| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0130/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/181 |
| Огноо | 2023-10-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,
Ø¿¿ãäýã÷ Л нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн С-ын Лд холбогдох 2326001940146 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, регистрийн дугаар ............., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн ............................. ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ........... сумын ....... дугаар багийн ...... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн С-ын Л.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн .................. сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн их сургуулийн зүүн талын гүүрний уулзварт, хатуу хучилттай засмал зам дээр .......... улсын дугаартай “..............” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, гол замаар зорчиж явсан .............. улсын дугаартай “.............” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Хохирогч Лгийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хамаатны ах Б-аас ......... улсын дугаартай “.........” маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад хөдөө явж дүүгийнхээ гэрийг нүүлгэсэн. Маргааш өглөө нь аймагт орж ирээд ахынхаа машиныг хүргэж өгөх гээд явж байгаад замд хүүхдээ дагуулсан эмэгтэй явж байхаар нь хүргэж өгөх гээд суулгасан. Тэгээд ТИС-ийн гүүрний зүүн талын уулзвар дээр явж байтал хажуу талаас машин орж ирээд мөргөсөн. Тэгээд эмнэлэг явсан. ...Би тухайн тээврийн хэрэгслийг ирж байхыг харсан. Цаанаас тойроод ирж байхыг харсан, гэнэт л хажуугаас ороод ирсэн. ...Би хот явж үзүүлнэ. Үнэлгээ 4455750 төгрөг гарсан, үнэлгээн дээр маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 хуудас),
Гэрч О.М-ийн “...Би “Энх тал” хүнсний дэлгүүрийн тэнд хүүхэдтэйгээ цуг алхаж явж байтал цагаан өнгийн суудлын автомашин хүргээд өгье гэхээр нь суугаад Хас банкны тэнд хүргүүлэх гээд тэр машинд сууж явсан. Тэгээд ТИС-ийн гүүр өнгөрөөд зүүн талын уулзвар дээр ертөнцийн зүгээр урд талаас нэг машин ирээд миний сууж явсан машины хажуу талаас мөргөсөн. Тэгээд цагдаа ирсэн. Би хүүхдээ аваад эмнэлэг явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61 хуудас)
Иргэний нэхэмжлэгч В.Ү-ийн “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг өнгөрч байхад миний машиныг авч явсан Л залгаад Өвөрхангай аймгийн ............... сумын ......... дугаар баг ТИС-ийн гүүрний зүүн талын уулзварт осолд орчихлоо, хүрээд ир гэсэн. Тэгээд ослын газар очиход ............. улсын дугаартай миний эзэмшлийн “.............” маркийн тээврийн хэрэгсэл брожур даваад мөргөгдөөд зогссон байдалтай байсан. Миний машиныг мөргөсөн .............. маркийн тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөсөн байдалтай зогсож байсан. ...Надад 5400000 төгрөгийн миний 5................. дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2000000 төгрөг, 3400000 төгрөг хийсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 103-104 хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураг (хх-ийн 4-7 хуудас),
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №247 дугаартай “...1. М.М-ийн биед тархи доргилт, зүүн дал, баруун гуянд цус хуралт, дээд уруул, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 16-18 хуудас),
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №248 дугаартай “...1. О.М-гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 20-21 хуудас),
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №249 дугаартай “...1. Лгийн биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (хх-ийн 32-33 хуудас),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 11805 дугаартай В.Ү-ийн өмчлөлийн ............ улсын дугаартай, “...............” маркийн тээврийн хэрэгслийн хохирол 4455750 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан (хх-ийн 70-80 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л нь хохирогч Лд хохиролд 3400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Ү-д 5400000 төгрөг, О.Мг, М.М нарт 800000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй болох нь хохирогч Лгийн “Надад хохиролд эхлээд 3000000 төгрөг, дараа нь 400000 төгрөг өгсөн, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, утсаар ярьсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч В.Ү-ийн “...Надад 5400000 төгрөгийн миний ................ дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2000000 төгрөг, 3400000 төгрөг хийсэн.” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.М-ийн шүүхэд гаргасан “Эхлээд 300000 төгрөг, дараа нь 500000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б овгийн С-рын Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Лд 3400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Ү-д 5400000 төгрөг, О.Мг, М.М нарт 800000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-ын Лг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн С-ын Лг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Лд 3400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Ү-д 5400000 төгрөг, О.М, М.М нарт 800000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГ

ДАРГАЛАГЧ Д.ЦЭЦЭГЭЭ