| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/00537/и |
| Дугаар | 1790 |
| Огноо | 2020-05-19 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 1790
| 2020 05 19 | 101/ШШ2020/01790 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Д ХХК-нд холбогдох,
2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц, хариуцагчийн төлөөлөгч О, гэрч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зарын дагуу Баянзүрх дүүргийн *******нд баригдсан 12 давхар барилгыг ажилтан М-ын хамт цэвэрлэхээр хариуцагчийн төлөөлөгч Отэй уулзсан. Ингээд 10 давхар барилгыг 1 м.кв талбайг 1000 төгрөгөөр цэвэрлэхээр тохирч, нийт 250 м.кв талбайг 7 хүний бүрэлдэхүүнтэй 9 хоног цэвэрлэсэн.
Гэтэл хариуцагч нь ажлын хөлсийг төлөөгүй, ажил дууссаны дараа мөнгөө авахаар удаа дараа шаардахад маргааш төлнө гэж худал хэлж, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Захиалагч компаниас нь лавлахад хариуцагчийг ажлаа хийхгүй байгаа гэсэн хариу өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын эхээр шүүхэд материал өгсний дараа над руу мөнгө шилжүүлэхээр залгасан гэж тайлбарладаг, гэхдээ одоо хүртэл мөнгийг өгөөгүй.
Манай компани барилгын цэвэрлэгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж миний бие хариуцагчийн төлөөлөгчид тайлбарласан. Иймээс хариуцагчаас дутуу төлсөн ажлын хөлс 2,000,000.00 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани Баянзүрх дүүргийн *******нд байрлах 11 давхар барилгын 8 давхарт нь заслын ажил хийсэн ба цэвэрлэгээний ажил хийлгэхээр зар өгсний дагуу С гэж хүн ирж уулзсан. Тэр үед намайг өндөр үнэтэй хөлс төлж чадахгүй, 1 давхрыг 150,000 төгрөгөөр цэвэрлүүлэн гэхэд “за тэгье“ гэж тохирсон.
Гэвч захиалагчаас манай компанид мөнгөө өгөөгүй учраас нэхэмжлэгчийн хөлсийг бүрэн төлж чадаагүй ба урьдчилгаанд 250,000.00 төгрөгийн төлсөн. Тухайн байр нь 11 давхар боловч 1 давхар нь нийтийн эзэмшил, 2 давхрыг цэвэрлэхээр тохироогүй ба 8 давхрыг цэвэрлэсэн боловч хугацаа хэтрүүлсэн. Одоо нэхэмжлэгчид 950,000.00 төгрөгийг төлөх ёстой” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-иас-иас хариуцагч Д ХХК -нд холбогдуулан 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б ХХК-иас-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Ц болон гэрч Мнар 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Д ХХК -ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт баригдсан 11 давхар орон сууцыг улсын комисс хүлээн авахаас өмнө цэвэрлэхээр харилцан тохиролцжээ.
Тодруулбал, хариуцагч Д ХХК -иас олон нийтэд зар мэдээ тавьсны дагуу нэхэмжлэгч Б ХХК-иас-ийн гүйцэтгэх захирал Ц болон ажилтан Мнар цэвэрлэхээр тийнхүү тохирч, цэвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус тус заасан
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хуулийн этгээдүүдийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулагдсан эсэх тухай маргаагүй, харин цэвэрлэгээний хөлсийг хэдэн төгрөгөөр тохирсон талаар маргасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2,250 м.кв талбайг нийт 2,500,000.00 төгрөгөөр цэвэрлэхээр болж, урьдчилгаанд 250,000.00 төгрөгийг авсан гэсэн. Өөрөөр хэлбэл, 1 м.кв талбайг 1,000 гаруй төгрөгөөр цэвэрлэхээр тохирсон гэснийг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрч нийт 8 давхрыг 1,200,000.00 төгрөгөөр цэвэрлэхээр гэрээ байгуулж, урьдчилгаанд 250,000.00 төгрөгийг төлсөн гэсэн.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б ХХК-иас нь 1 м.кв талбайг 1,111.00 төгрөгөөр цэвэрлэхээр тохирсон гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон нэхэмжлэгч компанийн ажилтан Мнь “1, 2, 3, 4, 5, 6, 10, 11 дүгээр давхрыг цэвэрлэсэн ба 1 м.кв талбайг хэдэн төгрөгөөр цэвэрлэхээр тохирсныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн ба харин 2,250 м.кв талбайг нийт 2,500,000.00 төгрөгөөр цэвэрлэхээр тохирсон гэх үйл баримтыг мэдэхгүй байна.
Тодруулбал, зохигчид 2,250 м.кв талбайг 2,500,000.00 төгрөгөөр тохирсон тухай баримт хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн төлбөл зохих дутуу төлбөрийг 2,000,000.00 төгрөг гэж үзэх нь учир дутагдалтай байна. Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 950,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг үндэслэн хариуцагчаас 950,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,050,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР