Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00768

 

 

                                        “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00055 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК /захирал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”/-д холбогдох

Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК /захирал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”/-д холбогдуулан Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК (захирал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”)-аас сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ители күйк овогт Илиясын Ерланд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 50 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00055 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.5.08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 212/МА2020/00055 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” би иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”тай аман гэрээгээр тохироод Өлгий сумын 13 дугаар баг болон Булган суманд баригдсан 6 хүний халуун усны доторх сантехникийн ажлыг 2,000,000 төгрөгөөр тохирч хийлгэсэн ба хөлсийг нь тухайн үед бүрэн төлж барагдуулсан байсан. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 5 жил өнгөрсний дараагаар надаас 1,800,000 төгрөгийг нэхэмжилсэн, энэ хугацаанд бүх шатны шүүхээр орж, нийтдээ 5 удаа шүүх хурал болж, эцэст нь шүүхээс нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн явдалд гомдолтой байна. Шүүх хариуцагчаас 1,800,000  төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы амаар гаргасан тайлбарыг л үндэслэл болгон нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон. Яагаад гэвэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг 2,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг шууд болон шууд бус байдлаар нотлох ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Уг төсөвт заасны дагуу халуун усны барилгын халаалт болон усан хангамжийн ажлын зардалд 629,398 төгрөг тусгагдсан бөгөөд үүний дээр ИТА/инженер техникийн ажлын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажлын багаж, хувцас хэрэгслийн зардлыг нэмж тооцвол нийт ажиллах хүний зардал 1,121,788 төгрөг болж байна...” гэж тодорхойлсон мөртлөө дараагийн хэсэгтээ “...Булган сумын халуун усны санхүүгийн материалын цалингийн зардлын тооцооны баганын 52-67” гэж зөв тодорхойлсон мөртлөө, 72-75 дугаар багана дээр бичигдсэн үндсэн ажилтан болон туслах ажилтны цалингийн тооцоогоор ажлын хөлсийг цувуулж бичээд 1,993,375,764 төгрөг гэж буруу тодорхойлсон байх юм.

4.2. Харин үндсэн ажлын цалин 647,519 төгрөг гарч байгаа бөгөөд талбайн ИТА-ны цалин 110,078 төгрөг, нэмэгдэл цалин 239,582 төгрөг, нийт 997,679 төгрөг байна. Бид 2 тооны халуун усны хөлсийг 2,000,000 төгрөг гэж амаар тохирч байсан ба төсөвт тусгасан ажиллах хүчний зардлыг би хариуцан төлсөн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” болон бусад ажилтнууд бүгд инженер техникийн ажилтан биш, ажлыг гардан гүйцэтгэгчид тул инженер техникийн ажилтны зардал тэдэнд олгогдохгүй юм. Төсвийн гүйцэтгэл задаргааг нэгэнт мэргэжлийн бус хүн учраас ойлгохгүй байгаа нь харагдаж байна, ингэсэн тохиолдолд мэргэжлийн шинжээч томилон оролцуулах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг харгалзалгүй зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн, барилгын төсвийн зарим зардлыг түүж бичээд 2,000,000 төгрөг гэж тохируулаад, зөвхөн таамаглалд үндэслэн нэг талыг баримтлан шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс нарийвчлан хянаж үзэлгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоогүй.  

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК /захирал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”/-д холбогдуулан Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэсний хөлснөөс үлдсэн 1,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... Би 2013 оны 10 дугаар сард “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал болох иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”тай харилцан тохиролцож Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцож, уг ажлыг хоёр хүүхдийн хамт хийж гүйцэтгэсэн. Урьд нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”тай байнга хамтран ажиллаж байсан ба Өлгий сумын 3 дугаар багт байрлах шинэ захын хажуу дахь халуун усны сантехникийн ажлыг хийж, мөнгийг нь тухайн үед авч байсан. Үүний дараа Булган сумын халуун усны сантехникийн ажлыг хийхээр болж бид 2,000,000 төгрөгөөр ажлыг үнэлэн тохиролцсон. Би түүнд итгэж ямар нэгэн гэрээ хэлэлцээргүй, урьдчилгаа хөлс авахгүйгээр ажлыг эхлүүлэн хийж дуусгасан. Тэрээр ажлаа хийж гүйцэтгэсний дараа төлбөрөө өгнө гэсэн тул түүнд итгэж хүлээцтэй хандаж ирсэн. Миний бие Казакстан Улс руу явахаар болж мөнгөний шаардлага гарч түүнээс мөнгөө асуухад 2015 оны зун 200,000 төгрөг өгсөн. Дараа нь өгнө хүлээж бай гэсээр байгаад өгөхгүй болохоор нь 2015 оны 11 дүгээр сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч 2016.01.11-ний өдөр уригдагч тал эвлэрүүлэх ажиллагаанд удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр дуусгавар болгосон. Миний бие одоо хүртэл дээрх мөнгөө авч чадахгүй байгаа учраас шүүхэд хандаж байгаа. Иймд иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Би “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”тай 2013 онд аман гэрээ хийж, Өлгий сумын 10 дугаар баг болон Булган суманд 6 хүний халуун усыг нийтэд нь 2,000,000 төгрөгийн хөлсөөр хийлгэхээр тохирч, уг ажлын хөлсийг тухайн үед бүрэн төлж барагдуулсан байсан... Өлгий болон Булган суманд баригдсан 2 халуун усны барилгын төсөвт өртөг нь ижил бөгөөд барилгын зураг төсөв нь 2013 онд хийгдэж байсан. Уг төсөвт заасны дагуу халуун усны барилгын халаалт болон усан хангамжийн ажлын зардалд 629,398 төгрөг тусгагдсан бөгөөд үүн дээрээ ИТА (инженер техникийн ажлын цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын байгууллага хариуцан төлөх шимтгэл, ажлын багаж, хувцас, хэрэгслийн зардлыг) нэмж тооцвол нийт ажиллах хүчний зардал 1,121,788 төгрөг болж байгаа. Тэгэхээр  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д 2 халуун усны ажлын хөлсөнд нийт 2,200,000 төгрөг төлсөн. Харин ажлаа хүлээлгэж өгснөөсөө 4-5 жилийн дараа надаас үндэслэлгүй ажлын хөлс нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Булган суманд баригдсан халуун усны халаалтын шугамаас доголдол гарсан тул бид засвар, өөрчлөлт хийж, илүү зардал гаргасан. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “... Зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу нэхэмжлэгч нь Өлгий сумын 10 дугаар баг болон Булган сум дахь 6 хүний халуун усны халаалтын сантехникийн ажил болон зуух хуваах, зуух суурилуулах, сантехникийн системийг холбох, 4 өрөөнд шүршүүрийн усан хангамжийг суурилуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн тул хариуцагч тохиролцсон ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

10. Талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүйгээс ажлын хөлсний хэмжээний талаар маргаж байх бөгөөд хариуцагчаас “дээр дурдсан хоёр сумын халуун усны сантехникийн ажлыг нийт 2,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцож, уг төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн” гэж маргаж байх боловч уг татгалзлаа баримтаар нотлоогүй (хариуцагчаас өгсөн 2 төсөв нь хоорондоо зөрүүтэй, тодорхой бус тул шүүх үнэлэх боломжгүй), харин нэхэмжлэгч нь “ажлын хөлсийг тус тусад нь тохиролцсон, хариуцагч Өлгий суманд хийгдсэн ажлын хөлсийг төлсөн, харин Булган сумын халуун усны сантехникийн ажлын хөлснөөс 200,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,800,000 төгрөгийг төлөөгүй” гэж маргасан байна.

11. Энэ тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох 2013.08.29-ний өдрийн БӨА-ЗДТГ-Ха/-2013/266 дугаартай захиалагч аймгийн Засаг даргын Тамгын газар (түүнийг төлөөлж Булган сумын Засаг дарга) болон гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд байгуулагдсан гэрээгээр Баян-Өлгий аймгийн Булган суманд шинээр баригдах халуун усны ажлыг нийт 69,876,355 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний дагуу гүйцэтгэгч ажлыг хийж, захиалагчид хүлээлгэн өгсөн, ингэхдээ хариуцагч тухайн гэрээгээр тохирсон барилгын ажлын халаалтын сантехникийн ажил болон бусад ажлыг (Хянавал хэсгийн 9-д дурдсан) нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн болохыг дүгнээд, нэхэмжлэгчийн ажлын хөлсийг тодорхойлохдоо дээрх гэрээний захиалагч болон гүйцэтгэгч (“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК) нарын хооронд баталсан цалингийн тооцоог үндэслэснийг буруутгах боломжгүй.

12. Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2020.04.23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 5-03/369 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримт болох дээрх гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан Булган сумын халуун усны барилгын ажлын гүйцэтгэлээр уг халуун усны барилгын ажлыг нийт 69,876,355 төгрөгөөр баталж, үүнээс ажиллах хүчний зардлыг 16,458,012,3 төгрөгөөр баталсан болохыг дүгнээд, уг зардлаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үндэслэн (цалингийн зардлын тооцооны баганын 52-67, 72-75 дугаарт бичигдсэн үндсэн болон туслах ажилтны цалингийн тооцоогоор) ажлын хөлсийг тодорхойлж, 2,000,000 төгрөгөөр тохиролцсон байх боломжтой гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж үзнэ.

13. Иймээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ы Булган сумын халуун усны барилгын сантехникийн ажлыг 2,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг шууд болон шууд бус байдлаар нотлох ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй... байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг харгалзалгүй зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн, барилгын төсвийн зарим зардлыг түүж бичээд 2,000,000 төгрөг тохируулаад, таамаглалд үндэслэн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00515 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 212/МА2020/00055 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ