Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/01044

 

 

 

 

 

       2020         04          21  

 181/ШШ2020/01044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Б-д холбогдох

372.069 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Бнь манай Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч MyMobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 22791726 тоот гэрээ байгуулж 99982099 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн.

Мөн өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 321,000 төгрөгний үнэтэй LG К4 Titan гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан.

Б.Бнь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99982099 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2017 оны 12-р сар, 2018 оны 01, 02-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 472,069 төгрөг төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөөс 100,000 төгрөг төлсөн боловч үлдэх 372,069 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Бэс 99982099 дугаарын үйлчилгээниц төлбөр 114,451 төгрөг, LG К4 Titan гар утасны төлбөрийн үлдэгдэл 214,818 төгрөг, торгууль 42,800 төгрөг, нийт 372,069 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь 9982099 дугаарын үйлчилгээний төлбөр болон гар утас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 372.069 төгрөгийг хариуцагч Б.Бэс нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Бнь нэхэмжлэгч МХХК-тай 2017 оны 9 сарын 28-ны өдөр 22791726 дугаартай үйлчилгээний болон гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 99982099 дугаарт 321.000 төгрөгийн үнэтэй гар утасыг 12 сарын хугацаатай, сар бүр 24.319 төгрөг төлөхөөр тохирч зээлээр худалдан авч, 100.000 төгрөгийн төлбөр төлж, үлдэгдэл 372.069 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, харилцагчийн гүйлгээ зэрэг баримтууудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9-р хуудас/

Б.Бнь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрийг харилцагчийн хэрэглээний төлбөрийн хамт 372.069 төгрөг төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч Б.Бд 2020 оны 6 дугаар сарын 26ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан түүнд хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг сануулан, баримтуудад гарын үсэг зурсан боловч уг үүргээ биелүүлээгүй болно./хх-ийн 12-16-р хуудас/

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т ... хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч Б.Болор-Эрдэнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч Б.Бд 2020 оны 4 дүгээр сарын 21 өдрийн 16.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэж шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд гарын үсэг зурж хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бэс 372.069 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МХХК-д олгосугай.

2.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 11.813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжинд 11.813 төгрөг гаргуулж МХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал болох хариуцагчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО