Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

2023.05.01                                     2023/ШЦТ/115

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2023/0099/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т, Ч.Т  нарт холбогдох эрүүгийн 2339000000132 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б , Ч.Т  нар нь бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 21 цагийн орчим Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг, Салхит гэх газарт хохирогч Л.М-ын өмчлөлийн хоёр чих араасаа ганзага имтэй сартай хүрэн эр үхрийг машин механизм буюу 24-89 ХЭҮ улсын дугаартай “Митцубуши Миникаб” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг, Салхит гэх газраас хохирогч Л.М-ын өмчлөлийн хоёр чих араасаа ганзага имтэй, хөх зүсмийн бярууг машин механизм буюу 24-89 ХЭҮ улсын дугаартай “Митцубуши Миникаб” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг, Салхит гэх газраас хохирогч Л.М-ын өмчлөлийн хоёр чих араасаа ганзага имтэй мухар, улаан зүсмийн гунжин үнээг машин механизм буюу 24-89 ХЭҮ улсын дугаартай “Митцубуши Миникаб” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг, Салхит гэх газарт хохирогч Л.М-ын өмчлөлийн хоёр чих араасаа ганзага имтэй мухар ягаан зүсмийн үнээ, мухар ухаа бяруу, эрээн нүүртэй хүрэн бяруу, улаан халзан бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 24-89 ХЭҮ улсын дугаартай “Митцубуши Миникаб” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж, түүнд 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 7-9, 10-13-17, 103-105, 150-152, 199-202-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 23-28-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 18-20-р хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 58-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 70-р хуудас),

Шүүгдэгч Ч.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би ах Ч.Т ын хамт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Т ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би дүү Ч.Б-ий хамт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 30 минутын үед тус сумын 2 дугаар баг Салхитын зүүн хөндийгөөр байсан үхрийнхээ бэлчээр дээр очиж Духын цагаан Нуурын урд хэвтэр дээр нь хэвтүүлчхээд гэр лүүгээ харьсан. Маргааш нь 2023.02.13-ны өглөө эх*******ийгээ ажилд нь буулгаж өгчхөөд шууд үхэр рүүгээ очиход өчигдөр орой хэвтүүлсэн газраа байхгүй, 2 дугаар баг Салхитын зүүн энгэрт байж байсан ба 1 эр үхэр маань байхгүй бэлчээрийнх нь хажууд малын нядалсан байж болзошгүй сэвснүүд байсан. Тухайн үедээ манай үхрийнх биш байх гэж бодоод 2, 3 хоног эрэлд яваад олдохгүй болохоор нь цагдаад өргөдөл бичиж өгсөн юм, ...2023 оны 02 дугаар сарын 12-ноос 13-ны өдрийн хооронд том сартай хүрэн эр үхэр 7-8 настай үхрүүдийг тус тус алдсан. Эдгээр үхрүүд нь хоёр чих нь араасаа ганзага имтэй... 2022 оны 11 дүгээр сарын 20-ны орой гадаа тэнгэр тогтуун байсан болохоор үхрүүдээ бэлчээрт нь орхиод гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 09-10 цагийн үед бэлчээр дээр нь очиход хөх бяруу байхгүй байсан. хэд хоногийн өмнө 1 үнээ байхгүй байсан болохоор тасраад байгаа юм байна гэж бодоод тоогоогүй орхисон. Тэрнээс хойш малдаа явахдаа л айлуудын үхрээр эрэлд явж байх үед нядалсан малын арьс, шийр, толгой, сэвс зэрэг нь таараагүй болохоор энд тэнд тасраад явж байгаа байх л гэж бодож байсан. хоёр чих нь араасаа ганзага имтэй, хөх зүсмийн 2 настай бяруу байсан.... Маргааш нь үхрүүдээ туугаад хөдөө гэр лүүгээ явж байх замд мухар, улаан зүсмийн үнээ маань байхгүй байсан. Тухайн үедээ сумын төвд сарниад явчихсан байж магадгүй гэж бодоод ойр орчмоор хайгаад байсан боловч одоог хүртэл олдоогүй байна...Мухар улаан зүсмийн 3-4 настай нэг тугалсан  үнээ байсан.... Маргааш нь эх*******ийгээ ажил дээр нь буулгаж өгчхөөд үхэр дээрээ очтол Салхит уулын зүүн энгэрт байсан очиж тоолж үзэхэд 1 тооны эр үхэр маань алга болсон үхрээс бага зэрэг зайтай хэвтрийнх нь орчимд мал нядалсан бололтой сэвс гаргаад хаячихсан байсан. Би тухайн үед өөрийнхөө үхрийг нядлуулчихсан байна гэж бодоогүй үхрээ хайж явж байгаад 3 хоногийн дараа бүр олдохгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн, ... Мухар ягаан зүсмийн 7-8 настай үнээ, 2. Мухар ухаа бяруу 2 настай, 3. Эрээн нүүртэй хүрэн бяруу 2 настай, 4. Улаан халзан бяруу 1 настай үхрүүд маань алдагдсан. Эдгээр үхрүүд нь бүгдээрээ хоёр чих нь араасаа ганзага имтэй...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 31-32, 108-109, 156-157, 205-206-р хуудас),

Иргэний нэхэмжпэгч Ц.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...24-89 ХЭҮ улсын дугаартай “Митцубуши Миникаб” маркийн тээврийн хэрэгсэл нь миний ******* дээр байгаа миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн хэрэгслийг би өөрөө захиран зарцуулах эрхтэй. Тэгэхдээ би хүүхдүүддээ ямар нэгэн гомдолгүй. Би тээврийн хэрэгслээ өөрийн хоёр хүү болох Ч.Б , Ч.Т  нараас нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч Р.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед нөхрийн хамт очиход манай үхрүүд Салхитын зүүн хөндийд байсан. Бүртгэж үзэхэд 2 бяруу, 1 сувай үнээ, 1 шүдэлж байгаа бяруу байхгүй байсан, ...маргааш нь манай нөхөр намайг ажил дээр буулгачхаад үхэр дээрээ очтол манай үхрүүд Салхитын зүүн энгэрт оччихсон нэг үхэр дутсан байна, хажууд нь малын сэвс байна. Ойр орчмоор нь хайж байгаад эргээд яръя гээд утсаар ярьж хэлсэн. Олдохгүй байна гэхээр нь нөхөр бид 2 хамтдаа ойр орчмын айлууд болон үхрийн бэлчээрээр бөөнөөрөө тасраад явж байж магадгүй гэж бодоод хайгаад байсан боловч олдоогүй. Тэр үед Салхитын зүүн энгэрт малын сэвс, гэдэсний үлдэгдэл зэрэг эд зүйлс байсан малын толгой, арьс шийр нь байхгүй болохоор нь манай мал байна гэж мэдээгүй. Ядаж ажилласан бол арьс толгой нь байх ёстой гээд хайгаад байсан. тэрнээс хойш 2-3 хоногийн дараа үхрүүд маань бүр олдохгүй болохоор нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цагдаад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг (1-рхх-ийн 39-40-р хуудас),

Гэрч С.Баярбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед 1 дүгээр баг Хийдийн 21-1 тоотод байхажил дээрээ байж байтал Т  гэх залуу ирээд 1 тооны үхэр, 1 тооны ямааны маххудалдсан. Мал эмнэлгийн 5043105 дугаартай гэрчилгээ байгаа гэж хэлээд үхрийн махаа 1 килограммыг нь 10.000 төгрөгөөр бодож 198 кг махыг 1.980.000 төгрөгөөр, ямааны махаа 1 кг нь 5000 төгрөгөөр бодож 65.000 төгрөг, 2 ширхэг ямааны арьс 62.000 төгрөгөөр худалдаж нийт 2.107.000 төгрөгийг манай эх******* Сарнайцэцэг өөрийн Хаан банкны 5959214994 дугаарын данснаас 5935351224 дугаарын Т  гэсэн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 49-50-р хуудас),

Гэрч Д.Байгальмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Өгөөмөр мал нядалгааны цэг дээр байж байтал Т  гэх залуу ирээд мал эмнэлгийн гэрчилгээтэй 1 тооны бярууны мах худалдахаар ирсэн. Т ын аав, ээж нь Баян-Овоо сумаас мал, мах авчирч худалддаг байсан тэр үед нь Т  хамт аав, ээждээ туслаад яваад байдаг байсан болохоор өөрийнхөө малнаас өгч байна гэж бодож байсан. Тухайн үед 1 кг үхрийн махыг 7.000 төгрөгөөр бодож 113 кг махыг 791.000 төгрөгөөр авсан...Мал эмнэлгийн гэрчилгээтэй, арьс, толгойгүй мах худалдсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 111-112-р хуудас),

Гэрч Д.Байгальмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өвлийн цагаар гэрээрээ махаа худалдаад авчихдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр над руу Т  залгаад мах авч байгаа юу, ямар ханштай байна гэж асууж байгаад манай гэрт ирсэн. Т  хөлдүү үнээний мах, 3 тооны ямаа, арьс, 1 тооны хоньтой ирсэн. Мал эмнэлгийн гэрчилгээг нь асуухад дүү нь онцгой байдлаас гараад Хэнтий аймгийн Галшар суманд хадмууд дээрээ мал дээр гарчихсан сумын харьяат биш болохоор мал эмнэлгийн гэрчилгээ өгөхгүй байна, би өөрийнхөө малаас өгч байна ямар ч асуудал байхгүй, мал маань ядраад хийгээд ирлээ гэж л хэлдэг байсан. Үхрийн махыг нь 1 килограммыг 7.000 төгрөгөөр бодож 140 кг махыг 980,000 төгрөгөөр, үлдсэн 3 тооны ямаа, арьс, 1 тооны хонины махыг 443.000 төгрөгөөр бодож нийт 1.423.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5954113377 дугаартай данснаас Т ын 5935351224 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 159-160-р хуудас),

Гэрч Д.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Т  ирээд 1 үнээний махтай ирсэн. Мал эмнэлгийн гэрчилгээгяасан бэ гэхэд яараад эх*******, хүүхэд өвдөөд яаралтай явна болохгүй бол би танд аавын ******* дээр мал эмнэлгийн гэрчилгээг нь аваад өгье гэж байсан тэгээд алга болсон. Тухайн үхрийн махыг нь 1 килограммыг 10.000 төгрөгөөр бодож 182 кг махыг 1.820.000 төгрөгөөр худалдан авсан. 2023.02.10-ны өдөр өөрийн Хаан банкны 5954113377 дугаартай данснаас Т ын 5935351224 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 320.000 төгрөгийг 2023.02.12-ны өдөр Т ын 5935351224 дугаарын данс руу шилжүүлсэн...арьс толгой байгаагүй. Дан мах л худалдсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 208-209-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШД-44 дугаартай дүгнэлт: ...Бяруу 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1-р хх-ийн 118-120-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШД-42 дугаартай дүгнэлт: ...7-8 настай эр үхэр 1.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1-р хх-ийн 53-55-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШД-60 дугаартай дүгнэлт: ...Mitsubishi Minicab маркийн 24-89 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1-р хх-ийн 60-63-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШД-43 дугаартай дүгнэлт: ...Улаан зүсмийн /3-4 настай/ үхэр 1.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1-р хх-ийн 166-168-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШД-45 дугаартай дүгнэлт: ...яруу, 7 настай ягаан зүсмийн үнээ зэргийг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1-р хх-ийн 215-217-р хуудас),

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 222-225-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 228-230-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 231-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нар нь хохирогч Л.М-д 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Л.М-ын “хохирлоо бүрэн төлүүлсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт (2-р хх-ийн 80-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ч.Т , Ч.Б нар нь тус бүр хүлээн зөвшөөрсөн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Митцубуши  Миникаб маркийн  24-89 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б , Ч.Т нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 1,000,000  төгрөгийг гаргуулах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Т нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 45-р хуудас)-аар, шүүгдэгч  Ч.Б нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/03 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 64-69-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  шүүдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ялыг эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 24-89 ХЭҮ улсын дугаартай “Митцубуши Миникаб” маркийн тээврийн хэрэгсэл нь Ц.Цэнджав гэх хүний эзэмшлийнх болох нь тээврий хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Т , Ч.Б нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 1,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3,5 см  3.0  см хэмтээтэй ногоон өнгөтэй эд зүйлийн тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2339000000132 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Т, Ч.Т  нарыг тус бүр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарт тус бүр оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2339000000132 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Митцубуши  Миникаб маркийн 24-89 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б , Ч.Т  нараас тэнцүү хэмжээгээр буюу 1,000,000   төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 2339000000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3,5 см  3.0  см хэмтээтэй ногоон өнгөтэй эд зүйлийн тасархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.  Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т , Ч.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР