Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/331

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2023/0178/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 221800480003******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 199******* оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 28 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ***,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь иргэн ***өөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” гэж 4,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол Үндэсний эрх чөлөөний 3-р гудамжинд баригдаж байгаа ******* байрны ******* давхрын 4*******.73 мкв 2 өрөө орон сууцыг өмчлөлд нь шилжүүлнэ, урьдчилгаа төлбөрт” гэж 20,*******94,200 төгрөг, 2022 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр 3,934,000 төгрөг, нийт 28,*******28,200 төгрөгийг өөрийн *** дугаартай дансаар шилжуүлэн авсан болох нь:

Хохирогч ***ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компани нь “Буудай” нэртэй зочид буудалд байрладаг байхад 2022 оны 03 дугаар сард *** гэх танил залуу манай ажил дээр ирээд надтай уулзаад надад яаралтай мөнгөний хэрэг гарсан 4,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлээч гэж гуйхаар нь би түүнд итгээд 4,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа манай ажил дээр *** дахин ирээд барилгын компанид мод нийлүүлмээр байна таньдаг хүн байна уу гэхээр нь би өөрийнхөө компанийн шугамаар *** ХХК-ийн захиралтай холбогдож ***ий хамтаар очиж уулзсан. Тэгээд *** тухайн компанитай гэрээ хэлцэл байгуулж үнийн дүнд 4*******.73 мкв байр авсан ба үүнийг зараад өгөөч гэж надад хэлсэн. Учир нь би өөрөө үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай ба манайх энэ байрыг чинь зараад өгөх юм бол метр квадрат тутам 100,000 төгрөгийн шимтгэл авна гэж хэлсэн чинь *** зөвшөөрсөн. Над дээр ингэж ирэхдээ дээрх компанид мод нийлүүлэх гэрээгээ авч ирсэн. Үүнээс хойш байр нь зарагдахгүй удаад байсан учир *** над дээр ирж уулзаад чи надад уг байрны 30 хувийг өгөөд өөрөө худалдаад авчих гэхээр нь би зөвшөөрч 26,066,100 төгрөгөөс өмнө нь зээлсэн 4 сая төгрөг болон шимтгэлээ хасаад 20,*******94,200 төгрөг ***ий данс руу шилжүүлсэн. Тэгээд байрныхаа гэрээг хийе гэсэн боловч өнөөдөр, маргааш гээд хугацаа хожоод надтай гэрээ хийгээгүй. Үүний дараа 2022 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр *** над дээр ирээд дахиад мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 3,934,000 төгрөг өөрийнхөө данс руу хийлгээд явсан. Үлдсэн 1,471,800 төгрөг нь надаар ажил гүйцэтгүүлсний хөлс байгаа юм аа. Ингээд нийт надаас 30,000,000 төгрөг аваад явсан. *** нь *** ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу барилгын модоо нийлүүлээгүй учраас гэрээ нь цуцлагдсан юм байна лээ, тэгэхээр бартерт авсан байр нь хүртэл худлаа болж байгаа юм. *** надаас авсан мөнгийг хаана, юунд зарцуулсан талаар огт мэдэхгүй байна. Дараа нь ***ий аавтай утсаар ярьж үзэхэд мод нийлүүлэх гэрээний талаар юу ч мэдэхгүй байсан ба тэр асуудал надад ямар ч хамааралгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-1*******/,

Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний орчим *** гэх залуу ***сондор гэх хүүхний хамт надтай ирж уулзаад ***сондор гэх хүүхэн нь танайх бартераар барилгадаа хэрэглэх мод авах уу гэхээр нь би авч болно гэж хэлээд тухайн үед үнээ тохироод бартерын гэрээ байгуулахаар тохиролцож маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *** гэх залуутай гэрээ байгуулсан. Энэ үед ***д компанийнх нь тамга тэмдэг байгаагүй учраас би гэрээнд өөрийнхөө гарын үсгийг зураад гэрээгээ тамгалаад буцаж ирэхээр чинь би гэрээнд тамгаа дарна гэж хэлээд ***ийг явуулсан боловч тэр өдрөөс хойш буцаж ирээгүй. ***ий араас хэд хэдэн удаа залгаж модоо асуухад удахгүй авч ирж өгнө гэж хэлж байсан боловч сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Тийм учраас манай компани дараагийнхаа аргыг бодож эхэлсэн юм. *** надтай гэрээ хийх гэж ирэхдээ ямар нэгэн компанийн гэрчилгээ бол авч ирээгүй тухайн үед өөрийгөө гүйцэтгэх захирал гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд тамга тэмдэггүй явж байхаар нь би түүнийг тамгаа дарчих тэгвэл гэрээ хүчинтөгөлдөр болно гэж хэлээд явуулснаас хойш дахин ирээгүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өмнө нь *** надад хандаж ааваа танд зарах палк, мод байвал энд тэнд зарах газар байна шүү гэж асууж байсан. Тухайн үед нь би зарах палк, мод байхгүй гэж хэлж байсан. Гэтэл сүүлд нэг эмэгтэй хүн над руу утсаар яриад *** надад палк мод нийлүүлнэ гэж хэлээд 30,000,000 төгрөг аваад явсан юм аа, тэгтэл одоо надад зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж хэлэхэд би ***ийг өөр нэг компанитай гэрээ байгуулсан талаар мэдсэн. Тэгээд би тэр хүнд насанд хүрсэн учраас өөрөө энэ асуудлаа шийднэ биз дээ гэж хэлээд орхисон. “***” ХХК-ийг *** төлөөлөх эрх байхгүй, уг компани нь миний нэр дээр байдаг бөгөөд мод, модон материалын үйлдвэрлэл явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,

Хаан банкны ***ий эзэмшлийн *******4002178*******4 дугаартай дансны хуулга,

Хаан банкны ***ий эзэмшлийн *******046423289 дугаартай дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн *******3-83/,

*** ***, *** ХХК-ийн гүйцэтгэх захирал *** нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх 22/181 дугаартай бараа материал нийлүүлэх гэрээ /хавтаст хэргийн 102-104/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч *** нь ямар нэгэн мод модон материал нийлүүлэх боломжгүй атлаа өөрийн эцэг ***ын “***” ХХК-ийг өөрөө төлөөлөх бүрэн эрхтэй, мод модон материал нийлүүлэх боломжтой гэх ойлголт төрүүлэн, *** ХХК-тай мод, модон материал нийлүүлсний төлбөрт 2 өрөө 4*******.73 мкв 2 өрөө орон сууц авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй атлаа “2 өрөө орон сууцыг худалдан борлуулна, урьдчилгаа төлбөрт болон 7 хоногийн дотор өгнө” гэж ***өөс 28,*******28,200 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Өөрөөр хэлбэл огт байхгүй модыг бусдыг нийлүүлнэ гэж байгуулсан гэрээгээ ашиглаж, өмчлөх, захиран зарцуулах эрх үүсээгүй, үүсэх ч боломжгүй орон сууцыг худалдана гэж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авчээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч ***ий нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ***, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “би улирлын чанартай орлого олдог ажил эрхэлж байгаа, хүйтний улирал эхлэхээс өмнө буюу 11 дүгээр сараас өмнө хохирлыг төлж барагдуулна” гэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч ***өөс 28,*******28,200 /хорин найман сая таван зуун хорин найман мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг, *** тоотод оршин суух ***/-д олгохоор шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 7 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1*******,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***ийг хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол  биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс нийт хохирол төлбөрт 28,*******28,200 /хорин найман сай таван зуун хорин найман мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг ***-д олгосугай.

 

*******. Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД