Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,

             Улсын яллагч М.Мөнхтайван,

             Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б...................нарт холбогдох 2326001060098 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн.................

          Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөрөлжүүт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдан тайл, олс, 220 вт цахилгаан үүсгүүр, молдок зэргийг ашиглан 1 метр урттай, 0.6 метр өнгөнтэй доошоо 11 метрийн гүнтэй нүх ухаж байгаль орчинд 191,030 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөрөлжүүт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдан тайл, олс, 220 вт цахилгаан үүсгүүр, молдок зэргийг ашиглан 1 метр урттай, 0.6 метр өнгөтэй доошоо 11 метрийн гүнтэй нүх ухаж байгаль орчинд 191,030 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөрөлжүүт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдан тайл, олс, 220 вт цахилгаан үүсгүүр, молдок зэргийг ашиглан 1 метр урттай, 0.6 метр өнгөтэй доошоо 11 метрийн гүнтэй нүх ухаж байгаль орчинд 191,030 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөөрөлжүүт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдан тайл, олс, 220 вт цахилгаан үүсгүүр, молдок зэргийг ашиглан 1 метр урттай, 0.6 метр өнгөтэй доошоо 11 метрийн гүнтэй нүх ухаж байгаль орчинд 191,030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх  гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Тухайн газар нь хориотой ашигт малтмал олборлож болохгүй газар” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/, гэрч ******* “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн цагдаагийн газраас харьяаллын дагуу иргэн *******, *******, *******, ******* нарыг газрын хэвлийд халдсан талаарх гомдол мэдээллийг хүлээн аваад зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр экологийн эдийн засгийн үнэлгээ “Нуман-Алтай” ХХК-аар тогтоолгоход 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/22 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нийт 191,030 төгрөгийн хохирол гарсан. Тэгээд би 232600106 дугаартай зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр аймгийн прокурорын газарт энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй талбайд ямар нэгэн байдлаар давхцалгүй. Дээрх иргэд нь гараараа 1 метр урттай, 0.6 метр өнгөтэй доошоо 11 метрийн гүнтэй шрүпп буюу цооног ухаж шороог гарган нүхний гадна талд овоолго үүсгэсэн байсан. Тухайн газар нь 2000 оноос гар аргаар алт олборлогч иргэн буюу нинжа нар ашигт малтмал олборлож байсан газар байна лээ. Би анх хэргийн газар дээр очоогүй. Сүүлд экологи, эдийн засгийн үнэлгээ гаргах гэж очиход тухайн ойр орчим гар аргаар ашигт малтмал олборлосон шинж байдалгүй байсан. ...Би тухайн иргэдээс асуухад алт гарах судалдаа хүрэх болоогүй байсан гэж тайлбар өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 50/, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 26-29/, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/29 дугаартай “Гар аргаар хийгдсэн эргүүлдэг тайл 20,000 төгрөг, олс 10 метр 30,000 төгрөг, хуучин 220 вт ажилладаг молдок 120,000 төгрөг, 22 фанзын гэрлийн утас 10 метр 40,000 төгрөг, СВ3600 маркийн 220 кв цахилгаан хуучин үүсгүүр 180,000 төгрөг, эдгээр хөрөнгүүдийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 405,000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-н 75-80/, Байгаль орчны зөвлөх ******* ХХК-ны захирал, шинжээч А.Цэнд- Аюушийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/22 дугаартай дүгнэлт /хх-н 52/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол 191,030 төгрөгийг шүүгдэгч нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгаль орчин уур амьсгалын санд төлж барагдуулсан болох нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******, *******, *******, *******  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т  заасныг журамлан,  Боржигон овогт Чимэдбальдарын *******, Онолт овогт Ширчинсүрэнгийн *******, Жаран овогт Дайвийгийн Баярмөнх, Арвин овогт Рэндоогийн Дагва-Осор нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т  заасныг журамлан, Боржигон овогт Чимэдбальдарын *******, Онолт овогт Ширчинсүрэнгийн *******, Жаран овогт Дайвийгийн Баярмөнх, Арвин овогт Рэндоогийн Дагва-Осор нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******  нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн өмчлөлийн 220 вольтоор ажилладаг молдок 1 ширхэг, 22 фазын гэрлийн утас 12 метр, СВ3600 маркийн 220 кв-ын цахилгаан үүсгүүр 1 ширхэг  зэргийг тус тус улсын орлого болгож,   гар аргаар хийсэн тайл 1 ширхэг, 12 метр олс, хүрз 1 ширхэг зэргийг устгаж шийдвэрлэсэн нь болохыг тус тус дурьдаж байна.

 Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. ...................... нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт   явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т  заасныг журамлан,  Боржигон овогт ......................... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.  

                      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ..................... нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******  нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  шүүгдэгч *******ийн өмчлөлийн 220 вольтоор ажилладаг молдок 1 ширхэг, 22 фазын гэрлийн утас 1 12 метр, СВ3600 маркийн 220 кв-ын цахилгаан үүсгүүр 1 ширхэг  зэргийг тус тус улсын орлого болгож,   гар аргаар хийсэн тайл 1 ширхэг, 12 метр олс, хүрз 1 ширхэг зэргийг устгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР