| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/337 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:6/2023/0201/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч ***** өмгөөлөгч П.Батжаргал, Д.Лхагвацэрэн,
Шүүгдэгч ***** өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч *****, **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *****, ****** нарт холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг **** оны **** дугаар сарын *****-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** /РД *****/ **** оны **** сарын ****-ий өдөр **** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, *** настай, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ****, эхнэр, **** хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны **** тоотод оршин суух хаягтай, **** аймгийн сум дундын **** дугаар шүүхийн **** оны **** дугаар сарын ****-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **** дугаар зүйлийн ****-т зааснаар **** жил **** сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж **** жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Монгол Улсын иргэн, ***** /РД:*****/ **** оны **** дүгээр сарын *****-ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн. эмэгтэй, **** настай, боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, ****, **** хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дүгээр баг, **** дүгээр хороолол, **** дугаар байрны ***** тоотод оршин суух хаягтай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***** Дархан-Уул аймгийн ****** ажиллаж байхдаа **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Дархан сумын **** дүгээр багийн нутаг **** *****авто зогсоол дээр Дархан-Уул аймгийн ***** Дархан сумын *****ажиллаж байсан, эрүүгийн ***** дугаартай хэргийн гэрч **** уулзаж түүний Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын **** тоот өрөөнд **** оны **** дугаар сарын ****-ны өдөр **** цаг **** минутаас **** цаг **** минутын хооронд “...Гэхдээ би дур мэдэж ***** **** оны **** дугаар сарын *****-ны өдрийн “******”-аар хэлэлцүүлээгүй материалыг захирамжийг төсөлд нэмж өөрчилж оруулах эрх байхгүй, тэгэх боломж ч байхгүй...” гэж гэрчээр мэдүүлснийг “Тэгэхээр захирамж дээр нэмэх боломжгүй гэдгийг чи ч мэдэж байгаа, би ч мэдэж байгаа. Чамаас яах ёстой бэ гэхээр чи над руу файлаар ехсеl-ийн хүснэгтээ боловсруулж байгаад өгдөг тийм үү. Би материал нь байхгүй юмыг өөрөө нэмэх боломж байхгүй, чамаас тэгж асууна, одоо **** дээр асуудал тооцъё гэхээр аль хэзээний түр хүний оронд ажиллаж байсан хүн, одоо ажлаасаа гарчихсан учраас ямар ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй за” гэх байдлаар зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***** эрүүгийн **** дугаартай хэрэгт Дархан- Уул аймаг дахь Цагдаагийн газрын **** тоот Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн өрөөнд **** оны **** дугаар сарын ****-ны өдөр **** цаг *** минутаас **** цаг **** минутын хооронд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Газар эзэмшигчийн хувийн хэргээс үзэхэд иргэн **** өргөдөл *** оны **** дугаар сарын ****-ны өдөр бичигдсэн боловч даргын цохолт байхгүй, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтанд уг өргөдлийг **** оны **** дугаар сарын ****-ны өдөр бүртгүүлсэн боловч дарга танилцаж цохолт хийгээгүй байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын "Газрын асуудал хянан шийдвэрлэх хурал" **** оны *** дугаар сарын ****-ны өдрийн **** цаг **** минутаас **** цаг **** минут хүртэл хугацаанд үргэлжилсэн. Хурлаар **** гаргасан өргөдөлд дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх талаар хэлэлцээгүй байна. Би хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүртгэж оруулсан бүртгэлээс үзэхэд газрын эзэмших эрх шилжүүлэх иргэний жагсаалтаар нийт *** иргэний материал хурлаар оруулсан байна. Үүнд **** **** шилжүүлэх материал байгаагүй..." гэж мэдүүлсэн атлаа *** оны **** дугаар сарын ****-ны өдөр *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би амины орон сууц, гражийн газрыг хариуцдаг байсан, **** үйлдвэр үйлчилгээний газар хариуцдаг. Амины орон сууцны газрын асуудлаас тусдаа ажил үүргийн хуваарьтай. Ажил үүргийнхээ хуваарийн дагуу нэг нэгнийхээ ажлыг үзэх боломж байдаг. ...Сард нэг удаа хурал болдог. Тэр хурлаас гарсан шийдвэрийг Аймгийн Засаг даргын захирамжийн төсөлд явуулна. Ахиад Аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулна. Ерөнхийдөө нэг хурлын шийдвэр хамгийн багадаа *** сар болдог. Хурал болоод дуусангуут хүмүүс материалаа өгч амжаагүй гээд ирдэг. Хүмүүсийг аль болох чирэгдүүлээд яах бэ гэж бодоод дэмжээд явуулдаг. Материалыг нь программ дээр үзнэ. Энэ хүний газар хүчингүй болсон тохиолдолд хувийн хэрэгт захирамж шийдвэрээ хийх ёстой байдаг. Намайг ажиллаж байх хугацаанд хүчингүй болсон захирамж ирээгүй. **** газар шилжүүлэх асуудлыг захирамжийн төсөлд би оруулсан үгүйг сайн санахгүй байна. Хурлын дараа л орж ирсэн байх...” гэж зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ****: **** оны **** дугаар сарын ****-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5-д зааснаар яллагдагчаар татагдаж хойшлуулшгүй нөхцөл байдал гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнө нь **** онд шалгагдаж байсан хэрэг дээр гэрчид худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж өгөхийг амласан, нөлөөлсөн гэж шалгасан. Гэрч **** нөлөөлсөн үү гэдгийг мөрдөн байцаалтын шат болон бусад шатанд нарийн шалгаж тогтоогоогүй. *** өмгөөлөгч мөрдөн байцаалтад шилжүүлэн дахин шалгуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Аудио бичлэгээр **** худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж амласан гэж эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр орж байна. Монгол Улсын хуульд хүнийг шалгахдаа яллах, цагаатгах бүх талыг шалгах байтал энэ хэрэгт яллах талыг бариад байна. Би **** шүүхэд очоод худал мэдүүлэг өгөөч гээд байгаа юм уу эсвэл өмнөх хэрэгт яригдсан ****гэх хүний газрын асуудлыг **** хийсэн үү **** хийсэн үү гээд байна уу. **** хүлээгээд ял ав гээд байгаа юм уу. Хоёр хүний хоорондын ярианд бичлэг хийж аваад нөгөө хүнээ шантаажлаад байна. Монгол хүний хоорондын итгэлцэл яасан бэ? Бид хуульд л захирагдана. Шүүх энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ****: Миний бие Газрын харилцаа барилга байгуулалтын газрын дарга **** талаар худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Намайг эргээд ажилд авна гэсэн учраас түүний талаар мэдүүлэг өгсөн. **** дарга надтай уулзаад “чи ажиллаж байгаад ажлаас гарсан тул чамд ямар нэгэн ял шийтгэл өгөхгүй” гэсэн учраас би түүнд тусалсан. Тэгээд намайг ажилд аваагүй учраас би хоорондын ярианы бичлэгийг өгсөн. Худал мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
*** оны **** дугаар сарын ****-ны өдрийн ***** дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн-03/,
Шүүгдэгч **** ***** дугаартай эрүүгийн хэрэгт **** оны **** дугаар сарын ****-нд гэрчээр өгсөн: ...Газар эзэмшигчийн хувийн хэргээс үзэхэд иргэн ***** өргөдөл **** оны **** дугаар сарын ****-ны өдөр бичигдсэн боловч даргын цохолт байхгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтанд уг өргөдлийг **** оны **** дугаар сарын *****-ны өдөр бүртгүүлсэн боловч дарга танилцаж цохолт хийгээгүй байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын “Газрын асуудал хянан шийдвэрлэх хурал” **** оны **** дугаар сарын *****-ны өдрийн **** цаг **** минутаас **** цаг **** минут хүртэл хугацаанд үргэлжилсэн. Хурлаар ***** гаргасан өргөдөлд дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх талаар хэлэлцээгүй байна. Би хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүртгэж оруулсан бүртгэлээс үзэхэд газрын эзэмших эрх шилжүүлэх иргэний жагсаалтаар нийт **** иргэний материал хурлаар оруулсан байна. Үүнд **** **** газар шилжүүлэх материал байгаагүй. Гэтэл аймгийн Засаг дарга **** **** оны **** дүгээр сарын ****-нь өдрийн **** тоот газрын эрх шилжүүлэх захирамжийн хавсралтын *** дугаар дээр **** **** Дархан сум ****-р баг ****-р хороолол амины орон сууцны *** метр квадрат талбайтай газрыг шилжүүлэхээр заасан байсан. Нэгэнт Засаг даргын захирамж гарсан тул Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж ажиллахаар миний бие **** нэр дээр гэрээ гэрчилгээг бичиж өгсөн байна. Уг гэрчилгээнд бичилт хийхдээ ***** газрыг **** оны **** дүгээр сарын ****-ний өдрийн **** дугаартай захирамжаар хүчингүй болгосон байсныг мэдэлгүй гэрчилгээ олгосон нь миний буруу байсан. Засаг даргын Захирамжийн төслийг кадастрын мэргэжилтэн ***** боловсруулж газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга ***** хянуулж Засаг даргад танилцуулж Засаг даргын захирамж гардаг байгаа. Дээрх **** шатанд **** нэр дээр газар шилжүүлэх асуудал нэмэгдсэн байна. **** ирүүлсэн өргөдлийг газрын даамал намайг хүлээн авахад газрын төлбөрийн мэргэжилтэн *****, геодези зураг зүйн мэргэжилтэн *****, кадастрын мэргэжилтэн ***** нар тойрох хуудсанд гарын үсэг зурсан байх ёстой би хамгийн сүүлд хүлээн авч гарын үсэг зурах ёстой байсан. Би яагаад гарын үсгээ зураагүй байгаа вэ гэхээр надад өргөдөл нь ирээгүй байсныг харуулж байна. Би уг өргөдлийг “газрын харилцааны асуудлыг хянан шийдвэрлэх хурал”-аас өмнө аваагүй гэдэг нь миний гарын үсэг зурагдаагүйгээс харагдана. Мөн миний хурлаар оруулж хэлэлцүүлсэн иргэдийн нэрс дунд ***** нэр байхгүй байгаа. Харин Засаг даргын захирамж гарсны дараа би захирамжийн биелэлтийг хангаж ***** гэрээ байгуулж гэрчилгээ олгосон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-6/,
Шүүгдэгч ***** ****** дугаартай эрүүгийн хэрэгт **** оны ***** дугаар сарын *****-нд гэрчээр дахин өгсөн: Иргэн ***** “...**** оны **** дугаар сарын *****-ны өдөр Дархан сумын ****-р баг ****-р хороололд байрлах **** га амины орон сууцны зориулалттай газрыг ***** шилжүүлэн авсан боловч одоог хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байна. Иймд миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг гаргаж өгнө үү...” гэх өргөдлийг хэзээ хэнээс хүлээн авснаа би санахгүй байна. Иргэн **** ирээд миний газрын захирамж гарсан, гэрчилгээгээ бичүүлье гэхээр нь би өөрийн “эрх шилжүүлэх” гэсэн хавтсыг шүүж үзэхэд **** ирүүлсэн өргөдөл байсан. Тэгээд би Засаг даргын захирамжийг үндэслэн гэрчилгээнд бичилт хийж өгсөн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын өргөдөл гомдлын дэвтрийн бүртгэлийн **** дугаарт иргэн ***** гаргасан газрын эрх шилжүүлэх **** хуудас материалыг **** оны **** дугаар сарын ****-ны өдөр өргөдөл шийдвэрлэсэн хүний нэр гарын үсэг гэсэн хэсэгт зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би энэ гарын үсгийг зураагүй. Хэн миний нэрийг бичсэнийг нь мэдэхгүй байна. Би өргөдөл хүлээн авсан өдрөө санахгүй байна. Гэхдээ би хүлээн авч өөрийн “эрх шилжүүлэх” хавтаст хийсэн байсан. Хэзээ гэдгээ л санахгүй байна. Надад өргөдөл хүлээн авсан хувийн бүртгэл байдаггүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8/,
Шүүгдэгч **** ******дугаартай эрүүгийн хэрэгт ****** оны ***** дугаар сарын *****-нд гэрчээр дахин өгсөн: Би ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр ажилд томилогдож байсан юм. Тэгэхээр би ажилд ороод **** сар болж байсан болохоор ажилдаа туршлагажаагүй, хүчингүй болгосон захирамж байгаа эсэхийг шалгах мэдлэг дутмаг байсан байх. Гэхдээ би дур мэдэж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал”-аар хэлэлцүүлээгүй материалыг захирамжийн төсөлд нэмж өөрчилж оруулах эрх байхгүй, тэгэх боломж ч байхгүй. “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал” болсны дараа хүмүүс хуралд оруулж амжсангүй, дарга нартаа танилцуулаад өгөөч гэж гуйдаг юм. Тэгээд дарга нарт танилцуулж хурлын тэмдэглэлд тусгагдаагүй материал захирамжид орсон тохиолдол байдаг. Гэхдээ энэ ***** газрыг **** шилжүүлэх талаар би огт санахгүй, мэдэхгүй байгаа юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн/,
Шүүгдэгч **** ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр өгсөн: Би ***** оны ***** сард ажилд орсон. **** оны **** сард ажилд ороод удаагүй сайн дадлагажаагүй байсан. Сард нэг удаа хурал болдог. Тэр хурлаас гарсан шийдвэр аймгийн засаг даргын захирамжийн төсөлд явна. Ахиад аймгийн засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулна. Ерөнхийдөө нэг хурлын шийдвэр хамгийн багадаа сар болдог. Хурал болоод дуусангуут хүмүүс материалаа өгч амжаагүй гээд ирдэг. Хүмүүсийг аль болох чирэгдүүлээд яах вэ гэж бодоод дэмжээд явуулдаг. Материалыг нь программ дээр үзнэ. Энэ хүний газар хүчингүй болсон тохиолдолд хувийн хэрэгт захирамж шийдвэрээ хийх ёстой байдаг. Тухайн үед хурлаар яаж орсныг бол сайн санахгүй байна. Хувийн хэрэгт хүчингүй болсон захирамж шийдвэр байгаагүй учир асуудалгүй юм байна гэж үзсэн байх... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-60/,
***** оны **** дугаар сарын ****-ны өдрийн ***** Ай поне загварын гар утсанд үзлэг хийсэн: Дэлгэц дээр Recordings гэх цэс байх ба уг цэсэнд New Recording1 нэртэй 8 минут 12 секундийн бичлэг, New Recording2 нэртэй 01 минут 35 секундийн бичлэгт үзлэг хийхэд дүрс бичлэг хийгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүний харилцан яриа бичигдсэн байна гэх уг харилцан яриаг бичгийн хэлбэрт буулгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /83-86/,
Шүүгдэгч ***** гэрчээр өгсөн: ...**** оны **** дугаар сар, **** оны **** дугаар сард Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид мэдүүлэг өгсний дараа **** оны **** дугаар сард Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга **** намайг гэртээ байхад дуудаж гаргаж ирээд миний машинд суугаад “ахын дүү ярих юм байна, утсаа унтраачих” гэж байгаад ерөнхийдөө Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа хэрэг тоохгүй байгаад байсан чинь асуудал эвгүй болоод байна. Намайг онилоод байна. Чи ахдаа тус болоод өгөөч” гэж хэлэхээр нь би “та угаасаа энэ хүний асуудлыг Засаг даргын захирамжид нэмсэн биз дээ, захирамжид нэр нь байгаа, юм аа үзээч гэж намайг загнаад, татвар нь төлөгдөөгүй байна гэхэд удахгүй төлчихнө гээд байсан биз дээ, таны асуудал биз дээ” гэхэд “харин тийм ээ, чи л ахдаа тус болно, туслаач, чи ажлаас гарчихсан болохоор чамд ямар ч ял шийтгэл байхгүй, ахдаа тусал” гэж хэлэхээр нь би “тэр хүн чинь одоо хүртэл татвараа төлөөгүй байна лээ” гэхэд “өө тийм үү, цаад хар дурак чинь төлөөгүй байсан байна уу” гэж яриад өнгөрсөн. Би тэгээд туслах эсэхээ хэлээгүй, чимээгүй өнгөрсөн. Дараа нь **** оны *** дүгээр сард манай гэрийн гадаа **** ирж уулзахдаа “нөгөө асуудал чинь хэцүүдлээ, чи “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал”-аар оруулахад ***** **** газар шилжих асуудал ороогүй ч гэсэн дараа нь ирсэн нь үнэн. Бид хүний асуудлыг удаалгүй шийдвэрлэхийн тулд захирамжид нэмж оруулсан гээд хэлээд өг” гэж хэлсэн. Би нөхөртэйгөө ярилцана би ял шийтгэгдвэл яах юм бэ гэж ярилцаад өнгөрсөн. ***** надад хэлэхдээ хэрэг маань шүүх рүү шилжсэн гэж хэлж байсан. ***** оны **** бил үү ***** сарын үед би **** ахын фейсбүүк /*****/ чат руу нь “ахаа тус болж чадахгүй нь уучлаарай” гэсэн мессеж бичсэн юм. Тэгэхэд маргааш нь бил үү хэд хоногийн дараа ***** “юу хийж байна, ах нь гутраад архи уугаад явж байна” гэсэн чат бичсэн байсан. **** оны **** дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Вокзал дээр хоолны газар ажил дээрээ байхад ***** ирээд миний машин дотор уулзсан. Тэгэхэд ***** “энэ асуудлыг тоохгүй орхисон чинь шүүх рүү шилжсэн байна, өмгөөлөгч маань АТГ-д ажиллаж байсан Улаанбаатар хотын өмгөөлөгч. Өмгөөлөгч маань наад охинтойгоо л тохир /намайг хэлсэн/ гэж хэллээ. ***** хэлэхдээ Аймгийн Засаг даргатай найзууд гэж хэлсэн. Аймгийн Засаг дарга ***** болсон асуудлын талаар бас хэллээ. Тэгсэн ***** **** уг нь юм хэлбэл ойлгох охиндоо, гайгүй хүүхэд шүү дээ, өөрөө сайн гуйгаад үзэхгүй юу гэж хэлж байна лээ гэж надад хэлсэн. Намайг Дархан сумын Өргөө багт зохион байгуулагчаар ажиллаж байхад сумын Засаг даргаар ажиллаж байсан **** дарга намайг таньдаг байсан болохоор тэгж хэлсэн юм байна даа гэж тухайн үед бодож байсан. ***** хэлэхдээ “Хамаагүй чамд мөнгө хэрэгтэй бол тэдэн төгрөг гээд хэлчих, би өгье. Чаддагаараа амины орон сууцны газар өгье, ажил албан тушаалд оруулах асуудлыг чинь шийдье” гэж хэлээд энэ асуудлыг АТГ дээр нь биш шууд шүүх дээр нь дуусгая гэж манай өмгөөлөгч зөвлөсөн гэж хэлэхээр нь би тоглоом болгоод лам хараас асууя гэж хэлэхэд ***** би ч гэсэн лам хараар үзүүлье гэж хэлээд машинаас буусан. Би **** хамгийн сүүлд уулзаж ярилцсан яриаг гар утсаараа бичлэг хийж авсан байгаа. Яагаад бичлэг хийсэн бэ? гэхээр би ***** гэж хүний хэлснээр шүүхэд худал мэдүүлэг өгснөөс болж би өөрөө ял шийтгэгдэх асуудал болбол **** хүүхэдтэй эх хүний хувьд өөрийгөө хамгаалах зорилгоор уг бичлэгийг хийх болсон. Ингээд шүүх хурал дээр намайг гэрчээр дуудаж оролцуулсан. Шүүх хуралд ороход намайг болсон явдлын талаар ярь гэж хэлэхээр нь би “би ажилд ороод удаагүй, туршлага дутсан асуудал байгаа, хурлаар орж амжаагүй иргэний өргөдөл хүсэлтийг хурлын дараа оруулах асуудал байдаг, иргэнийг чирэгдүүлэхгүй, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэж байсан тохиолдол байдаг, тэгж орсон юм шиг байна” гэж мэдүүлэг өгсөн. ***** ***** газар шилжүүлэх хүсэлтийн тухайд **** оны ***** дугаар сарын *****-ны өдрийн “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал”-ын дараа ирээгүй, нэмж оруулаагүй байхад нэмэгдсэн байсныг би шүүх хурал дээр хэлээгүй юм. Би **** дээрх хэлсэн үгийг гар утас дээрээ бичлэг болгоод бичээд авчихсан байгаа. Энэ бичлэгийг аав *****, нөхөр *****, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш ****, газрын албаны төлбөр хариуцсан мэргэжилтэн ******, цагдаагийн газар ажилладаг **** гэж найз эмэгтэй сонсгосон. ...****** Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаа хүн байнга гуйж, байгаа газар ирж уулзаад байсан болохоор нэгдүгээрт хэцүү, дараа нь ажилд орохоор хавчиж шахах үйлдэл гаргах бий гэдгээс айгаад ****** туслах зорилгоор шүүх дээр худал мэдүүлэг өгсөн юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-92/,
Гэрч *****: ...Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга ****, Дархан сумын газрын даамлаар ажиллаж байсан ***** нарыг ***** онд Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа гэдгийг газрын албанд ажилладаг хүмүүсийн дам ярианаас сонсож байсан. **** ***** оны **** дугаар сарын сүүлээр миний фейсбүүк хаяг руу зөвлөгөө авъя багш гэж холбогдож эхэлсэн. Тэгээд төрийн албаны шалгалтаа өгөөд тэнцсэн боловч газрын албанд орж чадсангүй, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байна, ажилд зуучлаад өгөх боломж байна уу? гэж асуусан. **** даргатай хэрэгт шалгагдаж байхдаа надтай ийм зүйл ярьж байсан юм гээд над руу бичлэг явуулсан. Тэгээд ажилд орох гэсэн намайг Дарханд ажилд орох нөхцөлгүй болгочихсон байна. Улсын бүртгэлийн газарт ажилд орох гэсэн чинь Газрын албанд асуудалтай байсан юм байна гээд намайг ажилд авсангүй. Энэ хүн намайг алаад хаячихлаа гэж хэлж байсан. **** над руу явуулсан бичлэгт нь *****, **** хоёрын хоорондоо ярьсан яриа байсан. Яагаад ***** гэж таньсан бэ гэхээр хоолой нь мөн байсан. Хэргийн асуудлыг нь мэдэхгүй болохоор нарийн ярьж байгаа зүйлийг нь сайн ойлгогдохгүй байсан. Ерөнхий ярьж байгаа утгаар нь ойлгож сонсвол чиний мэдүүлгээс бүх зүйл хамаарах гэж байна, цаанаасаа зохион байгуулалттай захиалгатай намайг шалгаж байгаа, зохион байгуулсан хүмүүс нь хуучин газрын албаны дарга *****, аймгийн Иргэдийн хурлын дарга **** нарын нэрийг хэлж байсан. Асуудлаа шийдээд ингэчихвэл ажлын тал дээр байх боломжтой, ажил мөнгө төгрөг өгч авалцвал чи бид хоёр өөр байдлаар ханддаг болчихно, чаддагаараа газар өгч болно. Миний талд байж чадна биз дээ, би чамд итгэж байгаа шүү дээ гэдэг утгатай зүйл ярьсан бичлэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97/,
Гэрч *****: ...***** нь шүүх хурал болохоос өмнө манай гэрийн гадаа ирээд манай эхнэр ***** дуудаж нилээд хэдэн удаа уулзсан. Манай эхнэр **** мэдүүлгээ өөрчлөөд шүүхэд мэдүүлчих гээд ятгаад байсан юм билээ. Би эхнэр ***** Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга **** уулзах үедээ гар утсаараа хийсэн бичлэгийг сонсоод бичлэг хийсэн чинь зөв байна, наад хүн чинь их зальтай худлаа юм байна. Ер нь үнэн зөвөөр мэдүүлээрэй гэж хэлсэн. ***** нь манай эхнэр ***** ажил албан тушаал амлаж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн0-101/,
Гэрч Б.Энххүслэнгийн: ...Э.Гүрханд надад ойлгуулснаар “******* миний өмнөөс хэрэг хүлээчих, чи угаасаа жирэмсний амралттай хүний оронд ажиллаж байгаад одоо ажлаа хийхгүй байгаа болохоор ямар ч хариуцлага байхгүй” гэж ярьсан, тэгээд надад ажлын байр, мөнгө, газар өгье гэсэн. Тэрийг нь би утас дээрээ бичээд авчихсан. Би залуу хүн өөрийнхөө арьсыг хамгаалаад тэр бичлэгийг хийчихсэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн3-104/,
Гэрч *****: ...***** хэрэг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр **** эсрэг шийдвэр гарч төрийн албанд ажиллах эрхийг нь хассан гэж сонссон. Тэрний дараа Давж заалдах шатны шүүхээр хэрэг нь хэрэгсэхгүй болж асуудал нь дууссан гэж байсан. **** оны **** сард цагаан сарын дараа **** намайг төрсний дараа гэрт эргэж ирэхдээ “Би ***** уулзаж ярьсан зүйлээ бичлэг болгоод авчихсан, би эрх мэдэлтэй албан тушаалтай хүн намайг яаж ч магадгүй гэж бодоод утас дээрээ бичлэг хийчихсэн юм. Уг нь урд нь-3 удаа уулзахдаа утсаа унтраа гэж байгаад уулздаг байсан гэсэн. Харин сүүлд нэг удаа уулзахдаа утсаараа бичлэг хийсэн гээд надад нэг бичлэг сонсгосон. Тэр бичлэгийг сонсоход тэр бичлэг дээр ярьж байгаа эрэгтэй хүний дуу хоолой **** хоолой мөн байсан. Тэр бичлэгт хүний санаанд оромгүй юм ярьж байсан. Би бичлэгээс санаж байгаа товчхон ярья. Чи мэдүүлгээ ингээд өгчих, АТГ дээр аргалчихвал шүүх дээр нь хаах гээд байна, тэгвэл би мөнгө төгрөг өгье, амьдрал баян шүү дээ, би чамайг ажилтай болгоё, байгаа боломжоороо тус дэм больё гэсэн утгатай зүйл ярьсан бичлэг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн6-108/,
**** оны **** дугаар сарын ***-ны өдрийн **** эзэмшлийн улаан өнгийн Ай поне загварын 1 ширхэг гар утас, **** эзэмшлийн цэнхэр өнгийн Ай поне 13 про макс загварын гар утас 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн9,2,-р хх-ийн09-210/,
Гэрч *****: Би *****д үг зааж өгсөн, нөлөөлөхийг чиглүүлсэн зүйл байхгүй. Би одоо нуугаад яах вэ үйлчлүүлэгдээ энэ хэргийн хамгийн чухал гэрч бол***** байна тэгэхээр энэ хүнийг шүүхэд гэрчээр дуудаж асуулт тавина гэдгийг хэлж байсан. Түүнээс ийм асуулт тавина, ингэж хариулт хэлүүлээрэй гэж нөлөөлсөн, **** гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн зүйл байхгүй. Би өмгөөлөгч, үйлчлүүлэгчтэйгээ харьцсан бусад холбоотой зүйлээ мэдүүлэгт дурдахгүй. ***** нь манай эхнэр ***** үел дүү нь байгаа юм. **** нь намайг АТГ-д ажиллаж байх үеэс мэднэ. Уг бичлэг дээр надтай холбоотой яригдсан бүх зүйл миний **** хэлсэн үг биш байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн11-212/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, эд мөрийн баримтаар хураагдсан CD, гар утас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ***** нь, барилга хот байгуулалтын газрын албанд ажиллаж байхдаа **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дүгээр багийн нутаг дэвсгэрт эрүүгийн **** дугаартай хэргийн гэрч болох **** уулзаж, гэрчид зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан, ажил албан тушаал амлаж, шан харамж өгөхөөр амалаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч **** нь эрүүгийн ***** дугаартай хэрэгт **** оны *** дугаар сарын ****-ны өдрийн хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж, гарын үсэг зурсны дараа зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлэлцэн судлуулсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч **** өөрийн өмнө нь холбогдсон хэргийн гэрч **** өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан. Мөнгө, газар, албан тушаал амласан үйлдэлд, шүүгдэгч ***** эрүүгийн **** дугаартай хэрэгт **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж, гарын үсэг зурсны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөр байхгүй байна гэв.
Шүүгдэгч **** өмгөөлөгч Ө.Ганзориг: Шүүгдэгч **** хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч **** өмгөөлөгч нар нь цагаатгах байр суурьтай байгаа. Хэрвээ энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгах бол шүүгдэгч **** хувьд бусдыг гүтгэсэн гэх нөхцөл байдал үүсэж, эрх зүйн байдал дордох асуудалд гарах учраас шүүгдэгч ****талаар өмгөөлөгчийн дүгнэлт байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрчид худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж амалсан бол энэ гэмт хэрэг төгссөн. Амалсан зүйлээ биелүүлсэн эсэх нь энд хамаарахгүй, хэрэгт авагдсан гар утасны аудио бичлэгээр хангалттай тогтоодож байна гэв.
Шүүгдэгч **** өмгөөлөгч Д.Лхагвацэрэн: Энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. **** болон **** нар гэрчийн мэдүүлэг өгөх талаар уулзсан нь гэмт хэргийн шинжгүй байна. **** нь **** зориуд худал мэдүүлэг өгөхийг тулгаж, шаардаагүй, үнэнээ хэлээд өгөөч гэж гуйсан байдаг. Энэ хэргийн улмаас учирсан хохирол байхгүй.*******ын өгсөн мэдүүлэгт утга агуулга нэг байгаа бөгөөд өөр утга агуулаагүй байна. Иймд шүүгдэгч ***** худал мэдүүлэг өгөхийг шаардаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч ***** өмгөөлөгч П.Батжаргал: Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгөхийг амласан байх гэж байна. Энэ шинжийг агуулсан гэж гэм буруутайд тооцож байна. Энэ шинж нь дангаараа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй, харин гэрчид ямар зорилгоор нөлөөлсөн бэ? гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй. Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр нөлөөлсөн гэдэг асуудал нотлох баримт болон эд мөрийн баримуудыг шинжлэн судлахад үгүйсгэгдэж байгаа. Үүнд: Сиди бичлэг болон үзлэгийн тэмдэглэлд маш тодорхой байгаа. *** яриа дээр “амин орон сууцыг хариуцдаг байсан. Тийм, тэгэхээр нь би тэгсэн юм. Авлигтай тэмцэх газарт дарамтлуулахгүй, шүүх дээр асуудлыг ярина. Угаасаа тухайн үед ажлын байрны дүгнэлтээр ***** амины орон сууцны газрыг хариуцдаг байсан. Гэхдээ би энэ ажилд ороод удаагүй байсан. Би ийм байсан. Ийм байсан гэдгийг тайлбарлаад өгчихвөл боллоо” гэхэд эмэгтэй “угаасаа үнэн” гэж хэлсэн. Энэ үнэнийг хэлүүлэх гээд байна. Засаг даргын захирамжид нэмэх боломжгүй байсан гэдгийг чи ч мэдэж байгаа, би ч мэдэж байгаа. Эксел файлыг дотоод сүлжээгээр явуулдаг байсан зэрэг яриа нь үнэнийг хэлүүлэх гэж гэрчээр оруулахаар гуйж байгаа байдал. Энэ үнэнээ хэлээд өгөөч гэж хэлж гуйж байгаа. Хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч **** тэмдэглэлийн дэвтэрт “**** үнэнээ хэлсэн учраас... “ гэх зүйл бичсэн байгаа. Шүүгдэгч **** худал мэдүүлэг өгсөн гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.3 дугаар зүйлд шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй гэж заасан байгаа. Шүүгдэгч ****, гэрч **** нар нь хоорондоо харилцсан цахим захидал зэргээс харахад ***** унгах гэсэн зорилго харагддаг. Аудио бичлэгээс гадна **** 3 удаа мэдүүлэг өгсөн. Мөн шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгсөн. Эдгээр мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч **** ***** худал мэдүүлэг өгөхийг нөлөөлсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар өмнөх хэргийн үйл баримтыг тогтоосон байгаа. Магадлалд ***** мэдүүлгээр ***** цагаатгаагүй, эргэлзээтэй гэж үзэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох шүүгдэгч ****, **** нарын мэдүүлэг, **** гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч ***** нь эрүүгийн *****9 дугаартай хэргийн гэрч **** уулзаж түүнийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амалсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Учир нь шүүгдэгч **** гар утсанд бичигдсэн аудио бичлэг нь *****, ***** нарын харилцан яриа болохыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тул уг аудио бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.
Шүүгдэгч **** болон түүний өмгөөлөгч нар нь гэрч ***** үнэнийг хэлээд өгөөч гэж гуйсан, энэ нь гэрчид нөлөөлөх гэмт хэргийн шинжгүй гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аудио бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 83-84/ зэргийг судалж үзэхэд шүүгдэгч ****, **** нарын хооронд “газар эзэмших эрх шилжүүлэх Засаг даргын захирамж дээр **** **** газар шилжүүлэх тухай асуудлыг би ажил үүргийн хуваариараа тэгсэн байна гэж хэл, чи хүний оронд түр ажиллаж байсан, одоо ажлаасаа гарчихсан учраас ямар ч хуулийн хариуцлага хүлээлгэхгүй, чамд газар өгье, ирээдүйд ажлын байртай болох асуудлыг чинь зохицуулъя, надад тус бол” гэсэн агуулга бүхий яриа яригдсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн үйлдлийг гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ***** дээрх үйлдэл нь гэрч **** худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амалсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч **** **** оны **** дугаар сарын *****-нд эрүүгийн **** дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсний дараа **** оны **** дугаар сарын *****-нд ***** дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлджээ.
Шүүгдэгч ***** нь шүүгдэгч **** **** оны **** дугаар сарын ****-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ***** дугаартай эрүүгийн хэрэгт **** оны **** дугаар сарын ****-нд болон **** оны **** дугаар сарын ****-нд гэрчээр мэдүүлэг өгсөн, тус хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч **** дээрх гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан судалж үзэхэд
Түүний Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *****оны **** дугаар сарын ****-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн ... Би **** оны **** сард ажилд орсон.**** оны **** сард ажилд ороод удаагүй сайн дадлагажаагүй байсан. Сард нэг удаа хурал болдог. Тэр хурлаас гарсан шийдвэр аймгийн засаг даргын захирамжийн төсөлд явна. Ахиад аймгийн засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдээр гарын үсэг зуруулна. Ерөнхийдөө нэг хурлын шийдвэр хамгийн багадаа **** сар болдог. Хурал болоод дуусангуут хүмүүс материалаа өгч амжаагүй гээд ирдэг. Хүмүүсийг аль болох чирэгдүүлээд яах вэ гэж бодоод дэмжээд явуулдаг... гэх мэдүүлэг нь ***** дугаартай эрүүгийн хэрэгт **** оны **** дугаар сарын ****-нд болон **** оны **** дугаар сарын ****-нд гэрчээр өгсөн: ... Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын “Газрын асуудал хянан шийдвэрлэх хурал” **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн **** цаг **** минутаас **** цаг ***** минут хүртэл хугацаанд үргэлжилсэн. Хурлаар **** гаргасан өргөдөлд дурдсан газар эзэмших эрх шилжүүлэх талаар хэлэлцээгүй байна. Би хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүртгэж оруулсан бүртгэлээс үзэхэд газар эзэмших эрх шилжүүлэх иргэний жагсаалтаар нийт 19 иргэний материал хурлаар оруулсан байна. Үүнд ***** газар шилжүүлэх материал байгаагүй.
Гэтэл аймгийн Засаг дарга **** **** оны **** дүгээр сарын ****-нь өдрийн **** тоот газрын эрх шилжүүлэх захирамжийн хавсралтын **** дугаар дээр ***** **** Дархан сум ****-р баг ****-р хороолол амины орон сууцны **** метр квадрат талбайтай газрыг шилжүүлэхээр заасан байсан. Нэгэнт Засаг даргын захирамж гарсан тул Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж ажиллахаар миний бие **** нэр дээр гэрээ гэрчилгээг бичиж өгсөн байна. Уг гэрчилгээнд бичилт хийхдээ ***** газрыг **** оны ***** дүгээр сарын ****-ний өдрийн **** дугаартай захирамжаар хүчингүй болгосон байсныг мэдэлгүй гэрчилгээ олгосон нь миний буруу байсан. Засаг даргын Захирамжийн төслийг кадастрын мэргэжилтэн **** боловсруулж газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга **** хянуулж Засаг даргад танилцуулж Засаг даргын захирамж гардаг байгаа. Дээрх **** шатанд ***** нэр дээр газар шилжүүлэх асуудал нэмэгдсэн байна.
Би **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр ажилд томилогдож байсан юм. Тэгэхээр би ажилд ороод **** сар болж байсан болохоор ажилдаа туршлагажаагүй, хүчингүй болгосон захирамж байгаа эсэхийг шалгах мэдлэг дутмаг байсан байх. Гэхдээ би дур мэдэж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал”-аар хэлэлцүүлээгүй материалыг захирамжийн төсөлд нэмж өөрчилж оруулах эрх байхгүй, тэгэх боломж ч байхгүй. “Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурал” болсны дараа хүмүүс хуралд оруулж амжсангүй, дарга нартаа танилцуулаад өгөөч гэж гуйдаг юм. Тэгээд дарга нарт танилцуулж хурлын тэмдэглэлд тусгагдаагүй материал захирамжид орсон тохиолдол байдаг. Гэхдээ энэ **** газрыг **** шилжүүлэх талаар би огт санахгүй, мэдэхгүй байгаа юм... гэх мэдүүлгүүдээ үгүйсгэсэн, утга агуулгын хувьд зөрүүтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч **** нь “би худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна“ гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна. Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч **** цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд *** удаагийн ял шийтгэлтэй, ам бүл ***, эхнэр **** хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч **** 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд сар бүр 540,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нь торгох ялын доод хэмжээг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү, өмгөөлөгч Д.Лхагвацэрэн гэм буруугүй учраас ял оногдуулах саналыг дэмжихгүй байна гэж тус тус мэтгэлцэж байна.
Шүүх шүүгдэгч ******гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч **** нь **** оны **** дугаар сарын *****-ны өдрөөс **** оны **** дугаар сарын ****-ны өдрийг хүртэл **** хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон **** хоногийг торгохын ялын *** нэгжээр тооцон оногдуулсан торгох ялаас нийт 1,380,000 төгрөгийг хасаж эдлэх ялыг 120,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Iphone 12 маркийн гар утсыг ****, Iphone маркийн гар утсыг **** нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD -г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***** торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.9, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч **** цагаатгасугай.
2. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** цагдан хоригдсон *** хоногийн **** хоногийг **** нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялаас нийт 1,380,000 төгрөгийг хасаж, эдлэх ялыг 120,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone 12 маркийн гар утсыг ****, Iphone маркийн гар утсыг **** нарт буцаан олгож, хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч **** авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР