| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-10-17 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
....... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Иргэдийн төлөөлөгч Ш,
Шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
....... аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овгийн ...........ын Эт холбогдох 2226004010297 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотын ........ дүүрэгт төрсөн, ... настай, регистрийн дугаар ..........1, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт, .... хотын Б.... дүүргийн ... дугаар хорооны .....дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн ........ дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 264 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ........... овгийн ...........ын Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э нь ........ дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Эийг төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 8200000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Мийг төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 225000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Ог төөрөгдөлд оруулж, түүнээс өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 345000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Аыг төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 690000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Нийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 223000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Быг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 309000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Дг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 475000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Эийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 600000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Бийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 272000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Мг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 125000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Цг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 295000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Тыг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 135000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Оийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 3508000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Дг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 340000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Уийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 368000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Быг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 190000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Бийг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 105000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Нг төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 190000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан “таны ачаа манай каргонд ирлээ” гэж зохиомол байдлыг зориуд бий болгох замаар иргэн Гийг төөрөгдөлд оруулж түүнээс өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансыг ашиглан 4404000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би нийгмийн өмнө гэм буруутай үйлдэл хийж, нэр бүхий 19 иргэнийг хуурч, мэхэлж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байна. Би нийт 342 хоног цагдан хоригдлоо. Энэ хугацаанд маш их зүйлийг бодож ухаарлаа. Мөрийтэй тоглоомд хэт шунаж, бусдыг хохироосныхоо төлөө өнөөдөр хуулийн хариуцлага хүлээж байна. Үүнээс учирч байгаа үр дагавар, өнөөдөр өглөө нас барсан хадам аав, тэр хүнийхээ үгийг сонсож чадахгүй нөхцөл байдлыг өөрөө бий болгосондоо маш их харамсаж байна. Цаашдаа ч харамсаж гэмшиж явна. Би хүмүүсээс залилсан мөнгөө зөвхөн мөрийтэй тоглоомд зарцуулсан болохоос биш эхнэр хүүхэд болон өөрийнхөө амьдрал ахуйдаа нэг ч төгрөг зарцуулаагүй. Хүн зөв явахгүй, ухамсартай, нийгэмд хүлээсэн хариуцлагатай байхгүй бол хожим хэзээ ч арилахааргүй сэтгэлийн шархтай болдог юм байна гэдгийг маш сайн ойлгож, өөрийн биеэр ухаарч авлаа. ...Хэрэгт байгаа ........... гэдэг данс эзэмшигч рүү миний залилж олсон бүх мөнгө шилжсэн гэж харагдаж байгаа. Энэ “1xbet” гэх Оросын холбооны улсын мөрийтэй тоглоомын цахим сайтад мөнгөө алдсан. ...Би 2021 онд Б.. гэх хүнтэй ........ нэртэй карго тээврийн үйл ажиллагаа явуулж байсан. Тэнд маш их мөнгөний гүйлгээ явагдаж байсан учраас данс тооцооны баримтууд нь надад архивлагдаж үлдсэн байсан. Тэрнээс 19 хохирогчийн мэдээллийг авсан. ...Дансны гүйлгээний утга дээр бичигдээд байгаа дугаар нь “1xbet” гэх сайтад нэвтрэх миний нэвтрэх нэр гэсэн үг юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Эрүүгийн 2226004010297 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би ....... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Занабазар захын задгай хүрэн 2-03 тоот павилионд бэлэн хувцас зардаг юм. Бид бараагаа захиалахдаа БНХАУ-ын Эрээн хотын Очир нэртэй буудалд хүргүүлэхээр захиалаад, каргогоор Монгол руу авч ирж, Улаанбаатар хотоос мөн каргогоор дамжуулан ....... аймаг руу явах том ачааны тэргэнд ачуулдаг. Тэгтэл өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 28 минутад миний дугаар руу ........... гэсэн дугаараас 11 цаг 28 минутад 30 орчим насны эрэгтэй хүн залгаад "Таны 3 ширхэг пресс чинь урдаас ирлээ, таны ачааны үнэ нийтдээ 1010000 төгрөг болсон" гэж хэлэхээр би “ажил дээрээ очиж байгаа харъя, харин миний ачаа ....... аймгийн ....... суманд очно” гэж хэлээд би утсаа салгасан. Тэгээд удалгүй 11 цаг 55 минутад тэр ........... дугаарын утас руу буцаан залгаад “миний ачаа тийм үнэтэй ирээгүй юм байна 675.000 төгрөгөөр ирсэн юм байна шүү дээ” гэсэн чинь тэр залуу "...өө тийм байна, би дээд талын хүнтэй нь андуурчихсан байна" гэсэн. Тэгээд би тэр хүнтэй ярьж байгаад дансыг аваад мөнгө шилжүүлсэн. Тухайн үед би уг каргоны мөнгө гэж "Хаан банк"-ны Э дугаарын О-ийн Т гэх хүний данс руу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 25 минутад 690000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд би тэр хүний дугаар руу ....... явах ачааны машины дугаар явуулсан. Би ч тухайн үедээ ч ирдэг болохоор нь мартчихсан байсан. Тэгтэл тухайн үед надтай хамт ажилладаг 2 хүн рүү тэр ........... дугаартай хүн яриад “мөнгөө хийгээрэй” гэсэн юм байна лээ. Тэр хоёр хүн над дээр орж ирээд “бид хоёрын мөнгө бүтдэггүй, тэр хүн чинь ачаагаа өгөөгүй байж мөнгө шилжүүл гээд байх юм, та яасан бэ” гэж асуусан. Би тэр ........... дугаар руу нь зөндөө залгатал огт авахгүй байсан. Тэгээд би аргаа бараад Эрээн хотын Очир буудлын хүн рүүгээ ярьтал "тэр дугаар чинь залилан юм шиг байна, та нар битгий итгэж мөнгө шилжүүлээрэй манай каргоны дугаар биш шүү, манай карго 9............9 гэсэн дугаар руу яриарай" гэсэн юм. Тэгээд би тэр дугаар руу ярьтал “манай карго ирээгүй байгаа, нэрс нь өнөөдөр ирсэн, таны дугаар болон 3 ачаа чинь бүртгэлтэй байна” гэсэн. Би тухайн мөнгийг шилжүүлэхдээ .......... сумын .......-р баг ........... зах дээр байсан” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19 хуудас),
Гэрч Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Надад Хаан банкны Э данс байдаг. Би өөрөө хэрэглэдэггүй. Манай хүү Э 2 жилийн өмнөөс эхлэн хэрэглэж байгаа. Э ямар ажил хийдэг талаар мэдэхгүй байна. Эхнэрийг нь Д гэдэг. Эхнэр дээрээ бас очдоггүй юм шиг байна лээ. Эхнэрийнх нь талаар сайн мэдэхгүй. Э надтай холбоо бариагүй cap болж байна. Э 9.........5 дугаарын гар утас хэрэглэж байгаа" гэсэн мэдүүлэг (1хх-ийн 21-22 хуудас),
Гэрч А.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ........... дугаар утас огт байхгүй. Би бичиг баримтаа хүнд өгөөгүй. Харин 2022 оны 6 сарын үед байхаа тэр үед манай нэг ........ аймагт байдаг ах маань яриад “Миний урдаас захиалсан ачаа карго дээр ирчихсэн гэнэ, чи очоод аваад ......... аймаг руу унаанд тавиад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би Амгаланд байдаг нэг Сансарын замын эсрэг талын нэг каргоноос очоод ачааг авсан. Тухайн үед машиндаа ачих гээд бөөн юм болж байгаад ачааг зөөж байгаад нэг газар хаячихсан юм шиг байгаа юм. Тэрнээс хойш гэртээ ирээд ирээд түрийвчээ үзтэл байхгүй болчихсон байсан. Тухайн үед миний түрийвчинд иргэний үнэмлэх, ... байсан. Би мобикомын дугаар огт ашиглаж байгаагүй. Миний хаясан бичиг баримтыг ашиглаад л миний нэр дугаар авсан байж магадгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 25-26 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ........... аймгийн Хаан банкнаас ирүүлсэн АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 12-15 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 60 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 12:27, харьцсан данс ..........., цаг 12:27, хуулгын агуулга ........... Алтанзул Мөнхтогтох, орлого 690000” гэсэн хуулга (1хх-ийн 34-35 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 8-9 хуудас),
“Мобиком” корпорацын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №4/9203 дугаартай “.......... аймаг дахь Цагдаагийн газар-т илгээсэн албан бичиг, ........... дугаарын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт (1хх-ийн 37-39 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ........... дугаарыг 2022 оны 09 дүгээр сарын дундуур танихгүй Г гэх хүний нэрээр худалдаж аваад 2022 оны 10 дугаар сарын дунд үе хүртэл 1 сарын хугацаанд ашигласан. Ингэхдээ би уг дугаараасаа хүмүүс рүү залгаж “каргоны ачаа чинь Эрээнээс ирсэн. Улаанбаатар хотод буусан байна” гэж хэлээд нэр бүхий хүмүүсээс мөнгө авсан. ............ аймгийн хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд нэр бүхий 5 хүнээс өөр өөр хэмжээний мөнгө авсан. Хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байна. Дараах утасны дугаарыг гүйлгээний утга дээрээ бичсэн хүмүүсээс мөнгө авсан. Ингээд ........... гэсэн дугаараар холбогдсон хүнээс 690000 төгрөг, ........... гэсэн дугаараар холбогдсон хүнээс 600000 төгрөг, ........... гэсэн дугаарын хүнээс 380000 төгрөг, ........... гэсэн дугаарын хүнээс 223000 төгрөг, ........... гэсэн дугаарын хүнээс 475000 төгрөг тус тус авсан. ...Би “1XBET” аппликейшнээр мөрийтэй тоглосон. Хүмүүсээс авсан мөнгөө мөрийтэй тоглоход мөн буудлын мөнгөнд зарцуулсан. .......... аймгийн цагдаагийн газарт байгаа. Одоохондоо холбогдон шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Гэхдээ бусад аймгуудад хийсэн үйлдлүүд байгаа. ...Би 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын ........ орчим байдаг Б гэх хүний каргоны газарт ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа хохирогч нарын мэдээллийг олж авсан. Бын утасны дугаар нь ...........” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 50 хуудас),
2. Эрүүгийн 2226004060300 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би ..... аймгийн ........ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "................" худалдааны төвд бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагийн орчимд миний утас руу ........... дугаараас залгаад "Таны 2 ширхэг ачаа чинь каргоноос ирлээ, ачааны мөнгө 223000 төгрөг болж байна” гэж ярьсан. Би тэр залууд “за чи наад ачаагаа ....... аймаг руу явах унаанд тавина шүү” гэж хэлээд салгасан. Тэр залуу над руу шилжүүлэх данс, мөнгөний дүнг нь мөн мессежээр явуулсан байсан. Би тухайн үед тэр залуугийн явуулсан Э дугаарын Т гэх эзэмшигчтэй данс руу 223000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн юм. Тэрнээс хойш 2, 3 хоног залгаад утсаа авахгүй, эсхүл заримдаа утас нь унтарчихсан байдаг байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газраас таныг ярихаар л залилуулсан гэдгээ мэдсэн. Тэр мөнгийг ........ аймгийн ....... сумын төвд гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэр хүнтэй фэйсбүүкээр харилцсан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 116 хуудас),
О.Я-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын 9 дугаарт “10/07/2022, харьцсан данс Э, цаг 16:01, хуулгын агуулга ...........8 OW achaa, зарлага 223000” гэсэн хуулга (1хх-ийн 113 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 111 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 98 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 16:01, харьцсан данс ......., хуулгын агуулга ........... OW achaa, орлого 223000” гэсэн хуулга (1хх-ийн 124 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогч нарын хохирлыг барагдуулах хугацаа олгож өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 139 хуудас),
3.Эрүүгийн 2226004040299 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би ......... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ......... буюу төв барааны зах дээр “........." худалдааны төвд бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчимд миний дугаар руу ........... дугаарын утсаар "...нэг үл таних эрэгтэй хүн “Каргоноос таны 4 ширхэг ачаа ирсэн байна, каргоны үнэ 360000 төгрөг хүргэлт 20000 төгрөг нийлээд 380000 төгрөгийг Хаан банкны Э дугаарын данс руу хийнэ үү” гэхээр би тэр дор нь уг каргоны мөнгө гээд 380000 төгрөгийг хийсэн. Тэгээд тэр өдрөө 12 цагийн орчимд буцааж залгаад “наадах чинь ер нь хэдэн бараа ирсэн юм бэ? сая нэг каргоноос залгаад 1 ширхэг бараа ирлээ гээд байна шүү дээ” гэтэл миний данс руу буцаагаад 71000 төгрөгийг хийсэн. Би тухайн үед найдвартай болов уу гээд орхисон юм. Орой машиных нь дугаарыг авах гээд залгатал огт холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 147 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 143 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 52 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 11:30, харьцсан данс ......., хуулгын агуулга ........ ..........., орлого 380000” гэсэн хуулга (1хх-ийн 158 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогч нарын хохирлыг барагдуулах хугацаа олгож өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 169 хуудас),
4. Эрүүгийн 2226004030298 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Би ....... сумын төв барааны зах дээр контейнерт бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчимд миний дугаар руу ........... дугаарын утаснаас нэг үл таних эрэгтэй хүн “каргоноос таны 5 ширхэг ачаа ирсэн байна, би танд дансаа явуулъя, хаашаа явах унаанд тавих уу" гэсэн. Тэгэхээр нь би ....... аймаг руу явах ......... гэсэн машинд тавиад өгөөрэй гэж хэлсэн. Тэр хүн надад "... Хаан банкны Э дугаар дансыг явуулаад энэ данс руу мөнгөө хийгээрэй" гэсэн. Би ч тэр залууд итгээд данс руу нь 475,000 төгрөгийг 14 цаг 45 минутад шилжүүлсэн. Уг данс руу мөнгийг нь хийгээд 15 цагийн үед би тэр ........... дугаар руу залгатал миний гар утсыг огт авахгүй блоклочихсон байсан. Тэгэхээр нь би тэр хүн рүү “мөнгөө хийсэн эртхэн унаанд өгөөрэй” гээд мессеж бичээд явуулсан. Би тухайн үедээ анзаараагүй байж байгаад гэнэт сэжиглээд урьд нь урьд каргоноос гээд ярьж байсан 89-тэй нэг дугаар руу нь залгаад би “ миний ачаа ирсэн гээд танайхаас ярьсан одоо утсаа огт авахгүй юм” гэж хэлтэл миний нэр, утасны дугаарыг шүүж үзсэнээ" ..таны ачаа манай каргонд ирээгүй, өнөөдөр харин хэд хэдэн ийм залилангийн хэрэг гарсан. Та цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 180 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 174 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 85 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс ......., цаг 14:45, хуулгын агуулга ..........., орлого 475000” гэсэн хуулга (1хх-ийн 158 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогч нарын хохирлыг барагдуулах хугацаа олгож өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 204 хуудас),
5. Эрүүгийн 2226004070301 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би ....... аймгийн ....... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Оргил" худалдааны төвд гутлын дэлгүүр ажиллуулдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 18 минутын орчимд миний утас руу ........... дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “Танд 6 ширхэг ачаа ирлээ. Та ачааны мөнгө 570,000 төгрөг, хүргэлт 30,000 төгрөгийн хамт шилжүүлнэ үү" гэсэн. Би ч тухайн үед өмнө ингээд л шилжүүлээд л аваад ирдэг болохоор итгэчихсэн байсан учир анзаараагүй. Би тухайн үед Э дугаарын Т гэх эзэмшигчтэй Хаан банкны данс руу 600000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь ....... дугаараа бичээд шилжүүлсэн. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан тул анзаараагүй хөдөө яваад өгсөн юм. Тухайн үед орой нь манай жолооч “ачаа чинь ирээгүй байна” гээд байхаар нь би тэр ........... дугаарыг нь өгөөд “чи энэ дугаар руу ярьж байгаад аваад ачаад ир” гээд хөдөө яваад өгсөн. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөгөө жолоочтой нь ярьсан чинь “огт тийм ачаа ирээгүй” гэж байсан. Сүүлд үндсэн карго руугаа залгаж байж ийм залилан яваад байгааг мэдсэн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 213 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 209 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 58 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс ......., цаг 12:28, хуулгын агуулга ..........., ......., орлого 600000” гэсэн хуулга (1хх-ийн 225 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогч нарын хохирлыг барагдуулах хугацаа олгож өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 236 хуудас),
6. Эрүүгийн 2236000000287 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр над руу ........... дугаараас залгаад танд Замын-Үүдийн боомтоор 3 ширхэг ачаа ирсэн байна гэж хэлсэн. Тухайн үед надад үнэхээр 3 ширхэг ачаа, бараа ирэх ёстой байсан. Тэгэхээр нь би наад ачааг чинь ........ аймаг руу авахуулна, ........ аймгийн унаанд хүргээд өгчих гэхэд хүргэлтийн мөнгө 22,000 төгрөг нэмэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд надтай утсаар ярьсан эрэгтэй хүн миний ....... дугаарын утас руу ачааны мөнгөн дүн 272,000 төгрөг болон Э дугаарын Т гэх дансны дугаар зэргийг мессежээр явуулсан. Би тухайн үед над руу явуулсан данс руу өөрийнхөө ....... тоот данснаас 272,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утга дээр ....... ........ 3 ширхэг ачаа гэж бичсэн. Тэгээд маргааш нь би тухайн дугаар руу залгахад холбогдохгүй байсан ба ерөнхийдөө залилуулснаа мэдсэн” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 36 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 33 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 205 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс ......., цаг 14:09, хуулгын агуулга ....... ........ 3 ш ачаа, орлого 272000” гэсэн хуулга (2хх-ийн 39 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хувьд уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөр мэдүүлэх зүйл байхгүй. Бумдарь гэх хүнээс 272000 төгрөг авсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 59 хуудас),
7. Эрүүгийн 2236002910288 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 9 цаг 22 минутад ........... дугаарын утаснаас 1 ширхэг ачаа ирлээ Э Т гэсэн данс руу ачааны мөнгө болох 115000 төгрөг, хүргэлтийн мөнгө 10000 төгрөг нийт 125,000 төгрөг хийж ачаагаа хүргүүлнэ үү гэж яриад би мөнгө шилжүүлж залилуулсан. Би өөрийнхөө Хаан банкны ....... тоот данснаас шилжүүлсэн. Надад 2 ширхэг ачаа ирэхээр байсан, би тэр ачааг л гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Тэгээд удалгүй бараагаа асуухад таны ачаа ирээгүй, таныг залилсан юм шиг байна гэж надад хэлээд би мэдсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 68 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 61 хуудас),
Мгийн Хаан банкин дахь ....... тоот депозит дансны хуулгын 39 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, цаг 10:21, хуулгын агуулга ....... Minjee, зарлага 125000” гэсэн хуулга (2хх-ийн 71 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Мгийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 76-77 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 96 хуудас),
8. Эрүүгийн 2236002900289 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танд Замын-Үүдээс 2 ширхэг ачаа ирсэн байна. Тухайн ачааны тээврийн хөлс 280000 төгрөг, хүргэлтийн 15000 төгрөг гэж хэлэхээр нь за тэгвэл наад ачаагаа ........ аймаг руу явж байгаа ачааны машинд тавьчихаад уг машины улсын дугаар, жолоочийн утасны угаарыг над руу явуул гэж хэлсэн. Тэгтэл нэг их удалгүй над руу ....... гэсэн машины дугаар, ....... гэсэн дугаар мессежээр явуулсан. Тэгэхээр нь тээврийн хөлсний мөнгө гэж Э Т гэсэн нэртэй данс руу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 295000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би над руу анх ярьсан ........... гэсэн дугаар луу залгаад ярих гэтэл холбогдох боломжгүй байсан. Карго ачааны ....... гэх хүн рүү залгаад болсон зүйлийн талаар ярихад тан хүнд хулхидуулсан байна, нэг хүн залгаад залилан хийсэн байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 108 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 103 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 200 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс ......., цаг 13:22, хуулгын агуулга ....... Hovd achaa, орлого 295000” гэсэн хуулга (2хх-ийн 112 хуудас),
Цгийн Хаан банкин дахь ....... тоот депозит дансны хуулгын 108 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, цаг 13:22, хуулгын агуулга ....... Hovd achaa, зарлага 295000” гэсэн хуулга (2хх-ийн 114 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эзэмшигч Тийн Хаан банкны Э тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 22 минутад 295000 төгрөгийн орлого орсон, эзэмшигч Цгийн Хаан банкны дансны ....... тоот данснаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 22 минутад Э данс руу 295000 төгрөгийг “....... xovd achaa” гэсэн бичиглэлтэй байсан” гэсэн тэмдэглэл (2хх-ийн 116-117 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Цэцгээ гэх хүнээс 295000 төгрөг авсан нь үнэн. Энэ хэргийг үйлдсэн нь үнэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 136 хуудас),
9. Эрүүгийн 2236000000291 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр над руу ........... дугаараас залгаад танд Замын-Үүдийн боомтоор 1 ширхэг ачаа ирсэн байна аа, ачааны хөлс 125,000 төгрөг, болсон байна гэж хэлсэн. Тухайн үед надад үнэхээр 1 ширхэг ачаа ирэх ёстой байсан. Тэгэхээр нь би наад ачааг чинь ........ аймаг руу авахуулна, ........ аймгийн унаанд хүргээд өгчих гэхэд хүргэлтийн мөнгө 10,000 төгрөг нэмэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд надтай утсаар ярьсан эрэгтэй хүн хүний ....... дугаарын утас руу ачааны мөнгөн дүн 135000 төгрөг болсон гээд Э дугаарын Т гэх дансны дугаар зэргийг мессежээр явуулсан. Би тухайн над руу явуулсан данс руу өөрийнхөө ....... тоот данснаас 135000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр ....... ачаа гэж бичсэн. Тэгээд над руу 16 цаг 12 минутад ........... дугаараас ....... гэсэн дугаартай ачааны машинд тавьсан, жолоочийн дугаар нь ....... гэсэн мессеж явуулсан. Тэгээд надад өгсөн дуугар луу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд маргаашаас нь эхлээд нөгөө өгсөн утасны дугаарууд огт холбогдоогүй бөгөөд тэгээд би залилуулснаа мэдсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 146 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 140 хуудас),
Тын Хаан банкин дахь ....... тоот депозит дансны хуулгын 47 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, цаг 17:21, хуулгын агуулга ....... achaa, зарлага 135000” гэсэн хуулга (2хх-ийн 142 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 17:21, харьцсан данс ......., хуулгын агуулга ....... achaa, орлого 135000” гэсэн хуулга (2хх-ийн 148 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тын Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 149-150 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар мэдүүлэх зүйл байхгүй. Энэ хэргийг үйлдсэн нь үнэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 173 хуудас),
10. Эрүүгийн 2238000840686 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед ....... гэсэн дугаараас залгаад таны ачаа Эрээнээс ирсэн байна. “........” каргоноос ярьж байна гээд нэг залуу ярьсан. Тэгээд миний ачааг эхлээд 53 ширхэг ачаа ирсэн байна гэхээр нь “үлдэгдэл бараа нь яасан юм бол” гэсэн чинь өөр чингэлэгт ирж байгаа байх гэснээ энэ барааг чинь Нарантуул зах явж .......ийн унаанд тавьж өгье, каргоны зардал гээд 3389000 төгрөг шилжүүл гэхээр нь О Т гэдэг хүний Хаан банкны Э данс руу энэ мөнгийг шилжүүлсэн. Тэрний дараахан удаагүй дахин залгаж орж ирээд “таны үлдэгдэл 44 ширхэг ачаа ирсэн байна, яаралтай контейнер суллах шаардлагатай, дараагийн ачаа руу явуулах гээд байна” гээд үлдэгдэл барааны төлбөрийг 2 хувааж 4811000 төгрөг дээрх дансанд шилжүүлсэн. Ингээд .......ийн машинд ачуулна гэж байсан жолоочийнхоо ...... гэсэн дугаарыг сүүлдээ блок хийгээд ачаагаа аваачиж өгөхөө байсан гэсэн. Тэгж л би залилуулснаа мэдсэн бөгөөд нөгөө нөхөр маань ч утсаа авахаа байсан. ...Миний данс руу ...... гэсэн дансаар дамжуулан 05 дугаар сарын 01-ний өдөр 700000 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр 700000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа 05 дугаар сарын 10-ны өдөр 700000 төгрөг, мөн түүний дараа удаагүй 06 дугаар сарын 14-ний өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн. Нийт 3100000 төгрөг авсан. Түүнээс хойш огт мөнгө өгөөгүй, утсаар ярихаар таны мөнгийг ажил хийж байгаад төлнө, ийм тийм ажил хийж байна гэж ярьсаар байгаад өдийг хүрсэн.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 201-202 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 195 хуудас),
Эийн Төрийн банкин дахь ...... тоот харилцах дансны “огноо 2022.01.25, харьцсан данс Э, зарлага 2800000, гүйлгээний утга ......”, Хаан банкин дахь ...... тоот депозит дансны “гүйлгээний огноо 01/25/2022, харьцсан данс Э, цаг 21:16, хуулгын агуулга зарлага ......” гэсэн хуулгууд (2хх-ийн 221-222 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 30 дугаарт “гүйлгээний огноо 01/25/2022, харьцсан данс ......, хуулгын агуулга ......, орлого 3389000”, 51 дугаарт гүйлгээний огноо 01/25/2022, харьцсан данс ......, хуулгын агуулга ......, орлого 2800000, 53 дугаарт гүйлгээний огноо 01/25/2022, харьцсан данс ......, хуулгын агуулга ......, орлого 2011000” гэсэн хуулга (2хх-ийн 225 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ....... аймагт байдаг Эрдэнэбилэг гэх хүн рүү өөрийн ....... гэсэн дугаараас залгаад “Эрээнээс таны ачаа ирлээ, тээврийн зардлаа шилжүүлээрэй” гэж хэлээд 8200000 төгрөгийг өөрийн ээж Тийн Хаан банкны Э дугаарын дансанд шилжүүлж авсан. Би тэр үед ээжийнхээ виза картыг ашигладаг байсан. Мөн интернет банкийг нь хүртэл ашиглаж байсан. Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 233 хуудас),
11. Эрүүгийн 222803550160 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад над руу ........... гэх дугаараас нэг залуу залгаад Хятадаас ачаа чинь ирсэн гэж хэлсэн. Тэгээд “Хаан” банкны Э гэх дугаарын данс руу 4404000 төгрөгийг яаралтай шилжүүл гэхээр нь өөрийн ...... данснаас 4404000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би ........... гэх дугаар луу залгаад би мөнгөө хийсэн гэхэд “тэгвэл та жолоочийн дугаараа явуул” гэж хэлсэн. Тэгээд би мессежээр явуулсан. Тэгээд би гэртээ байж байхад над руу ...... гэх дугаараас залгаад “таны ачаа чинь ирсэн, мөнгөө шилжүүл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө шилжүүлсэн гэж хэлэхэд надад ямар дугаараас мессеж ирсэн юм гэхэд би ........... гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн надад та тэгвэл залилуулсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд надаас миний ачааны жинхэнэ мөнгийг авсан. Би одоо бол өөрийн захисан ачаагаа авсан байгаа. Харин ........... гэх дугаарын хүнтэй яриад залилуулсан. Надад Хаан банкны Э гэх дугаарын данс эзэмшигчийн талаар мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 249 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 242 хуудас),
Гийн Хаан банкин дахь ...... тоот харилцах дансны 7 дугаарт “гүйлгээний огноо 10/09/2022, харьцсан данс Э, цаг 10:24, гүйлгээний утга ...... kargo, зарлага 4404000” гэсэн хуулга (2хх-ийн 246 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тын Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 149-150 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би үйлдсэн хэргүүдийнхээ талаар өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа. Ганчимэг гэх хүнээс 4404000 төгрөгийг ээж Тийн Хаан банкны дансаар авсан. Ганчимэгт Эрээн рүү захисан бараа чинь ирчихлээ гэж хэлээд уг мөнгийг авсан.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 32 хуудас),
12. Эрүүгийн 2214000000326 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед миний утас руу ........... гэсэн дугаараас “таны карго ирсэн байна та яаралтай Э тоот данс руу 225000 төгрөгийг шилжүүлээч ачааг чинь ........ аймгийн унаанд тавьж явуулъя” гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд орой нь залгатал утас нь холбогдохгүй байхаар нь мессеж бичээд үзтэл “буцааж өгнө” гэсэн утга бүхий мессеж бичээд өгөхгүй байгаа юм. ...Надтай утсаар ярихдаа эрэгтэй хүн ярьж байсан. Би урьд нь энэ дугаартай ярьж байгаагүй хэн болох талаараа нэрээ хэлээгүй. Бараагаа каргогоор авдаг. Урдаас бараа явуулахдаа урьд нь авдаг байсан каргоноос өөр каргонд тавьсан гэж байсан” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 45-46 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3хх-ийн 40 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 1 дугаарт “гүйлгээний огноо 09/30/2022, харьцсан данс ......, цаг 16:24, хуулгын агуулга ......, орлого 225000” гэсэн хуулга (3хх-ийн 53 хуудас),
Гын эзэмшлийн ........... дугаарын 2022.09.30-2022.10.02-ны хоорон дахь хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт (3хх-ийн 64 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөнхцэцэг гэх хүнээс өөрийн ээж Тийн Хаан банкны дансыг ашиглан 225000 төгрөг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 89 хуудас),
13. Эрүүгийн 2235001990233 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би ........ аймгийн ........ сумын 12 дугаар багийн нутаг “Шинэ эрин” төвд бэлэн хувцасны бөөний төв ажиллуулдаг. Би Эрээнээс бараа захиалсан. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний ........ дугаарын утас руу ........... дугаарын утаснаас залгаад таны 20 ширхэг ачаа ирсэн байна, мөнгийг нь тушаагаад аваарай гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос гарах ачааны машин олоод жолоочийн дугаар автомашины дугаар өгсөн чинь удахгүй аваачиж өгнө, та данс руу мөнгөө шилжүүл гэхээр нь би Хаан банкны Э тоот данс руу 3508000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн боловч миний ачаа ирээгүй, автомашинд очоогүй тул би цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 108 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3хх-ийн 100 хуудас),
Тийн эзэмшлийн Э тоот дансны хуулгын 1479 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс ........, цаг 17:18, хуулгын агуулга Uvs aimag ........ Оюун, орлого 3508000 “ гэсэн хуулга (3хх-ийн 131 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өөрийн ээж Тийн Хаан банкны Э дугаартай дансыг ашиглаж О гэх хүнээс 3508000 төгрөгийг авсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 162 хуудас),
14. Эрүүгийн 2225006630488 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ........ дугаарын гар утаснаас БНХАУ-аас 4 ширхэг ачаа ирсэн байна, каргоны мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь манайх ........эд байдаг ........ийн машинд тавиулмаар байна гээд тэгээд салгасан юм. Удалгүй 20 минутыг дараа ........ рүү явах том машинд тавьчихлаа гэсэн тэгээд надаас каргоны мөнгө гэж 325000 төгрөг, хүргэлтийн 20000 над руу явуул гэж хэлээд Хаан банкны ........ тоот дугаарын данстай Т эзэмшигчтэй иргэн рүү нийт 345000 шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 191 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3хх-ийн 173 хуудас),
Тийн Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 1 дугаарт “гүйлгээний огноо 10/02/2022, харьцсан данс ........, цаг 16:25, хуулгын агуулга ........, орлого 345000, 2 дугаарт гүйлгээний огноо 10/02/2022, харьцсан данс Э, хуулгын агуулга к, зарлага 345000” гэсэн хуулга (3хх-ийн 183-184 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 онд ........ гэх газрын каргонд ажиллаж байхдаа О гэх хүний утасны дугаарыг олж аваад “Эрээнээс ачаа ирсэн байна, ачааны мөнгө шилжүүлээрэй” гэж хэлээд 345000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Уг 345000 төгрөгийг тухайн үед ашиглаж байсан өөрийн ээж Тийн ........ дугаартай дансаар шилжүүлэн авсан.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 201 хуудас),
15. Эрүүгийн 2225006830497 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би бараан захад хувцас худалдаалдаг юм. Тэгээд бараагаа урдаас /БНХАУ/ захиалж авдаг. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаараас “таны ачаа ирсэн байна, мөнгөө хийгээрэй” гэж хэлэхэд нь наад ачаа чинь ........ рүү ирэх ёстой шүү гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны Э тоот дугаарын данс руу 340000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн дугаар руу буцаагаад залгаж үзтэл холбогдох боломжгүй байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 213-214 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3хх-ийн 206 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 4 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс ........, цаг 09:16, хуулгын агуулга ........, орлого 340000” гэсэн хуулга (3хх-ийн 210-211 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед “Эрээнээс ачаа ирсэн байна, тээврийн зардал шилжүүлээрэй” гэж хэлээд ........0 дугаарын утсаар холбогдож 340000 төгрөгийг өөрийн ээж Тийн Э дугаартай дансаар шилжүүлэн авсан.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 230 хуудас),
16. Эрүүгийн 2218000000455 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын дундуур Хятад улсаас өөрийн худалдан борлуулдаг барааг хятад хүнтэй холбогдож цахим хэрэгсэл ашиглаж захиалсан юм. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утаснаас “таны бараа Монголд буюу Улаанбаатар хотод ирсэн байна. Та Э дугаарын дансанд төлбөр болох 368000 төгрөгийг шилжүүлснээр таны байгаа газар руу унаанд өгч явуулах болно” гэж хэлэхээр нь ........ руу явуулаарай гэж хэлээд дээрх данс руу 368000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд хүлээгээд байхад бараа маань ирэхгүй ........... дугаарт дахин холбогдож хэд гэсэн улсын дугаартай ямар машинд миний барааг өгч явуулсан талаараа эргэж надтай холбогдож мэдэгдэхгүй байхаар нь буцааж залгахад дээрх дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 247 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3хх-ийн 243 хуудас),
Хохирогч Уийн Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 1 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, хуулгын агуулга ........, зарлага 368000” гэсэн хуулга (3хх-ийн 148-149 хуудас)
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хаан банкны ........ дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (4хх-ийн 1 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 55 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 14:39, харьцсан данс ........, хуулгын агуулга ........, орлого 368000” гэсэн хуулга (3хх-ийн 210-211 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ........ гэх хүнийг танихгүй. Тухайн үед нилээн хэдэн хүн рүү залгаж “таны бараа урдаас ирсэн байна” гэж хэлээд ачааны мөнгө авсан. Тэр хүмүүсийн нэг нь ........ гэдэг хүн мөн байна.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 21 хуудас),
17. Эрүүгийн 2218004570465 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хятад улсаас өөрийн худалдан борлуулдаг бэлэн хувцсыг танил хятад хүнтэй цахим хэрэгсэл ашиглан захиалсан юм. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утаснаас “таны бараа Монголд буюу Улаанбаатар хотод ирсэн байна. Та Э дугаарын дансанд төлбөр болох 190000 төгрөг шилжүүлснээр таны байгаа газар руу унаанд өгч явуулах болно” гэж хэлэхээр нь “........ руу явуулаарай” гэж хэлээд дээрх данс руу хэлснээр нь 190000 төгрөгийг шилжүүлсэн юм. Дахин гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Орой гэртээ хариад 19 цагийн орчим бараа захиалсан гэх хятад хүнтэйгээ холбогдож ........... дугаартай хүн өдөр 1 ширхэг ачаа ирсэн гэж ярьж надаас 190000 төгрөг авсан. Ачаа бараа маань хаана явж байгаа бол гэж асуухад ачааг чинь Монгол руу өгч явуулаагүй байгаа шүү дээ, чи хүнд залилуулсан байна, цагдаад хандаарай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 35 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4хх-ийн 32 хуудас),
Хохирогч Бын Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 1 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 09:19, харьцсан данс Э, хуулгын агуулга ........ darkhan, зарлага 190000” гэсэн хуулга (4хх-ийн 36-37 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны ........ дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (4хх-ийн 40, 42 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ........ гэх хүнийг огт танихгүй. Тухайн үед нилээн хэдэн хүн рүү залгаж “таны бараа урдаас ирсэн байна” гэж хэлээд өөрийн ээж Тийн Хаан банкны Э дугаартай дансанд 190000 төгрөгийг шилжүүлж авсан.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 57 хуудас),
18. Эрүүгийн 2218004630466 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би бэлэн хувцасны барааг Эрээн хотоос захиалдаг. 2022 оны 09 сарын 17-ны өдөр бэлэн хувцас захиалсан бараа нь Улаанбаатар хотод ирэх цаг болсон байсан. Тэгсэн 2022 оны 10 сарын 07-ны өдөр 09 цаг өнгөрч байхад над руу ........... дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “нэг ачаа ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “........ы ачаа шүү ........ы машинд өгч явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд над руу мөнгө, төгрөгөө шилжүүлээрэй дансаа явуулна гэсэн. Тэгээд ........... дугаараас 105000 төгрөг гэсэн мессеж ирсэн. Тэгээд би өөрийн ........ дугаарын данснаас 105000 төгрөгийг ........ гэх гүйлгээний утгатайгаар Хаан банкны Э дугаарын данс руу Т гэх нэртэй хүн рүү шилжүүлсэн. Тэгээд би Эрээнд байдаг буудлын эзэнтэй холбогдоход бараа одоо очоогүй байгаа, 2 хоногийн дараа очно гэж хэлсэн. Наад данс чинь манай данс биш байна. Карго очоогүй байгаа, чи хулхидуулсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 69 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4хх-ийн 64 хуудас),
Хохирогч Бийн Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 51 дугаарт “Гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, хуулгын агуулга ........, зарлага 105000” гэсэн хуулга (4хх-ийн 70 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 11 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 09:43, харьцсан данс ........, хуулгын агуулга ........, орлого 105000” гэсэн хуулга (4хх-ийн 73-74 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны Э дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (4хх-ийн 76 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Тухайн үед ашиглаж байсан ........ дугаарын утаснаас холбогдоод өөрийн ашиглаж байсан ээж Тийн Хаан банкны Э дугаарын дансанд 105000 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн хүний нэрийг санахгүй байна. Уг 105000 төгрөгийг “Таны карго ирсэн байна” гэж хэлээд авсан” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 91 хуудас),
19. Эрүүгийн 2235000000255 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Миний бие “Baby shop” хүүхдийн бэлэн хувцасны дэлгүүрийг ажиллуулдаг. Зарах бараануудыг БНХАУ-аас захиалж авдаг. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... утасны дугаараас над руу утсаар ярьж “Танд Замын-Үүдээс 2 ширхэг бараа ирсэн байна. Хүргүүлэх хаягаа хэлнэ үү” гэхээр нь “Нарантуул олон улсын худалдааны төвд өргөтгөлд ........ аймаг руу явах унаанд хийлгэе” гэж хэлсэн. Тухайн утсаар ярьсан эрэгтэй хүн надад “Тооцооны 180000 төгрөг, хүргэлтийн 10000, нийт 190000 төгрөгийг Хаан банкны Э тоот данс руу явуулна” гэж мессежээр явуулсан. Тухайн бичсэн мессеж миний утсан дээр байгаа. Үүний дараагаар тус тоот данс руу 190000 төгрөгийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 133 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4хх-ийн 127 хуудас),
Нгийн Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 3 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 11:39, харьцсан данс Э, хуулгын агуулга ........ achaa 2, зарлага 190000” гэсэн хуулга (4хх-ийн 129 хуудас),
Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны хуулгын 28 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс ........, хуулгын агуулга ........ achaa 2, орлого 190000” гэсэн хуулга (4хх-ийн 135-136 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогч Нгийн Iphone 13 pro Max загварын гар утсанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр залгасан гэх ........... дугаараас харах зорилгоор орсон, гарсан дуудлагын жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл (4хх-ийн 140 хуудас),
Гэрч Тийн "...Миний хаан банкны Э дугаарын дансыг манай хүү Э 2 жилийн өмнөөс эхлэн хэрэглэж байгаа. Э надтай холбоо бариагүй олон cap болж байна. Э ....... дугаарын гар утас хэрэглэж байгаа" гэх мэдүүлэг (1хх-ийн 21-22 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Огийн Тийн Хаан банкны Э дугаартай депозит дансны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны хоорон дахь дансны хуулгад” үзлэг хийсэн тэмдэглэл” (4хх-ийн 177-178 хуудас),
Шүүгдэгч Эын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ........ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (4хх-ийн 24, 49, 83, 185, 186, 190,193, 194, 195, 198-200 хуудас),
Өмгөөлөгч Г.Адъяатогтохын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23/12 дугаартай “Яллагдагч Эт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч ....... аймгийн харьяат Эт 5100000 төгрөг, ........ аймгийн харьяат От 3508000 төгрөг, ........ аймгийн харьяат Ганчимэгт 4404000 төгрөг, нийт 3 хүний 13012000 төгрөгийн хохирлууд өмгөөлөгч надаар дамжиж төлөгдсөн тул төлбөр төлсөн талаарх баримтуудыг хавтаст хэрэгт тус тус хавсаргаж өгнө үү” гэсэн хүсэлт, хохирол төлсөн баримтууд /5хх-ийн 61-67 хуудас/ зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Шүүгдэгч Э нь нэр бүхий 19 хүнээс 19 удаагийн үйлдлээр нийт 20999000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлгүүд, дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Залилах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Шүүгдэгч Эын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн түүний өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх төлбөргүй. Хохирлоо бүрэн барагдуулсан. Хэргийн зүйлчлэл зөв. Өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулсан, мөн өөрийн ашиг сонирхол гэдгийг юу гэж ойлгох вэ? гэхээр хүний хүсэл, шунал зөвхөн мөрийтэй тоглоомоор хэмжигдэхгүй юм. Тэгэхээр өөрийнхөө шунал, хүсэл зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дээрх гэмт хэргийг үйлдсэн. Хамгийн анхны хэргээ 2022 оны 01 дүгээр сарын 25, дараагийн үйлдсэн хэрэг нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гээд цааш 8 хоногийн дараа үйлдсэн байгаа. Харьцангуй удаан гэдэг нь 8 хоног биш юм. Бүхэл бүтэн 10 сарын хугацаанд энэ гэмт хэргийг үйлдээд 10 дугаар сарын 07-ны өдөр нийт 15 хүнээс залилж мөнгө төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа тул Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт, тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 244 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн гэмт хэргийн шинжийн талаар дэлгэрэнгүй тайлбар бичсэн байгаа. Үүнд: 1. Нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн. Нэг төрлийн гэмт хэрэг гэдэг нь залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн байх ёстой. 2. 3 ба түүнээс дээш удаан үйлдсэн байх ёстой. Эын үйлдэл нь 19 иргэнийг залилсан. 3. Уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, эсхүл үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэдгийг анхаарвал зохино гэж заасан байна. Тэгэхээр улсын яллагч амьжиргааны эх үүсвэр болгосон гэж яллаад хэргийг нь зүйлчлээд байгаа хирнээ өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт залилж олсон мөнгөө чи юунд үрсэн бэ? гээд байна. Тэгэхээр юунд зарцуулсныг нь олж тогтоогоогүй байж амьжиргааны эх үүсвэр болгосон гээд зүйлчилчихсэн. Залилж олсон мөнгийг амьжиргааны эх үүсвэр болгосон уу? гэдгийг прокурор, мөрдөгч тогтоох бүрэн боломжтой. Тухайн залилагчаас орж ирсэн мөнгө цаашаа ямар ямар данс руу орж гарсан байна гэдгийг шалгаж тогтоох бүрэн боломжтой. Мөрдөгч, прокуроруудад холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа авах, бүх хүмүүсийг дуудаж гэрчээр асуулгах боломжтой байхад залилж олсон мөнгөө юунд зарцуулсан юм бэ? гээд байж байна. Амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нь тогтоогоогүй байгаа гэдэг нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр тодорхой харагдаж байна. ...Улсын дээд шүүхийн тайлбарт нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг хэлнэ гэж тайлбарласан байна. Тэгэхээр Эын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг үзэхээр 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 иргэнийг, 2022 оны 09 дүгээр сарын 30-нд 1 иргэнийг 244 хоногийн дараа, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 иргэнийг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5 хоногийн дараа 15 иргэнийг залилсан. Тэгэхээр 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 8 хоногийн дотор нийт 18 иргэнийг залилсан. Тэрнээс өмнө 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 иргэнийг л залилсан. Тэгэхээр гэмт хэрэг үргэлжилж байгаа хугацааны хувьд харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн тогтвортой үйлдэгддэг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй байгаа юм. 8 хоногийн дотор дадал хэвшил болно гэж байхгүй. Дадал хэвшил гэдэг зүйл хүний амьдралд хэвшихэд 21 хоног тасралтгүй үргэлжилж байж тухайн үйлдэл хүнд дадал зуршил болно гээд шинжлэх ухааны судалгаа байгаа. Тэгэхээр Э 2022 оны 01 дүгээр сард нэг иргэнийг тэрнээс хойш бүхэл бүтэн 7 сарын хугацаанд амьдралын эх үүсвэрээ юугаар залгуулж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин өөрөө ажил хийгээд амьдралаа залгуулж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа. Тэрнээс хойш 8 хоногийн дотор 18 иргэнийг залилсан байгаа юм. Өөрөө би тоглоод бүх мөнгөө алдсан гэдэг нь миний зүгээс үнэн гэж үзэж байгаа. Тоглох гэдэг нь хүний амьдралыг жижигхэн хэсэг. Тэгэхээр амьдралын эх үүсвэр болгосон гэхэд хүн амьдрахын тулд унтана, орон байранд амьдарна, хоол иднэ, хувцас өмсөнө, өвдвөл эм тариа авч ууна, тог цахилгааныхаа мөнгөө төлнө, утсаар ярихын тул нэгж ашиглана, унаанд зарцуулагдах бензин гэх мэт энэ бүх зүйлийг гаргаж байж амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэж ёстой. Хамгийн гол нь олсон орлогоо амьжиргааныхаа эх үүсвэр болгоно гэж байгаа юм. Амьжиргаа гэдэг нь толь бичиг дээр амьдрал, өдөр тутмын аж төрөл, хүн амын амь зуулгын наад захын хэрэгцээ, хүний аж төрөл зайлшгүй шаардагдах хэрэгцээнүүд мөн өөрийн орлого олдог ажил төрлийн амьжиргаа гэдэг утгаар ойлгоод байгаа юм. Хэрэв амьжиргаагаа залгуулах гэж хүмүүсийг залилсан гэж прокурор үзэж байгаа бол залилсан мөнгийг нь юу юунд зарцуулсан юм бэ гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг нь гаргаж ирээд тавих байсан гэж бодож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт, тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “... Хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байгаа тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэх байр суурьтай оролцож байна. Тухайлбал Э өөрийнхөө бусдаас залилж авсан мөнгөө амьдралын эх үүсвэр болгож өөрийн ойр дотнын хүмүүсийн хэрэгцээнд хэрэглэх, үйлдвэр үйлчилгээг нь дэмжиж ажил үйлчилгээнд нь ашиг орлого оруулах ийм нөхцөл байдлаар хэрэглэсэн гэх Дээд шүүхийн тайлбарт байгаа энэ үндэслэлүүд нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Зөвхөн 19 иргэнээс авсан мөнгө тогтоогдсон байгаа. Харин ээжийнхээ дансаар гүйлгээ хийж байсан учраас энэ дансанд бусдаас залилсан мөнгө ч байгаа, өөрийнхөө ажил хөдөлмөр эрхэлж орлого олж байсан мөнгө болох 10 гаран сая төгрөг байгаа. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд прокурортой санал нэг байгаа. Зөвхөн хэргийн зүйлчлэл дээр тохирохгүй байгаа юм. Зүйлчлэлд тохирохгүй байгаа үндэслэл нь ар гэртээ орлоготой, цалинтай, хүүхдүүд нь улсаас 100000 төгрөг авч байгаа. Ар гэртээ санаа тавихгүй өөрөө хэд хоног гадуур зугаалаад хямд хялбар аргаар мөнгө олчихно гээд тоглоод байсан нь ойлгомжтой байгаа. Энэ тоглоомд оруулсан мөнгө нь өөрийн болон өрөөл бусдын болон ах дүү нарынхаа данс руу ороогүй гэдэг нь тодорхой байгаа. “1xbet” гэдэг сайт ямар учиртай юм гэхээр Оросын холбооны улсаас орж ирсэн эдийн засгийн нуугдмал гэмт хэргийг халхавчилсан сайт гэдэг нь манай Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдлаа. Тийм учраас хэргийн зүйлчлэлд тохирохгүй байна. Нөгөөтэйгүүр Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг би өмнөх хурлууд дээр прокурор мөрдөн байцаах шатанд анхаарах хэрэгтэй асуудал болохыг дурдсан. Мөрдөн байцаагч хавтаст хэргийн 116 дугаар хуудасны ард покерын данс гээд бичсэн байна лээ. Тэгэхээр гадагшаа гарч байгаа гүйлгээнүүд зөвхөн л тэр покерын данс гэдэг рүү орсон байгаа юм. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх хөнгөрүүлэх үндэслэл байна. Амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтын хүрээнд тогтоогоогүй. Хэрэгт байгаа баримтаар өөрөө ашиг орлоготой гэдэг нь нотлогдсон учраас хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байна.” гэсэн дүгнэлт, тайлбарыг,
Иргэдийн төлөөлөгч Ш шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Энэ залуу гэм буруутай нь баримт нотолгоогоор батлагдаж байгаа тул гэм буруутай байна. Ийм учраас энэ залууг дахиж хүмүүсийг залилж хохироохгүй байх талаас нь авч хэлэлцэх хэрэгтэй байх.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ........ аймгийн ........ сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Гийг хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 4404000 төгрөгийг өөрийн төрсөн эх Тийн эзэмшлийн Э дугаарын дансаар шилжүүлэн авсан байх бөгөөд түүний сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн газар нь ........ аймгийн ........ сум байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/188 дугаартай “Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 4, 6, 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч Эт холбогдох хэргийг ........ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
........ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/92 дугаартай шүүгчийн захирамжаар “...Э нь ........ аймагт байх хугацаандаа эдгээр гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад яллагдагчийн сүүлийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын буюу гэмт хэрэг төгссөн газрын шүүхийн харьяаллаар бус хуульд байхгүй үндэслэл болох хохирогчийн оршин суугаа газрын шүүх рүү хэргийн харьяалал тогтоон шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр яллагдагч Эт холбогдох хэргийг ....... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шилжүүлжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын гаргасан “Яллагдагч Эт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэрэг үйлдсэн газар болох Нийслэлийн ........ дүүргийн шүүхэд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/225 дугаартай “Хүсэлт хангахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Эт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э нь 2021 онд Нийслэлийн ........ дүүргийн ........ гэх газар үйл ажиллагаа явуулдаг “........” гэсэн нэртэй газар ажиллаж байхдаа олж авсан үйлчлүүлэгч нарын мэдээллийг ашиглан 19 удаагийн үйлдлээр Улаанбаатар хотын ........ дүүрэгт байхдаа
1. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ....... дугаарын утсаар ....... аймгийн Мөрөн суманд оршин суух хохирогч Этэй “........” каргоноос ярьж байна. Таныг 53 ширхэг ачаа ирсэн байна, ачааг Нарантуул захаас .......ийн унаанд тавьж өгье, каргоны зардал 3389000 төгрөг гэж, дараа нь таны үлдэгдэл 44 ширхэг ачаа ирсэн, яаралтай контейнер суллах шаардлагатай байна, 4811000 төгрөг шилжүүл” гэж тус тус ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 41 минутад 3389000 төгрөгийг, 21 цаг 09 минутад 2800000 төгрөгийг, 21 цаг 16 минутад 2011000 төгрөгийг буюу нийт 8200000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Мтэй “таны карго ирсэн байна. Яаралтай Э тоот данс руу 225000 төгрөгийг шилжүүлээч, ачааг ........ аймгийн унаанд тавьж явуулъя” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 24 минутад 225000 төгрөгийг шилжүүлэн авсан,
3. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ........ дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Отай “БНХАУ-аас 4 ширхэг ачаа ирсэн байна, каргоны мөнгөө хийгээрэй. ........ийн унаанд тавьчихлаа, каргоны мөнгө 325000 төгрөг, хүргэлтийн 20000 төгрөг над руу явуул” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны ........ тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 25 минутад 345000 төгрөгийг шилжүүлэн авсан,
4. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Дтай “таны ачаа ирсэн байна, мөнгөө хийгээрэй” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 16 минутад 340000 төгрөгийг шилжүүлэн авсан,
5. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Бтай “ таны бараа Улаанбаатар хотод ирсэн байна. Та Э тоот дансанд төлбөр болох 190000 төгрөгийг шилжүүлснээр таны байгаа газар руу унаанд өгч явуулах болно” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 19 минутад 190000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн орчимд ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Бтэй “1 ширхэг ачаа ирсэн байна” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 43 минутад 105000 төгрөгийг шилжүүлэн авсан,
7. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 22 минутад ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Мтай “1 ширхэг ачаа ирлээ. Та Э Т гэх данс руу ачааны мөнгө 115000 төгрөг, хүргэлтийн мөнгө 10000 төгрөг шилжүүлнэ үү” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 21 минутад 125000 төгрөгийг шилжүүлэн авсан,
8. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчимд ........... дугаарын утсаар ....... аймгийн ....... суманд оршин суух хохирогч Бтой “...каргоноос ярьж байна, таны 4 ширхэг бараа ирсэн байна, каргоны үнэ 360000 төгрөг, хүргэлт 20000 төгрөгийг Хаан банкны Э дугаарын Т гэх данс руу хийнэ үү” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутад 309000 төгрөгийг шилжүүлэн авсан,
9. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Нтай “танд Замын-Үүдээс 2 ширхэг бараа ирсэн байна.Хүргүүлэх хаягаа хэлнэ үү” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 39 минутад 190000 төгрөгийг шилжүүлэн авсан,
10. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед ........... дугаарын утсаар ....... аймгийн ....... суманд оршин суух хохирогч Атай “таны 3 ширхэг пресс чинь урдаас ирлээ, таны ачааны үнэ 675000 төгрөг болсон” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 27 минутад 675000 төгрөгийг шилжүүлэн авсан,
11. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд ........... дугаарын утсаар ....... аймгийн ....... суманд оршин суух хохирогч Этэй “танд 6 ширхэг ачаа ирлээ, ачааны мөнгө 575000 төгрөг, хүргэлт 30000 төгрөг” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 28 минутад 600000 төгрөгийг шилжүүлэн авсан,
12.2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Цтэй “танд Замын-Үүдээс 2 ширхэг ачаа ирсэн байна, ачааны тээврийн хөлс 280000 төгрөг, хүргэлтийн 15000 төгрөг” гэж ярьж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 22 минутад 295000 төгрөгийг шилжүүлэн авсан,
13. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Бьтай “танд замын үүдийн боомтоор 3 ширхэг ачаа ирсэн байна, ачааны хөлс 250000 төгрөг, хүргэлтийн мөнгө 22000 төгрөг” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 09 минутад 272000 төгрөгийг шилжүүлэн авсан,
14. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Утэй “таны бараа Улаанбаатар хотод ирсэн байна. Та Э тоот дансанд төлбөр болох 368000 төгрөгийг шилжүүлснээр таны байгаа газар руу унаанд өгч явуулах болно” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 39 минутад 368000 төгрөгийг шилжүүлэн авсан,
15. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ....... аймгийн ....... суманд оршин суух хохирогч Дтай “таны 5 ширхэг ачаа ирсэн байна” гэж ярьж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 45 минутад 475000 төгрөгийг шилжүүлэн авсан,
16.2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд ........... дугаарын утсаар ....... аймгийн ....... суманд оршин суух хохирогч Нтэй “таны 2 ширхэг ачаа ирлээ, ачааны мөнгө 223000 төгрөг болж байна” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э дугаарын дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 01 минутад 223000 төгрөгийг шилжүүлэн авсан,
17. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Отэй “таны 20 ширхэг ачаа ирсэн байна, мөнгийг тушаагаад аваарай” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 18 минутад 3509000 төгрөгийг шилжүүлэн авсан,
18. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Ттай “танд Замын-Үүдийн боомтоор 1 ширхэг ачаа ирсэн байна. Ачааны хөлс 125000 төгрөг, хүргэлтийн 10000 төгрөг” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 21 минутад 135000 төгрөгийг шилжүүлэн авсан,
19. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ........... дугаарын утсаар ........ аймгийн ........ суманд оршин суух хохирогч Гтэй “Хятадаас ачаа чинь ирсэн. Э гэх данс руу 4404000 төгрөгийг шилжүүл” гэж ярьж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн төрсөн эх Тийн Хаан банкны Э тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 24 минутад 4404000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,
шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,
хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
....... аймгийн Прокуророос шүүгдэгч Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай тохироогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э нь 2022 оны 01 дүгээр сард, 09 дүгээр сард тус бүр 1 удаа, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 удаа, 2022 оны 10 дугаар сарын 02, 09-ний өдөр тус бүр 1 удаа, нийт 19 удаагийн үйлдлээр 19 хохирогчоос нийт 20999000 төгрөгийг залилсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 19 хохирогчоос авсан 20999000 төгрөгөөс ........ гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банкны ........... тоот данс руу 7237000 төгрөгийг, ........ тоот данс руу 8340000 төгрөгийг, ........ тоот данс руу 3800000 төгрөгийг, ........ тоот данс руу 380000 төгрөгийг, ........ тоот данс руу 500000 төгрөгийг буюу 20257000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн байна. Үүнд:
Хохирогч Эээс өөрийн ээж С.Тийн дансаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 41 минутад 3389000 төгрөгийг шилжүүлж авч, 17 цаг 48 минутад 2000000 төгрөгийг, 18 цаг 09 минутад 1300000 төгрөгийг, 18 цаг 20 минутад 90000 төгрөгийг тус тус ........ тоот данс руу ........ гэсэн гүйлгээний утгатайгаар,
2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цаг 09 минутад 2800000 төгрөгийг, 21 цаг 16 минутад 2011000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч 21 цаг 27 минутад 4700000 төгрөгийг, 23 цаг 12 минутад 100000 төгрөгийг тус тус ........ тоот данс руу ........ гэсэн гүйлгээний утгатайгаар,
Мөн хохирогч Мээс өөрийн ээж С.Тийн дансаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 24 минутад 225000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд үүнээс 150000 төгрөгийг 16 цаг 43 минутад ........ тоот данс руу ........ гэсэн гүйлгээний утгатайгаар,
Мөн өөрийн ээж С.Тийн дансаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Дгаас 09 цаг 16 минутад 340000 төгрөгийг, хохирогч Баас 09 цаг 19 минутад 105000 төгрөгийг, хохирогч Бээс 09 цаг 43 минутад 190000 төгрөгийг, хохирогч ........гаас 10 цаг 21 минутад 125000 төгрөгийг, хохирогч ........оос 11 цаг 30 минутад 380000 төгрөгийг, хохирогч Нгаас 11 цаг 39 минутад 190000 төгрөгийг, хохирогч Эээс 12 цаг 18 минутад 600000 төгрөгийг, хохирогч Ааас 12 цаг 27 минутад 690000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан бөгөөд тус өдрийн 09 цаг 54 минутад ........ тоот данс руу 200000 төгрөгийг, 12 цаг 48 минутад 2000000 төгрөгийг, 13 цаг 21 минутад 150000 төгрөгийг, 13 цаг 43 минутад 300000 төгрөгийг Хаан банкны ........... тоот данс руу ........ гэсэн гүйлгээний утгатайгаар,
Хохирогч Цгээс 13 цаг 22 минутад 295000 төгрөгийг, хохирогч Биас 14 цаг 09 минутад 272000 төгрөгийг, хохирогч Д.........ээс 14 цаг 39 минутад 368000 төгрөгийг, хохирогч Дгаас 14 цаг 45 минутад 475000 төгрөгийг, хохирогч ........ээс 16 цаг 01 минутад 223000 төгрөгийг, хохирогч ........ээс 17 цаг 18 минутад 3508000 төгрөгийг, хохирогч Таас 17 цаг 21 минутад 135000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан бөгөөд тус өдрийн 14 цаг 57 минутад 500000 төгрөгийг, 15 цаг 31 минутад 600000 төгрөгийг, 17 цаг 20 минутад 3500000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 22 минутад 180000 төгрөгийг, 17 цаг 21 миунтад 19000 төгрөг, 16 цаг 21 минутад 18000 төгрөгийг Хаан банкны ........... тоот данс руу ........ гэсэн гүйлгээний утгатайгаар,
2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 24 минутад хохирогч Гээс 4404000 төгрөгийг шилжүүлэн авч тус өдрийн 10 цаг 29 минутад Хаан банкны ........ тоот данс руу 180000 төгрөгийг, 10 цаг 36 минутад ........ тоот данс руу 3800000 төгрөгийг, ........ тоот данс руу 500000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч Тийн Хаан банкин дахь 5069133998 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3хх-ийн 210 хуудас),
Хохирогч М, Ц, Т, Э, Г, Д........., Н, Б нарын дансны дэлгэрэнгүй хуулга, мөрдөгчийн гэрч Т, хохирогч М, Ц, Т, Э, Г, Д........., Н, Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 76-77, 116-117, 149-150, 225, 4хх-ийн 1, 36-37, 40, 42, 135-136) зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан Залилах гэмт хэргийн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Э нь эдгээр 19 үйлдлээс 1 сарын дотор 17 үйлдлийг, үүнээс 15 үйлдлийг нь нэг өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагаас 18 цагийн хооронд үйлдсэн байх тул түүнийг залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, дадал зуршил болсон байна гэж,
Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20999000 төгрөгийг Хаан банкны ..........., ........, ........, ........ тоот данс руу ........ гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх бөгөөд үүнийг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул түүнийг залилах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байна гэж тус тус дүгнэх боломжгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, Б.Хандмаа нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай” дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос шүүгдэгч Эт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Э нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар буюу
Хохирогч Эийн ”... 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед ....... гэсэн дугаараас залгаад “таны ачаа урд Эрээнээс ирсэн байна. “........” каргоноос ярьж байна” гээд нэг залуу ярьсан. Тэгээд миний ачааг эхлээд 53 ширхэг ачаа ирсэн байна гэхээр нь “үлдэгдэл бараа нь яасан юм бол” гэсэн чинь өөр чингэлэгт ирж байгаа байх гэснээ энэ барааг чинь Нарантуул зах явж .......ийн унаанд тавьж өгье, каргоны зардал гээд 3389000 төгрөг шилжүүл гэхээр нь О Т гэдэг хүний Хаан банкны Э данс руу энэ мөнгийг шилжүүлсэн. Тэрний дараахан удаагүй дахин залгаж орж ирээд “таны үлдэгдэл 44 ширхэг ачаа ирсэн байна, яаралтай контейнер суллах шаардлагатай, дараагийн ачаа руу явуулах гээд байна” гээд үлдэгдэл барааны төлбөрийг 2 хувааж 4811000 төгрөг дээрх дансанд шилжүүлсэн. Ингээд .......ийн машинд ачуулна гэж байсан жолоочийнхоо ...... гэсэн дугаарыг сүүлдээ блок хийгээд ачаагаа аваачиж өгөхөө байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 201-202 хуудас),
Хохирогч Мийн ”...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагийн үед миний утас руу ........... гэсэн дугаараас “таны карго ирсэн байна. Та яаралтай Э тоот данс руу 225000 төгрөгийг шилжүүлээч. Ачааг чинь ........ аймгийн унаанд тавьж явуулъя” гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд орой нь залгатал утас нь холбогдохгүй байхаар нь мессеж бичээд үзтэл “буцааж өгнө” гэсэн утга бүхий мессеж бичээд өгөхгүй байгаа юм. ...Надтай утсаар ярихдаа эрэгтэй хүн ярьж байсан. Би урьд нь энэ дугаартай ярьж байгаагүй, хэн болох талаараа нэрээ хэлээгүй. Бараагаа каргогоор авдаг. Урдаас бараа явуулахдаа урьд нь авдаг байсан каргоноос өөр каргонд тавьсан гэж байсан” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 45-46 хуудас),
Хохирогч Огийн ”...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ........ дугаарын гар утаснаас БНХАУ-аас 4 ширхэг ачаа ирсэн байна, каргоны мөнгөө хийгээрэй гэж хэлэхээр нь манайх ........эд байдаг ........ийн машинд тавиулмаар байна гээд тэгээд салгасан юм. Удалгүй 20 минутыг дараа ........ рүү явах том машинд тавьчихлаа гэсэн тэгээд надаас каргоны мөнгө гэж 325000 төгрөг, хүргэлтийн 20000 над руу явуул гэж хэлээд Хаан банкны ........ тоот дугаарын данстай Т эзэмшигчтэй иргэн рүү нийт 345000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 191 хуудас),
Хохирогч Дгийн ”...Би бараан захад хувцас худалдаалдаг юм. Тэгээд бараагаа урдаас /БНХАУ/ захиалж авдаг. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаараас “таны ачаа ирсэн байна, мөнгөө хийгээрэй” гэж хэлэхэд нь наад ачаа чинь ........ рүү ирэх ёстой шүү гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны Э тоот дугаарын данс руу 340000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн дугаар руу буцаагаад залгаж үзтэл холбогдох боломжгүй байсан.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 213-214 хуудас),
Хохирогч Мгийн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 9 цаг 22 минутад ........... дугаарын утаснаас 1 ширхэг ачаа ирлээ Э Т гэсэн данс руу ачааны мөнгө болох 115000 төгрөг, хүргэлтийн мөнгө 10000 төгрөг нийт 125000 төгрөг хийж ачаагаа хүргүүлнэ үү гэж яриад би мөнгө шилжүүлж залилуулсан. Би өөрийнхөө Хаан банкны ....... тоот данснаас шилжүүлсэн. Надад 2 ширхэг ачаа ирэхээр байсан, би тэр ачааг л гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Тэгээд удалгүй бараагаа асуухад таны ачаа ирээгүй, таныг залилсан юм шиг байна гэж надад хэлээд би мэдсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 68 хуудас),
Хохирогч Бын ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утаснаас “таны бараа Монголд буюу Улаанбаатар хотод ирсэн байна. Та Э дугаарын дансанд төлбөр болох 190000 төгрөг шилжүүлснээр таны байгаа газар руу унаанд өгч явуулах болно” гэж хэлэхээр нь ........ руу явуулаарай гэж хэлээд дээрх данс руу хэлснээр нь 190000 төгрөгийг шилжүүлсэн юм. Дахин гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Орой гэртээ хариад 19 цагийн орчим бараа захиалсан гэх хятад хүнтэйгээ холбогдож ........... дугаартай хүн өдөр 1 ширхэг ачаа ирсэн гэж ярьж надаас 190000 төгрөг авсан. Ачаа бараа маань хаана явж байгаа бол гэж асуухад ачааг чинь Монгол руу өгч явуулаагүй байгаа шүү дээ, чи хүнд залилуулсан байна, цагдаад хандаарай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 35 хуудас),
Хохирогч Бийн ”...2022 оны 10 сарын 07-ны өдөр 09 цаг өнгөрч байхад над руу ........... дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “нэг ачаатай бараа ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “........ы ачаа шүү, ........ы машинд өгч явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд над руу мөнгө төгрөгөө шилжүүлээрэй, дансаа явуулна гэсэн. Тэгээд ........... дугаараас 105000 төгрөг гэсэн мессеж ирсэн. Тэгээд би өөрийн ........ дугаарын данснаас 105000 төгрөгийг ........ гэх гүйлгээний утгатайгаар Хаан банкны Э дугаарын данс руу Т гэх нэртэй хүн рүү шилжүүлсэн. Тэгээд би Эрээнд байдаг буудлын эзэнтэй холбогдоход бараа одоо очоогүй байгаа. 2 хоногийн дараа очно гэж хэлсэн. Наад данс чинь манай данс биш байна. Карго очоогүй байгаа, чи хулхидуулсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 69 хуудас),
Хохирогч Бын ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчимд миний дугаар руу ........... дугаарын утсаар "...нэг үл таних эрэгтэй хүн “Каргоноос таны 4 ширхэг ачаа ирсэн байна, каргоны үнэ 360000 төгрөг хүргэлт 20000 төгрөг нийлээд 380000 төгрөгийг Хаан банкны Э дугаарын данс руу хийнэ үү” гэхээр би тэр дор нь уг каргоны мөнгө гээд 380000 төгрөгийг хийсэн. Тэгээд тэр өдрөө 12 цагийн орчимд буцааж залгаад “наадах чинь ер нь хэдэн бараа ирсэн юм бэ? сая нэг каргоноос залгаад 1 ширхэг бараа ирлээ гээд байна шүү дээ” гэтэл “за за” гээд миний данс руу буцаагаад 71000 төгрөгийг хийсэн.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 147 хуудас),
Хохирогч Нгийн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... утасны дугаараас над руу утсаар ярьж “Танд Замын-Үүдээс 2 ширхэг бараа ирсэн байна. Хүргүүлэх хаягаа хэлнэ үү” гэхээр нь “Нарантуул олон улсын худалдааны төвд өргөтгөлд ........ аймаг руу явах унаанд хийлгэе” гэж хэлсэн. Тухайн утсаар ярьсан эрэгтэй хүн надад “Тооцооны 180000 төгрөг, хүргэлтийн 10000, нийт 190000 төгрөгийг Хаан банкны Э тоот данс руу явуулна” гэж мессежээр явуулсан. Тухайн бичсэн мессеж миний утсан дээр байгаа. Үүний дараагаар тус тоот данс руу 190000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсний дараагаар одоог хүртэл над руу холбогдоогүй. Утас руу нь залгахаар утсаа салгасан байсан” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 133 хуудас),
Хохирогч Аын ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 28 минутад миний дугаар руу ........... гэсэн дугаараас 11 цаг 28 минутад 30 орчим насны эрэгтэй хүн залгаад "Таны 3 ширхэг пресс чинь урдаас ирлээ, таны ачааны үнэ нийтдээ 1010000 төгрөг болсон" гэж хэлэхээр би “ажил дээрээ очиж байгаа харъя, харин миний ачаа ....... аймгийн ....... суманд очно” гэж хэлээд би утсаа салгасан. Тэгээд удалгүй 11 цаг 55 минутад тэр ........... дугаарын утас руу буцаан залгаад “миний ачаа тийм үнэтэй ирээгүй юм байна. 675000 төгрөгөөр ирсэн юм байна шүү дээ” гэсэн чинь тэр залуу "...өө тийм байна, би дээд талын хүнтэй нь андуурчихсан байна" гэсэн. Тэгээд би тэр хүнтэй ярьж байгаад дансыг аваад мөнгө шилжүүлсэн. Тухайн үед би уг каргоны мөнгө гэж "Хаан банк"-ны Э дугаарын Огийн Т гэх хүний данс руу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 25 минутад 690000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд би тэр хүний дугаар руу ....... явах ачааны машины дугаар явуулсан. ...Эрээн хотын Очир буудлын хүн рүүгээ ярьтал "тэр дугаар чинь залилан юм шиг байна, та нар битгий итгэж мөнгө шилжүүлээрэй. Манай каргоны дугаар биш шүү, манай карго ....... гэсэн дугаар руу яриарай" гэсэн юм. Тэгээд би тэр дугаар руу ярьтал “манай карго ирээгүй байгаа, нэрс нь өнөөдөр ирсэн, таны дугаар болон 3 ачаа чинь бүртгэлтэй байна” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19 хуудас),
Хохирогч Эийн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 18 минутын орчимд миний утас руу ........... дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “Танд 6 ширхэг ачаа ирлээ. Та ачааны мөнгө 570000 төгрөг, хүргэлт 30000 төгрөгийн хамт шилжүүлнэ үү" гэсэн. Би тухайн үед Э дугаарын Т гэх эзэмшигчтэй Хаан банкны данс руу 600000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь ....... дугаараа бичээд шилжүүлсэн. Тухайн үед орой нь манай жолооч “ачаа чинь ирээгүй байна” гээд байхаар нь би тэр ........... дугаарыг нь өгөөд “чи энэ дугаар руу ярьж байгаад аваад ачаад ир” гээд хөдөө яваад өгсөн. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөгөө жолоочтой нь ярьсан чинь “огт тийм ачаа ирээгүй” гэж байсан. Сүүлд үндсэн карго руугаа залгаж байж ийм залилан яваад байгааг мэдсэн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 213 хуудас),
Хохирогч Бийн ”... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр над руу ........... дугаараас залгаад танд Замын-Үүдийн боомтоор 3 ширхэг ачаа ирсэн байна гэж хэлсэн. Тухайн үед надад үнэхээр 3 ширхэг ачаа, бараа ирэх ёстой байсан. Тэгэхээр нь би наад ачааг чинь ........ аймаг руу авахуулна, ........ аймгийн унаанд хүргээд өгчих гэхэд хүргэлтийн мөнгө 22000 төгрөг нэмэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд надтай утсаар ярьсан эрэгтэй хүн миний ....... дугаарын утас руу ачааны мөнгөн дүн 272000 төгрөг болон Э дугаарын Т гэх дансны дугаар зэргийг мессежээр явуулсан. Би тухайн үед над руу явуулсан данс руу өөрийнхөө ....... тоот данснаас 272000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний утга дээр ....... ........ 3 ширхэг ачаа гэж бичсэн. Тэгээд маргааш нь би тухайн дугаар руу залгахад холбогдохгүй байсан ба ерөнхийдөө залилуулснаа мэдсэн” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 36 хуудас),
Хохирогч Уийн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаарын утаснаас “таны бараа Монголд буюу Улаанбаатар хотод ирсэн байна. Та Э дугаарын дансанд төлбөр болох 368000 төгрөгийг шилжүүлснээр таны байгаа газар руу унаанд өгч явуулах болно” гэж хэлэхээр нь ........ руу явуулаарай гэж хэлээд дээрх данс руу 368000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд хүлээгээд байхад бараа маань ирэхгүй байсан. Хэд гэсэн улсын дугаартай ямар машинд миний барааг өгч явуулсан талаараа эргэж надтай холбогдож мэдэгдэхгүй байхаар нь буцааж залгахад дээрх дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 247 хуудас),
Хохирогч Дгийн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчимд миний дугаар руу ........... дугаарын утаснаас нэг үл таних эрэгтэй хүн “каргоноос таны 5 ширхэг ачаа ирсэн байна, би танд дансаа явуулъя, хаашаа явах унаанд тавих уу" гэсэн. Тэгэхээр нь би ....... аймаг руу явах ........ гэсэн машинд тавиад өгөөрэй гэж хэлсэн. Тэр хүн надад "...Хаан банкны Э дугаар дансыг явуулаад энэ данс руу мөнгөө хийгээрэй" гэсэн. Би ч тэр залууд итгээд данс руу нь 475000 төгрөгийг 14 цаг 45 минутад шилжүүлсэн. Уг данс руу мөнгийг нь хийгээд 15 цагийн үед би тэр ........... дугаар руу залгатал миний гар утсыг огт авахгүй блоклочихсон байсан. ...Гэнэт сэжиглээд урьд нь каргоноос гээд ярьж байсан 89-тэй нэг дугаар руу нь залгаад би “миний ачаа ирсэн гээд танайхаас ярьсан. Одоо утсаа огт авахгүй юм” гэж хэлтэл миний нэр, утасны дугаарыг шүүж үзсэнээ таны ачаа манай каргонд ирээгүй, өнөөдөр харин хэд хэдэн ийм залилангийн хэрэг гарсан. Та цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 180 хуудас),
Хохирогч Нийн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагийн орчимд миний утас руу ........... дугаараас залгаад "Таны 2 ширхэг ачаа чинь каргоноос ирлээ, ачааны мөнгө 223000 төгрөг болж байна” гэж ярьсан. Би тэр залууд “за чи наад ачаагаа ....... аймаг руу явах унаанд тавина шүү” гэж хэлээд салгасан. Тэр залуу над руу шилжүүлэх данс, мөнгөний дүнг нь мөн мессежээр явуулсан байсан. Би тухайн үед тэр залуугийн явуулсан Э дугаарын Т гэх эзэмшигчтэй данс руу 223000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 116 хуудас),
Хохирогч Оийн ”...Би Эрээнээс бараа захиалсан. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний ........ дугаарын утас руу ........... дугаарын утаснаас залгаад таны 20 ширхэг ачаа ирсэн байна, мөнгийг нь тушаагаад аваарай гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос гарах ачааны машин олоод жолоочийн дугаар автомашины дугаар өгсөн чинь удахгүй аваачиж өгнө, та данс руу мөнгөө шилжүүл гэхээр нь би Хаан банкны Э тоот данс руу 3508000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 108 хуудас),
Хохирогч Тын ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр над руу ........... дугаараас залгаад танд Замын-Үүдийн боомтоор 1 ширхэг ачаа ирсэн байна, ачааны хөлс 125000 төгрөг болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наад ачааг чинь ........ аймаг руу авахуулна. ........ аймгийн унаанд хүргээд өгчих” гэхэд хүргэлтийн мөнгө 10000 төгрөг нэмэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд утас руу ачааны мөнгөн дүн 135000 төгрөг болсон гээд Э дугаарын Т гэх дансны дугаар зэргийг мессежээр явуулсан. Би тухайн над руу явуулсан данс руу өөрийнхөө ....... тоот данснаас 135000 төгрөг шилжүүлж гүйлгээний утга дээр ....... ачаа гэж бичсэн. Тэгээд над руу 16 цаг 12 минутад ........... дугаараас ....... гэсэн дугаартай ачааны машинд тавьсан, жолоочийн дугаар нь ....... гэсэн мессеж явуулсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 146 хуудас),
Хохирогч Цгийн ”...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр танд Замын-Үүдээс 2 ширхэг ачаа ирсэн байна. Тухайн ачааны тээврийн хөлс 280000 төгрөг, хүргэлтийн 15000 төгрөг гэж хэлэхээр нь “за тэгвэл наад ачаагаа ........ аймаг руу явж байгаа ачааны машинд тавьчихаад уг машины улсын дугаар, жолоочийн утасны дугаарыг над руу явуул” гэж хэлсэн. Тэгтэл нэг их удалгүй над руу ....... гэсэн машины дугаар, ....... гэсэн дугаар мессежээр явуулсан. Тэгэхээр нь тээврийн хөлсний мөнгө гэж Э Т гэсэн нэртэй данс руу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 295000 төгрөг шилжүүлсэн. ...Карго ачааны ....... гэх хүн рүү залгаад болсон зүйлийн талаар ярихад та хүнд хулхидуулсан байна, нэг хүн залгаад залилан хийсэн байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 108 хуудас),
Хохирогч Гийн ”...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад над руу ........... гэх дугаараас нэг залуу залгаад “Хятадаас ачаа чинь ирсэн” гэж хэлсэн. Тэгээд Хаан банкны Э гэх дугаарын данс руу 4404000 төгрөгийг шилжүүл гэж мессеж явуулсан. Өөрийн ...... данснаас 4404000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би ........... гэх дугаар луу залгаад би мөнгөө хийсэн гэхэд “тэгвэл та жолоочийн дугаараа явуул” гэж хэлсэн. Тэгээд би мессежээр явуулсан. ...Тэгээд над руу ...... гэх дугаараас залгаад “таны ачаа чинь ирсэн гэж хэлээд мөнгөө шилжүүл” гэж хэлсэн. Тэгэхэд нь би мөнгөө шилжүүлсэн гэж хэлэхэд надад ямар дугаараас мессеж ирсэн юм гэхэд би ........... гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн надад “та тэгвэл залилуулсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд надаас миний ачааны жинхэнэ мөнгийг авсан. Би одоо бол өөрийн захисан ачаагаа авсан байгаа. Харин ........... гэх дугаарын хүнтэй яриад залилуулсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 249 хуудас),
Гэрч Тийн "...Надад Хаан банкны Э данс байдаг. Би өөрөө хэрэглэдэггүй. Манай хүү Э 2 жилийн өмнөөс эхлэн хэрэглэж байгаа. Э ямар ажил хийдэг талаар мэдэхгүй байна. Эхнэрийг нь ........ гэдэг. Эхнэр дээрээ бас очдоггүй юм шиг байна лээ. Эхнэрийнх нь талаар сайн мэдэхгүй. Э надтай холбоо бариагүй cap болж байна. Э ....... дугаарын гар утас хэрэглэж байгаа" гэсэн мэдүүлэг (1хх-ийн 21-22 хуудас),
Гэрч Гын “...Надад ........... дугаар утас огт байхгүй. Би бичиг баримтаа хүнд өгөөгүй. Харин 2022 оны 6 сарын үед байхаа, тэр үед манай нэг ........ аймагт байдаг ах маань яриад “Миний урдаас захиалсан ачаа карго дээр ирчихсэн гэнэ, чи очоод аваад ........-уул аймаг руу унаанд тавиад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би Амгаланд байдаг нэг Сансарын замын эсрэг талын нэг каргоноос очоод ачааг авсан. Тухайн үед машиндаа ачих гээд бөөн юм болж байгаад ачааг зөөж байгаад нэг газар хаячихсан юм шиг байгаа юм. Тэрнээс хойш гэртээ ирээд ирээд түрийвчээ үзтэл байхгүй болчихсон байсан. Тухайн үед миний түрийвчинд иргэний үнэмлэх байсан. Би мобикомын дугаар огт ашиглаж байгаагүй. Миний хаясан бичиг баримтыг ашиглаад л миний нэр дугаар авсан байж магадгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 25-26 хуудас),
Яллагдагч Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ........... дугаарыг 2022 оны 09 дүгээр сарын дундуур танихгүй ........ гэх хүний нэрээр худалдаж аваад 2022 оны 10 дугаар сарын дунд үе хүртэл 1 сарын хугацаанд ашигласан. Ингэхдээ би уг дугаараасаа хүмүүс рүү залгаж “каргоны ачаа чинь Эрээнээс ирсэн. Улаанбаатар хотод буусан байна” гэж хэлээд нэр бүхий хүмүүсээс мөнгө авсан. ....... аймгийн хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд нэр бүхий 5 хүнээс өөр өөр хэмжээний мөнгө авсан. Хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байна. Дараах утасны дугаарыг гүйлгээний утга дээрээ бичсэн хүмүүсээс мөнгө авсан. Ингээд ........... гэсэн дугаараар холбогдсон хүнээс 690000 төгрөг, ........... гэсэн дугаараар холбогдсон хүнээс 600000 төгрөг, ........... гэсэн дугаарын хүнээс 380000 төгрөг, ........... гэсэн дугаарын хүнээс 223000 төгрөг, ........... гэсэн дугаарын хүнээс 475000 төгрөг тус тус авсан. ...Би мөнгөө өөрийн ээж Тийн Хаан банкны Э, ........ дугаартай дансуудаар авсан. ...Би 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын ........ орчим байдаг Б гэх хүний каргоны газарт ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа хохирогч нарын мэдээллийг олж авсан. Бын утасны дугаар нь ...........
... Би ....... аймагт байдаг Эрдэнэбилэг гэх хүн рүү өөрийн ....... гэсэн дугаараас залгаад “Эрээнээс таны ачаа ирлээ, тээврийн зардлаа шилжүүлээрэй” гэж хэлээд 8200000 төгрөгийг өөрийн ээж Тийн Хаан банкны Э дугаарын дансанд шилжүүлж авсан. Би тэр үед ээжийнхээ виза картыг ашигладаг байсан. Мөн интернет банкийг нь хүртэл ашиглаж байсан. Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 49-58, 139, 169, 204, 236, 2хх-ийн 59, 96, 136,173, 233, 3хх-ийн 162 хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ....... аймгийн Хаан банкнаас ирүүлсэн АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 12-15 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 8-9, 111, 143, 209, 174, 2хх-ийн 33, 61, 3хх-ийн 40, 100, 206 хуудас),
“Мобиком” корпорацын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №4/9203 дугаартай “........... дугаарын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт” хүргүүлсэн албан бичиг (1хх-ийн 37-39 хуудас),
О.Янжиндуламын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын 9 дугаарт “10/07/2022, харьцсан данс Э, цаг 16:01, хуулгын агуулга ...........8 OW achaa, зарлага 223000” гэсэн хуулга (1хх-ийн 113 хуудас),
Мгийн Хаан банкин дахь ....... тоот депозит дансны хуулгын 39 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, цаг 10:21, хуулгын агуулга ....... Minjee, зарлага 125000” гэсэн хуулга (2хх-ийн 71 хуудас),
Цгийн Хаан банкин дахь ....... тоот депозит дансны хуулгын 108 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, цаг 13:22, хуулгын агуулга ....... Hovd achaa, зарлага 295000” гэсэн хуулга (2хх-ийн 114 хуудас),
Эийн Төрийн банкин дахь ...... тоот харилцах дансны “огноо 2022.01.25, харьцсан данс Э, зарлага 2800000, гүйлгээний утга ......”, Хаан банкин дахь ...... тоот депозит дансны “гүйлгээний огноо 01/25/2022, харьцсан данс Э, цаг 17:41, хуулгын агуулга ......, зарлага 3389000, цаг 21:16, хуулгын агуулга ......, зарлага 2011000” гэсэн хуулгууд (2хх-ийн 221-222 хуудас),
Гийн Хаан банкин дахь ...... тоот харилцах дансны 7 дугаарт “гүйлгээний огноо 10/09/2022, харьцсан данс Э, цаг 10:24, гүйлгээний утга ...... kargo, зарлага 4404000” гэсэн хуулга (2хх-ийн 246 хуудас),
Хохирогч Уийн Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 1 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, хуулгын агуулга ........, зарлага 368000” гэсэн хуулга (3хх-ийн 148-149 хуудас)
Хохирогч Бын Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 1 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 09:19, харьцсан данс Э, хуулгын агуулга ........ darkhan, зарлага 190000” гэсэн хуулга (4хх-ийн 37 хуудас),
Хохирогч Нгийн Хаан банкин дахь ........ тоот депозит дансны хуулгын 3 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, цаг 11:39, харьцсан данс Э, хуулгын агуулга ........ achaa 2, зарлага 190000” гэсэн хуулга (4хх-ийн 129 хуудас),
Хохирогч Тын Хаан банкин дахь ....... тоот депозит дансны хуулгын 47 дугаарт “гүйлгээний огноо 10/07/2022, харьцсан данс Э, цаг 17:21, хуулгын агуулга ....... achaa, зарлага 135000” гэсэн хуулга (2хх-ийн 142 хуудас),
Гэрч Тийн Хаан банкин дахь Э тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2хх-ийн 225, 3хх-ийн 53, 210-211 хуудас),
Мөрдөгчийн хохирогч М, Ц, Т, У, Б, гэрч Т нарын Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 76-77, 116-117, 149-150, 4хх-ийн 1, 42 хуудас),
Шүүгдэгч Эын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би нийгмийн өмнө гэм буруутай үйлдэл хийж, нэр бүхий 19 иргэнийг хуурч, мэхэлж өмчлөх эрхий эсрэг гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байна. Би нийт 342 хоног цагдан хоригдлоо. Энэ хугацаанд маш зүйлийг бодож ухаарлаа. Мөрийтэй тоглоомд хэт шунаж бусдыг хохироосныхоо төлөө өнөөдөр хуулийн хариуцлага хүлээж байна. Үүнээс учирч байгаа үр дагавар, өнөөдөр өглөө нас барсан хадам аав, тэр хүнийхээ үгийг сонсож чадахгүй нөхцөл байдлыг өөрөө бий болгосондоо маш их харамсаж байна. Цаашдаа ч харамсаж гэмшиж явна. Би хүмүүсээс залилсан мөнгөө зөвхөн мөрийтэй тоглоомд зарцуулсан болохоос биш эхнэр хүүхэд болон өөрийнхөө амьдрал ахуйдаа нэг ч төгрөг зарцуулаагүй. Хүн зөв явахгүй,ухамсартай, нийгэмд хүлээсэн хариуцлагатай байхгүй бол хожим хэзээ ч арилахааргүй сэтгэлийн шархтай болдог юм байна гэдгийг маш сайн ойлгож, өөрийн биеэр ухаарч авлаа. ...Хэрэгт байгаа ........... гэдэг данс эзэмшигч рүү миний залилж олсон бүх мөнгө шилжсэн гэж харагдаж байгаа. Энэ “1xbet” гэх Оросын холбооны улсын мөрийтэй тоглоомын цахим сайтад мөнгөө алдсан. Би 2021 онд Б гэх хүнтэй ........ нэртэй карго тээврийн үйл ажиллагаа явуулж байсан. Тэнд маш их мөнгөний гүйлгээ явагдаж байсан учраас данс тооцооны баримтууд нь надад архивлагдаж үлдсэн байсан. Тэрнээс 19 хохирогчийн мэдээллийг авсан. ...Дансны гүйлгээний утга дээр бичигдээд байгаа дугаар нь 1xbet гэх сайтын миний нэвтрэх нэр гэсэн үг.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх хэлбэрийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг билээ.
Шүүгдэгч Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн үйл баримттай тохирч байх тул түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Улсын яллагч шүүгдэгч Эыг 2022 оны 01 сараас 10 сар хүртэл хугацаанд 19 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар түүний дүгнэлт няцаагдаж байна.
Иргэдийн төлөөлөгч Ш нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Энэ залуу гэм буруутай нь баримт нотолгоогоор батлагдаж байгаа тул гэм буруутай байна. Ийм учраас энэ залууг дахиж хүмүүсийг залилж хохироохгүй байх талаас нь авч хэлэлцэх хэрэгтэй байх.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд түүний энэ дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 20999000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нь шүүгдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ээд 600000 төгрөг, Дд 475000 төгрөг, Ад 690000 төгрөг, Нд 223000 төгрөг, Бод 309000 төгрөг,
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Мд 125000 төгрөг, Мт 225000 төгрөг, Тд 135000 төгрөг, Бд 190000 төгрөг, Цд 295000 төгрөг, Бьд 272000 төгрөг, Дд 340000 төгрөг, Од 345000 төгрөг, Ут 368000 төгрөг, Бт 105000 төгрөг, Нд 190000 төгрөг тус тус төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч нарын мөнгө хүлээн авсан тухай баримт (4хх-ийн 240-250 хуудас),
2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч От 2300000 төгрөг, 1200000 төгрөгт 30 ширхэг өмд тус тус өгсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Оийн “Эын өмгөөлөгч Г.Адъяатогтох гэж хүнээс 2308000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, Г.Түвшин гэдэг залуугаас 1200000 төгрөгт бараа бодож авч Эаас авах авлага дуусаж гомдолгүй боллоо” гэсэн хүсэлт (5хх-ийн 63-65 хуудас),
2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Гт 2400000 төгрөг, 03 дугаар сарын 07-ны өдөр 2000000 төгрөг төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогчийн хүсэлт (5хх-ийн 66-67 хуудас),
Хохирогч Эт 8200000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Эийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “5 сард 2100000 төгрөг, 6 сард 1000000 төгрөг, өчигдөр 2000000 төгрөгт бараа, өнөөдөр 3100000 төгрөг миний данс руу шилжүүлснээр миний бие хохиролгүй гомдолгүй болж байна” гэсэн хүсэлт (5хх-ийн 62 хуудас) зэрэг баримтуудаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтогдохгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 342 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдуулах саналтай байна. Өмнөх саналаа дэмжиж байна. Торгох ял оногдуулна гэдэг тохиромжгүй зүйл юм. Шүүгдэгч Эын үйлдсэн гэмт хэрэг нь хүнийг залилан мэхэлж зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдыг хуурч мэхлэх аргаар үйлдэгдсэн гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт зөвхөн 1, 2 хүнийг биш нийт 19 хүнийг нэг төрлийн аргаар залилсан байгаа юм. Тийм учраас залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгуулийн ял оногдуулах нь зохимжгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.” гэсэн дүгнэлт, тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тэгэхээр тус хуульд заасан гэмт хэрэгт 450-14000 нэгжээр торгох, 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн санкцтай. Шүүгдэгчид ял оногдуулахад шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж ял оногдуулдаг. Тэгэхээр Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Ийм хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Э нь өнөөдрийн байдлаар 342 хоног цагдан хоригдсон. Тэгэхээр 1 хоног цагдан хоригдсон хугацааг 15000 төгрөгөөр тооцож Эт 5130000 буюу 513 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Хууль тогтоогч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялыг оногдуулж болно гэж заасан учраас зохимжтой болохоор зааж өгсөн байх. Бүх хүмүүс алдаа гаргадаг. Харин гаргасан алдаагаа ойлгож ухаарах нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр торгох ял оногдуулах нь зүйтээ гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлт, тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч Эт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн нэр бүхий 19 хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 20999000 төгрөгийг төлж барагдуулсан нөхцөл байдал нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийн хэлж байгаа мэдүүлэг тайлбараас үзэхэд нэлээд гэмшсэн, өөрийгөө засаж авах арга зам юу байна гэдэгтээ дүгнэлт хийж байгаа нь засарч хүмүүжиж, гэмт хэрэг хийсэн гэм буруудаа гэмшиж байна гэдгийг тодорхой харуулж байна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс сонсож суулаа. Э хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хүндрэл саад учруулаагүй. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийг мөрдөгч шалгах ажиллагааг шуурхай явуулахад тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцдог. Э эрүүгийн төлөөлөгч Түвшинжаргалд 19 нэр бүхий хохирогчийнхоо нэрсийг мөнгө авсан цаг хугацаагаар нь дараалуулж бичээд нэрийг, хаяг, утасны дугаарыг бичээд тэр хүмүүсийг олж тогтоох, асууж тайлбар мэдүүлэг авах, холбоо барихад маш дөхөмтэй байдал үзүүлсэн. Өөрөө цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн цагаас эхэлж өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж, өөрийгөө өөр өнцгөөс харж мөрдөн шалгах ажиллагаанд тусалсан байдаг юм. Үүнийг харж үзээсэй гэж хүсэж байна. Хувийн байдлын хувьд бага насны өвчтэй хүүхэд байгаа. Улаан эсийн тунах хурдны өөрчлөлт гэсэн оноштой. Энэ өөрчлөлтийн улмаас бага насны хүүхдийн хамраас нь цус гараад ядраад хичээлдээ явахтай үгүйтэй, хажуугаар нь хадам аав нь бие нь муудсаар байгаад өнөөдөр өглөө нас барсан. Ийм амьдралын хүнд нөхцөл байдлууд ар гэрт нь байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдлуудыг харж үзээд 342 хоног цагдан хоригдсон. Энэ хоногт торгуулийн 1 өдрийн 15000 төгрөгөөр тооцож 5130000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн Б.Хандмаа өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Эрүүгийн хариуцлагыг тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт байхгүй юм. Ял шийтгэлийн зорилго нь хүнийг хүмүүжүүлж нийгэмшүүлэхэд оршино. Тэрнээс биш залхаан цээрлүүлэх юм уу хашраах агуулга байдаггүй. Э үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, гэмшсэн. Энэ нь хууль заасан үндэслэлүүд байгаа. Харамсалтай нь тусгайлан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хууль тогтоогч мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар хуульчилсан учраас торгуулийн ял оногдуулах боломжтой. Тийм учраас торгуулийн ял оногдуулж цагдан хорих байрнаас суллаж өгнө үү.” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 äýõ õýñãèéí 1.2-т заасíààð ãýìò õýðýã ¿éëäñýíèé äàðàà õîõèðîã÷èä ó÷ðóóëñàí õîõèðëûã òºëñíийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх íºõöºë áàéäаëд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч Эын 19 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 20999000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Э нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 342 хоног цагдан хоригдсон болох нь ....... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ЦХШЗ/111 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ЦХШЗ/126, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ЦХШЗ/06, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ЦХШЗ/16, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ЦХШЗ/21 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжууд, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ЦХШЗ/226 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоол, ....... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/28 дугаартай магадлал, ....... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/570 дугаартай “Шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамжаар (1хх-ийн 71-74, 250, 2хх-ийн 1-3, 4хх-ийн 115-120, 5хх-ийн 15-20, 52-59, 131-133, 189-209, 6хх-ийн 1-12 хуудас) тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эын цагдан хоригдсон 342 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Эт шүүхээс нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа, Г.Адъяатогтох нарын гаргасан 5130 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5130000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон 342 хоногийг торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, суллаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ....... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ....... аймгийн Прокуророос шүүгдэгч Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ........... овгийн ...........ын Эыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... овгийн ...........ын Эыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эын цагдан хоригдсон 342 (гурван зуун дөчин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Э нь хохирогч Ээд 600000 төгрөг, Дд 475000 төгрөг, Ад 690000 төгрөг, Нд 223000 төгрөг, Бод 309000 төгрөг, Мд 125000 төгрөг, Мт 225000 төгрөг, Тд 135000 төгрөг, Бд 190000 төгрөг, Цд 295000 төгрөг, Бьд 272000 төгрөг, Дд 340000 төгрөг, Од 345000 төгрөг, Ут 368000 төгрөг, Бт 105000 төгрөг, Нд 190000 төгрөг, Эт 8200000 төгрөг, От 3508000 төгрөг, Гт 4404000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ....... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР