Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Насанд хүрээгүй гэрч О.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Лхааганжав,

Шүүгдэгч  С.Ц, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч Г.Т,  түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн С-ын Ц,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ийн О,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Г-ын Т нарт холбогдох 2226000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ............ суманд 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, регистрийн дугаар ......., эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай ........................ ажилтай, ам бүл .., Өвөрхангай аймгийн .......... сум .... дугаар баг ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Д. овогт Г-ын Т.

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ........ суманд 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, регистрийн дугаар ..........., эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл..., ................... хамт Өвөрхангай аймгийн ............... сум ..... дугаар баг .......... дугаар байрны 23 тоотод оршин суудаг, Г овогт С-ын Ц.

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ................ суманд19... оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, регистрийн дугаар ................, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймаг дахь .............. ажилтай, ам бүл .., ............... хамт Өвөрхангай аймгийн ............ сум ......дугаар баг ......... дугаар байрны .......... тоотод оршин суух хаягтай, Б овогт Т-ийн О.

 Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй С  Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг тухайн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч О.ээр дамжуулан Т.ад өгсөн,

Шүүгдэгч О. нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б. давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй С Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.аар дамжуулан Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дамжуулан Т.ад өгсөн,

Шүүгдэгч Т. нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгч О., шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн Ц нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соsy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч С “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь  чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургуулийн төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх зэргээр өмнөх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх хөшүүрэг болгож 30000000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч О. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

    Шүүгдэгч Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би энэ мөнгийг Т.ад өгчихөөд маргааш нь буцаагаад авъя гэсэн. Тэгсэн Т. өгөхгүй гээд энэ хэрэг ийм байдалд хүрсэн. Би мөнгөө авъя гэж бараг 7 хоног хэлсэн ч би болгоно, бүтээнэ гэж байхад чи яасан хүнд итгэдэггүй юм бэ? нөхөр шигээ юм санаж байх юм гээд өгөхгүй байсан. Тэгээд энэ хэргийг ийм дээр нь хүргэсэн.” гэв.

 

   Шүүгдэгч Т. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би С гэх охиныг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж таньж мэддэг болсон. Ямар шалтгаанаар таньдаг болсон бэ гэхээр энэ охин маань А, О гэх охидтой гэрээсээ дүрвээд 14 хоног гэртээ ирэхгүй байна гэсэн мэдээллийн дагуу ээж нь манай ажил дээр ирж уулзсан. Ингэж уулзахад манай хүүхдийн эрхийн улсын байцаагч Х.Г эгч бид хоёр хамт уулзсан. Дараа нь уг кэйс мэдээлэл дээр ажиллаад явж байх явцад энэ охин маань Б гэдэг хүнд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь тогтоогдсон. Тэгээд намайг Сын хууль ёсны төлөөлөгчөөр ажилла гэсэн. Быг цагдан хорьсны дараа Ц гэх энэ эмэгтэй над дээр манай нөхөр ямар хэрэгт, яагаад холбогдчихов оо, юу болов оо, яагаад ийм нөхцөл байдал үүсэв ээ, С гэх охиныг хүчирхийлсэн нь үнэн үү гэсэн мэдээллийг бататгах үндсэн дээр ирж уулзсан. Тухайн тохиолдолд шүүх, цагдаагийн байгууллага энэ асуудлыг эцэслэж шийдвэрлэх ёстой. Би ямар нэгэн байдлаар тийм, үгүй гэсэн баттай хариу өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б холбогдох анхан шатны шүүх хуралдаан болоод Быг 18,6 жил хаалттай хорих ангид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол гарсан. Үүнээс өмнө тухайн охиныг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Шүүх, сэтгэц судлалд мөрдөгчтэй нь хамт очиж сэтгэцийг нь тодорхойлуулсан. Уг тодорхойлолтоор охин F92 буюу сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн онош гарсан. Шүүх хуралдаан дээр охин бид хоёрын зүгээс ямар нөхцөл байдлаар хандсан бэ гэхээр сэтгэцийн асуудлыг мэргэжлийн байгууллагууд, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагуудад хандаж цаашид эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөгийн зардал гарах ёстой гэдгийг тодорхой тойм баримжаа авсан. Эдгээр баримтууд нь хавтаст хэрэгт байгаа. Нотлох баримт шинжлэн судлахаар гарч ирэх байх. Анхан шатны шүүх хуралдаан дээр охин, хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол нөхөн төлбөрт 10000000-15000000 төгрөг нэхэмжилсэн асуудал ярьдаг. Үүнийг анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б холбогдох шүүх хуралдааны дараагаас Бын гэр бүлийн хүн болох Ц, өмгөөлөгч О.ээр дамжуулан хохирол, нөхөн төлбөр барагдуулъя гэж надтай холбогдсон. Би эхлээд О. өмгөөлөгчийг таньдаггүй, би ажилдаа ороод удаагүй байсан. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Ж-аар дамжуулж О. өмгөөлөгч надтай уулзсан. Учир нь Ж Хууль зүйн хороонд насанд хүрээгүй хүүхдүүдийн хэрэг дээр намайг хянадаг ажилтан байсан. Тэгээд Бын ар гэрийн зүгээс Ц хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна гэхээр нь би охинтойгоо уулзаж ярилцаад хариу өгье гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 18-19 цагийн орчимд О. өмгөөлөгч хар хувцастай, хар цүнхэн дотор цагаан тортой 30000000 төгрөг хийчихсэн Хүүхдийн ордны 1 давхарт байдаг зөвлөгөө өгөх өрөөнд өөрөө оруулж ирж өгснөө мэдэж байгаа байх. Б гэх шүүгдэгчийн нөгөө талд, ар талд О. өмгөөлөгч, шүүгдэгчийн эхнэр Ц хоёр байсан. Энэ хоёр тэртээ тэргүй нэгдмэл нэг сонирхолтой хүмүүс. Ийм болохоор өнөөдөр энд худлаа мэдүүлэг өгөөд байж байгаа нь энэ хүмүүсийн эрхийн асуудал ч, үнэн бодит болсон үйл явдлыг хүүхдийн төлөө ажиллаж байгаа би өөрөө охинтойгоо ний нуугүй ярьдаг байсан болохоор бүх зүйлийг шударгаар хэлж байна. Энэ хохирол нөхөн төлбөрийн асуудлыг охинтойгоо ярилцаад хохирол юм чинь хүлээж авъя гэсэн шийдвэрт хүрчихсэн байсан. Тэгээд мөнгийг нь авчирч өгөхөд би тэмдэглэл үйлдэж авъя гэсэн чинь О. өмгөөлөгч хэрэггүй, хохирол гэж авчирч өгч байгаа юм чинь хэрэггүй гэсэн. Тэр үед С охин маань 11 дүгээр сарын 23-наас эхлээд 8 хоног сэтгэц, наркологийн тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан учир эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд би ганцаараа тэр 30000000 төгрөгийг хүлээж аваад охинд О. өмгөөлөгч 30000000 төгрөг хохирол нөхөн төлбөр гэж авчирч өглөө, би хүлээж авлаа гэж тухай бүрт нь мөнгө өгч байгаа, О. өмгөөлөгч авчирч өгснийг мэдэгдэж явсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан болох байсан. Тэрнээс өмнө 10-аад хоногийн өмнө тов гарсан. О. өмгөөлөгчөөр дамжуулаад Ц нар энэ охиныг мэдүүлгээс нь буцаа, А О хоёр баян хүнтэй унтахаар их мөнгө болдог юм байна лээ гэж үг зааж өгч худлаа мэдүүлэг өгүүл гэж намайг янз бүрийн утаснаас буюу 9................., 8........., 9.............. зэрэг дугааруудаас залгаж, удаа дараа дарамталж хүүхдээр худал мэдүүлэг өгүүлэхийг завдуулж байсан. Би тухайн үед нэг хүүхэд алга болчихсон, цагдаагийнхантай хамт хот руу эрэн сурвалжлах ажлаар явчихсан байсан хойгуур Ц манай аав, ээж дээр очоод “танай охин чинь хохирол, нөхөн төлбөрт гэж өгсөн 30000000 төгрөг аваад алга болчихлоо, тэр охиноо хаанаас олж ирэх гэж байгаа юм” гэж хэлсэн байдаг. Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны талаар прокурорт мэдэгдэх гэсэн боловч прокурор нь шилжээд явчихсан байсан. Тэгээд хэн прокурор орох вэ гээд асуусан чинь орлогч прокурор буюу М прокурор орно гэхээр нь 12 цагийн үед М прокурорын утсыг аваад Бын ар гэрийн зүгээс хохирол, нөхөн төлбөр гэж 30000000 төгрөг авчирч өгсөн. Энэ  мөнгөнөөс зарж үрсэн зүйл байхгүй, охин бид хоёр хоёулаа мэдэж байгаа. Би охинд 30000000 төгрөг чиний мөнгө болох нь давж заалдах шатны шүүхийн дараа мэдэгдэнэ шүү гэж хэлээд нэг ч төгрөг өгөөгүй. Тэгсэн чинь давж заалдах шатны шүүх хуралдаан ойртох тусам Ц янз бүрийн дугаараас залгаад хүүхдээр худал мэдүүлэг өгүүлэх, Быг гүтгэсэн гэж хэлүүл гэсэн дайралтуудыг хийж байна, ээж, аав дээр маань хүртэл очиж, ямар ч хамааралгүй эцэг, эхийг маань оролцуулаад байна, би энэ мөнгийг яах ёстой юм бэ, эсхүл би давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгөх үү гэж асуусан. Тэгэхэд прокурор хуралдаанаасаа өмнө 30000000 төгрөгөө баримт үйлдээд хүлээлгэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цгийн яриад байсан дугаар руу залгаад Хүүхдийн ордон дээр ирээд 30000000 төгрөгийг чинь хүлээлгэж өгье гэхэд Ц Б.Б гээд охинтойгоо хамт ирсэн. Тэгээд С бид хоёр тэмдэгтээр нь тоолоод, хуралдаанаас өмнө 13 цагийн орчимд нэг ч төгрөг дутаалгүй хүлээлгэж өгсөн. Охиныг давж заалдах шатны шүүхийн магадлал дээр мэдүүлгээс нь буцаасан зүйл байдаггүй. Тэр нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Бид хоёр давахын хуралд ч гэсэн цаашид сэтгэцэд нь эмчилгээ хийлгэх зорилгоор мөнгө төлбөр нэхэмжилнэ гэсэн тайлбараа хэлж нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээлгэсэн. Одоо ч гэсэн ар гэрийн зүгээс эмчилгээний зардлыг нэхэмжлэх боломжтой хэвээрээ байгаа гэж бодож байна. Миний хувьд энэ хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хүүхэдтэй хамт ёс бус зүйлийн төлөө тэмцэж, ажлаа хийж явчихаад өнөөдөр би тэр 30000000 төгрөгийг өөрөө нэхэж авсан юм шиг, шүүх хуралдааны танхимын энэ хаалтны ард зогсоод мэдүүлэг өгч байгаадаа үнэхээр харамсаж байна. Би жирэмсэн байх хугацаанд ч надад сэтгэл зүйн дарамттай байсан. Би охиноо гаргаад, охин маань одоо дөнгөж 2 сартай. Яах бол гээд санаа зовоод хөхний сүү хүртэл татраад, энэ хэрэгт гүтгүүлээд,  энд мэдүүлэг өгөөд зогсож байгаадаа үнэхээр харамсаж байна. Өмгөөлөгч хүн, Бын эхнэр ч гэсэн хэцүү л байгаа байх. Гэхдээ болсон үйл явдлаа яагаад үнэн зөвөөр нь хэлж болохгүй байгаа юм бэ? Бүх хүн миний эсрэг байна. Яг энэ үйл явдлыг би яг үнэнээр нь мэдүүлж байна. Гэрч охин маань ч гэсэн энэ үйл явдлыг хэлэх байх. Дээрээс нь Бын эхнэр охинтойгоо ирээд мөнгийг хүлээж авахдаа С бид хоёрыг доромжлоод явсан. Чи давж заалдах шатны шүүх хуралдаан дээр мэдүүлгээ буцаад гараад ирэх юм бол энэ 30000000 төгрөг чинь эргээд чинийх болно шүү дээ гээд охины өмнө ууттай мөнгөө сагсалзуулаад бариад зогсож байсан хүн шүү дээ. Насанд хүрээгүй хохирогч охин маань ч гэсэн уйлаад, би нулимсыг нь арчаад үлдэж байсан. Би бол үнэндээ санал нийлэхгүй байна. О. өмгөөлөгч 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18-19 цагийн хооронд тэр мөнгийг авчирч өгсөн. Энэ хүн яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм. Ц надад авчирч өгөөгүй. Бын ар гэрийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна гээд О. өмгөөлөгч авчирч өгсөн. Үнэхээр сэтгэцэд нь эмчилгээ хийлгэх, эмчилгээнд нь хэрэг болох байх гэж Цгийн зүгээс харсны үндсэн дээр өмгөөлөгчөөрөө дамжуулж авчирч өгч байна гэж би хүлээж авсан. Тэгээд 12 дугаар сарын 15-ны өдөр прокурорт мэдэгдээд 9........... гэх дугаараар хэлсэн байдаг. Тэрнээс хойш энэ хүмүүсийг цагдаа шалгаж эхэлсэн. Надаас 12 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан. Энэ хэрэг нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл гээд байгаа дээр 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1, 30.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн гэж Т мөрдөгч бичсэн байгаа. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 10 минутад гүйцэтгэх ажлын мэдээллээр илрүүлж тэмдэглэл үйлдсэн байна гэж энэ хэрэг нээгдсэн. Би үүнийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 12 цагийн үед прокурорт мэдэгдээд ийм ийм нөхцөл байдал үүсээд байна, би энэ мөнгийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгөх юм уу? гэж хэлж байж миний хэлсэн мэдээллийн дагуу энэ хэрэг шалгагдаж эхэлсэн. Тэгэхэд яагаад Т гэх мөрдөгч өөрөө илрүүлсэн гэж бичээд энэ хэргийг нээсэн байгаа гэдэг нь ч учир дутагдалтай. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрчээс 18 цаг 05 минутад мэдүүлэг авсан байдаг. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрч Б гэх хүнээс мэдүүлэг аваад, дараа нь надаас мэдүүлэг авсан дүр зураг байдаг. Үүнээс хойш би бүтэн 2 жил шахуу хугацаанд энэ хэрэгт ажлаа хийж явсныхаа төлөө шалгагдаад, сэтгэл санааны хохирол амсаад, үр хүүхдэдээ зарцуулах цагаа зарцуулж чадахгүй, хүүхдээ хохироогоод, хүнд үлдээчихээд шүүх хуралдааны танхимд ирчихсэн байна. Би үнэхээр гомдолтой байна. Намайг шан харамж авсан гэж үздэг. 30000000 төгрөг чинь надаас гарсан мөнгө биш. Би тэр мөнгийг бий болгоогүй. Би охинд ч гэсэн “30000000 төгрөг ирсэн, ар гэрт нь мэдэгдээд ээж, аавд нь хүлээлгээд өгөх үү, яах уу” гэсэн. Аав, ээжийг нь шүүх, цагдаа даяараа мэднэ шүү дээ. Архины хамааралтай ямар хүмүүс яадаг билээ. Охиноо хүртэл дарамталдаг хүмүүс байдаг. Охин “яах юм бэ Т эгчээ, энэ мөнгө давж заалдах шатны шүүх хуралдааны дараа минийх болох юм бол хадгалж байя” гэсэн шийдвэрт хүрээд би хадгалж байсан. Ийм л зүйл болсон. Гэхдээ би үнэхээр гомдолтой байна. Би охины хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн ажилтан. Би ч гэсэн хохироод энд зогсож байна. Ц янз бүрийн дугаараас намайг хүүхдээ мэдүүлгээс буцаа, Быг гүтгэсэн гэж хэлүүл гэж яриад байсан. О. үг зааж өгөөгүй. Ц хүүхдийг мэдүүлгээс нь буцаа, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Б гэдэг хүнийг гүтгэсэн гэж хэлүүл гээд байсан” гэв.

 

    Насанд хүрээгүй гэрч С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  “...Он сарыг нь сайн санахгүй байна. Намайг хамгаалах байрнаас гараад 3, 4 хоноод өглөө эмээгийндээ байж байхад 09 цагийн үед Т. эгч над руу залгаад ярих юм байна, хүрээд ир гээд гэрт нь очсон. Гэрт нь очиход шүүгээгээ ухаж байгаад хар тортой юм гаргаж ирээд ширээн дээрээ тавиад уутнаас мөнгө гаргаж ирсэн. Энд нийт 30000000 төгрөг байгаа, энэ нөгөө талын хүмүүсээс ирсэн мөнгө. Шүүгдэгч Быг гүтгэсэн гээд хэлчих, чамд өгье гэж байна гэсэн. Зөвшөөрөхгүй гэвэл эгч нь буцаагаад өгчихье гэсэн. Тэнд нь 10,000, 20,000 дэвсгэрттэй, боодолтой мөнгөнүүд байсан. Шөнө О. өмгөөлөгч эгчид нь авчирч өгсөн гэж хэлж байсан. Тэгээд би тэр үед нь өөр нэг их юм яриагүй, өмгөөлөгчдөө шууд хэлсэн. О өмгөөлөгч надтай уулзаж, утсаар ярьж байгаагүй.  Ц нь намайг хамгаалах байрнаас гарсны дараа аав, ээж, бид 3-тай уулзсан. Тэр 30000000 төгрөгөө л ярьсан. Гомдолгүй, хамт явж байсан А, О гээд хүмүүс зааж өгсөн гээд хэлчих гэж хэлж байсан.” Гэв.

 

    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

 

    Насанд хүрээгүй гэрч Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Т гэх эмэгтэйг танина. Миний хохирогчоор оролцож байгаа хэрэгт миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Хамгийн эхлээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчээс маань асууж байгаад аваад гарсан. Гараад бид хоолонд оръё гэхээр нь би дагаад явсан. “Cosy mall” гэх хоолны газар бид хоёр орж ирээд хоол идсэн. Тухайн үед надаас “чамд ямар мөнгө их санагддаг вэ” гэж асуухаар нь би “надад ямар ч мөнгө байсан их санагддаг” гэж хариулсан. Тэгтэл Т эгч  надад нөгөө тал буюу шүүгдэгч Бын талаас чамд 15000000-20000000 төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тэгтэл Т. эгч О. өмгөөлөгч рүү залгаад “Охинтойгоо уулзаад сууж байна. Манай охин өөртэй чинь уулзаад үзье” гээд байна гэж ярьсан.  Тэгтэл тэр О гэх өмгөөлөгч идшээ хийж байна, хагас сайнд уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр хоолоо идээд сууж байтал нэг дугаар залгасан. Тэгч хариуд нь чи яг мэдрэмжтэй юмаа, би охинтойгоо уулзаад сууж байна. Чам руу хариуг нь авчихаад шөнө дунд залгая гэж хариулаад салгасан. Хоолоо идэж дуусчихаад намайг эмнэлэг дээр хүргэж өгөөд хариугаа сайн бодож байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан санаж байна. Ямар ч байсан хагас сайн өдөр байсан юм. Өглөө 9 цаг өнгөрч байх үед Тэгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд ...... сумын 10 дугаар багийн мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас Тэгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2000000 төгрөг байгаа. О. өмгөөлөгч надад авчирч өгсөн гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн. Би мөнгийг нь авчихаад буцаагаад тоолохгүй гээд өгсөн. Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ.Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. О, А хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм, чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн. Тухайн үед би  Т. эгчид хэлээд зөвшөөрсөн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө” гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. ...Би энэ талаар тус явдал болсны маргааш, нөгөөдөр нь билүү, 2,3 хоногийн дараа хэлсэн. Тэгтэл аав надад тухайн үед нэг их юм хэлээгүй, эмээгийнхтэй айл байдаг аавын төрсөн дүү болох цэргийн ангид ажилладаг ахад аав хэлтэл тэр ах “чи тэр мөнгийг авч болохгүй шүү” гэж байсан. Дараа нь би прокурортой уулзаад хэлэх гэж байсан чинь тэр прокурор хот руу шилжчихсэн гэж байсан. Тэгэхээр нь би миний хэрэг дээр шинээр ирэх прокурорыг мэдэхгүй байсан болохоор аав бид хоёр өмгөөлөгчтэй уулзаж гэж бодоод Шүүхийн шинжилгээнд ажилладаг Б эгчид хэлсэн. Тэгээд бид хоёр өмгөөлөгчтэй хамт орж уулзсан. Өмгөөлөгч надад “чи тэр мөнгийг авч болохгүй шүү, шүүх хурал дээр чи суухгүй байсан ч болно, ах нь явуулдгаар нь явуулна” гэж байсан. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Тэгч намайг Хүүхдийн ордон дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед 14 цагаас давж заалдах шатны шүүх хурал болох гэж байсан юм. Тэгээд би Хүүхдийн ордны зөвлөгөөний өрөөнд бид хоёр ороод сууж байтал “хоёулаа энэ мөнгийг нь өгчихье, угаасаа хоёулаа энэ мөнгийг авч болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгж байтал Тэгчийн утас нь дуугарсан уу, эсхүл өөрөө залгасан уу, ямар ч байсан нэг хүнтэй яриад жижүүрт хэлээд “Тзөвлөгөөний өрөөнд ороод ир гэж байна гэж хэлээд ороод ир” гэж хэлсэн.  Тэгсэн чинь гаднаас миний хэргийн шүүгдэгч Б-ын эхнэр охинтойгоо хамт орж ирсэн. Орж ирээд буйдан дээр суусан. Тэгч тэр хоёрыг “за охиныг таньж байна уу” гэсэн чинь эхнэр нь “таньж байна” гэсэн. Тнэг цаас бал гаргаж ирээд тэр хүнээс мөнгө авсан өдрөө болон өгсөн өдрөө бичээд Б-ын эхнэр охин болон надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд одоо бид хоёр аваад хэрэггүй юм байна гэж байсан. Тэгсэн чинь охин нь юм хэлээгүй. Харин тэр Б-ын эхнэр нь надад “энэ мөнгө чамд л хэрэгтэй байх гэж бодож өгсөн юм. Чи одоо хурал дээр юу гэж хэлнэ үү өөрөө мэд. Харин чи мэдүүлгээ өөрчлөх юм бол энэ мөнгийг бид нар чамд буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгж ярьж байснаа гэв гэнэт над руу уурлаад “наад охин чинь өөрөө тэр өдрөө Лхааганжавд хэлээд тэр өдөржингөө гадуур яриад явчихсан юм байна лээ шүү дээ. Үнэнээ хэлээч чи” гээд уурлаад байсан. Ингэж хүний амьдралаар тоглож байхаар энэ мөнгийг нь аваад мэдүүлгээсээ буцчихгүй гээд уурлаад гараад явсан. Тухайн үед би шууд уйлчихсан. Тэгээд тэд нар гарч яваад Тбид хоёр шууд шүүх хурал дээрээ очсон. ...Намайг хамгаалах байранд байхад Б эхнэрийн хамт манай аав ээж хоёртой дандаа шөнө дунд уулзаад хашаа аваад өгье, бэлэн мөнгө төгрөг өгье, мөн эхнэр нь манайд боорцог архи зэрэг эд зүйлс барьж ордог байсан гэсэн. Тухайн үедээ охинтой чинь уулзмаар байна гэдэг байсан гэсэн. Тухайн үед над руу Тэгч мөнгө санал болгосны дараа харьцсан зурвас байгаа. ...Тнадад тухайн үед “мөнгийг авчих уу” гэтэл “чи мөнгийг нь авсан л дээр дээ” гээд зөндөө шахаж байсан. Харин нэг юм мартаж. Тухайн үед мөнгө санал болгочихоод Тэгч “чи мэдүүлгээсээ шүүх хурал дээр буцаад эхлэнгүүт би чам руу гайхсан харцаар харна шүү, би харин ажил дээрээ очоод Г эгчид С чинь мэдүүлгээ худлаа өгсөн байна шүү дээ гэж хэлнэ. Г эгч чамтай уулзвал нээх их юм битгий яриарай” гэсэн.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 14-15 хуудас),

 

      Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С-ыг танина. Энэ охин манай төрсөн эгчийн маань зээ байгаа юм. Хүчингийн хэрэгт хохирогчоор оролцоод байгаа юм. Над дээр энэ 7 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ сууж байтал ярих юм  байна. Утсаар ярьж болохгүй байна гэхээр нь би ажил дээр хүрээд ир гэж  хэлсэн. Тэр охин ирээд шууд энэ нөгөө хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох Тгэх эмэгтэй намайг мэдүүлгээ өөрчлөөд худлаа ярьсан юм гээд мэдүүлгээсээ буцчих, чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээсээ буцвал 30000000 төгрөг өгье гэж байна, яах вэ эгчээ гээд аавтайгаа цуг орж ирсэн. Тэгэхээр нь би “чи наад 30000000 төгрөгийг огт авч болохгүй шүү, хар нялхад чинь бузарласан хүнд огт тэгж болохгүй, наад хүүхэд хамгаалах хүн чинь юу яриад байгаа юм” гээд өмгөөлөгч Лхааганжав дээр нь хамт орж хэлсэн. Тэгээд тэр өмгөөлөгч “тийм юм байхгүй, чи чинь мэдүүлгээсээ буцахгүй юм байгаа биз дээ” гэж байсан. ...Надад хэлэхдээ Тэгч 2, 3 удаа тийм зүйл ярьж байгаа. Хамгийн сүүлийн удаа гэртээ дуудаад ууттай 30000000 төгрөг гаргаж ирээд энэ нэг боодол мөнгө 2000000 төгрөг байгаа. Б талаас өгсөн юм. Чи мэдүүлгээ өөрчлөөд түүнийг гүтгэсэн юм ч гэдэг юм уу, нэг зүйл олоод хэлчих гэсэн юм гэж байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19-21 хуудас),

 

      Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С бол манай төрсөн охин байгаа юм. 12 дугаар сарын эхээр байх гэж санаж байна. Ямар ч байсан С эмнэлэгт хэвтэж байсан юм. Тухайн үед би түүнд хоол унд хүргэж өгөх гээд очиход тэрээр сая намайг Тэгч эмнэлгээс чөлөө авч гараад хоолонд орууллаа.Хоолонд орж байгаад надад мэдүүлгээсээ буцвал 15000000-20000000 төгрөгийн санал тавьсан. Тэгээд нэг хүнтэй “миний ажил бүтэх юм шиг байна. Би охинтой уулзчихсан байна” зэргээр утсаар яриад байсан гэсэн. Тэгээд буцааж эмнэлэгт нь хүргэж өгсөн гэж ярьж байсан. Тухайн үедээ би С-д нэг их зүйл хэлээгүй. Дараа нь буюу эмнэлгээс гарсны дараа нь С-ыг Тгэртээ дуудсан гэсэн. Тухайн үед би “ганцааранг нь битгий хамаагүй явуулж байгаарай” гэж Тнь хэлж байсан болохоор түүний гэрт нь буюу мал эмнэлгийн ард гэрийнх нь үүдэнд алхаж хүргэж өгсөн. Хүргэж өгчихөөд би буцаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа миний охин надад “Би танд нэг юм хэлэхгүй бол болохгүй нь, Тэгч намайг гэртээ дуудаж ирүүлээд ууттай юм гаргаж ирээд энд 30000000 төгрөг байгаа, энэ маш их мөнгө, би хэдэн жил ажиллаад ч ийм мөнгөтэй болж чадахгүй. Энэ мөнгийг Б буюу шүүгдэгчийн талаас чамд өгч байгаа юм.  “Чи хүн гүтгэсэн гэдэг ч юм уу, нэг юм олоод хэлчих. Чи эгчдээ хэдийг нь өгсөн болно, би голохгүй гэж хэлсэн. Би одоо яах вэ ааваа” гэж байсан. Тэгээд би асуух хүн байхгүй яахаа мэдэхгүй Шүүхийн шинжилгээнд ажилладаг Б эгч дээр очсон. Тэгээд би Б эгчид тайлбарлаж өгтөл Б эгч намайг “за чи явж бай би хүүхэдтэй өөрөө яриад асуугаад шийдье” гэсэн. Ийм л асуудал болсон.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 23-24 хуудас),

 

      Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би С гэх охиныг танина. Ямар нэгэн ах дүүгийн холбоо бол байхгүй. Харин эрүүгийн хуулийн 12.1-4-т зааснаар эрүүгийн хэрэгт одоо шүүх дээр хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Би анх 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш таньдаг болсон. С нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг. Шүүгдэгчээр Б гэж хүн байгаа. Анх шүүгдэгчийн гэр бүл цагдан хорих байранд хоригдсоны дараа шүүгдэгчийн эхнэр над дээр анх ирж уулзсан. Уулзах үед болсон нөхцөл байдал үнэн эсэх талаар тодруулсан. Тэрнээс хойш анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш над руу шүүгдэгчийн эхнэр Ц гэх эмэгтэй 99................ дугаарын утсаар болон янз янзын дугаараас л залгаад “яах вэ” гээд залгахаар нь би “охины сэтгэцийн дүгнэлт нь төрөлхийн сэтгэл мэдрэлийн гутралтай гэж гарсны дагуу цаашлаад иргэний журмаар хохирол нөхөн төлбөрийн асуудал барагдуулах болно шүү” гэж байсан. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр л байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “Cosy mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би С охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. Тухайн үедээ би хэдэн төгрөг өгнө гэж байна гэж бол огт хэлээгүй. Тэгтэл охин хариуд нь “тэгж өгч байгаа бол мөнгийг авъя” гэсэн. Гэхдээ охин “тэр хүн ялаа эдлээд явна биз дээ” гэж надаас асуусан. Би түүнд “тэгнээ” л гэсэн. Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа тэр би Ц руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч О над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30000000 төгрөг өгч байна” гэсэн. Тэгээд би хүүхдийн ордны 1 давхарт зөвлөгөө өгөх өрөөнд мөнгийг хүлээж авсан. Би тэр мөнгийг гэртээ аваачиж тавиад хадгалсан. Тэгээд би тус мөнгийг өөрийн хохирогч охин Сыг гэртээ дагуулж очоод ууттай мөнгийг нь үзүүлээд “нөгөө талаас хохирол нөхөн төлбөр барагдуулахаар 30000000 төгрөг өгч байна. Харин хэрэг шийдэгдсэний дараа хэрэглэж болно” гэж би хэлсэн. Тэгээд мөнгийг буцаагаад хадгалж байсан шкафандаа хийсэн. Тус 30000000 төгрөгийн Ц гэх эмэгтэй өгсний дараа 7 хоногийн дараанаас эхлээд “манай нөхрийг гүтгэсэн хэлүүл, наад охин Сыг мэдүүлгээс нь буцуул худал мэдүүлэг өг гэж хэл” гээд над руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн. Тэгээд би учраа олохоо болиод М прокурортой утсаар яриад “шүүгдэгч Б мөнгө өгөөд байна би энэ мөнгийг шүүх хуралд нь гаргаад өгөх үү” гэтэл “ер нь хэргээс буцна гэж юу байх вэ дээ” гэсэн. Тэгээд би шүүгдэгч Б эхнэрийг залгаад байхаар нь Хүүхдийн ордон дээр дуудаад “бид нар мэдүүлгээсээ буцахгүй, энэ мөнгийг буцааж ав” гээд баримт үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр өдөр хурал ч болсон, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн.” гэсэн мэдүүлэг  (1хх-ийн 17-18 хуудас),

 

    Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т-ыг Сын хууль ёсны төлөөлөгч гэдгээр нь танина. Харин С нь манай сургуулийн 8 дугаар ангийн сурагч байгаа юм. Сын хувьд сурлагадаа гайгүй, хүүхдийн сэтгэл санаа анхандаа гайгүй байсан боловч гэмт хэрэгт өртсөн үеэс эхлээд тогтворгүй болж эхэлсэн. Ар гэрийн хувьд аав, ээж нь архины хамааралтай бөгөөд гэр бүлийн амьдрах орчин тааруу байдаг. Би хамгаалах байрнаас гарснаас нь хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед Стой ойр зуурын юм ярилцсан. Хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярьсан. С нь тэр үедээ Б холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд “Т.аар дамжуулж Бын ар гэрээс 30000000 төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн С мэдүүлгээсээ буцвал уг 30.000.000 төгрөгийг өгнө гэж амласан талаар бас хэлсэн. Энэ мөнгөний асуудлын талаар Сын ангийн багш Мөнхтуяа бид хоёр л мэдэж байгаа. Уг 30000000 төгрөгийг Бын эхнэрийг Түмэннастаар дамжуулж амласан гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 28 хуудас),

 

     Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Сын ангийн багш байгаа юм. Сын гэр бүлийн байдал тогтворгүй, аав ээж нь архины хамааралтай,ажил хийдэггүй. С шинэ жилийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын сүүлээр надтай ярилцаж байхдаа шүүх хурал дээр ороод тухайн хүнийг гүтгэж байна гээд хэлчихвэл мөнгө авах боломж байгаа юм байна лээ гэж хэлж байсан. Өөр нарийн ширийн зүйлийг яриагүй. Түүнээс биш яг мөнгө төгрөг авсан талаар надад юм хэлээгүй. Энэ талаар надад мэдсэн зүйл байхгүй. Тухайн үед нь би тийм зүйлд хууртаж болохгүй шүү гэсэн зөвлөгөө өгсөн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 32 хуудас),

 

     Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “Cosy mall” төв нь хяналтын камертай. Манай байгууллагын хяналтын камерын бичлэг 2 сар хадгалагддаг. Одоо бол 2021 оны 11 дүгээр сарын хяналтын камерын бичлэг байхгүй. ...Манайд бүртгэлийн дэвтэр байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 34 хуудас),

 

     Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “Хүүхдийн ордон” хяналтын камертай. Гэхдээ хяналтын камер нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй. 2022.02.12-ны өдөр хяналтын камеруудаа шинэчилж ажиллагаанд оруулсан. ..Манай байгууллага орсон, гарсан хүмүүсийг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 36 хуудас),

 

     Насанд хүрээгүй гэрч Б.Ба-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу манай аав Бын шүүх хурал болохоос 1 цаг орчмын өмнө ээж Цгийн хамт ...... сумын Хүүхдийн ордонд очиж 30000000 төгрөгийг Т. гэх хүнээс бэлнээр авсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Өөрийн ээж Цтай хамт явж байгаад л тэнд очсон. Харин сүүлд ээжээс асуухад “аавын ялыг хөнгөрүүлэх мөнгө байгаа юм, нөхөн төлбөр” гэж хэлсэн. Тухайн үед Т., С, манай ээж Ц, бид дөрөв хамт байсан. Өөр хүн хамт байгаагүй. Уг 30000000 төгрөгийг Т.ад хэн, хэзээ, хэрхэн өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. Би уг 30000000 төгрөгийг Т.ад хүргэж өгөх үед хамт очоогүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 39 хуудас),

 

      Гэрч Ш.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “Ихэр Од” төв нь хяналтын камертай. Манай байгууллагын хяналтын камерын бичлэг 1 сар хадгалагддаг. Харин 2021 оны 11, 12 сарын хяналтын камерын бичлэг одоо байхгүй. ...Манай “Ихэр Од” төв нь орж гарч байгаа хүмүүсийг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40-41) хуудас

 

      Шүүгдэгч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Бын гэр бүлийн зүгээс Бын өмгөөлөгч болох О.ээр дамжуулж хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэсэн саналыг надад тавьсан. Тухайн үед С нь БОЭТ-ийн сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан учраас би Стой ярилцаж байгаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд өдрийг нь санахгүй байна, 2021 оны 11 дүгээр сарын 22, 23-ны үеэр С эмнэлэгт байхад нь Н эмчээс түр зөвшөөрөл авч “Cosy Mall” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах ресторанд хоол идэнгээ Стой ярилцсан. Тэр үедээ “Бын талаас хохирол нөхөн төлөх талаар ярьж байна, би ганцаараа шийдвэр гаргахгүй, хэрвээ чи зөвшөөрвөл хохирол хэлбэрээр төлж байгаа бол хоёулаа мөнгө авах нь зөв юм аа” гэж хэлээд ярилцсан. ...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00-19:00 цагийн орчим О. өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Тоолоод баглачихсан лацтай мөнгө байсан. Би өөрөө бол тоолж хүлээж аваагүй бөгөөд О өмгөөлөгч 30000000 төгрөг байгаа гэж хэлсэн. Би тэмдэглэл үйлдэж авъя гэж хэлэхэд О өмгөөлөгч хэрэггүй гэж хэлсэн. ...Би уг мөнгийг нь авчихаад ...... сумын 10 дугаар багт байрлах 27-25 тоот өөрийн гэртээ хадгалж байсан. ...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С гэртээ дуудаж уулзаад хохирлын мөнгийг  өөрт нь харуулсан. Тэр үед “энэ 30000000 төгрөгийг үрж болохгүй, давж заалдах шатны шүүх хурал болтол хадгалж байя” гэж хэлсэн. “Давж заалдах шатны шүүх хурлын дараа үнэхээр чамд ирэх ёстой мөнгө бол захиран зарцуулах эрх чинь үүснэ” гэж хэлсэн. Тэр үед С нь аав, ээж хоёр энэ талаар мэдвэл мөнгийг үрэн таран хийчихнэ гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл С нь надтай урьдын адил холбоотой байсан. Тэрнээс хойш С нь надаас зугтаагаад уулзахгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаар явж байхад манай ээж Д.Б над руу уйлаад утсаар залгаад Бын эхнэр Ц манай аавын гэрт очоод намайг 30000000 төгрөг аваад алга болсон гэж хэлсэн байсан. ...Ц надад мөнгө өгснөөсөө хойш “С мэдүүлгээсээ буц” гэж ятга гэж хэлэх болсон. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би томилгоот прокурор Ч.М прокурорт өөрийн 88082238 дугаараас залгаж нөхцөл байдлыг хэлсэн. Тэр үед Ч.М прокурор “тийм зүйл байхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр Ц янз бүрийн дугаараас над руу залгаад байсан. Би 12:40 цагийн орчим би Цг ажил дээрээ дуудаад “мэдүүлгээс буцна гэсэн юм байхгүй” гэж хэлээд сэтгэл зүйчийн өрөөнд уг 30000000 төгрөгийг  тэр хэвээр нь тэмдэглэл үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр үед Ц өөрийн Б.Баясгалан гэх охинтой хамт орж ирж мөнгөө буцааж авсан. Мөн тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. ...Би уг 30000000 төгрөгийг С болон гэр бүлд нь хүлээлгээд өгчихвөл үрэн таран хийчихнэ гэж бодоод гэртээ түр хадгалсан.  Хэрэв уг мөнгийг авбал охины ирээдүйд ашиглах нь зөв гэж бодож байсан юм. ...Өмгөөлөгч О. уг 30000000 төгрөгийг хэнээс авсан талаараа надад юм хэлээгүй. Уг мөнгийг өгөхдөө “Бын гэр бүлээс хохирол барагдуулахаар өгч байгаа шүү” гэж л хэлсэн. ...Би энэ талаар хохирогчийн өмгөөлөгч Л.Лхааганжавд ямар нэгэн юм хэлээгүй. О. өмгөөлөгчийн зүгээс дарамталсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 58-60 хуудас),

 

      Шүүгдэгч Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Энэ Тгэж хүн надад нөхөн төлбөр хохирол төлж барагдуулах ёстой гэсэн учир би тэрийг нь өгсөн юм. 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр 20-д нилээд гарсан байх үед Тнад руу залгаад “уулзмаар байна” гэхээр нь би ажил дээр нь очиж аваад “Ихэр-Од” гэх газар очиж хамт хоолонд орсон. Хоолонд орох үедээ Тбид хоёр хоёулхнаа байсан. “Ихэр-Од”-ын арын вип өрөөнд нь орж хооллосон. Тэр үед Тнадтай ярьж сууж байгаад “хохирол барагдуулах ёстой” гэхээр нь би тэр өдөр нь би өөрөө бэлнээр 30000000 /гучин сая/ төгрөгийг Т-ад өгсөн. Би тэр үедээ ямар дэвсгэртээр мөнгө өгсөн болохоо санахгүй байна. Хоолонд орчихоод гарч ирээд манай машинд суусны дараа би Т-ад тэр мөнгийг нь өгсөн. Хартай цагаантай эрээн өнгийн гялгар уутанд тэр мөнгөө хийсэн байсныгаа өгсөн. Тэгээд би Т-ыг ажил дээр нь буулгачихаад өөрөө гэртээ харьсан. ...Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа мөнгө өгсөн талаараа өмгөөлөгч О.т хэлэхэд надад “яагаад мөнгө өгч байгаа юм, тэгж болохгүй” гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэж Т-ад хандахад Т“энэ хэрэгт заавал нөхөн төлбөр авах ёстой” гээд өгөхгүй байсан. “Өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй, шүүх хурлаас өмнө тэр мөнгөө ав” гээд байсан. Тэгээд би тэр мөнгөө авах гээд нилээд олон удаа Труу залгасан боловч утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байхаар нь би шөнө 22-23 цагийн орчимд Т-ын аав, ээж хоёр дээр очиж ээжтэй нь уулзаж “Т-ад мөнгө өгчихсөн чинь мөнгө буцааж өгдөггүй ээ” гэхэд ээж нь “ийм хэрэг дээр өгсөн авсан хоёр хоёулаа ялтай байдаг юм” гэж надад хэлээд Труу мессеж бичиж байгаа бололтой байсан. Тэр хооронд би Т-аас мөнгөө авъя гэхэд “би хохирогч хүүхдээ эргэх гэж 200000 төгрөг зарцуулсан. Тэрийгээ авъя” гэхээр нь “би тэгвэл тэр мөнгөө аваад үлдсэнийг нь өгчих” гэхэд ерөөсөө өгөхгүй болохоор нь би ээж дээр нь очиж хэлсэн. Ээжтэй нь уулзчихаад удалгүй гэртээ ирээд байж байтал Төөрөө над руу залгаад “чи яахаараа шөнө орой болсон хойно манай хөгшин настай аав, ээж хоёр дээр очдог юм. Танай нөхрийн бузар булай хэрэгт манай аав, ээж хоёр хамаагүй шүү. Тэгээд байвал шүүх хурал дээр чинь би тэр мөнгийг чинь гаргаж ирээд танай өмгөөлөгч, та хоёрыг будаа болгож чадна шүү, насаар чинь хорлоно шүү" гэж орилоод байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан манай нөхрийн давж заалдах шатны шүүх хурал болохоос нэг цагийн өмнө Хүүхдийн төлөө төв дээрээс очиж тэр мөнгөө Т-аас өөрөөс нь очиж авсан. Би охиныхоо хамт очсон. Тнөгөө хохирогч охиныхоо хамт байсан. Би тэр мөнгийг 2021 оны 11 сарын 28-ны орчимд өгсөн.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 78-80 хуудас),

 

    Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 4 хуудас),

 

    Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол (1хх-ийн 5 хуудас),

 

     Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Т.аас гаргаж өгсөн “Хохирогч Сд шүүгдэгч Б гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.02-нд гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийхэнд хүлээлгэн өгөв. 20000 дэвсгэрт-12 боодол х100=1200 ширхэг, 10000 дэвсгэрт-6 боодол х100=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Хүлээлгэн өгсөн: Хохирогч С, ХЁТ Т., шүүгдэгчийн гэр бүл Ц, охин Б.Б” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (1хх-ийн 6-7 хуудас),

 

    2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрч Э.Сын гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (1хх-ийн 8-9 хуудас),

 

    Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/23 дугаартай тодорхойлолт (1хх-ийн 101-102 хуудас),

 

    Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Сын 2021 оны 11 дүгээрсарын 22-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн 9821 дугаартай өвчний түүх (1хх-ийн 105-115 хуудас),

 

     “Юнител” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №05-01/1473 дугаартай “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт” хүргүүлсэн албан бичиг, “Шүүгдэгч Т.ын 88082238 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежийн лавлагаа (1хх-ийн 151 хуудас),

 

     Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/51 дугаартай магадлал (2хх-ийн 7, 10 хуудас),

 

     Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №610 дугаартай “...1. С нь одоогоор F92.0 “ Төрх үйлийн сэтгэл гутрах эмгэг”-тэй байна.

 

      2. С нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэсэн дүгнэлт (2хх-ийн 16-18 хуудас),

 

      Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/182 дугаартай албан бичиг (2хх-ийн 19 хуудас),

 

      “Хөөрхөн  зүрхнүүдийн аян” Төрийн бус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №21/68 дугаартай албан бичиг (2хх-ийн 20-22 хуудас),

 

     Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТЭ/204/2023/ДШМ/07 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (3хх-ийн 102 хуудас),

 

     Шүүгдэгч Цгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөхтэй эсэх лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 37, 184, 2хх-ийн 29, 35, 39 хуудас),

 

     Шүүгдэгч Т.ын хувийн байдлыг тодорхойлсон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 97-100, 103 хуудас),

 

      Шүүгдэгч О.ийн хувийн байдлыг тодорхойлсон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 185, 2хх-ийн 34, 36, 38 хуудас) зэрэг болно.

 

           1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Цг эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс санаачилга гарган О.тэй бүлэглэн тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй Сд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хуурамч, худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 30000000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан, өгсөн гэмт хэргийг, шүүгдэгч О.ийг эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй С Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.аар дамжуулан Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Соор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дамжуулан Т.ад өгсөн нь насанд хүрээгүй хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийг, шүүгдэгч Т. нь 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cozy mall” худалдааны төвд, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч С зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж 30000000 төгрөгийн шан харамж амласан, ятгасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах болох цагаатгах үндэслэл болохгүй. Бусад нотлох баримаар давхар нотлогдсон тохиолдолд үнэлж хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Иймд шүүгдэгч Т.ын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Тиймээс түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилсан. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдахаар шийдвэрлэсэн. Мөн хавтаст хэргийн хүрээнд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Т., насанд хүрээгүй гэрч С нарын мэдүүлгүүдийг няцаасан баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул мэдүүлгийг үнэн бодитой, үндэслэлтэй байна гэж дүгнэхээр байна. Тиймээс шүүгдэгч Ц, Т. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 30 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.ийн өмгөөлөгч О.Санчирбал шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Гэм буруугийн дүгнэлт хэлэхдээ 2 үндэслэлээр гаргана. 1-д Хэргийн үйл баримтын талаар,  2-т Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх тал дээр өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргана. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтэд дурдсанаар 6 төрлийн нотлох баримтыг дурдаж шүүгдэгч О.ийг гэм буруутай талаар дүгнэлт хийж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоохоор хуульчилсан. Дээрх 6 төрлийн нотлох баримтад гэмт хэрэг үйлдсэн гэдэг сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Т.ын өгсөн мэдүүлэгт О. 30 сая төгрөг авчирч өгсөн талаар дурдсан. Энэ нөхцөл байдлын хүрээнд шүүгдэгч Ц мэдүүлэгтээ би 30 сая төгрөг өгсөн талаараа мэдүүлдэг. О.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт дээрх нөхцөл байдлыг үгүйсгэсэн буюу бие биеэ үгүйсгэсэн мэдүүлгүүд өгдөг. Дээрх мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох журмаар мэдүүлэг өгөгчийн мэдүүлгийн эх сурвалж бусад баримтаар тогтоогдож байх хууль зүйн шаардлагатай байдаг. Насанд хүрээгүй хохирогч С мэдүүлэгтээ О. гэдэг хүн 30 сая төгрөг авчирч өгсөн талаарх үйл баримтыг дамжмал байдлаар мэдүүлдэг. Энэ талаар мэдүүлэхдээ хохирол гэдэг талаараа дурдсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйл заасан гэмт хэргийн объектив талын шинжийг үзэх ёстой. Энэ үйл баримтад О. ямар санаа, зорилго, ямар гэм буруугийн хэлбэртэй оролцсон талаар улсын яллагчийг тайлбар өгөхийг хүсье. Дараагийн асуудал нь яллах дүгнэлтэд дурдагдсан буюу О. нь өмгөөлөгчөөр ажиллаж байх үедээ шүүгдэгч Б давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Цтай бүлэглэн насанд хүрээгүй хохирогчид хууль бусаар нөлөөлөх, худал мэдүүлэг өгөхөөр шан харамж амласан гэдгээр зүйлчилсэн. Гол мэдүүлэг өгөх үйл ажиллагаа буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх гэдэг үндсэн шинжийг оруулж ирж байгаа. Гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй харагдаж байгаа. Үүнтэй бол маргахгүй. Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Мөн хуулийн 2.2 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэсэн. Прокурорын яллах дүгнэлт үйлдэж оруулсан гэмт хэрэг нь гэрч, хохирогчийг давж заалдах шатны шүүх дээр зориуд  худал мэдүүлэг өгүүлэх гэж орж ирсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх гээд тусгайлан журамласан ажиллагаа байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4-т “шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно” гэж заасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад би тайлбар уу, мэдүүлэг үү гэж асуусан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны шүүх дээр мэдүүлэг авах ажиллагаа явагддаг. Давж заалдах шатны шүүх дээр мэдүүлэг авах ажиллагаа огт байхгүй шүү. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2021 оны 10 дугаар сард гарсан. Түүнтэй холбоотойгоор шүүгдэгч Бын өмгөөлөгч О.ийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин хийлгэх гэсэн агуулга бүхий гомдол гаргаж гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хэлэлцэж байгаа болохоос биш насанд хүрээгүй хохирогчийг дахин оруулж ирж мэдүүлэг авахаар хуульчилсан процессын ажиллагаа байхгүй. Яагаад гэвэл хохирогчид давж заалдах шатны шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх хуралдаан шиг хууль сануулах ажиллагаа огт байхгүй. Зөвхөн гомдол, эсэргүүцэл гаргасантай холбоотой тайлбараа л хэлдэг. Тэгэхээр тайлбар мэдүүлгийг ялгах хууль зүйн үндэслэл бий болж байна. Тиймээс прокурор Эрүүгийн хуулийг Давж заалдах шатны шүүх дээр мэдүүлэг өгнө гээд төсөөтэй хэрэглээд орж ирж байгаа. Бид прокурорын яллах дүгнэлтэд маргаж байгаа. Давж заалдах шатны шүүх дээр мэдүүлэг өгөх ажиллагаа байвал улсын яллагчийн дараагийн тайлбар дээр сонсъё. Давж заалдах шатны шүүх дээр мэдүүлэг өгдөг, тайлбар биш гэх юм бол хууль зүйн үндэслэлийг сонсоод дараагийн тайлбараа хэлье. Яагаад гэвэл прокурор энэ зургаан нотлох баримтаар энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тухайн шийтгэх тогтоолд нөлөөлсөн, хэргийн бодит байдалд нийцсэн эсэх дүгнэлт хийсэн, эсхүл Эрүүгийн хуулийг тайлбарласан эсэх дээр дүгнэлт хийж байгаа, магадалж байгаа шүүх. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх ямар эрх хэмжээтэй байхыг заасан. Давж заалдах шатны шүүх хэрэв талуудыг мэтгэлцүүлээд, дахин гэрч, хохирогчид хууль сануулдаг процессын заалт байхгүй шүү. Тэгэхээр прокурорын яллах дүгнэлт нь өөрөө төсөөтэй хэрэглэж оруулж ирээд, хуульд байхгүй үндэслэлээр буюу тайлбар авах ёстой юмыг мэдүүлэг гэж тайлбарлаж орж ирж байгаа нь гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр энэ хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч Т.ын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн  талаар “...Миний үйлчлүүлэгч Т.ыг Ц, О. нартай бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cosy mall” худалдааны төвийн зоогийн газарт болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны Өвөрхангай аймгийн ...... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ Б холбогдох эрүүгийн хэргийн насанд хүрээгүй хохирогч С анхан шатны шүүхэд өгсөн өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, уг үйлдлээ гүйцэтгүүлэхийн тулд хөшүүргэ болгож 30 сая төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох, 3.3-т заасан гэмт хэргийг зохион байгуулах гэсэн зүйл хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлтээ оруулж ирсэн. Уг яллах дүгнэлтээр Т.ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй,  гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байгаа. Тухайн гэмт хэргийн объектив шинжийн талаар О.Санчирбал өмгөөлөгч тайлбарлалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг үндэслэл буюу мэдүүлэг авах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах, гэрч, хохирогч, шинжээчээс мэдүүлэг авах ажиллагаа явагдана гээд мэдүүлэг гэсэн хэсэгт хуульчилсан. Дараа нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл гэсэн 34 дүгээр бүлэгт хэнээс, хэзээ, яаж мэдүүлэг авах талаар хуульчилсан. Тухайлбал 35.8 дугаар зүйлийн 11-т шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авна гэж заасан. Мэдүүлэг авах заалт бол үндсэндээ хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд явагдах ажиллагаа. Шүүхийн шатанд мэдүүлэг авах ажиллагаа нь анхан шатны шүүх хуралдааны хүрээнд авагдана гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Шүүгдэгч нар бүгдээрээ давж заалдах шатны шүүх хуралдаанд Б давуу байдал бий болгох зорилгоор урьд анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс нь өөр мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, шан харамж амласан зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Үүнтэй санал нийлэхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ямар ажиллагаа явагдах вэ? гэхээр мэдээж анхан шатны шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоолд оролцогч нараас давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж, тухайн шийтгэх, цагаатгах тогтоолын хууль ёсны үндэслэлтэй эсэхийг хянадаг. Эндээс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэг авах ажиллагаа хууль сануулж явдаг эсэхийг тодруулах хэрэгтэй. Ийм процессын ажиллагаа явагддаггүй. Прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдол дээр тайлбараа хэлээд, прокурор дүгнэлтээ гаргаад, бусад талууд саналаа хэлдэг. Тийм учраас хэргийн зүйлчлэл, оруулж ирж байгаа хэрэг нь гэмт хэрэг мөн үү? гэсэн асуулт дараа нь ямар тайлбар гарч ирэхээс хамаарна. Т.ын үйлдэл, холбогдол нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэх тохиолдолд хүрвэл миний ярьсан зүйлээр гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байна. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй гэж үзэхэд хүрвэл энэ хүн прокурорт мэдэгдээд, хууль бус шаардлага орж ирээд, энэ мөнгийг хохирол төлбөрт өгөөд, авсных нь хариуд араас нь хууль бус шаардлага тавиад, хүүхдийн мэдүүлгийг өөрчлүүлэх, гүтгэсэн гэж хэлүүл, ял шийтгэлийг нь хөнгөрүүл гээд байгаа учир Т. энэ асуудлаа ерөнхий прокурорын орлогчид хэлээд тэрхүү үйлдлийг таслан зогсоочихлоо. Үүнийг гэмт хэрэг гэж үзвэл өөрөө сайн дураараа гэмт хэргийг төгсгөх санаачилга Т.аас гарсан. Эдгээр үндэслэлүүдээр түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Цгийн өмгөөлөгч Р.Шүрхүү  шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Прокурорын яллах дүгнэлтээр Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнийг өмгөөлөгчийн хувьд Цгийн үйлдэлд тохирохгүй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт Ц энэ үйлдлийг санаачилж явсан байдлаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Хоёрдугаарт Ц Т.ад 30 сая төгрөг өгсөн ч энэ үйлдлээсээ хэний ч ятгалгүйгээр сайн дураараа татгалзсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн агуулгаар дүгнэлтээ хэлье. Цгийн санаачилгаар гээд байгаа асуудлын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлэг болох яллах дүгнэлтэд дурдсанаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч Сын мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс харахад Ц өөрөө очоод Т.ад Сд энэ мөнгийг өгье, мэдүүлгээсээ татгалзах байдлаар миний нөхрийн хэргийг хөнгөрүүлээд өгөөч гэсэн зүйл огт нотлогдохгүй байна. Энэ асуудал бол Т., С хоёрын хооронд л болдог асуудал. С мэдүүлэгтээ танихгүй, уулзаж байгаагүй, надад тэгж хэлж мөнгө өгөөгүй гэдэг. Т. мөн мэдүүлэгтээ надад Ц хохирлын мөнгө гэж мөнгө гэсэн байдлаар өгсөн гэдэг. Тэрнээс намайг ингээдэх, хэргийн байдлыг өөрчлүүлээд өгөөч, би ийм мөнгө өгье гэдэг байдлаар мөнгө өгсөн гэсэн зүйл бас байхгүй. Тэгэхээр үүнийг Ц санаачилсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдохгүй байна гэж үзэж байна. Дараагийн асуудал нь Ц хувийн байдлын хувьд хууль, эрх зүйн мэдлэггүйгээс гадна бүрэн дунд боловсролтой хүн. Хууль, эрх зүйн мэдлэг битгий хэл хохирогч, мэдүүлэг, давж заалдах шатны шүүх хуралдаан ямар журмаар явдаг, хэн юу гэж хэлдэг, Бын хэрэг дотор хохирол төлбөр юу байгааг ерөөсөө мэдэхгүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Мөн хавтаст хэрэгт ч байгаа. Харин Т.ын хэлснээр хохирол төлдөг, тэгвэл хөнгөрөх боломж байдаг гэсэн үндэслэлийг 3 хүүхдийнх нь эцэг болсон, олон жилийн ял авсан хүнд мөнгө өгдөг юм бол хууль мэддэг хүн, энэ хүнийг хариуцаж ажиллаж байгаа хүн ингэж хэлж байгаа болохоор хэлсэн мөнгийг нь өгчих юм бол яадаг юм гэсэн үүднээс хэлсэн хэмжээгээр нь буюу эхлээд 15-20 сая төгрөг, дараа нь 30 сая төгрөгийг аваачиж өгсөн. Ингэж аваачиж өгчихөөд 2 хоногийн дараа буруу юм байна, ингэж өөрчлөгдөнө гэж байдаггүй юм байна, би өөрөө өртэй хүн байж өчнөөн хүүтэй зээл авч мөнгө өгөх болохгүй юм байна гээд өөрөө хэний ч ятгалаг, шаардлагагүйгээр мөнгөө буцааж авъя гэсэн шаардлагаа Т.ад тавьсан. Уг мөнгө бол очих ёстой хүн болох Сд очоогүй. Т.ад байхад шаардлагаа тавьсан. Уг нь бол Сд өгсөн байх ёстой мөнгө. Шаардлагаа тавиад байхад Т. мөнгөө буцааж өгөхгүй байсан учир энэ асуудал эцсийн эцэст ийм болсон. Энэ үйлдлийг юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр өөрөө сайн дураараа татгалзаж буцаагаад мөнгөө авсан, үйлдлээсээ татгалзсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасантай тохирч байна. Энэ үндэслэлээр Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нөгөө хоёр өмгөөлөгчийн хэлээд байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан мэдүүлэг өгөхөөс татгалзах гэж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдахгүй. Нэг ёсондоо мэтгэлцээн огт явагдахгүй, гарсан гомдол, эсэргүүцлийн үндэслэлтэй эсэхийг шалгаж шийдвэрлэдэг. Тийм учраас мэдүүлгээсээ татгалзуулах гэж өгсөн мөнгө байх ёстой гэж улсын яллагч үзээд байгаа нь үндэслэлгүй. Мэдүүлэг гэж миний үйлчлүүлэгч Ц ч мэдэхгүй. Мэдүүлэг гэж юу байдаг, тайлбар гэж юу байдаг, давж заалдах шатны шүүх хуралдаан ямар журмаар явагддаг, хохирол төлбөрийн талаар мэдэхгүй. Зүгээр л өгсөн мөнгөнөөсөө татгалзсан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгчО., Ц, Т. нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О., Т., Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг  дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 61/А дугаартай яллах дүгнэлтэд  “шүүгдэгч О.ийг өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн ... насанд хүрээгүй С Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.аар дамжуулан Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан” гэж,

           Шүүгдэгч Цг  “...насанд хүрээгүй С  Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан” гэж,

 

           Шүүгдэгч Т.ыг  “...О., Ц нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соsy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч С “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь  чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургуулийн төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх зэргээр өмнөх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан” гэжээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирлын” талаар тусгахаар заасан.

 

           Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, тус тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Ц нь насанд хүрээгүй хохирогч С түүний хууль ёсны төлөөлөгч Т.аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан уу,

 

          Шүүгдэгч О. нь насанд хүрээгүй хохирогч С түүний хууль ёсны төлөөлөгч Т.аар дамжуулан Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан уу,

 

          Шүүгдэгч Т. нь шүүгдэгч Ц, О. нарыг насанд хүрээгүй хохирогч С зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр гуйсны дагуу насанд хүрээгүй хохирогч С 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соsy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ ятгасан уу,

 

          Эсхүл шүүгдэгч Т., О., Ц нар нь бүлэглэн насанд хүрээгүй хохирогч С зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соsy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Т.ын гэрт ятгасан уу гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байна.

 

            Мөн шүүгдэгч Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Соор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг тухайн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч О.ээр дамжуулан Т.ад өгсөн,

Шүүгдэгч О. нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Соор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дамжуулан Т.ад өгсөн” гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн.

Шүүгдэгч Т. нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр “О өмгөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүүхдийн ордон дээр 30000000 төгрөг авчирч өгсөн” гэж,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр “О өмгөөлөгч 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хүүхдийн ордон дээр 30000000 төгрөг авчирч өгсөн” гэж,

Шүүгдэгч Ц нь шүүх хуралдаанд “...Би энэ мөнгийг Т.ад 11 дүгээр сарын 24-ний өдөр хүүхдийн ордонд машинтай өөрөө аваачиж өгсөн” гэж,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  “...2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр 20-д нилээд гарсан байх үед Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр-Од” гэж газар Тбид хоёр хамт хоолонд орсон юм. “Ихэр-Од”-ын арын вип өрөөнд нь орж хооллосон. Тэр үед Тнадтай ярьж сууж байгаад хохирол барагдуулах ёстой гэхээр нь би тэр өдөр өөрөө бэлнээр 30000000 төгрөгийг Т-ад өгсөн. Хоолонд орчихоод гарч ирээд манай машинд суусны дараа би Т-ад тэр мөнгийг өгсөн. Хартай цагаантай эрээн өнгийн гялгар уутанд тэр мөнгөө хийсэн байсныгаа өгсөн.” гэж тус тус мэдүүлсэн.

            Мөн хэрэгт Т.ын мөрдөгчид гаргаж өгсөн “Хохирогч Сд шүүгдэгч Б гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.02-нд гаргаж өгсөн 30000000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөв. 20000 дэвсгэрт-12 боодолх100=1200 ширхэг, 10000 дэвсгэрт-6 боодолх100=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Хүлээлгэн өгсөн: Хохирогч С, ХЁТ Т., шүүгдэгчийн гэр бүл Ц, охин Б.Б” гэсэн баримт авагджээ.

 

Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т. нь шүүгдэгч О.ийг өөрт нь 30000000 төгрөг аваачиж өгсөн гэх хугацааг “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр авчирч өгсөн” гэж,

Мөн шүүгдэгч Ц нь Т.ад мөнгө өгсөн гэх газраа “Хүүхдийн ордон”, “Ихэр од” гэдэг хоолны газрын гадаа” гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, хэн, яаж үйлдсэнийг бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй байна гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа боловч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж”, тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж,

 

           Шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа боловч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж, тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж зөрүүтэй бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

 2. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  шүүгдэгч О. нь хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгсөн гэмт хэргийг хэнтэй бүлэглэж, хэрхэн яаж үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Сын өгсөн “...Шөнө О. өмгөөлөгч эгчид нь авчирч өгсөн гэж хэлж байсан. О өмгөөлөгч надтай уулзаж, утсаар ярьж байгаагүй” гэсэн,

            Мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан санаж байна. Ямар ч байсан хагас сайн өдөр байсан юм. Өглөө 9 цаг өнгөрч байх үед Тэгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд ...... сумын 10 дугаар баг мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас Тэгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж “энд нэг боодолтой нь 2000000 төгрөг байгаа. О. өмгөөлөгч надад авчирч өгсөн” гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд  насанд хүрээгүй гэрч С нь шүүгдэгч О.ийг өөрийг нь зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, ямар нэгэн байдлаар уулзаж, эсхүл утсаар ярьж ятгасан болон хэн нэгэн хүнээр дамжуулж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан” талаар мэдүүлээгүй байна.

 

           Насанд хүрээгүй гэрч Сын өөрийн хууль ёсны төлөөлөгч Т.аас сонссон зүйлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт бөгөөд хэрэгт түүний мэдүүлгийг давхар нотолсон баримт авагдаагүй байна.

 

           Шүүгдэгч Т. шүүх хуралдаанд “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 18-19 цагийн орчимд О. өмгөөлөгч хар хувцастай, хар цүнхэн дотор цагаан тортой 30000000 төгрөг хийчихсэн Хүүхдийн ордны 1 давхарт байдаг зөвлөгөө өгөх өрөөнд өөрөө оруулж ирж өгсөн. ...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан болох байсан. О. өмгөөлөгчөөр дамжуулаад Ц “энэ охиныг мэдүүлгээс нь буцаа, Амарзаяа Отгондолгор хоёр баян хүнтэй унтахаар их мөнгө болдог юм байна лээ гэж үг зааж өгч худлаа мэдүүлэг өгүүл” гэж намайг янз бүрийн утаснаас буюу 90181133, 86198226, 99900638 зэрэг дугааруудаас залгаж, удаа дараа дарамталж хүүхдээр худал мэдүүлэг өгүүлэхийг завдуулж байсан. ...Ц янз бүрийн дугаараас намайг хүүхдээ мэдүүлгээс буцаа, Быг гүтгэсэн гэж хэлүүл гэж яриад байсан О. тэгж ингэж мэдүүлэг хэлээрэй гэж үг зааж өгөөгүй.  Ц хүүхдийг мэдүүлгээс нь буцаа, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Б гэдэг хүнийг гүтгэсэн гэж хэлүүл гээд байсан” гэж,

 

            Шүүгдэгч Т.  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Бын гэр бүлийн зүгээс Бын өмгөөлөгч болох О.ээр дамжуулж хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэсэн саналыг надад тавьсан. ...Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00-19:00 цагийн орчим О. өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Тоолоод баглачихсан лацтай мөнгө байсан.” гэж,

 

            Мөн гэрчээр “...Ц над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “Cosy mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би С охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. ...Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа Ц руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн.Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч О. над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30000000 төгрөг өгч байна” гэсэн. Тэгээд би Хүүхдийн ордны 1 давхарт зөвлөгөө өгөх өрөөнд мөнгийг хүлээж авсан. Би тэр мөнгийг гэртээ аваачиж тавиад хадгалсан” гэж тус тус мэдүүлжээ.

 

             Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т. нь шүүгдэгч О.ийг өөрт нь 30000000 төгрөг аваачиж өгсөн гэх хугацааг “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр авчирч өгсөн” гэж, мөн шүүгдэгч Цг О.ээр дамжуулж худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шүүгдэгч О. нь С худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаагүй, үг зааж өгөөгүй” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч О.ийг насанд хүрээгүй хохирогч С худал мэдүүлэг өгүүлэхээр хаана, хэзээ, хэрхэн яаж ятгасан талаар мэдүүлээгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

          

           Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.ийн зүгээс насанд хүрээгүй хохирогч Соор зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд түүнд ямар идэвхтэй үйлдлээр хэрхэн яаж нөлөөлснийг тогтоогоогүй байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан.

           Шүүгдэгч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “О. нь 30000000 төгрөгийг хүүхдийн ордонд авчирч өгсөн” гэсэн мэдүүлгийг давхар нотолсон, эргэлзээгүй шалгаж тогтоосон өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд зөвхөн түүний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч О.ийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

           3. Прокурор шүүгдэгч О., Ц, Т. нарыг эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч С Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан, өгсөн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ нь дараах үндэслэлээр няцаагдаж байна.

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б холбогдох эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.ийн гомдлоор 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч С нь Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй, харин тайлбар гаргасан болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/51 дугаартай магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч болно” гэж,

Мөн хуулийн 35 дугаар бүлэгт анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг сонсоно”

Мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно” гэж тус тус хуульчилснаас үзэхэд гэрч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед мэдүүлэг өгөхөөр, харин давж заалдах шатны шүүхэд зөвхөн тайлбар гаргахаар хуульчилсан байна.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх ... зорилгоор өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон ба өөрөөр хэлбэл зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд гэм буруутай этгээд хохирогчид хүч хэрэглэх, заналхийлэх, сүрдүүлэх, ятгах, шан харамж амлах зэрэг идэвхтэй үйлдлээр түүнд хууль бусаар нөлөөлсөн байхыг ойлгоно.

Иймд шүүгдэгч О., Ц, Т. нарыг эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч С Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан, өгсөн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðын газраас шүүгдэгч .............. овгийн С-ын Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч ........ овгийн Т-ийн Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 

 

Шүүгдэгч ............... овгийн Г-ын Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2226000000016 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц, О., Т. нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц, О., Т. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

            Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн  1, 2  дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

           1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðын газраас шүүгдэгч ............овгийн С-ын Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч ........... овгийн Т-ийн Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 

 

Шүүгдэгч ............ овгийн Г---ын Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2226000000016 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

 2.  Шүүгдэгч Ц,  О., Т. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц, О., Т. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол, эмэргүүцэл гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ