Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Ц.*******

Шүүгдэгч  Д.*******

                 Ж.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

                                         Д.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Ж.******* нарт холбогдох 2323000000081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ******* овогт *******ы *******, регистрийн дугаар ()

 Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй овогт ийн *******, регистрийн дугаар ()

Шүүгдэгч Ж.******* Д.*******тай бүлэглэн нь 2023 оны 4 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн М.*******гийн өмчлөлийн адуун сүргээс улсын дугаартай Бонго портер маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан зөв гуяндаа нар саран тамгатай, буруу чих нь гол цуулбар имтэй, их дэлтэй хүрэн гүү, тамгагүй хойд хоёр хөл нь 2 цагаан хээр даага нийт 2 адуу хулгайлсан,

 Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн Д.ын адуунаас 4 тооны гүү, 4 тооны даага нийт 8 тооны хулгайлж хохирогч Д.т 6.400.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  заасан буюу  бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглан  хулгайлсан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б., М.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Б., М.******* нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

                              1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч  Ж.******* Д.******* нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрийн хооронд KIA Бонго-3 портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл  ашиглан Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн М.*******гийн  адуун сүргээс зөв гуяндаа нар саран тамгатай, буруу чих нь гол цуулбар имтэй, их дэлтэй хүрэн гүү, тамгагүй хойд хоёр хөл  цагаан хээр даагыг,

Мөн дээрх хугацаанд  Завхан  аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн Д.ын  адуун сүргээс зөв гуяндаа хас тамгатай ходон, хээр, цагаан бор, хөх бор, хөх бор зүсмийн 4 тооны гүү, баруун чихэндээ ганзага имтэй хээр, халтар, бар, зүсмийн 4 тооны даага нийт 10 тооны адуу хулгайлсан хэргийн үйл баримт нь  хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна Тухайлбал:

 Хохирогч 8 тооны адуугаа алдсан  талаараа мэдүүлсэн  Д.ын “... 2023 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймгийн ******* сумын баг руу мал дээрээ очоод адуугаа үзэхэд 4 тооны даагатай гүү, хондон гүү хээр даагатай, цагаан бор гүү даагатай, хөх бор гүү бор халзан даагатай нийт 8 тооны адуу бүгд зөв гуяндаа хас тамгатай, 4 дааганууд нь баруун чихэндээ ганзага имтэй адуунууд алга болсон байсан...” гэсэн мэдүүлгээр,

Адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч М.*******гийн “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр адуугаа ******* багийн Хүүшийн овоот гэдэг газар  очиж үзэхэд бүрэн байсан. ...2023 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед адуугаа очиж үзэхэд 2 адуу байхгүй байсан...  ...Нас нийлж байгаа хүрэн зүсмийн гүү, ... зөв талдаа нар саран тамгатай, буруу чих гол цуулбар, шийр цагаан хээр даага  байгаагүй. ...адуугаа хайж яваад үхсэн 2 дааганы хажуугаас авто машины мөр байхаар нь хөөж явсаар байгаад айлын өвөлжөөн дээр очоод жалга уруудаж яваад элсэнд зогсож байгаад авто машины адуу ачсан мөр байхаар нь харсан юм. Тухайн үед 3 монгол гуталтай хүний мөр, бугуйл чирсэн,том жижиг адууны мөр ил харагдаж байхаар нь утсаараа зургийг нь дарж авсан юм. Мөн авто машины мөрийг бас зургийг нь дарж авсан. Элсэнд явахыг нь бодоход мосттой дан дугуйтай ачааны авто машин байсан байх. Буруу талын урд дугуйны хээ нь нөгөө гурваасаа өөр байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Ч.гийн “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн Хүүшийн хавцал гэх газар өөрийн өвөлжөөнд  адуун дээрээ 09 цагийн үед очиход Хүрэн зүсмийн гүү хээр даагатай алга болсон байсан. Тэгээд ойр орчмоор айлын адуу болон байж болох газраар адуугаа хайгаад олоогүй. ...тэндээсээ машины мөр уруудаад элстэй сайраар явж байгаад хойд 2 дугуйгаа элс рүү ухаж намхан болгоод адуу ачсан бололтой мөр байсан. Хүрэн гүү нь зөв гуяндаа нар саран тамгатай, буруу чих нь гол цуулбар имтэй, их дэлтэй. Хээр даага нь тамгагүй хойд хоёр хөл нь цагаан байгаа...” гэсэн мэдүүлгээр,

 Ж.******* 6 тооны адуу ачиж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Н.ийн “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн Улаан дугуй гэдэг манай хаваржаан дээр ******* нэг танихгүй залуутай цэнхэр өнгийн бонго пронтер маркийн машинаар  ...Цагаан бор гүү 1 толгой, хөх бор гүү 1 толгой, хээр гүү 1 толгой, хээр сарваа 1, хүрэн гүү 1, сарваа 1, нийт 6 тооны адуу авчирч өгсөн. Им тамга зэргийг нь сайн ажиглаагүй, өөрөөс нь асуусан чинь манай тамгатай адуу байгаа юм гэж хэлсэн. Надад 6 тооны сарваа авч ирж өгнө гэж явсан. Би нэг сугалаа 50.000 төгрөгийн үнэтэй байсан. 6 адуунд 60 сугалаа өгөхөөр авч явсан. Хамт явсан залууг нь танихгүй, одоо харвал зүс танина...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Л.гийн “...Манай хүү Л. надад ******* над руу утсаар говьд хүрээд ирсэн байна. 2-3 адуу ачилцаад өг гэж ярихаар нь би очиж амжихгүй гэж ярьсан гэж хэлэхээр нь би хоёр найздаа хэлсэн юм. ...манай хүү 2023 оны 4 дүгээр сарын 04-нд гэртээ ирж 2 хоночихоод 06-ны өдөр Баянбулаг суманд байгаа өөрийн адуу, үхэр дээрээ очсон хойно надад хэлсэн.  ...04 дүгээр сарын 07-ны өглөө утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Насанд хүрээгүй гэрч П.ийн “...2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багт гэртээ байж байтал манай нутгийн ах Ж.******* манайд ирээд намайг мотоциклоороо урагшаа аймгийн Чандмань сум руу хамт яваад өгөөч гээд миний мотоциклоор урд өдөр нь адуунд явах гэж аваад явсан байсан. багийн ах *******тай хамт манайд ирсэн. Тэгээд бид 3 мотоциклоор яваад ******* ахын машин дээр очтол 6 тооны адуу ачсан байсан. Тэгээд Улаан хуруу гэх газраас ******* гэх айлын адуунаас хүрэн гүү, хээр даага ачаад аймгийн Чандмань сум руу явж байтал Дэлгэр сум өнгөрөөд нэг даага үхэхээр нь буулгаж хаяад явж байтал хүрэн зүсмийн гүү машин дээрээс үсрээд үхсэн тэгээд шөнө явсаар байгаад Чандмань сум орохын наана нэг айлд очоод гэх хүнд адуугаа аваачиж өгсөн. Төрөл садангийн холбоо байхгүй, манай нутгийн ах нар байгаа юм. Ж.******* ах надад хэлэхдээ манай адуу байгаа юм сугалаанд өгөх гэж байгаа адуунууд гэж хэлсэн. Нийт 10 адуунаас 4 адуу намайг хамт байхад үхсэн барааг нь бол харсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Я.ын "...2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны үед байх, цаг хугацааг нь сайн санахгүй байна. Завхан аймгийн ******* сумын ******* багийн Хөх чулууны овгорт малаа хариулж яваад дурандахад Оройн бууцны өвөлжөө гэдэг айлын өвөлжөөн дээр цэнхэр өнгийн машины орой харагдаж байсан, тэгээд тэр айлыг өвөлжөөнөөсөө юм авах гээд очсон гэж бодоод гэр рүүгээ явсан. Очиж үзээгүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.ын "2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байх Завхан аймгийн ******* сум ******* багийн иргэн ******* ахынд очтол 2 адуу алдсан гэж ярьсан, доор жалганд 2 сарваа машин ачиж ирээд хаясан байна гэсэн тэгээд би гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд байж байтал 2 цагийн дараа байх оройхон ******* ах манайд ирээд замаар нь мөр хөөж яваад ирлээ чи зураг аваад өгчих гээд ******* ах эхнэр нь бид 3 очоод машины мөрний, хүний мөрний зураг авч өгөөд би Дэлгэр сумын төврүү бензинд явсан. Машин нь дан дугуйтай элсэнд суугаагүй байхыг бодоход мосттой гэмээр мөрийг нь хараад зураг авахад буруу урд дугуй нь нөгөө 3 дугуйнаас өөр бусад дугуй нь ижил хээтэй байсан. Бас 2 мотоциклийн мөр байх шиг байна лээ. буулгаж хаясан байсан 2 сарваа хэнийх гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.гийн “...Д.*******, Ж.******* гэдэг хүмүүсийг танина 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн Баянцагаан суманд болсон адуучин тэмцээний үеэр *******тэй танилцсан. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******тай танилцсан. ...2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед Д.*******, Ж.******* нар цэнхэр ангийн өндөрлөгөөтэй ачааны машинаар 6 тооны адуу авч ирсэн. Тэр адууны 2 нь бор зүсмийн гүү байсан. 1 хар сарваа, 1 хээр сарваа, 1 хүрэн гүү, үлдсэн 1 адууных нь зүсийг санахгүй байна. Хүрэн гүүний тамгыг нь сайн анзаараагүй. Бусад 5 адуу нь хас тамгатай байсан. ... ...адуучин тэмцээн дээр манай эгч иас сугалаа аваад оронд нь авч ирж өгсөн адуу байгаа юм. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр энэ буруу гарын адуу байгаа юм гээд авахаар нь би *******д хандаж та яах гэж надад ийм юм авч ирж өгсөн юм гэж хэлээд адууг нь ачилцаж өгсөн. Авч ирж өгсөн 6 адууны 5-ыг нь өгөөд явуулсан 1 хээр сарвааг олоогүй. ... Дээрх 6 адуунаас өөр адуу мал авч байгаагүй...” гэсэн мэдүүлгээр болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хйисэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******, Д.******* нарын үйлдлийн улмаас хохирогч М.*******д 2 тооны адуу буюу 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь "” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дугаартай “ ...2003 оны 4 дүгээр сарын байдлаар 7 настай, нас гүйцсэн гүү 1 тооны, 2 настай даага 1 тооны нийт 2 адууны үнэлгээг 1.500.000 /нэг сая таван зуун мянга төгрөгөөр тогтоолоо” гэсэн дүгнэлтээр,

Хохирогч Б. т 8 тооны адуу буюу 6.400.000 төгрөгийн хохирол учирсан нь "” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 39 дугаартай “...нийт 8 адууны үнэлгээг  нийт  6.400.000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр,

Шүүгдэгч Ж.*******гийн эзэмшлийн  KIA Бонго-3 портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 6.800.000 төгрөгний үнэтэй болох нь Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр  тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.     

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд “Мал хулгайлах” гэмт хэргийг  хуульчилсан ба  олон тооны мал гэдэгт найман бог хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан байна. 

Мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулжээ.

Шүүгдэгч Ж.*******, Д.*******, хохирогч Б. М.******* нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр нийт 10 тооны бод малыг шууд санаатай үйлдлээр машин механизм ашиглан хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан буюу   бусдын олон тооны малыг  бүлэглэн машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.       

Иймд шүүгдэгч  Ж.*******, Д.******* нарыг бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Хохирогч Б., М.******* нь “хохирол төлбөрөө бүрэн хүлээж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн  тэдний хүсэлтээр тогтоогдсон тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүгдэгч Ж.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Ж.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  зааснаар  “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна “ гэж заасан ба  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж  ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгохоор хуульд зохицуулсан байна.        

Шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан KIA Бонго-3 портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.*******ын өмчлөлд шилжээгүй ба уг тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болох нь гэрч Г.гийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээг болон лавлагаагаар тогтоогдож байна.

Дээрх тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон тул тээврийн хэрэгслийн  үнэ 6800000 төгрөгийг шүүгдэгч Ж.*******гээс 3.400.000 төгрөгийг, шүүдэгч Д.*******аас 3.400.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч  Д.*******ад хариуцуулсан  KIA Бонго-3 портер маркийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 тоот прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.*******, Д.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд       

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч айханы *******, ийн ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан   Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.*******, Д.******* нарыг  01 /нэг/ жил /нэг/ 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Д.******* нарт оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  тээврийн  хэрэгслийн үнэ 6.800.000 төгрөгийг  хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Ж.*******гээс 3.400.000 төгрөгийг, шүүдэгч Д.*******аас 3.400.000 төгрөгийг гаргуулж  тус тус  улсын орлого болгосугай.

5.Шүүгдэгч  Д.*******ад хариуцуулсан  KIA Бонго-3 портер маркийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн  05 тоот прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Ж.*******, Д.******* нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ж.*******, Д.******* нарт  2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Шүүгдэгч Ж.*******, Д.******* нараас энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДЭЛГЭРМАА