Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0327/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.***,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч *** нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ө.Энхтайван,

Иргэний хариуцагч “***” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Батнайрамдал,

Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000402 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “***” ХК-д *** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, авто механик инженер, уул уурхайн тоног төхөөрөмж ашиглалтын инженер мэргэжилтэй, “***” ХК-д механик засварын хэсгийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** сумын *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***,

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “***” ХК-д механик засварын хэсгийн засварын механик ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** сумын *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “***” ХК-д *** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** сумын *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын хэлтсийн дарга, *** нь Механик засварын дарга *** нь Механик засварын хэсэгт засварын механик, *** нь ***аар тус тус “***” ХК-д ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХК-ийн Механик засварын хэсгийн “А” блокт засварын ажил гүйцэтгэж байсан *** хропны хаалтад цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, мөн өдрийн 15 цагийн орчим “***” ХК-ийн Механик засварын хэсгийн “Б” блок-т засварын хэсэгт гагнуурын ажил гүйцэтгэж байсан А.*** араанд даруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:

 

Дархан-Уул аймгийн *** сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХК-д гарсан ослын газар 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 16-20/,

 

Осол гарсан газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 21/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 22/,

 

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “***” ХК-д 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр механик засварын хэсэгт засварчнаар ажилд орсон. Туршилтаар ажиллах хугацаа 2 сар 10 хоног байж байгаад жинхлэгдээд ажиллаж байсан юм. Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрөөгөөд ажил дээрээ очсон. Ажилдаа очоод тухайн өдрийн ажлын даалгаврыг хэсгийн дарга Очир болон *** нараас авсан. Тэгээд ажлын байр буюу Б блокт бульдозер /гинжит/ тээврийн хэрэгслийн хропыг тайлах ажпыг ***, ***, ***, *** нарын хамтаар 1 цаг орчим хийж байсан. Миний хувьд яаман доор ***, *** нартай хамт люк буюу хамгаалалтыг тайлах гээд байж байсан чинь ***, *** нар краны олс авах гээд крандаа олсоо хийх ажилд явсан. Тэр хойгуур нь миний бие үлдсэн хоёр ширхэг боолтыг тайлах гээд нэг ширхэг боолтыг нь тайлсан чинь нөгөө боолт хугараад шууд люк буюу хамгаалалт унаад миний толгойны ар хэсэг дагз руу цохигдсон юм аа. Тэгээд *** ах намайг цохигдсоныг мэдээд ирж авсан. Тухайн үед би хөдөлж чадахгүй дарагдаад гацсан байдалд орсон. Тэгээд манай ажилчид бөөндөө ирээд намайг эмнэлгийн машинаар авч явсан. Уг нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх үедээ кранаар эхлээд люкыг уяж бэхлээд өргөсний дараа боолтыг нь тайлах ёстой байдаг. Тухайн өдөр кранчин ***гийн ажиллаж байсан хэсэгт ажил хийж байсан. *** ах *** нар тухайн үед кран ажилтай байгаа юм чинь нэг боолтон дээр тогтоогоод байж байя гэдэг санал санаачилга гаргаад ажлыг эхлүүлсэн. *** нь манай гинжтэй тэрэг засдаг хэсгийн дарга гэж би ойлгодог юм аа. Хэсгийн дарга Очир хувцас хэрэглэлээ өмсөөрэй гэдэг зүйл амаар хэлсэн. Өөрөөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй ээ. Одоо миний бие хааяа хөдлөхөөр толгой өвддөг болсон. Бусдаар гайгүй байна. *** ХК-иас надад эмчилгээний зардалд нийтдээ 430,000 төгрөг л өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27/,

 

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 09 цагийн орчимд *** сумын Эрүүл мэндийн төвд *** ХК-д хүн гэмтсэн талаар дуудлага ирсэн. Уг газарт очиход засвар хийдэг бололтой хэсэгт дамнуурга дээр нэг хүнийг хэвтүүлчихсэн байсан. Тухайн хүн ухаантай байсан хэдий ч орчны харьцаа маш сул, асуусан асуултад цөөн үгээр сул хариулж байсан. Тэгээд тухайн хүний биед үзлэг хийхэд гадна ил хөхрөл, няцарсан зүйл байхгүй, хүзүү хөдлөхгүй, буйл шүднээс цус шүүрсэн, ам хагас ангархай, зүүн чихнээс шингэн цус гарсан байдалтай байсан, бусад биеийн ил хэсэгт илэрхий хугарлын шинж тэмдэг илрээгүй. Артерын даралт 120/80-тай, зүрхний цохилтын тоо минутад 51 удаа цохилж байсан. Захын цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 80 хувьтай байсан. Ерөнхий биеийн байдал ухаантай боловч хүнд байсан. Тухайн газарт нь байхдаа уг хүнд зүрхний үйл ажиллагаа дэмжих, өвдөлт намдаах, цус тогтоох зэрэг судсаар 4 тариа, булчинд 3 тариа зэргийг хийсэн. Тэгээд *** сумын Эрүүл мэндийн төв рүү түргэн тусламжийн автомашинаар тээвэрлэж эмнэлгийн хүлээн авах тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн, зүрхний бичлэг хийсэн, холбогдох шинжилгээнүүдийг авсан, тархины хаван хөөх дусал, цус тогтоох дусал, үрэвслийн эсрэг антибиотик, шокийн эсрэг эрчимт эмчилгээ хийж байгаад биеийн байдал харьцангуй тогтворжсон, гэхдээ өвдөлт бүрэн гүйцэт намдаагүй, зүүн чихнээс бага зэргийн цус шүүрсэн байдал нь хэвээрээ, давсагт гуурс тавьж 1 литр 800 грамм шээс авсан. Үүний дараа жижүүр эмч Хишигсүрэнд өгч түргэн тусламжийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж хүргүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 29/,

 

Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “***” ХК-ийн механик засварын хэсгийн засварчнаар 2023 оны 05 дугаар сараас хойш ажиллаж байна. Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөөний 07 цаг 25 минутад ажил дээрээ очсон. Засварчин ***, Ж.***, Х.*** бид нар аюулгүй ажиллагааны зааварчилгаа механик *** ахаас авч, гарын үсэг зураад 08 цаг 00 минутад нь ажилдаа гарсан. Ажлын байран дээрээ Дозер-91 буюу шороо түрэх үүрэгтэй хүнд машин механизм байсан юм, уг машин механизмын хроп нь гэмтэлтэй байсан учир тайлж авах гэж байсан юм. Тэгээд доод талын хропны хамгаалалт таг хэсгийг нь тайлах гээд *** бид хоёр явж орсон. Тухайн хамгаалалтын таг нь хоёр талдаа 3, 3 ширхэг боолттой байдаг юм. Тухайн боолтуудын 2 талын 2, 2 ширхэг боолтыг нь аваад үлдсэн 1, 1 боолтыг салгах гэж байсан юм. Тэгээд энэ ажлаа дуусгасны дараа тэр хропны тагийг авъя гэж бодож байсан. Тэгээд *** ***ад хандан “чи доошоо орж болохгүй шүү, байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд байж байтал гэнэт доор түг, түг гээд чимээ гарсан Тэгээд доошоо *** бид хоёр буугаад харсан чинь хропны таганд зүүн талын чих, мөр хэсгээрээ дарагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь тухайн хропны тагыг *** бид хоёр өргөөд *** ах орж ирээд ***ыг өргөөд аваад гарсан юм. *** ажилд ороод 3 сар орчим болж байгаа, би бол ажилд ороод 1 сар болж байна. *** яг үндсэн засварын ажлыг голлож хийдэггүй, түлхүүр багаж зөөгөөд, орой ажил дуусахад түлхүүр багажаа арчиж цэвэрлээд хураадаг ажлыг хийдэг юм” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34/,

 

Гэрч Ж.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “***” ХК-ийн механик засварын хэсгийн засварчнаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш ажиллаж байна. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөөний 07 цаг 30 минутад ажил дээрээ очсон. Засварчин ***, Б.***, Х.*** бид нар аюулгүй ажиллагааны зааварчилга механик *** ахаас авч, гарын үсэг зураад 08 цаг 00 минутад нь ажилдаа гарсан. Ажлын байран дээрээ очоод хропны гэмтэлтэй байсан Дозер-91 бульдозорыг засварлахаар ажиллаж эхэлсэн юм. Тэгээд хропыг нь авах гээд *** ах бид хоёр бульдозерын доошоо орж хропны хамгаалалт тагийг тайлж эхлэсэн. Уг таг нь 2 талдаа 3, 3 ширхэг боолттой байсан бөгөөд 2, 2 ширхэг боолтыг нь тайлж аваад 1, ширхэг боолт суллаж үлдээсэн байсан. Тэгээд *** ах бид хоёр дээшээ гарч уг бульдозерын шланк, цахилгааны утсыг салгах гээд дээшээ гарсан юм. Тэгээд ***ад хандаж “энэ доошоо орж болохгүй шүү” гэж хэлсэн. Удалгүй доор чимээ гараад *** ах бид хоёр буугаад харсан чинь *** хропны таганд зүүн мөр, хүзүү хэсгээрээ дарагдаад хавчуулагдсан байсан. Уг хропны тагыг тайлж авах гэж нээх яараагүй байсан юм. Дээд талд бас хийх ажилтай байсан учраас тэрийгээ нэг мөсөн хийж дуусгаад доошоо оръё гэж бодож байсан, уг нь би тухайн үед ***ад хандан ийшээ битгий ороорой, байж байгаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 661 дугаартай “***ын биед дагз ясны нугасны том нүхнээс дагзны зүүн хэсэг, хөхлөг сэртэн дайраад зүүн чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун хөхлөг сэртэнгийн урд хананаас дагз ясны баруун талыг дайраад дагзны төвгөр хүрсэн шугаман хугарал, баруун талын гайморын ар хажуу ханын хугарал, зүүн шанаа, зүүн чихний хөхлөг сэртэн, баруун чихний ар хэсгийн зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 42-43/,

 

Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /1-р хавтаст хэргийн 53-56/,

 

“***” ХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/141 дугаартай “Журам батлах тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 95- 96/,

 

Шинжээч ***гийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/07 дугаартай нэмэлтээр гаргасан: “...Засварчин *** нь тухайн өдөр хэсгийн механик ***аас наряд, зааварчилгаа аваад зохих ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т "аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх" гэж байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн чиг үүргийг заасан байдаг. *** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны А/141 дугаар тушаалаар  “Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг 6 сарын хугацаагаар түр мөрдөхөөр баталсан байна. Иймд осол гарсан тухайн үед буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар ямар нэгэн журамгүй байсан гэж үзэхээр байна. *** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны А/141 дугаар тушаалаар "Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журам"-д шаардлагатай сайжруулалтыг тухай бүр хийх, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулахыг *** даргатай Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэст үүрэг болгосон байна. Механик засварын хэсгийн дарга ***ын ажлын байрны тодорхойлолтын 4.1 дэх хэсэгт "ХЭМАБ-н хууль, дүрэм журмууд болон байгууллагын хүрээнд мөрдвөл зохих дүрэм журмуудыг мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих, 4.3-д Осол гарч болзошгүй аюулыг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хэсгийн ИТА, нийт ажилчдын хамтаар хамт хийж гүйцэтгэнэ” гэсэн үүргүүдийг биелүүлээгүй, Механик засварын хэсгийн механик ***ын ажлын байрны тодорхойлолтын 2.1.3-т заасан “Удирдаж байгаа засварчдадаа өдөр тутмын ажлын байрны ажлын Даалгаврыг өгч, гарын үсгээр баталгаажуулан ажилд нь гаргах ба техник тоног төхөөрөмжүүдэд оношилгоог хийж, хийгдэж байгаа засвар, үйлчилгээний явцыг хянаж удирдан зохион байгуулна” гэсэн үүргийг хэрэгжүүлээгүй. Засварчин ***ын тухайн өдөр хийж гүйцэтгэж байсан засварын ажилтай холбоотой ажлыг аюулгүй гүйцэтгэх технологи карт, зохион байгуулах аргачлал, ажлын дэс дараалал, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тусгасан заавар, журам боловсруулж мөрдөөгүй байна." гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 64-65/,

 

“***” ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 05/337 дугаартай “Доржсүрэнгийн Очир нь тус компанийн Механик засварын хэсэгт хэсгийн даргаар ажилладаг нь үнэн болохыг тодорхойло.” гэх албан бичиг /1-р хавтаст хэргийн 72/, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/282 дугаартай Доржсүрэнгийн Очирыг Механик засварын хэсгийн даргаар шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 73/, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05/292 дугаартай “Жамъянсүрэнгийн *** нь тус компанийн Механик засварын хэсэгт засварчнаар ажилладаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг /1-р хавтаст хэргийн 76/,

 

“***” хувьцаат компанийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05/292 дугаартай “***ы *** нь тус компанийн Механик засварын хэсэгт засварын механикаар ажилладаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх албан бичиг /1-р хавтаст хэргийн 77/, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/225 дугаартай Жамъянсүрэнгийн ***ыг Механик засварын хэсэгт засварчнаар туршилтаар ажиллуулах тухай тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 78/, “Шарын     гол” хувьцаат компанийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/90 дугаартай ***ы ***ыг Механик засварын хэсэгт засварын механикаар ажилд томилох тухай тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 80/,

 

Механик  засварын хэсгийн засварчны ажпын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хавтаст хэргийн 87-88/,

 

Осол гарсан газар буюу “Б” блок-т 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 162-164/,

 

Хохирогч А.***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 07 цаг 40 минутын орчим ажил дээрээ очсон. Тэгээд 08 цаг 30 минутад ажилдаа гарсан. Тухайн өдөр би экскаватор 39 дээр гагнуур хийх ажилтай байсан. Өглөөгүүр жижиг гагнуурын ажил хийж байгаад 10 цаг өнгөрч байхад цахилгаан экскаваторын араа орж ирсэн. Тухайн арааны илүү гарсан хэсгийг налуулж урсгах гагнуурын ажил хийж байсан юм. Тэгээд 11 цаг 40 минутын орчимд цайндаа ороод 13 цаг болж байхад буцаж ирсэн. Ирээд хийж байсан ажпаа үргэлжпүүлэн хийж байтал 15 цагийн орчим миний гагнуур хийж байсан араа гэнэт дээрээс дараад унасан. Миний нуруу сэртэн ясны хугарал, нугаламын хугарал, цууралттай, одоогоор өөрөө босож явж чадахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 167-168/,

 

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “***” ХК-ийн механик засварын хэсгийн гагнуурчнаар 1995 оноос хойш ажиллаж байна. Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөөний 07 цаг 10 минутад ажил дээрээ очсон. Тэгээд гагнуурчин ***, ***, *** нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд нь гаргасан юм. Тэгээд би ажлаа хийж байгаад өдрийн 15 цагийн орчимд халуун төмөрчний цехэд шигшүүрийн төмөр тэгшилж байсан. Тэгсэн чинь манай гагнуурчин Мөнх-Эрдэнэ над руу гар утсаар залгаад осол боллоо гэж хэлсэн би яваад очсон чинь бүх зүйл болоод дуусчихсан осолд орсон ***г аваад явчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад кранаар цахилгаан экскаваторын явах эд ангийн редуктерийг өргөж ***гийн ажиллаж байсан араа цохигдоод дээр нь унасан гэж байсан. Яг үйл явдал болж байх үед нь дэргэд нь байгаагүй учраас хараагүй. Миний ажлын байрны тодорхойлолтод ажил үүрэг гүйцэтгэх гэж буй ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүрэг байхгүй. Гэхдээ манай ахлах механик Анхбаяр ээлжийн амралттай байгаа юм, түүний оронд манай цехийн мастер Мөнх- Од ажлыг нь орлож байгаа юм. Тэгээд Анхбаярыг ажилдаа орох хүртэл үүрэг гүйцэтгэх ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгч бай гэж манай хэсгийн дарга Очир хэлсэн. Үүний дагуу 2023 оны 06 дугаар сарын эхэн үеэс аюулгүй ажиллагааны зааварчилга ажилчдад өгч эхэлсэн. Би ахлах механик Анхбаярыг байх үед нь Анхбаяраас зааварчилга авдаг байсан. Харин одоо бол хэсгийн дарга Очироос өдөр тутмынхаа зааварчилгыг авч ажиллаж байгаа. Манай механик засварын хэсэг нь гагнуурчин, токарчин, халуун төмөрчин, засварчин гэсэн хэсгээс бүрддэг. Эдгээр нь бүгд тус тусдаа механиктай, тухайн механикууд нь чиглэл чиглэлээрээ зааварчилга өгдөг, *** нь засварчдад зааварчилга өгч байгаа. Харин би гагнуурчдад зааварчилга өгч байгаа. Өнөөдөр ч гэсэн зааварчилга өгч байж ажилд нь гаргасан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 170/,

 

Гэрч Э.Сарангэрэлийн: “...Би “***” ХК-ийн механик засварын хэсэгт гүүрэн кранчинаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөөний 07 цаг 30 минутад ажил дээрээ очсон. Тэгээд механик ***оос аюулгүй ажиллагааны зааварчилга авч 08 цаг 00 минутад ажилдаа гарсан. Ажил дээрээ очоод ажлаа хийж байх үед өдөр 15 цагийн орчимд цахилгаан экскаваторын явах эд ангийн редуктор гэмтэлтэй байсан ба эхлээд редукторыг тагыг угсрах гэсэн боловч хоногондоо орохгүй таарч өгөхгүй байсан юм. Тэгэхээр нь кранаар өргөж байгаад тагийг нь хийж үзье гэж бодоод уг редукторыг би кранаар өргөөд доор байсан хүмүүс миний өргөсөн редукторын тагыг хийх гэж байсан юм. Тухайн краны өргөгч хэсэг нь 4 дэгээтэй уг дэгээгээр өргөх гэж байгаа зүйлийг бэхэлж авдаг юм. Тухайн үед 4 дэгээний хоёрыг нь хийсэн байсан, тэгээд доороос над руу өргөөрэй гэсэн дохио өгсөн, тухайн үедээ сул байсан дэгээний нэг нь өргөх гэж байсан редукторын нэг хэсэг рүү ороод өргөгдчихсөн. Тэгээд яг өргөх гэж байсан чигээс хазайгаад өөр тийшээ өргөгдчихсөн юм. Тэгээд хажууд нь байсан редукторын арааг цохиод тухайн арааг урсгах гагнуурын ажил хийж байсан гагнуурчин ***г дарчихсан юм. Тэгээд доор ажиллаж байсан хүмүүс тухайн арааг өргөж ***г гаргаж авсан. ...Миний өргөж байсан редукторын сул байсан нэг дэгээ өөр хийх ёсгүй байсан хэсэг рүү ороод өргөгдчихсөн, тэгээд тухайн үед уг редукторыг өргөе гэж бодож байсан хэсгээс арай өөр хэсэг рүү чиглэл нь өөрчлөгдсөн юм. Үүнээс болж тухайн араан цохигдож ***гийн дээрээс унасан юм. Би өөрөө өдөр тутмын ажил үүрэг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгааг өөрийн хариуцсан механик болох ***оос авдаг. Өчигдөр ажил үүрэг гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 175/,

 

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “***” ХК-ийн уулын нэгдсэн хэсэгт экскаваторын машинчаар 1995 оноос хойш ажиллаж байна. Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөөний 07 цаг 30 минутад ажил дээрээ очсон. Тэгээд тухайн өдөр экскаваторын редуктор угсрах ажилтай байсан юм, угсарч байгаад 15 цагийн орчимд уг редукторын тагыг нь хийх гэсэн боловч таарч өгөхгүй байсан. Тэгэхээр нь кранаар өргөж байгаад хийх гэж байсан ба тухайн кран нь өргөгч 4 дэгээтэй, уг дэгээнүүдийн хоёрыг нь редукторын өөр дээр нь байдаг хоёр талын хэсэгт нь хийж өргүүлэх гэж байтал би дэгээгээ барьж авч амжаагүй байхад өргөөд эхэлсэн юм. Тэгээд тухайн дэгээнүүд өөр хэсгүүд рүү нь ороод тухайн редукторыг далийлгаад өргөчихсөн юм. Тэгсэн чинь хажууд талд редуктортой цуг байдаг явах эд ангийн араан дээр гагнуур хийж байсан араа байсан, тухайн арааг өргөж байсан редуктор цохигдоод гагнуурчин залуугийн дээрээс уначихсан юм. Ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 177/,

 

Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн “***” Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм аа. Миний ажлын байрны тодорхойлолтод үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг чиглэлээр хангах ёстой байдаг. Миний гаргасан 2022 оны А/141 дугаартай тушаалаар баталсан ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журмыг 6 сарын хугацаагаар түр мөрдөхөөр баталсан. Миний бие тухайн тушаал дээр техникийн бодлого хариуцсан дэд захирал ***ын нэрийг оруулсан учир шалтгаан нь техникийн аюулгүй байдал нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой байдаг учраас ***ыг ***аас санал авч танилцуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх санаа зорилгыг агуулсан юм аа. Тухайн тушаалын хугацаа дуусаж шинээр болон сайжруулах дүрэм журмыг байнгын журам болгох ажлыг Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга *** надад танилцуулж сайжруулалтыг тухай бүр хийх, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулах батлуулах ёстой байсан боловч батлуулаагүй. Энэхүү хэрэгт манай үйлдвэрийн зүгээс шаардлагатай эмчилгээ төлбөр мөнгийг төлөх цаашлаад журмаа сайжруулах талаар анхаарч ажиллана.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 184/,

 

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн осол болсон үед буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний бие хувийн шалтгаанаар чөлөө авчихсан байсан юм аа. Тэгээд осол болсны дараа 48 цагийн дотор үйлдвэрлэлийн ослын акт тогтоодог учраас миний бие хагас сайн өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 24-ны өдөр ирж ослын актыг боловсруулсан тухайн үедээ яаралтай хийх ёстой хугацаа нь давчуу байсан учраас яарсандаа 02 дугаартай ***гийн ослын актад Ачаа өргөх краны төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийг хуучин мөрдөгдөж байсан дүрмийн 7.5.20 дугаар заалтыг бичсэн байна лээ. Уг нь миний бие шинэчлэгдсэн дүрмийн 8.5.18 дахь хэсгийг бичих ёстой байсан. Гэхдээ тоо нь солигдсон ч гэсэн утга нь ижил байсан буюу ачаа шилжүүлэх машин ажиллах талбайд хүн байлгахыг хориглоно гэсэн утга нь хэвээрээ байсан юм аа. Тухайн үед уурхайн гүйцэтгэх захирал ***ы гаргасан 2022 оны А/141 дугаартай тушаалд Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журамд шаардлагатай сайжруулалтыг тухай бүр хийх өөрчлөлт оруулах, шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулж хараахан амжаагүй ярилцаад явж байсан юм аа. Харин осол болсны дараа тухайн журмыг батлуулсан. Тухайн журмыг ямар учраас шаардлагатай сайжруулалтыг тухай бүр хийх, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулаагүй асуудлыг *** дарга мэднэ” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 186/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 189/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 190/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 662 дугаартай: “...А.***гийн биед бүсэлхийн 5 нугалмын арын сэртэнгийн хугарал, ууцны 1,2-р нугалмын цуурал, баруун бугалга, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт, цус хуралт, бүсэлхийн доод хэсэгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 194-195/,

 

Үйлдвэрлэлийн  ослыг тогтоосон акт /1-р хавтаст хэргийн 206-208/,

 

Шинжээч ***гийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/06 дугаартай нэмэлтээр гаргасан: “...Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.18.а-д "кран болон ачаа өргөж, шилжүүлэх ажил гүйцэтгэдэг ажпын байр, талбайд гаднын хүн байхыг хориглох" гэж заасан. Гэтэл экс 39-ийн засварт гагнуур хийх, редукторт засвар хийх гэсэн 2 өөр ажлыг нэг дор гүйцэтгүүлж байсан. Механик засварын хэсгийн дарга ***ын ажлын байрны тодорхойлолтын 4.1 дэх хэсэгт "ХЭМАБ-н хууль, дүрэм журмууд болон байгууллагын хүрээнд мөрдвөл зохих дүрэм журмуудыг мөрдүүлэх хэрэгжилтэд хяналт тавих 4.3-д Осол гарч болзошгүй аюулыг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг хэсгийн ИТА, нийт ажилчдын хамтаар хамт хийж гүйцэтгэнэ" гэж заасан байгаа нь Механик засварын хэсгийн дарга ***ын буруутай үйлдэл гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд “***” ХК-д ажиллаж байсан кранчин Э.Сарангэрэл нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчөөгүй байна. Механик засварын хэсгийн дарга ***ын ам шийдвэрээр тухайн үед ээлжийн амралттай байсан ахлах механик ***ын ажпыг цехийн мастер *** түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд албан ёсоор тушаал шийдвэр гарч баталгаажаагүй байна. “***” ХК-ийн механик засварын хэсгийн гагнуурчин ***гийн ажлын байрны тодорхойлолтод наряд, зааварчилгаа өгөх үүрэг байхгүй байна. “***” ХК-ийн механик засварын хэсгийн гагнуурчин *** нь цехийн ажилчдад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх эрх бүхий албан тушаалтан биш байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т “аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх" гэж байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн чиг үүргийг заасан байдаг. “***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны А/141 дугаар тушаалаар "Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг 6 сарын хугацаагаар түр мөрдөхөөр баталсан байна. Иймд осол гарсан тухайн үед буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар ямар нэгэн журамгүй байсан гэж үзэхээр байна. “***” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны А/141 дугаар тушаалаар “Ажил гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах журам”-д шаардлагатай сайжруулалтыг тухай бүр хийх, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулахыг *** даргатай Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэст үүрэг болгосон байна. 2023 оны 06 дугаар 22-ны өдрийн Цехийн мастерын нарядын хуудаст наряд өгсөн ***, хянасан хэсгийн дарга *** гэж бичигдэж гарын үсэг зурагдсан байгаагаас үзэхэд “***” ХК-ийн ***ын /***/ ажлын байрны тодорхойлолтын 2.2.1 дэх хэсэгт зааснаар “Цехийн мастер нь өөрийн хариуцсан засварчдад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж заасан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй зааварчилгаа өгөх эрхгүй гагнуурчин ***гаар өгүүлсэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл болж байна. Харин хэсгийн дарга ***ын хувьд ахлах механик ***ын ажлыг ***оор гүйцэтгүүлсэн, ***ын ажлыг гагнуурчин ***гаар тушаал шийдвэргүйгээр гүйцэтгүүлсэн үйлдэл нь хэсгийн даргын ажлын байрны тодорхойлолтын 2.4-д заасан “Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааврыг ажилтанд тухайн ажлыг удирдан хийлгэх албан тушаалтнаар бичгээр өгүүлэх ба гүйцэтгэлд хяналт тавьж гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэсэн үүргээ биелүүлээгүй байна” гэсэн дүгнэлт /1 -р хавтаст хэргийн 215-217/,

 

“***” хувьцаат компанийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/383 дугаартай “Ганзоригийн *** нь тус компанийн ***ар ажилладаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх албан бичиг /2-р хавтаст хэргийн 33/, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/617 дугаартай Ганзориг овогтой ***ыг Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын аюулгүй байдлын хэлтсийн даргаар ажиллуулах тухай тушаалын хуулбар /2-р хавтаст хэргийн 34/,

 

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хавтаст хэргийн 37-41/,

 

“***” хувьцаат компанийн 05/296 дугаартай “*** нь тус компанийн Механик засварын хэсэгт цехийн мастераар ажилладаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх албан бичиг /2-р хавтаст хэргийн 45/, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05/298 дугаартай “*** *** нь тус компанийн Механик засварын хэсэгт гагнуурчнаар ажилладаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх албан бичиг /2-р хавтаст хэргийн 46/,

 

Механик  засварын хэсгийн цехийн мастерын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хавтаст хэргийн 47-48/,

 

Механик  засварын хэсгийн гагнуурчны ажпын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хавтаст хэргийн 53-54/,

 

“***” ХК, А.*** нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 55- 59/, “***” хувьцаат компанийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/666 дугаартай Адъяасүрэн овогтой ***г Механик засварын хэсэгт гагнуурчнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар /2-р хавтаст хэргийн 65/,

 

Механик  засварын хэсгийн механикийн ажпын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хавтаст хэргийн 74-75/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч ***нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “***” хувьцаат компанийн Механик засварын хэсгийн “Б” блок-т засварын хэсэгт гагнуурын ажил гүйцэтгэж байсан А.*** гагнуур хийж байсан араанд даруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн Механик засварын хэсгийн “А” блок-т засварын ажил гүйцэтгэж байсан *** хропны хаалтад цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь хоорондоо шууд бус шалтгаант холбоотой байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ***нар хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол дээрх осол гарахгүй байх боломжтой байжээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч нар зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 498, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

 

Хэдийгээр шүүгдэгч нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нарын эс үйлдэхүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хор шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэсэн боловч хохирогч А.***, *** нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хариуцлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч А.***, *** нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ, Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч: “...хохирогч болон шүүгдэгч нар нэг компанид ажиллаж байгаа, хохирогч нарт цаашид гарах зардлыг төлөх болно. Иймд шүүгдэгч нарыг одоо эрхэлж байгаа ажил үүргийг нь цааш үргэлжлүүлэх боломжийг олгож хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч холбогдсон хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгч ***, ***, *** нар цаашид дээрх төрлийн осол гэмтэл гаргахгүй байх талаар өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг бүрэн дүүрэн хийнэ гэж мэдүүлсэн, шүүгдэгч нарт эрх хасах ял шийтгэснээр цаашид мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалд хүрэх зэрэг байдлыг харгалзан ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох, хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял тус тус, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох, хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, ***, ***, *** нар оногдуулсан торгох ялыг тус тус 10 сарын хугацаанд, шүүгдэгч *** оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарыг 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. **** нарыг  нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *** овогт ***ы ***ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, т***ын ***ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***, *** нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг тус тус 3,150,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 3,150,000 төгрөгөөр торгох ***т оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, ***, *** нарыг сар бүр 315,000 төгрөгөөр, ***ыг сар бүр 270,000 төгрөгөөр, шүүгдэгч ***од оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаас тус тус чөлөөлсүгэй.

 

6. Хохирогч А.***, *** нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хана будсан багаж гэх эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД