Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

    2023       06          23                                               2023/ШЦТ/233

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0224/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000298 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт************** РД:******* ,******* -ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамтаар тоотод оршин суух хаягтай. Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлэн хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай захирамжаар хугацааны өмнө эдлээгүй үлдсэн ялыг тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед ****** тоотод оршин суух иргэн гэрээс түүний эзэмшлийн I phone-11 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 880,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы мэдүүлсэн: “...Би хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000298 дугаартай хэргээс:

 

Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 05 дугаар сарын 21, 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэртээ өөрийн танил 2,5 литрийн хоёр том пиво ууж байтал 13 цагийн үед нь өөрийн хүргэн ахыг дуудчих уу гэхээр нь зөвшөөрөөд утсаар ахыгаа дуудсан. Тэгээд өмнө нь харж байгаагүй танихгүй гэх залуу ирж надтай танилцаад бид гурав хамт пиво уусан. Пиво ууж дуусаад 16 цагийн үед би нэлээн согтоод унтаад өгсөн. Тухайн үед манайхаас ганцаараа гараад явсан ба манай гэрт надтай хамт үлдсэн. надтай хамт байж байгаад орой 18 цагийн өнгөрөөгөөд манай гэрээс гарч яваад буцаад намайг унтаж байхад орой 22 цагийн үед ирсэн. Тухайн үед би өөрийн гар утсаа хайгаад олохгүй байсан. Би I phone-11 маркийн гар утсаа 2022 оны 05 дугаар сард 1,600,000 төгрөгөөр авч байсан. ...Тухайн үедээс гар утсаа асуухад надад хэлэхдээ би гэртээ харьчхаад ирлээ. Чам руу залгасан чинь чиний утсыг манай хүргэн ахад явж байсан шүү гэж хэлсэн. ...Одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн, 6 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө гэртээ байхад манай нөхөр******* шөнө 01 цагийн үед гаднаас архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Бм тухайн үед ямар байдалтай гаднаас орж ирж байгаа талаар босож хараагүй унтаж байсан юм. Ингээд ******* гэрт орж ирээд унтаж байхад цагдаагийн албай хаагч гаднаас орж ирээд *******ыг сэргээд хаанаас авсныг нь мэдэхгүй улаан өнгийн гар утас гэрийн сервантаас аваад гараад явсан. Уг гар утас яг ямар маркийн утас байсан талаар би мэдэхгүй байна. ******* тухайн үед хар өнгийн товчлууртай Nokia маркийн гар утас барьдаг байсан. Одоо уг утсаа гээчихсэн гээд байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тухай “...Сэжигтэн *******аас улаан өнгийн Iphone-11 маркийн гар утсыг 02 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай “... *******аас гарган өгсөн улаан өнгийн I phone-11 маркийн утас байв. Үзлэгээр уг гар утас нь гаднаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байх ба гар утсыг асааж уг утасны ID бүртгэлтэй хаягийг шалгаж үзэхэд гэх хаягийн бүртгэлтэй байхыг гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийг 02 цаг 15 минутад дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12, 13 дахь тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ДаЦ-23-51 дугаартай “...2022 онд үйлдвэрлэсэн, 128 gb багтаамжтай Iphone-11 маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийн нийт үнэлгээний дүн 880,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

*******ы 2023 оны 06 дугаар сарын 14, 06 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Миний хувьд гар утсыг авсан нь үнэн. Тухайн үед би гар утсыг гэртээ оруулаад гэрийнхээ сервант дээр гэр бүлийнхнээсээ нууж тавьсан. Яг ямар учраас авснаа мэдэхгүй байна. Уг гар утсыг надаас шөнө цагдаагийн алба хаагч хураагаад авсан. Одоо надад гар утас байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 30 дахь тал/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд хохирогчийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5,  3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2,, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,, 36.10 дугаар зүйлийн, 36.13 дугаар зүйлийн 1, 2,, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт**************ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтыг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хугацаанд мөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР