Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/01669

 

  2020         05          12                                          101/ШШ2020/01669

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 01 дүгээр хороо, -р байрны  тоот хаягт оршин суух, РД:АЭ, Б.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо,  дугаар хороолол, дугаар байр,  тоотод оршин суух, РД:, А.Х-д холбогдох зээл 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018-09-27-ны өдөр хариуцагч А.Х-т 6.000.000 төгрөгийг 11 сарын хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн хугацаа хэтэрсэн хононг тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож мөнгийг түүний ХААН банкны 5000 дансруу шилүүлж өгсөн. Иргэний хуульд зааснаар үндсэн зээл 6.000.00 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч А.Х-с зээл 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч А.Х-т шүүхээс нэхэмжлэлийг гардуулахаар 2020-02-14, 2020-03-20-ны өдрүүдэд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн ч шүүхэд хүрэлцэн ирээгүй учир 2020-03-25-ны өдрийн 5751 дугаартай шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. 

 Хариуцагч А.Х-т шүүх 2020-04-07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн байна. /хх-ийн 15-16 тал/

Зохигчийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 6.000.000 төгрөгийг 2019 оны 08-р сарын 15-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаатай байгуулж зээлийг олгосон, гэрээнд дурьдсан 5000 дансанд мөнгийг 2018-09-27-ны өдөр нэхэмжлэгч Б.Г-н ХААН банкны 5000 дансруу шилжүүлэг хийгдсэн байна. /хх-ийн 5, 23 тал/

Хариуцагч А.Х-т нэхэмжлэлийн хувийн гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбар гаргах хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дууссан, хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

Шүүх хариуцагч А.Х-т 2020-05-12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2020-05-07-ны өдөр мэгдэгдэх хуудсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгч Б.Г түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч А.Х-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, А.Х-с 9.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Х-с 9.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Х-с 158.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА