| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0187/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/191 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,
Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,
Хохирогч Ц,
Ø¿¿ãäýã÷ Ж, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
......... аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........ овгийн ........ын Жд холбогдох 2326003260234 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... аймгийн ......... суманд 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ........ настай, эрэгтэй, регистрийн дугаар .........., дээд боловсролтой, байгаль орчны хяналтын үнэлгээчин мэргэжилтэй, “...........” ХХК”д захирлын жолооч ажилтай, ам бүл ........, ........... хамт ......... аймгийн ......... сумын ..... дугаар багийн ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ........ овгийн ........ын Ж.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ......... аймгийн ......... сумын 3 дугаар багийн 6 дугаар гудамжны 5 тоотод байх .........ын гэрт хохирогч Цтэй “хүний хүн тослоо” гэх шалтгаанаар маргалдаж түүний дал хэсэгт 2 удаа, хэвлийн зүүн хэсэгт 1 удаа хутгалсны улмаас эрүүл мэндэд нь зүүн хавирганы нум хэсэгт цээж хэвлийн хөндий нэвтрээгүй хутгалагдсан шарх, цус хуралт, зүүн 7 дугаар хавирганы далд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Хохирогч Цийн “...2023 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ......... аймгийн ......... сумын 6 дугаар багийн Алтан тал гэх газар хөдөө гэртээ байж байтал төрсөн дүү Ж “ахаа би Улаанбаатар хотоос ......... аймагт ирж байна. ......... сумын 3-р багийн 6-5 тоотод хүрээд ир” гэж шөнийн 02 цагийн орчимд дуудсан. Тэгээд би мотоциклоороо ......... сумын 3 дугаар багийн 6-5 тоотод иртэл гэрт нь Ж болон ......... дүүтэйгээ хоёулаа байж байсан. “Та хаагуур явав” гэж Ж асуусан. Би “хөдөө гэрээсээ ирлээ” гэж хэлтэл “ямар учраас ирсэн бэ” гэж асуухаар нь “ахынхаа эхнэрийн дүүг Улаанбаатар хотын унаанаас тосох гэж ирлээ” гэтэл “хүний хүн тослоо” гэж уурласан. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл өөдөөс намайг “ална” гэж дайрсан. Тэгээд цүнхнээсээ хүрэн өнгийн иштэй, жижиг эвхдэг хутга гаргаж ирээд дал хэсэг рүү 2 удаа хатгасан, хэвлийн зүүн хэсэгт нэг удаа хатгасан. Би зугтааж гараад гэрийн хаалга дарж байгаад хөдөө нэг газар зусдаг ......... гэх ахыг “би хутгалуулчихлаа” гэж дуудсан. Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жтай нэг аавын хүүхдүүд, эх тусдаа, хоорондоо муудалцаж, маргалдаад байдаггүй. Өөрийн бие маань л гайгүй болж байвал гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-16 хуудас),
Гэрч .........ын “...2023 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 12 цагийн орчимд ........ын Ж залгаад “ахыгаа бэртээчихлээ” гэж хэлээд “намайг хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд 1 цаг өнгөрч байхад ......... сумын 3 дугаар багийн 6-5 тоотод ирэхэд ......... зүүн дал хэсгээс цус их хэмжээгээр гарсан байсан. Намайг ирэх үед Ж нь 24 цагийн дэлгүүр рүү бент, марль авч ирэхээр явсан байсан. Би тэгээд нэлээн байж байгаад эмнэлэг рүү дуудлага өгсөн. Үүр цайж байсан учраас 5 цагийн орчим болсон байсан байсан. Эмнэлэг дуудлага өгснөөс хойш 1 цаг нилээн гарангийн хугацааны дараа ирээд үзчихээд “цагдаад дуудлага өгөөрэй, заавал дуудлага өгөхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд 7 цаг орчим болж байсан байх, цаг сайн мэдэхгүй байсан. Тухайн хэрэг болох үед гэрт ......... болон ........ын Ж, тэгээд Отгонбатын Хайдав гэх 13 настай хүүхэд тэр гурав л байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Би сандарсандаа тиймэрхүү зүйл анзаарч хараагүй. ........ын Ж, ......... нар нь манай төрсөн ахын хүүхдүүд байгаа юм. ......... болон Ж нар нь эцэг нэг, эх тусгаартай хүмүүс, тэгээд овог нь өөр байгаа юм. Ц нь хөдөө мал малладаг, манайхтай хөдөө айл байдаг. ...Намайг гэрт ороход гэрийн зүүн хэсэгт байх шар модон, цэнхэр гадартай орны урд хүрэн өнгийн иштэй, эвхмэл хутга байсан. Уг хутга нь цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Насанд хүрээгүй гэрч О.Х-ын “...2023 оны 09 дүгээр сарын 11-нд ......... аймгийн ......... сумын 3-6-5 тоотод байх гэртээ ганцаараа байсан. ...Ах Ж шөнө утсаараа тоглоод байж байсан чинь нэг мотоциклтой хүн ирээд гэрт орж ирсэн. ...Шөнө гэрт нэг юм түжигнээд том том дуу гараад байхаар нь сэртэл ......... гэх ахын нуруу хэсгээс нь цус гарчихсан байсан. Би айснаасаа болоод өмдөө өмсөөд гадаа гарсан. Гайгүй чимээгүй болохоор нь гэрт орсон чинь Ж ах уйлаад сууж байсан. Ц ах ёолоод сууж байсан. Тэгээд Ж ах гар утсаараа ......... ах руу залгаад “энд би Ц ахыг бэртээгээд хаячихлаа, хүрээд ирээч” гэж дуудсан. Тэгээд ......... ах эхнэртэйгээ хүрээд ирсэн. ......... ахыг ирэх үед Ж ах 24 цагийн дэлгүүр лүү бент, марль авахаар явсан байсан. С ах ......... ахын нурууг нь үзчихээд эмнэлэг рүү яриад цагдаа руу ярьсан. Тухайн хэрэг болох үед Ж ах архи уусан байсан. Ц ах архи уусан юм шиг байсан. Царай нь улайчихсан архи үнэртэж байсан. Гэрийн баруун орон дээр буюу миний унтаж байсан орны хөлд маргалдаад байсан. Тэгээд нөгөө орны урд газарт жижиг хүрэн иштэй эвхдэг хутга байсан. Хоёр ахын маргалдаад байсан газар шалан дээр цус болсон байсныг би цэвэрлэчихсэн юм. Хутган дээр цус мэт улаан өнгийн зүйл байсныг би сайн хараагүй. Орны хөлд байхад Ц ахын нуруу хэсгээс цус гарчихсан. Тэр хоёр хоорондоо барилцаад авчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 хуудас),
Гэрч С.Б-ын “............ нь 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Цээжний хөндийд нэвтэрсэн зүйлгүй. Нэвтэрсэн байх юм бол дотоод уушиг зэрэгт нөлөөлнө. Ерөнхийдөө цээжний нэвтрээгүй шарх гэсэн оноштой.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 хуудас),
......... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 575 дугаартай “1.Үзүүлэгч Цийн биед зүүн хавирганы нум хэсэгт цээж хэвлийн хөндий нэвтрээгүй хутгалагдсан шарх, цус хуралт, зүүн 7 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Зүүн дал, зүүн хавирганы нум хэсгийн хутгалагдсан шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, зүүн 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үусгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлууд нь еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Үзүүлэгч Цийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж нь хохирогч Цэд хохиролд 600000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 150000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Цийн “Хохирол төлөгдсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн “Ж нь Эрүүл мэндийн даатгалын төлөх мөнгөө төлж хохиролгүй болсон.” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ........ овгийн ........ын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Цэд хохиролд 600000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 150000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нил ягаан өнгийн монгол дээл 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ......... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овгийн ........ын Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ овгийн ........ын Жыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Цэд 600000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 150000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нил ягаан өнгийн монгол дээл 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ......... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЦЭЦЭГЭЭ