Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00896

 

       2020         04           07  

 181/ШШ2020/00896

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Э ХХК -д холбогдох

1.312.855 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Э ХХК нь манай Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр интернет үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 10 Mpls хурдттай Game интернет үйлчилгээг 3 жил авхаар тохиролцож 41042230 тоот гэрээ байгуулсан.

ЭХХК нь гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн интернет үйлчилгээний 2018 оны 6, 7 дугаар сарын төлбөр 1,312,855 төгрөгийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөгдөөгүй байна.

Иймд ЭХХК-иас интернет үйлчилгээний төлбөр 1,312,855 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь интернет үйлчилгээний төлбөрт 1.312.855 төгрөгийг ЭХХК-иас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч ЭХХК нь нэхэмжлэгч М ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Өндөр хурдны интернет үйлчилгээний 41042230 дугаартай гэрээ байгуулан үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 20-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 6-10-р хуудас/

Дээрх гэрээний дагуу хариуцагч ЭХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсон үйлчилгээг авч нийт 4.292.004 төгрөгийг төлөхөөс 2.979.150 төгрөгийг төлж үлдэх 1.312.854 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, харилцагчийн гүйлгээ хийж байсан тооцоо болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 1, 3, 5-11-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Осорт 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан түүнд хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг сануулан гарын үсэг зурсан боловч уг үүргээ биелүүлээгүй болно./хх-ийн 16-18-р хуудас/

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т ... хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч ЭХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Осорт 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэхэд шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч ЭХХК-иас 1.312.855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

2.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 35956 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 35956 төгрөг гаргуулж М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал болох хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО