| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00177/И |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байр ******* тоотод оршин суух ******* А.Б /РД: -ын
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, өөрийн байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан
Налайх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-**************0700*******36 дугаартай орон сууцны үнэлгээний талаарх гомдлыг *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, *******0*******0 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Налайх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах орон сууцыг “Мөнх-оргил трейд” ХХК нь 34.560.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү үл хөдлөх хөрөнгө Налайх дүүргийн А бүсэд хамаарах бөгөөд орон сууцны зориулалтай бус үйлчилгээний зориулалтаар
ашигладаг үл хөдлөх хөрөнгө юм. “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээг хийхдээ үйлчилгээний зориулалтаар бус орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулан дундаж байдлаар зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрээс нь хамтран өмчлөгч Амарбаясгалан болон намайг үнэлгээ хийх явцад байлцуулаагүй, ******* тал байхгүй байхад үнэлгээг хийсэн үйлдэл нь хүчин төгөлдөр бус юм. Үнэлгээг хийхдээ Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Нэхэмжлэлд дурдснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5.6., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан тул Налайх дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр байр 13 тоот орон сууцыг “Мөнх-Оргил трейд” ХХК нь 34.560.000 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй учир үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүл тайлбарлахдаа: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******017 оны 11 дүгээр сарын *******4-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр А.Боос 1*******4.*******6*******.531 төгрөгийг гаргуулан “Эрдэс холдинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь “Эрдэс холдинг” ХХК-ийн хүсэлтийн дагуу *******018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тухай бүр нь төлбөр авагч болон төлбөр төлөгчид мэдэгдсэн. Уг хувийн хэрэг өмнө нь тус хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч 115 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Цэцэгээ дээр харьяалагдаж байсан. Удаа дараагийн гаргасан гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хянагдаж *******0*******0 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Х.Алтангүлд уг хэргийг хариуцуулсан. Миний бие ажил хүлээлцэж аваад Налайх дүүргийн *******-р хороо 1 дүгээр байр 13 тоотод байрлах хоёр хүний хамтран өмчлөлтэй, 3******* метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-**************0700*******36 дугаартай орон сууцыг *******0*******0 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг А.Б болон Амарбаясгалан нарт хүлээлгэж өгч, үнийн саналаа ирүүлээч гэсэн боловч тус хэлтэст хөрөнгийн үнэлгээний үнийн саналаа ирүүлээгүй. Иймд төлбөр авагч “Эрдэс холдинг” ХХК нь шинжээч томилох хүсэлтийг ирүүлсний дагуу шинжээч томилж *******0*******0 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр үнэлгээг хийсэн болно. Үнэлгээний тайланг *******0*******0 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан ба энэ өдөр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Амарбаясгаланд үнэлгээний тайланг шуудангаар явуулсан. Мөн гар утас руу нь мэдэгдэл явуулан хариуг баталгаажуулан авч хувийн хэрэгт хавсаргасан. Үнэлгээ хийгдсэн эд хөрөнгөний хувьд хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд тусгаснаар Налайх дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр байр 13 тоотод байрлах, 1965 онд ашиглалтад орсон, тоосгон материалтай, 3******* метр квадрат талбайтай ******* өрөө орон сууц юм. Энэхүү орон сууц нь Соёлын төвийн зүүн талд хүн амын нягтралттай нэгдүгээр бүсэд байрлалтай, төв зам дагуу, хатуу хучилттай замаар холбогдсон, цэвэр бохир ус, халаалт цахилгааны хувьд төвийн системд холбогдсон Үл хөдлөх хөрөнгийн *******018 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн гэрчилгээтэй орон сууц болно. Уг орон сууц том жижиг ******* өрөөтөй, ариун цэврийн өрөөтөй.Одоогийн байдлаар зориулалтыг нь өөрчлөн үйлчилгээний чиглэлээр тохижуулан ашиглаж байгаа. Коридор болон том өрөөний тусгаарласан ханыг авч нэгтгэн нэг заал болгон зассан. Жижиг болон ариун цэврийн өрөө чулуун болон паркетан шалтай вакум цонхтой, энгийн сайн засалттай орон сууц болно. Энэхүү байрыг зах зээлийн ханшаар, бусад адил төстөй орон сууцтай харьцуулан 34.560.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэстэй байна. Иргэний хуулийн 1*******8 дүгээр зүйлийн 1,******* дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсний хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба энэхүү заалтанд орон сууцыг худалдах тохиолдолд хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг авна гэж тусгасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баттогохын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч А.Б хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Налайх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн Ү-**************0700*******36 дугаартай орон сууцны үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн.
Хариуцагч Налайх, Багхангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.*******.-т заасны дагуу үнэлгээ тогтоож, энэ зүйлийн 55.1.-д зааснаар мэдэгдсэн үндэслэлээр гомдлыг зөвшөөрөхгүй маргасан.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******017 оны 11 дүгээр сарын *******4-ний өдрийн 1*******/ШШ*******017/00356 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *******018 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 17******* дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн *******018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ*******018/00695 дугаар тогтоолоор А.Боос машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээний үүргийн биелэлтэд 1*******3.487.145 төгрөг гаргуулж “Эрдэс холиндг” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч байгууллага *******018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, *******018 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж төлбөр төлөгчөөс тайлбар авчээ.
Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас *******018 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийсэн 18310*******81/03 дугаартай акт үйлдэж маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийж *******019 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр 18310*******81/******* дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж Налайх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж мөн оны ******* дүгээр сарын 01-ний өдөр 18310*******81/07 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг хураах үйл ажиллагааг явуулж төлбөр авагч, төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгджээ.
Төлбөр төлөгч А.Батогтох, гуравдагч этгээд Н.Амарбаясгалан нар үнийн санал гаргаагүй, харин төлбөр авагч “Эрдэс холдинг” ХХК *******0*******0 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр албан бичгээр “ танай *******0*******0 оны 0******* дугаар сарын 14-ны өдрийн №*******/*******50 дугаартай үнийн санал ирүүлэх албан тооттой танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Танай шийдвэр гүйцэтгэх хэсгийн явуулж байгаа төлбөр төлөгч А.Бод холбогдох гүйцэтгэх баримт бичигт хураасан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн саналаа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлжээ.
Шийдвэр гүйцэтгэгч Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1., 55 дугаар зүйлийн 55.*******.-т зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор *******0*******0 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр 0*******/******* дугаартай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилсон.
Үнэлгээчин Б.Эрдэнэбаатар *******0*******0 оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 34,650,000 төгрөгөөр үнэлж Хөрөнгийн үнэлгээний тайланг *******0*******0 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Хөрөнгийн үнэлгээний тайланд Налайх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоот, 1965 онд ашиглалтанд орсон, ******* давхар, орон сууцны зориулалттай, тоосгон барилгын ******* дахь давхрын 3*******.0м******* талбайтай ******* өрөө орон сууцыг өртгийн хандлагаар нийт дүнг 3.7 сая төгрөг гэж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 100,0 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 34,65 сая төгрөгөөр тооцож гаргасан.
Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч, төлбөр авагч нарт *******0*******0 оны 03 дугаар сарын *******6-ний өдөр 0*******/406, *******/407, *******/408 тоот албан бичгээр Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар үнэлгээний талаар мэдэгдэж *******0*******0 оны ******* дүгээр сарын 08-ний дотор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг мэдэгджээ.
Нэхэмжлэгч А.Б *******0*******0 оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр гарсан Хөрөнгийн үнэлгээний тайлантай 03 дугаар сарын 03-ны өдөр танилцсан бөгөөд нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан хугацаанд гаргасан байна.
Төлбөр төлөгч А.Б нь Сангийн сайдын *******010 оны 1******* дугаар сарын *******0-ны өдрийн *******80 дугаар тушаалаар Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Б.Эрдэнэбаатарын үнэлсэн үнэлгээг зах зээлээсээ хэт доогуур үнээр үнэлсэн, үнэлгээ хийхдээ төлбөр төлөгчийг байлцуулаагүй гэсэн үндэслэлээр гомдлыг гаргажээ.
Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн бол дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэл болдог.
Иймд шүүх төлбөр төлөгчийн гомдолд дурдсан үндэслэлийг шинжээчийн *******0*******0 оны 0******* дугаар сарын *******1-ний өдрийн *******9/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн эсэхтэй харьцуулан дүгнэхэд үнэлгээний тайланд хавсаргасан ижил төстэй гэж үзсэн үл хөдлөх хөрөнгийн хоорондох хэмжээ, чанарыг ижил төсөөтэй ба ялгаатай гэж жишиж дүн шинжилгээ хийн тоон чанарыг тохируулан томъёолж гаргахдаа тухайн үл хөдлөх хөрөнгөтэй ижил төстэй орон сууцтай харьцуулаагүй ашиглалтад орсон хугацаа, хийц, чанарын хувьд дээгүүр итгэлцүүрээр тохируулж тогтоосон байна.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж *******0*******0 оны 0******* дугаар сарын *******1-ний өдрийн *******9/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1., 116., 118., 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.*******.*******, 55.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* А.Бын Налайх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр байр 13 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг нийт 34,650,000 төгрөгөөр үнэлсэн *******0*******0 оны 0******* дугаар сарын *******1-ний өдрийн *******9/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 70.*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Бод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.4, 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ