Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав, Б.Болортуяа,

Улсын яллагч Б.Буяндалай,

Гэрч Б, Х,

Иргэний хариуцагч Л,

Шүүгдэгч Л, түүний өмгөөлөгч Р.Машлай,

Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Д-ийн Л,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн З-ийн Б нарт холбогдох 2126000490228 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ...................... ажилтай, ам бүл.., ........... хамт Өвөрхангай аймгийн ............. сумын ... дугаар багийн .... дүгээр байрны ...тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Д-ийн Л.

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ..................... ажилтай, ам бүл .., .............. хамт Өвөрхангай аймгийн ............ сумын ..... дугаар багийн .. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны ..дугаар сарын ..-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн,  М овгийн З-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л нь нийтийн албан тушаалтан буюу ................... ажиллаж байхдаа  2017 оны 11 сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 кг-ын савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17 кг-ын савлагаатай 11 ширхгийг 15675000 төгрөгөөр тооцож “Т” ХХК-иас өөрийн танил Хаар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж,

 

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн ..............р сумын нутаг дэвсгэрт байрлах “__________” ТӨХК-ийн албан байран дотор “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301,  А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 килограмм замын будгийг “Ө” ХХК-иас килограммыг нь 8,500 төгрөгөөр бодож худалдан авах шууд гэрээ байгуулах тухай” тушаал гарган,  2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Замын будаг нийлүүлэх гэрээг Өвөрхангай аймгийн ....................дарга Бтай үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий төрсөн эгч З.Э-ы нөхөр Н.Б-ийн эзэмшлийн “Ө” ХХК-тай гэрээ байгуулан, улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3281 дугаартай даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18275000 төгрөгийг “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь харилцах ............ дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр нь гаргуулан авч “Т” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15675000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, урьд “Ө” ТӨХК-нд хувийн том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж өгч байсан иргэн Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Б нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн .................. даргаар ажиллаж байхдаа “..........” ТӨХК-ийн ............ Лтай үгсэн тохиролцож, түүнийг нийтийн албан тушаалтан буюу  “...........” ТӨХК-ийн ............ ажиллаж байхдаа 2017 оны 11 сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 кг-ын савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17 кг-ын савлагаатай 11 ширхгийг 15675000 төгрөгөөр тооцож “Т” ХХК-аас өөрийн танил Хаар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж,

 

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн А сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ө” ТӨХК-ийн албан байранд “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 килограмм замын будгийг “Ө” ХХК-иас килограммыг нь 8500 төгрөгөөр бодож худалдан авах тухай” тушаал гарган,  2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Замын будаг нийлүүлэх” гэрээг “Ө” ХХК-тай байгуулан, улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3281 дугаартай төлбөрийн даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18275000 төгрөгийг “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь харилцах ... дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр гаргуулан авч “Т” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15675000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1000000 иргэн Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дүр эсгэсэн гэрээ байгуулах шууд гэрээ байгуулах компани олж өгөхөөр урьдчилан амлаж, өөрийн хамаарал бүхий буюу төрсөн эгч Эы нөхөр Бгийн эзэмшлийн “Ө” ХХК”-ийг санал болгосны үндсэн дээр тухайн компанитай шууд гэрээ байгуулах, харилцах дансыг ашиглан мөнгөн гүйлгээ хийх боломж нөхцөлийг олгосон, мөн авто замын будгийг өөрийн хариуцан ажиллаж байсан Өвөрхангай аймгийн А төвийн агуулахад хадгалах зэргээр дэмжлэг үзүүлэн  хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Миний бие энэ хэрэгт өөрийн биеэр 2-3 удаа тайлбар өгч байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гэрч Хыг оролцуулж өгнө үү гээд хүсэлт гаргасан. Гэрч Х нь энэ будгийг хэрхэн нийлүүлсэн, хэзээ явуулсан, хаана хадгалуулсан, сүүлд будаг явуулсан мөнгийг нь Л-аас авах талаар уулзаад өгөөч гэсэн учраас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэж байсан юм. Хавтаст хэрэгтэй танилцаж байхад Х, Х 2 энэ будгийг явуулаад, хадгалуулаад, ачуулаад гээд харахаар эд нар хүнээс будаг аваад зараад дундаас нь ашиг олох гэж байсан гэж харагдаад байгаа. Тэгээд будгийнхаа эцсийн үнээ тогтоож чадаагүй байж байгаад Х нь нас барсан. Энэ шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр ороод байгаа Л гээд энэ залуу тухайн будгийг ачиж ирээд тээврийн хөлсөө авч чадахаа байсан. Иймэрхүү байдалтай байна. Будгийг энд ирэхэд хүлээж авсан хүмүүс байгаа. Тэд нарыг хүлээж аваад Хтай гэрээ хийсэн үү, хийгээгүй юу, сарын хэдэн төгрөгөөр хадгалахаар тохирсон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хүлээж авсан байдаг. Тэгээд сүүлдээ тэд нар складны түрээсээ авч чадахаа байгаад арга буюу “Х ахтай та 10 жилд хамт сурч байсан юм байна лээ. Та тэр мөнгийг аваад өгөөч ээ” гээд надад дээр ирсэн. Ийм л асуудал байгаа. “Т” ХХК-ийн гаргасан үнэ нь зөвхөн гадаадаас оруулж ирсэн барааны үнэ. Энэ будаг нь 430 километр зөөвөрлөгдөөд ирсэн. Ачаа тээврийн хөлс, агуулахад хадгалсан хөлс зэрэг нийлж байж үндсэн үнэ нь гарч ирнэ. Энэ будаг чинь 2 жил хадгалагдсан. Зарим мэдүүлэг дээр 1 жил хадгалсан гэж байна лээ. Энэ будгийг дулаан газар хадгалахгүй хөлдөөчих юм бол дараа нь ашиглах боломжгүй болдог. Би энэ хэргийг шийдээд өгөөч ээ гээд Х, Ү, Б гээд байцагч нарт удаа дараа энд хүлээж авсан хүмүүсийг шалгаад өгөөч ээ гэхээр асууж өгдөггүй. Сүүлд мөнгө шилжүүлэх асуудалд Х өөрөө мэдүүлэг өгөх байх. “Т” ХХК-руу мөнгө шилжүүлэх үү гэхээр 2, 3 хүн мөнгө нэхээд байгаа юм аа. Хэн нь болохыг мэдэхгүй байна. Наад мөнгө чинь олдохгүй 2 жил болж байна гээд ярьж байсан. Тэгээд энэ болгоныг асуугаад өгөөч ээ гээд Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, прокурорын шатанд 2 удаа, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хүсэлтүүд гаргаж байсан. Би үүнийг гэмт хэрэг гэж харахаасаа өмнө үнэн зөвийг нь олоосой гэж бодож байна. Хавтаст хэргээс харахаар Л дарга 12500 төгрөгөөр 1 кг будаг авна гээд тендер авч байсан юм байна лээ. Энэ будаг нь 8500 гэхээр 1 кг будгаас 4000 төгрөгийн хямдралтай байгаа юм. Үүний учрыг бас олоод өгөөч ээ гээд М прокурорт 2 удаа хүсэлт гаргасан. А гээд туслахад нь хүсэлт гаргаж өгөхөд “таны хүсэлтийг чинь шүүх рүү хэрэгтэй чинь шилжүүлнэ” гэсэн. Тэгээд ямар ч ажиллагаа байхгүй байж байгаад өнөөдөр ингээд шүүхэд ороод ирсэн байна.  Улсын яллагч, шүүгч нарыг энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө гэж хүсэж байна. Над руу Х яриад наад руу чинь будаг явуулсан юм. Тэгсэн хадгалуулж байсан чинь “манай Х өнгөрчихлөө. Наад будгийг чинь зараад тэндээс нь хадгалах хөлсийг нь төлөх ёстой юм. Тэгсэн намайг тэр хүмүүс шүүхэд өгнө гээд утасдаад ажил хийлгэхээ байлаа. Чи тэр будгийг аваад Лд өгөөдөх өө” гэхээр нь Лд хэлэхэд “манайх өвлийн улиралд будаг авах боломжгүй. Тэр дулаан байрандаа хадгалаад байж бай” гэсэн. Сүүлд тэр залуу нь намайг хөдөө явж байхад над руу яриад “энэ будгаа авахгүй бол гаргаж хаялаа шүү” гээд байхаар нь “би сахиул руу яриад хэлээд өгье. Болохгүй бол манайд аваачаад буулгачихаа” гэж хэлсэн. Тэр будаг хадгалсан гээд байгаа залуу эхлээд над руу яриад ”энэ хүмүүс чинь нэг нь ч утсаа авахаа байлаа. Х гээд байгаа нь нас барсан дуулдаад байна. Та эд нарыг олоод өгөөч ээ” гэсэн. Х гээд байгаа нь Өвөрхангайн залуу. Хтай будаг нийлүүлсэн гээд байгаа Х нь манай нөгөө ангийн залуу байгаа юм. Бид олон жил уулзаагүй. Тэгэхдээ би аав ээжийг нь мэднэ. Тэгээд би Х руу ярихад энэ залуу ингээд байна  гэдгийг хэлсэн. Х өмнө нь надад “наана чинь будаг очсон Лд хэлээд мөнгийг нь олоод өгөөч ээ. Би Лтай холбогдох гэхээр утас нь холбогдохгүй байна” гэж хэлж байсан юм.  ...Төрийн өмч, хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авахад ямар дүрэм журмын дагуу явдаг талаар би одоо л ойлголттой болж байгаа. Тухайн үед мэддэггүй байсан.” гэв.

 

Шүүгдэгч Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэгдүгээрт би Х гэдэг хүнээр огт будаг зуучлуулж аваагүй. Үүнийг би мэдүүлэг өгөх болгондоо хэлдэг. Би будаг байна уу гэж Х гэдэг хүнээс асууж ч байгаагүй. Би талийгаач Х гэдэг залууг таньдаг байсан. Энэ залуу ч мөн надтай будаг заръя гэсэн зүйлийг ярьж байгаагүй. Х гэдэг хүн 2017 онд Улаанбаатар хотод болсон шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхад “надад замын цагаан будаг байна, худалдаж аваач” гэж гуйсан. Тэгэхээр нь би “манайд тийм төсөв хөрөнгө байхгүй. Хууль дүрэмтэй тендер сонгон шалгаруулж авдаг. Будаг авахгүй” гэж хэлсэн. Үүнийг ч би мэдүүлэг өгөх болгондоо хэлдэг. Дараа нь 2018 оны өвөл дахин шинэ жилийн үеэр Х дахин гуйхад би манайх мөн л төсөв хөрөнгө байхгүй. Манайх худалдаж авах боломжгүй. Яагаад гэхээр ямар зам эвдрэл гарсан байна уу? гэдгийг хяналтын инженерүүд яваад төлөвлөгөө батлаад тэрний дагуу яамнаас санхүүжилт аваад үүний дагуу ажлаа гүйцэтгэдэг. Яллах дүгнэлт дээр Хаар зуучлуулан намайг өөрөө энэ хэргийг санаатайгаар эхлүүлсэн мэтээр үйлдсэн болохоор би энэ тайлбарыг хэлж байна. Хоёрдугаарт энэ будаг хэзээ, хаана, хаагуур дамжаад Өвөрхангай аймагт ирснийг би огт мэдээгүй. Гэнэт л Өвөрхангайд ирсэн байна. Хаана байна гэсэн чинь А үндэсний төвийн агуулахад байна гэсэн. 2017 оноос яригдсан зүйл 2019 онд ирсэн байна гэсэн. 2019 оны 05 дугаар сард би будаг авахаар болсон. Яагаад гэхээр 2019 оны манай график төлөвлөгөөнд цагаан будаг тэмдэглэгээний ажил хийгдэхээр болсон учраас будаг авахаар болсон. Яагаад 05 дугаар сард будаг авсан бэ? гэхээр манай график төлөвлөгөөг яамнаас хугацаатай тавиад өгчихдөг. Зам тээврийн хөгжлийн яамнаас батлагдсан график төлөвлөгөөний дагуу бид бүхэн 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор график төлөвлөгөөнд хийгдсэн тэмдэг тэмдэглэгээний ажил, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хийгдэж дууссан байх ёстой. Тийм учраас би будаг авах болсон. Тэр үед улсад Ковид-19 гараад будаг ховор байсан. Би Х, Б хоёроос будаг ирсэн байна гэсэн болохоор будаг чинь байгаа юу? гэж асуусан. Тэгэхэд А үндэсний төвийн агуулахад байна гэсэн. Би будгийг худалдаж авахдаа Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.5 дугаар зүйл, 35.1 дүгээр зүйлийн 4 хэсгийг үндэслэж авсан. Би толгой мэдээд өөрийнхөө ажлын байранд шууд гэрээ байгуулсан зүйл байхгүй. Манай үнэлгээний хороо, инженерүүд бүгд сууж байгаад хуралдсан. График төлөвлөгөөнд тусгагдсан ажил шахагдаад байгаа учраас будгийг худалдаж авч ажлаа хийхгүй бол болохгүй байсан. Одоо үед цахим орчин хөгжсөн. Бид үнийг нь судалсан. Тухайн будаг хамгийн хямд үнэтэй будаг байсан. Тэр үед агуулахад хадгалагдаж байсан будгийг би нярав Э, ерөнхий инженер Б нарыг явуулж чанарын шаардлага хангаж байна уу? гэж үзүүлсэн. Тэгэхэд А төвийн нярав Х гэж хүн байсан. Одоо ч байгаа байх. Тэгээд тэр хүмүүс 2 талаасаа очиж үзээд чанартай будаг байна гэж надад ирж хэлсэн. Би захирлын зөвлөлөө хуралдуулаад тухайн будгийг авах шийдвэр гаргасан. Шийдвэр гаргахдаа би дээрх хуулийн 2 зүйл заалтыг улсын чанартай авто замын засвар хийх гэж байгаад үндэслээд гэрээ байгуулж худалдаж авсан. Хожим нь би Авлигатай тэмцэх газар мэдүүлэг өгч байхад та энэ будгийг худалдаж авахдаа ямар нэгэн гэрээ шийдвэрээр худалдаж авсан уу? Ямар хуулийг үндэслэл болгосон бэ? гэж Х гэдэг мөрдөгч надаас асуусан. Би тэгэхээр орон нутагт байгаа өөрийнхөө ажилтнууд руу ярихад манай ажилтнууд тухайн захирлын зөвлөгөөний хурлаас гарсан шийдвэрийн дагуу холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж хийгээгүй байсан. Ийм асуудал үүссэн. Тэр нь үнэлгээний хороотой холбоотой, үнийн саналтай холбоотой зүйлүүд байсан байх. Төрийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.5 дугаар зүйл, 35.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтууд нь байгалийн гаралтай хүчин зүйл тохиолдсон үед авч болно. Мөн улсын чанартай авто замын ажлыг гүйцэтгэхэд энэ зүйл анги хамаарахгүй гэсэн зүйл ангийг баримталж гэрээ байгуулсан. Гуравдугаарт манайх график төлөвлөгөөнийхөө дагуу будгийг худалдаж аваад ажлаа хийгээд гүйцэтгэлээ бичдэг. Бүх ажилд гүйцэтгэл бичдэг. Гүйцэтгэлээ Улаанбаатар хот руу явуулаад Зам тээврийн хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн яамны тодорхой хяналтын инженерүүд нь үзээд гарын үсэг зураад санхүүжилт хийгддэг. Санхүүжилт нь тэгж оройтож орсон нь ийм учиртай. Би “Т” ХХК-г огт мэдэхгүй. Энэ компани ямар ч учиртай гэнэт гарч ирээд мөнгө шилжүүлснийг би мэдэхгүй. “Ө” ХХК-тай Х, Б гэдэг хоёр хүнтэй холбоотойгоор гэрээ байгуулсан. Би хадгалсан агуулахын мөнгө үү, тээврийн мөнгө үү гэдгийг нь мэдэхгүй. Энэ будаг ийм үнэтэй байна шүү гэдэг үндэслэлээр “Ө” ХХК-тай гэрээ байгуулсан. Тухайн компани руу 2 хувааж мөнгийг нь хийсэн. Дараагийн асуудалд Б гэдэг хүнийг Б надаас гуйсан юм. Жолоочоо явуулаад манай эгчээс мөнгө аваад өгөөч ээ гэсэн. Тэр мөнгийг шилжүүлсний орой нь гуйсан. Тэгээд би Быг жолоочгүй байгаа юм байна гээд Бид хэлээд мөнгийг нь авч ирээд өгөөрэй гэсэн. Л гээд энэ залуу нь манайд олон юманд тээвэр хийдэг. Б надад 1600000 төгрөгийг даргадаа өгөөрэй гээд авчирч өгсөн гэсэн мэдүүлэг байсан. Б надад ерөөсөө тийм мөнгө авч ирж өгөөгүй. Үүнийг би мөрдөн байцаагчид дахин дахин хэлсэн. Прокурорт би үүнийг дахин шалгаж өгөөч ээ, нүүрэлдүүлж мэдүүлэг аваач ээ гээд хүсэлт гаргаж байсан. Үүнийг прокурор хангаагүй юм” гэв.

 

Иргэний хариуцагч Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би энд буруу ойлголттой хүний үгэнд орсон байна. Үүнийг шүүх хуралдаанд орж байж ойлголоо. Би “....” ХХК-тай болон хувиараа ачаа тээвэр явуулдаг. Намайг ажлаа гүйцэтгэж явахад Л дарга залгаад “будаг зөөсөн гээд асуудал гарах байх шүү, тэгэхээр нь будаг зөөсөн гээд хэлээрэй” гэхээр нь би “асуудалгүй юм бол тэгье” гэсэн. Тэр нь явсаар байгаад энэ асуудалд хүрлээ. Би харин тэр будгийг ерөөсөө зөөгөөгүй. Тэгж хэлээрэй гэж хэлснийх нь дагуу хэлсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын байцаагч нарт ч гэсэн өмнө нь хэлснээрээ танилцуулсан. Би хавтаст хэрэгтэй танилцаагүй учраас ерөөсөө мэдээгүй байж. Байцаагч нар асуулт асуухад энэ хүмүүсийн хэлснийг л би хэлсэн. Тээврийн зардал болох 1000000 төгрөгийг аваарай гэсэн. Дараа нь Б яриад “энэ 1000000 төгрөгийг би чамд өгсөн байх ёстой юм байна шүү, авсан гэж хэлээрэй” гэхээр нь би тэгж л хэлсэн” гэв.  

 

Гэрч Х  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны шинэ жилээр манай найзууд уулзацгаасан. Талийгаач Х, би, Л мөн олон найзууд байсан. Тэгэхэд Л “сайн чанарын замын будаг олдох уу? Олдвол хэлээрэй” гээд тэгж байсан. 2018 оны намар Х “гайгүй будаг олчихлоо. Өвөрхангай руу явуулна нийт 15000000 төгрөгийн үнэтэй будаг явуулна” гэж байсан. Тэгээд 2018 онд “будгийнхаа мөнийг авах гэсэн Л утсаа авдаггүй” гэхээр нь би залгаад бас утсаа авахгүй байсан юм. Тэгээд тэр намар нь Х гээд залуу нас барсан. Тэрнээс хойш хүмүүс будгийнхаа мөнгийг авъя гээд утасдаад эхэлсэн. О гээд хүн над руу яриад “миний нэг будгийн мөнгө байх ёстой. Х нас барсан мөнгөө яаж авах уу?” гэхээр нь би Б руу яриад “будгийн мөнгийг нь олоод өгөөч ээ” гэж хэлсэн. Тэгээд Б буцаж яриад “тэр будгийг нь “Ө” ТӨХК хэрэглэсэн юм байна. Мөнгийг нь өгье гэхээр санхүүжилт байхгүй гэж байна. Санхүүжилт орохоор нь дансанд нь хийчихье гэж хэлсэн. 2019 оны сүүлээр мөнгө нь орсон” гээд Б хэлсэн. Тэрнээс хойш би тэр будгийн араас яваагүй орхисон. 2021 оны хавар “будгийн мөнгөнөөс хадгалалт тээвэрлэлтийн мөнгө өгсөн шүү” гээд Б утсаар тэгж хэлсэн. Тэгэхээр нь би “юун хадгалалт тээвэрлэлт вэ? Нөгөө хүний мөнгийг нь бүтэн өгсөн юм уу?” гэсэн чинь “өгсөн” гэсэн. Тэгээд тэрнээс хойш тэр талаар яриагүй. 2021 оны 08 дугаар сард намайг Авлигатай тэмцэх газраас дуудаад байцаалт авсан. Би тэгж л будгийн асуудлаар ийм зүйл болсон гэж мэдсэн. Байцаагч “чи тэрэнд нь оролцсон уу” гэхээр нь “оролцоогүй, огт мэдэхгүй” гэж хэлсэн. “Мөнгө авсан уу” гэхээр нь “аваагүй” гэсэн. Би талийгаачийг будаг олоод өг гэхээр нь 15000000 төгрөгийн үнээр “....” ТӨХК-д нийлүүлсэн байх гэж ойлгосон.” гэв.

 

Гэрч Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед намайг ажилтай гадуур явж байхад Б гэдэг хүн над руу ярьсан. “Ахын дүү хүн ирэх байх шүү. Хүн ирвэл чамаас НӨАТ-ийн мөнгө 2600000 төгрөг гэсэн зүйл асуух байх” гэсэн. Тэгэхээр нь би “ямар учиртай, юу билээ гэхэд” “НӨАТ-ийн мөнгөний асуудлаар юм асуух байх, тэгэхээр нь чи тэгээд ингээд хэлчихээрэй” гэсэн. Тэрийг нь би хэлсэн. ...Тухайн өдөр гэртээ байж байсан чинь Б дарга залгаад “ахын дүү хүн ярих байх шүү, НӨАТ-ийн мөнгө 2600000 төгрөгийн талаар юм асуух байх. Тэрэнд ахын дүү миний хэлснийг очоод хэлчихээ. Өөр асуудал байхгүй гэсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний мэдэхээр 2019 онд “Ө” ТӨХК ашигтай ажилласан, ........... Л ажил үүргээ сайн гүйцэтгэсэн. Мөн жил бүр тус байгууллагын санхүүгийн тайланд эрх бүхий аудитын байгуулагаас шалгалт хийдэг бөгөөд шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй. Зам засварын ажилд жил бүр будаг хэрэглэгддэг. Л захирлын хувьд одоо ч гэсэн сайн ажиллаж байгаа, жил бүрийн төлөвлөгөөгөө байнга биелүүлж, давуулан биелүүлэн ажилладаг захирал байгаа юм. Л нь “Ө” ТӨХК-ийг сайн удирдаж ашигтай ажилладаг, жил бүрийн контрактын гэрээний үүргээ заалт бүрээр нь ханган биелүүлж ажилладаг. Хуулийн байгууллагаас шалгаад хохирол тогтоогдвол түүнийг төлүүлэх нь зүйтэй. Миний хувьд нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 107 хуудас)

 

Гэрч Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “Ө” ХХК нь 2019 онд Өвөрхангай аймгийн ...... төрийн өмчит ХК-тай ямар нэгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаагүй, гэрээ байгуулсан зүйл байхгүй, нэг удаа манай  дүү Б надаас гуйгаад “Ө” ТӨХК-ийн дарга Л надтай найз байгаа юм, байгууллагынхаа данснаас мөнгө гаргаж авах гэсэн юм гэнэ, та туслаач гэхээр нь замын будаг нийлүүлсэн гэж 18275000  төгрөгийн нэхэмжлэх бичүүлэн Өвөрхангай аймгийн ....... төрийн өмчит компанид хүргүүлж, тэр нэхэмжлэхийн дагуу замын будгийн үнэ гэсэн утгатайгаар манай “Ө” ХХК-ийн О дугаарын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр урьдчилгаа гэж 10000000 төгрөг шилжүүлээд тэрийг нь би тэр дор нь 9997000 төгрөгийг бэлнээр нь банкнаас аваад Лгийн жолооч гэж хүнд өгч байсан юм. Тэрнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр үлдэгдэл 8275000 төгрөг мөн манай “Ө” ХХК-ийн ............. дугаарын данс руу шилжүүлсэн байхаар нь би мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компанийнхаа данснаасаа бэлнээр нь авч Лгийн явуулсан хүнд нь өгч байсан юм. Хууль бусаар гаргаж авч байгаа мөнгө гэж мэдээгүй. Манай төрсөн дүү гуйхаар нь би дансаараа оруулаад гаргаад өгчихсөн юм.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 18 хуудас),

 

            Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2014 онд “Т” ХХК-ийг барилга угсралт, гадаад худалдаа, цахилгаан шат угсралтын чиглэлээр үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг. Манай компани одоогоор тогтсон хаяг байхгүй, миний оршин суух хаяг дээр бүртгэлтэй байдаг юм. Миний бие Л, Б нарыг таньж мэдэхгүй, одоо л нэрийг нь сонсож байна. Хыг мэднэ. Яаж мэддэг вэ гэхээр манай найз Х гэх залуу ИНЕГ-т ажилладаг байсан. Тэр үед Хтай цуг ажилладаг гэдгээр нь мэднэ. Манай найз Х 2019 онд бусдад зодуулаад талийгаач болсон юм. 2017 оны 11 дүгээр сард талийгаач Х нь намайг автозамын цагаан будаг, будаг шингэлэгч нийлүүлж чадах уу гэсэн.  Би угаасаа автозамын будаг нийлүүлдэг,  зарж борлуулдаг, би өөрөө Хятад хэлтэй учраас асуудал байхгүй, чадна гэсэн. Тэгэхэд Х нь Автозам, хатуу хучилттай элементийн цагаан будаг 25 кг-тай 76 ширхэг, будаг шингэлэгч 17 кг-тай 11 ширхэг будаг хэрэгтэй гэхээр нь өөрийнхөө компани дээр байсан дээрх будгийг нийт 15680000 төгрөгөөр бодож Хт өгсөн. Х нь энэ будгийг Өвөрхангай руу нэг газарт зарна гэж хэлээд надаас аваад явсан. 2017 оны 11 дүгээр сараас хойш Хаас будгийн мөнгө юу болов гэхэд зарах гээд Өвөрхангайд аваачаад өгсөн байгаа, мөнгөө хүлээгээд байж байна гэж явсаар 2019 он гарч Х маань зуурдаар таалал төгссөн. Түүнтэй хамт ажилладаг Х гэгчийг би цуг ажилладаг, Өвөрхангайнх гэдгээр нь мэддэг, мэдэх төдий харилцаатай байсан бөгөөд түүний утсыг олж аваад “Х надаас будаг авсан юм, будгийнхаа мөнгийг авах гэсэн юм, надад тус болооч ээ” гэж гуйсан. Гуйсны дагуу Х нь хөөцөлдөж өгөөд 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 7400000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8275000 төгрөгийг, нийт 15675000 төгрөг орсон. Мөнгөө буцааж авсан тул эргэж Хтай холбогдоогүй байна. Дахин энэ будгийн асуудлаар хэн нэгэнтэй холбогдоогүй. Талийгаач Өвөрхангайд нэг газар өгнө гэж байсан болохоос биш яг хаана, хэнд өгөх гэж байгаа талаар хэлээгүй. Тэр газар нь талийгаачаас миний будгийг авч хэрэглэчихээд мөнгийг нь өгөхгүй удаагаад байсан гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 229-230  хуудас),

 

            Гэрч Д.О-ийн мэдүүлэгтээ хавсарган өгсөн “... Т ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэхийн хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг” гэсэн баримтууд (1хх-ийн 231-235 хуудас),

 

            Гэрч Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 онд “Ө” ТӨХК-ийн захирал Л нь автозамын чанартай будаг олоод өгөөч гэж надаас болон хамт ажилладаг байсан талийгаач Х бид хоёроос асууж, гуйж байсан юм. Х нь таньдаг Д.О-ээс автозамын будаг асууж олоод авахаар болж 2017 оны намар ............. руу яг хэдэн тоо ширхэг байсныг санахгүй байна, 15 сая орчим төгрөгөөр будаг авахаар болж явуулж байсан. 2017 онд Х нь автозамын мөнгөө асууж, намайг “Ө” ТӨХК-ийн захирал Лгаас асуугаад өгөөч гэсний дагуу Лгаас асуухад гар утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Тэр үед Б Өвөрхангайд байдаг байсан. Лтай холбоотой байдаг болохоор нь түүнээс асуухад “Л та нараас авсан будгийг хэрэглэсэн, санхүүжилт байхгүй гээд мөнгө байхгүй байна” гэсэн хариуг өгч байсан. Ингэж явсаар 2019 он гарсан. Х нь 2018 оны 11 дүгээр сард зуурдаар бусдад зодуулж нас барсан бөгөөд Д.О нь над руу нэг өдөр яриад “талийгаачийн найз нь байна. 2017 онд надаас авч байсан автозамын будгийнхаа мөнгийг авах хэрэгтэй байна, хөөцөлдөөд өгөөч ээ” гэж гуйсан. Д.О-ийн гуйлтын дагуу Б руу яриад талийгаач өнгөрсөн болохоор будгийнх нь мөнгийг шийдэж өгөөч ээ гэж удаа дараа ярьсан. Тэгээд 2019 оны хэдэн сар байсныг мэдэхгүй байна. Бтай холбогдоход нөгөө автозамын будгийнх нь мөнгийг шилжүүлсэн шүү, асуудал нь шийдэгдсэн шүү гээд үүнээс хойш дахин автозамын будгийн талаар огт ярилцаагүй. ...Энэ хавар буюу 2021 оны 4 сард Б  нэг өдөр гар утсаараа  над руу яриад “нөгөө нийлүүлсэн автозамын будгаас чинь тээврийн хөлс, ачилтын хөлс, хадгалалтын хөлсийг хүмүүст өгсөн шүү, нөгөө хүндээ хэлээрэй”  гэхээр нь будгийн үнийн дүн болох 15680000 төгрөгөөс нь мөнгө аваад идсэн юм болов уу гэж гайхаад “юу яриад байгаа юм, будаг нийлүүлсэн хүн рүү мөнгийг нь бүтэн шилжүүлсэн юм байгаа биз дээ” гэхэд “бүтэн шилжүүлсэн, энд аймгаас будгийн асуудал шалгаад байнаа” гэсэн зүйл яриад утсаа тасалсан. Би түүний хэлснийх нь дараа О-тэй холбогдож мөнгө төгрөг дутсан, зардал гарсан гэх зүйлийн талаар ярьж хэлээгүй” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 238-240 хуудас),

 

           Гэрч Хын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний бие урьд нь гэрчийн мэдүүлэгтээ ярьж хэлсэн байгаа. Автозамын будгийг би санаачлан “Ө” ТӨХК руу автозамын будаг нийлүүлэх талаар санал, хүсэлт гаргасан асуудал байхгүй. Харин “талийгаач Х нь автозамын будаг нийлүүлсэн, Б хүлээж авсан, мөнгийг нь хүлээж аваагүй байгаа,  мөнгөө авч чадахгүй байна” гэж О гэх хүн над руу ярьж хэлэхэд нь түүнд тус болох зорилгоор Бтай холбогдож мөнгийг нь авч өгсөн. Будгийн мөнгийг Б нь цааш нь хэрхэн ярьж, яаж авсныг нь мэдэхгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр намайг АТГ-с дуудахаар нь Б руу залгаж намайг ямар учраас дуудаж байгаа болох талаар асуух зорилгоор ярихад Б нь “Нөгөө автозамын будгийн зөрүү мөнгийг будаг хадгалахад болон тээвэрлэхэд зарцуулсан мөнгө гэж тайлбарлаарай” гэхээр нь би “тийм зүйлийн талаар мэдэхгүй шүү дээ, мөнгө төгрөгийн талаар мэдэхгүй, мэдэхгүй асуудлынхаа талаар юу гэж би ярих вэ дээ” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ автозамын будгийг илүү үнэ бичиж, зөрүү гаргуулж авсныг нь огт мэдэхгүй. Талийгаачаар дамжуулж Б нь будаг аваад анх будаг зарсан “Т” ХХК-ийн захирал О гэх залууд мөнгийг нь өгөхгүй удаагаад байна, олж авмаар байна гэж надтай холбогдохоор нь Бтай холбогдож мөнгийг нь шууд Огийн данс руу өгүүлж тооцоог нь дуусгасан. Энэ талаараа өмнөх мэдүүлэгтээ өгсөн байгаа. Түүнээс би ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Автозамын будгийн зөрүү хэдэн төгрөг болсон, хэдэн төгрөгийг нь хэн авсныг мэдэхгүй байна. ...2018 оны 09 сард Ө руу будгийг нийлүүлэх үед тус газар нь авах боломжгүй гэснээр өөр газарт хадгалуулсан, хадгалуулсныхаа хариуд 1 сая төгрөгийн төлбөрийг Баас хүнээр дамжуулж авсан тийм зүйл байхгүй. Ямар нэгэн хүнээр дамжуулж будаг хадгалуулсан гэх асуудал байхгүй, ийм үйл явдал болж өнгөрөөгүй, худлаа гэж бодож байна. Б яагаад намайг гээд байгаа учрыг нь ойлгохгүй байна, өөрийнхөө дансаар мөнгө төгрөг хүлээж авсан асуудал байхгүй болно. Би Лг мэддэг, танилын харилцаа холбоотой, гэхдээ энэ автозамын будгийн асуудлаар түүнтэй холбогдож мөнгө төгрөгийн асуудал ярьсан зүйл байхгүй. О гэх хүнийг би таньж мэдэхгүй, одоо нэрийг нь сонсож байна.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 68-71 хуудас),

 

           Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд нурууны суулт, хөл рүү мэдээ алдаад эмчилгээ хийлгэсэн. 2020 оны 8 дугаар сарын 10-аар байгууллагын дарга Л нь АТГ-т шалгуулаад байна, энэ хурлын тэмдэглэлд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж надаар гарын үсэг зуруулж байсан. Тухайн гарын үсэг зурсан асуудал нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудал байсан. Ийм хурал болоогүй, би мэдэхгүй байна. ...Миний чиг үүрэгт хамааралгүй,  мөн тухайн үед өвчтэй байсан болохоор мэдэхгүй байна. Манай нярав будаг авсан талаар ярьж байсан. Тэр тайлбарлах байх” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 243-244 хуудас),

 

            Гэрч Н.Э-ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...2019 оны 07-08 сард “Ө” ХХК-аас 25 кг-ын 76 лааз будаг, 8 лааз шингэлэгч, нийт 85 лааз будгийг манай байгууллагаас миний бие хүлээн авч орлогод авч байсан. Орлогод авсан будгийг А301 автозамын тэнхлэгийн тэмдэглэгээнд зарцуулж дуусгасан. Тухайн үед автозамын мастер С.Г надаас шаардах хуудсаар авч, ажилдаа зарцуулсан. Тухайн будгаас зарим хэсгийг Уянга сумын төвийн замд бага зэргийг зарцуулсан байдаг. Тухайн үед санхүүгийн гүйлгээ нь хэрхэн хийгдсэн талаар мэдэхгүй байна. Няравын чиг үүргийн тухайд орлогод авах ажлыг би хариуцаж авч байсан. Б гэх хүн хүлээлгэж өгөөгүй” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 246-248 хуудас),

 

           Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 10-аар манай компанийн ерөнхий менежер Б.Б “замын засвар арчлалтын ажилд шаардлагатай байгаа замын будаг худалдан авах талаар хэлэлцсэн П.Н, өөрийгөө болон намайг оруулсан гишүүдийн бүрэлдэхүүнтэй хурлын тэмдэглэл хэрэгтэй байна. Үүнийг гаргаад өг” гэсний дагуу 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн огноотойгоор тендерийн хорооны хурлын тэмдэглэл үйлдсэн юм. Би ямар учиртай хурлын тэмдэглэл гаргаад өг гэснийг хэлж мэдэхгүй байна. Хэлснийх нь дагуу тэмдэглэл хийж гарын үсэг зуруулж Б.Б даргад өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр замын будаг худалдаж авах тухай тендер хуралдаагүй. Тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Ө “ХХК-иас будаг авч байсан. Тухайн будгийг зориулалтын дагуу зарцуулаад дуусгасан. Тендерийн хороо тухайн үед хуралдаагүй боловч сүүлд 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн огноотойгоор даргын хэлсний дагуу тэмдэглэл хийсэн. Үүнийг би ямар зорилгоор хэрхэн ашиглах талаар мэдэхгүй байна. ...2019 оны 7-8 сарын үед “Ө” ХХК-иас 2150 кг хэмжээтэй будгийг хүлээн авч байгууллагынхаа материалын тайлангийн бүртгэлд оруулж байсан. Үүнийг зориулалтын дагуу зам засварт ашигласан. Холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Тухайн үед замын будаг авахдаа гүйлгээ хийсэн талаар чиг үүргийнхээ хувиараар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 1-2 хуудас),

 

            Гэрч Эы  2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 онд миний төрсөн дүү Б нь “манай найз “Ө” ХХК-д автозамын будаг нийлүүлсэн юм. Иргэн учраас мөнгөө авч чадахгүй байна. Компанийн нэр дээр мөнгөө гаргуулж авах хэрэгтэй байна. Та тус болооч ээ” гэхээр нь би зөвшөөрөөд дээрх замын будаг худалдан авах гэрээг компанийн өмнөөс байгуулж нөхрийнхөө гарын үсгийг зурж Бд өгсөн. Тэр үед манай компанийн Төрийн банкны ........... тоот дансанд 2020 оны 9 дүгээр сард 10000000 төгрөг орж ирсэн. Мөнгө орж ирсэн гэдгийг Бд хэлээд бэлнээр түүнд гаргуулж өгсөн. Үүний дараа 2020 оны 12 дугаар сард дахин “Ө” ТӨХК-иас 8275000 төгрөг орж ирсэн. Үүнийг миний бие бэлнээр аваад Бд хэлэхэд Л руу ярьж түүнд өгөхөөр болсон. Л нь хүн явуулж надаас бэлнээр аваад явсан. Дүү Бын гуйснаар компанийнхаа бичиг баримтаараа болон дансаараа гүйлгээ хийж тус болсон төдий. Түүнээс бол манай компани “Ө” ХХК-тай ямар нэгэн ажил, бараа, үйлчилгээ гүйцэтгэсэн зүйл байхгүй.  Автозамын будаг авсан хүнд мөнгийг нь өгөх гэж байгаа юм гэж тайлбарлаж байсан. Өөр зүйл мэдэхгүй. Хууль бус гэдгийг мэдэж байна. Дүүгийнхээ гуйснаар баримт бичгээрээ тусалсан юм.” гэсэн мэдүүлэг  (2хх-ийн 5-6 хуудас),

 

           Гэрч Бийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие “Ө” ТӨХК-ийн даргын 2016 оны тушаалаар одоогийн албан тушаалдаа томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Байгууллагын Хово маркийн том оврын автобус, даргын жолоочийг хийж байна.  2019 оны намар 9 сар байсан санагдаж байна, хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Ажлын байран дээрээ байхад дарга Л нь “аймгийн .............. Бын эгчээс очиж мөнгө аваад ир” гээд түүний утасны дугаарыг өгсөн. Би утсаар нь залгаж байгаад Э гэх эгчтэй А сумын Хангамж зах дээр очиж уулзсан. Уулзахад бэлэн мөнгө байхгүй байна, хамтдаа банк ороод авъя гээд хуучин Хаан банк гэж нэрлэдэг банкны салбар руу ороход Э надад бэлнээр 2 сая гаруй буюу 2600000 төгрөг гэж бодож байна, надад өгсөн. Энэ мөнгийг аваад байж байхад Х гэж хүн над руу яриад /утасны дугаарыг нь сайн санахгүй байна/ Лгийн ярьсан хүн байна аа, мөнгөө авсан уу, манай ачаа ачиж очсон хүн рүү 1000000 төгрөгийг өгчихөөрэй, үлдэгдэл мөнгийг даргадаа аваачаад өгчих гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу 1000000 төгрөгийг аймгийн тээврийн жолооч О гэх хүнд аваачиж өгсөн. Тэр хүн мөнгө авах ёстой гэдгээ мэдэж байсан. Үлдэгдэл мөнгийг нь би даргадаа өгсөн. Үүнээс өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Захирал Л надад мөнгөний тоо хэлээгүй. Зүгээр очоод аваад ир гэж хэлсний дагуу очиж авсан. ...Намар болсон, өвөл арай болоогүй байсан. 2019 оны 09 сард уулзаж мөнгө авч дээрх байдлаар тээврийн жолоочид 1 саяыг өгч, үлдэгдэл мөнгийг Лд өгсөн” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 7-10 хуудас),

 

            Гэрч Л, Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (2хх-ийн 29-31 хуудас),

 

           Гэрч Лын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны намар яг өдөр сарыг нь тодорхой санахгүй байна. “Ө” ТӨХК-ийн жолооч Баас бэлнээр 1000000 төгрөгийг аймгийн төв дээр асфальтны үйлдвэр дээр авсан санагдаж байна. Тухайн үеийн ханшаар хотоос ачаа ачиж ирэхэд 1000000-1200000 төгрөг болдог байсан. Энэ мөнгө нь ачаа тээврийн хөлс байгаа юм. Би 2019 оны намар мөнгө авахаасаа нилээд хэд хоногийн өмнө “Ө” ТӨХК-иас ярьсны дагуу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн төвд будаг тээвэрлэж авч ирсэн. Яг хэдэн тонн гэдгийг нь тодорхой санахгүй байна. Миний машин 20 тонн хүртэл ачаа даадаг юм. Тухайн үед над руу “Ө” компаниас хэн ярьсныг мэдэхгүй байна. Ачаагаа буулгахдаа Бид хэлж Шунхлайн агуулах дээр буулгасан. Би машинаа тавиад явсан бөгөөд орой нь ирэхэд буулгасан байсан. Яг ямар хүмүүс, хэн буулгасан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед 20 литрийн савлагаатай будаг тээвэрлэж авч ирсэн. Яг хэдэн ширхэг гэдгийг нь санахгүй байна. Энэ ачааны төлбөрт дээрх мөнгийг өгсөн юм. Энэ ачааг Улаанбаатар хотоос хэнээс, хаанаас ачиж ирсэн гэдгээ одоо санахгүй байна. Надад жижиг портер машинаар зөөж авчирч ачсан байж магадгүй. Би үүнээс өөрөөр Баас бэлнээр мөнгө авч байгаагүй. Би Х гэж хүн огт танихгүй. Х гэж хүн надад Баас мөнгөө аваарай гэж хэлээгүй, ийм хүн мэдэхгүй байна. Харин Бтай ярьж түүнээс мөнгө авсан. Би Өвөрхангай аймгийн А төвд будаг буулгаж байгаагүй. Надад дээрх мэдүүлгийг өгөхөд хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн 1 сая төгрөгийг би тухайн үед өөрөө байшин барьж байсан болохоор түүндээ зарцуулсан байх, магадгүй түлш шатахуундаа зарцуулсан байж магадгүй. Энэ мөнгийг би хэн нэгэнд дамжуулж өгсөн асуудал байхгүй. Би ачаа тээвэрлэсэн, мөнгөө авсан цаг хугацаагаа нарийн тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 2019 он гэдэг нь мөн байх. Манай хүү 2018 оны 04 сард төрсөн учраас багцаагаар санаж байна. Би 2019 онд ......... улсын дугаартай ............. маркийн крантай тэвштэй машинаар дээрх будгийг зөөж авчирсан. Одоо энэ машин .......... улсын дугаартай болсон” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 72-74 хуудас),

 

           Иргэний хариуцагч Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би оныг нь сайн санахгүй байна. 2018 уу 2019 оны аль нэг нь байсан. Ямар ч байсан намрын улиралд буюу 09 дүгээр сар байсан. Б 1000000 төгрөгийг надад бэлнээр өгсөн нь үнэн. Баас 2019 онд дээрх 1000000 төгрөгөөс өөрөөр ямар нэг мөнгө, хөлс авч байгаагүй. Харин .... компанид ачаа тээвэр хийсний төлбөрөө бол тус компаниас авч байсан. Намайг ачаа тээврийн хөлсөндөө авсан 1 сая төгрөгийг буцааж төлөх ёстой гэж хариуцагчаар татаж байгааг ойлголоо. Би энэ мөнгийг төлөх ёсгүй л гэж бодож байна. Тиймээс иргэний хариуцагчаар тухайн мөнгийг төлөх эсэхийг шүүхээр шийдүүлье” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 219-220 хуудас),

 

          “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах ............. тоот дансны  хуулга (1хх-ийн 17 хуудас),

 

            Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “......” ТӨХК-ийн санхүүгийн баримтаас “Ө” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай нэхэмжлэх, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №3072 дугаартай төлбөрийн даалгавар, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  №3281 дугаартай төлбөрийн даалгавар зэргийг гэрэл зургаар бэхжүүлж авч хэрэгт хавсаргах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 19-22 хуудас),

 

            “Ө” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (1хх-ийн 33-34  хуудас),

           

            “Ө” ХХК-ийн 2019 оноос 2021 оны 05 дугаар сарыг дуусталх татвар төлөлтийн мэдээлэл (1хх-ийн 37 хуудас),

 

            Мөрдөгчийн баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 38 хуудас),

 

            “Ө” ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1хх-ийн 40 хуудас),

 

            Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №274 дугаартай тогтоол, “Ө” ТӨХК-ийн дүрэм (1хх-ийн 45-55 хуудас),

 

            Улсын чанартай авто зам, замын байгууламжид 2020 онд хийгдэх засвар, арчлалтын ажлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №07 дугаартай гэрээ (1хх-ийн 56-61 хуудас),

 

         “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь дансны хуулга (1хх-ийн 68 хуудас),

 

          “Агуулахын бүртгэл” эд хөрөнгө хариуцагч Н.Э-ын 2019 оны дансны №140102 дугаартай, Барилгын материал гэсэн бүртгэл (1хх-ийн 77-78 хуудас),

 

           “.......” ТӨХК-ийн Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн №3 дугаартай “Үнэлгээний дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх тухай”  албан бичиг (1хх-ийн 161 хуудас),

           

“Ө” ТӨХК-ийн Тендерийн хорооны 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хурлын тэмдэглэл (1хх-ийн 162 хуудас),

 

            “Ө” ТӨХК-ийн захирлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл (1хх-ийн 163 хуудас),

 

            “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/11 дугаартай “Шууд гэрээ байгуулах тухай” тушаал (1хх-ийн 164 хуудас),

 

             “Ө” ХХК  болон  “Ө” ТӨХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан “Замын будаг нийлүүлэх гэрээ” (1хх-ийн 165-166 хуудас),

 

            “Ө” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тогтоолын хуулбар (1хх-ийн 167 хуудас),

 

            Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн А төвийн нярав, бичиг хэргийн ажилтан Ц.Х-ийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 61-67 хуудас),

 

            Хаан банкны 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн №5540/558 дугаартай албан бичиг, шүүгдэгч Л болон гэрч Б, Л нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2хх-ийн 115-169 хуудас),

 

            Төрийн банкны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №36/415 дугаартай албан бичиг, шүүгдэгч Л, Б, гэрч Б нарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга (2хх-ийн 171-175 хуудас),

 

            Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Ө” ТӨХК-ийн нярав Н.Э-ын тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийн дэвтрийн хуулбар (2хх-ийн 180-182 хуудас), 

 

            Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн П.Хын нас барсны бүртгэлийн лавлагаа (2хх-ийн 210-211 хуудас),

Өмгөөлөгч Р.Машлайн “Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн №16 дугаартай хүсэлт (3хх-ийн 136-140 хуудас),

Гэрч Бийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр бичгээр гаргасан тайлбар (3хх-ийн 141 хуудас),

“Ө” ХХК-ийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3хх-ийн 142 хуудас),

“Ө” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №2981 дугаартай төлбөрийн даалгавар (3хх-ийн 143 хуудас),

Иргэний хариуцагч Лын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Ө” ТӨХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл (3хх-ийн 145 хуудас),

            “Ө” ТӨХК-ийн ерөнхий санхүүч С.Т-ын 2022 оны 3 дугаар сарын 7-ны Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Замын будгийн худалдан авалт, үнийн судалгаанд хийсэн тайлбар, орлого, зарлагын баримтууд” (3хх-ийн 146-156 хуудас),

 

            Шүүгдэгч Лгийн хувийн байдлыг тодорхойлсон Монгол улсын Техникийн их сургуулийн бакалаврын диплом, Удирдлагын академийн диплом, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 17-20, 25-28, 93 хуудас/,

 

            Шүүгдэгч Бын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгэлийн лавлагаа, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны .. дугаар сарын ..-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /2хх-ийн 94-102, 104-113 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Л нь нийтийн албан тушаалтан буюу “Ө” ТӨХК-ийн ............. ажиллаж байхдаа 2017 оны 11 сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 кг-н савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17кг-ийн савлагаатай 11 ширхгийг 15675000 төгрөгөөр тооцож “Т”ХХК-иас өөрийн танил Хаар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,  34 дүгээр зүйлийн 34.2, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус зөрчиж, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн А сумын нутаг дэвсгэрт байх “Ө” ТӨХК-ийн албан байран дотор “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 кг замын будгийг “Ө”ХХК-иас килограммыг нь 8500 төгрөгөөр бодож худалдан авах тухай” тушаал гарган, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Замын будаг нийлүүлэх гэрээг Өвөрхангай аймгийн А төвийн дарга Бтай үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий төрсөн эгч Эы нөхөр Бгийн эзэмшлийн “Ө” ХХК-тай гэрээ байгуулан улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3281 дугаартай даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18275000 төгрөгийг “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь харилцах ... дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр нь гаргуулан авч “Т” ХХК-нд будаг, шингэлэгчийн төлбөрт 15675000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, урьд “Ө” ТӨХК-нд хувийн том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж өгч байсан иргэн Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Б нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн А төвийн даргаар ажиллаж байхдаа “Ө” ТӨХК-ийн ........... Лтай үгсэн тохиролцож, түүнийг нийтийн албан тушаалтан буюу “Ө” ТӨХК-ийн ........... ажиллаж байхдаа 2017 оны 11 сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 кг-н савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17 кг-ийн савлагаатай 11 ширхгийг 15675000 төгрөгөөр тооцож “Т” ХХК-иас өөрийн танил н.Хаар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 34.2, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг  тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн А сумын нутаг дэвсгэрт байрлах “Ө” ТӨХК-ийн албан байран дотор “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “...Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 кг замын будгийг “Ө”ХХК-иас килограммыг нь 8,500 төгрөгөөр бодож худалдан авах тухай.” тушаал гарган, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Замын будаг нийлүүлэх гэрээг “Ө” ХХК-тай байгуулан улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3281 дугаартай даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18,275,000 төгрөгийг “Ө” Төрийн өмчит хувьцаат компанийн Хаан банкин дахь харилцах ... дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “Ө”ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр нь гаргуулан авч “Т” ХХК-нд будаг, шингэлэгчийн төлбөрт 15675000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, урьд “Ө” ТӨХК-нд хувийн том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж өгч байсан иргэн Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дүр эсгэсэн гэрээ байгуулах шууд гэрээ байгуулах компани олж өгөхөөр урьдчилан амлаж өөрийн хамаарал бүхий буюу төрсөн эгч 3.Э-ы нөхөр Бгийн эзэмшлийн “Ө” ХХК-ийг санал болгосны үндсэн дээр тухайн компанитай шууд гэрээ байгуулах, харилцах дансыг ашиглан мөнгөн гүйлгээ хийх боломж нөхцөлийг олгосон, мөн авто замын будгийг өөрийн хариуцан ажиллаж байсан Өвөрхангай аймгийн А төвийн агуулахад хадгалах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

...Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна. Харин бусад мөнгийг хаашаа зарцуулсан, тэр мөнгийг ямар хүмүүстэй нийлж авсан, аваагүй гэх мэт нь энэ гэмт хэргийн гол шинжид хамаарахгүй зүйл. Гэхдээ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Мөн гэрчүүдийн мэдүүлэгт өөртөө 1600000 төгрөгийг авч үлдсэн, өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс бусдад 1000000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйлдлүүд нь гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Лгаас “би Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.5 дугаар зүйл, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримталж ажилласан. Би хууль тогтоомж зөрчөөгүй. Миний энэ баримталсан хуулийн заалтад намайг улсын яллагчийн яллаад хууль зөрчсөн гээд байгаа үйлдлүүдийг хийгээгүй. Энэ хуулийг дагаж мөрдөхгүйгээр тухайн үйл ажиллагааг явуулах эрхтэй байсан” гэж тайлбарлаж байна. Гэтэл тэр тушаалын үндэслэл болсон гээд байгаа хуулийг нь харахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.5 дугаар зүйлд “хууль тогтоомжоор олгогдсон эрхийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар арчилгаатай холбоотой ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа энэ хуулиар зохицуулагдахгүй” гэж заасан байна. Тэгэхээр үүнийг буруу ойлгосон уу, эсхүл өөрийнхөө үйлдлийг зөвтгөж тайлбарлаад байгаа юм уу гэдгийг нь ойлгохгүй байна. Энэ хуулийн агуулга нь энэ хүнд өөрт нь хуулиар олгогдсон эрх байх ёстой гэж хуульчилсан байна. Хэрвээ өөр хуульд эрх олгоод энэ хуульд заасан тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр энэ ажлыг хий гээд өөрт нь эрх олгосон бол энэ хууль үйлчлэхгүй гэж ойлгогдож байна. Тэгэхээр хууль тогтоомжоор олгогдсон эрх байхгүй байна. Мөн тус хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримталсан гэж байна. Энэ заалтад “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол шууд гэрээ байгуулна” гэж заасан байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал буюу хугацаа товлосон төлөвлөгөө ирчихсэн. Тийм учраас энэ хуулийг баримтлаад үйл ажиллагааг явуулсан гэж тайлбарлаад байгаа боловч тухайн хуульд заасан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, гамшгийн онц байдал зарласан гэсэн нь энэ тохиолдолд ерөөсөө хамаарахгүй. Шүүгдэгчийн хэлдгээр хугацаа тулсан юм ирж болно, гэхдээ энэ зүйл ангид хамаарахгүй. Тийм учраас таны баримталсан 2 зүйл, заалт чинь таны үйл ажиллагаанд баримтлах ёсгүй заалт байсан болохоор улсын яллагч яллах дүгнэлт болон яллагчаар татсан тогтоолд дурдаад байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийг баримтална гэдгийг та заавал хэрэгжүүлэх ёстой. Мөн энэ хуулийг баримтлах явцдаа 34.2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж худалдан авах ёстой гэх дээрх ажиллагааг хийх ёстой гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч Лгийн хууль зөрчсөн үйлдэл нь өөрт нь давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй байна.

 

            ...Шүүгдэгч Бын үйлдсэн гэмт хэргийн хувьд энэ хэрэгт хамааралтай байна гэж үзэж байна. Шүүгдэгч нар өнөөдрийн шүүх хуралдаанд эсрэг өөр мэдүүлгүүдтэй, өөрсдийгөө хамгаалсан байр суурьтай оролцож байна. Гэхдээ хэрэгт авагдсан гэрч Б, Э, Х нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан байгаа гүйлгээний баримтууд, тушаал, гүйлгээ хийхэд зөвшөөрөл олгосон даалгавар гэсэн Лгийн гарын үсэгтэй баримт зэрэг баримтуудаас үзэхээр шүүгдэгч нарын яриад байгаа үйл явдал зэрэг болсон байна. Ийм зүйл болсон гэж үзэх хангалттай нотлох баримт байна. Харин шүүгдэгч нар нэгнийхээ үйлдлийг мэдээгүй гэх зэрэг үгүйсгэж ярьсан зүйлүүд нь бодит байдалтай нийлэхгүй байна. “Т” ХХК-ийн Огээс 15675000 төгрөгөөр нийт будгийг авсан байна. Харин 18275000 төгрөгийг “....” ТӨХК нь дүр үзүүлсэн гэрээ байгуулж, тухайн гэрээгээрээ “Ө” ХХК руу шилжүүлсэн гэх хангалттай үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйлдлийг шүүгдэгч Б ойлгож ухамсарлах бүрэн боломжтой хүн байна. Тэгэхээр тендер зарлахгүйгээр хувь компанийн данс ашиглаж мөнгө гаргаж худалдан авалт хийж болохгүй гэдгийг мэдсэн байна гэж үзэж байна. Өөрөө би хууль мэдээгүй учраас тус болох гээд хийсэн гэж мэдүүлж байна. Хэрвээ тэгж байгаа бол хууль мэдээгүй учраас гээд хийсэн үйлдэл чинь таныг ямар нэгэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тийм учраас худалдан авалтыг “Ө” ХХК буюу огт бараа нийлүүлээгүй компанитай гэрээ байгуулж тэр дансаар гүйлгээ хийсэн үйл явдалд шүүгдэгч Б оролцсон байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Өөрөө би мөнгө төгрөг аваагүй, надаас гуйхаар нь хэлж өгсөн гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр заавал шан харамж, мөнгө төгрөг, ашиг олсон байхыг гэмт хэргийн хамжигчийн тухайд шаардахгүй. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тохирч байгаа. Тийм учраас шүүгдэгч Б нь энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Тийм учраас дээрх гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийг төлсөн талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан. Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн улмаас 18275000 төгрөгийн хохирол улсад учирсан байна гэж үзэж байна. Энэ мөнгөн дүнгээр бараа, ажил үйлчилгээ худалдаж авахдаа баримтлах ёстой хууль, дүрэм журмыг баримтлаагүйгээс болж дээрх хохирлыг учирсан гэж үзэж байна. Нийт хохирлоос иргэний хариуцагчид шилжсэн байгаа 1000000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах, үлдсэн 17275000 төгрөгийг энэ гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Лгаас гаргуулах гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч Лгийн өмгөөлөгч Р.Машлай шүүгдэгчийн гэм буруугийн  талаар “...Миний үйлчлүүлэгч Лгийн хувьд анхны өгсөн мэдүүлгээс өнөөдрийг хүртэл өгсөн мэдүүлэгт нь нэг ч зүйл зөрөөгүй байдаг. Тэгэхээр энэ хүн болсон бодит зүйлийг өнөөдрийг хүртэл үнэн зөв мэдүүлдэг. Л нь хэдийгээр шүүхийн өмнө өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй ч түүний өгч байгаа мэдүүлэг бусад хүмүүсийн өгч байгаа мэдүүлэг, хэрэгт авагдсан нотолбол зохих байдлуудаараа нотлогдсон тохиолдолд энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг дүгнэж үзэх байх. Өнөөдөр манай үйлчлүүлэгчийг хамтран оролцсон, гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Нөгөөхийг нь хамжигч гэж байгаа. Тэгэхээр хамжигч нь яг юу хамжсан, гүйцэтгэгч нь өөрийн санаа сэдлээр юуг гүйцэтгэсэн, энэ хүний тухайн гэмт хэргийг үйлдье гэсэн санаа зорилго хэзээ гарсан, нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал үүсгэсэн гэж байгаа. Яг ямар давуу байдал өөртөө бий болгосон, өөртөө эдийн болон бусад байдлаар ямар ашиг хонжоо олсон гэдэг зүйлүүд байх ёстой. Өнөөдөр түүнийг мөнгө авсан гэж байгаа боловч мөнгө авсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад яг авсан уу гэдгийг тогтоож чадаагүй. Харин энэ байгууллагын дансаар албан ёсоор  гарч байгаа мөнгөн гүйлгээ, түүнтэй холбоотой зарлагын хуулга бүгд байгаа. Энэ хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь бланкет буюу  бусад хууль тогтоомжийг  татаж авчирч, түүний дагуу ялладаг. Төрийн өмчит компанийн захирал гэдгээр нь нийтийн албан тушаалтан гээд шууд хамруулчихлаа. Гэтэл яг тэр хэсэгт заасан Авлигын тухай хуульд нийтийн албан тушаалтны хувьд энэ  хэсэг байна уу,  яг энэ хүн, энэ  албан тушаалтан, нийтийн албан тушаалтан ашиг сонирхол бүхий этгээдээ гээд тодорхойлсон баримт хэрэгт байна уу гэхээр бас л байхгүй. Энэ хүн контрактаар ажилладаг. Прокурорын байгууллага нь яллах чиг үүрэгтэй улсын яллагч нь түүнийг төлөөлж байгаа. Мэдээж энэ хүн тайлбарлаад, тайлбарыг нь бүгд сонслоо. Гэхдээ нөгөө талаас нь харахаар өөрт олгогдсон эрхийн дагуу ажилласан гэж харагдаж байгаа. Зам тээврийн газраас замын ажил гүйцэтгэх гээд тушаал гаргаад ажил үүргийг нь тодорхой болгоод гэрээ хийсэн. Уг гэрээнд ашиг сонирхлын зөрчил бүхий гэрээ контракт хийхийг зөвшөөрсөн. Гэхдээ энэ ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг компанид ашигтай байхаар заасан. Түрүүн мэдүүлэгтэй өөрөө ч хэлсэн компанид ашигтай байхаар нь гэрээг хийсэн гэж хэлсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас” гэж заасан байгаа. Тэгээд дээрээс ирсэн шийдвэрт шахагдаад энэ ажлыг хийсэн. Тиймээс өөрөө үүнийг санаачилж зохион байгуулаад, хуульд заасан буруутай үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан гээд ерөнхий байдлаар ялласан боловч тухайн этгээдийн хувийн байдал үйлдэл эс үйлдэхүй, нийгмийн аюулын хор хэмжээ, энэ хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашгийг хөндөв үү, энэ зүйлийг тайлбарлах нь зөв байна. Т.Оюунчимэг өмгөөлөгчийн зүгээс 1.15 дугаар зүйлийг дурдаж байна. Үүнийг дурдах ч ёстой. Яагаад гэхээр гэмт хэрэг үйлдэхэд заавал тухайн хүний санаа зорилго байх ёстой. Мөн энэ хүнийг гэм буруутай гээд нотлоод байгаа үйл баримтууд ямар нэгэн  байдлаар эргэлзээтэй нотлох баримтууд байна. Өнөөдөр шүүхийн шатанд ч гэсэн зөрүүтэй байдал гарч байна. Энэ хүнийг буруутгая гэж бодъё. Зам тээврийн яамнаас бичиг нь байна уу. Лг ямар нэгэн байдлаар томилсон, тушаасан, ажил хийлгэж байгаа гэсэн зүйл байна уу? Хоёр тушаал, хоёр тендерийн асуудлыг хэлэлцэх үед хэн нь ямар үүрэгтэй оролцоод хэнийх нь буруутай үйлдлийн улмаас бичиг баримт нь дутсан, хувьдаа давуу байдал олгосон, Улсын яллагчаас 10000000 дээш дүнтэй тендерийг шууд тушаал гаргаад гүйцэтгэсэн гэж байгаа ч тушаал гаргахын тулд баримтлах ёстой зарчмын хувьд асуудлаа ярилцаж, тушаал гаргах асуудалд оролцсон нарийн бичиг сонгон шалгаруулдаг юм. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд тендерийн хорооны өөрийн хийгээгүй ажлынхаа төлөө буруутгагдаж байгаа юм. Буруутгалаа гэхэд үндэслэлтэй зүйлээр буруутгах хэрэгтэй. Хүнийг яллахын тулд нотолбол зохих ёсыг баримталж, хэзээ, хаана, хэрхэн, ямар үйл оролцоотой хэрхэн гэмт хэргийг үйлдсэн бэ, гэмт хэргийн улмаас ямар хэмжээтэй хохирол хэнд учирсан бэ гэдгийг заавал тогтоох ёстой. Нотолж байгаа нотолгоо нь өөрөө хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, энэ хүний гэмт хэрэг үйлдсэн гэх нотлоод байгаа үйл баримтууд нь хоорондоо логик дараалалтай байх ёстой. Ийм байдлаар нотлогдсон тохиолдолд дээрх гэмт хэргийг үйлдэгдсэн байна гэж үзэх болно. Тийм учраас өмгөөлөгч миний зүгээс өөрийн үйлчлүүлэгчээ анхны байр суурь буюу цагаатгах байр суурьтай байна. Яагаад гэхээр хэний ч шүүхийн шийдвэр гараагүй гэм буруутайд тооцоогүй байхад энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохгүй учраас үндсэн хуульд заасан мэтгэлцэх хэлбэрээр тэгш эрхтэй байх ёстой. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ хүн гэм буруугаа хүлээхгүй маргаж байна гэж дурдаж байна. Ямар ч тохиолдолд өөртөө холбогдолтой асуудал дээр гэмт хэрэг үйлдээгүй эсхүл гэмт хэрэг нь хөнгөрөх боломжтой гэж үзвэл хууль ёсны дагуу өмгөөлөгч, шүүгдэгч нар мэтгэлцэж болно. Энэ гэмт хэргээ хүлээгээгүй гэсэн агуулга биш юм” гэсэн дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч Бын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн  талаар “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоод ямар үндэслэлээр яллаад байгаагаа сая тодорхой тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж” гээд тухайн зүйл заалт дээр тодорхой заасан байгаа. Гэтэл энэ хуульд заасан албан үүргээ урвуулан ашиглах гэдэг гэмт хэрэг нь албан үүрэг, албан тушаалын байдал, эрх мэдлээ, албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахыг ойлгоно гэсэн ийм зохицуулалттай. Гэтэл энэ талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Энэ хэрэгт шүүгдэгч Бд ямар ашиг сонирхлын зөрчил үүссэн бэ гэдэг асуудлыг ярихад нийтийн албан тушаалтан буюу А газрын даргын нэрээр Бын хувьд ямар хууль бус үйлдэл үйлдсэн нь хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Үг тохирч, тухайн үед гэмт хэрэгт хамтран оролцсон гээд үзээд байгаа боловч будаг тээвэрлэх, будгийг захиран зарцуулах, зарж борлуулах, худалдах талаар ямар нэгэн гэрээ, контракт байгуулсан нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Миний үйлчлүүлэгч Бын хувьд өөрийн ашиг сонирхлын үүднээс өөр ямар нотлох баримт байна гээд үзэхээр гэрчийн мэдүүлэг буюу Хын мэдүүлгээр нотлогдож байна гэдэг. Х өнөөдөр шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөд тухайн үед Б ямар оролцоотой, өөрийнхөө ажиллаж байгаа компанийн нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан уу, тухайн хүнтэй холбогдож мөнгө төгрөгийн асуудал ярьсан зүйл байна уу гээд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харахад ийм баримт огт байхгүй байдаг. Мөн Бгийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг. Бгийн мэдүүлгийг нотлох баримтаар яллах дүгнэлтэд тусгасан байгаа. Тус мэдүүлэгт “гэрээ байгуулсан. Уг гэрээг Лтай байгуулаад гарын үсэг зурагдсан. Тухайн мөнгийг Лгийн өг гэсэн хүнд нь дамжуулж өгсөн” гэсэн зүйл байгаа. Мөн гэрч Бийн мэдүүлэг байгаа. Бийн өгсөн мэдүүлгүүд нь он, сар, өдөр, цаг, минуттайгаа хэрэгт авагдсан, шүүх хуралдаан дээр худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг сануулсан, мөн өөрийнх нь мэдлэг боловсролын хувьд ч тэр мэдүүлэг өгөх бүрэн чадамжтай хүн мөртлөө өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ газар тэнгэр шиг зөрүүтэй байна. Тэгэхээр өнөөдөр ийм мэдүүлэгт тулгуурлаж хүнийг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн эс үйлдэхүйд хохирол хор уршиг гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн байна. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн хувьд энэ хэрэгт нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ зөрүүтэй мэдүүлгүүдийг шалгуулах талаар удаа дараа санал хүсэлт өгсөн байдаг боловч тэр хүсэлтүүдийг нь хүлээж авдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн гарах аливаа шийдвэрийг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хэмжээнд эргэлзээгүй нотлох баримт цуглуулснаар дүгнэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан уу гэдгийг тогтоосон байх ёстой. Шүүгдэгч Бын хувьд хэн нэгнээс авсан төлбөр байхгүй гэдгийг дурдсан. Тэгэхээр хор уршиг учраагүй байна. Тухайн гэмт хэргийг хэн гардан үйлдсэн, Бын үүрэг оролцоо юу байсан, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр юу байна гээд эдгээр нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ бүхий байдал гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын хувьд нотлох баримтад үүссэн бүх зөрүүг арилгах ёстой. Гэтэл энэ зөрүү арилаагүй. Харин манай үйлчлүүлэгчид ашигтай буюу гэрч нарын хууль сануулж өгсөн мэдүүлгүүд нь эргэлзээтэй байна. Тийм учраас дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Л, Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л, Б нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

 

           Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж  тус тус хуульчилжээ.

           Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Л нь “Ө” ТӨХК-ийн ........... ажиллаж байсан болох нь “Ө” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай тогтоол, тус компанийн ...........тай байгуулсан “Ө” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/08 дугаартай контракт байгуулах тухай тогтоол, контракт (1хх-ийн 167, 185-189 хуудас) зэргээр, 

           Шүүгдэгч Л нь “Т” ХХК-аас 2017 оны 11 сард 25 кг-ын савлагаатай  76 ширхэг буюу 1900 кг  автозам, хатуу хучилттай элементийн цагаан будгийг 14668000 төгрөгөөр, 17 кг-ын савлагаатай 11 ширхэг  буюу 187 кг будаг шингэлэгчийг 1012000 төгрөгөөр, нийт 15680000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан “Т” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн нэхэмжлэхээр (1хх-ийн 231 хуудас) зэргээр  тус тус тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Л нь “Ө” ТӨХК-ийн ............... ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж,

 

            Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, 2017 оны 11 дүгээр сард “Ө” ТӨХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хатуу хучилттай замын элементийн цагаан будаг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Т” ХХК-иас иргэн Хаар дамжуулан хатуу хучилттай автозамын элементийн 25 килограммын савлагаатай цагаан будаг 76 ширхэг, 17 килограммын савлагаатай будаг шингэлэгч 11 ширхгийг 15680000 төгрөгөөр худалдан авсан,

 

           Мөн “Т” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сард худалдан авсан хатуу хучилттай замын элементийн 25 килограммын савлагаатай 76 ширхэг буюу 1900 кг цагаан будаг, 17 килограммын савлагаатай 11 ширхэг буюу 187 кг будаг шингэлэгч зэргийн үнэ болох 15680000 төгрөгийг “Ө” ТӨХК-ийн данснаас өөрийн найз Бтай түүний төрсөн эгч Эы нөхөр Бгийн эзэмшлийн “Ө” ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж авахаар тохиролцсоны дагуу 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 кг будгийг “Ө” ХХК-аас килограммыг нь 8500 төгрөгөөр бодож шууд гэрээ байгуулж худалдан авах тухай” тушаал гаргаж, 

 

            уг тушаалын дагуу худалдагч талыг төлөөлж “Ө” ХХК-ийн нягтлан бодогч Э, худалдан авагч талыг төлөөлж “Ө” ТӨХК-ийн ерөнхий санхүүч С.Т нарын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан 5/01 дугаартай “Замын будаг нийлүүлэх гэрээ”-г баталж,

 

           “............” ТӨХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 10000000 төгрөгийн 3072 дугаартай,  2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 8275000 төгрөгийн 3281 дугаартай төлбөрийн даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулж,  “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь ... тоот харилцах данснаас “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь О тоот харилцах дансанд 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 10000000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 8275000 төгрөгийн шилжүүлгийг тус тус хийлгэж,  

 

          “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь О тоот харилцах данснаас 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 9997000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 8260000 төгрөгийг тус тус бэлнээр гаргуулан авч, “Т” ХХК-ийн .......... тоот дансанд 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр замын цагаан будаг урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатайгаар 7400000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8275000 төгрөг, нийт 15675000 төгрөгийг шилжүүлж, “Ө” ТӨХК-аас шилжүүлсэн 18275000 төгрөгийн зөрүү болох 2600000 төгрөгөөс 1000000 төгрөгийг иргэн Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар өөрийн жолооч Баар дамжуулан бэлнээр өгч,  1600000 төгрөгийг өөртөө авч  давуу байдал бий болгосон,

 

           Шүүгдэгч Б нь Өвөрхангай аймгийн А төвийн даргаар ажиллаж байхдаа “шүүгдэгч Лгийн “Ө” ТӨХК-ийн ........... ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”,  34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж,

 

            Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж,  2017 оны 11 дүгээр сард “Ө” ТӨХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хатуу хучилттай замын элементийн цагаан будаг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Т” ХХК-иас худалдан авсан хатуу хучилттай автозамын элементийн 25 килограммын савлагаатай 76 ширхэг цагаан будаг, 17 килограммын савлагаатай 11 ширхэг будаг шингэлэгч зэргийг 2018 оны хавраас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өөрийн удирдан ажиллаж байсан Өвөрхангай аймгийн А төвийн агуулахад хадгалж дэмжлэг үзүүлсэн,

            Мөн “Ө” ТӨХК-ийн захирал Лгийн 2017 оны 11 сард “Т” ХХК-иас худалдан авсан хатуу хучилттай замын элементийн цагаан будаг, будаг шингэлэгчийн төлбөр болох 15680000 төгрөгийг “Ө” ТӨХК-иас гаргуулан авч “Т” ХХК-д олгуулах зорилгоор 2019 оны 5 сард “Ө” ТӨХК-ийн ........... Лтай тохиролцож, өөрийн төрсөн эгч Эы нөхөр Бгийн эзэмшлийн “Ө” ХХК-ийн дансаар гаргуулан авахаар урьдчилан амлаж, “Ө” ТӨХК-ийг “Ө” ХХК-тай “Замын будаг нийлүүлэх тухай” гэрээ байгуулах боломжийг бий болгож, “Ө” ТӨХК-ийн данснаас “Ө” ХХК-ийн дансанд 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шилжүүлсэн 10000000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлсэн 8275000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Эаар бэлнээр гаргуулан авч өгөх зэргээр нийтийн албан тушаалтан болох “Ө” ТӨХК-ийн захирал Лгийн үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

           Шүүгдэгч Л, Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь  дараах нотлох баримтуудаар буюу шүүх хуралдаанд өгсөн

Гэрч Хын “...2017 оны шинэ жилээр манай найзууд уулзацгаасан. Талийгаач Х, би, Л олон найзууд байсан. Тэгэхэд Л сайн чанарын замын будаг олдох уу? Олдвол хэлээрэй гээд тэгж байсан. 2018 оны намар Х гайгүй будаг олчихлоо. Өвөрхангай руу явуулна нийт 15000000 төгрөгийн үнэтэй будаг явуулна гэж байсан. Тэгээд 2018 онд будгийнхаа мөнийг авах гэсэн Л утсаа авдаггүй гэхээр нь би залгаад бас утсаа авахгүй байсан юм. Тэгээд тэр намар нь Х гээд залуу нас барсан. Тэрнээс хойш хүмүүс будгийнхаа мөнгийг авъя гээд утасдаад эхэлсэн. О гээд хүн над руу яриад миний нэг будгийн мөнгө байх ёстой. Х нас барсан мөнгөө яаж авах уу? гэхээр би Б руу яриад будгийн мөнгийг нь олоод өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд Б буцаж яриад тэр будгийг нь “Ө” ТӨХК хэрэглэсэн юм байна. Мөнгийг нь өгье гэхээр санхүүжилт байхгүй гэж байна. Санхүүжилт орохоор нь дансанд нь хийчихье гэж хэлсэн. 2019 оны сүүлээр мөнгө нь орсон гээд Б хэлсэн. Тэрнээс хойш би тэр будгийн араас яваагүй орхисон. 2021 оны хавар будгийн мөнгөнөөс хадгалалт тээвэрлэлтийн мөнгө өгсөн шүү гээд Б утсаар тэгж хэлсэн. Тэгэхээр нь би юун хадгалалт тээвэрлэлт вэ? Нөгөө хүний мөнгийг нь бүтэн өгсөн юм уу? гэсэн чинь өгсөн гэсэн. Тэгээд тэрнээс хойш тэр талаар яриагүй. 2021 оны 08 дугаар сард намайг Авлигатай тэмцэх газраас намайг дуудаад байцаалт авсан. Би тэгж л будгийн асуудлаар ийм зүйл болсон гэж мэдсэн. Байцаагч чи тэрэнд нь оролцсон уу гэхээр нь оролцоогүй. Огт мэдэхгүй гэж хэлсэн.  Мөнгө авсан уу гэхээр нь аваагүй гэсэн. Би талийгаачийг будаг олоод өг гэхээр нь 15000000 төгрөгийн үнээр “......” ТӨХК-д нийлүүлсэн байх гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг,

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

 

            Гэрч Д.Огийн “...Миний бие 2014 онд “Т” ХХК-ийг барилга угсралт, гадаад худалдаа, цахилгаан шат угсралтын чиглэлээр үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг. Миний бие Л, Б нарыг таньж мэдэхгүй, одоо л нэрийг нь сонсож байна. Хыг мэднэ. Манай найз Х гэх залуу ИНЕГ-т ажилладаг байсан. Тэр үед Хтай цуг ажилладаг гэдгээр нь мэднэ. Манай найз Х 2019 онд бусдад зодуулаад талийгаач болсон юм. 2017 оны 11 дүгээр сард талийгаач Х нь намайг автозамын цагаан будаг, будаг шингэлэгч нийлүүлж чадах уу гэсэн.  Би угаасаа автозамын будаг нийлүүлдэг, зарж борлуулдаг, би өөрөө Хятад хэлтэй учраас асуудал байхгүй, чадна гэсэн. Тэгэхэд Х нь Автозамын хатуу хучилттай элементийн цагаан будаг 25 кг-тай 76 ширхэг, будаг шингэлэгч 17 кг-тай 11 ширхэг хэрэгтэй гэхээр нь өөрийнхөө компани дээр байсан дээрх будгийг нийт 15680000 төгрөгөөр бодож Хт өгсөн. Х нь энэ будгийг Өвөрхангай руу нэг газарт зарна гэж хэлээд надаас аваад явсан. 2017 оны 11 дүгээр сараас хойш Хаас будгийн мөнгө юу болов гэхэд зарах гээд Өвөрхангайд аваачаад өгсөн байгаа, мөнгөө хүлээгээд байж байна гэж явсаар 2019 он гарч Х маань зуурдаар таалал төгссөн. Түүнтэй хамт ажилладаг Х гэгчийг би цуг ажилладаг, Өвөрхангайнх гэдгээр нь мэддэг, мэдэх төдий харилцаатай байсан бөгөөд түүний утсыг олж аваад “Х надаас будаг авсан юм, будгийнхаа мөнгийг авах гэсэн юм, надад тус болооч ээ” гэж гуйсан. Гуйсны дагуу Х нь хөөцөлдөж өгөөд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7400000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8275000 төгрөгийг, нийт 15675000 төгрөг орсон. Мөнгөө буцааж авсан тул эргэж Хтай холбогдоогүй байна. Дахин энэ будгийн асуудлаар хэн нэгэнтэй холбогдоогүй. Талийгаач Өвөрхангайд нэг газар өгнө гэж байсан болохоос биш яг хаана, хэнд өгөх гэж байгаа талаар хэлээгүй. Тэр газар нь талийгаачаас миний будгийг авч хэрэглэчихээд мөнгийг нь өгөхгүй удаагаад байсан гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 229-230 хуудас),

 

            Гэрч Хын “...2017 онд “Ө” ТӨХК-ийн захирал Л нь автозамын чанартай будаг олоод өгөөч гэж надаас болон хамт ажилладаг байсан талийгаач Х бид хоёроос асууж, гуйж байсан юм. Х нь таньдаг Д.Огээс автозамын будаг асууж олоод авахаар болж 2017 оны намар Өвөрхангайн ....... руу яг хэдэн тоо ширхэг байсныг санахгүй байна, 15000000 орчим төгрөгөөр будаг авахаар болж явуулж байсан. 2017 онд Х нь автозамын мөнгөө асууж, намайг “Ө” ТӨХК-ийн захирал Лгаас асуугаад өгөөч гэсний дагуу Лгаас асуухад гар утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Тэр үед Б Өвөрхангайд байдаг, Лтай холбоотой байдаг болохоор нь түүнээс асуухад “Л та нараас авсан будгийг хэрэглэсэн, санхүүжилт байхгүй гээд мөнгө байхгүй байна” гэсэн хариуг өгч байсан. Ингэж явсаар 2019 он гарсан. Х нь 2018 оны 11 дүгээр сард зуурдаар бусдад зодуулж нас барсан бөгөөд Д.О нь над руу нэг өдөр яриад “талийгаачийн найз нь байна. 2017 онд надаас авч байсан автозамын будгийнхаа мөнгийг авах хэрэгтэй байна, хөөцөлдөөд өгөөч ээ” гэж гуйсан. Д.Огийн гуйлтын дагуу Б руу яриад “талийгаач өнгөрсөн болохоор будгийнх нь мөнгийг шийдэж өгөөч ээ” гэж удаа дараа ярьсан. Тэгээд 2019 оны хэдэн сар байсныг мэдэхгүй байна. Бтай холбогдоход “нөгөө автозамын будгийнх нь мөнгийг шилжүүлсэн шүү, асуудал нь шийдэгдсэн шүү” гэсэн. Үүнээс хойш дахин автозамын будгийн талаар огт ярилцаагүй. ...Энэ хавар буюу 2021 оны 04 дүгээр сард Б нэг өдөр гар утсаараа  над руу яриад “нөгөө нийлүүлсэн автозамын будгаас чинь тээврийн хөлс, ачилтын хөлс, хадгалалтын хөлсийг хүмүүст өгсөн шүү, нөгөө хүндээ хэлээрэй” гэхээр нь будгийн үнийн дүн болох 15680000 төгрөгөөс нь мөнгө аваад идсэн юм болов уу гэж гайхаад “юу яриад байгаа юм, будаг нийлүүлсэн хүн рүү мөнгө нь бүтэн шилжсэн юм байгаа биз дээ” гэхэд “бүтэн шилжүүлсэн, энд аймгаас будгийн асуудал шалгаад байнаа” гэсэн зүйл яриад утсаа тасалсан.  ...Автозамын будгийг би санаачлан “Ө” ТӨХК руу автозамын будаг нийлүүлэх талаар санал, хүсэлт гаргасан асуудал байхгүй. Харин “талийгаач Х нь автозамын будаг нийлүүлсэн, Б хүлээж авсан, мөнгийг нь хүлээж аваагүй байгаа, мөнгөө авч чадахгүй байна” гэж О гэх хүн над руу ярьж хэлэхэд нь түүнд тус болох зорилгоор Бтай холбогдож мөнгийг нь авч өгсөн. Будгийн мөнгийг Б нь цааш нь хэрхэн ярьж, яаж авсныг нь мэдэхгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр намайг АТГ-с дуудахаар нь Б руу залгаж намайг ямар учраас дуудаж байгаа болох талаар асуух зорилгоор ярихад Б нь “Нөгөө автозамын будгийн зөрүү мөнгийг будаг хадгалахад болон тээвэрлэхэд зарцуулсан мөнгө гэж тайлбарлаарай” гэхээр нь би “тийм зүйлийн талаар мэдэхгүй шүү дээ, мөнгө төгрөгийн талаар мэдэхгүй, мэдэхгүй асуудлынхаа талаар юу гэж би ярих вэ дээ” гэж хэлээд утсаа тасалсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Автозамын будгийг зөрүү хэдэн төгрөг болсон, хэдэн төгрөгийг нь хэн авсныг мэдэхгүй байна. ...”Ө” руу будгийг нийлүүлэх үед тус газар нь авах боломжгүй гэснээр өөр газарт хадгалуулсан, хадгалуулсныхаа хариуд 1000000 төгрөгийн төлбөрийг Баас хүнээр дамжуулж авсан тийм зүйл байхгүй. Ямар нэгэн хүнээр дамжуулж будаг хадгалуулсан гэх асуудал байхгүй, ийм үйл явдал болж өнгөрөөгүй, худлаа гэж бодож байна. О гэх хүнийг би таньж мэдэхгүй, одоо нэрийг нь сонсож байна”   гэсэн мэдүүлэг (1хх-ийн 238-240, 2хх-ийн 68-71 хуудас),

 

           Гэрч Н.Э-ын  “...2019 оны 07-08 сард “Ө” ХХК-иас 25 кг-ын 76 лааз будаг, 8 лааз шингэлэгч, ний 85 лааз будгийг манай байгууллагаас миний бие хүлээн авч орлогод авч байсан. Орлогод авсан будгийг А301 автозамын тэнхлэгийн тэмдэглэгээнд зарцуулж дуусгасан. Тухайн үед автозамын мастер С.Г надаас шаардах хуудсаар авч, ажилдаа зарцуулсан. Тухайн будгаас зарим хэсгийг Уянга сумын төвийн замд бага зэргийг зарцуулсан байдаг. Тухайн үед санхүүгийн гүйлгээ нь хэрхэн хийгдсэ нталаар мэдэхгүй байна. Няравын чиг үүргийн тухайд орлогод авах ажлыг би хариуцаж авч байсан. Б гэх хүн хүлээлгэж өгөөгүй. ... Би хамгийн эхлээд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 25 кг савлагаатай цагаан замын будаг 1 лаазыг,  будаг шингэлэгч 25 кг-тай 1 лаазыг авсан бөгөөд үдээс хойш нь дахиад 25 кг-тай цагаан будаг 3 лаазыг аймгийн А газраас нярав Хгээс авсан. Би энэ талаараа хувийн дэвтэртээ тэмдэглэсэн бөгөөд тэмдэглэлээсээ хараад хэлж байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А газраас 25 кг-ийн будаг 72 ширхэг, будаг шингэлэгч 8 лаазыг авсан талаар дэвтэр дээрээ тэмдэглэсэн байна. Би өөрөө залуучуудтайгаа аймгийн А газрын подволоос дээрх будгуудыг авсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн А газарт будаг ирчихсэн байсан, бүр олноороо хана дагаж хураалттай байсан. ...Орлогод авсан будгийг А301 автозамын тэнхлэгийн тэмдэглэгээнд зарцуулж дуусгасан. Тухайн үед автозамын мастер С.Г надаас шаардах хуудсаар авч, ажилдаа зарцуулсан. Тухайн будгаас зарим хэсгийг Уянга сумын төвийн замд бага зэргийг зарцуулсан байдаг.  ...Би баримтуудаа үзэж харахад 2019 оны 8, 9 дүгээр саруудад манай компани Л гэдэг хүнээр будаг тээвэрлүүлээгүй. Харин 2020 оны 05 дугаар сард тээвэрлүүлсэн байх, би будаг бүртгэж авсан байна. Лт төлбөрийг дансаар нь шилжүүлсэн байх” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 246-248, 2хх-ийн 188 хуудас),

 

 Гэрч Бгийн  “...Манай “Ө” ХХК нь 2019 онд Өвөрхангай аймгийн .... төрийн өмчит ХК-тай ямар нэгэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллаж байгаагүй, гэрээ байгуулсан зүйл байхгүй, нэг удаа манай  дүү Б надаас гуйгаад “Ө” ТӨХК-ийн дарга Л надтай найз байгаа юм, байгууллагынхаа данснаас мөнгө гаргаж авах гэсэн юм гэнэ, та туслаач гэхээр нь замын будаг нийлүүлсэн гэж 18275000  төгрөгийн нэхэмжлэх бичүүлэн Өвөрхангай аймгийн .... төрийн өмчит компанид хүргүүлж, тэр нэхэмжлэхийн дагуу замын будгийн үнэ гэсэн утгатайгаар манай “Ө” ХХК-ийн О дугаарын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр урьдчилгаа гэж 10000000 төгрөг шилжүүлээд тэрийг нь би тэр дор нь 9997000 төгрөгийг бэлнээр нь банкнаас аваад Лгийн жолооч гэж хүнд өгч байсан юм. Тэрнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр үлдэгдэл 8275000 төгрөг мөн манай “Ө” ХХК-ийн О дугаарын данс руу шилжүүлсэн байхаар нь би мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компанийнхаа данснаасаа бэлнээр нь авч Лгийн явуулсан хүнд нь өгч байсан юм. Хууль бусаар гаргаж авч байгаа мөнгө гэж мэдээгүй. Манай төрсөн дүү гуйхаар нь би дансаараа оруулаад гаргаад өгчихсөн юм. ...Ямар хүн “Ө” ТӨХК-д замын будаг нийлүүлсэн талаар мэдэхгүй, эхнэрийн дүү Б мэдэж байгаа.  ” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 18, 221-222 хуудас),

 

            Гэрч Эы  “...Би урьд мэдүүлэгтээ 2020 оны гэж андуурч мэдүүлэг өгсөн байна. “Ө” компанийн Төрийн банкны дансны хуулгаас харахад “Ө” компаниас 2019 оны 09 сарын 07-ны өдөр 10000000 төгрөг орж ирсэн, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 8275000 төгрөг орж ирсэн байна. Би урьд өгсөн мэдүүлэгтээ оныг нь андуурч хэлсэн болохоос бусад зүйл нь үнэн зөв мэдүүлсэн. Би 2019 оны 09 сарын 07-ны өдөр 10000000 төгрөг манай компанид орж ирсэн, дансны үлдэгдэл нь хүрэхгүй байсан учраас би 9997000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Төрийн банкны салбараас бэлнээр аваад ажил дээрээ ирсэн. Улмаар тухайн өдрөө би Бд хэлэхэд тээврийн хөлс гэх зүйл ярихаар нь та нар өөрсдөө учраа ол гэж хэлээд Б манай ажил дээр ирээд дээрх 9997000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Тэгээд би НӨАТ-ын баримтаа өгөөрэй гэж хэлсэн. Харин дараа нь 2019 оны 12 сард манай компанийн дансанд 8275000 төгрөг орсон бөгөөд би тухайн үедээ Бд хэлэхэд хүн явуулъя гэсэн. Ингээд хэд хоног байсан санагдаж байна. Б гэх хүн ирээд надаас дээрх мөнгийг гаргуулж бэлнээр авсан. Тухайн үед дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учраас 10000 төгрөг үлдээгээд 8260000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн байна. Манай “Ө” компани нь “Ө” компанид будаг нийлүүлээгүй. Тухайн үед манай дүү Б надад манай найз Х “Ө”-д будаг нийлүүлсэн чинь мөнгөө авч чадахгүй заавал компаниар мөнгө орох ёстой, хувь хүнд өгч болохгүй гээд байна, та компаниараа гаргаад өгөөч гэж хэлсэн юм. Миний дүү Б гуйсан учраас би зөвшөөрсөн. Тухайн үедээ би баримтаа шаардсан чинь будаг нь байгаа болохоор баримтыг нь шивүүлчихнэ гэж хэлсэн. Одоог хүртэл НӨАТ-ын 10 хувиа аваагүй байгаа. Миний хувьд тэр будгийг нь ч хараагүй, хэдэн ширхэг байсныг нь мэдэхгүй байна. Мөнгө шилжүүлэхийн тулд гэрээ хийх ёстой гээд би гэрээнд гарын үсэг зурж байсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 191-192 хуудас),

 

           Гэрч П.Н-ийн “...Миний бие 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд нурууны суулт, хөл рүү мэдээ алдаад эмчилгээ хийлгэсэн. 2020 оны 08 дугаар сарын 10-даар байгууллагын дарга Л нь АТГ-т шалгуулаад байна, энэ хурлын тэмдэглэлд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж надаар гарын үсэг зуруулж байсан. Тухайн гарын үсэг зурсан асуудал нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудал байсан. Ийм хурал болоогүй, би мэдэхгүй байна. ...Миний чиг үүрэгт хамааралгүй, мөн тухайн үед өвчтэй байсан болохоор мэдэхгүй байна. Манай нярав будаг авсан талаар ярьж байсан. Тэр тайлбарлах байх” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 243-244 хуудас),

 

            Гэрч Г.Д-ын “...2021 оны 08 дугаар сарын 10-даар манай компанийн ерөнхий менежер Б.Батбаяр хэлэхдээ замын засвар арчлалтын ажилд шаардлагатай байгаа замын будаг худалдан авах талаар хэлэлцсэн. П.Н, өөрийгөө болон намайг оруулсан гишүүдийн бүрэлдэхүүнтэй хурлын тэмдэглэл хэрэгтэй байна. Үүнийг гаргаад өг гэсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн огноотойгоор тендерийн хорооны хурлын тэмдэглэл үйлдсэн юм. Би ямар учиртай хурлын тэмдэглэл гаргаад өг гэснийг хэлж мэдэхгүй байна. Хэлснийх нь дагуу тэмдэглэл хийж гарын үсэг зуруулж Б.Б даргад өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр замын будаг худалдаж авах тухай тендер хуралдаагүй, тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Ө “ХХК-иас будаг авч байсан, тухайн будгийг зориулалтын дагуу зарцуулаад дуусгасан. Тендерийн хороо тухайн үед хуралдаагүй боловч сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн огноотойгоор даргын хэлсний дагуу тэмдэглэл хийсэн. Үүнийг би ямар зорилгоор хэрхэн ашиглах талаар мэдэхгүй байна. ...2019 оны 07-08 сарын үед “Ө” ХХК-иас 2150 кг хэмжээтэй будгийг хүлээн авч байгууллагынхаа материалын тайлангийн бүртгэлд оруулж байсан. Үүнийг зориулалтын дагуу зам засварт ашигласан. Холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Тухайн үед замын будаг авахдаа гүйлгээ хийгдсэн талаар чиг үүргийнхээ хувиараар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 1-2 хуудас),

 

          Гэрч С.Т-ын “...Байгууллагын даргаас автозамын будаг авахаар цохолтыг надад хийсэн. Уг цохолтын дагуу 2019 оны 09  дүгээр сарын 06-ны өдөр эхний 10000000 төгрөгийг, үлдэгдэл санхүүжилтийг 2019 оны 12 дугаар сарын 05-нд 8275000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 18275000 төгрөгийн санхүүжилтийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу шилжүүлж ажилласан. “Ө” ХХК-иас 2019 оны 05 сард манай байгууллагад 86 лааз будаг нийлүүлж манай нярав Н.Э хүлээн авч тэмдэглэл үйлдэж байсан. Дээрх будгийг автозамын ажилд зарцуулж дуусгасан. Би хаанаас орж ирсэн талаар мэдэхгүй байна. Цэнхэр өнгийн лаазтай будагнууд байсан. Үүнийг манай нярав тайлбарлах байх. “Ө” ХХК-тай өөр ямар нэгэн байдлаар хамтарч ажиилаж байсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 225-226 хуудас),

 

            Гэрч Бийн “...Миний бие “Ө” ТӨХК-ийн даргын 2016 оны тушаалаар одоогийн албан тушаалдаа томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Байгууллагын “Хово” маркийн том оврын автобус, даргын жолоочийг хийж байна.  2019 оны намар 09 сар байсан санагдаж байна, хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Ажлын байран дээрээ байхад дарга Л нь аймгийн Орон нутгийн өмчийн дарга Бын эгчээс очиж мөнгө аваад ир гээд түүний утасны дугаарыг өгсөн. Би утсаар нь залгаж байгаад Э гэх эгчтэй А сумын Хангамж зах дээр очиж уулзсан. Уулзахад бэлэн мөнгө байхгүй байна, хамтдаа банк ороод авъя гээд хуучин Хаан банк гэж нэрлэдэг банкны салбар руу ороход Э надад бэлнээр 2000000 гаруй буюу 2600000 төгрөг гэж бодож байна, надад өгсөн. Энэ мөнгийг аваад байж байхад Х гэж хүн над руу яриад /утасны дугаарыг нь сайн санахгүй байна/ Лгийн ярьсан хүн байна аа, мөнгөө авсан уу, манай ачаа ачиж очсон хүн рүү 1000000 төгрөгийг өгчихөөрэй, үлдэгдэл мөнгийг даргадаа аваачаад өгчих гэж хэлсэн. Хэлснийх нь дагуу 1000000 төгрөгийг аймгийн тээврийн жолооч О гэх хүнд аваачиж өгсөн. Тэр хүн мөнгө авах ёстой гэдгээ мэдэж байсан. Үлдэгдэл мөнгийг нь би даргадаа өгсөн. Үүнээс өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Захирал Л надад мөнгөний тоо хэлээгүй. Зүгээр очоод аваад ир гэж хэлсний дагуу очиж авсан. ...Намар болсон, өвөл арай болоогүй байсан. 2019 оны 09 сард уулзаж мөнгө авч дээрх байдлаар тээврийн жолоочид 1000000-ыг өгч, үлдэгдэл мөнгийг Лд өгсөн. ... Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан нярав Э нарын хамт Өвөрхангай аймгийн А газраас ойролцоогоор 25 кг савлагаатай лаазтай будагнууд очиж авч байсан, замын будаг байсан. Эдгээр будгийг очиж аваад компани дээрээ авчирсан. Тухайн будгуудыг А төвийн доод талын подволд байх складны өрөөнд хана дагуу хураалттай байхад очиж авч байсан.

Лт би 2019 оны 09 дүгээр сард намар бэлнээр 1000000 төгрөг аваачиж өгсөн. Энэ 1000000 төгрөг нь юу тээвэрлэсэн хөлс гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Лт тухайн үед нь өгсөн.  ” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 7-10, 190 хуудас),

 

            Гэрч Лын “... Би 2019 оны намар яг өдөр сарыг нь тодорхой санахгүй байна. “Ө” ТӨХК-ийн жолооч Баас бэлнээр 1000000 төгрөгийг аймгийн төв дээр асфальтны үйлдвэр дээр авсан санагдаж байна. Тухайн үеийн ханшаар хотоос ачаа ачиж ирэхэд 1000000-1200000 төгрөг болдог байсан. Энэ мөнгө нь ачаа тээврийн хөлс байгаа юм. Би 2019 оны намар мөнгө авахаасаа нилээд хэд хоногийн өмнө “Ө” ТӨХК-иас ярьсны дагуу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн төвд будаг тээвэрлэж авч ирсэн. Яг хэдэн тонн гэдгийг нь тодорхой санахгүй байна. Тухайн үед над руу “Ө” компаниас хэн ярьсныг мэдэхгүй байна. Ачаагаа буулгахдаа Бид хэлж Шунхлайн агуулах дээр буулгасан. Би машинаа тавиад явсан бөгөөд орой нь ирэхэд буулгасан байсан. Тухайн үед 20 литрийн савлагаатай будаг тээвэрлэж авч ирсэн. Энэ ачааны төлбөрт дээрх мөнгийг өгсөн юм. Би Х гэж хүн огт танихгүй. Х гэж хүн надад Баас мөнгөө аваарай гэж хэлээгүй, ийм хүн мэдэхгүй байна. Харин Бтай ярьж түүнээс мөнгө авсан. Би Өвөрхангай аймгийн А төвд будаг буулгаж байгаагүй. Тухайн 1000000 төгрөгийг би тухайн үед өөрөө байшин барьж байсан болохоор түүндээ зарцуулсан байх, магадгүй түлш шатахуундаа зарцуулсан байж магадгүй. Энэ мөнгийг би хэн нэгэнд дамжуулж өгсөн асуудал байхгүй. ... Би Х гэж хүн танихгүй. Надаар Х гэх хүн Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэл 2017, 2018, 2019 онуудад будаг тээвэрлүүлж байгаагүй. Би “Ө” компанид 2017, 2018 онд Улаанбаатар хотоос замын будаг тээвэрлэж авчирч өгч байсан эсэхээ одоо үнэхээр санахгүй байна. Би Өвөрхангай аймгийн “Ө” ТӨХК-ийн ачааг 2016, 2017 оны үеэс хойш одоог хүртэл зөөж байгаа. Тус газар нь надаар 3 төрлийн юм зөөлгөдөг, үүнд цемент, замын тос буюу ветум, замын будаг зэрэг зүйлс зөөлгөдөг юм. 2019 оны 09 сард Баас бэлнээр авсан мөнгө бол замын будаг зөөж өгсөн төлбөр байгаа юм. Би яг бэлнээр 1000000 орчим төгрөг авсан. 2019 оны намар би Баас мөнгөө авахдаа бичиг баримтаа бүрдүүлж өгөх үү гэхэд тээврийн зардлыг би өгнөө гээд надад авчирч өгсөн. Өөр баримт юу ч шаардаагүй. Харин “Ө” компанийн ачаа бол байнга бичиг баримт, машины гэрчилгээ, татвар төлсөн баримт зэргийг шаарддаг. Тэгээд мөнгөө дансаар авдаг. Энэ Бийн ачаа нь яалт ч үгүй будаг байх шиг байсан. Учир нь цемент байсан бол ачааг бүтээж татдаг. Харин тухайн ачааг бүтээж татаагүй авчирч байсан. Их овортой биш, хашлагаас даваагүй ачаа байсан. Тэр ачаа ойролцоогоор 15-20 тонн жинтэй байсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 72-74, 76 хуудас),

 

           Гэрч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллага “Ө” ТӨХК-д будаг худалдаагүй, харин би ойлгохдоо “Ө” компани манайд будгаа хадгалуулж байна гэж ойлгосон. 2018 оны хавар ажилчид үзлэгээр явсан байх үед А төвийн даргаар ажиллаж байсан Б дарга намайг дуудаж “подволын өрөөнд түр юм хураагаадахъя, түлхүүрийг нь өгчих” гэсэн, тэгээд би түлхүүрээ өгсөн. Тухайн үед дарга “Ө”-ийн будаг гэж ярьж байсан санагдаж байна. Тухайн үед орой ажил тарж байсан. Би түлхүүрээ өгөөд яваад өгсөн учраас хэн хураасан эсэхийг нь мэдэхгүй байна. Маргааш нь би ирээд түлхүүрээ аваад подволын өрөөг онгойлгож үзэхэд хана дагуулаад 18-20 орчим литрийн төмөр савлагаатай будаг 2 эгнээ давхарлаад хана дагуулаад хураасан байсан. Ингээд байж байтал 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Ө” компаниас нярав Э нь ирээд 1 ширхэг лак, 1 ширхэг будаг авсан. Тэгээд тэр өдрөө удалгүй эргэж ирээд хүрэхгүй байна гээд дахин 3 будаг авч явсан. Ингээд тухайн өдөр 1 лак, 4 ширхэг будаг авч явсан. Ингээд тухайн будагнууд манай подволд жил орчим болсон бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үлдсэн 10 ширхэг лак, 72 ширхэг будгийг “Ө” компанийн ажилтан Э, Б нар ирж авсан. Өөр олон хүмүүс байсан, тэдгээрийг нь танихгүй байна. Ингээд нийт 11 лак, 76 ширхэг будгийг бүгдийг нь өгч дуусгасан. Энэ талаараа би өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байна. Тухайн будаг нь манай байгууллагын өмч биш үндсэн хөрөнгөд бүртгэлгүй учраас би хувийн тэмдэглэл дээрээ тэмдэглэсэн. Миний санаж байгаагаар 2018 оны хавар энэ будгууд ирсэн, хэн авчирсан эсэхийг нь мэдээгүй, тэмдэглэлийн дэвтрээс харахад 06 сарын 26-нд будаг өгсөн бөгөөд дараагийн тэмдэглэл нь 2019 оны 05 сарын 27-нд будаг  өгсөн гэсэн байна. Тэгэхээр 2018 оны 06 сарын 26-нд эхлээд будаг олгосон байгаа юм.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 78 хуудас),

 

           Иргэний хариуцагч Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би оныг нь сайн санахгүй байна. 2018 он уу 2019 оны аль нэг нь байсан. Ямар ч байсан намрын улиралд буюу 9 дүгээр сар байсан. Б 1000000 төгрөгийг надад бэлнээр өгсөн нь үнэн. Баас 2019 онд дээрх 1000000 төгрөгөөс өөрөөр ямар нэг мөнгө, хөлс авч байгаагүй. Харин .... компанид ачаа тээвэр хийсний төлбөрөө бол тус компаниас авч байсан. Намайг ачаа тээврийн хөлсөндөө авсан 1000000 төгрөгийг буцааж төлөх ёстой гэж хариуцагчаар татаж байгааг ойлголоо. Би энэ мөнгийг төлөх ёсгүй л гэж бодож байна. Тиймээс иргэний хариуцагчаар тухайн мөнгийг төлөх эсэхийг шүүхээр шийдүүлье” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 218, 220 хуудас),

 

          ““Т” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Автозам, хатуу хучилттай элементийн цагаан будаг /25 кг/,  76 ширхэг, нэгжийн үнэ 193000 төгрөг, нийт үнэ 14668000 төгрөг,  будаг шингэлэгч /17 кг/ 11 ширхэг, нэгжийн үнэ 92000 төгрөг, нийт үнэ 1012000 төгрөг, дүн 15680000 төгрөг” гэсэн нэхэмжлэхийн хуулбар (1хх-ийн 231 хуудас) ,

 

            “Т” ХХК-ийн  Хаан банкин дахь депозит дансны “2019.09.09 7400000, замын будаг урьдчилгаа, 2019.12.24 8275000” гэсэн хуулга (1хх-ийн 232-233, 2хх-ийн 116-117 хуудас) ,

 

          “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах О тоот дансны  “2019.09.07 орлого 10000000, гүйлгээний утга Замын будаг Ө ТӨХК,  2019.09.07 зарлага 9997000, 2019.12.05 орлого 8275000, гүйлгээний утга замын будаг 300 кг, Ө ХК-с, 2019.12.18 зарлага 8275000” гэсэн хуулга (1хх-ийн 17 хуудас),

 

             “Ө” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай “ Авто замын будаг, шингэлэгч 2150 л, нэгжийн үнэ 8500, нийт үнэ 18275000 төгрөг” гэсэн нэхэмжлэх (1хх-ийн 20 хуудас),

 

             “Ө” ТӨХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №3072 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №3281 дугаартай төлбөрийн даалгаврууд (1хх-ийн 21-22 хуудас),

 

             “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/11 дугаартай  “1. Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 кг будгийг “Ө” ХХК-иас килограммыг нь 8500 төгрөгөөр бодож шууд гэрээ байгуулж худалдан авахыг менежер /Б.Сангисүрэн/-д зөвшөөрсүгэй. 2. Гэрээ байгуулсны дараа зохих журмын дагуу 18275000 төгрөгийн төлбөр тооцоо хийхийг Ерөнхий санхүүч /С.Т/-т үүрэг болгосугай” гэсэн шууд гэрээ байгуулах тухай тушаал (1хх-ийн 164 хуудас),

 

             “Ө” ХХК болон “Ө” ТӨХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/11 дугаартай “Замын будаг нийлүүлэх гэрээ” (1хх-ийн 165-166 хуудас),

 

             “Т” ХХК-ийн ........... тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8275000 төгрөг шилжүүлсэн “Ө” ТӨХК Б гэсэн гарын үсэг бүхий, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7400000 төгрөг шилжүүлсэн Л гэсэн гарын үсэг бүхий”  орлогын мэдүүлгийн хуулбар (1хх-ийн 198-199 хуудас),

 

            Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн А төвийн нярав, бичиг хэргийн ажилтан Ц.Х-ийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн “...дэвтрийн хойноосоо 2 дахь хуудсанд Зам анги гэх гарчигтай 6/26-нд лак 1ш, будаг 1ш, +будаг 3ш, 2019 5/27-нд 8 лак, 2 лак,  72 будаг, нийт 11 лак, будаг 76” гэсэн  тэмдэглэл, гэрэл зургууд (2хх-ийн 61-67 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

         “Ө” ХХК нь “Ө” ХХК-д замын будаг нийлүүлээгүй, хамтран ажиллаагүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, харин дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Б, Э, Х, С.Т нарын мэдүүлгүүдээр (1хх-ийн 18, 221-222, 225-226, 229-230, 238-240, 2хх-ийн 5-6,  хуудас) тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Л нь 2017 оны 11 сард “Т” ХХК-иас будаг, будаг шингэлэгч худалдан авахдаа  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд  8 дугаар зүйлийн  8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалт явуулаагүй болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч П.Н-ийн “...Миний бие 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд нурууны суулт, хөл рүү мэдээ алдаад эмчилгээ хийлгэсэн.  2020 оны 8 дугаар сарын 10-аар байгууллагын дарга Л нь АТГ-т шалгуулаад байна, энэ хурлын тэмдэглэлд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж надаар гарын үсэг зуруулж байсан. Тухайн гарын үсэг зурсан асуудал нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудал байсан. Ийм хурал болоогүй, би мэдэхгүй байна. ...Тухайн үед өвчтэй байсан болохоор мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 243-244 хуудас),

 

            Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 10-даар манай компанийн ерөнхий менежер Б.Б хэлэхдээ “замын засвар арчлалтын ажилд шаардлагатай байгаа замын будаг худалдан авах талаар хэлэлцсэн, П.Н, өөрийгөө болон намайг оруулсан гишүүдийн бүрэлдэхүүнтэй хурлын тэмдэглэл хэрэгтэй байна. Үүнийг гаргаад өг” гэсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн огноотойгоор тендерийн хорооны хурлын тэмдэглэл үйлдсэн юм. Би ямар учиртай хурлын тэмдэглэл гаргаад өг гэснийг хэлж мэдэхгүй байна. Хэлснийх нь дагуу тэмдэглэл хийж гарын үсэг зуруулж Б.Б даргад өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр замын будаг худалдаж авах тухай тендер хуралдаагүй. Тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Ө “ХХК-иас будаг авч байсан. Тендерийн хороо тухайн үед хуралдаагүй боловч сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн огноотойгоор даргын хэлсний дагуу тэмдэглэл хийсэн. Үүнийг би ямар зорилгоор хэрхэн ашиглах талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлгээр (2хх-ийн 1-2 хуудас) тус тус тогтоогдож байна.

 

           Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор нээлттэй тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10000000 төгрөг байхаар тогтоожээ. 

 

            Гэтэл шүүгдэгч Л нь “Ө” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.”, 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”,  34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана”,   

            Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах үүргээ биелүүлээгүй буюу нийтийн албан тушаалтан тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой этгээдүүдэд уг боломжийг нь олгохгүйгээр  өөрийн найз Бын төрсөн эгч Эы нөхөр Бгийн эзэмшлийн “Ө” ХХК-тай “Замын будаг нийлүүлэх тухай” шууд гэрээ байгуулах тушаал гаргаж, “Ө” ХХК-тай “Замын будаг нийлүүлэх тухай” дүр эсгэсэн гэрээ байгуулж, илтэд хувийн ашиг сонирхлоор хандаж, төсвийн мөнгөнөөс хувьдаа завших нөхцөлийг бүрдүүлж өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэж байна.

           Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,

 

          мөн хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,

         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно”,

           Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Лгийн “Ө” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус байгууллагын төсвөөс 18275000 төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 34 дүгээр зүйлийн 34.2, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг зөрчиж, “Ө” ХХК-тай замын будаг нийлүүлэх гэрээ байгуулах тушаал гаргаж, тус компанитай замын будаг нийлүүлэх тухай дүр эсгэсэн гэрээ байгуулж, 18275000 төгрөгийг “Ө” ХХК-д олгуулахаар төлбөрийн даалгаварт гарын үсэг зурж баталгаажуулж, “Ө” ХХК-ийн дансанд шилжиж орсон мөнгөнөөс зарим хэсгийг завшсан буюу өөртөө давуу байдал олж авч гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж хуульчилсан,

           Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг, энэ үйлдэлд хамтран оролцсон хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох”-ыг тусгасан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэргийн хамжигч нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, хор уршиг бий болгохыг хүсэж үйлддэг.

           Шүүгдэгч Бын “нийтийн албан тушаалтан Лгийн “Ө” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Ө” ТӨХК-ийн  замын тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төсөвлөгдсөн мөнгөнөөс 18275000 төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.2, 34 дүгээр зүйлийн 34.2, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг зөрчиж, “Ө” ХХК-тай замын будаг нийлүүлэх гэрээ байгуулах тушаал гаргаж, тус компанитай замын будаг нийлүүлэх тухай дүр эсгэсэн гэрээ байгуулж, тус компанид шилжүүлсэн мөнгөнөөс зарим хэсгийг завшсан буюу өөртөө давуу байдал олж авсан үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Лд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

 

           Шүүгдэгч Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч      овгийн Д-ийн Лг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

           Шүүгдэгч ....... овгийн З.ийн Быг нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

          Гэрч Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед намайг ажилтай гадуур явж байхад Б гэдэг хүн над руу ярьсан. Ахын дүү хүн ирэх байх шүү. Хүн ирвэл чамаас НӨАТ-ийн мөнгө 2600000 төгрөг гэсэн зүйл асуух байх гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай, юу билээ гэхэд НӨАТ-ийн мөнгөний асуудлаар юм асуух байх, тэгэхээр нь чи тэгээд ингээд хэлчихээрэй гэсэн. Тэрийг нь би хэлсэн.” гэж,

 

          Мөн  2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр “...2019 оны намар 09 сар байсан санагдаж байна, хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Ажлын байран дээрээ байхад дарга Л нь аймгийн Орон нутгийн өмчийн дарга Бын эгчээс очиж мөнгө аваад ир гээд түүний утасны дугаарыг өгсөн. ...Э надад бэлнээр 2,000,000 гаруй буюу 2,600,000 төгрөг гэж бодож байна, надад өгсөн. ...1,000,000 төгрөгийг аймгийн тээврийн жолооч О гэх хүнд аваачиж өгсөн. Тэр хүн мөнгө авах ёстой гэдгээ мэдэж байсан. Үлдэгдэл мөнгийг нь би даргадаа өгсөн. Захирал Л надад мөнгөний тоо хэлээгүй. Зүгээр очоод аваад ир гэж хэлсний дагуу очиж авсан.” гэж  /2хх-ийн 7-10 хуудас/,

 

           мөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр “...Лт би 2019 оны 09 дүгээр сард намар бэлнээр 1,000,000 төгрөг аваачиж өгсөн. ...От би мөнгийг яг хаана аваачиж өгснөө санахгүй байна. Ямар ч байсан аймгийн төвд байхад нь өгсөн. 1000000 төгрөгийг Л гэдэг хүнд өг гэж яг хэн хэлснийг мэдэхгүй байна. Нэг хүн залгаад “тээврийн зардал 1000000 төгрөгийг От өгөөрэй” гэж хэлсэн. Тэр үед би даргаасаа асуусан эсэхээ санахгүй байна.  Ямар ч байсан От өг гэсэн болохоор өгсөн. Тэр үед Х гэдэг хүн над руу ярьсан санагдаад байна. Би утасны цаанаас хэн гэдгийг нь мэдээгүй.” /2 хх-ийн 190 хуудас) гэж тус тус мэдүүлжээ.

 

             Гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Э, Б нарын мэдүүлэг, гэрч, иргэний хариуцагч Лын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүх түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

            Мөн иргэний хариуцагч Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би энд буруу ойлголттой хүний үгэнд орсон байна. Үүнийг шүүх хуралдаанд орж байж ойлголоо. Би “....” ХХК-тай гэрээгээр болон хувиараа ачаа тээвэр явуулдаг. Намайг ажлаа гүйцэтгэж явахад Л дарга “залгаад будаг зөөсөн гээд асуудал гарах байх шүү тэгэхээр будаг зөөсөн гээд хэлээрэй” гэхээр нь би асуудалгүй юм бол тэгье гэсэн. Би харин тэр будгийг ерөөсөө зөөгөөгүй. Тэгж хэлээрэй гэж хэлснийх нь дагуу хэлсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын байцаагч нарт ч гэсэн өмнө нь хэлснээрээ танилцуулсан. Байцаагч нар асуулт асуухад энэ хүмүүсийн хэлснийг л би хэлсэн. Б яриад энэ 1000000 төгрөгийг би чамд өгсөн байх ёстой юм байна шүү. Авсан гэж хэлээрэй гэхээр нь би тэгж л хэлсэн” гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд Лын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хууль сануулж баталгаа гаргуулсны дараа гэрчээр өгсөн “... Би 2019 оны намар яг өдөр сарыг нь тодорхой санахгүй байна. “Ө” ТӨХК-ийн жолооч Баас бэлнээр 1000000 төгрөгийг аймгийн төв дээр асфалтны үйлдвэр дээр авсан санагдаж байна. Бтай ярьж түүнээс мөнгө авсан. ...Тухайн 1 сая төгрөгийг би тухайн үед өөрөө байшин барьж байсан болохоор түүндээ зарцуулсан байх, магадгүй түлш шатахуундаа зарцуулсан байж магадгүй.” гэсэн /2хх-ийн 72-74 хуудас/,

 

  Мөн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...2019 оны 09 сард Баас бэлнээр авсан мөнгө бол замын будаг зөөж өгсөн төлбөр байгаа юм. Би яг бэлнээр 1 сая орчим төгрөг авсан. Баас бол би 1 удаа л дээрх байдлаар ачааны төлбөр авсан. Энэ Бийн ачаа нь яалт ч үгүй будаг байх шиг байсан учир нь цемент байсан бол ачааг бүтээж татдаг. Харин тухайн ачааг бүтээж татаагүй авчирч байсан.” гэсэн /2хх-ийн 76 хуудас/ мэдүүлгүүдийг  нотлох баримтаар үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Лгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүний өмгөөлөгч Р.Машлайн гаргасан дүгнэлт зэргийг дараах үндэслэлээр  хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Үүнд:

 

          

1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

 

           Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж  тус тус хуульчилжээ.

           Шүүгдэгч Л нь “Ө” ТӨХК-ийн ...... болох нь  “Ө” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай тогтоол, тус компанийн ...........тай байгуулсан “Ө” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08/08 дугаартай  контракт байгуулах тухай тогтоол, контракт (1хх-ийн 185-189 хуудас) зэргээр тогтоогдож байх тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар нийтийн албан тушаалтан мөн байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

            2.  “Ө” ТӨХК-ийн .............. Л нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалт, гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3 тоот зөвлөмжийг үндэслэн А/11 дугаартай “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалыг гаргажээ. (1хх-ийн 164 хуудас)

 

           Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д ”Хууль тогтоомжоор олгосон эрхийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж хуульчилсан байна.

 

           2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2018/01 дугаартай “Ө” ТӨХК-ийн ...........тай байгуулах контрактын 3.7 дугаар зүйлд “........... дараах асуудлыг зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр шийдвэрлэх үүрэгтэй”: 3.7.7-д “сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл байгуулах” гэж, 3.19-д “........... нь үйл ажиллагаандаа ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль ... болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэж тус тус тусгасныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан “Хууль тогтоомжоор олгосон эрх” гэж үзэх үндэслэлгүй юм.

 

           Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно”,

 

           Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана” гэж хуульчилсан байх тул “Ө” ТӨХК-ийн ...........  Лгийн гаргасан шууд гэрээ байгуулах тушаалын дагуу байгуулсан “Ө” ТӨХК болон “Ө” ХХК-ийн хооронд байгуулсан замын будаг нийлүүлэх гэрээг  сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болохоор зохицуулсан.

 

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 05 дугаар сард Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд болон Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон талаар баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

           Хэрэгт “Ө” ТӨХК-ийн 2019 онд хийж гүйцэтгэх урсгал засвар, арчлалтын ажлын график төлөвлөгөө авагдсан. Тус төлөвлөгөөний 2-т замын тэмдэглэгээг зориулалтын машинаар будах ажлыг 2019 оны 7-8 сард хийж гүйцэтгэхээр тусгасан байна.

 

           Иймд шүүгдэгч Лгийн шүүх хуралдаанд өгсөн “Байгууллагад ашигтай бол ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийж болохоор гэрээнд заасан. Төрийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.5 дугаар зүйл, 35.1 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан заалтууд нь байгалийн гаралтай хүчин зүйл тохиолдсон үед авч болно. Мөн улсын чанартай авто замын ажлыг гүйцэтгэхэд энэ зүйл анги хамаарахгүй гэсэн зүйл ангийг баримталж гэрээ байгуулсан. 2019 оны 05 дугаар сард би будаг авахаар болсон. Яагаад гэхээр 2019 оны манай график төлөвлөгөөнд цагаан будаг тэмдэглэгээний ажил хийгдэхээр болсон учраас будаг авахаар болсон. Манай график төлөвлөгөөг яамнаас хугацаатай тавиад өгчихдөг. Зам тээврийн хөгжлийн яамнаас батлагдсан график төлөвлөгөөний дагуу бид бүхэн 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор график төлөвлөгөөнд хийгдсэн тэмдэг тэмдэглэгээний ажил, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хийгдэж дууссан байх ёстой. Тийм учраас би будаг авах болсон. Тэр үед улсад Ковид-19 гараад будаг ховор байсан.” гэсэн мэдүүлэг, 

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлайн гаргасан “Энэ хүн контрактаар ажилладаг. Зам тээврийн яамнаас замын ажил гээд тушаал гаргаад ажил үүргийг нь тодорхой болгоод гэрээ хийсэн. Уг гэрээнд ашиг сонирхлын зөрчил бүхий гэрээ хийхийг зөвшөөрсөн. Гэхдээ энэ ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг компанид ашигтай байхаар заасан. Өөрөө ч хэлсэн компанид ашигтай байхаар гэж хэлсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэж байгаа. Тэгээд дээрээс ирсэн шийдвэрт шахагдаад энэ ажлыг хийсэн” гэсэн дүгнэлт нь тус тус үндэслэлгүй байна.

 

            3. Шүүгдэгч Л нь 2017 оны 11 дүгээр сард “Т” ХХК-иас хатуу хучилттай автозамын цагаан будаг 1900 кг-ыг (25кг х 76 ширхэг=1900кг х 7720 төгрөг) 14668000 төгрөгөөр, будаг шингэлэгчийг (17кг х 11ширхэг=187кг х 5411.7 төгрөг) 1012000 төгрөгөөр,  нийт 2087 кг замын цагаан будаг болон будаг шингэлэгчийг 15680000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тус 2087 кг цагаан будаг, будаг шингэлэгчийг  2150 кг-аар тооцож 1 кг-ыг нь 8500 төгрөгөөр худалдан авахаар тушаал гаргаж, гэрээ байгуулж,  18275000 төгрөгөөр “Ө”ТӨХК-д нийлүүлсэн болох нь  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Х, Д.О, Б, Э, Т, Э  нарын мэдүүлэг, “Т” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэхийн хуулбар,  “Ө” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/11 дугаартай   шууд гэрээ байгуулах тухай тушаал, Замын будаг нийлүүлэх тухай гэрээ  зэргээр тогтоогдож байна.

            Мөн Өвөрхангай аймгийн А төвийн агуулахад хадгалагдаж байсан будаг, будаг шингэлэгчийг “Ө” ТӨХК нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж байсан болох нь гэрч Эын “...Би “Ө” ТӨХК-ийн нярав бөгөөд хамгийн эхлээд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 25 кг савлагаатай цагаан замын будаг 1 лаазыг,  будаг шингэлэгч 25 кг-тай 1 лаазыг авсан бөгөөд үдээс хойш нь дахиад 25 кг-тай цагаан будаг 3 лаазыг аймгийн А газраас нярав Хгээс авсан. Би энэ талаараа хувийн дэвтэртээ тэмдэглэсэн бөгөөд тэмдэглэлээсээ хараад хэлж байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А газраас 25 кг-ийн будаг 72 ширхэг, будаг шингэлэгч 8 лаазыг авсан талаар дэвтэр дээрээ тэмдэглэсэн байна. Үүнийг гаргаж өгч үзүүлье. Би өөрөө залуучуудтайгаа аймгийн А газрын подволоос дээрх будгуудыг авсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн А газарт будаг ирчихсэн байсан, бүр олноороо хана дагаж хураалттай байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 188 хуудас/,

           Гэрч Ц.Хгийн “...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Ө” компаниас нярав Э нь ирээд 1 ширхэг лак, 1 ширхэг будаг авсан. Тэгээд тэр өдрөө удалгүй эргэж ирээд хүрэхгүй байна гээд дахин 3 будаг авч явсан. Ингээд тухайн өдөр 1 лак, 4 ширхэг будаг авч явсан. Ингээд тухайн будагнууд манай подволд жил орчим болсон бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үлдсэн 10 ширхэг лак, 72 ширхэг будгийг “Ө” компанийн ажилтан Э, Б нар ирж авсан. ...Тэмдэглэлийн дэвтрээс харахад 06 сарын 26-нд будаг өгсөн бөгөөд дараагийн тэмдэглэл нь 2019 оны 05 сарын 27-нд будаг  өгсөн гэсэн байна. Тэгэхээр 2018 оны 06 сарын 26-нд эхлээд будаг олгосон байгаа юм.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 78 хуудас/,

           Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн А төвийн нярав, бичиг хэргийн ажилтан Ц.Хгийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 61-67 хуудас/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Лгийн шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сард будаг худалдан авсан. Энэ будаг нь хамгийн хямд будаг байсан. Байгууллагад ашигтай худалдан авалт байсан” гэсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

           Шүүгдэгч Бын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Үүнд:

          Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Быг “нийтийн албан тушаалтан болох “Ө” ТӨХК-ийн ........... Лгийн үйлдсэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

           Шүүгдэгч Б нь  “Ө” ТӨХК-ийн ........... Лг нийтийн албан тушаалтан бөгөөд албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд түүний хууль зөрчиж  худалдан авсан будаг, будаг шинэглэгчийг өөрийн удирдан ажиллаж байсан Өвөрхангай аймгийн А төвийн агуулахад хадгалж дэмжлэг үзүүлсэн, мөн “Ө” ТӨХК-ийн ........... Лд шууд гэрээ байгуулах болон тус компанийн данснаас 18275000 төгрөгийг гаргуулан авах компани олж өгөх, мөн мөнгийг бэлнээр гаргуулан авч  өгөх зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон байна.  

           Мөн шүүгдэгч Бын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Д.О, Б, Э, Б, Х, Ц.Х нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

            Иймд шүүгдэгч Лгийн өмгөөлөгч Р.Машлайн гаргасан “шүүгдэгч Лг цагаатгаж өгнө үү” гэсэн,

           Шүүгдэгч Бын өмгөөлөгч Т.Оюунчимэгийн гаргасан “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

            2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

 

            Шүүгдэгч Л нь “Ө” ТӨХК-ийн ........... ажиллаж байхдаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, хуулиар тогтоосон журмыг зөрчиж, 18275000 төгрөгийг “Ө” ХХК-д олгохыг зөвшөөрч, төлбөрийн даалгаварт гарын үсэг зурж баталгаажуулсны дагуу “Ө” ТӨХК-ийн Хаан банкин дахь харилцах ... тоот данснаас “Ө” ХХК-ийн Төрийн банкин дахь О тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10000000 төгрөгийг “замын будаг Ө ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар,

          2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 8275000 төгрөг “замын будаг 300кг Ө ХХК-аас” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжиж орсныг “Ө” ХХК-ийн тус данснаас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 9997000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 8260000 төгрөгийг тус тус бэлнээр гаргуулж авсан,  

           “Т” ХХК-ийн Хаан банкин дахь харилцах .............. тоот дансанд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7400000 төгрөг “замын цагаан будаг урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатайгаар, 

           2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8275000 төгрөг тус тус шилжиж орсон  болох нь гэрч Э.О, Х нарын мэдүүлэг, “Т” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэх, Хаан банкин дахь “Т” ХХК-ийн депозит дансны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 7400000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8275000 төгрөг гэсэн дансны хуулга (1хх-ийн 231-233 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “Ө” ТӨХК-д 18275000 төгрөгийн хохирол учирсан байна  гэж үзлээ.

           Хуулиар тогтоосон журмыг зөрчсөн хэдий ч “Т” ХХК-аас 15675000 төгрөгөөр худалдан авсан 25 кг-ын савлагаатай 76 ширхэг цагаан будаг, 17 кг-ын савлагаатай 11 ширхэг будаг шингэлэгчийг автозамын тэмдэг, тэмдэглэгээ хийхэд зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Т, Э нарын мэдүүлэг, “Ө” ТӨХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 25, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шаардах хуудас, тус компанийн 2019 оны барилгын материалын агуулахын бүртгэл (1хх-ийн 75-77 хуудас) зэргээр тогтоогдож байна.

  Иймд “Ө” ТӨХК-д учирсан хохирол болох 18275000 төгрөгөөс 15675000 төгрөгийн хохирлыг хасаж тооцлоо.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор энэ хэрэгт иргэн Лыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй бөгөөд тухайн хэргийн үйл баримтад нийцсэн байна.

           Иргэний хариуцагч Л нь “Ө” ТӨХК-д замын будаг тээвэрлэсний хөлс 1000000 төгрөгийг тус компанийн жолооч Баас хүлээн авсан талаар мэдүүлдэг боловч “Т” ХХК-аас худалдан авсан замын цагаан будаг, будаг шингэлэгчийг иргэн Л нь тээвэрлэж ирээгүй бөгөөд тус 1000000 төгрөг нь түүний тус компанид тээвэрлэж ирсэн ачааны хөлс биш болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Т, Э, Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

           Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Лгаас 1600000 төгрөгийг, иргэний хариуцагч Лоос 1000000 төгрөгийг тус тус гаргуулж, “Ө” ТӨХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч Л, түүний өмгөөлөгч Р.Машлай нар нь ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулсан.

          Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Л нь хохирогч “Ө” ТӨХК-д 1600000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь “Ө”ТӨХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын ордероор нотлогдож байх тул шүүгдэгч Лг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

 3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл болон 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нийтийн албанд томилогдох хугацааг 3 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулах, шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Лгаас гаргуулах хохирол төлбөр бүрэн төлөгдсөн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй талаар шийтгэх тогтоолд дурдаж, иргэний хариуцагч Лоос 1000000 төгрөгийг гаргуулж “Ө”ТӨХК-д олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулах санал гаргасантай холбоотой шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгч Бын өмгөөлөгч Т.Оюунчимэг  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Бын үйлдлийн улмаас төрд учирсан хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хохирол төлбөр байхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал тогтоогдож байна. Иймд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч.Лгийн өмгөөлөгч Р.Машлай шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгчийн маань эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ялыг оногдуулах нь зүйтэй. Прокуророос 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын санал гаргалаа. Тухайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн, улсад болон бусдад төлөх төлбөргүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Иймд шүүгдэгч Лд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон, тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнд тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаар зохицуулсан бөгөөд хорихоос өөр төрлийн ялыг сонгож оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах арга хэмжээг авч болно гэж заасан. Иймд миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр дээрх хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,

           Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

           2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэснийг

          2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан.

          Шүүгдэгч Л, Б нар нь хуульд дээрх өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Л, шүүгдэгч Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... овгийн Дийн Лгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван  зуун мянган төгрөгөөр торгох ялаар, 

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...... овгийн Згийн Быг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Лд оногдуулсан зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Бд оногдуулсан таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус бүр нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л, Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Бд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тус тус ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Л, Б нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар   иргэний хариуцагч Лоос 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч “Өвөрхангай-....” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л, Б нар нь цагдан хоригдсон хоноггүй,   шүүгдэгч Л нь хохирогч “Ө” ТӨХК-д 1600000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч  иргэний  нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах,   улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч ... овгийн Дийн Лг нийтийн албан тушаалтан

албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ...... овгийн Згийн Быг нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... овгийн Дийн Лгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж    зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван  зуун мянган төгрөгөөр торгох ялаар, 

 

          Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...... овгийн Згийн Быг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Лд оногдуулсан зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Бд оногдуулсан таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л, Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л, Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Л, Б нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Л, Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л нь хохирогч “Ө” ТӨХК-д 1600000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Лоос 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч “Ө” ТӨХК-д олгосугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах,  иргэний хариуцагч  иргэний  нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭЦЭГЭЭ