| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0101/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/108 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/108
УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2326001270091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7 ээж, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн *******ын сумын 7 дугаар баг Арц хорооллын 11-100 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, ******* овогт ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй ******* зүүн хацран тус газарт гараараа 1 удаа, хэвлий тус газарт гараараа 1 удаа, цээж, нүүрэн тус газарт тус бүр 1 удаа хөлийн өвдөг хэсгээр тус тус цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нуруу хэсгийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр найз хамт мотоцикльтой талбай дээр явж байгаад тэнд байсан гэх хүүхдийг дуудаад шалтгаангүйгээр маргалдаж, гар хүрсэн нь үнэн” гэв.
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 18:00 цагийн үед найз Сүхболд, Баттөмөр, Жаргал нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Арц хороололд байх сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байх үед 2 танихгүй дээлтэй залуу мотоциклтой ирсэн. Тэгээд намайг нэг нь дуудсан яваад очсон чинь “чи намайг таних уу” гэж хэлсэн. Би “танихгүй” гэж хэлсэн чинь “одоо чи намайг таньдаг болно за юу” гээд баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд би хашлага түшээд босоод ирсэн чинь миний элэг рүү нэг удаа цохисон. Тэгээд байж байсан чинь нэг танихгүй эгч “хөөе та нар болиоч” гэж хэлсэн. Тэгсэн чинь мотоциклтой 2 хүн яваад өгсөн. Бид нар бөмбөгөө аваад гарах гэж байсан чинь мотоциклтой ах буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг дуудсан. Яваад очсон чинь миний цамцны захаас барьж байгаад цээж хэсэг рүү өвдөглөсөн. Тэгээд 2 залуугийн арай намхан биетэй залуу нь бид хоёрыг салгах гээд ирсэн чинь миний үснээс зулгаагаад доош дараад миний нүүр рүү өвдөглөсөн. Тэгсэн чинь миний толгой эргээд газар үнасан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь хашлага налаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 17:00 цагийн үед ******* бид хоёр ******* сумын төв гудамжны саад өгсөж яваад тоглоомын талбайн сагсны шийдэн дээр тоглож байсан. ...нэг бандийг ******* дуудаад, уулзаад ярилцаж маргалдаад ******* тэр хүүхдийг 1 алгадах шиг болсон. Тэгээд хоорондоо барилцаж аваад би тэр хоёрыг салгаад *******тай гэр лүү нь очоод буцаад нөгөө зодоон хийсэн сагсны шийдэн дээр ирээд ******* нөгөө хүүхэдтэй дахиад зодолдоод тэр хүүхдийг газар унагаагаад зодоод байхаар нь би салгаад *******ыг гэр лүү нь авч явсан. Тэр хүүхдүүдийн хамар, уруул хавиас цус гарсан байдалтай үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаартай “Үзүүлэгч биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нуруу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжгой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт /хх-20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй хохирогч ******* тодорхой шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч , гэрч О.Түмэнбаяр нарын мэдүүлгүүд, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, *******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй ******* зүүн хацран тус газарт гараараа 1 удаа, хэвлий тус газарт гараараа 1 удаа, цээж, нүүрэн тус газарт тус бүр 1 удаа хөлийн өвдөг хэсгээр тус тус цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний зовхи, хамрын нуруу хэсгийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
“...Насанд хүрээгүй хохирогч “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 18:00 цагийн үед найз Сүхболд, Баттөмөр, Жаргал нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Арц хороололд байх сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байх үед 2 танихгүй дээлтэй залуу мотоциклтой ирсэн. Тэгээд намайг нэг нь дуудсан яваад очсон чинь “чи намайг таних уу” гэж хэлсэн. Би “танихгүй” гэж хэлсэн чинь “одоо чи намайг таньдаг болно за юу” гээд баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд би хашлага түшээд босоод ирсэн чинь миний элэг рүү нэг удаа цохисон. Тэгээд байж байсан чинь нэг танихгүй эгч “хөөе та нар болиоч” гэж хэлсэн. Тэгсэн чинь мотоциклтой 2 хүн яваад өгсөн. Бид нар бөмбөгөө аваад гарах гэж байсан чинь мотоциклтой ах буцаад хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг дуудсан. Яваад очсон чинь миний цамцны захаас барьж байгаад цээж хэсэг рүү өвдөглөсөн. Тэгээд хоёр залуугийн арай намхан биетэй залуу нь бид хоёрыг салгах гээд ирсэн чинь миний үснээс зулгаагаад доош дараад миний нүүр рүү өвдөглөсөн. Тэгсэн чинь миний толгой эргээд газар унасан байсан тэгээд нэг мэдсэн чинь хашлага налаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 17:00 цагийн үед ******* бид 2 ******* сумын төв гудамжны саад өгсөж яваад тоглоомын талбайн сагсны шийдэн дээр тоглож байсан. ...нэг бандийг ******* дуудаад уулзаад ярилцаж, маргалдаад ******* тэр хүүхдийг 1 алгадах шиг болсон. Тэгээд хоорондоо барилцаж аваад би тэр хоёрыг салгаад *******тай гэр лүү нь очоод буцаад нөгөө зодоон хийсэн сагсны шийдэн дээр ирээд ******* нөгөө хүүхэдтэй дахиад зодолдоод тэр хүүхдийг газар унагаагаад зодоод байхаар нь би салгаад *******ыг гэр лүү нь авч явсан. Тэр хүүхдүүдийн хамар, уруул хавиас цус гарсан байдалтай үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгүүлэх саналыг мөн гаргаж байна. Зорчих бүсийг түүний амьдарч буй Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох, шүүгдэгч *******т урьд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдуулах, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...Торгох ял оногдуулж өгнө үү өмнөх ялаа эдлээд дууссан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б. нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 40,/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч *******т урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Хошууч М.Түвшинзулын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн82/ зэргээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгүүлэх саналыг мөн гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух үндсэн хаягтай болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан ялыг хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР