Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 23

 

Ч.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0043/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

                    Прокурор                                      Г.Уянга

                    Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар цагаатгах тогтоолтой, Ч-гийн О-д холбогдох, 1918006650470 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, М- овогт Ч-гийн О-.

Шүүгдэгч Ч.О- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, *-** тоотод төрсөн охин 17 настай О.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар цагаатгах тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт М- овогт Ч-гийн О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006650470 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1., 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.О-г цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

-Ч.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдаж,

-Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Хэргийг шалгах явцад насанд хүрээгүй хохирогч О.Х-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тоггоолгосон 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 832 дугаар дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Уг шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн амбулаторын карт, Түр хамгаалах байрны эмчийн тэмдэглэл, мөн 2019 оны 09 дүгзэр сарын 25-ны өдрийн рентгэн эмч, гэмтлийн эмчийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудыг үндэслэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Хэрэг явдал 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон ба дээрх 832 дугаар шинжээчийн дүгнэлт нь үүнээс хойш 6 хоногийн дараа гарсан, дүгнзлтийн үндэслэл болсон дээрх үзлэг, шинжилгээг хохирогч хзрэг болсноос хойш даруй хугацаанд хийлгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

Хэргийг прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлж, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдер явуулахад шүүгдэгч Ч.О- нь шүүх хуралдаанд хохирогчийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Саран Элит” эмнэлэгт үзүүлсэн тухай тодорхойлолт, томографикийн зураг зэргийг баримтаар гаргаж ирүүлсэнтэй шүүгч танилцаад, хохирогчийн биед хацар ясанд гэмтэл тогтоогдсон эсэхэд зргэлзэж, дахин шикжкпгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байсан.

Прокурор дахин шинжилгээ хийлгэх шаардпагагүй буюу өөрөөр хэлбэл дээрх шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Саран Элит” эмнэлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт, томографикийн зураг нь хэрэг гарснаас хойш 2 сарын дараа үзүүлсэн баримт байх тул үүнийг хэрэг гарсан даруйд /6 хоногийн дотор/ үзүүлсэн баримтуудтай адилтгаж дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй гэж үзсэн ба энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж анхан шатны шүүхэд буцаасан.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад, хэргийн оролцогч болох хохирогч, шүүгдэгч, улсын яллагч нарын хэн алинаас нь дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байхад өөрийн санаачилгаар дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ томилж гаргуулсан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 184 дугаар шинжээчийн дүгнэлтийг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүх уг 184 дугаар шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо “ КТГ-ын зураг нь рентгэн зургаас илүү нарийвчлал бүхий нотолгооны баримт ба КТГ зургийг үндэслэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргасан байх тул ... үнэлж шийдвэрлэв. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шинжилгзэний дүгнэлтийн үндэслэл болсон рентгэн зургийн онош нь дүрс оношилгооны мэргэжлийн эмч нарын уншсан КТГ зургийн оношоор үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Дээрх шинжээчийн 184 дугаар бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд өмнөх 832 дугаар дүгнэлтэнд дурдагдсан “тархи доргилт, хацар ясны цөмөрсөн хугарал” зэрэг гэмтлийн талаар огт дурдаагүй ба эдгээр байдлыг хэрхэн үгүйсгзсэн тухай тусгагдаагүй байгаа юм.

Мөн хэрэгт авагдсан “Саран Элит” эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн КТГ-ын зураг, тодорхойлолтонд “Нүүрний яснуудад илэрхий бүтцийн өөрчлөлт тодорхойлогдохгүй” гэж бичсэнээс биш, нүүр хэсэг буюу хацар ясанд ямар нэг гэмтлийн ул мөр байгаа эсэх талаар нарийн тодорхойлоогүй гэж үзэж байна.

Ийнхүү агуулгын хувьд зөрүүтэй байгаа дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг магадлах, дахин шинжилгээ хийлгэх талаар гаргасан улсын яллагчийн саналыг шүүх хэрэгсэхгүй болгож, зөвхөн шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү нарийвчлал бүхий нотолгооны чанартай гэж 184 дугаар шинжээчийн дүгнэлтийг үнэлж, бусад 832 дугаар дүгнэлт, үүний үндэслэл болсон эмнэлэгийн үзлэгийн баримтуудыг хэрхзн үгүйсгэсэн талаараа тогтоолд тодорхой дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Уянга дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэж үзсэн бол анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дахин шинжээч томилж зөрүүг арилгах боломжтой байсан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх хуультай байхад өөр баримтыг хэлэлцэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, мөн шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, тогтоолыг бүхэлд нь хянаж  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй, шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг дор дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ч.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, *-** тоотод төрсөн охин 17 настай О.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Дархан-Уул аймгийн “Саран Элит” эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184  дугаар   ...КТГ-зургаар хохирогч О.Х-гийн хацар ясанд ямар нэгэн хугарал гэмтэл тогтоогдоогүй., мөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.09.26-ны өдрийн 832 дугаар дүгнэлтэд дурдагдсан О.Х-гийн биед тархи доргилт, баруун хацар ясны гадна хананы цөмөрсөн хугарал гэмтэл учирсан..,  гэсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.01.30-ны өдрийн 184 дугаар дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа тул 184 дугаар дүгнэлт үндэслэлтэй мөн Ч.О- нь төрсөн охин О.Х-г эмээгийнхээ үснээс зулгаасан байхад нь толгойн тус газар нь цохисон үйл баримт тогтоогдож байх боловч уг үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хохирол, хор уршиг учраагүй, хохирогчийн толгойн тус газар нь цохисон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул  Ч.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  

 Хэргээс үзвэл Ч.О-д холбогдох хэргийг  давж заалдах шатны шүүх  2019 оны 12 сарын 25-ны өдөр  прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд   

...Анхан шатны шүүх Ч.О-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эдгээр нотлох баримт, мөн  гэрч, хохирогч,  шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн  шийдвэрлэх боломжтой байхад хохирогч өөрөө үйл баримт болсон цаг хугацаанаас хойш  2 сарын дараа “Саран элит “ эмнэлэгт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зураг авхуулж, шүүх хуралдаан хийх өдөр буюу 2019 оны 11 дүгээр  сарын 21-ны өдөр  дүгнэлт бичүүлж  авч ирснийг  нотлох баримтаар үнэлж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  өөрөөр хэлбэл  хэрэгт авагдаагүй нотлох баримтыг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, захирамжинд тусгаж, захирамжийн  үндэслэл болгосон  нь буруу... гэсэн дүгнэлт хийж хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд заасныг зөрчиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийг хүлээж авангуутаа шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр мөн л өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр авчирсан үйл баримт болсноос хойш 2 сарын дараа хохирогчийн өөрийн “Саран элит“ эмнэлэгт авахуулсан зураг, дүгнэлтийг үндэслэн шүүгч шинжилгээ хийлгэх тухай  захирамж гаргасан.

Түүнчлэн  энэ  захирамжийг үндэслэн гаргасан дүгнэлтээ тухайн хэрэг гарсан даруйд хохирогчийн эмчид үзүүлсэн баримтуудтай адилтгаж дахин шинжилгээ хийлгүүлэхээр явуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй, бөгөөд  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.4.т зааснаар ...хүний биед учирсан гэмтлийн “хөнгөн” зэрэгт гэмтлийн хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба мөн журмын 2.4.1.д зааснаар “хөнгөн зэргийн гэмтэл” нь учирснаасаа хойш ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10%/ тогтонги алдагдсан, эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх шалгуур шинжүүдтэй бөгөөд 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх тул гэмтэл учирснаас хойш 2 сарын дараа дахин үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл нь арилж үгүй болох нь ойлгомжтой байсныг анхаараагүй байна.

Иймд  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн ...хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах... гэснээс бусад хэсгийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Шүүгдэгч Ч.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

  

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ