Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 02

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.1, 287, 384, 385 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

          1.Ж.Эрдэнэхуяг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  ба энэ гэмт хэргийг Ж.Эрдэнэхуяг сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай.

 

           2.Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар Ж.Эрдэнэхуягийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгаж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

           3.Ж.Эрдэнэхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

           4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн фудволк 1 ширхэгийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

           5.Тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Эрдэнэхуягт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн  тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГАНБОЛД

                         ШҮҮГЧИД                                                        Н.АДЪЯА

                                                                                 Д.АДЪЯАСҮРЭН