| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00200/И |
| Дугаар | 200 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 200
| 2020 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 104/ШШ2020/00200 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Ногоончулуут *******Б *******од оршин суух ******* Т.Э /РД: /-ийн
Хариуцагч: *******, ******* дугаар хороо, ******* *******од оршин суух Боржигон Г.А /РД: /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Атай 200******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2007 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин А.А, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ихэр хүү А.Х, А.Х, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин А.Н нар төрсөн. Бид зан харилцааны хувьд хамтран амьдрах боломжгүйгээс 2015 оноос тусдаа амьдрах болсон. Хааяа нэг утсаар ярьдаг байсан. Г.А хүүхдүүдээ боддоггүй, аав ээжийгээ бодоод явсан. Эрт баталгаагаа салгах боломж байсан.
Тэгэхдээ энэ хүнийг хүрээд ирэх болов уу гэж харсан. Гэтэл ирээгүй, зун хүүхдүүдээ амрахаар нь хадмууд дээр аваачиж өгөөд хичээл нь орохоор авдаг байсан. Одоо гэрлэлтээ цуцлуулж, охин А.А, А.Н нарыг миний асрамжид, хүү А.Х, А.Х нарыг эцэг Г.Аын асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 200******* онд танилцаж гэр бүл болоод 4 хүүхэдтэй болсон. 2015 оноос таарч тохирохгүй тусдаа амьдарсан. Цаашид эргээд эвлэрч амьдарч чадахгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. 2 хүүгээ би өөрийнхөө асрамжид авна. Хоёр охиноо ээжид нь үлдээхийг зөвшөөрч байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Г.Ат холбогдуулан “зан харьцааны таарамжгүй байдлаас олон жил тусдаа амьдарсан эвлэрч амьдрах боломжгүй” үндэслэлээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаардсан.
Хариуцагч Г.А нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад маргаагүй.
Гэрлэгчид 200******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 42-рт бүртгүүлжээ./хх-4/
Тэд 2015 оноос хойш хувийн тараамжгүй байдлаас тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон./хх-15-20/
Гэрлэгчдийн дунд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан нөхцөлүүд үүсээгүй ч гэрлэгчид тусдаа амьдраад олон жил болсон, хэн аль нь эвлэрч амьдрах хүсэлгүй, шүүхээс хугацаа өгсөн ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин А.А, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ихэр хүү А.Х, А.Х, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин А.Н нар төрсөн./хх-7-11/
Гэрлэлт цуцласан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 14.*******.-д зааснаар эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэдэг.
Зохигчдын тайлбар, хүүхэд асуусан тэмдэглэл зэргээс үзэхэд хүүхдүүд эцэг эхийг тусдаа амьдарч байхад эх, эцгийн хэн алиных нь асрамжид байсан бөгөөд эцэг, эх харилцан тохиролцон хүүхдүүдийг асрамжлах хүсэлтэй байгааг хүүхдүүд дэмжсэн саналыг шүүхэд өгсөн байна.
Иймд шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2007 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Анхбаярын Анх-Учрал, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Анхбаярын Намуун-Учрал нарыг эх Т.Эийн, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Анхбаярын Хангалбаяр, Анхбаярын Хангайбаяр нарыг эцэг Г.Аын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэл хангагдсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасан журмын дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1., 11*******., 118., 132 дугаар зүйлийн 132.*******.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар Боржигон Г.А, ******* Т.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7.-д зааснаар 2007 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Анхбаярын Анх-Учрал, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Анхбаярын Намуун-Учрал нарыг эх Т.Эийн, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Анхбаярын Хангалбаяр, Анхбаярын Хангайбаяр нарыг эцэг Г.Аын асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., *******0 дугаар зүйлийн *******0.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Ааас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эт буцаан олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхчимэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ