Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/348

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                               Хэргийн индекс: 166/2020/0042/Э/001/2021/0059

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч *** өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч *** өмгөөлөгч Г.Должинсүрэн,

Шүүгдэгч *** өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *** нарт холбогдох эрүүгийн 1818000990538 дугаартай хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

*** /РД:*** /,

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 8 дугаар сарын 18-нд *** төрсөн, 50 настай, эмэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *** /РД:*** /,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 02-нд *** төрсөн, 32 настай, эрэгтэй, *** боловсролтой, *** багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, *** /РД:*** /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1, *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч *** мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41, 3 дугаар хх-ийн 32-33, 226-227 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /3 дугаар хх-ийн 37-38, 223-225 дугаар тал/,  гэрч *** мэдүүлэг /3 дугаар хх-ийн 45-46 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /3 дугаар хх-ийн 48 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /3 дугаар хх-ийн 51-52 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44, 3 дугаар хх 68 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1дүгээр хх-ийн 46 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ий өдрийн *** шинжээчийн дүгнэлт /3 дугаар хх 181-187 дугаар тал/,  улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, 23-02-18/07 дугаартай акт /1 дүгээр хх 68-71 дүгээр тал/, *** ажилд авах тухай тушаал /1 дүгээр хх-ийн 5 дугаар хуудас/, *** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хх-ийн 6 дугаар тал/, *** дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хх-ийн 28 дугаар тал/, *** дугаартай ажилд авах тухай тушаал / 1 дүгээр хх-ийн 32 дугаар тал/,  *** дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хх 6 дугаар тал/, *** цалингийн тооцооны хуудас / 1 дүгээр хх-ийн 7-27 дугаар тал/, *** нарын цалингийн тооцооны хуудас  /1 дүгээр хх-ийн 29-31 дүгээр тал/, *** цалингийн тооцооны хуудас /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/, дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 98 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Засаг даргын *** ажилд томилсон тухай захирамж /3 дугаар хх-ийн 90 дүгээр тал/, *** ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /3 дугаар хх-ийн 90-96 дугаар тал/, *** даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай *** ажилд томилсон тухай тушаал /3 дугаар хх-ийн 117 дугаар тал/,  *** даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай *** ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /3 дугаар хх-ийн 118 дугаар тал/,  *** ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 119 дүгээр тал/, Цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 172 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

 

Нэг. Гэм буруугийн тухай:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

    1. Шүүгдэгч *** нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар *** мэргэжилтэй *** Дархан-Уул аймгийн *** албан тушаалд томилж, *** нэрийг цагийн балансад нэмж оруулан, нийт 3,352,709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан,

 

    1. Шүүгдэгч *** нар нь 2017 оны 03 дугаар сард иргэн *** төгөлдөр хуур хөглүүлж, ажлын хөлсийг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж с *** албан тушаалд томилж 541,221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан,

2017 оны 12 дугаар сард иргэн *** “*** ” хамтлагийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулсны төлбөрийг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж *** нарыг *** албан тушаалд томилж нийт 1,191,944 төгрөгийн цалин олгосон гэх үйл баримт тогтоогдож байна.  

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. *** олгосон цалин болон нийгмийн даатгалтын шимтгэл болох 3,352,709 төгрөг дээр *** нарт олгосон цалин 1,561,411 нийгмийн даатгалын шимтгэл 171,755 төгрөг, нийт 5,085,875 төгрөгийг нэхэмжилнэ. Миний мэдэхээр *** нар нь Залуучууд *******т 3-4 жил энэ албан тушаалд ажиллаж байгаа... Байгууллагын дотоод журамд ажлын 5-10 хоног, Төрийн албаны тухай хуульд эрүүл мэндийн шалтгаан. сургалтанд хамрагдах зайлшгүй шаардлагатай тохиолдолд 3 сарын цалинтай чөлөө олгох боломжтой. Анх шинээр ажилд орж байгаа хүнийг судлахдаа эрүүл мэнд, бусад шалтгаангүй гэж үзээд ажилд авах ёстой учраас шууд 3 сарын цалинтай чөлөө олгох боломжгүй юм. Нягтлан бодогч нь Хүний нөөцийн ажилтнаас ирүүлсэн цагийн балансад тулгалт хийж ажилтны ажилласан өдөр, цагаар цалин тооцож олгодог. Мөн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагын нягтлан бодогч ажилтаны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчаар баталгаажуулдаг” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Санхүүгийн шалгалтаар Залуучууд *******ын дарга тушаал гаргаж хүмүүсийг ажилд авсан болох нь харагдаж байгаа боловч дээрх хүмүүс уг байгууллагад ажилладаг талаар байгууллагын ажилчид мэддэггүй, мөн дээрх хүмүүсийн нэрсийг цагийн бүртгэлдээ гараар нэмж хуулж бичсэн байдаг боловч яг цагийн бүртгэлийг нь аваад үзэхээр дээрх хүмүүсийн цаг бүртгэл байдаггүй зэрэг зөрчил илэрсэн... Ерөнхий нягтлан бодогч ажилд томилсон тушаал, цагийн бүртгэлийг нягталж, хянасны үндсэн дээр цалин бодож олгох ёстой. Гэтэл тус *******ын санхүүгийн анхан шатны баримтанд үзлэг хийхэд *** гэх хүмүүсийн цагийн бүртгэл байхгүй байсан. Ерөнхий нягтлан бодогч цагийн бүртгэлийг цагийн баланстай тулгаж шалгасны үндсэн дээр цалинг бодож олгодог. ...тус *******ын цагийн балансыг компьютерээр шивж оруулдаг байтал *** гэх хүмүүсийн нэрийг уг шивж бичсэн бичилтийн дор гараар бичиж, нэмж оруулан цалинг бодож олгосон нь шалгалтаар илэрсэн. Мөн дээрх иргэдийн хувийн хэрэг, төрийн албан хаагчийн анкет, хөдөлмөрийн гэрээнүүд огт байгаагүй, ...Санхүүгийн хувьд дээрх 2 албан тушаалтан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу *******ын дарга, ерөнхий няпглан бодогч хоёр нь тухайн байгууллагыг төлөөлж 1, 2 дугаар гарын үсэг зурж төсвийн хөрөнгийг захиран зарцуулдаг. Аль нэгний гарын үсэг нь байхгүй тохиолдолд ямар ч гүйлгээ хийдэггүй. Иймд ерөнхий нягтлан бодогч ажлын байрны тодорхойлолт, холбогдох хуулийн дагуу санхүүгийн анхан шатны баримтанд хяналт тавьж байж цалин хөлсийг олгох ёстой. Аудитын шалгалтын явцад *** нартай зөрчлийн хуулийн дагуу сонсгох ажиллагааг явуулж, улсын байцаагчийн актыг танилцуулахад дээрх хүмүүс хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, ... *** “Бусдаар гүйцэтгүүлсэн бараа ажил үйлчилгээний зардал” төсөвлөгдсөн байдаг. Хөгжим хөглөсөн гэх *** бусдаар гүйцэтгүүлсэн бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулан түүний олгох хөлсийг өгөх боломжтой. Цалингийн сангаас *** хөгжим хөглөсөн хелсийг төлөхийн тулд үндсэн ажилтнаар авч цалин олгож түүний нэр дээр нийгмийн даатгал төлсөн нь төсвийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэл байна. Мөн *** нарыг огт ажиллаагүй байхад тухайн хүмүүсийг үндсэн ажилтнаар авч цалинжуулаад байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйлдэл байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41, 3 дугаар хавтаст хэргийн 32-33, 226-227 дугаар хуудас/,

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол байгууллагад шаардлагатай байгаа хүний нөөцийн хангалтыг бүрдүүлэх, байгууллагын нийт ажилчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжуулалтыг хийх, албан хаагчдаас гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, тушаал төлөвлөх, судалгаа гаргах, тайлан мэдээ явуулах, цагийн бүртгэл хянах зэрэг чиг үүрэгтэй ажилладаг. *** нарыг танихгүй. *** зүс мэднэ. Учир нь манай байгууллагын төгөлдөр хуурыг хөглөдөг учраас хааяа ажил дээр ирдэг. Жилд нэг ирж төгөлдөр хуур хөглөдөг байх. *** хувьд манай 2017 оны байгууллагын шинэ жилд ирж тоглолт хийсэн учраас зүс мэднэ... Уг хүмүүс манай байгууллагад ажилладаггүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 37-38, 223-225 дугаар хуудас/,

 

-Гэрч*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би *** 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс бичиг хэргийн ажилтнаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Энэ хүмүүс манай байгууллагад ажилладаггүй. 2017 оны 12 дугаар сард манай ерөнхий нягтлан бодогч байгууллагын дотоод сүлжээгээр над руу дээрх хүмүүсийг ажилд авах тушаалын төслийг шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, албан бланк дээр хэвлэн *** даргад танилцуулж батлуулсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажил үүргийн хуваарь бол инженер техникийн ангийн албан хаагчдын цагийн бүртгэлийг гаргаж, хүний нөөцөд өгөх, *** гэрэлтүүлгийг хариуцах чиг үүрэгтэй. ...Надад санхүүгийн албанаас цагийн бүргэлийн хуудсыг өгдөг. Би өөрийн ангид ажилласан хүмүүсийн нэрс болон ажилласан цагийг уг хүснэгт дээрээ гараар бичиж, гарын үсгээ зурсны дараа хүний нөөцөд өгдөг. Хүний нөөцийн мэргэжилтэн цагийн бүртгэлийн хуудсыг хянаж гарын үсэг зурдаг. Уг цагийн бүртгэлийн хуудсыг ерөнхий нягтлан бодогч авч, албан хаагчдын цалинг олгодог... Миний бичгийн хэв мөн байна. Гэхдээ *** гэх нэрийг би бичээгүй. Бусад нэрсийг би бичсэн. *** хувьд манай ангид ажилладаггүй. Би харж байгаагүй. Ямар хүн байдгийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажил үүргийн хуваарь бол хөгжим ангийн албан хаагчдын цагийн бүртгэлийг гаргаж хүний нөөцөд өгөх, уран бүтээлийн бүхий л ажиллагааг хянах чиг үүрэгтэй ажилладаг. ...Миний бичгийн хэв мөн байна. Харин *** гэх нэрийг би бичээгүй. Миний бичгийн хэв биш байна... Уг хүмүүс ажиллаж байгаагүй. Би аудитын шалгалтын үеэр мэдсэн. *** нь манай *** төгөлдөр хуурыг жил бүр хөглөдөг учраас түүний төгөлдөр хуур хөглөсөн төлбөрийн мөнгийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн сангаас олгосон байсан, ... *** хувьд 2017 оны 12 сард манай шинэ жилийн арга хэмжээнд оролцсон нь үнэн. Уг хамтлагийн төлбөрийн мөнгийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн данснаас мөнгийг нь олгосон юм билээ. *** нарын хувьд манай *******т үйлчилгээ үзүүлсэн хүмүүс байгаа юм аа.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Д*** үндсэн ажилчнаар ажиллаж байгаагүй, зарим нэг баяр ёслолын үеэр гэрээт ажилчны хувиар бол орж байсан. Манай гэр бүлийн хүнийг*** гэдэг. *** огт ажиллаж байгаагүй, энэ тушаалын талаар би огт мэдэхгүй, одоо л сонсож байна. Манайх амьд хөгжмийн “*** хамтлагтай бөгөөд *** аас*** бааранд 2017 оны 12 сарын 24-ний өдөр амьд хөгжмийн тоглолт тоглуулмаар байна гэхээр нь бид нар тоглолтын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцож тохиролцсон юм. Ингээд миний Хаан банкны *** дугаарын дансыг авсан. Манай эхнэр *** дансыг бас авсан юм. 2017 оны 12 сарын 18-ны өдөр миний болон эхнэрийн дансанд мөнгө орж ирсэн. Би тоглолтын мөнгө байна гэж бодоод авсан.Тэрнээс биш цалин бол биш” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

 

-Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн залуучууд *******т огт ажиллаж байгаагүй. Манай нөхөр *** ажилладаггүй. Манай гэр бүлийн хүн болох *** нь *** тоглолтын мөнгө авах гэсэн юм, дансны дугаараа өгөөч гэж хэлээд миний дансны дугаарыг л авсан. Тэгээд мөнгө орж ирсний дараа нөхөрлүүгээ шилжүүлсэн. Манай нөхөр өөрөө *** ” гээд хамтлагтай бөгөөд хамтлаг нь 5 гишүүнтэй бөгөөд хүмүүсийн мөнгийг өгөх гэсэн юм гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 181-187 дугаар хуудас/,

 

-Улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай акт /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,

 

-Дархан-Уул аймгийн *** дугаартай Ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

 

-Дархан-Уул аймгийн *** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

 

-Дархан-Уул аймгийн *** дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал/,

 

-Дархан-Уул аймгийн *** дугаартай ажилд авах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал/,

 

-Дархан-Уул аймгийн *** дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар тал/,

 

-*** олгосон цалингийн тооцооны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 7-27 дугаар хуудас/,

 

-*** нарын цалин олгосн гэх тооцооны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,

 

-*** цалин олгосон гэх тооцооны хуудас / 1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

 

-Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

 

-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 18-ны өдрийн *** дугаартай *** ажилд томилсон тухай захирамж /3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,

 

-*** ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /3 дугаар хавтаст хэргийн 90-96 дугаар хуудас/,

 

-Дархан-Уул аймгийн*** дугаартай *** ажилд томилсон тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,

 

-Дархан-Уул аймгийн *** дугаартай *** ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал /3 дугаар хавтаст хэргийн 118 дугаар хуудас/

 

-*** ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

 

-*** тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *** 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар *** Дархан-Уул аймгийн *** албан тушаалд томилж, *** нэрийг цагийн балансад нэмж оруулан 3,352,709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн *** тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

2017 оны 03 дугаар сард иргэн *** *** хөглүүлж, ажлынх нь хөлсийг төлөхийн тулд *** дугаартай тушаал гаргаж *** Дархан-Уул аймгийн *** албан тушаалд томилж 541,221 төгрөгийн цалин олгон, *** дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2017 оны 12 дугаар сард иргэн *** “*** ” хамтлагийг байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцуулсны төлбөрийг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** дугаартай тушаал гаргаж *** нарыг Дархан-Уул аймгийн *** хөгжимчин албан тушаалд томилж нийт 1,191,944 төгрөгийн цалин олгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, нийт 3 удаагийн үйлдлээр 5,085,874 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *** Дархан-Уул аймгийн “*** ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хугацаандаа *** дээрх 3 удаагийн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч *** албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон; *** нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар: “яллах дүгнэлт үндэслэлгүй, шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

2.1. “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозицэд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.

 

 “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргээр албаны эрх ашгийн эсрэг, хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

 

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн *** даргын хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах ба үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдөж, ажилтан томилох, чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журмыг мөрдөх ёстой.

 

Шүүгдэгч *** нь *** ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж цахилгааны инженер албан тушаалд томилсон нь хэдийгээр өөртөө ашиг хонжоо олох зорилго агуулаагүй боловч бусдад давуу байдал олгосон гэх үндэслэл болно.

 

Харин *** уг тушаалын дагуу цалин олгож байгаа үйлдэл нь нэгэнт үүсгэсэн давуу байдлын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа бөгөөд энэ нь уг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нэг үйлдэл мөн.

 

Гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлэх ба гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцдог.

 

Шүүгдэгч *** нь тус байгууллагад ажиллаагүй атлаа цалин авсныг давуу байдал олж авсан гэж үзэх боловч “давуу байдал олж авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн хамжигч нь нийтийн нийтийн албан тушаалтнаас өөр этгээд байж болох боловч *** нь *** өөрийг нь ажилд авах, ажиллаагүй байхад цалин хөлс өгөх талаар санаачилга гаргаж, түүнд ямар нэгэн байдлаар урьдчилан амлалт өгч, түүнийг ятгасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэх нь үндэслэлгүй байна.

 

Байгууллагын даргын хувьд ажилд авах тухай шийдвэрийг шүүгдэгч *** нь дангаар гаргасан байх ба *** ажилд томилсон тухай шийдвэр гарч албажсанаар Залуучууд *******тай хөдөлмөрийн харилцаанд оролцож эхлэх ба хэдэн цаг, яаж ажилласан нь байгууллагын дотоод журам, цагийн бүртгэл зэргээр тогтоогдох бөгөөд тухай байгууллагын нягтлан бодогч ажилд авах, чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш тул гаргасан шийдвэрийн дагуу холбогдох баримтыг үндэслэн цалин хөлс олгох ёстой.

 

Шүүгдэгч *** нь *** бодогчоор ажиллаж байх хугацаандаа ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилох тушаалаар ажилд томилогдсон, цагийн бүртгэлд нэр нь бүртгэгдсэн *** цалин олгосон үйлдлийг *** “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамтран оролцож, үйлдлээрээ дэмжсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Цалинг олгоход баримталсан цагийн бүртгэл бүрэн эсэх, ажилтан ажлаа хийсэн эсэх зэрэг байдал нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа биш ба Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулагдах харилцаа тул хуулийн дагуу аудитын байгууллага холбогдох хяналт шалгалтыг явуулж, хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр акт тогтоож, уг актыг гэм буруутай этгээдүүд хүлээн зөвшөөрч, төлбөрийг нөхөн төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч *** нарыг *** дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

2.2. “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хувьд:

 

Төсөв захирагч гэж: “төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагчийг”,

Төсвийн шууд захирагч гэж: “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”,

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж: “хуульд заасан төсвөөс гадуур зардал гаргахыг” тус тус ойлгоно.

 

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж заасан.

 

Шүүгдэгч *** нь төсвийн шууд захирагчийн хувьд *** нарт ажил үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор *** нарыг ажилд томилсон гэх дүр үзүүлсэн тушаал гарган байгууллагын цалингийн зардлаас ажил үйлчилгээний хөлсийг төлсөн нь тэдгээрт давуу байдал бий болгосон бус харин нэгэнт хийгдсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийг төлөх зорилгоор төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж буй гэм буруутай үйлдэл гэж үзнэ.

 

Харин ***  нарыг ажилд томилон дүр үзүүлсэн тушаал гаргаж байгаа нь “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нэг үйлдэл мөн.

 

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн *** ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой ашиглах, хяналт тавих чиг үүрэгтэй тул уг үүргээ үл биелүүлэх байдлаар шүүгдэгч *** үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар А*** нар нь *** төгөлдөр хуур хөглүүлсэн зардал болон *** хамтлагийг шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцуулсан зардлыг байгууллагын цалингийн сангаас төлөхөөр урьдчилан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсон.  

 

Харин *** нарын хувьд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг тус байгууллагаас авсан байх ба энэ нь өөртөө давуу байдал бий болгосон гэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулаагүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч*** нь *** нараар ажил үүрэг гүйцэтгүүлсний хөлсийг төлөх зорилгоор, *** нарыг ажилд авсан тушаалыг дүр үзүүлэн үйлдэж, байгууллагын цалингийн сангаас *** 487,587 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 53,634.57 төгрөг төлсөн, *** 536,912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн, *** 536,912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна, шүүгдэгч *** нь уг гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж, хамжигчаар хамтран оролцсон байна гэж тус тус үзлээ.

 

Иймд Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч *** ямар нэгэн төлбөрийн асуудал гараагүй, захиргааны хэргийн шүүхэд *** гаргуулсан.

Шүүгдэгч *** төсөвт учирсан хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ***

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон учраас нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хугацаагаар хасаж, 3 жил хугацаанд хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах,

Мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэх, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах,

Иргэний нэхэмжлэлийн асуудлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй учраас хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд төсвөөс гарсан мөнгийг гаргуулахыг нээлттэй үлдээсэн тул бусдад давуу байдал бий болгож, цалин олгосон олгосон мөнгөн дүн, мөн ажил үйлчилгээ үзүүлсэн мөнгөн дүнг баримтын хүрээнд гаргуулж, нэхэмжлэгчид үлдээх, *** хувьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 800,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч *** үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтанд 2 жил 6 сараар хасаж, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна.

Захиргааны хэрэг маргааны хувьд хохирол төлбөр төлсөн. Төсвийн мөнгөнөөс зориулалтын бусаар зарцуулсан мөнгөнөөс түүнд ногдох хэсгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна. *** нарт олгосон мөнгө, шинжилгээний зардлыг *** нарт хуваан гаргуулах саналтай байна. *** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн таслан сэргийлэх саналыг тус тус гаргаж байна” гэх саналыг гаргасан.  

 

Шүүгдэгч *** өмгөөлөгч “Улсын яллагч гэм буруугийн хэсэгт хохирол төлбөр, ажиллагааны зардал гаргуулах санал гаргах боломжтой байсан. Ял эрүүгийн хариуцлага тооцох хэсэгт хохирол төлбөр, ажиллагааны зардал гаргуулахаар байсан бол ажлын 5 хоногийн завсарлага авах эсэхийг хэлэлцэх байсан. Шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн учраас улсын яллагчийн хохирол төлбөр гаргуулах саналыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Өмнөх 3 шатны шүүхээр бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шийдвэрлэж ирсэн бөгөөд шүүхээс өнөөдөр мөн адил хохирол төлбөргүй гэж шийдвэрлэсэн байгаа. Иймээс хохирол төлбөрт тайлбар хэлэх боломжгүй гэж үзэж байна.

Ял шийтгэлийн хувьд энэ гэмт хэрэг нь 2017 онд үйлдэгдсэн. Хамгийн сүүлд *** нарын үйлдэл нь 2017 оны 12 дугаар сард буюу шинэ жилээр үйлдэгдсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдээд 5 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд 2022 оны 12 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 10 сар болж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан тогтоол хүртэл тоолно гэдэг энэ зүйл заалт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, яллагдагчид ашигтай байх зарчмаа буюу хуучин хуулийг хэрэглэнэ. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл тоолно гэх заалтыг баримтлах ёстой тул энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг Улсын дээд шүүх 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тайлбар гаргасан байгаа. Энэ тайлбарлахдаа энэ нь процессын шинжтэй өөрчлөлт тул хууль буцаан хэрэглэхгүй гэж тайлбарласан. Гэвч энэ тайлбарыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж 2022 оны 07 сард Үндсэн хуулийн цэцэд маргаан үүгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн тайлбарыг өнөөдөр бид баримтлах боломжгүй, энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа учраас би хуулиа баримтлаад шүүгдэгч, яллагдагчид ашигтай байх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Хэрвээ шүүх Улсын дээд шүүхийн тогтоолыг баримтлан ял шийтгэл оногдуулахаар бол гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, хор уршиг, өөртөө давуу байдал бий болгосон уу? энэ гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирол учирсан байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын хамгийн бага хэмжээ буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгч *** өмгөөлөгч “Шүүгдэгч *** гэм буруутайд тооцсон учраас ял эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг талаар санал гаргахад, хохирол төлбөр байхгүй, улсын яллагч хохирол төлбөр гаргуулъя гээд байгаа. Хохирол төлбөрийн хувьд өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч *** хохирол төлбөрийг төлсөн баримтууд хэрэгт авагдсан байдаг. Ямар нэгэн хохирол төлбөрийн асуудал байхгүй, ажиллагааны зардал нь тусдаа асуудал юм. Хохирол төлбөр байхгүй бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх асуудал яригдана. Тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм буруутай этгээд өмнө нь ял шийтгүүлж байсан эсэх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,

2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”

3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч *** үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 06-наас эхэлж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төгссөн, шүүгдэгч *** нарын үйлдсэн “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг” нь 2017 оны 03 дугаар сараас эхэлж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төгссөн байх тул 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг Монгол Улсын хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд ингэхдээ нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хүндрүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх үеийн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний цалин, орлого, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сар бүр 360,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь,

Шүүгдэгч*** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин, орлого, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сар бүр 180,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж тус тус үзлээ.

 

  1. Хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч *** нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад нийт 5,085,874 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна.

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 46 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн *** нь улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаартай актын төлбөрөөс өөрт холбогдох 1,510,229.5 /3,020,459:2=1,510,229,5/ төгрөгийг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор нотлогдож байна.

 

*** нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 716,582 төгрөгийг тус тус төлсөн болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 196, 197 дугаар талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэг болон банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул түүнээс гаргуулах төлбөргүй байна.

 

Аудитын байгууллагын дүгнэлтээр бусад хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ талаар шийтгэх тогтоолд тусгах шаардлагагүй гэж үзэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч *** цагаатгасан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч *** нарыг цагаатгасан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал болох 800,000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох тул гэм буруутай этгээд буюу шүүгдэгч *** нараас 800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 400,000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, *** цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Т*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ***   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 10,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 10,800,000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *** оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ сарын хугацаанд шүүгдэгч *** сар бүр 360,000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр, шүүгдэгч *** сар бүр 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр тус тус тооцож хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, шүүгдэгч *** оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нараас 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч тус бүрээс 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай.

 

 8. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээдүүд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***  нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймгийн Соёл урлагийн газар цаашид гаргах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ