Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, З.Ариунжаргал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох 2226000880037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                             

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 28 настай, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн сумын 4-р багт оршин суух хаягтай,  хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* /РД /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... 2022 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр баг Дэрсэн хонхор гэх газар ын монгол гэрт байхад иргэн *******над руу мал хулгайлсан гэх шалтгаанаар дайрч босч ирсэн. Том биетэй хүн болохоор нь би айгаад  хажуудаа байсан модон сандлыг аваад боссон. Тэгээд духанд нь шүргэчих шиг болсон. Тэгсэн хүүхдүүд айгаад байна гар гэхээр нь , өнгөрдөг   бид 3 гарсан.  ах гадаа гараад дээл, хувцсаа тайлаад байсан. Тэгээд гайгүй болохоор нь эхлээд гэр рүүгээ ороод, би араас нь орсон. намайг араас нь ороход гэрийнхээ зүүн авдрын урд хэсгийг нуруугаараа налаад хэвтсэн байсан. Эхнэр С.Амараа нь баруун орон дээрээ сууж, хоёр хүүхэд нь дэргэд нь сууж байсан. Би зүүн хананы урд хэсэгт сууж байгаад эргээд гарахад , Сугаргарав 2 ирээд гэр рүү явж орчихоод  эргэж гарч ирээд   ахын дээлийг өмсгөж өгчихөөд гэрийн үүдэнд очоод хаалгыг нь нээх гэтэл хаалгаа онгойлгож өгөхгүй С.Амараа хэн бэ? гэж байсан. Тэгсэн   ах нь ингээд орчихно гэсэн. Тэгээд бид 3 гэртээ харьсан. Тэгээд шөнө , Нямбаяр хоёр намайг ирж сэрээхэд нь яасан бэ? гэсэн чинь   ах өнгөрсөн байна гэсэн. Тэгэхээр нь яахаараа өнгөрдөг юм бэ? гэсэн чинь ямар ч байсан түргэн иртэл хэдүүлээ очоод хамт байж байя гэхээр нь би яахаараа явдаг юм гэсэн чинь түргэн иртэл хэдүүлээ очоод хамт байж байя, баларсан юм боллоо. Сая ын гаднаас Ариунаа ахтай хөдлөөд явсан чинь хойшоо савж унаад явж чадахгүй байсан чинь Бака гэдэг юм манайд авч ирээд гайтай юм боллоо гэж хэлж байсан. Тэгээд түргэн ирж үзсэн. Б. манай сумын Алтангана гэх хүнтэй юм ууж сууж байгаад тэр хүнийг Бумбаа ч алаагүй юм, л алчихсан юм даа гэж ярьсан байсан. Тэрийг нь  Алтанганын төрсөн дүү Ганбаа манай хадам ээжид хэлсэн байдаг. Хадам ээж маань ийн төрсөн дүү Баатарт Ганбаагаас асуусан зүйлийг нь утсан дээрээ бичиж аваад хэлсэн гэдэг. Ганбаа ч гэсэн би тэгж хэлсэн гэж ярьсан байдаг. Энийг би шалгуулмаар байна. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө энд байна”  гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай талийгаач 2022 оны 01 дүгээр сарын 18-нд айл саахалтын Ариунбат гэх хүнтэй гэрээсээ гарсан. Би орой болчихсон байна шүү дээ гэхэд Ариунбат ах болохгүй бол би авчраад өгье гээд хамт гарсан. Гэрээс гарахдаа бор ногоон өнгийн дээлтэй, бор хүрэн нохой гуталтай, шар дурдам бүстэй, дотуураа хөх саарал ноосон цамцтай, хөх саарал фудволктой, биедээ ямар ч шарх сорвигүй гарсан. Гарсан оройноос хадмын талын ах дүү болох Шийлэгбатынд хоносон байсан. Маргааш орой нь гэр рүүгээ буцаж ирээд, буцаад гэх айлд буусан байдаг. Тэгээд гэр рүүгээ ирж байснаа өмнө нь айл саахалт, нэг нутгийн хүмүүс нэгнийгээ хүргээд өгөх байх гээд хүлээгээд суугаад байсан. Нэлээн орой болоод би 12 болж байхад унтсан. Тэгээд жоохон дуг хийчихсэн байсан чинь ирээд Думаа эгчээ ах хачин болчихжээ, ухаан алдчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ хамт очъё гээд ынд хүрээд очтол малынх нь байранд түрүүлгээ харсан байдалтай хэвтэж байсан. Гэрэл асаагаад яасан, ийсэн гэж асуугаад баруун гараас нь барихад бүлээн байсан. Түргэн дуудсан юм уу? гээд өндийлгөөд цааш нь харуулах гэтэл Думаа эгчээ хамаагүй хөдөлгөж болдоггүй юм, битгий хөдөлгө, түргэн дуудчихсан байгаа гэсэн. Тэгээд би айгаад яаж ийм болчихсон байдаг юм бол гэж бодсон. Түрүүлгээ харсан байхад нь нүүрнийх нь шарх сорви мэдэгдэхээргүй байсан.  Түргэн дуудсан юм уу? гэсэн чинь дуудсан гэсэн. Тэгээд хүлээгээд байж байтал 30, 40 минут, 1 цаг шахуу болж байж түргэн ирээд эмч нар дээш нь харуулаад үзчихээд нэмэргүй болжээ гэсэн. Би ухаан алдчихаад эргээд сэргэх л юм бодсон. Нүдэж зодуулаад олон шарх сорвитой болсныг ерөөсөө мэдээгүй. Хууль дүрмийнхээ дагуу шүүх үнэн зөвийг олж өгөх байх гэж хүсмээр байна. Гомдолтой байна. Настай хүнийг хүндлэх сэтгэл байсан уу? байгаагүй. Арай дэндүү хэрцгий юм. Хүний алтан амийг юугаар ч нөхөж болшгүй зүйл. Хүмүүсийн худлаа үнэнг сонссоор нэлээд хугацаа өнгөрлөө. Бид нар нүдээрээ харсан биш хамт байсан хүмүүс, хэрэг болсон газар нь айлын гадаа, айлд байсан. Би маш их гомдолтой байна. Үнэн зөвийг нь олж өгнө үү. ...Оршуулгын зардал 22,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нийт 42,000,000 төгрөг нэхэмжилж байна. 12,328,987 төгрөгийн хохирлын баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны үдээс хойш айлаар яваад ирье гээд Ариунбаттай хамт гараад явсан. Тухайн өдрөө ирээгүй, шөнө нь Шийлэгийнд хоносон сурагтай байсан. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр хүмүүсээс асуухад хамгийн сүүлд ын гэрт орсон байсан. Тэгээд хүлээж байгаад унтаад өгсөн байсан. Шөнө 01 цагийн үед бака буюу манайд ирээд ах цасан дотор хөлдчихсөн юм уу хаашаа юм гэхээр нь би бага хүү Дэмчигийн хамт гэдэг айлд очиход малын байранд талийгаач түрүүлгээ /доошоо/ харсан байдалтай байсан. Би гэрт нь ороод юу болсон юм, цагдаа эмнэлэг дуудсан юм уу гэж асуухад дуудсан гэж хариулсан. Талийгаач гэрээс гарахдаа бор ногоон өнгийн хөвөнтэй дээл, бор нохой гутал, хар жинсэн өмд, дотуураа ноосон зузаан өмд ноосон малгай, дотуураа цэнхэр хөх өнгийн ноосон цамц, хөх саарал өнгийн фудболк, шар дурдан бүстэй байсан. ...Би тухайн даавууг өмнө нь харж байгаагүй. Би талийгаач түрүүлгээ хараад хэвтэж байхад баруун гараас нь барихад бүлээн байх шиг санагдсан. Талийгаачийн ойр орчимд даавуу байгаагүй. Би ын гэрт ороод юу болсон талаар асуусан. байхгүй, Бумбааг авчрахаар явсан гэж эхнэр нь хэлсэн. Би даавуу өгөөч гэж хэлээгүй. Уг даавууг харж байгаагүй. ... ын гэрт ороход эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан. Намайг ороход баруун талын орныхоо урд зогсож байсан. Өлгийтэй болон нөгөө 2 хүүхэд унтаж байсан. Нийт хохирол 20 сая орчим төгрөг болсон. Баримтаар гаргаж өгнө. Би гомдолтой байна, хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

             Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******, Т. нартай айл саахалт болохоор танина. Төрөл садангийн холбоо байхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны 19 цагийн орчим манай нөхөр , Самка нар 1 мотоцикльтой Бака болохоор талийгаач той 1 мотоцикльтой тэр 4 хамт ирсэн. Тэд нар бүгд согтуу ирсэн ба манай гэрт архи уугаагүй. Тэгээд байж байтал *******, Сугар, Шийгээ нар нэг их удалгүй ирсэн. ******* согтуу харин Сугар, Шийгээ нар арай гайгүй байсан. Тэд нар манай гэрт юм яриад сууж байтал ******* талийгаач Т. нар хоорондоо маргалдсан. Талийгаач Т. *******г “малын хулгайч” гэж хэлснээс болж маргаан эхэлсэн. Тэгтэл ******* талийгаач Т.ийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд тэр хоёр тар түр хийгээд гэрээс гарсан. Би нялх хүүхэдтэй болохоор дагаж гараагүй. Манай нөхөр С. болохоор согтуу унтаад өгсөн. Самка маргаан болохоос өмнө гэрлүүгээ явчихсан байсан. Маргаан болох үед Сугар, Шийгээ нар байсан ба хамт гарцгаасан. ******* талийгаач хоёр гэрээс гараад зодолдоод байх шиг байсан. Тэгээд мотоциклийн дуу гараад чимээгүй болчихоор нь тэд нарыг явчихсан гэж бодсон. Тэгтэл шөнө 02 цагийн үед Бака манай гэрт ирээд талийгаачийг анх олж хараад нөхөр бид хоёрт хэлсэн. Тэгээд Бака түргэн дуудсан. Би талийгаачийг очиж хараагүй. *******, талийгаач хоёр хоёулаа нилээн согтуу байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
  
              Гэрч 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үед ******* болон талийгаач Т. хоёр гэр дотроос маргалдаад гарцгаасан. Удалгүй Сугар, Шийгээ хоёр ирээд *******г аваад талийгаачийг үлдээгээд явсан юм байна лээ. Би тэр талаар сүүлд нь мэдсэн. Гадаа мотоцикль дуугараад чимээгүй болчихоор нь би бүгдээрээ явчихлаа л гэж бодсон. Сугар Шийгээ хоёр гэрийн гадна ирээд гэр дотор Шийгээ орж ирээд гарсан. Тэгээд удалгүй мотоциклийн дуу гараад чимээгүй болцгоосон. Маргалдаад гарах үед талийгаачийн хамраас цус гарсан байсан. Нүүр хэсэгт нь гэмтэл шарх байсан үгүйг би сайн  анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 90-р хуудас/,
  
              Гэрч 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...*******,   хоёр эхлээд манай гэрт маргалдаж эхэлсэн. Тэгээд манай нөхөр нь *******,     хоёрыг гэрээс аваад хамт гарсан. Гараад нээх удаагүй буцаад тэр гурав гэрт орж ирсэн. Тэгээд гэрт орж ирэхэд  ийн хамарнаас цус гарсан байдалтай байсан, тэгэхээр нь би   ахад нойлын цаас алчуур өгсөн. Тэгээд байж байгаад *******,   хоёр дахиад  гэрт ноцолдож байгаад хоёулахнаа гараад явсан. Сүүлийн удаа гэрээс гарахад нь бол манай нөхөр хамт гараагүй, хүүхдүүд уйлаад байсан, тэгээд гэр дотор газар ор засаад унтаад өгсөн. *******,   хоёр дахиж орж ирээгүй. Тэгээд нээх удаагүй мотоцикль дуугарахаар нь би *******,   хоёрыг яваад өглөө гэж бодсон. Тухайн үед эхлээд манай нь *******,   хоёрыг салгасан дараа нь унтаад өгсөн. Би гэрийн гадна мотоцикль дуугарахад *******,   хоёрыг яваад өгсөн гэж бодсон. Урд өгсөн мэдүүлэг дээрээ сайн мэдээгүй байж Сугаргарав, хоёрыг ирсэн гэж хэлсэн байсан. Тухайн үед Сугаргарав, хоёр манай гэрээр дахиж орж ирээгүй, бүүр сүүлд нь манай гэрт шөнө 02 цагийн  үед  хүрч ирсэн. Тэгээд  ийг нас барсан талаар нь мэдсэн. Талийгаачийг олоод биед нь гар хүрсэн зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар цусыг нь арчсан зүйл байхгүй. Тухайн өдөр ,   хоёр хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед түрүүлж орж ирээд *******,   хоёр араас нь орж ирсэн. Би тэр модыг хаана байсныг нь мэдэхгүй байна.  Хурааж авсан гэх тэр модыг ямар нэг зүйлд ашигладаггүй байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 27-р хуудас/,
  
                Гэрч 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манай гэрээс гарах гэж байхдаа манай гэрийн үүдэнд намайг харж байхад сандлаар ар нуруу хэсэг рүү цохисон. Гэр дотор ******* Т.той зодолдоод Т.ийн хамраас гарсан цус байгаа юм. *******, ийн мөрөн дээрээс татаад гэрээс гаргасан. Гэрээс гарахад хамрын цус нь гоожоод байсан. Гараад нээх удаагүй орж ирсэн.  Гэрч Амараа нь асуулт тавихад удаан бодож байж хариулт өгч байв. Сайн санахгүй байна, манайд 2 удаа орж ирсэн. Манайд орж ирэхдээ хамрын цус гоожоод байна. Нойлын цаас өгөөч гэхээр нь би нойлын цаас авч өгсөн. гэснээр мэдүүлэг авах ажиллагааг түр завсарлав. Манайд орж ирэхдээ хамрын цус гоожоод байна нойлын цаас өгөөч гэхээр нь би нойлын цаас авч өгсөн. Би хөмсөг нь сэтэрсэн талаар сайн анзаарч хараагүй. Гаднах яриа нээх их сонсогдоогүй, маргалдаад байсан. Гаднаас орж ирэхдээ хамраас цус нь гоожоод байсан, манай гэрийн хойморт байх хивсэн дээр суугаад нойлын цаас аваад өг гэхээр нь аваад өгсөн. Хойморт сууж байхад нь ******* мөрөн дээрээс нь татаад гарахад салгах араас нь гараад удаж байгаад орж ирсэн. Манайд мал эрж яваа гээд нэг удаа ирсэн. Манайхаас яваад ахиж ирээгүй. Талийгаачийн эхнэр цус арчих даавуу өгөөч гэхээр нь би хүүхдийнхээ өлгийний даавууг өгсөн....” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 237-р хуудас/,

 

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цагийг сайн санахгүй байна, талийгаачтай ын гэрт таарсан. нь тухай үед архи уухгүй байсан ба талийгаач Т. ах Ариунаа ахтай архи ууж байсан. Талийгаач нилээн согтсон байсан болохоор Ариунаа ахтай хамт Самка болон өвгөнийд хүргэж ирсэн. Тэгээд Самка болон өвгөний гэрт 1 шил архи ууцгаасан. Тэгээд талийгаач тэндээс гараад явж чадахгүй байсан. Ариунаа ах гэрлүүгээ явж би талийгаачийг ын гэрт амраая гэж бодоод хүргэж ирсэн. Тэгээд 19 цагийн орчим ын гэрт талийгаачийг хүргэж ирчихээд удаагүй байтал Шийгээ гаднаас орж ирсэн. Удалгүй бас ******* Сугар хоёр ирсэн. Тэгээд би Ариунаа ахыг харьсан эсэхийг үзчихээд Т. ахад санаа зовоод 01-02 цагийн үед ын гэрт иртэл хонь нь саравчнаасаа гарчихсан байсан. Тэгэхээр нь ын гэр лүү орж асуутал гараад явсан гэхээр нь хөлдөөд үхчих вий гэж бодоод гараад хайтал Т. ах малын саравчин дотор доошоо харсан байдалтай, нүүр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би түргэн дуудсан. Түргэний эмч ирээд дээш нь харуулж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Намайг анх харах үед аль хэдийн нас барсан байсан.  Талийгаач Т. хэнтэй маргалдсныг мэдэхгүй байна. Би маргаан болохоос өмнө явчихсан байсан. Би Самкагийн өгсөн архинаас нэг л татсан. Бараг уугаагүй эрүүл байсан. Сүүлд оос талийгаач *******тай маргалдсан гэж сонссон. Миний хажууд талийгаач өөр хүнтэй маргалдаагүй. Намайг шөнө ын гэрт буцаад ирэхэд гэртээ шалан дээр хэвтэж байсан ба сэрүүн байсан. Эхнэр Амараа нь бас сэрсэн байсан. Өөр хүн байгаагүй. ******* гэрлүүгээ явсан байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Гэрч Б.гийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манайх *******гынхтай айл саахалт байдаг ба манайхаас баруун тийш 5 км орчимд зайд ынх байдаг юм. Мөн ахынх ынхоос баруун тийш 3 км орчимд зайтай байдаг. Би тухайн үед ахыг гэрт нь хүргэж өгчихөөд гэр лүүгээ харьж явтал ын мал нь хотноосоо гарчихсан зам дээр байж байхаар нь би ынд ороод мал чинь хотноосоо гарчихаж, хээрийн амьтан орчихсон юм биш үү гэж хэлсэн. Тэгээд эргэж гарч ирээд хот руу нь гар чийдэн тусгаад дөхөөд очтол хотон дотор талийгаач доошоо харчихсан хэвтэж байсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тухайн үед ын мал нь хотноосоо гарчихсан байхаар нь би ынд буусан нь үнэн. Буугаад ын гэрт яваад ортол ******* болон талийгаач хоёр байхгүй байсан. Би хаашаа, хэзээ явсан  талаар нь оос асуутал та хэдийг явснаас хойш *******, талийгаач хоёр хоорондоо хэрэлдэж зодолдоод хүүхэд айлгаад байхаар нь би гадаа гаргачихсан юм. Гадаа байж магадгүй, түрүүн мотоцикл дуугараад байсан, явсан ч байж магадгүй гэсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг согтуу энд тэнд явж байгаад хөлдөед үхчих вий  гэж санаа зовоод гэр хороогоор нь гар чийдэн тусгаж хайж байгаад талийгаач хотон дотроос олж харсан. Намайг ын гэрт ирэх үед гэрийн хаалга нь дотор талаасаа түгжээтэй байсан ба нүдэхэд онгойлгож өгсөн. Би тэр үед талийгаачтай болон өөр ямар нэг хүнтэй огт хэрэлдэж маргалдаж зодолдоогүй. гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

Гэрч Б.гийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би тухайн үед ын гэрт очиход хаалга нь цоожтой, гэр нь гэрэлтэй байсан. Тэгээд хаалгыг нь нүдэж онгойлгуулаад ороход авдарныхаа өмнө дээлээ нөмөрчихсөн өндийгөөд суучихсан байсан. Тэгээд талийгаач гэрт нь байхгүй болохоор нь оос асуухад ******* хоёр гэрт хэрэлдээд хүүхэд уйлаад байхаар нь гэрээсээ гаргачихсан гэж байсан. Тэгэхээр нь би ын гэрээс нь гэрэл аваад гараад тухайн үед анх талийгаачийн цогцсыг олж харсан. Тэгэхэд түрүүлүүгээ харсан байдалтай байран дотор хэвтэж байсан. Тэгээд очоод харахад хурууны үзүүр, чихний үзүүр хэсгүүд нь цагаарсан байдалтай байсан. Тэгээд ын гэрт нь гүйж ороход дээлээ нөмөрсөн байдалтай байсан. Тэгээд хэлээд ыг дагуулаад гарч үзүүлэхэд талийгаачийг аль хэдийн нас барсан байна гэж байсан. Тухайн үед тод тусдаг гар чийдэн тусааж харж байсан гадаа ч сартай байсан, анх талийгаачийг олж харах үед ойр хавьд нь ямар нэгэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу байхгүй байсан. Тухайн үедээ ч талийгаачийн нүүр нь нил цус болоод хатсан байсан болохоор эмнэлэг, цагдаа дуудаад ирэх хүртэл нь талийгаачийг огт хөдөлгөж оролдоогүй, ямар нэгэн зүйл нэмж тавиагүй. Тэгээд би буцаж ын гэрт ороод цагдаа, эмнэлгийн дугаар байна уу гэж асуухад байхгүй гэхээр нь би хүргэж өгчихөөд Лувсандовдовын гэрт ирсэн гэх  ын гэр лүү ганцаараа мотоциклтой явсан. Тэгээд ын гэрт очоод утсаар нь ярьсан. ын эхнэр нь болох Амараа 2 намайг орох үед сэрүүн байсан. Гэрт нь байсан хүүхдүүд унтаж байх шиг байсан. гэсэн мэдүүлэг /3хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч Б.гийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Энэ даавууг өмнө нь харж байгаагүй. Намайг очиж үзэхэд байхгүй байсан. Ил харагдах юм байхгүй байсан. Намайг явахад талийгаач өмнө нь сумын төвд байхдаа хүнд зодуулаад зүүн нүдний дээд хэсэгт оёдол тавиулсан нь эдгээгүй байсан. Тэгээд *******г цохиход тэндээс нь цус гараад байх шиг байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. гэсэн мэдүүлэг /3хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед адуундаа явчихаад гэртээ иртэл манайд , Ариунбат ах Бака буюу , 4 ирчихсэн архи уугаад дуусч байсан. Манай эхнэр Пүрэвдулам нь нэг шил архи гаргаж өгсөн байсан. Талийгаач манай гэрээс гараад ойчоод явж чадахгүй байхаар нь мотоцикльдоо сундлаад ын гэрт харанхуй болж байх үеэр ирсэн. ын гэрт ирээд удаагүй байтал Шийгээ Мэнд хоёр ирсэн ба араас нь Сугар ******* хоёр ирсэн. Тэгээд бид хоёр удалгүй Ариунаа ахын гэрлүү явсан. Тэгээд би буцаж ирээгүй. Талийгаач намайг явах үед той бага зэрэг маргалдсан сүртэй маргалдаагүй. Намайг байх үед бол ******* маргалдаагүй. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Талийгаач ах, , ******* нар нилээн согтуу байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед адуунд явж байгаад *******тай тааралдан хамт адуундаа явж байгаад Нарийн хадат” гэх газарт Бурам гэх айлд орсон. Тэр үед нь 0,5 литрийн нэг шил архи задлаад ******* бид 3 хувааж уусан. ******* бид хоёр явах гэтэл ын жолооч Баяржаргал гэх хүн бид хоёрт 0,5 литрийн 1 шил архи өгсөн. Би хоёр замдаа архиа хувааж уугаад дүү Сугаргаравын гэрт ирж тэнд мөн тал шил архи хувааж уусан. Тэгээд би тэндээсээ Сугаргаравыг *******г хүргэж өгөөрэй гэж хэлчихээд явсан. Намайг явснаас хойш юу болсныг мэдээгүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны 17 цагийн үед манай хүргэн болох *******, Цэнд ахтай хамт согтуу ирсэн. Удалгүй Цэнд ах манай гэрээс мотоциклио унаад хөдөлсөн. Тэр үед ******* ах хүргээд өг гэж гуйхаар нь би өөрийн Мустанг 5 маркийн мотоциклиор хүргэж өгөхөөр гэрээсээ хөдөлсөн чинь ахынд очно гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* ах бид хоёр ын гэрт очтол тэдний гэрт ах, , , нар архи уугаад дууссан шинжтэй сууж байсан. Мөн Ч.Цэнд ах очсон байсан. Намайг гэрт нь ороход архи бол харагдаагүй. Намайг гэрт нь ороод суухад ******* ах, ах хоёр нэг нэгэндээ үг хаяад байсан. Талийгаач Т. ах болохоор гэрийнх нь зүүн талд орны дээр байсан авдарны хажууд унтаж байсан. Тэгтэл Цэнд ах намайг хүргээд өг гэж хэлэхээр нь би ын хамт хүргэж өгөх гээд 20 цагийн үед тэндээс гарсан. Тэр үед , хоёр бас баруун тийшээ хөдөлж таарсан.  Тэр хоёр нэг их согтуу биш байсан. Ингээд бид нар ын гэрээс явцгаасан. ын гэрт *******, , талийгаач Т. нар үлдсэн. Мөн ын эхнэр Амараа болон бага насны хүүхдүүд нь байсан. бид хоёр Цэнд ахыг хүргэж өгчихөөд тэдний гэрт цай уучихаад буцаад 21 цаг өнгөрч байхад ын гэрт иртэл тэдний гэрийн урд талд ******* талийгаач нар хоёулаа зууралдсан зодолдож байсан. Намайг харахад ******* талийгаач зодсон шинжтэй байсан. Би цохиж байхыг нь бол хараагүй. Талийгаачийн хөмсөгнөөс цус гоожсон байсан ба талийгаач зүгээр босоогоороо байсан. Би тухайн үед *******гаас юу болсон талаар асуухад юу ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Харин талийгаач бид хоёрт юм хэлээгүй. Тэр үед би ын гэрийн хаалгыг татаж үзэхэд гэрийн хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Би хаалгыг нь 2-3 удаа тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан. Дотроос эхнэр Амараа нь хэн бэ гэж хэлж байсан боловч хаалгаа тайлаагүй. Тухайн үед бид хоёр хамт очсон байсан ба *******г салгаж аваад мотоцикль дээр дундаа хийгээд дүүрч авч яваад гэрт нь 22 цагийн үед хүргэж өгсөн. *******, бид гурвыг явах үед талийгаач Т. ах ын гэрийн хаалган дээр үлдсэн. *******гийн гэрт ямар ч хүн байгаагүй бөгөөд бид хоёр галыг нь түлж өгчихөөд унтуулчихаад гэр гэртээ харьцгаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

Гэрч 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин  өгсөн “...ын гэрийн гадна очих үед гэрийн гадна *******,   хоёр зодолдсон байдалтай зогсож байсан. ийн нэг талынх нь хөмсөг нь сэтэрчихсэн, цус гарч байсан. Тэгээд би ын гэр лүү орох гээд хаалгыг нь татаж үзэхэд гэрийн хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Тэгээд хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлж өгөөгүй, гэр нь гэрэлтэй байсан. Тэгээд хаалгаа онгойлгож өгөхгүй болохоор нь би ын хамт *******г аваад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаж ын гэрт нь очоогүй. Бид хоёр хамт гэрийн гадаа байсан. ын гэрийн хаалгыг нүдээд онгойлгохгүй байсныг мэдэж байгаа. ын гэр лүү бид хоёр хоёулаа орж чадаагүй. Цагаан өнгийн даавуу байхгүй байсан. Тухайн үедээ ийн хөмсөгнөөс гарсан цусыг нь цэвэрлэж өгөөгүй, шууд *******г аваад гэр лүү нь явсан. *******г авах гээд очих үед ******* ийн нүүр, толгой хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж байсан. *******гаас асуухад ах нь нүдээгүй, сая цохиж авсан гээд өөр юм хэлээгүй. бид хоёр хамт байж байгаад сонссон. Тухайн үедээ ийг ын гэр лүү оруулах гээд гэрийн хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй байсан. Тэгээд   ах нь ингээд орчихно гээд үлдсэн. бид хоёр дээлийг нь гэрийн гадаа газарт байхад нь өмсгөсөн. Сүүлд нь   нь той маргалдсан талаар нь сонссон. ын гэртэй ойрхон нутагладаг хүмүүсээс сонссон. Яаг хэн гэдэг хүн нь тэгж ярьсан талаар нь би мэдэхгүй байна, ямар ч гэсэн маргалдсан гэж яриад байсан. Гэрийнхэн ойр хавьд модны төрлийн зүйл харагдахгүй байсан. Н. нь манай аавын том ахынхан хүргэн, нь манай аавын талаар төрөл садан, ******* нь манай ээжийн дүүгийнх нь хүргэн байгаа юм. Ер нь нэгнийгээ сайн мэддэг хүмүүс гэсэн мэдүүлэг /3хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин  өгсөн “...Тухайн өдөр 18 цагийн үед *******г ын гэрт хүрээд ир гэж дуудаад байна хоёулаа явчихаад ирье гээд ын гэрт очсон. Би ын гэрээс Цэнд ахыг хүргэж өгөөд буцаж ирээд *******г аваад явсан. Саарал өнгийн дээл шар бүс нь газар байсан. Өмдийг нь анзаарч хараагүй. Талийгаач цээж нүцгэн байсан. Талийгаач   цээж нүцгэн байсан болохоор дээлийг нь өмсгөөд бүсийг бүсэлж өгөөд ******* аваад явсан. Дээл өмсүүлэхэд цээж нүцгэн байсан дотуур нь цамц байгаагүй. Тэр 2 гэрийн урд зогсож байсан. Ойр орчимд нь мод байгаагүй. Зүүн талын хөмсөгнөөс цус гарсан байсан өөр гэмтэл үгүй байсан.” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид дөрөв ын гэрт 19 цагийн үед очиход гэрт нь Бака буюу , , ын эхнэр Амараа, талийгаач нар байсан. Тэд нар архи дарс уугаагүй юм яриад сууцгааж байсан. Гэрт байх үед маргаан болоогүй. Тэгээд Сугаргарав өөрийнхөө мотоциклийг унаад би болохоор Цэндийн шар өнгийн Мустанг 5 маркийн мотоциклийг унаад 20 цаг өнгөрч байх үед Цэндийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд удаагүй 21 цаг өнгөрч байх үеэр Сугаргарав бид хоёр *******г хүргэж өгөх гээд ын гэрт очиход ******* талийгаач нар зодолдчихсон байдалтай гэрийн урд талд маргалдаад зогсож байсан. Талийгаач Т. нь дээгүүр хувцсаа тайлчихсан цээж шалдан, хөмсөгнөөс нь цус гараад урссан байдалтай байсан. Сугаргарав бид хоёр талийгаачийн дээлийг өмсгөсөн. Намайг нэг харахад ******* талийгаач гараараа 1 удаа цохиж байгаа харагдсан. Сугаргарав бид хоёр очингуутаа тэр хоёрыг салгаад *******г дундаа дүүрээд “Талын толгой” гэх газарт байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд *******г унтуулчихаад Сугаргарав бид хоёр гэр лүүгээ харьсан. Сугаргарав бид хоёр ын гэрийн гаднаас *******г аваад явах үед талийгаач Т. ын гэрийн үүдэн дээр зүгээр босоогоороо үлдсэн. Сугаргарав бид хоёр ын гэрт буцаж очоогүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.ын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: Сугаргарав бид хоёрыг ын гэрийн гаднаас *******г аваад явах үед талийгаач Т.ийн зүүн хөмсөг хэсгээс нь нэлээд их цус гарч доош урссан байсан. Тухайн үед ******* их согтуу байсан. Сугаргарав бид хоёр *******г мотоцикль дээрээ дүүрээд гэрт нь хүргэж өгсөн. ******* нь улаан өнгийн хүрэмтэй, ногоон өнгийн дээлтэй, хүрэн өнгийн түрийтэй гуталтай байсан. Талийгаач бараан өнгийн дээлтэй, цээж нүцгэн, бараан өнгийн өмдтэй, бор өнгийн нохой гуталтай байсан. Хувцаснууд нь урагдаж гэмтсэн, бохирлогдсон байсан эсэхийг анзаарч хараагүй учир мэдэхгүй байна. *******г авч яваад талийгаачийг үлдээх үед талийгаачийн зүүн хөмсөг хэсгийн гэмтлээс өөр гэмтэл байсан үгүйг мэдэхгүй байна, анзаарч хараагүй. ...Гэрийн эзэн нь гэртээ гэр дотроо хэвтэж байсан. Би ын гадна очоод *******, нарыг зодолдсон байдалтай байхаар нь ынд явж ортол гэр дотор , эхнэр Амараа нар болон бага насны хүүхдүүд нь байсан. *******, нарыг яагаад хоорондоо маргалдаж зодолдсон болох болсон талаар оос асуутал би мэдэхгүй байна, гэр дотор хэрэлдэж зодолдоод хүүхэд айлгаад байхаар нь би гадаа гаргачихсан юм гэж хэлсэн. Би тэгээд эргээд гараад ирсэн. Намайг гарах үед ынх хаалгаа дотор талаас нь түгжсэн. Эргээд ахыг гэрт оруулах гээд хаалгыг нь тогштол онгойлгохгүй байсан. Сугаргарав бид хоёр *******г аваад явах үед талийгаач “ах нь энгэсхийгээд орчихно” гээд үлдсэн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

Гэрч Н.ын 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:  *******г хүргэж өгөх гээд ын гэрт нь очих үед гэрийнх нь гадаа *******,   хоёр зодолдсон байдалтай, ийн хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тухайн үед бол намайг *******г авч явах үед гэрийн гадна ямар талийгаач ийн хөмсөгнөөс гарсан цусыг хэн нэгэн хүн цэвэрлэж  өгөөгүй, өөрөө ч арчаагүй байсан. Тухайн үед ын гэрийн гадна очих үед гадна нь *******,   хоёр л зогсож байсан. Тэгээд тухайн үед надтай хамт явж байсан Сугаргарав нь *******,   хоёр дээр очоод би шууд ын гэр лүү орсон. Гэрт нь ороод харахад гэрийнхээ зүүн талынхаа авдарны өмнө авдараа нуруугаараа налчихсан байдалтай байж байсан. Тэгээд би ороод оос  талийгаач ******* хоёр яагаад гадаа байгаа талаар нь асуухад хүүхэд айгаад байхаар нь гаргачихсан гэж байсан, надтай бол өөр юм яриагүй. ын эхнэр нь болох Амараа гэрийн зүүн талын орон дээр хүүхдээ авчихсан сууж байсан. ын гэрт нь байсан гэх бага насны эрэгтэй хүүхэд баруун талын орон дээр унтаж байх шиг байсан. Би гэрээс нь гарч ирээд  ийн тайлсан байсан дээлийг нь өмсгөсөн. Тэгээд *******г аваад Сугаргарав бид гурав нэг мотоцикль дээр сундлаад *******г гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгчихөөд Сугаргарав бид хоёр галыг нь түлж өгөөд, орыг нь засаж өгчихөөд өөрсдөө гэрлүүгээ явсан. Дахиж ын гэрт нь очоогүй. ******* нилээн согтчихсон байдалтай байсан. Сугаргарав бид хоёрт замдаа болон гэртээ очоод яагаад зодолдсон талаараа яриагүй. *******гаас  Сугаргарав бид хоёр ч асуугаагүй. Гэрээс ертөнцийн зүгээр яг урд талд нь бага зэрэг зайтай байсан барагцаагаар  10-20 метрийн зайтай байсан. Тийм зүйл байхгүй байх шиг байсан.”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч Н.ын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:  Би Хоролдавга гэх айлд сууж байхад ******* Цэндтэй мотоцикльтой хамт явсан. Тэгээд би хөдлөөд явах гэхэд ******* ынд бууя гэж хүргүүлсэн. Би ынд *******г хүргэж өгчихөөд Цэндийг гэр лүү нь хүргэж өгөхөд Сугаргарав намайг ирж авсан. Тэгээд буцаж ирээд ын гадаа очоод *******г аваад явсан. Би тухайн өдөр 2 удаа очсон. Хөх өнгийн дээлтэй байсан гутал өмдийг нь сайн анзаарч хараагүй. Би Сугаргаравтай хамт ирэхэд талийгаач ийн зүүн талын хөмсөгнөөс нь цус гарсан цээж нүцгэн *******тай маргалдаад зогсож байсан. Талийгаач цээж нүцгэн байсан болохоор дээлийг нь өмсүүлж  суга, энгэрийн товчийг нь товчилж өгөөд явсан дээл өмсүүлж байхад бүс байхгүй байсан. Дээлний дотуур цамцгүй байсан. Бид хоёрыг очиход гэрийн урд зогсож байсан. Ойр орчимд нь мод байгаагүй.”  гэсэн мэдүүлэг /4хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчим манай саахалтын хүн болох адуундаа явж байгаа гээд манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би гийн мотоцикль дээр сундлаад хамт урагшаа “Хөндлөн” гэх газарт очоод “Чой” гэж дууддаг айлд бид гурав 0,7 литрийн экспортын архийг гурвуулаа хувааж уусан. Тэндээсээ бид хоёр ахынд очиход талийгаач , Ариунбат нар тэдний гэрт 1 шил архи хувааж уугаад талд нь оруулаад сууж байсан. Тэр архийг нь бид нар хувааж уучихаад дахиад нэг шил архи өгөхөөр нь мөн ууцгаасан. ...Би гэртээ ирээд удаагүй байтал Сугаргарав, ******* хоёр нэг мотоцикльтой, Шийгээ буюу нь Цэндтэй нэг мотоцикльтой бараг зэрэг ирцгээсэн. Тэгтэл удалгүй Сугаргарав, хоёр Цэндийг хүргэж өгөх гээд явсан. Дараагаар нь , нар явсан. Тэгээд манай гэрт би, эхнэр Амараа талийгаач Т., ******* нар үлдсэн. ...Манай гэр бага насны 2 хүүхэд, манай төрсөн дүү Цэдэвсүрэнгийн 6-7 настай Нямбаатар нар байсан. Тэгтэл цагийг нь нарийн сайн санахгүй байна, талийгаач нь *******г өмнө нь манай хонийг хулгайлж байсан утгатай юм ярьсан. Тэрнээс болж Т., ******* нар хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад ******* нь талийгаач гэрт байсан улбар шар өнгийн модон сандлаар хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Би согтуу байсан болохоор бусдыг сайн анзаараагүй. Тэгээд Т., ******* хоёрыг маргалдаад гадагш гарахаар нь би дагаж гараад салгасан. Салгатал овоо гайгүй болж байснаа дахин маргалдаж гэрээс гарсан. Би араас нь гарах гэтэл манай 1 сартай, 3 настай, 2 хүүхэд уйлаад намайг гаргахгүй гээд дарж хэвтсэн. Тэгээд би нам унтсан байсан. Тэгтэл шөнө 2 цагийн орчим Бака буюу манай гэрт ирээд танай хонь саравчнаасаа гарсан байна гэхээр нь манай хонь саравчнаас гардаггүй дээ гээд гайхсан. эхлээд гарснаа танай саравчин дотор Т. ах хэвтэж байна, гар хөл нь хөлдсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод очиж үзтэл нүүр ам нь цус болсон, чихнээс нь цус гарсан, түрүүлгээ харсан нас барсан шинжтэй байсан. Нэг хонь хулгайлсан гэж хэлээд тэрнээсээ болоод согтуурхаж маргалдсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

Гэрч С.ын 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед буюу хэрэг гардаг гэх өдөр нь *******,   хоёр манай гэрт байх үедээ хэрэлдэж маргалдаад хоорондоо эхлээд гэр дотор зодоон хийсэн , тэгэхээр нь би гэрийн  гадаа гаргаад *******,   хоёрыг эвлэрүүлээд зодоон хийхийг нь болиулаад өөрийнхөө гэрт дахиж оруулж ирсэн. Гэр дотор орж ирэх үед ийн хамар хэсгээс нь цус гарсан байдалтай байсан, тэгэхээр нь манай эхнэр Амараа нойлын цаас болон алчуураар цусыг нь арчсан. Тэгээд гэр дотор орж ирээд *******,   хоёр дахиад хэрэлдээд гэр дотор зодолдох гээд нэгнээсээ зууралдаж байгаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэтэл манай дүүгийн хүүхэд болох Нямбаяр, тэгээд манай хүүхэд Саранчимэг /3 настай/ нар уйлаад намайг унт гэхээр нь би гэр дотор авдарныхаа урд газар ор засаад өмсөж байсан хувцасаа тайлаад унтаад өгсөн. *******,   хоёр нь манай гэрээс зууралдаж гараад гэрийн зүүн урд хэсэгт гадаа дуу нь гараад байсан. Би тухайн үедээ бол араас нь гараагүй гэртээ унтаад өгсөн. Манай эхнэр Амараа бас араас нь гараагүй. Тухайн үедээ бол манай гэрт гаднаас хүн орж ирээгүй, бүр шөнө 02 цагийн үед ганцаараа орж ирж байсан. Намайг унтаж байх үед Сугаргарав, хоёр хүрч ирээд *******г аваад явсан байсан. Өөр бол гаднаас хүн ирээгүй. Манай гэрээр орж ирээгүй. Манай гэрээс *******тай барилцаад гарах үедээ дээлтэйгээ гарсан. Гэрийн гадаа бол талийгаачийн цусыг нь арчиж өгөөгүй, манай малын хашаан дотор байсан гэх цагаан даавууг би мэдэхгүй байна, бид хоёр манай гэрээс гэрэл аваад хамт гарч үзсэн. Тухайн үед бол талийгаачийн гар хуруу нь хүйтэн болчихсон хэвтэж байсан болохоор нь сандраад анзаараагүй. Талийгаачийг олсныхоо дараа явж цагдаа, эмнэлэг дуудаад эхнэр хүүхдийн авч ирье гээд ганцаараа мотоцикльтой яваад өгсөн. Би болохоор талийгаач той зодоон хийгээд зодолдоод байсан гэх ******* дээр шууд яваад очсон. *******гийн гэрт нь очиход ******* гэртээ ганцаараа орондоо орчихсон унтаж байсан, би сэрээгээд    манай малын хашаан дотор нас барсан байна гэх мэтээр хэлж байгаад *******г босгоод гэртээ авч ирсэн. Тийм зүйл байхгүй.  Манай гэрийн зүүн талд малын хашааны баруун талд бүтээлэг дарж байдаг байсан. Өөрөөр бол нээх ашигладаггүй байсан. Илжирсэн, шонгийн модны хугархай байсан. Хамгийн сүүлд тухайн модыг харахад малын хашааны баруун талд бүтээлэгэн дээр байсан. *******,   хоёр гэрийн гадна хоёр удаа гарч зодоон хийсэн. Эхний удаа гарах үед нь би хамт гараад эвлэрүүлж оруулж ирсэн. Хоёр дахь удаагаа гарах үед нь манай гэрт байсан хүүхдүүд уйлаад байхаар нь би гаралгүй гэр дотроо унтаад өгсөн. *******,   хоёр бол гэрийн гадна гарсныхаа дараа дахиж манай гэрт орж ирээгүй. Тухайн үед бол би архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан болохоор унтаад өгсөн байсан. Сүүлд нь Сугаргарав, хоёр хүрч ирээд *******г аваад явсан байсан. Би Сугаргарав, хоёрыг тухайн үедээ бол ирснийг нь мэдээгүй. Би той маргалдсан асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /3хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

Гэрч С.ын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн Манай гэрт гэрийн зүүн талын баганы хойд талд ийг сууж байхад нь ******* сандалаар баруун дал хэсэгт нь сандалын тавцан хэсгээр цохиод авсан.   сандалаар цохиулсаныхаа дараа тэгвэл хоёулаа зодолдчихъё гээд зууралдаад гэрээс гараад явсан. Гэрийн гадна маргалдаад зодолдоод байсан, бүрэнхий болсон байсан болохоор хараагүй. ******* баруун хацар хэсэгт нь 1-2 удаа цохиод авч байгаа харагдсан. Тэгэхээр нь салгаад гэр лүүгээ оруулсан. Тэгтэл ахиад маргалдаад зууралдаад гараад явсан. Тэгээд ахиж орж ирээгүй, би гарах гэхэд 2 хүүхэд уйлаад гаргаагүй. Өглөө нар мандсаны дараа харахад гэрийн урд хөх сааралдуу пудволк байсан. Тухайн пудволкыг яасан талаар мэдэхгүй, би тэгээд сумын төв рүү цагдаа нартай явсан. Манайд орж ирэхдээ ийн хамраас нь цус их гарч байсан, гэрийн зүүн  баганы зүүн хойд талд газар суугаад нойлын цаас гэж хэлэхэд *******, ийг заамдаад авсан тэр 2 барилцаж аваад гараад явсан. Гадаа дуу чимээ гараагүй. Тэгээд би унтаад өгсөн. Тийм зүйл сонсогдоогүй. Тухайн өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад адуунд явчихаад ирье гээд манай дүүгийн хүүхэд Нямбаяр бид 3 явсан. Орой нь нар жаргаж байхад ийг сундалж ирээд удалгүй яваад өгсөн. Шөнө 2 цагийн үед ганцаараа ирсэн. манайд орж ирээд танай хонь чинь хотныхоо гадна талд нь хэвтэж байна гэсэн. Тэгэхээр нь хот руу гэрэл тусгаадах гэж д гэрэл өгч явуулахад удалгүй талийгаач ийг гар хөл нь хөрсөн байна хоёулаа гаръя гээд бид 2 гараад үзэхэд өнгөрсөн байсан. Намайг очиж үзэхэд доошоогоо хараад хэвтэж байсан ойр хавьд нь ямар нэгэн даавуу байхгүй байсан. Би хэний даавуу байсан талаар мэдэхгүй байна. Шөнө гэрэл тусгахад чихнээс нь цус гарсан байх шиг байсан. Би *******г аваад гэр лүүгээ явж байхад гэр лүүгээ би хүн алчихсан юм шиг байна гээд залгаад яриад байсан...  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 239 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сард сургуулийн амралтаар гэрт нь өөрийн дүү болох Оргилбаярын /6 настай/ хамт очсон. ахын гэрт очоод 10 хоног байсан. Би гэдэг хүн танихгүй. Манай ахын гэрт цагдаа нар ирэхээс өмнө ахын гэрт нь Бумбаа ах нэг хүнтэй хэрэлдээд зодолдох гээд байсан. Тэр үед ах Бумбаа ахыг тэр хэрэлдээд зодолдох гээд байсан хүнээс салгах гээд голоор нь ороод байсан. Тэгээд Бумбаа ах хэрэлдээд байсан хүнтэйгээ хамт ахын гэрээс нь гараад явсан. Тэгээд тэр хоёрын араас нь ах ганцаараа гарсан. Тэгээд гадаа юу болсныг нь мэдэхгүй байна. Би гэрт өөрийн дүүтэйгээ хамт үлдсэн. Тэгээд нээх их удаагүй байж байгаад ах, Бумбаа ах тэгээд нөгөө хэрэлдээд байсан ах гурав гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд Бумбаа ах нөгөө хэрэлдээд байсан ах хоёр ахыг гэр дотор түлхэж унагаагаад зуух мөргүүлсэн, тэгээд ах босч ирээд гэрийнхээ хойд орон дээр гараад унтаад өгсөн. Харин нөгөө Бумбаа ах хэрэлдээд байсан ах хоёр ахын гэрт нь зуухны хажууд баахан ноцолдож байгаад дахиад хоёулаа гэрээс гарсан. Тэгээд би дүүтэйгээ айгаад байхаар нь ахын хэвтэж байсан орны хойгуур нь орсон. Гэрээс огт гараагүй. Тэрнээс хойш Бумбаа ах, Бумбаа ахтай ноцолдоод байсан хүн гэрт буцаж орж ирээгүй. Тэгээд бүр сүүлд нь гэрийн гадаа мотоцикль дуугарахад ах сэрээд гэрээс гараад байж байгаад буцаж орж ирээд миний мэдэхгүй ахын найз нь гадаа сууж байна, ******* байхгүй байна, цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. Тэгээд ах ганцаараа мотоцикльтойгоо яваад Бумбаа ахыг цагдаа нар ирэхээс нь өмнө гэрээс нь авч ирсэн. Эхлээд гэр дотор ******* ах нэг хүнтэй хэрэлдэж, хоолойг нь заамдаж байгаад гэрээс гарсан. Тэгээд удалгүй орж ирээд ******* ах нөгөө эрэгтэй хүнтэй зуухны хажууд ноцолдоод зодолдож байгаад гэрээс дахиад гарсан. Гэрийн гадаа яаг хаана зодолдсон талаар нь мэдэхгүй байна. Гэрээс гарсныхан дараа гэрийн зүүн талд дуу нь сонсогдоод байсан. ах эхлээд гэрт байж байгаад ******* ах нэг эрэгтэй хүнтэй зодолдох гээд ноцолдоод байхад салгаад байсан. Тэгээд ******* ах, нөгөө зодолдох гээд байсан хүн хоёр гэрээс гарахад нь ах араас нь дагаж гарсан. Дагаж гараад зодоонд оролцсон эсэхийг нь би мэдэхгүй байна. Би өөрийн дүүтэйгээ хамт айгаад гэрээс гараагүй. Зодоон болох үед Амараа эгч хүүхдээ тэврээд гэр дотроо орон дээр суугаад байсан. ахыг гэртээ орж ирээд зуух мөргөөд унаад орон дээрээ гараад хэвтэж байхад Амараа эгч аашилж загнаагүй, хэрүүл хийгээгүй. ахын гэрт нь байсан хүмүүс бүгдээрээ архи уусан байсан. Амараа эгч л ганцаараа уугаагүй байсан. ах гэртээ байхдаа болон гэрээс гараад буцаж орж ирэхдээ цус гарсан, урсан, хавдсан зүйл байхгүй байсан. Зуух мөргөж унах үедээ нуруугаараа унасан байсан. Нүүрэнд нь бол ямар нэгэн гэмтэл, шарх харагдаагүй/. ******* ах нөгөө хэрэлдээд зодолдоод байсан ах хоёр нэг нэгнийгээ ээлжлээд цохиод байсан. ******* ах гэрээс нөгөө ахтай хамт гараад орж ирэх үедээ ил харагдах шарх байхгүй байсан, харин нүүр нь улайчихсан байсан. ******* ахтай хэрэлдээд зодолдоод байсан ах бас нүүр нь улайчихсан байсан. Тэгээд гэрээс гараад ******* ах, хэрэлдээд байсан ах хоёр эргэж орж ирээгүй болохоор сүүлд нь ямар болсныг мэдэхгүй байна. Энэ гурвын араас хүн гараагүй. Амараа эгч хүүхдээ тэвэрчихсэн гэртээ орон дээр суугаад байсан. ******* ах тэр хүнийг өмнө нь миний нэг хонийг хулгайлсан, бас хоолой багалзуурдаад байсан гэж хэлээд хэрэлдээд байсан гээд хэрэлдэж эхэлсэн. ах тэр шөнө хэн нэгэн хүнтэй зодолдоогүй, харин зодоон хийж байсан Бумбаа ах, тэгээд нэг эрэгтэй хүн хоёрыг салгаад байсан. ахыг таньдаг хуурай дүү нь юм шиг байсан. Би ******* ахыг нээх сайн танихгүй. ”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн өдөр бака буюу ах ах хоёр архи уух гээд явахаар нь би хамт явсан. ******* ах, өнгөрдөг ах хоёр маргалдаад, ******* ах өнгөрдөг ахыг хонь хулгай хийсэн гээд заамдаж хавирч унагаад, тэгээд сандлаар хөмсөг хэсэг рүү нь цохиход би Саруулмандахтай хамт орныхоо ардуур ороход өнгөрдөг ах болиоч гэж хашгираад тэгээд гэрээс авч гараад араас нь ах салгах гээд араас нь гарсан. Тэгээд цаг гаруй болоод Давга ах цус нөжтэйгөө холилдоод орж ирээд гэрийн баруун хойд талд авдарны урд сууж байхад нь Бумбаа ах шилнээс нь татаад аваад гараад явсан. ах гарах гээд байхаар нь дээрээс нь би дүү Саруулмандахтай хамт дараад гаргаагүй. Гэрийн гадаа ******* ах өнгөрдгийг дуулаад өшиглөөд байх шиг байсан. Саруулмандах бид хоёр ахыг дараад байсан чинь унтаад өгсөн. Энэ зодоон болохоос өмнө Бака ах пивонд яваад жижиг пиво авч ирээд ахтай хамт уусан. Тэгээд ахиад пиво авах гээд сумын гуанз руу яваад ирэхдээ Сугараа ахыг нэг хүний хамт авчрахад ах энэ хоёр хүн хэн юм бэ?  гэж асуухад ах энэ хоёр *******г авч явах гэж байгаа гэж хэлсэн. ******* ахыг авч явсан. Тэгээд удаагүй Бака ах шээх гэж гараад хонь чинь хотон дотроо ороогүй байна гэж хэлсэн чинь ах хамт гэрэл тусгаж гараад орж ирээд Давга ахыг хотон дотор хэвтэж байна, өнгөрчихсөн байна гэж Амараа эгчид ах хэлж байхыг би сонссон. ...******* нь газар хэвтүүлж байгаад сандлаар нэг удаа хөмсөг рүү нь цохиод шилэн хүзүүнээс нь барьж гараад орж ирэхдээ цус нөж болчихоод ороод ирсэн. Гэрээс гараад гэрийн зүүн талд ******* ах Давга ахыг дуулаад цохиод өшиглөөд байсан. Өшиглөж байгаа чимээ нь пүд, пүд гээд дугараад байсан. Зодоон болоход ах, Амараа эгч, ******* ах, Давга ах, Саруулмандах бид нар байсан. Сандлаар цохиж байгааг Амараа эгч харсан. ах ахын гэрт 3 удаа ирсэн. Эхлээд архи уух гэж ирсэн, дараа нь пиво авчраад ахтай уусан. Дараа нь ахиж пиво авах гэж яваад пиво аваагүй, Сугараа ах бас нэг ахтай хамт ирсэн. ...Хэргийн газрын үзлэгний 44 дугаартай зургийг үзүүлж ямар учиртай цус вэ гэхэд Давга ахын хөмсөгнөөс гарсан цус байгаа юм. Би 2 цагийн үед унтсан. Эхлээд өнгөрдөг ******* ах сандлаар цохиод дээлний арын захаас зуураад аваад гарсан. Удалгүй ахын хөмсөгнөөс цус гараад нүүр нь улайчихсан цус нь урсаад хүйсний тэнд хүрсэн байсан. ах цээж нүцгэн орж ирсэн. Цээж нүцгэн орж ирээд авдарны урд сууж байхад нь ахыг ******* шилэн хүзүүнээс нь бариад авч гараад гэрийн баруун ар талд дуулаад цохиод тэгээд гэрийн ар талаар тойроод гэрийн зүүн талд дахиад дуулаад цохиод байсан ”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 190-191 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би талийгаач той айл саахалт байдаг. 2022 оны 01 сарын 18-ны өдөр 12.00 цагийн орчим би той гэрт очоод бид 2 манай гэрт орж 0.5 литрийн Ерөөл хоёулаа хувааж уусан. Тэгээд   бид 2 ынд орж дахиад 0.5 литрийн 1 архи хуваааж уугаад сууж байтал , 2 ирсэн. Тэгээд бид 4 нөгөө архийг ууж дуусгаад ынд очиж 1 шил архи ууцгаасан. Тухайн үед байхгүй байсан ба сүүлд нь ирсэн. Тэгээд би ын гэрээс гараад Баатар гэх саахалтын айлдаа очиж хоносон. Талийгаач   ойчоод явж чадахгүй байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Талийгаач   надтай хамт явж  байхдаа нэг ч хүнтэй маргалдаагүй. Харин надаас салаад хаашаа явсан, хэнтэй маргалдсан талаар би мэдэхгүй байна. Би нилээн согтуу байсан. Талийгаач   мөн нилээн согтсон байсан”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач надтай хамт байхдаа хүнтэй маргалдаагүй. Ил харагдах гэмтэлгүй байсан. Энэ даавууг хараагүй, талийгаачийн биед ямар нэгэн эд зүйл байхгүй байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /3хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Гэрч 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад талийгаач Т.той уулзаад манайд очиж хонохдоо хөхдүү өнгөтэй хөвөнтэй дээлтэй байсан. Дээлээ нөмрөөд унтацгаасан. Талийгаач нохой гуталтай, дээлтэй байсан бусад хувцаснуудыг сайн санахгүй байна. Нүдэнд ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан. ... Миний дэргэд хүнтэй маргалдсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /3хх-ийн 181 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд криминалистик шинжээчээр 1 жил 4 сар ажиллаж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын 4-р баг Дэрсэн хонхор гэх газарт гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийн дагуу Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Өвгөнхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүн очиж ажилласан. Тухайн үед хэргийн газрын үзлэгээр монгол гэрийн зүүн хойд талд байх малын саравчны зүүн талд байх жижиг эд зүйл хадгалах зориулалт бүхий пүнзнээс цус мэт өнгийн зүйлээр бохирлогдсон модыг олж байсан. Тухайн үед Мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Өвгөнхүү бид хоёр хамт байж байгаад тухайн цус мэт зүйлээр бохирлогдсон модыг олж тогтоосон. Анх хэргийн газар дээр очоод манай Шүүхийн шинжилгээний албаны автомашин болох саарал өнгийн 41-14 ӨВР улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэл маань монгол гэрийн баруун урд талд зүүн хойш харсан чиглэлтэй их гэрлээ асаагаад зогссон. Цагдаагийн газраас явж байсан гэх автомашин манай албаны тээврийн хэрэгслийн зүүн талд нилээн зайтай чанх хойш малын хашаа руу их гэрлээ асаасан байдалтай зогссон. Би өөрийн сууж ирсэн гэх албаныхаа тээврийн хэрэгслээс ганцаараа буусан. Намайг буух үед манай албаны 1 тээврийн хэрэгслийн урд хэсэгт барагцаагаар нэг гарын хурууны үзүүрээс тохой хүртэлх хэмжээний урттай мод газарт хэвтэж байсан. Би тухайн модыг харчихаад албаны тээврийн хэрэгслээс камер, камерын хөл, үзлэгийн цүнх зэргийг авч нас барсан хүн байгаа гэх газар луу буюу малын хашаа руу орж үзлэгийг эхлүүлсэн. Тухайн үед хэргийн газрын үзлэг явуулахдаа дотроос гадагш чиглэлтэй, самнасан байдалтай хийж гэрэл зургаар баталгаажуулж байсан. Хэргийн газрын үзлэгийг хийж байх үед монгол гэр, малын саравч хоёрын гол хэсэгт малын саравчны ханыг дагуулсан байдалтай урт хэмжээний моднууд байсан. Хэргийн газрын үзлэгийг хийж байгаад мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Өвгөнхүүтэй хамт малын хашааны зүүн тал хэсэгт байх пүнзнээс миний анх гадаа харсан гэх модтой адил хэмжээний цус мэт зүйлээр бохирлогдсон модыг олоод анх машинаас буухад харсан гэх мод байна уу гэж үзэхэд миний анх харсан гэх мод байхгүй болсон байсан. Анх цус мэт зүйлээр бохирлогдсон модыг олсон гэх Пүнз рүү ороогүй үзлэгийг хийгээгүй байсан. Харин сүүлд нь тухайн модыг малын хашааны зүүн талын пүнзнээс олсон. Би ганцаараа албаны машинаас буух үедээ харсан. Надаас өөр харсан хүн байхгүй. Тухайн үед үзлэг хийх явцад малын хашааны зүүн талын түнз нь дотроос мод олох үедээ гэрийн урд гадаа мод байсан. сая харсан алга болсон байна гэж мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.Өвгөнхүүд хэлж байсан. Тухайн гэрийн эзэн, хүүхдүүд нь эхнэр нь тэгээд мотоциклтой болон автомашинтай хүмүүс ирчихсэн байсан. Би яг ямар ямар хүмүүс байсан болохыг нь сайн мэдэхгүй байна. Хэргийн газрын үзлэг хийж байх явцад тухайн гэрийн эзэн нь болох эрэгтэй хүн малын хашааны баруун талын хэсэгт шуудайнд байх эд зүйлүүдийг оролдож байсан. Тухайн шуудайн дотор нь архины шилнүүд байсан. Би тухайн үед үзлэг хийгээд гэрэл зургаар бэхжүүлээд явж байх үед гэрийн эзнийг хараад шуудайтай эд зүйлээр оролдож болохгүй, боль гэх шаардлагыг тавьж болиулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа мөн адил дахиад малын хашааны баруун талын хэсэгт байх шуудайтай эд зүйлийг оролдоод байсан. Тэгэхээр нь би гэрийн эзэн гэх эрэгтэйг үзлэг дуустал өөрийн шүүхийн шинжилгээний албаны автомашиныхаа хажууд хөдөлгөөнгүй зогсоолгосон. Би тухайн үед хэргийн газарт дөнгөж очоод ерөнхий байдалтай танилцаж байсан. Тийм болохоор машины урд байсан гэх модны зургийг авч амжаагүй, сүүлд нь малын хашааны зүүн талын пүнзнээс цус мэт зүйлээр бохирлогдсон модыг олоод гадаа машины урд адил төстэй мод байсныг санаад очоод харахад тухайн мод байхгүй болсон байсан. гэсэн мэдүүлэг /3хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би Өвгөнхүү мөрдөгчтэй ын гэрт үзлэг хийх явцад ын эхнэр Амараагаас тухайн даавууны талаар асуухад манай хүүхдийн өлгийний даавуу гэж хэлж байсан. Талийгаачийн өмсөж явсан цамц хэргийн газрын үзлэгийн зурагт тод харагдахгүй байна. Хэргийн газрын зургийг сайтар харвал цамцны зах хэсгүүд харагдана. Цогцосны гадна үзлэгийг хийх явцад үзлэг хийж тэмдэглэлд тусгуулсан”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 188 дугаар хуудас/,

 

Гэрч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн талийгаачийн хувцасанд үзлэг хийж дуусчихаад талийгаачийн хувцаснуудыг эд мөрийн баримтаар тооцож хураан авч, З.Өвгөнхүү мөрдөгчид хүлээлгэн өгсөн. ... Одоо цамцыг шүүх шинжилгээний ерөнхий газар, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын аль нэгэнд байгаа байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /4хх-ийн 34-35 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус хэргийн газрын үзлэгээр хураан авсан модыг би анх хурааж авсан. Малын хашааны пүнзэн дотор харсан. Тэр талаар хэргийн газрын үзлэгийг тэмдэглэлд тодорхой тусгасан байгаа. Хэргийн газарт очиж үзлэг хийх явцад тус модыг малын саравчны зүүн хэсэгт байрлах пүнзнээс олдсон бөгөөд олдох үеийн ерөнхий байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан гэсэн мэдүүлэг /3хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Цогцосны гадна үзлэгийг дуусган үргэлжлүүлээд өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн явцад талийгаачийн өмсөж явсан дээлийг хураан аваад үлдсэн хувцсыг талийгаачийн цогцосын хамтаар ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Тухайн цамцыг зөөвөрлөөгүй. Тухайн цамц одоо хаана байгааг би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /4хх-ийн 41-42 дүгээр хуудас/,

 

Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн: Цогцост нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зүүн хавирганы нумны доод хэсгийн тав тогтсон хуучин зулгаралт гэмтлээс бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Амь хохирогч Т. нь зүүн чамархай, зүүн зулай ясны хугарал, их тархины зүүн дух чамархай хэсгийн хатуу халсин дээрх цусан хураа гэмтэл үүсч улмаар тархи дарагдал үүсгэн амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Уг гэмтэл нь амь насанд аюултай, хүнд гэмтэл бөгөөд мохоо хүчин зүйлийн дунд хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтлүүд бөгөөд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах боломжтой.

Гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхорын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хатуу халсин дээрх цусан бүлэн, тархи дарагдал гэмтэл нь тухайн хүний биеийн онцлог, цусны бүлэгнэх байдал, гэмтлийн хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй цаг хугацаанд тархи дарагдал буюу амьсгал, зүрх судасны дутагдалд хүргэж болно. ...Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь арьс, булчин, өөхөн эд, хатуу хальсан дээрх цусан хураа, зулгаралт, цус хуралт үүссэн шинж байдлаараа амьд ахуйдаа үүссэн гэмтлүүд байсан. Талийгаачийн зүүн зулай, зүүн чамархай, суурь ясны зүүн дунд хонхорын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал гэмтэл үүсч улмаар тархины хатуу халсин дээрх цусан хурааг үүсгэж, тархи дарагдсаны улмаас нас барсан байдаг гэсэн мэдүүлэг /1хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн сэжигтнээр өгсөн “...Би өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр баг Талын толгой гэх газарт байх гэрээсээ адуугаа харах гээд өөрийн эзэмшлийн ногоон өнгийн даюун маркийн, улсын дугааргүй мотоциклтойгоо гараад хүргэн ах Гантөгөсийн гэрт очтол тэнд хадам талын хамаатан Цэнд байж байсан. Тэгээд би хүргэн Гантөгсийн гадаа мотоцикпоо үлдээгээд Цэндийн араар сундлаад Олон худаг гэх газар луу адуугаа харах гээд явсан. Тэгээд Олон худаг гэх газарт очиж адуугаа харчихаад тэндээсээ танил Нараагийн очиж 0.5 мл хэмжээтэй Харзтай нэртэй архийг Цэнд бид хоёр хувааж уусан. Нараа ах ганц хоёр удаал татсан. Тэгээд Цэнд бид хоёр Нараа ахынхаас архиа ууж дуусгаад гараад Бурам /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-ын гэрт очсон. Тэнд Бурам, Цэнд бид гурав ахиад 1 шил 0.5 мл хэмжээтэй /нэрийг нь санахгүй байна/ архи хувааж уусан. Тэгээд би Бурамынд нэлээд согтсон байна лээ. Би Бурамынхаас гараад гээд саахалтындаа Цэндтэй сундлаад ирснээ санаад байгаа юм. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь шөнө 03 цаг өнгөрч байх үед би гэртээ ирчихсэн намайг авах гээд ирчихсэн “ ах өөд болчихсон байна, чи өчигдөр сандлаар ахыг цохичихсон шүү” гэж хэлээд намайг аваад явсан. Тэгээд ын гэрт яваад очтол талийгаач ын өвөлжөөний байран дотор өөд болчихсон, нүүр ам нь нэл цус болчихсон хэвтэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Цэнд бид хоёрыг ын гэрт ирэх үед ын гэрт ын эхнэр хүүхдүүд болон манай саахалтын , талийгаач нар байсан. Би тэрнээс хойш санахгүй байгаа. Би талийгаачийг нутгийн ах гэдэг утгаараа танина. Төрөл садангийн харилцаа хамаарал байхгүй. Талийгаач бид хоёрт өс хонзон, өр авлагын асуудал байгаагүй. Одоогоос 2 жилийн өмнө талийгаач намайг “чи мүү малын хулгайч, миний малыг хулгайлсан” гээд согтуудаа миний багалзуурыг шахаж байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 01-р сарын 18-ны орой цагийг нь нарийн санахгүй байна бүрэнхий болж байх үеэр сумын 4-р багт байрлах “Дэрсэн хонхор” гэх газарт ын гэрт тэнд , Сугаргарав нартай хамт орсон. ын гэрт ороод архи дарс уугаагүй. Тэнд бид 2 архи уучихсан согтуу байсан. ын гэрт ороход Бака буюу хохирогч Г., болон түүний эхнэр, 3 хүүхэд байсан. Тэгээд бид нар ын гэрт юм ярьж сууцгаасан. Талийгаач Г., , нар согтуу байсан. Тэгээд удаагүй Сугаргарав, хоёр Цэндийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Цэндийн гэр тэндээс 4-5 километрийн зайтай байсан. Тэгээд бид нар юм яриад сууж байтал талийгаач намайг хулгайч гэж хэлээд над руу дайраад, миний дээлний захаар миний хоолойг боогоод байсан. Тэгэхээр нь би хажууд модон сандал байхаар нь аваад цохих гэтэл талийгаачийн зүүн хөмсгийг шүргэсэн. Талийгаач бид хоёрыг маргалдах үед явчихсан байсан ба болон тэдний гэр бүлийнхэн байсан. Тэгээд удалгүй  , Сугаргарав хоёр мотоциклтой ирээд намайг гэрт хүргэж өгсөн. болон эхнэр нь гэрээс гар, хүүхдүүд айгаад байна гэхээр нь би гэрээс нь гартал , Сугаргарав нар ирсэн. Талийгаач , Сугаргарав хоёрыг ирсний дараа миний араас гарч ирж байсан. Би гэртээ хариад шууд унтсан. Тэгтэл 02 цаг өнгөрч байх үеэр манай гэрт ирээд намайг сэрээгээд  ах малын саравчин дотор өнгөрсөн шиг байна. Түргэний дугаар байна уу гэж хэлсэн. Би тэгэхээр нь яагаад малын саравчинд өнгөрсөн юм гэж асуутал “та 2 маргалдаад байсан биз дээ чамайг аваад явсан гэж бодсон” гэж хэлсэн. манай гэрт орьё гэж хэлэхээр нь би судлаад гэрт нь очсон. Тэр үед талийгаачйн эхнэр нь ирчихсэн байсан. Талийгаач малын саравчинд байгаа гэсэн ба би малын саравч руу ороогүй. ын гэрт орсон. Удалгүй түргэн ирээд нас барсан байна гэж хэлчихээд явсан. Миний хувьд талийгаач Г.той төрөл садангийн холбоо байхгүй. Талийгаач бид 2 маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Талийгаач бид хоёр өр авлага, өс, хонзонгийн асуудал байхгүй. Тэр үедээ л маргалдсан. Талийгаач намайг хулгайч гэж хэлээд дайраад байсан. Намайг хонь хулгайлсан гэж яриад байсан. Урд өмнө нь манай хоёрын хонь мал нийлж байгаагүй. Мал нийлэхээр ойрхон айл саахалт байгаагүй. Нэг нэгнийгээ таньдаг нутгийн хүмүүс байсан юм. Би тайрдас модоор талийгаачийг цохиогүй. ын гэрт байх үед сандлаар нэг удаа ширэвсэн. Талийгаач надаас том биетэй болохоор намайг базчихаад хөдлөхгүй байсан. Тухайн үед би согтуу нь согтуу байсан. Би болсон асуудлыг бүгдийг нь санаж байна. Би тэр үедээ сэтгэл санаа балмагдаад айсандаа тийм мэдүүлэг өгсөн. Юу ярьснаа санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 178-180 дугаар хуудас/,

 

2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн:  “...Цогцосны толгой хэсгээс ертөнцийн зүгээр хойд зүгт 13 см зайд цус мэт өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу, талийгаачийн зүүн гарны доор газарт бууцан дээр шаргал өнгийн бүс байх бөгөөд цагаан өнгийн даавуу, шар өнгийн бүсийг түр хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд Өвөлжөөний ертөнцийн зүгээр зүүн талд залгуулан барьсан модон пүнзний /амбаар/ дотор талд 73*18*33 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон олон тооны яр бүхий шургааг мод байх бөгөөд тус модыг түр хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлэв. Өвөлжөөний ертөнцийн зүгээр баруун талын хашаанд тулгаж хураасан бараа материал, хог, хонь, ямааны толгой гэх мэт шуудайнд ууталсан эд зүйлс байх бөгөөд тус хэсэгт 0,5 мл хэмжээтэй “Цагаан архи” гэсэн бичиглэл бүхий архины шил 1 ширхэг, 0,5 хэмжээтэй “Ерөөл” гэсэн бичиглэл бүхий архины шил 1 ширхэг, 2,5 мл хэмжээтэй “Сэнгүр” гэсэн бичиглэл бүхий пивоны сав 1 ширхэг байсныг түр хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд өвөлжөөний ертөнцийн зүгээр баруун урагш 5 метр зайд хаалгыг ертөнцийн зүгээр урагш харуулан барьсан ногоон өнгийн хаалгатай “Монгол гэр” байх бөгөөд тус гэрийн хаалганаас ертөнцийн зүгээр урагш 5,25 м зайд саарал өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон футболк байх ба тус фудболк байх цэгийг “Б” тэмдэгтээр тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн авч түр хураан авав. Өвөлжөөний ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах Монгол гэрт хийхээр тогтож, хаалгыг онгойлгон харахад гэр доторх зүйл эмх цэгцтэй байх бөгөөд гэрийн баруун зүүн хэсэгт шаргал өнгийн модон ор байрлуулсан байх ба тус орнуудын дээд талд ногоон эрээн өнгийн модон авдар, гэрийн хоймор хэсэгт голдоо зурагтны тавиуртай шаргал өнгийн модон тавилга байх бөгөөд хоймор гол хэсэгт нь шар өнгийн модон ширээ байв.

... Гэрийн баруун хойд хэсэгт байрлах ногоон эрээн өнгийн модон авдарны урд нүүр хэсэгт цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байх бөгөөд тус хэсгийн харалдаа газарт гэрийн хоймор хэсгээр хөндлөн дэвссэн шаргал өнгийн хивсний баруун хойд булан хэсэгт мөн адил цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд тус хэсгүүдээс шинжилгээнд зориулан дээж авч зориулалтын цаасан уутанд уутлан битүүмжилж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гэрийн зүүн хойд хэсэгт байрлах ногоон эрээн өнгийн модон авдарны урд нүүр хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байх ба мөн адил тус хэсгийн харалдаа газарт дэвссэн хивсний зүүн хойд ирмэг, булан хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд тус хэсгүүдээс шинжилгээнд зориулж дээж авав. Гэрийн хоймор хэсэгт дэвссэн байх шаргал өнгийн хивсний урд зах ирмэгийн гол хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд тус хэсгээс шинжилгээнд зориулан дээж авав. Гэрийн зүүн талын орны хөл хэсэгт байрлах шаргал өнгийн модон сандал дээрээс цус мэт улаан хүрэн өнгийн модон сандал дээрээс цус мэт улаан хүрэн өнгийн толбо илэрч тус толбо хэсгээс шинжилгээнд зориулан дээж авч, тус сандлыг түр хураан авав. Гэрийн гол хэсэгт байрлах аргалын дөрвөлжний урд хэсэгт шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн алчуур байх бөгөөд түр хураан авч, гэрийн хаалганы хатавч хэсэгт байрлах, ногоон өнгийн хуванцар саван дотор цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цааснууд байх ба тус цааснуудыг шинжилгээнд зориулан хураан авав. ..” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн “... С. нь ногоон өнгийн дээлтэй, хар хөх өнгийн малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмд, хүрэн өнгийн түрийтэй гутал өмссөн, түүний ногоон өнгийн дээлний энгэрийн доод хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээлний ар нурууны хэсэгт толбо болж бохирлогдсон байх бөгөөд үзлэгээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн дээлийг хураан авав.

Нүцгэн биений үзлэг: С.ын биед ил харагдах шинэ гэмтэл шарх, сорви шивээсгүй байв. ..” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 38 дугаар хуудас/,

 

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн “... ******* нь улаан өнгийн хүрэмт, ногоон өнгийн дээл, хар өнгийн өмдтэй, бор өнгийн түрийтэй гуталтай байх ба улаан өнгийн хүрэмний зүүн, баруун суга хэсэг урагдаж ханзарсан, ар нуруу, зүүн гарын шууны гадна хэсэгтээ хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд улаан өнгийн хүрмийг тайлуулан ногоон өнгийн дээлэнд үзлэг хийхэд товч бүрэн, урагдал гэмтэлгүй байх ба зүүн ханцуй, урд гадар хортой хэсгүүддээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн дурдан бүсээр бүсэлсэн бүс ямар нэгэн урагдал гэмтэлгүй байв.

            ... Бор өнгийн түрийтэй гуталны зүүн хөлийн гуталны түрийний гадна дээд хэсгээс 15 см зайд 7*3 см талбай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд баруун хөлийн гуталны гадна түрий хэсэгт 18*2 см талбайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв.

Нүцгэн биений үзлэг: *******гийн биед том хэмжээний шарх, сорви, шивээсгүй байх бөгөөд хүзүү хэсэгтээ 6*1,5 см хэмжээтэй талбайд зулгаралт, улайлттай, өөр шарх сорви гэмтэл байхгүй байв. ..” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ ... 1. Талийгаач Т.ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхрын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал, зүүн хөмсөгөнд шарх, баруун дух, баруун, зүүн хацрын төвгөр, доод эрүү, зүүн мөр, баруун хөх, баруун гарын шуу, баруун гарын нударга хэсгийн зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, шуу, хэвлий умдаг буюу давсагны орчмын цус хуралт, хэвлий хэсгийн арьсны өнгөн хэсэг хуурсан дарагдал, зүүн хавирганы нумны доод хэсгийн тав тогтсон хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн хавирганы нумны доод хэсгийн тав тогтсон хуучин зулгаралт гэмтлээс бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

4. Гавлын зүүн зулай, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхрын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл бөгөөд үхэлд хүргэх боломжтой.

5. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр амь хохирогч Т. ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

6. Нас барсан хугацаа 10-15 цаг болсон байх боломжтой.

7. Цусанд илэрсэн 2,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

8. Амь хохирогч Т. нь гавал тархины хүнд гэмтэл болох гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхрын гадна дунд хэсгийг дамжсан хугарлын улмаас хатуу хальсан дээрх цусан бүлэн үүсэж, улмаар тархи дарагдаж нас баржээ.

9. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно. ..” гэсэн Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний 18 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 135-142 дугаар хуудас/,

 

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №06 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын:  “...1. ******* нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

2. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна.

3. ******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна.

4. *******д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

5. ******* нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1хх-ийн 104 дүгээр хуудас/,

 

2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №08 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын:  “...1. Содномдарьяа овогтой Амараа нь гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Одоо айдас түгшилтийн хариу урвалтай байна.

2. Содномдарьяа овогтой Амараа нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн өвчингүй байсан байна.

3. С.Амараа нь сэтгэцийн өвчингүй байна.

4. С.Амараа нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 116 дугаар хуудас/,

 

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “... Шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

С.ын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

Т. ийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

Т. ийн гэх хар ногоон өнгийн дээл, *******гийн гэх ногоон өнгийн дээл, улаан өнгийн хүрэм, бор өнгийн түрийтэй хос гутал, ын гэх нударгатай ногоон өнгийн дээлэн дээр цус илэрсэн. Т.ийн гэх хар ногоон өнгийн дээлэн дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

*******гийн гэх ногоон өнгийн дээл, улаан өнгийн хүрэм, бор өнгийн түрийтэй хос гутал, ын гэх нударгатай ногоон дээлэн дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн амьтаны цус аль болохыг тогтоох боломжгүй байна...” гэсэн №1309 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 121-122-р хуудас/,

 

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “ ... Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболк, 73*18 см хэмжээтэй модны тайрдас, цагаан өнгийн даавуу, улбар шар өнгийн модон сандал дээрээс ховхолж авсан хатсан цус гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөвөнд боосон 3 ширхэг модны үртэс, баруун хойд талын авдарны таган дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөн 1 ширхэг, хивсэн дээр хатсан цус мэт зүйл гэсэн цаасан уутанд хийсэн улаан хүрэн өнгийн зүйл, баруун авдарны таг дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөнд боосон улаан хүрэн өнгийн нунтаг зүйл, хивсэн дээрээс хатсан цус /№5/ гэж хаягласан цаасан уутанд хийсэн зүйл, гэрийн зүүн хойд талын авдарны урд талд байрлах бор шаргал өнгийн хивс, 4 ширхэг нойлын цаасны хэсэг дээр цус илэрсэн.

2. Саарал өнгийн фудболка, гэрийн зүүн хойд талын авдарны урд талд байрлах бор шаргал өнгийн хивсэн дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

3. Цагаан өнгийн даавуу, улбар шар өнгийн модон сандал дээрээс ховхолж авсан хатсан цус гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн хөвөнд боосон 3 ширхэг модны үртэс, баруун хойд талын авдарны таган дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөн 1 ширхэг, хивсэн дээр хатсан цус мэт зүйл гэсэн цаасан уутанд хийсэн улаан хүрэн өнгийн зүйл, баруун авдарны таг дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөнд боосон улаан хүрэн өнгийн нунтаг зүйл, хивсэн дээрээс хатсан цус /№5/ гэж хаягласан цаасан уутанд хийсэн зүйл, 4 ширхэг нойлын цаасны хэсэг дээрх цусны бүлгийн харьяалал олон хүн амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна.

4. Гэр доторх түлээний савны урд байрлах цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхэг гэж хаягласан гялгар ууттай саарал өнгийн алчууран дээр цус илрээгүй.” гэсэн №894 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 127-129-р хуудас/,

 

Гэрч Х.Сугаргарав, гэрч Н. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч С.Амараа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай тодорхойлолт, /2хх-ийн 12, 2 хуудас/,

 

ярилцлагын яриа гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэг

 

Шүүдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /1хх-ийн 250 дугаар хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 4-р баг “Дэрсэн хонхор” гэх газарт байрлах С.ын монгол гэр дотор иргэн Т. ийг “мал хулгайлсан” гэх шалтгаанаар биед нь модон сандлаар болон гар, хөлөөрөө цохих зэргээр хүч хэрэглэн халдаж гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхрын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал, зүүн хөмсгөнд шарх, баруун дух, баруун зүүн хацрын төвгөр, доод эрүү, зүүн мөр, баруун хөх, баруун гарын шуу, баруун гарын нударга хэсгийн зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, баруун тохой, шуу, хэвлий, удмаг, давсагны орчмын цус хуралт, хэвлий хэсгийн арьсны өнгөн хэсэгт хуурсан дарагдалт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэж, уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд оруулж, онц хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн, насанд хүрээгүй гэрч Ц.Нямбаяр, гэрч С.Амраа, гэрч Б., гэрч С., гэрч Ч.Цэнд, гэрч С.Сугаргарав, гэрч Н., гэрч С., шүүгдэгч *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 02 дугаар сарын 11-ний 06, 08 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, 2022 оны 03 дугаар сарын 03-ны 1309, 894 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг, гэрч Ариунбатын мэдүүлэг, гэрч нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг, гэрч Есөн-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Өвгөнхүүгийн мэдүүлэг, яллагдагч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх шинжтэй онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг ******* учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч С.Амараа, С., насанд хүрээгүй гэрч Ц.Нямбаяр нарын мэдүүлгээр тогтоогддог. Талийгаач Т. той өөр маргалдсан, зодолдсон хүн байхгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон, бүрэн тогтоогдсон. ...Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд архидан согтуурсны улмаас маргалдаж, *******гийн хийсэн санаатай, идэвхтэй үйлдлийн улмаас Т. ийн биед гэмтэл буюу олон тооны шарх, гэмтэл учирч улмаар амь нас нь хохирсон үйлдлийн шалтгаант холбоо байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон. Хэргийн бодит байдлуудыг тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг хуульчилж өгсөн. Үүнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар заасан. Хэргийн бодит байдлыг анхнаасаа үнэн зөв мэдүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслалцаа дэмжлэг үзүүлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Шүүгдэгчийн хувьд хэргийн бодит байдлыг тогтооход туслалцаа үзүүлээгүй учир гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ...Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл *******гаас өөр ямар нэгэн этгээд амь хохирогчийн биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах болон цагаатгах үндэслэл болохгүй. Бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Шүүгдэгч ******* нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ амь хохирогчийг сандлаар цохиж хөмсөгт нь гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч С.Амараа, С., Ц.Нямбаяр нарын мэдүүлэг, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг зэргээр энэхүү мэдүүлэг нь давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэж байна. Иймд *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...2022 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр баг Дэрсэн хонхор гэх газарт байрлах С.ын гэрт ******* нь өөрийн биеийн хүчээр болон эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн модон сандлыг ашиглан талийгаач 52 настай Төмөрчөдөр овогтой ийн эрх чөлөө болон эрүүл мэндэд халдаж түүний амь насыг хохироосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. ...Талийгаачийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байснаар урд нь гэх хүнд зодуулсан, тархины гэмтэлтэй байсан, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийлгээгүй гэсэн зүйл ярьж байсан. 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд талийгаачид архаг хууч өвчин байгаагүй, үхэлд хүргэх өвчингүй байсан талаар тогтоосон. Тийм учраас энэ хүн тухайн цаг хугацаа хүртэл эрүүл, саруул, биеэ авч явах чадвартай байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно. Зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон, хүнийг алах гэх гэмт хэрэг байгаа. Онц харгис хэрцгий арга гэдгийг 2 буюу түүнээс олон тооны шарх, гэмтлийг үүсгэсэн тохиолдлыг онолын хувьд томьёолдог учир зүйлчлэлийг тохирсон байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ хэрэгт шалгавал зохих байдлууд бүрэн шалгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээхгүй байгаагаа мэдүүлгээрээ тодорхой хэлсэн. Хэдийгээр шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээгээгүй ч гэсэн гэм буруутайгаа нотлох үүрэггүй учир бид гэм буруутай гэдгээ хүлээхийг шаардах ёсгүй. Гэхдээ бусад нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна. Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асуулт асуухдаа хэргийн материалтай бүрэн танилцаагүй байна. 2 эмэгтэй байсан, Бака гэдэг нь талийгаачийг ална гэж заналхийлж байсан гэх утгатай зүйлийг ярьсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч бид хоёр хэргийн материалтай танилцах бүрэн бололцоогоор хангуулаад 2 цаг гаран хэргийн материалын гол хэсгүүдийг би өөрөө уншиж өгөөд, туслах чанартай нотлох баримтуудыг Д.Дуламсүрэн өөрөө бичиг үсэг мэддэг учир уншиж танилцсан. Өчигдөр шүүгдэгчийн өмгөөлөгч ярихдаа 2 эгч гэж Хорлоо, Хоролсүрэн нарыг ална гэж заналхийлж байсан гэх талийгаачийн яриаг Баатар гэх хүн нь Хорлоод хэлж байсан, Хоролсүрэн гэх хүн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалсан. Үүнийг өмгөөлөгч ярихдаа 2 эмэгтэй байсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг төөрөгдүүлсэн. Хорлоо, Хоролсүрэн гэх хүмүүс нь хоёулаа эрэгтэй хүн. Хоёрдугаарт Бака буюу д зодуулаад тархиа хагалуулж байсан, оёдол тавиулсан, рентген, томографикийн шинжилгээнд хамрагдаагүй байна гэсэн зүйл ярьж байсан. Энэ дээр мөн өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зориуд төөрөгдүүлэхээр хэлсэн үү? эсхүл хэргээ бүрэн судлаагүйгээс андуурч хэлсэн үү? Талийгаач урд нь зодуулсан асуудал Өвөрхангай аймгийн сумын иргэд Давка гэж ярьдаг Сэлэнгийн Даваасүрэн гэх хүнд тархиа хагалуулаад оёдол тавиулж байсан. Үүнээс болсон эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гараагүй. Үүнийг залруулах нь зүйтэй байх. Хохирол хор уршгийн тухайд хүний дээд эрх буюу амьд явах эрх хязгаарлагдсан. Талийгаач 14, 15, 18, 22, 24 насны 5 хүүхэдтэй. Эхнэр Д.Дуламсүрэнтэй 25 жилийн туршид хамт амьдарч байсан. Энэ хүний буруутай үйлдлээс болоод энэ айл өрхийн тэргүүнээ алдсан харамсалтай үйл явдал болсон. Тийм учраас хавтаст хэрэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар *******г гэм буруутай гэж үзэж байна. Хор уршгийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбартаа ажил явдлын зардал 22 сая төгрөг болсон. Үүнээс баримттай байгаа нь 12,328,987 төгрөгийн зардал бүхий 76 ширхэг баримтыг хэрэгт хавсаргуулсан. 9 сая орчим төгрөгийн зардал нь баримтгүй. Сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Ингээд нийт 42 сая төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Манай үйлчлүүлэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар онц харгис хэрцгийгээр хүний амь насыг нь хохироосон гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилж оруулж ирсэн. ...Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр ******* үнэхээр энэ хүнийг олон удаа зодож, олон тооны шарх гэмтэл учруулж, тарчлаан зовоож, амь насыг нь хохироосон байдал бүрэн нотлогдож чадахгүй байна. Гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй. Тухайлбал гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүний амь насыг хохроосон байж болох 2 чухал эд мөрийн баримт байгаа. Сандал, мод хоёр  байдаг. Энэ модыг ******* талийгаачийн эсрэг хэрэглэсэн гэсэн үйлдэл холбогдол огт нотлогдоогүй. Энэ модон дээр цус байгаа боловч хэний цус вэ? гэдэг нь нотлогдоогүй. Тэгэхээр хэрэгт ач холбогдолтой мэт боловч ач холбогдол багатай ийм нотлох баримт харагдаад байгаа. Энэ модыг нуусан, зөөвөрлөсөн байх боломжтой. Энэ хэргийн гэрчүүд хоорондоо тодорхой хэмжээгээр ах дүү, садан төрлийн холбоотой хүмүүс байгаад байдаг. Анхнаасаа энэ айлд архи уусан, согтуурсан, нийлж архидсан үйл явдал хүүхдийн мэдүүлгээс харагдаж байна лээ. Тэгэхэд хэн нь ч манайханд архи уугаагүй, архи өгөөгүй гээд бүгдээрээ худал мэдүүлээд, үгээ нэгтгэчихсэн. Цаашдаа эдгээр мэдүүлгүүд дандаа нэгдсэн, хуйвалдсан байдлаар авагдсан байх магадлалтай байгаа. Тэгэхээр энэ нотлох баримтын хууль зүйн ач холбогдол, хэрэгт хамааралтай байдал, хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байдал, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хангахуйц байдал зэргийг шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу шийдвэрлэх байх. Согтуугаараа айлын гадаа үлдсэн, тэр байтугай зодуулсныг нь мэдсэн С.ынх ...ямар ч анхаарал хандуулахгүй, явсан байх гээд хаалгыг нь нүдээд хоцорсон хүнд энэ байгаа байдал болон өвчтэй, тэр тусмаа согтуу үлдсэн хүнд тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинж байна гэж хараад мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлт тавьсан боловч прокурор хүсэлтийг хүлээж аваагүй. Гэмт хэргийн шинжгүй гэсэн хариулт өгөөд няцаасан. Худал мэдүүлгийн асуудлууд өчигдөр шинжлэн судалсан нотлох баримтуудаар, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан боловч бид нарын шинжлэн судалсан, судлагдаагүй үлдсэн нотлох баримтуудыг судлахад *******д ашигтай, хэргийн нөхцөл байдлыг тодруулсан нотлох баримтуудыг шинжлэн судалсанд дурдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт ах дүү, хамаатан садны ямар нэгэн холбоогүй, ажил үүргийнхээ хувьд хууль зүйн дагуу үүрэг гүйцэтгэж, ажилласан шинжээч эмч, шинжилгээний ажилтан Есөн-Эрдэнэ нарын мэдүүлгийг хууль зүйн ач холбогдлыг маш сайн авч үзэх ёстой. ...Нас барсан шалтгаан нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзсэн. ...Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл бөгөөд хүнд, мохоо хүчин зүйлийн дунд хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашдаа тухайн хүний биеийн онцлог, гэмтлийн шинж чанар зэрэг байдлаас болоод хэдий хугацаанд энэ хүн өөрийг удирдах тодорхой хэмжээний үйлдэл хийх боломжтой байхыг яг нарийвчлан тогтоох боломжгүй. Энэ бол биеийн байдлаасаа хамаарна гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Уг гэмтлийг авсан хүн зайлшгүй нас барах уу? амь аврагдах боломжтой юу? гэсэн асуултад эмнэлгийн анхны тусламжаар цус бүлэгнүүлэх, цус алдалтыг багасгах тариа дуслыг, шаардлагатай эм бэлдмэлүүдийг хэрэглэх ёстой. Ингэсний үндсэн дээр тархины дарагдлыг үүсгэж байгаа цусан бүлэнг чөлөөлснөөр амь аврагдах боломжтой байсан гэсэн байдаг. Үүнээс үзэхэд *******д сандлаар хөмсөгнийхөө дээд талд цохиулаад энэ гэмтлийг авсан байлаа гэж бодоход С.ын гадаа байх шөнийн 2 цаг хүртэлх хугацаанд энэ хүн эмнэлгийн тусламж авсан, С.ынх энэ хүнд анхаарал халамж тавиад, түргэн дуудаад ч юм уу? өөрөөс нь үзүүлэх үү? яах уу? гээд асуусан бол энэ хүн өнөөдөр амьд байхыг үгүйсгэхгүй. Ийм учраас энэ шинжээчийн дүгнэлтийг нарийн сайн анхаарах ёстой. Үүн дээр үндэслээд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэл гарч ирж байгаа. Хэдийгээр нотлох баримтууд манай өмгөөлөгчийн үзэж байгаагаар хэргийг бүрэн дүүрэн нотолж чадахгүй байгаа ч гэсэн хэрэгт ач холбогдол бүхий 2 нотлох баримтаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлж шийдвэрлэх боломж байна гэж шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэх байна. Энэ хэрэгт талийгаачийн өмсөж явсан хувцас энэ байна гээд зургийг нь аваад хавтаст хэрэгт бэхжүүлсэн байдаг. Энэ дотроос талийгаачийг гэрээсээ ноосон цамцтай гарсан гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өчигдөр мэдүүлэгтээ хэлсэн. ...Ар гэрийнхэн нь ямар ч хувцас аваагүй бүгд шинжилгээнд явсан гэсэн ойлголттой байгаа. ...Энэ хүний сэтгэлд юу үлдэж хоцорсон бэ? гэхээр хөөрхий хувцас хунар нь хаана хэвтэж байдаг юм бол доо, авсан бол шатаагаад үнс болгочихсон бол сэтгэлд сэвгүй юм гэсэн бодол төрж байгаа шүү дээ. Тийм асуудал хүртэл хөндөгдөж байна. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг барьсан, хамаатан, төрөл садангийн харилцан хамааралтай хүмүүсийн мэдүүлэг байгаа гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Гэмт хэргийн улмаас, *******гийн үйлдлээр хохирол, гэмтэл учирсан гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн тохиолдолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж үзэх үндэслэл байгаа. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан бол гэсэн зүйлчлэлээр хэргийг зүйлчилбэл үнэнд дөхөх, нийцэх дүгнэлт болно гэсэн байр суурьтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүнээ алдсан, дээр нь оршуулгын ажилтай холбогдсон ёс заншлын дагуу зэд тараах, лам авчирч ном уншуулах, хойдын буяны хүнд даатгах гээд арга хэмжээнүүд мэдээж зөндөө байгаа. Энд баримттай нотлох баримтад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулах нь үндэслэлтэй болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Улсын яллагчаас шүүгдэгч *******г яллаж яллах дүгнэлтийг бүрэн хэмжээгээр зөвшөөрөхгүй, цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан 18 нотлох баримтаар ******* гэх хүн энэ зүйлчлэлээр зүйлчлэх гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь хангалттай баримтуудаар тогтоогдсон.

1. Н., С.Сугаргарав гэх 2 хүний мэдүүлэг байгаа. Эдгээр хүмүүс тус бүр 4 удаа мэдүүлэг өгсөн. Энэ хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээс хамгийн тогтвортой, ерөөсөө өөрчлөгдөөгүй, яаж ч судалсан, харсан үнэн зөв мэдүүлэг өгсөн байх магадлалтай 2 гэрч болох хэргийн газраас *******г авч явсан гэрч нар байгаа. ...******* 21 цаг гэхэд С.ын гэрийн үүдэнд байсан, 21 цагт Н., С.Сугаргарав нар *******г авч явсан. Авч явахад талийгаачийн хөмсөгний дээд талд цус гараад хатсан байдалтай байсан гэдэг. Тэр хөмсөгнийх нь дээд талд гарсан цус тэр гэрийн 8 газарт хүрээд, бохирдуулах уу? тэр цус нь 3 дугаар бүлгийн цус. Гэтэл гэрээс авсан цуснууд дандаа талийгаачийн 1 дүгээр бүлгийн цуснууд байгаа. С.ын цус мөн 1 дүгээр бүлгийн цус. Тэгэхэд энэ 2 хүний цус байх магадлалтай. Талийгаачийн ганцхан энэ сорвийг л хүмүүс мэдээд байгаа. Эдгээр гэрчүүд дээд талаараа нүцгэн байсан, дээлийг нь тайлаад үзсэн гэж ярилаа. Фудволк, цамц зэрэг бусад юм нь хаачсан бэ? гэхэд алга болчихсон. Өвгөнхүү байцаагчид хүлээлгээд өгсөн гэсэн ч тэр нь алга болчихсон. Одоог хүртэл байхгүй, олдоогүй. Тэр фудволкийг хэзээ, хэн урсан бэ? гэдгийг тогтоогоогүй. Тэр чинь бүр пүнзний тэндээс, гаднаас олдсон. Улсын яллагчийн уншаад байгаа 23 төрлийн шархны 17, 18 нь дээд хэсэгтээ үүссэн. Давсаг болон доод хэсэгт 4, 5 ширхэг гэмтэл байгаа. Тэгэхэд дээд хэсгийн шарх огт байгаагүй, би нүцгэн байхад нь дээлийг нь өмсүүлээд явсан, шарх сорви болсон бол мэднэ. Нас барсан хүн зодуулаад нүдүүлээд өчнөөн цустайгаа холилдчихсон байгаа. Хэрвээ тийм байсан бол Ц.Нямбаяр, С.Сугаргарав, Н., С. нар бүгдээрээ хэлнэ шүү дээ. Гэтэл тэр хүн чинь хөмсөгтөө 1 сэтэрсэн шархтай *******г аваад явахад С.ын гэрийн гадаа үлдсэн гэдэг. Гэтэл ийм байхад мөрдөн шалгах ажиллагаанд гэрт үүссэн 8 газрын цус, пүнзэнд байсан модон дээр байгаа 1 дүгээр бүлгийн цус, талийгаачийн цус эсхүл С.ын цус,  талийгаачид учруулсан хохирлыг хэн учруулсан гэдгийг олж тогтоохгүйгээр энэ хэргийг шийдвэрлэхгүй байна гэж улсын яллагчтай уулзаж, хүсэлт өгөөд байхад хүлээж аваагүй. ...Насанд хүрээгүй гэрчийн эхний мэдүүлэгт байхгүй тэс хөндлөн гадаа пүд пүд гээд гээд зодоод байсан гэсэн мэдүүлгээр нотлох гээд оролдоод байгаа. Өөр баримт байхгүй. Шарх сорви байсан, ******* эргэж ирээд зодсон баримт байхгүй. Гэрт нь хүргээд өгсөн, гэрээс нь авсан л үйл баримт байгаа. ...9 цагаас нас барах хүртэлх шөнийн 2 цагийн хооронд энэ олон шарх сорвийг олоод, талийгаач зодуулаад нас барсан байдалтай байна гэдгийг тэнэг хүн ч уншаад ойлгохоор шүүхээр хэлэлцсэн.  Улаан цайм гэдэг юм байдаг бол энэ л болоод байна.

2. С. угаасаа худлаа мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдоод байгаа. Яагаад гэхээр би ерөөсөө архи уугаагүй гэдэг. Архи уусан, нэлээн согтуу байсан гэдэг. Би огт талийгаачтай муудалцаагүй гэдэг. мэдүүлэгтээ энэ хоёр миний нүдэн дээр муудалцсан, маргалдсан гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийчихвэл болох гээд байсан. Тэгэхэд эдгээр бүгд нотлогдоогүй. С.Амараа ч нуучихсан. Дээлийнх нь хормойноос 1 дүгээр бүлгийн цус гарч ирээд байна шүү дээ. Мал нядалсан бол малын цус гарч ирнэ, хүний цус гарч ирээд байна. Бороохойноос бас гарч ирээд байна. *******г явахад тэнд ерөөсөө мод, чулуу, даавуу байгаагүй гэдгийг нотлоод байна шүү дээ. Тэгэхэд огт байгаагүй зүйл чинь *******г явсан хойно пүнзнээс гарч ирээд байна. Шинжээч очоод үзлэг хийхэд юмыг нь нуугаад гүйгээд байдаг. Боль гэхээр больдоггүй. Өчигдөр эд мөрийн баримт шинжлэн судлахад үзүүлсэн хүн цохиод, зодоод алчих модыг нуугаад алга болгочихсон. Шинжээч пүнзнээс олоод гаргаад ирсэн. Илт нотлох баримтыг нуугаад сандраад гүйгээд байгаа биз дээ. Яагаад *******гийнд очоод байна вэ? Энэ хүн үхчихсэн шүү, одоо ямар нэгэн эзэн байлгах ёстой, энийг авчраад чи согтуудаа зодоод алчихсан шүү гэж итгүүлээд аваад ирье гэсэн хүсэлт сонирхол нь тодорхой байна шүү дээ. Цагдааг ирэхэд нөгөөдхийгөө авчраад тавьчихсан, тэгэнгүүт цагдаа нь аваад явчихсан. ...Шинжээч дүгнэлтдээ энэ хүнд тусламж үзүүлбэл амьд байх боломжтой байсан гэсэн. Энэ нотлох баримтыг яагаад үнэлэхгүй байна вэ? ...Гадаа зогсоод байхад нь оруулаагүй юм бол, зодоон болоогүй бол оруулаад түргэн дуудаад, арга хэмжээ авчихсан бол энэ хүн чинь амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гараад байна. Тэр дүгнэлтэд юу гарсан бэ? гэхээр үхэлд хүргэсэн шарх нь тархины орой ар хэсгийн заадсаар нь цууралт үүсээд, цус бүлэгнэсэн гэсэн. Би өөрийнхөө үгээр хэлж байгаа шүү. Гэтэл хөмсөг дээрх шарх нь талийгаачийг үхэлд хүргэх шарх мөн үү? Ард дагзандаа гарсан шархыг хөмсөг дээр гарсан шар сандлаар цохиход энэ алсан гэж нотлоод байх юм. ...Ард талдаа цохиулаад нас барсан байна гээд байхад ганц шар сандлаар цохисныг нотлоод байна. ... шөнийн 2 цагт яагаад тэнд очоод байгаа юм бэ? ... шөнийн 2 цаг яагаад тэнд очоод байгаа юм бэ? Мэдүүлэг нь зөрүүтэй байдаг. Би Т. ид санаа зовоод оччихсон юм, эсхүл  Ариунбатын эхнэр Баасансүрэнгийн мэдүүлэгт 2 цаг хүртэл хаагуур явсан бэ? гэдгийг нотлохоор  явсан зам маршрутыг нь асуухаар манайд ирээгүй гэдэг. Тэгвэл хаагуур яваад, юу хийгээд байсан юм бэ? яагаад шөнийн 2 цагт тэр айлд очоод байгаа юм. Явсан зам нь худлаа байхад Т. ид санаа зовоод гээд өөр өөр мэдүүлээд байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч доошоо хараад хэвтчихсэн байсан, би хараагүй гээд байхад эмнэлэг ирэхээс өмнө С., 2 нүүр нь цус болоод, зодуулаад нас барсан гэж мэдүүлээд байгаа. Яаж мэдээд байна вэ? Эмч ирээд эргүүлж харуулаад нүүрэнд нь цус болсон гэдгийг нотлоод байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг яаж мэдээд байна вэ? Ингээд 5, 6, 7, 8-н сэжигтэй тохиолдолд байгаад байна. Н. 4 удаа мэдүүлэг өгсөн. 4 дэх мэдүүлэгт буюу гэрч нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэгт энэ тухай асуугаагүй зөвхөн тодорхойлж асуусан болохоор хариулаагүй. Тэр мэдүүлэгт нь *******г гаргаж өгчихөөд ороод суухад цус болсон гээд маргалдаад байгаа зүүн талын авдрыг налаад сууж байсан гэдэг. Ийм тогтвортой 3 мэдүүлэг байгаа. Тэгэхэд гэр дотор цус нөж болсон, зодоон цохион болсон зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд булингартаад тогтчихсон цусны толбонууд байгаа. Тэр хаанаас нь гараад байгаа юм бэ? Ер нь уучихаараа жоохон тавьтиргүй байгаад байгаа шүү гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг байгаа. Тэр хүн хаалган дээр нь зогсоод байхгүй шүү дээ. Орох гээд хаалгыг нь нүднэ, хэрүүл маргаан болсон уу? орсон эсэхийг огт тогтоогоогүй гэж хэрэгт авагдаагүй учир тийм зүйл болоогүй гэж шууд автоматаар дүгнэсэн” гэсэн дүгнэлтийг, 

 

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “*******д холбогдох шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргаж байна. Энэ хэрэгт хүмүүс архидан согтуурч хоорондоо маргалдаж, түүнийхээ улмаас зодоон хийж ******* гэх хүн талийгаачийг сандлаар цохиж гэмтэл учруулснаар талийгаачийг үхэлд хүрэх шалтгаан болсон байна гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь гэм буруутай болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр баг “Дэрсэн хонхор” гэх газарт байрлах С.ын гэрт иргэн Т.той маргалдаж, улмаар биед нь модон сандлаар болон гар, хөлөөрөө цохих зэргээр хүч хэрэглэн халдан гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхорын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал, зүүн хөмсөгөнд шарх, баруун дух, баруун, зүүн хацрын төвгөр, доод эрүү, зүүн мөр, баруун хөх, баруун гарын шуу, баруун гарын нударга хэсгийн зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, шуу, хэвлий умдаг буюу давсагны орчмын цус хуралт, хэвлий хэсгийн арьсны өнгөн хэсэг хуурсан дарагдал бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж алсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /4хх-ийн 19-20 дугаар хуудас/-ийн мэдүүлэг,        

Гэрч “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны 19 цагийн орчим манай нөхөр , Самка нар 1 мотоцикльтой Бака болохоор талийгаач той 1 мотоцикльтой тэр 4 хамт ирсэн. Тэд нар бүгд согтуу ирсэн ба манай гэрт архи уугаагүй. Тэгээд байж байтал *******, Сугар, Шийгээ нар нэг их удалгүй ирсэн. ******* согтуу ,харин Сугар, Шийгээ нар арай гайгүй байсан. Тэд нар манай гэрт юм яриад сууж байтал ******* талийгаач Т. нар хоорондоо маргалдсан. Талийгаач Т. *******г “малын хулгайч” гэж хэлснээс болж маргаан эхэлсэн. Тэгтэл ******* талийгаач Т.ийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд тэр хоёр тар түр хийгээд гэрээс гарсан. Би нялх хүүхэдтэй болохоор дагаж гараагүй. Манай нөхөр С. болохоор согтуу унтаад өгсөн. Самка маргаан болохоос өмнө гэрлүүгээ явчихсан байсан. Маргаан болох үед Сугар, Шийгээ нар байсан ба хамт гарцгаасан. ******* талийгаач хоёр гэрээс гараад зодолдоод байх шиг байсан. Тэгээд мотоциклийн дуу гараад чимээгүй болчихоор нь тэд нарыг явчихсан гэж бодсон. Тэгтэл шөнө 02 цагийн үед Бака манай гэрт ирээд талийгаачийг анх олж хараад нөхөр бид хоёрт хэлсэн. Тэгээд Бака түргэн дуудсан. Би талийгаачийг очиж хараагүй. *******, талийгаач хоёр хоёулаа нилээн согтуу байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч 2022 оны 03 дугаар сарын 31 /1хх-ийн 90-р хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 04 /3хх-ийн 27-р хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 19 /3хх-ийн 237-р хуудас/-ний өдрүүдэд тус тус гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.гийн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цагийг сайн санахгүй байна, талийгаачтай ын гэрт таарсан. нь тухай үед архи уухгүй байсан ба талийгаач Т. ах Ариунаа ахтай архи ууж байсан. ...Тэгээд 19 цагийн орчим ын гэрт талийгаачийг хүргэж ирчихээд удаагүй байтал Шийгээ гаднаас орж ирсэн. Удалгүй бас ******* Сугар хоёр ирсэн. Тэгээд би Ариунаа ахыг харьсан эсэхийг үзчихээд Т. ахад санаа зовоод 01-02 цагийн үед ын гэрт иртэл хонь нь саравчнаасаа гарчихсан байсан. Тэгэхээр нь ын гэр лүү орж асуутал гараад явсан гэхээр нь хөлдөөд үхчих вий гэж бодоод гараад хайтал Т. ах малын саравчин дотор доошоо харсан байдалтай, нүүр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би түргэн дуудсан. Түргэний эмч ирээд дээш нь харуулж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Намайг анх харах үед аль хэдийн нас барсан байсан.  Талийгаач Т. хэнтэй маргалдсаныг мэдэхгүй байна. Би маргаан болохоос өмнө явчихсан байсан. ...Сүүлд оос талийгаач *******тай маргалдсан гэж сонссон. Миний хажууд талийгаач өөр хүнтэй маргалдаагүй. Намайг шөнө ын гэрт буцаад ирэхэд гэртээ шалан дээр хэвтэж байсан ба сэрүүн байсан. Эхнэр Амараа нь бас сэрсэн байсан. Өөр хүн байгаагүй. ******* гэрлүүгээ явсан байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Б.гийн 2022 оны 03 дугаар сарын 31 /1хх-ийн 91-92 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 05 /3хх-ийн 18 дугаар хуудас/, 2023 оны 02 дугаар сарын 09 /3хх-ийн 98 дугаар хуудас/-ний өдрүүдэд дахин гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед адуундаа явчихаад гэртээ иртэл манайд , Ариунбат ах Бака буюу , 4 ирчихсэн архи уугаад дуусч байсан. ...Талийгаач манай гэрээс гараад ойчоод явж чадахгүй байхаар нь мотоцикльдоо сундлаад ын гэрт харанхуй болж байх үеэр ирсэн. ...Талийгаач намайг явах үед той бага зэрэг маргалдсан сүртэй маргалдаагүй. Намайг байх үед бол ******* маргалдаагүй. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65 дугаар хуудас/, Гэрч “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед адуунд явж байгаад *******тай тааралдан хамт адуундаа явж байгаад Нарийн хадат” гэх газарт Бурам гэх айлд орсон. Тэр үед нь 0,5 литрийн нэг шил архи задлаад ******* бид 3 хувааж уусан. ...Тэгээд би тэндээсээ Сугаргаравыг *******г хүргэж өгөөрэй гэж хэлчихээд явсан. Намайг явснаас хойш юу болсныг мэдээгүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70-71 дүгээр хуудас/, Гэрч “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны 17 цагийн үед манай хүргэн болох *******, Цэнд ахтай хамт согтуу ирсэн. ... бид хоёр Цэнд ахыг хүргэж өгчихөөд тэдний гэрт цай уучихаад буцаад 21 цаг өнгөрч байхад ын гэрт иртэл тэдний гэрийн урд талд ******* талийгаач нар хоёулаа зууралдсан зодолдож байсан. Намайг харахад ******* талийгаач зодсон шинжтэй байсан. Би цохиж байхыг нь бол хараагүй. Талийгаачийн хөмсөгнөөс цус гоожсон байсан ба талийгаач зүгээр босоогоороо байсан. Би тухайн үед *******гаас юу болсон талаар асуухад юу ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Харин талийгаач бид хоёрт юм хэлээгүй. Тэр үед би ын гэрийн хаалгыг татаж үзэхэд гэрийн хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Би хаалгыг нь 2-3 удаа тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан. Дотроос эхнэр Амараа нь хэн бэ гэж хэлж байсан боловч хаалгаа тайлаагүй. Тухайн үед бид хоёр хамт очсон байсан ба *******г салгаж аваад мотоцикль дээр дундаа хийгээд дүүрч авч яваад гэрт нь 22 цагийн үед хүргэж өгсөн. *******, бид гурвыг явах үед талийгаач Т. ах ын гэрийн хаалган дээр үлдсэн. *******гийн гэрт ямар ч хүн байгаагүй бөгөөд бид хоёр галыг нь түлж өгчихөөд унтуулчихаад гэр гэртээ харьцгаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 05 /3хх-ийн 11 дүгээр хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 22  /4хх-ийн 23 дугаар хуудас/ гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд, Гэрч Н.ын “...Тэгээд удаагүй 21 цаг өнгөрч байх үеэр Сугаргарав бид хоёр *******г хүргэж өгөх гээд ын гэрт очиход ******* талийгаач нар зодолдчихсон байдалтай гэрийн урд талд маргалдаад зогсож байсан. Талийгаач Т. нь дээгүүр хувцсаа тайлчихсан цээж шалдан, хөмсөгнөөс нь цус гараад урссан байдалтай байсан. Сугаргарав бид хоёр талийгаачийн дээлийг өмсгөсөн. Намайг нэг харахад ******* талийгаач гараараа 1 удаа цохиж байгаа харагдсан. Сугаргарав бид хоёр очингуутаа тэр хоёрыг салгаад *******г дундаа дүүрээд “Талын толгой” гэх газарт байдаг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд *******г унтуулчихаад Сугаргарав бид хоёр гэр лүүгээ харьсан. Сугаргарав бид хоёр ын гэрийн гаднаас *******г аваад явах үед талийгаач Т. ын гэрийн үүдэн дээр зүгээр босоогоороо үлдсэн. Сугаргарав бид хоёр ын гэрт буцаж очоогүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр хуудас/, гэрч Н.ын 2022 оны 03 дугаар сарын 30 /1хх-ийн 94-95 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 05 /3хх-ийн 13 дугаар хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 27 /4хх-ийн 27-28 дугаар хуудас/-ны өдрүүдэд гэрчээр дахин өгсөн мэдүүлэг, Гэрч С.ын “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчим манай саахалтын хүн болох адуундаа явж байгаа гээд манай гэрт ирсэн. ...Би гэртээ ирээд удаагүй байтал Сугаргарав, ******* хоёр нэг мотоцикльтой, Шийгээ буюу нь Цэндтэй нэг мотоцикльтой бараг зэрэг ирцгээсэн. Тэгтэл удалгүй Сугаргарав, хоёр Цэндийг хүргэж өгөх гээд явсан. Дараагаар нь , нар явсан. Тэгээд манай гэрт би, эхнэр Амараа талийгаач Т., ******* нар үлдсэн. ...Манай гэр бага насны 2 хүүхэд, манай төрсөн дүү Цэдэвсүрэнгийн 6-7 настай Нямбаатар нар байсан. Тэгтэл цагийг нь нарийн сайн санахгүй байна, талийгаач нь *******г өмнө нь манай хонийг хулгайлж байсан утгатай юм ярьсан. Тэрнээс болж Т., ******* нар хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад ******* нь талийгаач гэрт байсан улбар шар өнгийн модон сандлаар хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Би согтуу байсан болохоор бусдыг сайн анзаараагүй. Тэгээд Т., ******* хоёрыг маргалдаад гадагш гарахаар нь би дагаж гараад салгасан. Салгатал овоо гайгүй болж байснаа дахин маргалдаж гэрээс гарсан. Би араас нь гарах гэтэл манай 1 сартай, 3 настай, 2 хүүхэд уйлаад намайг гаргахгүй гээд дарж хэвтсэн. Тэгээд би нам унтсан байсан. Тэгтэл шөнө 2 цагийн орчим Бака буюу манай гэрт ирээд танай хонь саравчнаасаа гарсан байна гэхээр нь манай хонь саравчнаас гардаггүй дээ гээд гайхсан. эхлээд гарснаа танай саравчин дотор Т. ах хэвтэж байна, гар хөл нь хөлдсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод очиж үзтэл нүүр ам нь цус болсон, чихнээс нь цус гарсан, түрүүлгээ харсан нас барсан шинжтэй байсан. Нэг хонь хулгайлсан гэж хэлээд тэрнээсээ болоод согтуурхаж маргалдсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82 дугаар хуудас/, гэрч С.ын 2022 оны 12 дугаар сарын 04 /3хх-ийн 28-30 дугаар хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 19 /3хх-ийн 239 дүгээр хуудас/-ны өдрүүдэд гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд, Насанд хүрээгүй гэрч “...Би 2022 оны 01 дүгээр сард сургуулийн амралтаар гэрт нь өөрийн дүү болох Оргилбаярын /6 настай/ хамт очсон. ахын гэрт очоод 10 хоног байсан. Би гэдэг хүн танихгүй. Манай ахын гэрт цагдаа нар ирэхээс өмнө ахын гэрт нь Бумбаа ах нэг хүнтэй хэрэлдээд зодолдох гээд байсан. ...Тэр үед ах Бумбаа ахыг тэр хэрэлдээд зодолдох гээд байсан хүнээс салгах гээд голоор нь ороод байсан. Тэгээд Бумбаа ах хэрэлдээд байсан хүнтэйгээ хамт ахын гэрээс нь гараад явсан. Тэгээд тэр хоёрын араас нь ах ганцаараа гарсан. Тэгээд гадаа юу болсныг нь мэдэхгүй байна. Би гэрт өөрийн дүүтэйгээ хамт үлдсэн. Тэгээд нээх их удаагүй байж байгаад ах, Бумбаа ах тэгээд нөгөө хэрэлдээд байсан ах гурав гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд Бумбаа ах нөгөө хэрэлдээд байсан ах хоёр ахыг гэр дотор түлхэж унагаагаад зуух мөргүүлсэн, тэгээд ах босч ирээд гэрийнхээ хойд орон дээр гараад унтаад өгсөн. Харин нөгөө Бумбаа ах хэрэлдээд байсан ах хоёр ахын гэрт нь зуухны хажууд баахан ноцолдож байгаад дахиад хоёулаа гэрээс гарсан. Тэгээд би дүүтэйгээ айгаад байхаар нь ахын хэвтэж байсан орны хойгуур нь орсон. Гэрээс огт гараагүй. Тэрнээс хойш Бумбаа ах, Бумбаа ахтай ноцолдоод байсан хүн гэрт буцаж орж ирээгүй. Тэгээд бүр сүүлд нь гэрийн гадаа мотоцикль дуугарахад ах сэрээд гэрээс гараад байж байгаад буцаж орж ирээд миний мэдэхгүй ахын найз нь гадаа сууж байна, ******* байхгүй байна, цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. ...Зодоон болох үед Амараа эгч хүүхдээ тэврээд гэр дотроо орон дээр суугаад байсан. ахыг гэртээ орж ирээд зуух мөргөөд унаад орон дээрээ гараад хэвтэж байхад Амараа эгч аашилж загнаагүй, хэрүүл хийгээгүй. ...******* ах нөгөө хэрэлдээд зодолдоод байсан ах хоёр нэг нэгнийгээ ээлжлээд цохиод байсан. ******* ах гэрээс нөгөө ахтай хамт гараад орж ирэх үедээ ил харагдах шарх байхгүй байсан, харин нүүр нь улайчихсан байсан. ******* ахтай хэрэлдээд зодолдоод байсан ах бас нүүр нь улайчихсан байсан. Тэгээд гэрээс гараад ******* ах, хэрэлдээд байсан ах хоёр эргэж орж ирээгүй болохоор сүүлд нь ямар болсныг мэдэхгүй байна. Энэ гурвын араас хүн гараагүй. Амараа эгч хүүхдээ тэвэрчихсэн гэртээ орон дээр суугаад байсан. ******* ах тэр хүнийг өмнө нь миний нэг хонийг хулгайлсан, бас хоолой багалзуурдаад байсан гэж хэлээд хэрэлдээд байсан гээд хэрэлдэж эхэлсэн. ах тэр шөнө хэн нэгэн хүнтэй зодолдоогүй, харин зодоон хийж байсан Бумбаа ах, тэгээд нэг эрэгтэй хүн хоёрыг салгаад байсан. ахыг таньдаг хуурай дүү нь юм шиг байсан. Би ******* ахыг нээх сайн танихгүй. ”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 19-20 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр  дахин өгсөн “...Тухайн өдөр бака буюу ах ах хоёр архи уух гээд явахаар нь би хамт явсан. ******* ах, өнгөрдөг ах хоёр маргалдаад, ******* ах өнгөрдөг ахыг хонь хулгай хийсэн гээд заамдаж хавирч унагаад, тэгээд сандлаар хөмсөг хэсэг рүү нь цохиход би Саруулмандахтай хамт орныхоо ардуур ороход өнгөрдөг ах болиоч гэж хашгираад тэгээд гэрээс авч гараад араас нь ах салгах гээд араас нь гарсан. Тэгээд цаг гаруй болоод Давга ах цус нөжтэйгөө холилдоод орж ирээд гэрийн баруун хойд талд авдарны урд сууж байхад нь Бумбаа ах шилнээс нь татаад аваад гараад явсан. ах гарах гээд байхаар нь дээрээс нь би дүү Саруулмандахтай хамт дараад гаргаагүй. Гэрийн гадаа ******* ах өнгөрдгийг дуулаад өшиглөөд байх шиг байсан. ...Энэ зодоон болохоос өмнө Бака ах пивонд яваад жижиг пиво авч ирээд ахтай хамт уусан. Тэгээд ахиад пиво авах гээд сумын гуанз руу яваад ирэхдээ Сугараа ахыг нэг хүний хамт авчрахад ах энэ хоёр хүн хэн юм бэ?  гэж асуухад ах энэ хоёр *******г авч явах гэж байгаа гэж хэлсэн. ******* ахыг авч явсан. Тэгээд удаагүй Бака ах шээх гэж гараад хонь чинь хотон дотроо ороогүй байна гэж хэлсэн чинь ах хамт гэрэл тусгаж гараад орж ирээд Давга ахыг хотон дотор хэвтэж байна, өнгөрчихсөн байна гэж Амараа эгчид ах хэлж байхыг би сонссон. ...******* нь газар хэвтүүлж байгаад сандлаар нэг удаа хөмсөг рүү нь цохиод шилэн хүзүүнээс нь барьж гараад орж ирэхдээ цус нөж болчихоод ороод ирсэн. Гэрээс гараад гэрийн зүүн талд ******* ах Давга ахыг дуулаад цохиод өшиглөөд байсан. Өшиглөж байгаа чимээ нь пүд, пүд гээд дугараад байсан. Зодоон болоход ах, Амараа эгч, ******* ах, Давга ах, Саруулмандах бид нар байсан. Сандлаар цохиж байгааг Амараа эгч харсан. ах ахын гэрт 3 удаа ирсэн. ...Хэргийн газрын үзлэгний 44 дугаартай зургийг үзүүлж ямар учиртай цус вэ гэхэд Давга ахын хөмсөгнөөс гарсан цус байгаа юм. Би 2 цагийн үед унтсан. Эхлээд өнгөрдөг ******* ах сандлаар цохиод дээлний арын захаас зуураад аваад гарсан. Удалгүй ахын хөмсөгнөөс цус гараад нүүр нь улайчихсан цус нь урсаад хүйсний тэнд хүрсэн байсан. ах цээж нүцгэн орж ирсэн. Цээж нүцгэн орж ирээд авдарны урд сууж байхад нь ахыг ******* шилэн хүзүүнээс нь бариад авч гараад гэрийн баруун ар талд дуулаад цохиод тэгээд гэрийн ар талаар тойроод гэрийн зүүн талд дахиад дуулаад цохиод байсан ”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 190-191 дүгээр хуудас/, Гэрч “...2022 оны 01 сарын 18-ны өдөр 12.00 цагийн орчим би той гэрт очоод бид 2 манай гэрт орж 0.5 литрийн Ерөөл хоёулаа хувааж уусан. Тэгээд   бид 2 ынд орж дахиад 0.5 литрийн 1 архи хуваааж уугаад сууж байтал , 2 ирсэн. ...Талийгаач   ойчоод явж чадахгүй байсан. Талийгаач   надтай хамт явж  байхдаа нэг ч хүнтэй маргалдаагүй. Харин надаас салаад хаашаа явсан, хэнтэй маргалдсан талаар би мэдэхгүй байна. Би нилээн согтуу байсан. Талийгаач   мөн нилээн согтсон байсан”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 98 дүгээр хуудас/, гэрч /3хх-ийн 98 дүгээр хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 06 /3хх-ийн 181 дүгээр хуудас/-ны өдрүүдэд гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд, гэрч З.Есөн-Эрдэнэ /3хх-ийн 188 дугаар хуудас/,  /4хх-ийн 34-35 дүгээр хуудас/,-ны өдөр өгсөн мэдүүлгүүд, гэрч ”  гэсэн мэдүүлэг /4хх-ийн 41-42 дүгээр хуудас/, Шинжээч Э.Хүрэлсүхийн“...Т.ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн: Цогцост нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зүүн хавирганы нумны доод хэсгийн тав тогтсон хуучин зулгаралт гэмтлээс бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Амь хохирогч Т. нь зүүн чамархай, зүүн зулай ясны хугарал, их тархины зүүн дух чамархай хэсгийн хатуу халсин дээрх цусан хураа гэмтэл үүсч улмаар тархи дарагдал үүсгэн амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Уг гэмтэл нь амь насанд аюултай, хүнд гэмтэл бөгөөд мохоо хүчин зүйлийн дунд хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Биеийн бусад хэсэгт үүссэн гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтлүүд бөгөөд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах боломжтой. Гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхорын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хатуу халсин дээрх цусан бүлэн, тархи дарагдал гэмтэл нь тухайн хүний биеийн онцлог, цусны бүлэгнэх байдал, гэмтлийн хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй цаг хугацаанд тархи дарагдал буюу амьсгал, зүрх судасны дутагдалд хүргэж болно. ...Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь арьс, булчин, өөхөн эд, хатуу хальсан дээрх цусан хураа, зулгаралт, цус хуралт үүссэн шинж байдлаараа амьд ахуйдаа үүссэн гэмтлүүд байсан. Талийгаачийн зүүн зулай, зүүн чамархай, суурь ясны зүүн дунд хонхорын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал гэмтэл үүсч улмаар тархины хатуу халсин дээрх цусан хурааг үүсгэж, тархи дарагдсаны улмаас нас барсан байдаг гэсэн мэдүүлэг /1хх-ийн 158-159 дүгээр хуудас/, гэрч Х.Сугаргарав, гэрч Н. нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч С.Амараа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /4хх-ийн 29 дүгээр хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13-15 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 38 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 40 дүгээр хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №18 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 135-142 дугаар хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. С.ын гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. Т. ийн гэх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. Т. ийн гэх хар ногоон өнгийн дээл, *******гийн гэх ногоон өнгийн дээл, улаан өнгийн хүрэм, бор өнгийн түрийтэй хос гутал, ын гэх нударгатай ногоон өнгийн дээлэн дээр цус илэрсэн. Т.ийн гэх хар ногоон өнгийн дээлэн дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. *******гийн гэх ногоон өнгийн дээл, улаан өнгийн хүрэм, бор өнгийн түрийтэй хос гутал, ын гэх нударгатай ногоон дээлэн дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн амьтаны цус аль болохыг тогтоох боломжгүй байна. ..” гэсэн №1309 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 121-122-р хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “ ...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн футболк, 73*18 см хэмжээтэй модны тайрдас, цагаан өнгийн даавуу, улбар шар өнгийн модон сандал дээрээс ховхолж авсан хатсан цус гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөвөнд боосон 3 ширхэг модны үртэс, баруун хойд талын авдарны таган дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөн 1 ширхэг, хивсэн дээр хатсан цус мэт зүйл гэсэн цаасан уутанд хийсэн улаан хүрэн өнгийн зүйл, баруун авдарны таг дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөнд боосон улаан хүрэн өнгийн нунтаг зүйл, хивсэн дээрээс хатсан цус /№5/ гэж хаягласан цаасан уутанд хийсэн зүйл, гэрийн зүүн хойд талын авдарны урд талд байрлах бор шаргал өнгийн хивс, 4 ширхэг нойлын цаасны хэсэг дээр цус илэрсэн. 2. Саарал өнгийн фудболка, гэрийн зүүн хойд талын авдарны урд талд байрлах бор шаргал өнгийн хивсэн дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.  3. Цагаан өнгийн даавуу, улбар шар өнгийн модон сандал дээрээс ховхолж авсан хатсан цус гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн хөвөнд боосон 3 ширхэг модны үртэс, баруун хойд талын авдарны таган дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөн 1 ширхэг, хивсэн дээр хатсан цус мэт зүйл гэсэн цаасан уутанд хийсэн улаан хүрэн өнгийн зүйл, баруун авдарны таг дээрээс гэсэн цаасан уутанд хийсэн хөвөнд боосон улаан хүрэн өнгийн нунтаг зүйл, хивсэн дээрээс хатсан цус /№5/ гэж хаягласан цаасан уутанд хийсэн зүйл, 4 ширхэг нойлын цаасны хэсэг дээрх цусны бүлгийн харьяалал олон хүн амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. 4. Гэр доторх түлээний савны урд байрлах цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхэг гэж хаягласан гялгар ууттай саарал өнгийн алчууран дээр цус илрээгүй.” гэсэн №894 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 127-129-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч З.Ариунжаргал нь  шүүх хуралдаанд: “Улсын яллагчаас шүүгдэгч *******г яллаж байгаа яллах дүгнэлтийг бүрэн хэмжээгээр зөвшөөрөхгүй, цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан 18 нотлох баримтаар ******* гэх хүн энэ зүйлчлэлээр зүйлчлэх гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь хангалттай баримтуудаар тогтоогдсон.” гэж дүгнэлт гаргасан

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нь  шүүх хуралдаанд: “Гэмт хэргийн улмаас, *******гийн үйлдлээр хохирол, гэмтэл учирсан гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн тохиолдолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж үзэх үндэслэл байгаа. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан бол гэсэн зүйлчлэлээр хэргийг зүйлчилбэл үнэнд дөхөх, нийцэх болно.” гэж дүгнэлт гаргасан

 мөн шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би энэ гэмт хэргийг үйлдээгүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө энд байна...” гэж мэдүүлсэн.

 

Шүүх дээрх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүгдэгч *******гийн мэдүүлэг зэргийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Учир нь дээрх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүгдэгч *******гийн мэдүүлэг зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч “...Тэд нар манай гэрт юм яриад сууж байтал ******* талийгаач Т. нар хоорондоо маргалдсан. Талийгаач Т. *******г “малын хулгайч” гэж хэлснээс болж маргаан эхэлсэн. Тэгтэл ******* талийгаач Т.ийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд тэр хоёр тар түр хийгээд гэрээс гарсан. гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч 2022 оны 03 дугаар сарын 31 /1хх-ийн 90-р хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 04 /3хх-ийн 27-р хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 19 /3хх-ийн 237-р хуудас/-ний өдрүүдэд тус тус гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд,  гэрч Б.гийн “...Сүүлд оос талийгаач *******тай маргалдсан гэж сонссон. Миний хажууд талийгаач өөр хүнтэй маргалдаагүй. гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Б.гийн 2022 оны 03 дугаар сарын 31 /1хх-ийн 91-92 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 05 /3хх-ийн 18 дугаар хуудас/, 2023 оны 02 дугаар сарын 09 /3хх-ийн 98 дугаар хуудас/-ний өдрүүдэд дахин гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч мэдүүлэг /1хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /1хх-ийн 70-71 дүгээр хуудас/, гэрч “...... бид хоёр Цэнд ахыг хүргэж өгчихөөд тэдний гэрт цай уучихаад буцаад 21 цаг өнгөрч байхад ын гэрт иртэл тэдний гэрийн урд талд ******* талийгаач нар хоёулаа зууралдсан зодолдож байсан. Намайг харахад ******* талийгаач зодсон шинжтэй байсан. Би цохиж байхыг нь бол хараагүй. Талийгаачийн хөмсөгнөөс цус гоожсон байсан ба талийгаач зүгээр босоогоороо байсан. Би тухайн үед *******гаас юу болсон талаар асуухад юу ч мэдэхгүй байна гэж хэлсэн. Харин талийгаач бид хоёрт юм хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 05 /3хх-ийн 11 дүгээр хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 22  /4хх-ийн 23 дугаар хуудас/ гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.ын “...Тэгээд удаагүй 21 цаг өнгөрч байх үеэр Сугаргарав бид хоёр *******г хүргэж өгөх гээд ын гэрт очиход ******* талийгаач нар зодолдчихсон байдалтай гэрийн урд талд маргалдаад зогсож байсан. Талийгаач Т. нь дээгүүр хувцсаа тайлчихсан цээж шалдан, хөмсөгнөөс нь цус гараад урссан байдалтай байсан. Сугаргарав бид хоёр талийгаачийн дээлийг өмсгөсөн. Намайг нэг харахад ******* талийгаач гараараа 1 удаа цохиж байгаа харагдсан. Сугаргарав бид хоёр очингуутаа тэр хоёрыг салгаад *******г дундаа дүүрээд “Талын толгой” гэх газарт байдаг гэрт нь хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр хуудас/, гэрч Н.ын 2022 оны 03 дугаар сарын 30 /1хх-ийн 94-95 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 05 /3хх-ийн 13 дугаар хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 27 /4хх-ийн 27-28 дугаар хуудас/-ны өдрүүдэд гэрчээр дахин өгсөн мэдүүлэг, гэрч С.ын “...Тэгээд манай гэрт би, эхнэр Амараа талийгаач Т., ******* нар үлдсэн. ...Манай гэр бага насны 2 хүүхэд, манай төрсөн дүү Цэдэвсүрэнгийн 6-7 настай Нямбаатар нар байсан. Тэгтэл цагийг нь нарийн сайн санахгүй байна, талийгаач нь *******г өмнө нь манай хонийг хулгайлж байсан утгатай юм ярьсан. Тэрнээс болж Т., ******* нар хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад ******* нь талийгаач гэрт байсан улбар шар өнгийн модон сандлаар хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Би согтуу байсан болохоор бусдыг сайн анзаараагүй. Тэгээд Т., ******* хоёрыг маргалдаад гадагш гарахаар нь би дагаж гараад салгасан. Салгатал овоо гайгүй болж байснаа дахин маргалдаж гэрээс гарсан. Би араас нь гарах гэтэл манай 1 сартай, 3 настай, 2 хүүхэд уйлаад намайг гаргахгүй гээд дарж хэвтсэн. Тэгээд би нам унтсан байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82 дугаар хуудас/, гэрч С.ын 2022 оны 12 дугаар сарын 04 /3хх-ийн 28-30 дугаар хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 19 /3хх-ийн 239 дүгээр хуудас/-ны өдрүүдэд гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд, Насанд хүрээгүй гэрч “...Би гэдэг хүн танихгүй. Манай ахын гэрт цагдаа нар ирэхээс өмнө ахын гэрт нь Бумбаа ах нэг хүнтэй хэрэлдээд зодолдох гээд байсан. ...Тэр үед ах Бумбаа ахыг тэр хэрэлдээд зодолдох гээд байсан хүнээс салгах гээд голоор нь ороод байсан. Тэгээд Бумбаа ах хэрэлдээд байсан хүнтэйгээ хамт ахын гэрээс нь гараад явсан. Тэгээд тэр хоёрын араас нь ах ганцаараа гарсан. ...Тэгээд нээх их удаагүй байж байгаад ах, Бумбаа ах тэгээд нөгөө хэрэлдээд байсан ах гурав гэрт ороод ирсэн. Тэгээд гэрт орж ирээд Бумбаа ах нөгөө хэрэлдээд байсан ах хоёр ахыг гэр дотор түлхэж унагаагаад зуух мөргүүлсэн, тэгээд ах босч ирээд гэрийнхээ хойд орон дээр гараад унтаад өгсөн. Харин нөгөө Бумбаа ах хэрэлдээд байсан ах хоёр ахын гэрт нь зуухны хажууд баахан ноцолдож байгаад дахиад хоёулаа гэрээс гарсан. ...******* ах нөгөө хэрэлдээд зодолдоод байсан ах хоёр нэг нэгнийгээ ээлжлээд цохиод байсан. ******* ах гэрээс нөгөө ахтай хамт гараад орж ирэх үедээ ил харагдах шарх байхгүй байсан, харин нүүр нь улайчихсан байсан. ******* ахтай хэрэлдээд зодолдоод байсан ах бас нүүр нь улайчихсан байсан. ...******* ах тэр хүнийг өмнө нь миний нэг хонийг хулгайлсан, бас хоолой багалзуурдаад байсан гэж хэлээд хэрэлдээд байсан гээд хэрэлдэж эхэлсэн. ах тэр шөнө хэн нэгэн хүнтэй зодолдоогүй...”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 19-20 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр  дахин өгсөн “...******* ах, өнгөрдөг ах хоёр маргалдаад, ******* ах өнгөрдөг ахыг хонь хулгай хийсэн гээд заамдаж хавирч унагаад, тэгээд сандлаар хөмсөг хэсэг рүү нь цохиход би Саруулмандахтай хамт орныхоо ардуур ороход өнгөрдөг ах болиоч гэж хашгираад тэгээд гэрээс авч гараад араас нь ах салгах гээд араас нь гарсан. Тэгээд цаг гаруй болоод Давга ах цус нөжтэйгөө холилдоод орж ирээд гэрийн баруун хойд талд авдарны урд сууж байхад нь Бумбаа ах шилнээс нь татаад аваад гараад явсан. ах гарах гээд байхаар нь дээрээс нь би дүү Саруулмандахтай хамт дараад гаргаагүй. Гэрийн гадаа ******* ах өнгөрдгийг дуулаад өшиглөөд байх шиг байсан. ...******* нь газар хэвтүүлж байгаад сандлаар нэг удаа хөмсөг рүү нь цохиод шилэн хүзүүнээс нь барьж гараад орж ирэхдээ цус нөж болчихоод ороод ирсэн. Гэрээс гараад гэрийн зүүн талд ******* ах Давга ахыг дуулаад цохиод өшиглөөд байсан. Өшиглөж байгаа чимээ нь пүд, пүд гээд дугараад байсан. Зодоон болоход ах, Амараа эгч, ******* ах, Давга ах, Саруулмандах бид нар байсан. Сандлаар цохиж байгааг Амараа эгч харсан. ...Эхлээд өнгөрдөг ******* ах сандлаар цохиод дээлний арын захаас зуураад аваад гарсан. Удалгүй ахын хөмсөгнөөс цус гараад нүүр нь улайчихсан цус нь урсаад хүйсний тэнд хүрсэн байсан. ах цээж нүцгэн орж ирсэн. Цээж нүцгэн орж ирээд авдарны урд сууж байхад нь ахыг ******* шилэн хүзүүнээс нь бариад авч гараад гэрийн баруун ар талд дуулаад цохиод тэгээд гэрийн ар талаар тойроод гэрийн зүүн талд дахиад дуулаад цохиод байсан ”  гэсэн мэдүүлэг /3хх-ийн 190-191 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /3хх-ийн 98 дүгээр хуудас/, гэрч /3хх-ийн 98 дүгээр хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 06 /3хх-ийн 181 дүгээр хуудас/-ны өдрүүдэд гэрчээр дахин өгсөн мэдүүлгүүд, гэрч З.Есөн-Эрдэнэ /3хх-ийн 188 дугаар хуудас/,  /4хх-ийн 34-35 дүгээр хуудас/,-ны өдөр өгсөн мэдүүлгүүд, Гэрч ” мэдүүлэг /4хх-ийн 41-42 дүгээр хуудас/, Шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /1хх-ийн 158-159 дүгээр хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 13-15 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 38 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 40 дүгээр хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №18 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 135-142 дугаар хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №1309 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 121-122-р хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №894 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 127-129-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тус тус няцаагдаж байна.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж  өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.       

 

Шүүгдэгч Боржигон овогт Бумбаанмямбуу нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй тул болсон байдлыг зөв тусган авч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн №06 дугаартай дүгнэлтээр /1-р хх-ийн 104-р хуудас/ тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүнийг алсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

“Онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан, үйлдлээ зэрлэг балмад байдлаар үйлдсэн байхыг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Т.ийн биед олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 4-р баг “Дэрсэн хонхор” гэх газарт байрлах С.ын гэрт иргэн Т.той маргалдаж улмаар биед нь  модон сандлаар болон гар, хөлөөрөө цохих зэргээр хүч хэрэглэн халдан гавлын зүүн зулай яс, зүүн чамархай яс, суурь ясны зүүн дунд хонхорын гадна дунд хэсгийг дамжсан шугаман хугарал, гавлын зулайн заадас салсан хугарал, тархины хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал, зүүн хөмсөгөнд шарх, баруун дух, баруун, зүүн хацрын төвгөр, доод эрүү, зүүн мөр, баруун хөх, баруун гарын шуу, баруун гарын нударга хэсгийн зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, баруун тохой, шуу, хэвлий умдаг буюу давсагны орчмын цус хуралт, хэвлий хэсгийн арьсны өнгөн хэсэг хуурсан дарагдал бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж алсан үйл баримт тогтоогдож байна.” гэсэн шалтгаанаар зодож олон тооны шарх, гэмтэл үүсгэж, уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож буюу онц харгис хэрцгийгээр алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Боржигон овогт *******г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “*******д холбогдох шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргаж байна. Энэ хэрэгт хүмүүс архидан согтуурч хоорондоо маргалдаж, түүнийхээ улмаас зодоон хийж ******* гэх хүн талийгаачийг сандлаар цохиж гэмтэл учруулснаар талийгаачийг үхэлд хүрэх шалтгаан болсон байна гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь гэм буруутай болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

ярилцлагын яриа гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалсан бөгөөд шүүх энэхүү CD-г нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

 

Тус гэмт хэргийн улмаас Т.ийн амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардал 22,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нийт 42,000,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснээс хавтаст хэрэгт нийт 12,328,987 төгрөгийн гэм хорын хохирлын баримт авагдсан.

  

Шүүх хэрэгт цугларсан оршуулгын зардалд нэхэмжилсэн нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан  оршуулгын зардал 12,328,987 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлох баримтгүй 9,671,013 төгрөгийн нэхэмжлэл, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөгийн нэхэмжлэл, нийт 29,671,013 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 12,328,987 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. ...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ...Шүүгдэгчийн *******гийн хувийн байдал, ам бүл эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болон хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, бичгийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Шүүгдэгч ******* нь нийт 479 хоног цагдан хоригдсон. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд ялын хэмжээ, хариуцлагын талаар хэлэх нь зохимжгүй. Гэхдээ улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирлыг төлөөгүй, хохирогчийн илтэд буруутай ажиллагаа байгаагүй. ...Өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан зүйл мөн байгаагүй. Тийм учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин ял оногдуулахдаа хувийн байдлыг харгалзах биеэ авч яваа байдлыг харгалзах нь зүйтэй. Учир нь хүний дээд эрх болох амьд явах эрх зөрчигдсөн, хүн нас барсан хэрэг байхад ар гэрийнхэнд нь оршуулгын зардал болон бусад хохирол, төлбөрүүдийг өгөөгүй, уучлалт гуйгаагүй. Энэ хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэж үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнийг гэм буруутай байна гэдгийг шүүх тогтоосон. ...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал байсан буюу 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хохирогчийг хүнд зэргийн согтолттой байсан гэж дүгнэсэн. Хүнд зэргийн согтолтыг энгийн үгээр хэлбэл тасарсан, өөрийн үйлдлийг удирдан жолоодох боломжгүй байсан гэсэн үг. Тийм учраас хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Дээрх байдлуудыг харгалзан прокурорын санал болгосон болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн санкцид заасан хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний хувьд шүүхийн хэлэлцүүлгийн явцад цагаатгах байр суурьтай, мэтгэлцэж оролцсон. Гаргах санал байхгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Анхан шатны шүүхээс *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо гэсэн шийдвэр гаргалаа. Өмгөөлөгчийн хувьд энэ шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Яагаад гэвэл анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр биш. Хуульд заасан үндэслэлээр дараа дараагийн шатны шүүхэд шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянуулах эрх нь талуудад нээлттэй байдаг. Нэгэнт гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцогдсон учир ял шийтгэлийн асуудал яригдах нь зайлшгүй. Юуны түрүүнд ******* нь анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Энэ нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан тусгай хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Тухайн хэргийн зүйлчлэлд хүндрүүлэх нөхцөл байдал байгаа учир давхар 6.6 дугаар зүйлээр хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл хууль зүйн хувьд байхгүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл 12 жилээс хэтрүүлэхгүйгээр, уг ялыг хорих нээлттэй байгууллагад оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Одоогийн байдлаар миний тооцооллоор цагдан хорих байранд ******* нь 1 жил 5 сар 4 хоног буюу нийт 510 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байх. ...Эдгээр нөхцөл байдлуудыг харж үзэн энэрэнгүй ёсны зарчмыг баримталж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:... “Бүхэл бүтэн хүний амь эрсдэж, үр хүүхдүүдийг маань өнчрүүлсэн. Хүний амь насыг юугаар ч нөхөж болохгүй. Би 5 хүүхэдтэйгээ л үлдсэн. Би маш их гомдолтой байна. ...Хүний амь нас гэдэг чинь юугаар ч нөхөж баршгүй зүйл шүү” гэв.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.           

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван таван  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид  оногдуулсан арван таван жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 510 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/11 дугаартай сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж /1хх-165-166/, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/13 дугаартай яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /1хх-192-194/, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦХШЗ/20 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /1хх-209-212/, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/44 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /1хх-227-230/, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/62 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /1хх-244-246/, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/81 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /2хх-34-37/, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ЦХШЗ/81 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /2хх-34-37/, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/386 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж /2хх-73-79/, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/105 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /2хх-209-211/,2 022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ЦХШЗ/114 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /2хх-249, 3хх-01-02/, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЦХШЗ/129 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /3хх-57-59/, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ЦХШЗ/08 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /3хх-84-87/, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ЦХШЗ/19 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /3хх-114-117/, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ЦХШЗ/23 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /3хх-147-150/, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ЦХШЗ/35 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /3хх-214-221/, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ЦХШЗ/43 дугаартай яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /4хх-101-104/, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/346 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 510  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон сандал 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн футболк 1 ширхэг, 73 см урттай модны тайрдас 1 ширхэг, цагаан өнгийн даавууны өөдөс, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, саарал өнгийн алчуур 1 ширхэг, хараа гэсэн шошготой 0.5 литрийн архины шил 1 ширхэг, цагаан архи гэсэн шошготой 0.5 литрийн архины шил 1 ширхэг, сэнгүр пивоны сав 2.5 мл хэмжээтэй 1 ширхэг, биологийн дээж 5 ширхэг, ариун цэврийн цаас, талийгаач ийн дээл 1 ширхэг, ын дээл 1 ширхэг, *******гийн улаан өнгийн хантааз 1 ширхэг, дээл 1 ширхэг, бор өнгийн хос гутал, хар өнгийн  “Suncomm” маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, ярилцлагын яриа гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэг хэргийн хамт ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван таван жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 510 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 12,328,987 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжлэлээс оршуулгын зардалд нэхэмжилсэн нэхэмжлэлээс 9,671,013 төгрөг, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20,000,000 төгрөг, нийт 29,671,013 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн модон сандал 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн футболк 1 ширхэг, 73 см урттай модны тайрдас 1 ширхэг, цагаан өнгийн даавууны өөдөс, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, саарал өнгийн алчуур 1 ширхэг, хараа гэсэн шошготой 0.5 литрийн архины шил 1 ширхэг, цагаан архи гэсэн шошготой 0.5 литрийн архины шил 1 ширхэг, сэнгүр пивоны сав 2.5 мл хэмжээтэй 1 ширхэг, биологийн дээж 5 ширхэг, ариун цэврийн цаас, талийгаач ийн дээл 1 ширхэг, ын дээл 1 ширхэг, *******гийн улаан өнгийн хантааз 1 ширхэг, дээл 1 ширхэг, бор өнгийн хос гутал, хар өнгийн  “Suncomm” маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, ярилцлагын яриа гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэг хэргийн хамт ирсэн болохыг тус тус дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,  ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ

                                                              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ