| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0184/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/200 |
| Огноо | 2023-10-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч Н.Онон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ононд холбогдох 2330000000168 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ...... оны ......... дугаар сарын .........-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, охин, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлааст гудамжны 24-25 тоотод оршин суух хаягтай, РД:.................,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /
Д.............. ургийн овогт Н:...............О..................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.Онон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан буюу жолоодох эрхийн үнэмлэхгүй байх үедээ 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 24-25 тоот хашаан дотор Хьюндай Портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас бага насны хүүхэд болох Ө.Оргилыг дайрч амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Онон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Сүүлд хэрэгтэй танилцаж мэдсэн. Тухайн үед нэг шил 0.75 литр архины талыг уусан байсан. Дэлгүүр орох гээд, 2 хүүхдээ авч гарах гэж байсан юм. Тухайн үед машинтай хөдлөхдөө ойр, орчимд байгаа зүйлээ анзаараагүй. Тэгээд сандраад юу болсноо сайн санахгүй байгаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Амь хохирсон хүүхэд миний хүүхэд мөн. Одоо Б.Будтай хамт амьдарч байгаа... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хүүхдээ алдсан эх хүн гомдолгүй байна гэж байхгүй. Нэгийгээ алдчихаад нэгэндээ гомдолтой гэж хэлэхийг хүсэхгүй байна. Энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, нэг тогооноос хоол идэж байгаа учир гомдол, тэмцэл байхгүй. Амь хохирогч нь Оргил нь бид хоёрын дундаас гарсан хүүхэд мөн. Би хүүхдээ өмнөх нөхөртэйгөө байхдаа төрүүлсэн учир өмнө нь амьдарч байсан нөхрөөрөө овоглосон... гэв.
2330000000168 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч Ононгийн: “..2023.06.08-ны өглөөний 04 цагийн үед эхнэр Буд нь Хэнтий аймаг руу явсан учраас миний нойр хүрэхгүй боссон. Өглөөний 08 цагийн үед дэлгүүр нээхээр нь дэлгүүр ороод Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад найз Ганзоригийн гэрт очоод Ганзоригийг аваад гэртээ ирэхэд манай О.Мөрөн, Ө.Оргил нар нь гэртээ унтаж байсан учраас Ганзориг бид хоёр миний өөрийн эзэмшлийн Портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд уусан. Ганзориг тухайн архинаас 2 билүү 3 удаа амсаж өгөөд ажилтай байна гэж хэлээд яваад өгөхөөр нь би үлдсэн архийг нь ганцаараа ууж дуусаад гэртээ унтахаар орсон. Түүнээс цааш юу болсныг нь мэдэхгүй байна. Нэг сэргэхэд тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ирчихсэн бага хүүг маань эмч нар үзээд байж байсан тэгэхэд цагдаа нар ирчихсэн хэн гэх цагдаа гэдгийг нь мэдэхгүй байна эмнэлэг дээр байхад цагдаа чи машинтайгаа ухарч байгаад бага хүүхдээ дайрсан талаар хэлсэн. Уг асуудлын талаар сонсоод би шокийн байдалд ороод дахин хэсэг хугацаанд юу болсныг нь мэдэхгүй байна. Мөн би бага хүүгээ эмнэлгийн байгууллага руу хэрхэн яаж авч явснаа хүртэл мэдэхгүй байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцаад би архи уугаад уусан архиндаа согтоход Ганзориг намайг гэрт оруулж өгсөн, тэгээд би 2 хүүхдээ дэлгүүр рүү дагуулж явах гээд машиндаа суугаад ухарч байгаад машиныхаа жолоочийн эсрэг талын хойд талаараа Ө.Оргилын толгойн дээгүүр гарчихсан гэдгийг мэдсэн. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас /
- Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 24-25 тоот хашаан дотор болсон байв. Уг хашаа нь явган хүн болон тээврийн хэрэгсэл орох зориулалт бүхий төмөр хаалгатай байв. Уг хаалгаар хашаанд орж үзлэгийг хийхэд хашааны хойд хэсэгт монгол гэр байх ба уг монгол гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд тээврийн хэрэгслийн мөр байх хэсэгт А-1, Б-1 цэгээр тэмдэглэв уг цэгээс ертөнцийн зүгээр урагш метр зайд газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл асгарсан байх ба уг цэгийг осол болсон “А” цэгээр тогтоож уг хашааны ертөнцийн зүгээр баруун талын хашаанд байх 8929 дугаартай өндөр хүчдэлийн шонг үл хөдлөх “В” цэгээр авч хэмжилтийг эхлүүлэв. Анх машин зогсож байсан “А1” цэгээс хашааны хойд зах хүртэл 3м 15 см, А1-цэгээс Б-1 цэг буюу тээврийн хэрэгслийн тэнхлэг хоорондын мөрний зай 1м 20см, А-1 цэгээс хашааны зүүн зах хүртэл шулуун хэмжээнд 9м 80см, А-1 цэгээс анх хүүхэд мөргөсөн /осол болсон/ А цэг хүртэл 7м, А цэгээс хашааны хойд захруу шулуун хэмжээнд 10м 45см, А цэгээс хашааны зүүн зах хүртэл 11м 20 см, Уг тээврийн хэрэгслийн мөр нь уг монгол гэрийн урд талд зогссон байж болох мөрний төгсгөлийг Б-2 цэгээс тэмдэглэж А цэгээс хэмжихэд 7м 10 см, А цэгээс тэгш өнцөгт гаргаж үл хөдлөх “В” цэгрүү хэмжихэд 7м 3см х 28м 6см байх. Уг хэрэг болсон хашааны баруун талын зүүн талруу хэмжихэд 27м 60см, хашааны урд захаас хойд захруу хэмжихэд 25м 20см байх тул үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 3-9-р хуудас/
- 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Зохицуулагч албан тушаалтай, ахлагч цолтой Наранбаатар би портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хайлаастын 24-25 тоот гудамж замд хөдөлгөөнд оролцож явсан Асгат сумын 4 дүгээр багт оршин суух ЛА91122515 регистр, Норжинсүрэн овогтой Ононыг цагдаагийн газарт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10 цаг 32 минутанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 тоот тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис тоот тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмыг баримтлан, хөндлөнгийн гэрчээр Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртийн 12-13 тоот хаягтай, 80547654 утасны дугаартай, Хүрэлтогоо овогтой Мөнх-Эрдэнийг байлцуулан, хөндлөнгийн гэрчээр Баруун-Урт сум 7 дугаар баг Залуус 3-2 тоот хаяг, 80808092 утасны дугаартай Ганхуяг овогтой Зандармааг байлцуулан драйгер багаж ашиглан шалгахад 2,37% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, /хх-ийн 10-11-р хуудас/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Будын “...Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны үүрээр төрсөн дүү Буднямын хамт Хэнтий аймгаас аав Өлзий-Орших дээрээ байсан өөрийн охин Ө.Аясыг авч ирэхээр Сүхбаатар аймгаас 04 цаг 30 минутад гарсан. Ингээд явахдаа бага хүү 2 нас хүрч байгаа Оргилыг хамтран амьдрагч Онон болон дагавар охин 10 настай охин Мөрөн нарын хамт гэрт нь үлдээгээд явсан. Өглөө 07 цаг 30 минутын үед Хэнтий аймаг дээр очоод охин Аясыг аваад буцаад Сүхбаатар аймаг руу 08 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд замд Мөнххаан суманд 09 цаг дөнгөж өнгөрөөгөөд явж байхад миний утас руу аймгийн нэгдсэн эмнэлгээс яриад "таны хүү автомашины осолд орсон байдалтай хүнд ирлээ бид нар авч чадах бүх л арга хэмжээгээ авч байна" гээд регистрийн дугаарыг нь асуусан. Тэгээд би Сүхбаатар аймаг руу замд явж байсан болохоор сүлжээгүй болсон. Ингээд явсаар 10 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар аймаг руу орж явахдаа хүү Оргилыг нас барсан болохыг мэдсэн. Ингээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж харахад нүүр хэсэг нь зулгарсан байдалтай нас барсан байсан. Тэгээд би талийгаачийг өлгийдөх үед ам, хамраас нь цус гарч байсан би гарсан цусыг нь арчаад өөрөө өлгийдсөн...Цагдаагийн алба хаагчаас уг осол манай гэрийн гадаа манай хамтран амьдрагч Онон нь тээврийн хэрэгслээрээ ухарч байх үедээ дайрсан болохыг мэдсэн...Намайг явах үед Онон нь гэртээ 2 хүүхдийнхээ хамт унтаад үлдсэн. 2 хүүхэд гэдэг нь талийгаач Оргил болон охин Мөрөн нарын хамт юм. Онон намайг үүрээр явахад эрүүл байсан. Талийгаач хүү Оргил гэртээ унтаад үлдсэн. Биеийн байдал нь хэвийн байсан...Би Хэнтий аймгаас Сүхбаатар аймаг руу гараад Мөнххаан сум арай орохоосоо өмнө би Ононтой утсаар ярихад яриа нь согтуу байгаа юм шиг санагдсан тэгээд “чи хэнтэй байгаа юм бэ?” гэсэн чинь бид гурав байна хүү маань намайг морь болгоод тоглоод байж байна гэж ярьж байсан. Тэгээд би Ононд хандан би Мөнххаан сум руу дөхөж явна гэж хэлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй...Эмнэлгээс над руу ярьсны дараа нь би Онон руу залгаад “чи миний хүүг яачих ваа” гэсэн Онон хоолой нь чичирсэн маягтай “би хүүгээ алчих шиг боллоо, сэхэх байх гээд итгээд байж байна” гэж ярьсан тухайн үедээ согтуу байгаа нь мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч О.Мөрөнгийн: Би өнөөдөр өглөө аав, дүүгийн хамт гэртээ байсан. Өглөө манай аавын найз Ганзориг гэдэг ах манай гэрт ирсэн. Тэгээд аавтай хамт машинд нь архи уусан. Тэгээд Ганзориг ах аавтай архи уусныхаа дараагаар аавыг гэрт оруулж өгчхөөд яваад өгсөн. Тэгээд гэрт байхдаа аав Онон ээж Б.Будтай ярьж байсан. Ярихдаа "Хаана явж байна уу? Охиноо авсан уу?" гээд асууж байсан. Тэгсэн ээж Б.Буд "охиноо авсан, Мөнххаан суманд явж байна" гээд ярьсан. Ярьсныхаа дараагаар аав Онон надад "ээж дүү хоёрыг чинь ирэхээс өмнө 3-лаа цуг дэлгүүр орж зайрмаг, ундаа авъя" миний охин Оргил дүүгийнхээ хувцсыг өмсүүлээд гараад ирээрэй гэж хэлээд аав өөрийнхөө машин руу суусан. Би дүүгийнхээ хувцсыг өмсүүлчхээд аав руугаа очиж бай, аниа нь араас нь очъё гэж хэлээд дүүгээ гаргасан. Тэгээд би удаагүй араас нь гарахад миний дүү машинд дайруулчихсан байсан. Тэгээд би дүүгээ хараад гүйж очсон. Намайг харахад дүүгийн амнаас их цус гарсан байсан. Өөр гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Харин аав машин дотроо жолооныхоо ард сууж байсан. Тэгээд би дүүгээ тэврээд аав руу очсон. Тэгээд аавд Оргил дайрагдчихсан байна гэж хэлэхэд аав сандраад дүүг эмнэлэг авч ирсэн...Аавын өөрийнх нь унадаг Портер маркийн 49-79 СҮА тээврийн хэрэгсэл л байсан. Өөр тээврийн хэрэгсэл байгаагүй...Аав Онон, дүү Оргил нар байсан. Өөр хүн манай хашаанд байгаагүй...Өнөөдөр өглөө аав өөрийн Портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан. Аав тухайн тээврийн хэрэгслээ удаан унаж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28-р хуудас/,
- Гэрч А.Ганзоригийн: Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 18-37 тоотод амьдардаг юм. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед манайхаас хойшоо 6-7 гудамжны ард гэр нь байдаг Онон манай руу явган ирээд намайг сэрээгээд "хоёулаа ганц юм ууя" гэхээр нь би ажилтай гэсэн чинь "за чи жоохон хань болчих" гэхээр нь бид хоёр манай баруун талд байдаг “Мөрөн” гэх дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архийг аваад Ононы гэрийн гадаа байх Ононы цэнхэр өнгийн Портер машин дотор нь задлаад хувааж ууж эхэлсэн. Онон надад хэлэхдээ "манай эхнэр дунд хүүхдээ авахаар дүүтэйгээ хамт явсан" гэж байсан. Тэгээд бид хоёр ээлжилж хундагалж уусаар архи талдаа орсон. Тэгээд би цаг хартал 08 цаг болж байсан болохоор нь ажилдаа явах цаг болчихсон байна би явлаа гээд Ононыхоос гарч явсан. Тухайн үед Онон тал шил архиа гадаа үлдээгээд гэр лүүгээ орсон. Тэгээд би гэртээ очоод байж байхад 09 цагийн үед надтай хамт ажиллаж байгаа Жижгээ гэж дууддаг залуу ирж намайг аваад бид 2 ажил руугаа явсан. Тэгээд 14 цагийн үед ажил дээрээ байж байтал эхнэр над руу утсаар яриад нөгөө Онон чинь хүүхдээ дайрчихсан гэж байна, Ононы эхнэр ярьж байна гэж хэлсэн... Онон өөрөө цэнхэр өнгийн портер машин унадаг. Тухайн Портер маркийн машин нь Ононы гэрийн зүүн талд нь хойшоо хараад зогсож байсан. Бид хоёр эхлээд тэр архийг машинд ууж байгаад би намайг явах болоход ууж байсан архиа машиных нь хажууд би тавьж үлдээгээд тэднийхээс явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай: “...1. Талийгаач Ө.Оргилын цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, духны хэсгийн хуйхайн доорх болон ясны хальсанд цус хуралт, дух ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцралт, хоёр уушгинд цус хуралт, ходоодны хананд цус хуралт, духанд шарх, нүүрэнд зулгаралт, няцрал, хоёр гарын шуу, зүүн эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаач Ө.Оргил нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаач Ө.Оргил нь АВО системээр В(III) бүлгийн харьяалалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...Хьюндай Портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Норжинсүрэнгийн Онон /..................../ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн: 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон байна. Норжинсүрэнгийн Онон /................/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн .................... дугаартай “В” ангиллын хугацаа дууссан үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 52-54-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Н.Онон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 24-25 тоот хашаан дотор Хьюндай Портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөний улмаас бага насны хүүхэд болох Ө.Оргилыг дайрч амь насыг нь хохироосон болох нь:
шүүгдэгч Н.Ононгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Сүүлд хэрэгтэй танилцаж мэдсэн. Тухайн үед нэг шил 0.75 литр архины талыг уусан байсан. Дэлгүүр орох гээд, 2 хүүхдээ авч гарах гэж байсан юм. Тухайн үед машинтай хөдлөхдөө ойр, орчимд байгаа зүйлээ анзаараагүй. Тэгээд сандраад юу болсноо сайн санахгүй байгаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Амь хохирсон хүүхэд миний хүүхэд мөн. Одоо Б.Будтай хамт амьдарч байгаа. ” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Будын “ Би 2023 оны 06 дугаар сарын 08-ны үүрээр төрсөн дүү Буднямын хамт Хэнтий аймгаас аав Өлзий-Орших дээрээ байсан өөрийн охин Ө.Аясыг авч ирэхээр Сүхбаатар аймгаас 04 цаг 30 минутад гарсан. Ингээд явахдаа бага хүү 2 нас хүрч байгаа Оргилыг хамтран амьдрагч Онон болон дагавар охин 10 настай охин Мөрөн нарын хамт гэрт нь үлдээгээд явсан. Өглөө 07 цаг 30 минутын үед Хэнтий аймаг дээр очоод охин Аясыг аваад буцаад Сүхбаатар аймаг руу 08 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд замд Мөнххаан суманд 09 цаг дөнгөж өнгөрөөгөөд явж байхад миний утас руу Аймгийн нэгдсэн эмнэлгээс яриад "таны хүү автомашины осолд орсон байдалтай хүнд ирлээ бид нар авч чадах бүх л арга хэмжээгээ авч байна" гээд регистрийн дугаарыг нь асуусан. Тэгээд би Сүхбаатар аймаг руу замд явж байсан болохоор сүлжээгүй болсон. Ингээд явсаар 10 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар аймаг руу орж явахдаа хүү Оргилыг нас барсан болохыг мэдсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж харахад нүүр хэсэг нь зулгарсан байдалтай нас барсан байсан. Тэгээд би талийгаачийг өлгийдөх үед ам, хамраас нь цус гарч байсан би гарсан цусыг нь арчаад өөрөө өлгийдсөн.Цагдаагийн алба хаагчаас уг осол манай гэрийн гадаа манай хамтран амьдрагч Онон нь тээврийн хэрэгслээрээ ухарч байх үедээ дайрсан болохыг мэдсэн.Намайг явах үед Онон нь гэртээ 2 хүүхдийнхээ хамт унтаад үлдсэн. 2 хүүхэд гэдэг нь талийгаач Оргил болон охин Мөрөн нарын хамт юм. Онон намайг үүрээр явахад эрүүл байсан. Талийгаач хүү Оргил гэртээ унтаад үлдсэн. Биеийн байдал нь хэвийн байсан...Би Хэнтий аймгаас Сүхбаатар аймаг руу гараад Мөнххаан сум арай орохоосоо өмнө би Ононтой утсаар ярихад яриа нь согтуу байгаа юм шиг санагдсан. Тэгээд “чи хэнтэй байгаа юм бэ?” гэсэн чинь бид гурав байна хүү маань намайг морь болгоод тоглоод байж байна гэж ярьж байсан. Эмнэлгээс над руу ярьсны дараа нь би Онон руу залгаад “чи миний хүүг яачих ваа” гэсэн Онон хоолой нь чичирсэн маягтай “би хүүгээ алчих шиг боллоо, сэхэх байх гээд итгээд байж байна” гэж ярьсан тухайн үедээ согтуу байгаа нь мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч О.Мөрөнгийн “ Би өнөөдөр өглөө аав, дүүгийн хамт гэртээ байсан. Өглөө аавын найз Ганзориг гэдэг ах манай гэрт ирээд аавтай хамт машинд нь архи уусан. Ганзориг ах аавтай архи уусныхаа дараагаар аавыг гэрт оруулж өгчхөөд яваад өгсөн. Гэрт байхдаа аав Онон ээж Б.Будтай ярьж байсан. Ярихдаа "Хаана явж байна уу? Охиноо авсан уу?" гээд асууж байсан. Тэгсэн ээж Б.Буд "охиноо авсан, Мөнххаан суманд явж байна" гээд ярьсан. Ярьсныхаа дараагаар аав Онон надад "ээж дүү хоёрыг чинь ирэхээс өмнө 3-лаа цуг дэлгүүр орж зайрмаг, ундаа авъя" миний охин Оргил дүүгийнхээ хувцсыг өмсүүлээд гараад ирээрэй гэж хэлээд аав өөрийнхөө машин руу суусан. Би дүүгийнхээ хувцсыг өмсүүлчхээд “аав руугаа очиж бай, аниа нь араас нь очъё” гэж хэлээд дүүгээ гаргасан. Би удаагүй араас нь гарахад миний дүү машинд дайруулчихсан байсан. Намайг харахад дүүгийн амнаас их цус гарсан байсан. Өөр гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Харин аав машин дотроо жолооныхоо ард сууж байсан. Тэгээд би дүүгээ тэврээд аав руу очсон. Аавд Оргил дайрагдчихсан байна гэж хэлэхэд аав сандраад дүүг эмнэлэг авч ирсэн..Аавын өөрийнх нь унадаг Портер маркийн 49-79 СҮА тээврийн хэрэгсэл л байсан. Өөр тээврийн хэрэгсэл байгаагүй.Аав Онон, дүү Оргил нар байсан. Өөр хүн манай хашаанд байгаагүй ” гэх,
гэрч А.Ганзоригийн “2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед манайхаас хойшоо 6-7 гудамжны ард байдаг Онон манай руу явган ирээд намайг сэрээгээд "хоёулаа ганц юм ууя" гэхээр нь би ажилтай гэсэн чинь "за чи жоохон хань болчих" гэхээр нь бид хоёр манай баруун талд байдаг “Мөрөн” гэх дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архийг аваад Ононы гэрийн гадаа байх Ононы цэнхэр өнгийн Портер машин дотор нь задлаад хувааж ууж эхэлсэн. Онон надад хэлэхдээ "манай эхнэр дунд хүүхдээ авахаар дүүтэйгээ хамт явсан" гэж байсан. Бид хоёр ээлжилж хундагалж уусаар архи талдаа орсон. Би цаг хартал 08 цаг болж байсан болохоор нь ажилдаа явах цаг болчихсон байна би явлаа гээд Ононыхоос гарч явсан. Тухайн үед Онон тал шил архиа гадаа үлдээгээд гэр лүүгээ орсон. Би гэртээ очоод байж байхад 09 цагийн үед надтай хамт ажиллаж байгаа Жижгээ гэж дууддаг залуу ирж намайг аваад бид 2 ажил руугаа явсан. 14 цагийн үед ажил дээрээ байж байтал эхнэр над руу утсаар яриад “нөгөө Онон чинь хүүхдээ дайрчихсан гэж байна, Ононы эхнэр ярьж байна” гэж хэлсэн. Онон өөрөө цэнхэр өнгийн портер машин унадаг. Тухайн Портер маркийн машин нь Ононы гэрийн зүүн талд нь хойшоо хараад зогсож байсан. Бид хоёр эхлээд тэр архийг машинд ууж байгаад би намайг явах болоход ууж байсан архиа машиных нь хажууд би тавьж үлдээгээд тэднийхээс явсан” гэх мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс: Уг хэрэг болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 24-25 тоот хашаан дотор болсон байв. Уг хашаа нь явган хүн болон тээврийн хэрэгсэл орох зориулалт бүхий төмөр хаалгатай байв. Уг хаалгаар хашаанд орж үзлэгийг хийхэд хашааны хойд хэсэгт монгол гэр байх ба уг монгол гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд тээврийн хэрэгслийн мөр байх хэсэгт А-1, Б-1 цэгээр тэмдэглэв уг цэгээс ертөнцийн зүгээр урагш метр зайд газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл асгарсан байх ба уг цэгийг осол болсон “А” цэгээр тогтоож уг хашааны ертөнцийн зүгээр баруун талын хашаанд байх 8929 дугаартай өндөр хүчдэлийн шонг үл хөдлөх “В” цэгээр авч хэмжилтийг эхлүүлэв. Анх машин зогсож байсан “А1” цэгээс хашааны хойд зах хүртэл 3м 15 см, А1-цэгээс Б-1 цэг буюу тээврийн хэрэгслийн тэнхлэг хоорондын мөрний зай 1м 20см, А-1 цэгээс хашааны зүүн зах хүртэл шулуун хэмжээнд 9м 80см, А-1 цэгээс анх хүүхэд мөргөсөн /осол болсон/ А цэг хүртэл 7м, А цэгээс хашааны хойд захруу шулуун хэмжээнд 10м 45см, А цэгээс хашааны зүүн зах хүртэл 11м 20 см, Уг тээврийн хэрэгслийн мөр нь уг монгол гэрийн урд талд зогссон байж болох мөрний төгсгөлийг Б-2 цэгээс тэмдэглэж А цэгээс хэмжихэд 7м 10 см, А цэгээс тэгш өнцөгт гаргаж үл хөдлөх “В” цэгрүү хэмжихэд 7м 3см х 28м 6см байх. Уг хэрэг болсон хашааны баруун талын зүүн талруу хэмжихэд 27м 60см, хашааны урд захаас хойд захруу хэмжихэд 25м 20см байх тул үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,
2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Зохицуулагч албан тушаалтай, ахлагч цолтой Наранбаатар би портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хайлаастын 24-25 тоот гудамж замд хөдөлгөөнд оролцож явсан Асгат сумын 4 дүгээр багт оршин суух ЛА91122515 регистр, Норжинсүрэн овогтой Ононыг цагдаагийн газарт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 10 цаг 32 минутанд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 тоот тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис тоот тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журмыг баримтлан, хөндлөнгийн гэрчээр Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртийн 12-13 тоот хаягтай, ................ утасны дугаартай, Хүрэлтогоо овогтой Мөнх-Эрдэнийг байлцуулан, хөндлөнгийн гэрчээр Баруун-Урт сум 7 дугаар баг Залуус 3-2 тоот хаяг, ....................утасны дугаартай Ганхуяг овогтой Зандармааг байлцуулан драйгер багаж ашиглан шалгахад 2,37% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай “...1. Талийгаач Ө.Оргилын цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, духны хэсгийн хуйхайн доорх болон ясны хальсанд цус хуралт, дух ясны цөмөрсөн хугарал, баруун, зүүн чамархай, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцралт, хоёр уушгинд цус хуралт, ходоодны хананд цус хуралт, духанд шарх, нүүрэнд зулгаралт, няцрал, хоёр гарын шуу, зүүн эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаач Ө.Оргил нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаач Ө.Оргил нь АВО системээр В(III) бүлгийн харьяалалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Азбаярын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...Хьюндай Портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Норжинсүрэнгийн Онон /................... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн: 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон байна. Норжинсүрэнгийн Онон /Л................... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 815055 дугаартай “В” ангиллын хугацаа дууссан үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган шинжээчийн 45 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Ө.Оргилд учирсан гэмтэл, түүний нас баралтын шалтгаан нөхцөлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнд оролцогчдоос гомдол гараагүй байна.
3. Мөн уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгчөөс шүүгдэгч Н.Ононгийн холбогдсон ослын талаар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...Хьюндай Портер маркийн 49-79 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Норжинсүрэнгийн Онон /ЛА91122515/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн: 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болсон байна. Норжинсүрэнгийн Онон /ЛА91122515/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 815055 дугаартай “В” ангиллын хугацаа дууссан үнэмлэхтэй байна” гэх магадалгаа хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
4. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны
хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Н.Онон нь тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож ухрах хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг шалгалгүй, гэрээс гарсан бага насны хүүхдийг харалгүй хөдөлгөөн эхэлж, хүүхдийг мөргөж Замын хөдөлгөөний дүрэмд заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйгээс уг осол гарч хүний амь нас хохирчээ.
5. Прокуророос шүүгдэгч Н.Ононгийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гарган хүний амь нас хохироосон уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд тухайн хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, харин 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болохыг хууль тогтоогч тогтоосон хийгээд шүүгдэгч Н.Ононгийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гарган хүний амь нас хохироосон уг үйлдэл 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шийнжийг бүрэн агуулсан байна.
Н.Онон нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ 2.37 хувийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түүний мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Мөрөн, гэрч А.Ганзориг нарын мэдүүлэгүүдээр тогтоогджээ.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Н.Ононгийн тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан уг үйлдлийн улмаас бага насны хүүхэд Ө.Оргилын амь нас хохирсон нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч Н.Ононгийн согтуурсан, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон үед тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр илтэд хайхрамжгүй хандаснаас осол гаргаж хүний амь насыг хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Ононгийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогч Ө.Оргил тухайн ослын улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж авсан ба үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 43.000 төгрөгийг зарцуулсан, шүүгдэгчийн зүгээс уг зардлыг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн .......................... тоот дансанд нөхөн төлсөн болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022.12.20-ны өдрийн 26/146 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт, Н.Ононгоос төрийн сангийн .................... тоот дансанд 43000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдоно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Будаас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаагүй, шүүх хуралдаанд түүний зүгээс “ . Нэгийгээ алдчихаад нэгэндээ гомдолтой гэж хэлэхийг хүсэхгүй байна. Энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, нэг тогооноос хоол идэж байгаа учир гомдол, тэмцэл байхгүй. Амь хохирогч нь Оргил нь бид хоёрын дундаас гарсан хүүхэд мөн.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Ононг энэ тогтоолооор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буд нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.Ононг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүхээс шүүгдэгч Н.Ононг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Онон нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Н.Ононгийн хувьд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй гэж байна. Энэ гэмт хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн. Н.Онон нь өндөр настай ээжийгээ асарч, хамт амьдардаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буд нь савны гадуур жирэмсэлж, эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл Н.Ононгын асрамжид байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдал, амьдралын нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний 50 хувь болох 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. Н.Онон нь бусдад төлөх төлбөр байхгүй. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү ” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Н.Ононд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зохицуулжээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж өөрийгөө илчлэн ирж, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үздэг байна.
Шүүгдэгч Н.Ононгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, тэрээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн боловч тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, амь хохирогч нь түүний төрсөн хүү байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй буюу өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж шүүх үзэв.
Тодруулбал, тухайн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэхийг хориглоогүй, харин зөвшөөрсөн хэм хэмжээг хууль тогтоогч хуульчилсан ба анхан шатны шүүх хуулиар зөвшөөрөгдсөн дээрх хэм хэмжээг хэрэглэх нь эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулсан нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.Ононг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Н.Онон нь 815055 дугаартай Жолооны үнэмлэхтэй, В ангиллын эрхтэй хийгээд түүнд хорих ял оногдуулсан тул тул тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцно.
Бусад:
Шүүгдэгч Н.Онон энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Давхай овогт Норжинсүрэнгийн Ононг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н.Ононг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ононд оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Ононд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Н.Онон энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болох битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буд нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН