөлттэй, тархины доргилттой гэсэн онош гарахаар нь би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм... Миний толгойн баруун чамархай ясны цөмрөлттэй, тархи доргилттой, 2 чих байнга хатгаж өвддөг, мөн баруун нүдний дээд талд хөмсөгний орчимд хавагнасан. Мөн зодуулсаны дараа зүүн шилбэ, өвдөг, ташаа, хэвлий хэсэгт өшиглөж хөхөрсөн байсан одоо эдгэж байгаа...Тухайн үед манай малчин Төгөлдөрийн гэрт цугласан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл бүгд хэрэглэсэн байсан бөгөөд С.Б нь анхаасаа согтуу ирсэн гэж байсан ба нэлээн согтсон байсан....” (хх-ийн 7-8-р хуудас),
Гэрч Ч.Энхбаярийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай малчин Төгөлдөрийн гэрт шөнийн 01 цагийн орчимд хүмүүс ууж идээд маргалдаад байх шиг байсан ба гэнэт хаалга тогшиход Номин-Эрдэнэ гэх хүний эх******* орж ирээд “Намайг нөхрийн хамт хүргээд өгөөч, Б , Номин-Эрдэнэ нар зодолдоод маргалдаад байна” гэх үед араас нь С.Б ирж манай гэрийн хаалгыг татаж өшиглөөд урд талын унинуудыг унагаад байхаар нь би босж ирсэн. Тэгээд би машинаа асаагаад хүргэж өгөөд буцахад замд Б машинтайгаа гэрлээ асаагаад зогсож байсан ба “Намайг зогс гэхээр нь” би зогсоогүй гэрлүүгээ давхитал араас сигналдаад зогс гээд орилоод машины ард тулгаад гэрийн гадаа ирсэн. Тэгээд би машинаа грашд хийгээд гарч иртэл Б нь гартаа автирка юмуу хутга юмуу бариад намайг ална гээд байхад манай малчин дүү Төгөлдөр тэврээд салгаж байх үед нь би гэртээ орсон.... С.Б нь нилээн согтуу байх шиг байсан. Би болон манай эх******* огт соггууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас),
Гэрч С.Норжмаацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багт нөхөр С.Б болон хоёр хүүхдийн хамт мал маллан амьдардаг.....Төгөлдөрийн гэрт очиж 1 том пиво уугаад Номин-Эрдэнэ болон манай нөхөр Б нар хоорондоо маргалдаж муудалцсан барьцалдаж ноцолдсон тухайн үед 23 цаг өнгөрч байсан байх тэгтэл Номин-Эрдэнэ эх******* Пагмаа хажуу талын Энхбаяр ахын гэр рүү нь орсон араас нь нөхөр бид хоёроос бусад нь орсон.Тэгээд Энхбаяр ах нь Номин-Эрдэнийг эх******* хүүхдийх нь хамт гэрт нь хүргэж өгөхөд араас нь манай нөхөр машинаа бариад явсан, буцаад эргэж ирэхэд нь Энхбаяр ахыг дагаад гэрийх нь гадаа ирсэн. Тэгээд ирээд Энхбаяр ах Б нар хоорондоо маргалдаж Энхбаяр ах манай нөхрийг барьж байсан модоороо хэд цохисон байх, хэсэг маргалдаж байгаад бүгдээрээ гэртээ орцгоосон. Тэгээд А эгч гэрээс гарч таарах үед Б гэрийн хаалгыг өшиглөж толгойг нь хавчсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),
Гэрч М.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг Барчин гэх газар манайх өвөлжиж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б г дуудаж сумын төврүү охин дүүг эх******* хүүхдүүдийн хамт хүргэж өгчихөөд буцаж гэртээ ирээд хэдэн пиво ууж байгаад Төгөлдөрийн гэрт очиж 2 том пиво уугаад би Б гийн машиныг бариад сумын төв рүү бүгдээрээ орж том пивонууд аваад буцаж 21 Төгөлдөрийн гэрт пиво ууж байгаад С.Б бид хоёр хэрэлдэж маргалдаад барьцалдаад болохгүй болохоор нь Энхбаяр ахыг гуйж гэр рүүгээ хүргүүлсэн...Би тухайн үед айхтар согтуу биш дундын согтуу байсан. Харин С.Б бид нарыг бодвол илүү согтсон байх шиг байсан... Би тухайн үед гэртээ харьсан байсан. Намайг явсаны дараа маргалдаж зодолдсон сурагтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),
Гэрч Э.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б , Номин-Эрдэнэ нар хоорондоо хэрэлдэж маргалдаад барьцалдаад болохгүй байхаар нь би голоор нь орж салгахад Номин-Эрдэнийн эх******* нь хажуу айлын Энхбаяр ахын гэр рүү ороод явсан. Араас нь Номин-Эрдэнэ тэр айл руу ортол Б араас нь ирэхэд хаалга түгжцэн юм шиг байсан тэгээд хаалгыг нь татаад “Дондог Баяраа чи гараад ир, эрийн сүгээ, эх*******ээ хангаж чаддаг юм уу" гэх зэргээр хараалын үгээр доромжилж байсан. Тэгтэл Энхбаяр ах уурлаж хэрэлдэж байгаад Номин-Эрдэнийг эх******* хүүхдүүдийн хамт хүргэж өгөх гээд явтал Б нь Энхбаяр ахын эх******* А эгчид “Танай нөхрийг би араас нь очиж ална, нөхрийнхөө цогцосыг очиж аваарай” гэж хэлээд хөдлөөд явж буцаад Энхбаяр ахын араас давхиад ирсэн тэгээд машинаас Энхбаяр ах машинаасаа буугаад ирэхэд Б машинаасаа бууж ирээд хэлэх хэлэхгүйгээр хэрүүл маргаан үүсгээд дайраад араасаа автерк бариад дайрахаар нь би автеркийг нь булааж аваад араас нь тэвэрч салгасан. Тэгээд бас хэсэг хугацаанд нилээн хэрүүл хийж байгаад Б машиндаа суугаад Энхбаяр ах А эгч нар гэртээ ороод байж байхад гэнэт Б машинаасаа гүйж гарч ирээд хаалгыг нь өшиглөтөл А эгчийн гарч ирэх нь таараад толгойг нь хавчсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч Б.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Номин-Эрдэнэ, Б нар хоорондоо хэрэлдэж маргалдаад барьцалдаад байхаар нь би хүүхдээ аваад Энхбаяр ахын гэр рүү орсон тэгтэл араас Номин-Эрдэнэ эх******* хүүхдүүдийн хамт орж ирээд хаалга түгжихэд Б гаднаас хаалга татаж бараг муу муухай бүх хараалын үгээр Энхбаяр ах болон А эгчийг хэлж байсан. Тэгээд Энхбаяр ах гарч Номин-Эрдэнэ болон түүний эх******* хүүхдийг хүргэж өгөх гээд хөдөлсөн араас нь Б машинтайгаа хөдлөхдөө А эгчид “Би танай нөхрийг очиж ална, цогцосыг зам дээрээс очиж аваарай” гэж хэлээд явсан. Удалгүй Энхбаяр ахыг ирэхэд араас нь Б аймар хүчтэй хаазлаад давхиж ирээд хажуу айлын үүдэнд зогсоод Энхбаяр ахтай хэрэлдэж маргалдаж машинаасаан автерк аваад ална гээд дайрах үед манай нөхөр Төгөлдөр, А эгч нар авч салгасан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад гэрлүүгээ орцгооход би гэртээ орсон. Тэгээд би дахиж гараагүй явтал нь гэртээ суусан. Маргааш өглөө нь А эгчийн толгойг хаалганд нь хавчуулж өшиглөсөн, мөн А эгчийн хөл өвдөг хөхөрсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаартай дүгнэлтэд:
Хохирогч Г.А-ын “....С.Б-д гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй 1630000 төгрөг нөхөн төлсөн....” гэх хүсэлт (хх-ийн 72-р хуудас),
Шүүгдэгч С.Б-гийн шүүх хуралдаанд гаргасан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч С.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч С.Б нь хохирогч Г.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.А д 1,630,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь “....С.Б-д гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй 1,630,000 төгрөг нөхөн төлсөн....” гэх хүсэлт (хх-ийн 72-р хуудас)-аар мөн шүүгдэгч С.Б-гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардал 1,500,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Б гоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Б гоос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (тавн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (тавн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2339000000119 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Б гоос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР