Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нансалмаа,

            хохирогч Ц.Амгаланбаатар,

            шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Гантогтох, Д.Нямгарам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тахийн хустай овогт Додоллхүндэвийн Нямгарам, Самдан овогт Бүрэнбаярын Гантогтох нарт холбогдох 201619000835 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн,1988 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сумын 2 дугаар багт оршин оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тахийн хустай овогт Додоллхүндэвийн Нямгарам /РД:НР88082874/

 

            Монгол улсын иргэн 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх ах эгч нарын хамт Төв аймгийн Өндөрширээт сум Хайрханы 2 багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Самдан овогт Бүрэнбаярын Гантогтох /РД: НР98122813/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Нямгарам /согтуугаар/, Б.Гантогтох нар нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой 21-22 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт иргэн Ц.Амгаланбаатарын зүй бус харьцаа, үйлдлийн улмаас маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.Гантогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.

Шүүгдэгч Д.Нямгарам шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ц.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би буцах гэж байтал 2 хөгшинөөр ороод гарах уу гэсэн. Тэгээд орсон Энхээ ах ганц шил юм уунгаа эд нартай тоглоё гэсэн. Тэгээд би хамт ороод 2 хундага уучихаад сууж байсан чинь Гантогтох миний араас 2 удаа цохьчихоод айл гэрийн унь хугалаад аваад ороод ирсэн. Тэгээд намайг “чи миний эцэг эх хоёрыг юугаар гийгүүлсэн юм бэ” гээд бид 2 ноцолдож байсан чинь Нямгарам гарч ирсэнээ энэ муу цагаачийг алаад өгье гээд намайг хамт зодсон. Гадаа харанхуй болчихсон байсан. .. Хамрын хагалгаанд орох мөнгөө нэхэмжилж байна. 3.991.000 төгрөгөөр хамрын хагалгаанд орно. Мөнгөгүй болоод хагалгаандаа орж чадахгүй байна” гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Гэрч Ж.Энхтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Амгаланбаатарыг Гантогтох араас нь 2 удаа татахад сүүлийн таталтанд газар унахдаа баганаас нь бариад унахад гэрийн баруун талын багана нь хугарчихсан юм. Тэгээд би Амгаланбаатар, Гантогтох хоёрыг гарч учраа ол гэж хэлэхэд тэр хоёр гараад явсан юм. Тэгтэл Гантогтох, Амгаланбаатар хоёрын араас багана хугалчихлаа гээд Нямгарам нь ууртай гараад явсан, гадаа гараад Амгаланбаатарыг зодсон юм шиг байна лээ манай хүү болон Баттулга хоёр салгасан би араас нь гараад очиход Амгаланбаатарыг зодчихсон байсан. Би Амгаланбаатарыг гэрт орж наад нүүрнийхээ цусыг цэвэрлэ гэж хэлэхэд миний өмнөөс яах юм жоохон хүүхэдтэй айлд цустай ороод дэмий та намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Би Амгаланбаатарыг гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь манай эхнэр Амгаланбаатарынд очсон гэсэн нүүр нь хавдчихсан сумын төв ороод оёо тавиулаад ирсэн байна гэж хэлсэн” ..гэсэн мэдүүлэг /хх-18 тал/,

Насанд хүрээгүй гэрч О.Баттулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...гараад явсан удалгүй араас нь Нямгарам ах ууртай гэрийн багана хугалаад хаячихлаа гэж хэлээд ууртай гараад явсан. Бид нар гадаа гараад тэр хоёрыг зодолдохгүй байх гэж бодож байтал гэрийн гадаа ноцолдоод байгаа чимээ гарсан би Нямгарам ахын гэрээс гараад харахад Амгаланбаатар ах газар уначихсан хажууд нь Гантогтох, Нямгарам ах хоёр байж байсан. Гадаа их харанхуй байсан тул зодолдож байгааг нь хараагүй харин та хэд боль гэж хэлээд Гантогтохыг барьж аваад зогсож байтал миний араас манай найз Мөнхбаяр гарч ирээд Нямгарам ахыг аваад гэр лүү нь орсон би араас нь Гантогтохыг аваад гэр лүү нь орсон. Энхтөр ах гарч ирээд Амгаланбаатар ахтай юм яриад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-20 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... манай аав Энхтөр, Амгаланбаатар ахтай цуг орж ирсэн тэгээд Нямгарам ахтай архи уугаад байсан байх, би сайн хараагүй зурагт үзээд сууж байхад Гантогтох нь Амгаланбаатар ахыг хойш нь татаад унагах гэсэн байх тэгэхэд гэрийн багана хугарчихсан. Гантогтох Амгаланбаатар ах нар хоорондоо муудалцаад байсан. Аав болон Дэмид ах хоёр гарч учраа ол гэж хэлсэн чинь хоёулаа гараад явсан. Гантогтох, Амгаланбаатар хоёрыг гарсаны дараа удалгүй Нямгарам ах гэрийн багана хугалчихлаа гэж хэлээд ууртай гараад явсан. Нямгарам гадаа гараад хашиграад ноцолдоод байх шиг байсан. Гэр ноолоод хавсраад түг түг гэх чимээ гараад дуугараад байсан. Тэгтэл манай найз Баттулга гэрээс гараад явсан ба би араас нь гарсан намайг гадаа гарахад Амгаланбаатар ах газар хэвтчихсэн Гантогтохыг Баттулга барьчихсан Нямгарам ахыг боль гэж хэлээд хорьчихсон зогсож байсан. Би Нямгарам ахыг аваад гэр лүү нь оруулсан” гэсэн мэдүүлэг /хх-21 тал/,

Гэрч Б.Бүрэнбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би хэргийн талаар хараагүй үзээгүй учраас мэдэх зүйл байхгүй байна. Өөрийн хүү Гантогтохоос хэргийн талаар асуухад Нямгарам гэх манай хүргэнийд Амгаланбаатар нь хэдэн хүмүүсийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа би хэдэн настай анх архи ууж байсан гэж ярьсанаас манай хүү намайг дайруулж хэлээд байна гэж араас татаж унагасан тэгээд гэрээс гараад иртэл Амгаланбаатар, Гантогтохыг боож унагасан унахдаа Амгаланбаатарын нүүр лүү гараараа цохиж тэгээд доороос нь хөлөөрөө өшиглөсөн гэж ярьж байсан. Маргааш нь хүзүү нь улаан хүрэн болчихсон байхаар нь асуухад хэлэхгүй байж байгаад хэлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Ц.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “....би гайхаад Амгаланбаатар яагаад дуугаа хураагаад байна гээд баруун талын орны хажууд очоод дээлийг нь сөхөж харахад нүүр ам нь цустай, зүүн нүд нь хавдаад тагларчихсан үс нь шороо болчихсон байсан би айгаад чи чинь ямар аймаар нүүртэй болчихсон юм бэ? гэхэд намайг Нямгарам  хадам дүүтэйгээ нийлээд зодчихлоо гэж хэлсэн тэгээд ус халааж нүүрийг нь цэвэрлэсэн. .... Урантогос эгч машинтайгаа ирээд Амгаланбаатарыг аваад явсан сумын эмнэлэгт очоод зүүн нүднийх нь доор хоёр оёдол тавьж, цээж хэсэгт нь наалт наацан байсан. Орой Амгаланбаатар нь толгой өвдөөд байна гэж хэлээд хоёр өдөр гэртээ хэвтсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-24 тал/,

Гэрч Д.Лхагва-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Энхтөр ах, Нямгарам ах, Амгаланбаатар ах Дэмид ах нар нь архи уугаад байсан бид хэд зурагт үзээд сууж байсан юунаас болсныг нь би мэдээгүй Гантогтох Амгаланбаатар ахыг хойш нь татаад унагаасан, газар унахдаа Амгаланбаатар ах багана барьсан байх гэрийн баруун багана хугарчихсан. Гантогтох, Амгаланбаатар ах нар хоорондоо муудалцаад байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-25 тал/,

Гэрч Д.Наваантаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Энэ өдрийн орой би өөрийн төрсөн дүү Нямгарамын гэрт Мөнхбаяр, Баттулга, Нямгарамын эхнэр Ган-Эрдэнэ нарын хамт байхад Нямгарам, Гантогтох хоёр сумын төв ороод ирэхдээ 2,5 литрийн савтай пиво авчирсан. ......Амгаланбаатар, Гантогтох хоёр маргалдаад Амгаланбаатар ахын араас Гантогтох сууж байхад нь татаад арагшаа унагасан тэгээд болиод босож ирээд гэрт ноцолдох гээд байхаар нь Нямгарам гэрт битгий ноцолд гэж хэлээд суулгасан тэгсэн Гантогтох дахиад Амгаланбаатар ахын араас дээлийнх нь захан дээрээс татаад дахиад газар сууж байхад нь арагшаа унагасан тэгсэн чинь Амгаланбаатар ах арагшаа унахдаа гэрийн баганаас татаад баганыг нь дээгүүр нь салгаад хугалчихсан тэгээд гэрээс гарч учраа ол гэж хэлээд Гантогтох, Амгаланбаатар ах нарыг гэрээс гаргасан удалгүй араас нь Нямгарам уурлаад багана хугалчихлаа гэж хэлээд гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,

Шинжээч И.Ганболор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Ц.Амгаланбаатарын хавирга хугарсаныг нотлох цээжний рентгэн зураг /нарийн шинжилгээ/ байхгүй байсан учир хавирга хугарсан, гэмтсэн эсэхийг тогтоох боломжгүй байсан” гэсэн мэдүүлэг/хх-40 тал/,

 

-Хохирогч Ц.Амгаланбаатарын  Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-03 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-05 тал/,

 

-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №558 тоот актанд/:

1.Ц.Амгаланбаатарын биед зүүн хацарт язарсан шарх, баруун зүүн  хацар дээд зовхи, эрүүний баруун талд зулгаралт, баруун, зүүн зовхинд цус хуралттай, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-35 тал/,

           

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /Шүүх эмнэлгийн нэмэлт үзлэг хийсэн №15 тоот актанд/:

1.Ц.Амгаланбаатарын биед баруун хацар ясны хугарал, зүүн хацарт  язарсан шарх, баруун зүүн  хацар, дээд зовхи, эрүүний баруун талд зулгаралт, баруун, зүүн зовхинд цус хуралттай, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-38 тал/,

            -шүүгдэгч Д.Нямгарамыг 2016 оны 11 сарын 23-ны өдөр сэжигтнээр /хх-52-53 тал/, 2016 оны 12 сарын 19-ний өдөр яллагдагчаар /хх-55 тал/, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ял өөрчлөн /хх-62 тал/,  тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

            - шүүгдэгч Б.Гантогтохыг  2016 оны 11 сарын 23-ны өдөр сэжигтнээр /хх-57- 58 тал/, 2016 оны 12 сарын 19-ний өдөр яллагдагчаар /хх-59-60 тал/, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ял өөрчлөн /хх-63 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

 

-Шүүгдэгч Б.Гантогтохын ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-64 тал/,

-Шүүгдэгч Д.Нямгарамын ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-65 тал/,

-шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-71-78 тал/,

-хохирлын баримтууд /хх-81-85 тал/,

-“ял өөрчилж сонсгох тухай” прокурорын тогтоол /хх-91-92 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нямгарам /согтуугаар/, Б.Гантогтох нар нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний орой 21-22 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт иргэн Ц.Амгаланбаатарын зүй бус харьцаа, үйлдлийн улмаас маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч Ц.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Энхтөрийн мэдүүлсэн “..багана хугалчихлаа гээд Нямгарам нь ууртай гараад явсан, гадаа гараад Амгаланбаатарыг зодсон юм шиг байна лээ манай хүү болон Баттулга хоёр салгасан би араас нь гараад очиход Амгаланбаатарыг зодчихсон байсан. Би Амгаланбаатарыг гэрт орж наад нүүрнийхээ цусыг цэвэрлэ гэж хэлэхэд миний өмнөөс яах юм жоохон хүүхэдтэй айлд цустай ороод дэмий та намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн” /хх-18 тал/, насанд хүрээгүй гэрч О.Баттулгын мэдүүлсэн “...гэрийн гадаа ноцолдоод байгаа чимээ гарсан би Нямгарам ахын гэрээс гараад харахад Амгаланбаатар ах газар уначихсан хажууд нь Гантогтох, Нямгарам ах хоёр байж байсан” гэх мэдүүлэг /хх-20 тал/, насанд хүрээгүй гэрч Э.Мөнхбаярын мэдүүлсэн “ ... Нямгарам ах гэрийн багана хугалчихлаа гэж хэлээд ууртай гараад явсан. Нямгарам гадаа гараад хашиграад ноцолдоод байх шиг байсан. Гэр ноолоод хавсраад түг түг гэх чимээ гэх чимээ гараад дуугараад байсан. Тэгтэл манай найз Баттулга гэрээс гараад явсан ба би араас нь гарсан намайг гадаа гарахад Амгаланбаатар ах газар хэвтчихсэн Гантогтохыг Баттулга барьчихсан Нямгарам ахыг боль гэж хэлээд хорьчихсон зогсож байсан. Би Нямгарам ахыг аваад гэр лүү нь оруулсан” /хх-21 тал/, гэрч Ц.Отгонбаярын мэдүүлсэн “Би 2016 оны 10 сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад манай хүн Амгаланбаатар нь гаднаас орж ирээд гэрийн баруун талын орон дээр дээлээ нөмрөөд буруу хараад хэвтсэн би нөхрөө хаагуур яваад орой ирдэг юм гэхэд дуугарахгүй хэвтээд байхаар нь би гайхаад Амгаланбаатар яагаад дуугаа хураагаад байна гээд баруун талын орны хажууд очоод дээлийг нь сөхөж харахад нүүр ам нь цустай, зүүн нүд нь хавдаад тагларчихсан үс нь шороо болчихсон байсан би айгаад чи чинь ямар аймаар нүүртэй болчихсон юм бэ? гэхэд намайг Нямгарам  хадам дүүтэйгээ нийлээд зодчихлоо гэж хэлсэн”/хх-24 тал/, гэрч Д.Лхагва-Эрдэнийн: “...Нямгарам ах гэрийн багана хугалчихлаа гэж хэлээд ууртай гараад явсан. Нямгарам ах гадаа гараад хашиграад, ноцолдоод байх шиг байсан. Тэр гуравыг араас Баттулга, Мөнхбаяр хоёр гэрээс гараад гадаа гараад Амгаланбаатар ах, Нямгарам ах Гантогтох нарыг салгасан байх” /хх-25 тал/, гэрч Д.Наваантаяагийн“..Нямгарам уурлаад багана хугалчихлаа гэж хэлээд гарсан тэгээд араас Мөнхбаяр, Баттулга хоёр гараад Амгаланбаатар, Гантогтох, Нямгарам нарыг зодолдож байхад нь салгалаа гэж яриад Гантогтох, Нямгарам хоёрыг гэрт нь оруулж ирсэн” /хх-27 тал/ гэх мэдүүлгүүд, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №558 шинжээчийн дүгнэлт /хх-35 тал/, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №15 тоот шинжээчийн дүгнэлт /хх-38 тал/, шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч нарын авагдсан мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар

Хохирогч Ц.Амгаланбаатар нь хохирлын төлбөрт мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 976640 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардал 500000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нар нь уг нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар шаардлага хангасан нэхэмжлэлийн шаардлага 976640 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байна.

Харин хохирогч Ц.Амгаланбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид хийгдэх эмчилгээний зардалд 3991000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг нэхэмжлэлийн шаардлага нь ирээдүйд гарах зардал байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг хохирогч нь шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хохирогч Ц.Амгаланбаатар нь 3991000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаа хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Нямгарам, Б.Гантогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тахийн хустай овогт Додоллхүндэвийн Нямгарам, Самдан овогт Бүрэнбаярын Гантогтох нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантогтох, Д.Нямгарам нарыг 300 /гурван зуун / цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гантогтох, Д.Нямгарам нарт тус тус оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоосон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг тус тус мэдэгдсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гантогтох, Д.Нямгарам нар нь 300 цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар  хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Гантогтох, Д.Нямгарам нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Амгаланбаатар нь 3991000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Гантогтох, Д.Нямгарам нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ