Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

 

     2023             10                   24                                                      2023/ШЦТ/145

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч Э.Д********,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т*****,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Н********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б**********, Б.Б**********,

Шүүгдэгч Б.М**********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***** овогт  Б.М**********д холбогдох эрүүгийн ************  дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч “***********” ХХК-ийн захирал Б.М******** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 28.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгэр зүйлийн 24.1 дэх заалтууд болон Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 2.6 дахь заалтыг биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 02 цаг 30 минутын орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Ухаа-худаг Гашуун сухайтын чиглэлийн зам дээр Д.Д********ийн жолоодож явсан ********* улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн кабин халаагч төхөөрөмжөөс гал гарч иргэн Д.Д********ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М**********мэдүүлэхдээ: “...Намайг Батдорж овогтой Мөнхболд гэдэг анх би 2013 онд “***************” ХХК байгуулаад БНХАУ-ын Чинхуа гэдэг компанитай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Энэ гэрээ мөрдөн байцаалтын шатанд материал дотор хавсаргагдсан байгаа. Гэрээн дээр юу гэж заасан бэ гэхээр нэг талаас Монгол Улсын компани болох “***************” нөгөө талаас БНХАУ-ын Чинхуа компани гэсэн гэрээ байгаа. Энэ гэрээн дээр 376 ширхэг машиныг түр эзэмшүүлнэ гэсэн хавсралттай гэрээ байгаа. Гэрээний гол үндэслэл нь “***************” ХХК нь Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай харьцах, энэ нь болохоор авто машины улс хоорондын улс хоорондын С зөвшөөрөл буюу хилээр гарах зөвшөөрлийг хөөцөлдөх ажлын хүрээнд гэрээ байгуулсан байгаа. Мөн Хятадын талаас үйл ажиллагаагаа өөрсдөө Цагаан хаданд хариуцна. Манайх бол Улаанбаатар хотод төрийн байгууллагуудтай харилцана гэсэн үндсэн гэрээтэй. Нэмэлтээр би юу гэж тусгуулсан бэ гэхээр Монгол Улсад татвар хураамж төлөх ёстой гээд татвар, нийгмийн даатгалыг “***************” ХХК-ийн дансаар авч улсын төсөвт төлнө гэсэн гэрээ байгуулсан байгаа. Гэрээний зарим заалт дээр намайг буруутгасан зүйлүүд орж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэсэн заалт байна гэж үзэж байгаа. Үүн дээр  “***************” ХХК-ийн нэр дээр байгаа 100 гаруй жолооч нарын нийгмийн даатгалын төлж байсан. Тэрийг бол хангаж ажиллаж байна гэж үзэж байсан. Талийгаач тэр үед манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгаагүй, надтай утсаар ярьж байгаагүй. Надтай болон менежертэй утсаар ярьж холбогдож, уулзаж байгаагүй. Тухайн үед 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр талийгаачийг түлэгдсэн гэдгийг талийгаачийн эгч, өмгөөлөгч нар нь мэдэгдсэн. Эндээс Улаанбаатар хот руу явж байна гэсэн. Бид нар тэрийг сонсоод Гэмтэл Согог Судлалын үндэсний төв дээр очсон. Бид нар хүний амь нас аврах нь чухал гээд хандив гэж өгөөгүй буцалтгүй тусламж гээд 11 сая төгрөгийг өгсөн байгаа. Тэр үед хүний амь нас чухал учраас эмчилгээний зардал, бүх эм тариаг авч өгнө гэсэн хүсэл сонирхлоо илэрхийлсэн байгаа. Тэрний дараа хохирогч нас барсан туйлын харамсалтай зүйл болон, бид нар маш их харамсаж байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т***** мэдүүлэхдээ: “...Мэдээж маш их гомдолтой байна. 5 жил болоход 20 гаруй хоног дутуу байна. Энэ хугацаанд гэр бүлд гарсан маш их хохирлууд байгаа. Нэг хүний амь эрсдээд дууссан асуудал биш түүнээс үүдэлтэй 1-8 насны 3 хүүхэд өнчрөн үлдсэн. 5 жилийн хугацаанд сэтгэл санааны байдал, хохирол болон, хохирогчоор явж байгаа миний бие сэтгэл санааны хохирол болон эдийн засгийн хохирол гэх мэтчилэн маш олон хохирлууд бий болдог юм байна гэдгийг нүдээрээ хараад биеэрээ мэдрээд туулаад ирлээ. Залуу хүний хувьд бодит байдал дээр хэргийг шийдвэрлүүлэхийн тулд 5 жилийн турш Ханбогд сум руу хэдэн арван удаа явсныг мэдэхгүй байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө байх гэж шүүхээс хүсэж байна. Тухайн үед хэрэг гарсны дараа тодорхой баримтуудыг улсын яллагч хэлж дурдлаа. Энэ үед эмчилгээний зардал болон оршуулгын зардлыг “***************” ХХК-аас тодорхой хувийг нэхэмжилсний дагуу гаргасан байдаг. Үүнээс гадна гарч байгаа сэтгэл санааны хохирлыг барагдуулъя гэдэг хүсэлтийг өмгөөлөгчийн хамт гаргасан, энэ асуудлыг шүүхээр авч хэлэлцээсэй гэж хүсэж байна. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдүүдийн тэтгэмжийн асуудлыг хэргийн хүрээнд шийдэж өгөөч гэж хүсэж байна. 1-8 насны 3 хүүхэд үлдсэн миний бага хүү энэ жил сургуульд орсон. Би залуу хүний хувьд эзэмшсэн мэдлэг боловсролын хүрээнд өдий хүртэл өсгөөд ирлээ. Ганц бие эмэгтэй гурван хүүхдийг өсгөөд явахад нийгэм маш хүнд байна. Өнөөдрийн байдлаар би ажилгүй байрныхаа лизинг төлж чадахгүй, энд тэндээс зээл аваад өрөнд барагдсан шинжтэйгээр амьдарч байна. Миний хүүхдүүд эцэггүй болсон нь нийгмийн доод давхарга руу шилжих үндэслэл болоод байна. Энэ хэрэгт олон баримтууд авагдсан. Миний бие өөрийн зүгээс чадах чинээгээр Монгол улсад байгаа хууль санаачлах, хэрэгжүүлэх, бүх шатны байгууллагуудад хүсэлт гаргасан. Энэ хэрэгт оролцсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн мөрдөн байцаах хэлтэс, прокурор, шүүх, Өмнөговь аймгийн хууль хэрэгжүүлэх байгууллагууд, улсын бүхий л байгууллагууд, улсын ерөнхий прокурорын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын Онцгой байдлын Ерөнхий газар гэх мэт бүх байгууллагаас хангалттай нотлох баримт, дүгнэлтүүдийг гаргасан. Энэ бүгдийг хэрэгт авч үзээд Б.М**********гэх хүнийг хэрэгт яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж миний хувьд үзэж байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Улсын яллагч Э.Д*********нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Д*********би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхболдод холбогдох эрүүгийн *************дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. “***************” ХХК-ийн захирал яллагдагч Б.М**********нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1.4, 28.1.8, 28.3 мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Авто тээврийн хэрэгслийн ачаа тээвэрлэх дүрмийн 2.6 дахь заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 09 цаг 30  минутын орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн зам дээр Д.Д********ийн жолоодож явсан ********* улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн кабин халаагч төхөөрөмжөөс гал гарч иргэн Д.Д********ийн амь нас болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Энэ нь  хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судлагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсын гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т*****ын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д********ийн мэдүүлэг, гэрч Ш.Батболд, Г.Чин-Эрдэнэ, Б.Амарзаяа, М.Хүрэлбат, Б.Очирхүү, Г.Гантөр, Д.Болдоо нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост задлан шинжилгээ  хийсэн ******дугаартай дүгнэлт, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 30/47 дугаартай дүгнэлт, Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9-04 дугаартай дүгнэлт, энэ хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 05-092/27 дугаартай дүгнэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын Эрүүл ахуйн шинжээч Будсүрэнгийн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М**********нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Д.Д********ийн амь нас хохирсон гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон гэж үзэж байна.

Шүүгдэгчийн хохирогчийн амь нас хохирсон, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгч Б.М********ын гэм буруутай нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгч Б.М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч П.Н******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж оруулсан Б.М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэм буруутай болох нь тогтоогдож байна гэх хэлэлцүүлэг нь хавтаст хэргийн баримтуудыг дэлгэрэнгүй нэг бүрчлэн нарийвчлан шинжлэн судалж мэтгэлцэж оролцлоо. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч миний шинжлэн судалж байгаа баримтууд бол гэмт хэргийн шинжийг хангалттай тогтоож байна гэж үзэж байна. Шинжлэн судалсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж байгаа энэ баримтууд бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны чадварыг хангаж байна. Эдгээр баримтууд нь нотлох баримтыг хүрэлцэхүйц байдлыг хангалттай гэж үзэхүйц бүрдсэн байна гэж үзэж байна.Нөгөө талдаа гэм буруутай болохыг тогтоолгох гээд судлаад байгаа эдгээр нотлох баримтуудыг шууд үгүйсгэн няцаасан эсрэг агуулга бүхий нотлох баримт хэрэгт байхгүй гэдгийг онцлон дүгнэхийг хүсэж байна. Нэгдүгээрт дүгнэлт хийх асуудал бол “************” гэж компани бол нэг хувьцаа эзэмшигчтэй гүйцэтгэх удирдлагыг 2011 оноос хойш Б.М********** хэрэгжүүлж эхэлсэн, хувьцаа эзэмших эрхийг дангаараа хэрэгжүүлж ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хуулийн дагуу бүрдүүлсэн хууль зөрчөөгүй, эрхийг хязгаарлаагүй, тус компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, хөдөлмөрийн дотоод журам, мөн уг гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой БНХАУ-ын компанитай Олон улсын нүүрс, тээврийн гэрээ байгуулсан эдгээр нотлох баримтуудаар Б.М**********гэх хүн энэ компанийг шууд удирдан чиглүүлэх эрх бүхий этгээд байсан бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, холбогдох стандарт норм, дүрэм журмуудыг түүнчлэн өөрийнхөө компанийн дотооддоо дагаж мөрдөхөөр баталсан хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлээгүй энэ нөхцөл байдлууд хангалттай тогтоогдож байна. Б.М**********нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирлын хувьд жолооч нарын аюулгүй байдлыг бүрэн хангасан системийг бүрдүүлэх ёстой байсан. ХАБ-ын инженерийг томилох ёстой байсан.

Холбогдох хуулийн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг бүхий этгээд болох нь хангалттай маргаангүй тогтоогдож байна. Энэ үүргээ биелүүлээгүй нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан хуулиудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Хамгийн чухал нотлох баримт бол 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан 149-р хуудсанд байгаа БНХАУ-ын компанитай нүүрс тээврийн  үйл ажиллагаа явуулахаар “***************” ХХК гэрээ байгуулсан.  Гэрээ байгуулахдаа гэрээний 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.2.5 гэсэн заалтуудаар маш тодорхой үүргүүдийг хүлээж оролцсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бол хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гэж байгаа. Б.М********ын хувьд энэ компанийн гүйцэтгэх захирлын хувьд БНХАУ-ын компанитай гэрээ байгуулчхаад гэрээний 2.2.4 дэх заалтад заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Энэ үүргийг биелүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, тогтоогдохгүй байна.

Жолоочийн аюулгүй байдлыг хангах, заавар, зөвлөгөө өгөхдөө холбоотой үүргээ биелүүлээгүй байгаа нь маш хариуцлагагүй асуудал, энэ нөхцөл байдлаас үүдэлтэй энэ компанийн машиныг барьж явсан байнгын ажлын байран дээр тодорхой үүрэг гүйцэтгэж явсан амь хохирогчийн Д.Д********ийн амь хохирох нөхцөл үүссэн байна. Маш олон гэрч нар мэдүүлсэн нотлох баримтаар шинжлэн судалсан нэгэнд нь ч кабин халаагчийн талаар ойлголт өгөөгүй, зааварчилгаа өгөөгүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, жолооч нар бид нар авьяасаараа ажиллуулдаг юм, нэг ч заавар өгч байгаагүй гэж хэлж байна.  Энэ хэрэг дээр шинжээчийн дүгнэлт хэд хэдэн удаа хэргийн оролцогч нараас гомдол санал гараад хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээч нарын дүгнэлтээр кабин халаагч нь Монгол Улсад ажиллуулах стандарт байхгүй, тусгай зөвшөөрөл байхгүй, БНХАУ-аас машинд нь тавигдаад ороод ирсэн кабин халаагч нар тавигдаад явж байгаа гэдгийг энэ хүн мэдэхгүй явж байна. Машины бүрэн бүтэн жолоочийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн машины кабин халаагч ямар байдалтай байгаа жолооч нар яаж ажиллуулж байгаа гэдгийг өнөөдрийг хүртэл мэдэхгүй явж байна. Асуулт хариултын шатанд кабин халаагчийн талаар мэдэж байгаа юу гэхээр мэдээгүй явж байсан талаар мэдүүлэг өгч байна. Кабин халаагчийн талаар тал талын өнцөг бүрээс нотлох баримтыг бүрдүүлэхээр мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Жолооч жолоогоо бариад ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа бол ажлын байр дээр гарсан осол гэж үзнэ. Нөгөө талдаа гэрээ байгуулах үүрэг нь ажилтанд биш ажил олгогчид байгаа. Монгол Улсын хууль ийм жолоочоор авч ажиллуулж байгаа бол хэн манай тээврийн хэрэгслийг жолоодоод байгаа юм энэ хүн хэн юм жолооны үнэмлэхтэй юу үгүй юу, жолооны эрх нь хүчинтэй юу, жолоо барих чадвартай эсэх асуудал хөндөгдөнө.

Өнөөдөр энэ олон тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа компани бүгд Хятад тал нь Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх ёстой гээд Монгол улсад байхгүй, бүртгэлгүй компанийг хэлээд зогсож байна , үгүй байхгүй юу. Яагаад ашиг орлогын асуудал яригдах болохоор түрүүлж хөдлөөд хариуцлагын асуудал яригдахаар тэрнээс мултрах нөхцөл байдал тайлбарлаж ярьж байдаг юм бэ. Тийм учраас шинжээчийн удаа дараагийн  дүгнэлтээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн  байна гэж гарсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахаар хариуцлагаас мултрах үндэслэл болох юм уу, харин ч энэ олон шинжээчийн дүгнэлтээр давтагдаж дүгнэгдээд дурдагдаад байгаа дүгнэлтээр “***************” ХХК ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах үүрэгтэй. Байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна. Гэрээний 1 хувийг ажилтанд өгөх ёстой маш тодорхой үүргүүд байна. Энэ үүргийг Хятад компани хүлээнэ гэж тайлбарлаж байгаа бол хамгийн үндэслэлгүй, хариуцлагагүй, бодит байдалд нийцээгүй тайлбар байна. Тийм учраас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтаар гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлтийг хийж өгнө үү ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Анхнаасаа энэ хэрэг дээр би өмгөөлөгчөөр ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн болсон асуудал бол их харамсалтай. Хүний амь нас эрсэдсэнтэй холбоотой Б.М**********той тухайн үед гэм буруугийн асуудал, эрүүгийн хариуцлагын асуудлыг хэн хариуцах вэ гэдэг нь шүүхийн шийдэх асуудал хамгийн гол нь хохирогчийн амь эрсэдсэн асуудал, хохирол төлбөрийн асуудал дээр хохирогчийн ар гэрт нь туслалцаа дэмжлэг үзүүлэх монгол хүний үнэн сэтгэл гаргаж хандаарай гээд тухайн үед эмчилгээний зардлаас эхлүүлээд холбогдох зардлуудыг ямар нэгэн шахалт, шаардлагагүйгээр 82 сая төгрөгийг өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Энэ яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байгаа хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Энэ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үүний улмаас хүний амь нас хохироосон бол гэж байгаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ хуулийн шаардлага нь 2 зүйлээс бүрдэж байгаа юм. Эхнийх нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх нэг шаардлага, хоёр дахь нь энэ зөрчлөөс шууд шалтгаантайгаар хүний амь нас хохирсон байхаар хуульчилсан. Өнөөдрийн байдлаар миний харж байгаагаар “***************” ХХК-ийн  холбогдох ажилтан, албан тушаалтныг захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Зөрчсөн байна гэж үзэхээр гэмт хэргээс шууд хамааралтайгаар хүний амь нас хохирсон бол хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож чадаагүй гэсэн байдлаар өмгөөллийн дүгнэлтээ хэлье гэж бодож байна. Яллах  дүгнэлтэд 20 нотлох баримтын жагсаалтаас бүрдсэн  байна. Энэ нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншаад явж байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг яг аль нотлох баримт тухайлан хангаж байгаа юм. Шууд нотолж байгаа нотлох баримт байна уу, миний харж байгаар бол байхгүй. Хуулийн шаардлага хангахгүй байна. Хүний амь нас барсан, тийм улсын дугаартай машин байсан, тэр нь хятад хүний өмчлөлийн машин байсан, тэр нь “***************” ХХК-ийн гэрээгээр ашиглалтад байсан гэдэг дээр бол маргаагүй. Маргаагүй зүйлүүдийг бичээд байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байгаа нотолсон баримт байна уу гэдэг дээр бол байхгүй харагдаж байгаа. Яллах дүгнэлт нь хэргийг нотолсон баримтуудыг оруулж ирсэн гэм бурууг нотолсон зүйл болж чадаагүй гэдгийг илэрхийлж байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас яллах дүгнэлтэд хавсаргасан, яллагдагчаар татсан тогтоолд дурдсан баримтуудыг нэг бүрчлэн ярих ёстой байх гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Будсүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний 30/47 дугаартай дүгнэлт дээр гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй. “***************” ХХК-ийн ажилчдын бураагаас болж гал гарсан гэдгийн нотолсон дүгнэлт байдаггүй. Мөн Онцгой байдлын Ерөнхий газрын гаргасан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт дээр гал гарсан бодит шалтгааныг тогтоож чадаагүй, чадахгүй гэдгээ өөрсдөө хэлсэн. Зарим нь болохоор магадлалтай боломжтой юм гэдэг зүйлийг ярьсан. Магадлал, боломж гэдэг зүйлээр хүний хувь заяа хүний амьдралыг шийдэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд гардаг шинжлэн ухааны үндэслэл дээр тодорхой гардаг зүйл, түүнээс тийм магадлалтай юм байна гэхээр нь тийм юм байна гээд үндэслэж шийдвэр гаргах боломж байхгүй. Кабин халаагч гэдэг зүйлээс гал гарсан гэдгийг нотолсон зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож чадаагүй гэдгийг хэн ч уншсан ойлгомжтой байна. Дараа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал ажилтан, ажил олгогчтой холбоотой дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтүүдийг гаргахдаа компани дээр ямар нэгэн хяналт шалгалт хийгээгүй, бичиг баримт авч үзээгүй, нэг ч удаа уулзаагүй, Мөнхболд болон ХАБ-ын мэргэжилтэн болон менежертэй холбогдохгүйгээр тийм дүгнэлт гарсан. Тэр дүгнэлт нь юунд үндэслэж гарсан бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тэр дүгнэлт дээр бичигдсэн зүйл нь дандаа 2 салаа утгатай нэг талаасаа дандаа цагаатгах баримтууд байгаа юм. Жишээлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлох боломжгүй байна гэж байгаа. Дараа нь шууд хариулах боломжгүй байна гэсэн хариулт өгч байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм журам сахин хамгаалах үүрэг бүхий албан тушаалтныг тогтоох боломжгүй дараа нь хариулт зургаатай санал нийлэх боломжгүй гээд орхисон. Мөн 18 өөр эзэмшигчтэй тээврийн хэрэгслүүдийг богино хугацааны дотор ээлжлээд бариад байгаа болохоор ажил олгогчийг тогтоох боломжгүй байна. Олон компанийн машиныг ээлжлэн барьж байсан тул тэдгээр компаниуд тээврийн хэрэгслийг барихаар амаар буюу бичгээр тохиролцсон нотлох баримт эсхүл цалин хөлс, ажлын хөлс өгч байсан компани хуулийн этгээдийг тогтоож, үүргийг нөхөн гаргуулах ёстой болон “***************” ХХК-аас осолдогч Д.Д*********нь цалин хөлс болон ажлын хөлс авч байсан баримтууд авагдаагүй байх тул “***************” ХХК үйлдвэрийн осол гаргаагүй байна гэж байгаа.

Гэтэл иргэний хэргийн шүүх дээр Ван компани бид нар нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг бид нар хариуцъя манай ажилтан гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэр компанийн жолооч өөр компанийн машин бариад яваад байсан юм уу гэдэг агуулга эндээс гарч ирэхээр байна. Дээр нь кабин халаагч гээд яригдаад эхэлсэн. Кабин халаалагч нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн нэмэлтээр машины эздүүд суурилуулсан байна гэдгийг шинжээч дүгнэлт дээрээ тусгасан байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаас харахаар яллах дүгнэлтэд тусгагдсан шинжээчийн дүгнэлтүүд бол яллах нотолгооны эх сурвалж болж чадахгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны тухай дүгнээд хэлэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт хөдөлмөрийн харилцааны зорилгыг бичсэн. Энэ зорилго дээр тэгш байдлын үндсэн дээр хоорондоо гэрээний үндсэн дээр үүссэн харилцааг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж үзнэ гэж байгаа. Тэгэхээр гэрээний харилцаа үүсэж байж хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүснэ гэж хуульд тодорхой заасан. Гэтэл нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, тийм хүн байдаг гэдгийг ч бараг мэдэхгүй хүнийг чи тийм хүн авч ажиллуулсан уу, чи ажил олгогч нь гээд дүгнээд ороод ирсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг аль нэгийг тохиролцсоныг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж байгаа. Хэдий гэрээ байгуулаагүй ч гэсэн хэдэн төгрөгийн цалин авахыг ярилцдаг ч юм уу хөдөлмөрийн 3 гол үндэслэлийн аль нэгийг тохироогүй бол тэр харилцаа үүсээгүй гэж үзэхээр байгаа юм. Энэ харилцаа үүсээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн галын дүгнэлтийг ямар шалтгааны улмаас гал гарсан нь тогтоогдоогүй байгаа тохиолдолд аж ахуйн нэгжийг гал гарахад нөлөөлсөн гэдгийг тогтоож байгаа нь утга ухааны хувьд авцалдаагүй байна. Гал юунаас болоод гарав гэдгийг хангалттай тогтоосны дараа галийг гарахад чи буруутай, тэр ажлаа хийгээгүй гэдэг зүйл гарч ирэх ёстой. Тэр нь тогтоогдоогүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр маш тодорхой гарч ирнэ. Энэ шалтгаант холбоог тогтоохгүйгээр хүнийг гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй гэдгийг өмгөөллийн дүгнэлтдээ хэлж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг тогтооно гэж заасан. Үүнийг бол тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. 1.7.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл энэ эргэлзээтэй байдал дээр хоорондоо авцалдаагүй, нэг нэгнийхээ гаргасан дүгнэлтийг няцаасан дүгнэлтүүдээр хэргийг эргэлзээгүйгээр нотолсон гэж үзэх боломж байхгүй байна гэж харж байна. Энэ хэрэг дээр энийг нотолсон эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр байгаа. Энэ юу вэ гэхээр Улсын Ерөнхий прокуророос хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаахдаа маш тодорхой бичсэн байгаа.

Гэрээг яллах талын нотлох баримт байна гээд хохирогч талаас ч гэсэн яриад байгаа. Үүн дээр би нэг зүйлийг хэлье. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Олон Улсын тээвэр, тээврийн хамтын ажиллагааны гэрээ гэж байгаа. Энэ гэрээн дээр А тал /Хятад компани/ өөрийн хөрөнгөөр 379 ширхэг хүнд даацын автомашин худалдаж аваад бусдад хариуцуулсан шилжүүлсэн ч эзэмшигч нь А тал хэвээр байна. А талд дурдсан машинуудыг Б талд итгэмжилж Б тал тээвэр гүйцэтгэх удирдах эрхийн хүлээлгэн өгч А тал худалдан авах нүүрсийг тээвэрлүүлж байна. Тээврийн зардлыг тонн тус бүр 95 юань, Б талын ложистик менежментийн зардал бүрд 1 юань тээврийн зардлыг А тал шууд машин хариуцаж буй жолооч нарт өгнө Б талыг ложистик менежментийн зардлыг А тал тээврийн хэмжээг тогтоосны дараа улирал тутамд өгнө гэж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа энэ хүмүүсийн менежментийн төрлийн харилцаа бол тусдаа харилцаа гэдгийг энэ гэрээ дээр тодорхой бичсэн байгаа. Хөдөлмөрийн хөлсийг тээвэрлэлтийн зардлыг жолооч тутамд Хятадууд өгдөг юм байна. Монголд C зөвшөөрөл оруулж өгч байгаа тээврийн хэрэгслүүдийг тээвэр гүйцэтгүүлж байгаа ажлыг зохион байгуулж байгаа компанид менежментийн зардлыг улирал тутам төлдөг байгаа. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б******** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн дүгнэлт хэлэхийн өмнө бас эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай явдалд харамсаж байгаагаа илэрхийлье. Өмгөөлөгч Б.Б*********ын өмгөөллийн дүгнэлтийг дэмжиж байгаа. Хэд хэдэн зүйлийн нэмж давхцуулахгүйгээр дүгнэлтдээ дурдъя. Өмгөөллийн дүгнэлтээ бичгээр гаргасан байгаа учраас нэмэлт тайлбарын дараа бичгээр шүүхэд өгнө гэдгээ хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлд заасан хязгаарын хүрээнд өнөөдрийн шүүхээр шинжлэн судлагдсан прокурорын яллаж байгаа нөхцөл байдлыг хараад үзэхээр бид яллах дүгнэлтэд авагдсанаар Б.М**********гэх хүнийг гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхээр бид нарын үзэж байгаагаар 2 хүчин зүйлийг харах ёстой байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт гал гарсан шалтгаан нөхцөл мөн амь хохирогчийн ажил олгогч нь хэн байсан бэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 1 болон 2 хэсэгт заасны дагуу эргэлзээгүй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хангаж вэ гэдгийг харах ёстой. Гал гарсан шалтгаан нөхцөл тогтоогдсон эсэх тухай асуудал болон хөдөлмөрийн харилцаа байсан эсэх тухай Батбаяр өмгөөлөгч маш тодорхой дурдсан учраас дэлгэрүүлж тайлбарлаад яах вэ, бид нарын үзэж байгаагаар прокурор яллах дүгнэлтдээ маш тодорхой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 84 дугаартай тогтоол, яллах дүгнэлт дээр байдаг. Энэ дээр үндэслээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэж ойлгож байгаа. Улсын яллагчийн гэм буруутайд тооцуулъя гэдэг дүгнэлт дотор манай үйлчлүүлэгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд заагдаагүй үндэслэлээр яллаж байна гэж харсан. Магадгүй андуурсан байхыг үгүйсгэхгүй. Улсын яллагч маань тодруулж тайлбарлах байх гэж найдаж байна. Энэ юу вэ гэхээр манай үйлчлүүлэгчийн хууль, хэм хэмжээний акт гэдэг 2 эрх зүйн баримт бичгийн тодорхой хэдэн заалтыг зөрчсөний улмаас гэмт хэргийн шалтгаант холбоо үүсээд энэ хэрэгт буруутгагдаж байгаагаар яллах дүгнэлт дээрээ дурддаг. Саяны тайлбар дээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэдэг агуулгаар өөрөөр хэлбэл эрх зүйн бичиг баримт дээр яллаагүй  үндэслэлээр дурдаад байна. Үүнийг хуульд заасан ялын шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл танилцуулагдаагүй асуудлаар буруутгах нь хууль бус гэж би хэлэх гээд байгаа юм.  Яллах талын нийтдээ 18 нотлох баримтаар Б.М*********ыг буруутгаад байгаа. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон эсэх асуудал дээр 1 мэдүүлгийн шинжээчийн 2 дүгнэлтийг үндэслээд гал бол кабин халаагч төхөөрөмжөөс гарсан гэдэг дүгнэлтэд хүрсэн юм байна. Энэ магадлалуудыг баримтлаад үзэхээр кабин халаагчаас гал гарсан байх 2 шинжээчийн дүгнэлтээр кабин халаагч төхөөрөмжөөс гал гарсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Бид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн асуудал дээр хүнийг буруутгах гэж байгаа бол эргэлзээгүй, нотлон тогтоосон уу гэдгийг хармаар байна. Бодитой бус таамаг дэвшүүлэлд үндэслээд хүнийг яллаад болж байна уу гэдэг дээр үйлчлүүлэгчийнхээ гэм буруутай эсэх асуудал дээр ярихгүй бол болохгүй байгаа юм. Энэ нөхцөл байдал таамаг дэвшүүлээд ярьж байгаа яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 1 болон 2 хэсэгт заалтад нийцэхгүй байна гэж хэлэх гээд байгаа юм байн. Шүүхийн шинжилгээний тухай /2009/ оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.” гэсэн хуулийн шаардлага байгаа. Гал гарсан асуудлыг нотолж байгаа гэх 30/47 дугаартай, Ш-04 дугаартай дүгнэлтүүд нь шинжлэх ухааны ямар тодорхой арга зүйд тулгуурласан юм бэ гэдэг нь байхгүй, хэдэн мэдүүлэгт үндэслээд энэ дүгнэлтийг хийсэн байгаа.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт амь хохирогчийн ажил олгогч нь мөн эсэх асуудал дээр Б****** өмгөөлөгч тодорхой хэллээ. 10 гаруй гэрчийн мэдүүлгүүд байгаа. Прокурор ч мөн тайлбар дээрээ хятад эздүүд байдаг гэж дурдаж байна. Энэ агуулгаар ийм хүмүүс байдаг гэдгийг зөвшөөрөөд байх шиг байна. Нэгэнт 10 гаруй хүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тодорхой дурдагдсан, өмнөх өмгөөлөгчийн тайлбартай давхцаж байгаа учраас нэмж тайлбарлаад юу гэхэв хохирогчийн төлөөлөгч Ж.Т***** ийм агуулга бүхий мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгч байдаг юм. Үүнээс харахаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь хэн бэ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ асуудал дээр мухарлаад Өвөрмонгол улсын иргэн Ц****** гэх хүнийг шалгая гэдэг хүсэлт тавьсан боловч дээд шатны шүүхээс байгаа хэргийн хүрээнд хэргийг шийд гэдэг агуулгаар буцсан учраас өөр энэ асуудлыг нарийвчлан мухарлаж шалгасан бол гэрээнд дурдагдсан иргэдийн жолооч нарын мэдүүлэг давхар нотлогдох ач холбогдолтой байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3  дээр хөдөлмөрийн гэрээ гэж юу юм бэ гэдгийг тайлбарласан. Энэ дээр товчхондоо ажил олгогч, ажилтан хоорондын харилцаа үүрэг хүлээсэн тохиролцоо байх ёстой гэдгийг тайлбарласан байгаа. Тэгэхээр хоорондоо уулзаагүй, харилцаагүй этгээд тохиролцсон гэж үзээд энэ хооронд хөдөлмөрийн харилцаа үүслээ гэж үзэх юм бол илэрхий хууль бус хуульд нийцэхгүй асуудал байгаад байгаа юм. Нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүсээгүй асуудал дээр бусад дагах Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэдэг асуудал дээр буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Дээр нь жолооч М.Хүрэлбат нь талийгаач над дээр ирээд машины хятад эзэнтэй Ви чат-аар дүрсээ харж яриад машиныг тойруулж хараад үзэж шалгаад хүлээн авсан гэдэг мэдүүлгүүд өгдөг. Энэ асуудлаас нь харахаар машин үзэж шалгаж байгаа нь оролцогчийн асуудлыг илтгэж байгаа хэн хэндээ юу шилжүүлж байгаа, хэнд энэ асуудлыг ярих бололцоотой хэнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн талаар тодорхой мэдүүлдэг гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл машин хүлээлцсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар жолооч Д.Д*********нь 2017 оны 6 сараас 2018 оны 11 сар хүртэл хугацаанд 18 өөр эзэмшигчтэй тээврийн хэрэгслүүдийг ээлжлэн жолоодож байсан тухай асуудлыг Батбаяр өмгөөлөгч дурдсан. Эдгээр нөхцөл байдлыг ямар нотлох баримтаар хэрэг дотор авагдсанаар нотлоод байгаа юм бэ гэхээр Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 01 өдрийн 2-5а/1811 дугаартай албан бичиг, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2019 оны 3 сарын 27 өдрийн 09/78 дугаартай албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 1 сарын 29 өдрийн 2-5а/929 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ олон машинуудыг бариад яваад байдаг тэгэхэд Б.М**********гэх хүн л сууж байдаг. Үүнийг бас шударга ёсонд нийцэж байна уу, гэдэг талаас тавьж байгаа. Дараагийн дугаарт хөдөлмөрийн харилцаатай холбоотой Батбаяр өмгөөлөгчийн дурдсан 2 шинжээчийн дүгнэлт дээр 2020 оны 6 сарын 10 өдрийн 06 дугаартай дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай /2009 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 "Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж заасан шаардлагыг хангаагүй буюу тамга тэмдэг дарагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлэгдээгүй, хуулийн шаардлага хангаагүй учраас яллах талын нотлох баримтаар дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Үүнийг шүүх харгалзаж үзээсэй. Манай үйлчлүүлэгчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 28.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг зөрчсөн гэдэг асуудлуудыг гэмт хэргийн шинжид хамааруулж дурдаад байгаа. Тэгэхээр  энэ нөхцөл байдал нь гал гарсан шалтгааныг тогтоосны дараа яригдах асуудал юм. Энэ нөхцөл байдал тогтоогдоогүй бол энэ хуулийн заалтуудыг зөрчигдсөн эсэх асуудлыг ярих боломжгүй. Мөн Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 2.6 дахь заалтыг зөрчсөн гэж байгаа. Өмнөх хурлууд дээр өмгөөлөгч нар удаа дараа хэлээд байсан. Ядаж прокурор яллах дүгнэлтүүдээ энэ асуудлаа цэгцлээд алдаагаа засаад ярьж байсан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Авто тээврийн хэрэгслийн ачаа тээвэрлэх дүрэм гэдэг эрх зүйн баримт бичиг Монгол Улсад мөрдөгдөж байна уу гэвэл тийм эрх зүйн бичиг байхгүй. Харин Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм гэж бий. Манай үйлчлүүлэгчийн зөрчсөн гээд байгаа энэ хэм хэмжээний акт ийм учиртай гэдгийг шүүх анхааран үзээсэй. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж байгаа учраас энэ асуудлыг хөндөж тавьж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явагдаад ирэхээр хэрэгт байгаа баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг нотолсон гэхээс илүү үгүйсгэсэн нотлох баримтууд байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж  хүсэж байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М*********ыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1-р хх-ийн 22-34 хуудас/,

Цогцсын гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-10 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т*****ын : “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед утсаар ярьсан байсан. Өмнө нь 17 цагийн үед бас ярьсан. “Ачаагаа ачсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас нүүрс ачсан байна. Уурхайгаас гаргахгүй байна” гэж байсан. Сүүлд 21 цагийн үед ярихдаа “Уурхайгаас гарчихсан явж байна. Одоохондоо түр зогссон байна” гээд дунд хүүхэдтэйгээ ярьж байсан

...11 дүгээр сарын 09-ний өглөө 05 цаг өнгөрч байхад миний ********* дугаар руу ********** дугаарын утаснаас 3 удаа залгасан байсан. ...Дараа нь ********* дугаараас Бат-Эрдэнэ гэдэг хүн залгаад “Д*******ийн эхнэр үү? Танай нөхрийн машин шатаад танай нөхөр түлэгдээд Ханбогд сумын эмнэлэг рүү хүргэгдэж байна” гэж хэлсэн. ...Орой 21 цагийн үед онгоцноос буусан. Шууд гэмтлийн эмнэлэг дээр ирж эмчилгээ хийлгэж эхэлсэн. Гэмтэл дээр эмчилгээ хийгдэж байгаад 12-ны өдөр донор арьс нөхөх хагалгаанд орсон. 1576 см2 арьс нөхүүлсэн. Хагалгааны дараа биеийн байдал нь цаашид хийх боломжгүй, даралт нь хэлбэлзээд байсан болохоор цээжний урд хэсэг, 2 гарын булчин хэсгээр арьс нөхсөн гэсэн. ...Тэгээд 13-ны үдээс хойш 13 цаг 55 минутад нас барсан.

...Талийгаачийг эмнэлэгт байхад нь хандивын данс нээсэн чинь 13-нд 10 сая төгрөг “***************” хандив гэж хийсэн байсан. Дараа нь 1 сая 40 төгрөгийг хандив гэж хийсэн байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/,

...Миний бие уг хэрэгт холбоотой Хил хамгаалах ерөнхий газрын Монгол Улсын хилээр орсон гарсан лавлагааг харж үзэхэд талийгаач нөхөр болох Д*********нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 7 удаагийн ачаа тээвэр хийх зорилгоор “***************” ХХК- ний нэр дээр бүртгэлтэй байдаг ********* улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийг жолоодон орж гарсан байна. Энэ хугацаанд “Энержи ресурс” ХХК-ний уурхайгаас 6 удаа уг тээврийн хэрэгслээр ачилт хийсэн, 1 удаа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ний уурхайгаас ачилт хийсэн болох нь тус уурхайнуудын лавлагаанаас харагдаж байна. ...Энэ хугацаанд 7 удаа талийгаачийн Хаан банкны *********** гэсэн дугаартай данс руу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ************ гэсэн дугаартай данснаас 537.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *************** гэсэн дугаартай данснаас 828.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ************* гэсэн дугаартай данснаас 1.016.400 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ************* гэсэн дугаартай данснаас 1.027.600 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр **********гэсэн дугаартай данснаас 664.200 төгрөгүүд цалин, орлого гэсэн гүйлгээний агуулгаар орсон байна. ...Өмнө нь талийгаач нөхрийн маань хэлж байснаар “Хятад руу хил гарч ачаагаа буулгаж, тэнд нь цалингаа юаниар авч, монгол мөнгөөр солиулж авдаг байсан” гэж хэлж байсан. Тэнд монгол мөнгөөр сольж өгдөг хүмүүс нь бэлнээр юань авч өөрсдийнхөө данснаас монгол мөнгө болгож шилжүүлдэг гэж байсан.

2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр талийгаач нөхөр маань Хятад руу хил гарч ачаагаа буулгачихаад цалин болох 3000 юань бэлнээр авч Улаанбаатар хотод гэртээ 10 дугаар сарын 20-ний өдөр ирж амраад маргааш өдөр нь надтай хамт урт цагааны гудамжинд байрлах вальют арилжааны төвөөр явж тухайн юаныг бүгдийг нь монгол мөнгөөр солиулахад 1.030.000 төгрөг болж байсан. 720.000 төгрөгийг нь дансандаа орлого болгон хийж үлдсэн мөнгийг нь гэртээ хоол ундны зүйл авч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр талийгаач нөхөр маань Эрдэнэс таван толгой ХХК-ний уурхайгаас ********* улсын дугаартай Потон маркийн тээврийн хэрэгслээр өглөөний 09 цагийн орчимд ачилт хийж ачаагаа буулгахаар хилийн зүг явж байгаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр болох Гашуун сухайт авто замын 145 дахь километр замд орой 21 цагийн орчимд очиж оочирлож, оочрын төгсгөлд зогссон байсан. ...Талийгаач нөхрийг маань түлэгдээд эмнэлэгт хэвтэж байхад нь “***************” ХХК-иас 1.040.000 төгрөгийг миний “Хаан” банкны ************ гэсэн дугаартай данс руу манай нөхрийн цалинг шилжүүлж өгч байсан. Миний бие хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сан руу нэвтрэн орж “***************” ХХК-ний нээлттэй мэдээлэлтэй танилцахад тус ХХК-ний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулахаар заасан байсан. Энэ үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд ХХК-ний хамгийн гол ажлын байрны нэр нь жолооч, жолоочийн ажлын байр байхаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тус ХХК нь жолоочийн ажлын байран дээр ажиллаж буй ажилтантай байнгын хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байхад хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, гэрээ байгуулахгүйгээр талийгаач нөхрийг маань ажиллуулж байсан нь харагдаж байна. Тухайн ажлын байр нь байнгын ажлын байр гэж үзэх үндэслэлтэй талаар мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын дүгнэлтээр тодорхой болсон...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 43-45-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д*********ийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-55-р хуудас/,

Гэрч Ш.Батболдын: “...Би нүүрс тээврийн 62-42 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ...2018 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө ...Гашуун-Сухайт авто замын 145 дугаар км дээр нүүрс тээврийн автомашины оочирт зогсож байсан юм. Шөнө 02 цагийн орчимд миний машины урд талд тэсэрч буудах чимээ сонсогдохоор нь би кабинаасаа гараад хартал миний машины урд зогсож байсан “Энержи Ресурс” ХХК-ний нүүрс тээврийн автомашины урд талд зогсож байсан нүүрс тээврийн автомашины чирэгч толгой нь галд шатаж байсан. Би тухайн шатаж байсан машины ард талын ...автомашины кабины хаалгыг тогшиж жолоочийг нь сэрээгээд “Урд талын машин чинь шатаж байна. Та машинаа хойшлуулахгүй бол болохгүй байх” гэж хэлсэн. Тэгээд би машинаа ухраагаад, “Энержи Ресурс” ХХК-ний жолооч машинаа арагшлуулж ухраасан. ...Намайг очих үед тухайн машины чирэгч толгойн кабины хэсэг нь хүн ойртохын аргагүй тэр чигээрээ галд шатаж байсан. ...Кабин дотор нь хүн харагдаагүй, битүү гал асч байсан. ...Миний харснаар хэн нэгэн тухайн автомашины галыг унтраах үйлдэл хийгээгүй. Тухайн үед ямар ч унтраах боломжгүй, нэгэнт гал гараад кабины доод хэсэг болон кабин бүхэлдээ шатаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59-р хуудас/,

Гэрч Г.Чин-Эрдэнийн: “...Би 25-02 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ...2018 оны 11 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Гашуун-Сухайт чиглэлийн 143 дахь км-т оочирт зогсож байгаад оочрын хажуугаар яван 145 дахь км-т 2 машины хооронд зай байхаар нь ороод зогссон юм. Би өөрийн машинаасаа буугаад урд талын машинаа хартал тухайн тээврийн хэрэгслийн кабин нь бүхэлдээ галд шатаад дуусаж байсан. ...Би миний машины ард зогсож байсан “Энержи Ресурс” ХХК-ний жолоочтой уулзахад "Энэ урд талын чинь машин шатчихсан. Жолооч нь гайгүй байгаа” гэж байсан. ...Миний бодлоор нүүрс тээврийн хятад машинууд цахилгааны холболт болон кабин халаагчаас болж шатаж байсан тохиолдлууд Ганц-Модонд ганц нэг удаа гарч байсан. Тухайн машин нь мөн л түүнтэй адил байдлаар шатсан байх гэж бодож байна. ...Миний харснаар тухайн жолоочийн нүүр нь битүү түлэгдсэн байдалтай байсан. Бусад хэсгийг нь би огт хараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,

Гэрч Б.Амарзаяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 222-223-р хуудас/,

Гэрч Б.Очирхүүгийн: “...Би “***************” ХХК-нд анх ажилд орохдоо ажил олгох хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал бөглөж байгаагүй. Тухайн үед “Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал бөглөе” гэж хэлэхээр Хятад залуу “Монгол талын удирдлагууд мэднэ” гэж хэлэхээр нь тухайн монгол талын хүмүүсийн хайж олж уулзах гээд Өмнөговь аймагт хайгаад олж чадаагүй. ...Дугаар нь холбогдох боломжгүй байдаг байсан. Тухайн үед миний унаж байсан хоёр машин хоёулангийнх нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр “***************” ХХК-ний нэр бүртгэлтэй байдаг байсан. 2019 оны эхээр ...тухайн хоёр машин “Коалюшм ложистик Энд минерал” нэр дээр бүртгэлтэй болж өөрчлөгдсөн байсан. ...Намайг тухайн үед “***************” ХХК- ний тээврийн хэрэгслүүдийг барьж ачаа тээвэрт явж байхад тухайн байгууллагын зүгээс хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам зааварчилгаа нэг ч удаа өгч байгаагүй. ...Миний мэдэж сонссоноор “***************” ХХК 300 гаруй ачааны тээврийн хэрэгсэлтэй гэж сонссон. Миний харснаар зөндөө олон тээврийн хэрэгслийг паркалж зогсож, хөдөлгөөнд оролцож байхыг нь харсан. ...Бид нар хоорондоо “Монгол талын ХХК нь хаана байдаг юм бол? Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалаа төлүүлчих юмсан” гэж ярьдаг байсан. ...Би 2018 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд “***************” ХХК-ний тээврийн хэрэгслээр голдуу “Энержи ресурс” ХХК-аас заримдаа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас ачаа ачиж, Хятадын хил рүү гарч нүүрс буулгадаг байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч Г.Гантөрийн: “...Би “***************” ХХК-ийн эзэмшлийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Би 2018 оны 05 сараас эхлээд 07 сар хүртэл жолоодсон. ...Тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Миний нийгмийн даатгалыг төлж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 56-р хуудас/,

Гэрч Д.Болдоогийн: “...Би “***************” ХХК-ийн эзэмшлийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Би 2017 оноос хойш нэг жил гаруй хугацаанд жолоодон нүүрс тээвэрт явж байгаад өөр машин ирэхээр нь тухайн тэр машиныг аваад, ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Ганц модны боомтод үлдээсэн. Тухайн үед ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэн ч хамаагүй жолоодон нүүрс тээвэрт явдаг байсан. ...Тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Миний нийгмийн даатгалыг төлж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 57-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост задлан шинжилгээ хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт /1 -р хх-ийн 69-70-р хуудас/,

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 59-61-р хуудас/,

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 204-205-р хуудас/,

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******** дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 121-126-р хуудас/,

Шинжээч Б.Будьсүрэнгийн: “...Уг автомашинд суурилуулсан байсан кабин халаагч гэдэг нь Монгол улсад хэрэглэх тусгай зөвшөөрөл, норм стандарт байхгүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн дизель түлш, цахилгаан хосолсон ажиллагаатай зөвхөн автомашины кабиныг дулаацуулах зориулалттай ашигладаг төхөөрөмж юм. Уг кабин халаагч нь автомашин унтарсан үед тусгай байрлуулсан савнаас түлш урсгалаар орж ирэхэд тогоор шатааж, шаталтаас үүссэн халуун агаарыг сэнсээр үлээлгэж бүхээгийг дулаацуулж, хаягдлыг /тусгай хоолой, яндангаар/ гадагш хоолойгоор гаргах ажиллагаатай төхөөрөмж. ...Кабин халаагч гэх төхөөрөмжийг дээд болон доод хэмд жигд ажиллуулж туршиж үзэхэд дунд болон дээд хэмжээнд ажиллуулахад яндан буюу хаягдал гаргах хоолой кабины шалны түвшин дэх янданд маш их халалт, төөнөлт өгч цэнхэр гал үлээж байсан. Мөн уг шатсан гэх автомашиныг очиж үзэхэд төмөр хийцүүд шатсан байдлаас галын голомт кабины дотор хэсгээс, жолоочийн эсрэг талын суудлын арын хэсгээс үүссэн байх боломжтой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М**********нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 28.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, заалтууд болон Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 2.6 дахь заалтыг биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 02 цаг 30 минутын орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Ухаа-худаг Гашуун сухайтын чиглэлийн зам дээр Д.Д********ийн жолоодож явсан ********* улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн кабин халаагч төхөөрөмжөөс гал гарч иргэн Д.Д********ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж дүгнэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Б.М********ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж байгаа ч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Ослын хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн  “…Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл ажил олгогчийн үүрэг 28.1.8 дахь (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, 35.2 /Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй/ гэсэн заалтуудыг тус тус “***************” ХХК зөрчсөн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэсэн заалтын дагуу “***************” ХХК-ийн ажил олгогч сахин хангуулах үүрэгтэй. Хууль, дүрэм, журам биелүүлээгүй байна.

Тухайн ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, эрсдэлийг тооцоолоогүйгээс осол болсон байх магадлалтай.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл ажил олгогчийн үүрэг 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 28.3 дахь /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн заалтуудын дагуу “***************” ХХК...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 204-205-р хуудас/,

2. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай “….Ажил олгогч нь ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/ гэснийг зөрчсөн байна. Тухайн компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч нь байнгын ажлын байранд ажиллаж байсан гэж үзнэ. Осолдогч Д.Д*********нь Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас ачаа ачин Гашуун-Сухайтын авто замаар ачаагаа тээвэрлэн явж байхдаа осолдсон байх тул ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолдсон гэх дүгнэлт үндэслэлтэй болно. Уг осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заал /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтооно/ гэсэн заалтад хамаарах тул үйлдвэрлэлийн осол мөн болно. “Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх” дүрмийн 2.6 дахь заалтын дагуу тээврийн хэрэгслийг тээвэрт гарах бүрд техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, замын хуудас олгоогүй нь “***************” ХХК нь дээрх дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

“***************” ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдэд нэмэлтээр тавигдсан тоноглол нь аюулгуй ажиллагааны шаардлага хангаж байсан эсэхэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ гэсэн заалтын дагуу эрсдэлийг үнэлж тогтоогоогүй нь уг хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар  няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М**********нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “ Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас амь хохирогч Д.Д********ийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.

Иймд  шүүгдэгч Б.М**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497, 508, 511 дүгээр зүйлүүдэд тус тус зааж зохицуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Шүүгдэгч Б.М**********нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т*****д хэрэгт авагдсанаар 84,235,067 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т***** нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө “**********” ХХК-аас амь хохирогч Д.Д*******ийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргуулах” тухай шаардлагыг гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т***** нь тухайн асуудлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тухайн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2019/03180 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж, тухайн шүүхэд гаргасан Ж.Т*****ын хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т***** нь хүсэлт гаргаагүй, баримт гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

   Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Э.Д*********эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М********ын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Б.М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М**********нь “***************” ХХК-ийн  захирлаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8, 28.3, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт болон Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийн 2.6 дахь заалтыг биелүүлээгүйн улмаас 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 09 цаг 30  минутын орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн зам дээр Д.Д********ийн жолоодож явсан ********* улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн кабин халаагч төхөөрөмжөөс гал гарч иргэн Д.Д********ийн амь нас болгоомжгүйгээр хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.М********ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2.5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.М**********нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, шүүхийн шийдвэр болсон өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих гэсэн саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н******** хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ үүнтэй холбоотойгоор ял хариуцлагын асуудал дээр прокурор саналаа хэлж байна. Өмгөөлөгчийн зүгээс санал хэлэхэд энэ гэмт хэргийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь нэг хор уршиг шаарддаг. Хүний биед хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаардахгүй, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн ч энэ гэмт хэргийн хор уршиг нь хүний амь нас хохирсон байхыг шаарддаг. Тийм учраас ял эрүүгийн хариуцлагын асуудлыг тэнцвэржүүлэх бодлын хүрээнд хууль тогтоогчоос 2 төрлийн ял, эрүүгийн хариуцлагыг тусгаж өгсөн. Үүнд 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн ял эрүүгийн бодлогыг тодорхойлж өгсөн нь 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс харагдаж байгаа. Тухайн гэмт хэргийн улмаас хүний алтан амь хохирсон хор уршиг бий болсон гэм буруу нь нэгэнт тогтоогдсон учир ял эрүүгийн хариуцлагын тал дээр прокурорын гаргаж байгаа саналыг дэмжиж байна. Нөгөө талдаа  шүүгдэгч Б.М********ын хувьд нэг анхаармаар зүйл байгаа. Хэдийгээр шүүгдэгч, яллагдагч өөрийгөө гэм буруутай болохыг нотлохгүй, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шүүхээр тогтоолгох гээд маргаад явж байгаа ч гэсэн. Анхнаасаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм бурууг огт хүлээн зөвшөөрдөггүй. Шүүхийн шатанд харамсалтай хэлж байгаа зүйл нь бол би энэ үүрэг хүлээхгүй учраас надад хамаагүй гэсэн үг өгүүлбэр хэлж байгаа шүүгдэгчийн байр суурь бол харамсалтай байгаа. Амь хохирогчийг одоо босгоод ирэх ямар ч боломжгүй, хорвоогоос хальсан үр дагавар бол хэзээ ч арилахгүй байгаа. Б.М**********1-5 жилийн хязгаарлалт тогтоох ял аваад дахиж ажил үүргээ гүйцэтгээд дахин ийм үр дагавар үргэлжлээд үүсээд явах вий дээ энэ хүн энэ хязгаарлалт тогтоох ялын хэмжээнд ял оногдууллаа гээд ухамсар, цар хүрээ нөхцөл байдал засарна гэж бодохгүй байна. Дээрээс хор уршгийн асуудал хэзээ ч арилахгүй хор уршгийн асуудал байгаа. Тийм байгаа учраас прокурорын  2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах хариуцлагын дүгнэлтийг  аль аль талаа бодсон ч зохимжтой байна гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б********** хариуцлагын  талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн ялын дүгнэлтийг сонслоо. Шүүхээс гэм буруутайд тооцож байгаа асуудал дээр Монгол Улсын шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Ял хариуцлагын хурал дээр хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Тодорхой сонгох санкцтай ийм гэмт хэрэг байгаа. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас өршөөл үзүүлэх хуулийг баталсан. Энэ хууль 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамааралтай 3 дугаар зүйл дээрээ тодорхой заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дээр энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтанд шүүхээс оногдуулсан эсвэл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. Тус хуулийн 4.2 дээр энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх бол энэ хуулийн 5.1-т заасны  дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэдэг хуулийн шаардлагатай.  6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэргүүд дотор эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг багтаагүй. Өөрөөр хэлэх юм бол өршөөлд хамааруулахгүй байх зүйл анги дотор байхгүй байгаа. Монгол Улсын хуулийн дагуу өршөөлд хамрагдахаар хуульчлагдсан байгаа. Шүүхээс тодруулж байгаа нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх болон тэтгэмж гаргуулах асуудлыг Монгол Улсын Иргэний хуулийн дагуу 497 дугаар зүйл холбогдох хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзээтэй байгаа. Тэр асуудал бол тусдаа хор уршигтай хамааралтай байгаа. Өнөөдрийн гэм буруугийн дүгнэлт дээр  бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлт уншигдсан учраас хохирлыг нөхөн төлсөн гэдэг шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тийм учраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, өршөөлд хамруулж өгөөч гэсэн санал гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б********** хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Б********* өмгөөлөгчийн гаргаж байгаа иргэний хариуцлагатай холбоотой асуудал дээр хууль хэрэглээг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Б****** өмгөөлөгчийн саналыг бүрэн дэмжиж байгаа. Улсын яллагчийн гаргаж байгаа саналтай холбогдуулаад зарим нэг зүйл дээр саналаа хэлье. Улсын яллагчийн санал дээр гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Эрүүгийн хариуцлагын саналаа гаргахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн агуулгатай тайлбар хэлснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг Б.М*******ын хувьд тохиолдлын шинжтэй хэдийгээр хор уршиг учирсан ч гэсэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг хангахаар байна гэж харж байгаа. Өөрөөс шалтгаалах тусыг тухайн цаг үед осол болсон үед өөрөөс шалтгаалах зүйлүүдийг үзүүлж байсан гэдэг 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангахуйц хэмжээний үйлдлийг хийж байсан. Энэ агуулгаар шүүх гэм буруугийн асуудлыг дүгнэсэн учраас эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 12 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Эрүүгийн хариуцлагын тухайд сонгох 2 төрлийн ял байгаа. Би бол Б******** өмгөөлөгчийн саналыг дэмжиж байгаа. Өөрийн байр сууриа илэрхийлэхийн тухайд 2 сонгох санкцийн нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлагыг сонгох боломж бий гэдгийг илэрхийлж байгаа юм. Энэ нь Б********* өмгөөлөгчийн саналыг илэрхийлж байгаа хэлбэр биш юм шүү, хуульчийн хувьд мэргэжлийн үүргээ гүйцэтгэхийн тухайд хуульд байгаа хууль хэрэглээний асуудал дээр саналаа хэлж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх, шүүгдэгч Б.М********ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14  дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж  шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.М**********ыг гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч хангах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.М********ын бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон тухайн гэмт хэрэг нь  2018 оны 11 сарын 09-ний өдрийн 02 цаг 30 минутын орчим болж, 2018 оны 11 сарын 13-нд амь хохирогч нь нас барсан үйл баримтаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй тул Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж дүгнэлт гаргаж байгаа  хэдий ч мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т зааснаар шүүхээс шүүгдэгч Б.Мөнхболдыг хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******** овогт Б.М*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*********ыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10-т заасныг баримтлан шүүгдэгч Б.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.М**********нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т*****д 84,235,067 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М********ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА