Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1033

 

  

 

 

 

 

 

 

 

2023           10           12                                     2023/ШЦТ/1033

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Г.Ундрах,

шүүгдэгч О.Бнарыг оролцуулан эрүүгийн 2309000001792 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, О.Б /регистрийн дугаар .../, .. оны .. дугаар сарын ...-ний өдөр ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... бум уурхайд туслах, ам бүл 4 эхнэр хүүхдийн ... баг, ... гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

О.Бнь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Нийтийн байрны 2 давхарт хохирогч Б.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, цохиж зодон  эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, цээж, нуруу, хүзүүний урд хэсгийн цус хуралт, баруун сарвуу, 2 өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.О мэдүүлэг, шүүгдэгч О.Б сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.Бнь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Нийтийн байрны 2 давхарт хохирогч Б.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, цохиж зодон  эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, цээж, нуруу, хүзүүний урд хэсгийн цус хуралт, баруун сарвуу, 2 өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Бхохирогч Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч О.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

шүүгдэгч О.Бмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2023 оны 7 сарын 08-ны орой 21 цагийн үед байх тэр үед би Сүхбаатар дүүргийн 11-р хороо Шинэ зам дагуу байдаг 2 давхар улаан тоосгон нийтийн байрны гадаа хөрш айлын залуутай угаалын машинаас болж маргалдсан тэр угаалгын машин нь манай байрны эзнийх байсан юм тэгээд би тэрийг нь мөнгийг нь дараа өгье гээд угаалгын машиныг авсан тэгээд би тэр угаалгын машиныг би мөнгө хэрэгтэй байсан учир хөрш залууд зарсан тэгээд тэгсэн чинь тэр залуу байрны эзэнд таны угаалгын машиныг надад зарсан гээд хэлсэн тэгээд тэрнээс болоод маргаан үүсээд нүүр рүү нь мангасдаад тэгээд нөгөө залуу намайг өргөж унагаагаад дээрээс толгой дээрээс чирээд нурууг урсан тэгээд би босоод цамцнаас нь заамдаж байгаад мөргөсөн чинь хамар руу нь мөргөсөн тэгээд салсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

 

хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар улаан өнгийн тоосгон нийтийн байрны 1-6 тоотод 2022 оны 10 сараас хойг амьдарч байна. 7 хоногийн өмнө хажуу хаалганд амьдардаг ах хүүгээс 7 хоногийн 150.000 төгрөгөөр угаалгын машин авчих гээд гуйгаад байхаар нь би авсан чинь өнөөдөр тухайн ах хүү надад миний чамд зарсан угаалгын машин байрны эзнийх байсан юм, ах нь чамд зарчихсан гэхээр нь би байрны эзэн Б угаалгын машин 230.000 төгрөгөөр авсан мөнгөө өгөөгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд байрны эзэн Б дуудаад асуухад намайг дуугүй байж байхгүй шалчигнасан пизда вэ гэхээр нь би биеэ өмөөрөөд хэдэн үг хэлсэн чинь шууд намайг цохихоор нь би газар унагаагаад 2-3 удаа бие рүү нь цохисон, тэгээд салаад зогсож байсан чинь намайг ямар овоо пизда вэ гэж хэлээд ирээд мөргөсөн чинь миний хамар далийчихсан одоо маш хөндүүртэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №8768 тоот актын “…Б.О биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, цээж, нуруу, хүзүүний урд хэсгийн цус хуралт, баруун сарвуу, 2 өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-н 18-19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч О.Б2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Нийтийн байрны 2 давхарт хохирогч Б.Охувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, цохиж зодон  эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын нурууны цус хуралт, цээж, нуруу, хүзүүний урд хэсгийн цус хуралт, баруун сарвуу, 2 өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Бдээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч О.Б 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.Бнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь нийт 506.080 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 160.000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй 350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч О.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР