Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-хохирогч Б.Мөнхзаяа,

- хохирогчийн өмгөөлөгч Д.Гомбо, 

-иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгч Б.Дарханбаатар нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттөрийн Дарханбаатарт холбогдох эрүүгийн 201619000499 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Цэргийн хотхон 1-300 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баттөрийн Дарханбаатар, /РД:ВЛ79042019/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Дарханбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бяцхан Сүж гэх газар 83-61 УНЯ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Мөнхзаяагийн биед хүнд зэргийн гэмтэл, Х.Баярбаясгалан, Х.Амарбаясгалан нарын биед хөнгөн гэмтэл П.Ядмаад 4.220.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Дарханбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Мөнхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6 сарын 26-нд Баруунхараагаас Улаанбаатар орох гээд ар өргөөд 2 хүүхэдтэйгээ зогсож байсан чинь вирна аксант зогсоод Улаанбаатар орно гээд суусан. Замдаа цайны газар ороод 00 орсон тэгээд бага хүүхдээ хөхүүлээд сууж байсан чинь гэнт машин онхолдсон. Тэгээд нэг ухаан ороод 2 хүүхдээ асуусан чинь Дарханбаатар зүгээр гэсэн. Энэ ослын улмаас дэлүүгээ авхуулаад бөөрөө тайруулсан. 2 хөл гэмтсэн зүүн гар хугарсан байгаа. Миний эмчилгээний хохирлыг барагдуулаад өгөөч ээ манай нөхөр намайг сахиад ажил хийж чадахгүй байгаа. Хохиролд 2.682.216 төгрөг нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажилаа хийж байсан чинь эхнэр осолд орсон гэж сонсоод ирсэн. Би 2016 оны 06 сарын 25-наас хойш эхнэрээ хараад ажилгүй байж байна. Би машинтай байсан машинаа зарсан 2 хүүхдээ хараад гэрт сууж байна. Миний сарын орлого сарын 1.300.000 төгрөг байсан. Бид нар урд нь сайхан гэр бүл байсан. Би 6.500.000 төгрөгийг нэхэмжилж байна миний ажилгүй байсан хугацааны мөнгө гэв.

Иргэний нэхэмжлэгч П.Ядмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дарханбаатар гэх хүнтэй ямар нэгэн харилцаа холбоогүй. Би дээрх тээврийн хэрэгслийг түрээслэнэ гэж зар тавьсан, зарын дагуу Б.Дарханбаатар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирж надтай уулзаад 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг надаас авч яваад 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн осол гаргасан байсан. Би хохирлын үнэлгээнд заагдсанаар 4.220.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлын нөхөн төлвөл надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Гэрч Г.Мөнхзул мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 26-ны өглөөний 09 цагийн орчим Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өөрийн нөхөр Дарханбаатар, таньдаг охин Долгионоо нарын хамт Верна аксент 83-16 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Замдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас хоёр хүүхэдтэй эмэгтэй гараа өргөхөөр нь аваад цаашаа явсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт өдрийн 12 цагийн орчим явж байтал хажуугаар хар хөх өнгийн жижиг суудлын тээврийн хэрэгсэл бид нарын сууж явсан тээврийн хэрэгслийн урдуур зүүн талаар шүргэх шахам гарсан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд машин онхолдоод би машины дотор сууж байсан. Түүний дараа эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Гэрч Н.Долгион мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 26-ны өглөөний 09 цагийн орчимд Дархан-Уул аймгаас Дарханбаатар ахын Верна аксент 83-16 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хот орохоор явсан. Тухайн үед Дарханбаатар ах машин жолоодож явсан бөгөөд хажуу талын суудалд Мөнхзул эгч, арын суудалд би сууж явсан. Бид нар бүгд хамгаалах бүс зүүсэн. Тэгээд бид нар Сэлэнгэ аймгийн Баруунхараад 10 цагийн орчим очиход зам дээр 2 хүүхэдтэй эмэгтэй гар өргөөд зогсож байсан ба тэр эгч Мөнхзул эгчийн арын суудалд суугаад харин арай том хүүхэд нь машины арын хэсгийн голд суугаар, бага хүүхдээ тэр эгч өвөр дээрээ авсан. Замд явж байтал нөгөө арай том хүүхэд нь унтаад өгөхөд би өвөр дээрээ авсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын Бяцхан сүж гэх газар явж байтал хөх өнгийн жижиг суудлын машин хажуугаар маш хурдтай шахаж орж ирэхэд Дарханбаатар ах баруун тал руугаа дараад нөгөө машин биднийг гүйцэт түрүүлээд явахад Дарханбаатар ах дахин зам руугаа орох гээд зүүн талаараа дараад замаас гарч онхолдсон. Ослын дараа эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирсэн. Хүүхэдтэй эмэгтэй нилээд хүнд бэртсэн бусад хүмүүс гайгүй байсан. Мөн ослын дараа нөгөө 2 хүүхэд машины ард гадаа байсан. Осол болох үед замын нөхцөл байдал хэвийн, халтиргаа, гулгаа, эвдрэл гэмтэл байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Маргад-Эрдэний 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 326 тоот дүгнэлт:

1.Б.Мөнхзаяагийн биед элэг, баруун бөөрны няцрал, дэлүүний задрал, /баруун бөөр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дэлүү, мэс заслаар авагдсан, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр/ хэвлийн хөндийн цус хуралт, бүдүүн гэдэсний салтанд цус харвалт, баруун бугалга яс, зүүн тойг яснуудад далд хугарал, зүүн хөлд зөөлөн эдийн няцрал, нүүр, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг гэмтлийн улмаас дэлүү авах-30 хувь, нэг бөөр авах 60 хувь, нийт 90 хувиар алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/     

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9523 тоот дүгнэлт:

1.Х.Амарбаясгалангийн биед тархи доргилт, баруун шуунд зулгаралт, бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/

      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9522 тоот дүгнэлт:

1.Х.Баярбаясгалангийн биед тархи доргилт, хэвлий, зүүн өгзөг, зүүн гуянд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

 

Хөрөнгө Эстимейт ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Р.Мөнхтуяагийн Hyundai Accent Verna автомашинд учирсан хохирол үнэлгээгээр тогтоогдсон 4.220.000 төгрөг...гэх үнэлгээ /хх-ийн 72-73 дугаар хуудас/

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнх-Эрдэнийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00000059 дугаартай дүгнэлт:

1.Хэргийн материалаас үзэхэд иргэн Б.Дарханбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үндэслэлтэй байна. Б.Дарханбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.Хэргийн материалаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй.

3.Хэргийн материалаас үзэхэд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

4.Зам тээврийн ослын шалтгаан нь жолооч Б.Дарханбаатар дээрхи дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс болсон...гэх дүгнэлт /хх-ийн 75 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/ зэрэг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Дарханбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бяцхан Сүж гэх газар 83-61 УНЯ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Мөнхзаяагийн биед хүнд зэргийн гэмтэл, Х.Баярбаясгалан, Х.Амарбаясгалан нарын биед хөнгөн гэмтэл П.Ядмаад 4.220.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхзаяагийн ....Төв аймгийн Борнуур сумын Бяцхан Сүж гэх газар явж байтал бидний сууж явсан тээврийн хэрэгсэл дайвалзаад явахад би бага хүүхдээ тэвэрч байснаа санаж байна. Бидний сууж байсан тээврийн хэрэгсэл онхолдож, осол болсоны дараа нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт ухаан орсон. Зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал хэвийн үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Жолооч бүс бүслэх шаардлага тавиагүй. Миний хоёр хөл мэдээгүй, хоёр өвдөг хэсгээр маш их өвдөлттэй байна, гомдолтой...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Хадбаатарын.... Уг хэргээс болж би эхнэр хүүхдээ сахих гээд ажлаасаа гарсан. Хүүхдүүдийнхээ эмчилгээний зардлыг нөхөн гаргаж өгөх болно. Миний зүгээс маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Ядмаагийн ... Б.Дарханбаатар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ирж надтай уулзаад 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг надаас авч яваад 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн осол гаргасан байсан. Би хохирлын үнэлгээнд заагдсанаар 4.220.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлын нөхөн төлвөл надад гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнхзул, Н.Долгион нарын мэдүүлэг, шинжээчийн 326 тоот дүгнэлт, 9523 тоот дүгнэлт, 9522 тоот дүгнэлт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч нарын хохирлын баримтууд, шүүгдэгч Б.Дарханбаатар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Б. Дарханбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа байдал, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан ялын хөнгөн төрөл болох баривчлах ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Мөнхзаяа нь эмчилгээний зардалд 2.682.216 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Б.Дарханбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг төлж барагдуулна гэж байх тул шүүгдэгч Б.Дарханбаатараас гаргуулж олгох,

Шүүгдэгч Б.Дарханбаатар нь 2016 оны 6 сарын 22-ны өдөр иргэний нэхэмжлэгч П.Ядмаатай автомашин түрээслэх гэрээ хийж гэрээний хугацаа дуусаагүй байхдаа 83-61 УНЯ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хөдөлгөөний дүрэм зорчиж зам тээврийн осол гаргаж 83-61 УНЯ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч П.Ядмаагийн эд хөрөнгөнд 4.220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Дарханбаатараас гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ядмаад олгох нь үндэслэлтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар нь ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардалд 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар нь ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардлаа, хохирогч Б.Мөнхзаяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

          

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Авир 2016 оны 08 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Дарханбаатарын эзэмшлийн цагаан өнгийн хагас автомат угаалгын машин хуучин, ногоон өнгийн диван ор хуучин зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.Дарханбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №00843261 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч П.Ядмаад буцаан олгож, шүүгдэгч Б.Дарханбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.