Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

 

   2023            10                  24                                                    2023/ШЦТ/146                      

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.С********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О**********г,

Шүүгдэгч О.А********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н******* овогт О.А*********д холбогдох ************дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.А********нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян-Хөөврийн 1076 тоот хашаанд дотор Д.Б********тай үл ялих зүйлээр маргалдаж түлхэж унаган нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас тархины баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүд /11,12,21-р шүд/-ний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А********мэдүүлэхдээ: “2023 оны 02 сарын 25-ны өдөр би гэртээ унтаж байхад гадаа маргаан болоод гараад очсон. Тэгсэн ээжийг Болорцагаан гэдэг хүн архи ууж ирчхээд хэл амаар доромжлоод гичий нохойгоор нь дуудаад, салаавч өгөөд, шороогоор булаад цохиод байсан. Тэгээд би гэнэт уур хүрээд ээжийгээ хамгаалаад өмнүүр нь орсон чинь харин миний нүд рүү цохичихсон. Яаж байна та эх хүн байж гэхэд нүд хамар руу цохингуут би зүгээр түлхчихсэн. Ээжийг хэл амаар доромжлоод намайг сүүлд нь занаад салаавч өгөөд элдвээр доромжлоод шороогоор булаад байсан тийм зүйл болсон” гэв.

Улсын яллагч Т.С******** нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.С******** би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.А*********д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Нарангийнхан овгийн Отгоны Анаржаргал нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян Хөөврийн 1076 тоот хашаанд дотор Д.Б********тай үл ялих зүйлээр маргалдаж түлхэж унаган нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас тархины баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүд /11,12,21-р шүд/-ний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл үүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч Д.Б**********ны мэдүүлэг, гэрч Т.Цэцэгмаа, П.Өлзийсайхан Н.Баатар, Б.Тогосмаа, Х.Ганзориг нарын мэдүүлэг гэрч Т.Цэцэгмаагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 731 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч О.Шинэжаргалын мэдүүлэг, яллагдагч О.Анаржаргалын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар О.А********нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.А*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Д.Б********** нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүдний эмчилгээ хийлгэхэд зарцуулсан 1.170.000 төгрөгийн нэхэмжилсэн тул шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О*********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байгаа. Учир нь хэрэгт авагдсан үйл баримтаас харахад Анаржаргалын сэтгэл санаа цочрон давчдаж Б*********ны биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдохгүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлтэй байна гэж харж байна. Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсанаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг өөрт нь болон ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж алдагдсаны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгддэг гэмт хэргээс ялгарна гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр хохирогч Б************ болон шүүгдэгч А*********** нарын мэдүүлэг байгаа. Өөрөөр хэлбэл Б********** намайг зүгээр байхад А************ зодсон мэтээр эхэлж мэдүүлээд дараа нь болохоор Цэцэгмаатай маргалдаж муудалцсан тэр хүнийг доромжилсон талаараа тодорхой мэдүүлдэг. А**********ын анхнаасаа энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон гэрч Цэцэгмаа, Шинэжаргалын тухайн үед Б**********нд түрүүлж Цэцэгмааг доромжилсон янхан, гичий гэх мэтээр доромжилж нуруун тус газар биед нь савтай пивоор цохисон шороо самардсан. Ингээд ээжийг нь доромжилж байхад А******** хүрч ирээд Чи яагаад миний ээжийг доромжлоод байгаа юм бэ гээд. Энэ талаар тайлбарлахад өөрийг нь мөн цохиж, цохисны улмаас А********* түлхсэн үйл баримт тогтоогддог. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр хөтөлбөргүй тогтоогддог. Тэгэхээр энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь юу вэ гээд. хэрэгт авагдсан баримтуудаас шинжлэн судлаад үзэхээр хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Мөн хуулийн тайлбарт зааснаар хүндээр доромжлох гэдгийг нийгэмд зохицсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ үндэсний зан заншил, уламжлалт харшилсан, тухайн хүний нэр төр алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ гэж заасан байгаа. Ээжийг нь хүндээр доромжилсон, хүч хэрэглэсэн, мөн Анаржаргалын бие эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэсний улмаас А*********ын сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хариу үйлдэл үзүүлснээр Б**********ны биед гэмтэл учирсан байх магадлалтай нөхцөл байдал хэргийн хүрээнд авагдсан байна. Тиймээс санаатайгаар Б**********ны биед хөнгөн гэмтэл учруулсан гэж зүйлчлэх нь учир дутагдалтай байгаа учраас дээрх хөнгөн гэмтлийг сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заагаагүй иймээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах нь зүйтэй гэсэн хүсэлтэй байна. Яагаад гэх юм бол хүмүүсийн нийгэмд тогтсон харилцаа гэж байна. Тэгэхээр гудамжинд явж байгаа хүмүүс бие биетэйгээ тааралдаад Хөөе гичий минь сайн уу? Хөөе гөлөг минь сайн уу? Янхан минь юу байна гээд ингэж мэндэлдэггүй шүү дээ. Энэ бол хүний нийгэмд тогтсон харилцааны хэм хэмжээ биш, ёс суртахуунгүй, зүй бус үйлдэл. Монголчууд бүх хүн гэж хэлэхэд бараг маргахгүй байх Эх хүнийг хүндэлдэг, ээжийгээ хүндэлдэг, ээжийнхээ хэлсэн үгнээс зөрөхийг бүүр өөдөөс нь эсэргүүцэж үг хэлэхийг хүртэл цээрлэж хүндэлдэг ийм нандин хүнийг нь нэг согтуу хүн хүрч ирээд Хөөе янхан минь гичий гээд шороо чулуугаар самардаад дээрээс нь пивотой саваар цохиод байвал хэн ч гэсэн ээжийгээ өмөөрөөд очих байх. Ингээд очоод Анаржаргалын зүгээс шууд Б***********ныг цохиж аваагүй юм аа гэдгийг бас хэргийн хүрээнд харагдана. Та яагаад миний ээжийг ингэж доромжилж байгаа юм бэ? Та өөрөө ч гэсэн эх хүн биз дээ ээж хүнээс төрсөн биз дээ гэдэг үгийг хэлэхэд зөрүүлээд Анаржаргалыг чи гөлөг минь чамайг ёстой харж байгаарай бацаан минь гэж доромжлоод нүүр хэсэгт нь цохисон үйл баримтыг мөн гэгч нар мэдүүлдэг. Тэгэхээр энэ үйл явдал маань өөрөө санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг биш байгаа учраас эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлээд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлэх юм бол А*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй байна гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Нэгэнт тус гэмт хэрэгт гэм буруугүй гэж хэрвээ шийдэгдсэн тохиолдолд мөн хохирол төлбөрийн асуудал яригдана. Өөрөөр хэлэх юм бол дээрх хохирол төлбөрийг А*********ын үйлдлийн улмаас яг санаатай үйлдлийг учруулсан гэмтэл гэж үзэхгүй байгаа учраас хохирол төлбөрийн асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй болов уу гэсэн санал гаргаж байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч О.А**********ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Д.Б********аны “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн орчимд гэрээсээ гараад найз Өлзийсайханы гэрч очсон...Нараагийн гэрт очиж тэнд цай уугаад дээрээс нь 0.75 литрийн ерөөл архи нэгийг уугаад сууж байсан...хаалга тогшоод Өлзийсайханы нөхөр байна хаалгаа нээ гэсэн чинь нөгөө залуу босоод хаалгаа нээгээд бид 2 зөрөөд гартал бас нэг 20 орчим насны танихгүй залуу намайг түлхэж унагаад би босоод ирсэн чинь нөгөө залуу босоод ирсэн чинь миний уруул хэсэг рүү нэг удаа цохиод авсан...Миний урд, дээд талын 3 шүд унахад бэлэн хөдөлгөөн орсон уруулын дотор талд язарсан шарх гэмтэл үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-р хуудас/,

2023.04.13-ны өдрийн дахин өгсөн “...Өсөхөөгийн дүү танихгүй эрэгтэй хүн миний биед халдаж зодсон. Сүүлд нэрийг нь мэдэхэд А********** гэж нэртэй байсан. Уг А************ нь намайг газарт түлхэж унагасан, би газарт унасан, намайг босоод ирэхэд миний ам хэсэг гараараа нэг удаа цохисон. Өөр миний биед халдаж зодсон хүн байхгүй...Би Отгоны А********** гэгчийн биед огт халдаж зодсон зүйл байхгүй. Үүнийг надтай хамт байсан Өлзийсайхан гэрчилнэ...шинжээч эмчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Би Улаанбаатар хотод очиж шүдэндээ эмчилгээ хийлгэсэн. Баримтыг би хүлээлгэн өгнө. Шүд эмчилгээ хийлгэхэд 1.170.000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлын мөнгийг би барагдуулж аваагүй байгаа....Шүд хийлгэсэн мөнгөө эргүүлэн авмаар байна.бусдаар надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-р хуудас/,

2023.04.25-ны өдрийн дахин өгсөн”... Би хэрэг болсны дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой Ханбогд сумын эрүүл мэндийн төвд очиж үзлэг хийсэн. Үзлэг хийлгэсэн эмчлүүлэгсдийн карт надад өөрт байгаа миний биед үзлэг хийсэн эмч Тогосмаа гэдэг эмч байсан. Би шүүх эмнэлэгт мөрдөгчийн тогтоолын дагуу өөрийн биеэр очиж үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон, үзлэг хийсэн эмчийн нэрийг мэдэхгүй байна, шинжээч эмч нь эмэгтэй эмч байсан. Шинжээч эмч үзлэг хийхдээ миний шүдийг бээлийтэй гараараа шүдийг тэмтэрч үзлэг хийсэн.Үзлэг хийж дуусаад 3 шүд хөдөлгөөнтэй байна гэсэн бусдаар хэд хэд хэддүгээр шүд хөдөлгөөнтэй байна гэж хэлээгүй, би өөрөө эмнэлгийн нэршлээр нь шүдний байрлалыг хэлж мэдэхгүй байна...Улаанбаатар хотод Арано эмнэлэгт 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цаг аваад үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд үүдэн 3 шүд хөдөлгөөнтэй болсон байна, уруул хавдсан болохоор эмчилгээ хийхэд хэцүү, шүднүүдийг унагахгүй тул барилт хийсэн эмчилгээ хийлээ гэсэн тайлбар хэлсэн, надад хэддүгээр шүд хөдөлгөөнтэй талаар мөн л тайлбар хэлээгүй үүдэн 3 шүд хөдөлгөөнтэй байна гэсэн...Дуудлагын дагуу 2 цагдаагийн алба хаагч нар ирсэн, энгэр дээр байдаг нэрийг нь уншихад Ганзориг гэж нэртэй цагдаагийн алба хаагч байсан шиг санаж байна. Цагдаагийн алба хаагч намайг бусдад зодуулсны дараа ирсэн, би тэгээд болсон үйл явдлыг тайлбарлаж хэлсэн, миний шүд хөдөлсөн, уруул хавдчихлаа гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-р хуудас/,

Гэрч Т.Цэцэгмаагийн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байсан, тэгсэн үдээс хойш цагийг нь санахгүй байна манай нөхөр Цэрэнноров гаднаас гэрт орж ирсэн. Цэрэнноров гэртээ орж ирэхдээ хүү Шинэжаргалын гэрт нь 2 согтуу эмэгтэй пиво, архи бариад гэрт нь орж байгаа харагдлаа гэж надад хэлсэн....Үүнээс хойш хэсэг хугацааны дараа удаагүй Шинэжаргалын гэрийн гадаа мотоциклтой хүн ирж байгаа чимээ гарсан, удалгүй үдээ гээд дугараад байсан. Тэгээд Цэрэнноров гэрээс гараад, хөөе үүд хаалгыг эвдлээ болиоч гэж хэлсэн тухайн үед танихгүй эрэгтэй хүн байсан. Би уг үйл явдлыг мэдээд гэрээсээ гарсан. Тэгсэн Шинэжаргалын гэрийн үүдэнд танихгүй эрэгтэй хүн ганцаараа зогсож байгаа харагдсан тэгээд би уг залууд хандаж үүд хаалгыг битгий эвдчих гээд хэлсэн тэгээд би Шинэжаргалын гэрийг хаалгыг тогшиж нээлгэсэн.Шинэжаргалын гэрт нь ороход Шинэжаргалын гэрт нь танихгүй 2 эмэгтэй пиво уугаад сууж байсан. Би Шинэжаргалын гэрт нь орсны дараа хаалга тогшиж байсан танихгүй эрэгтэй миний араас орж ирсэн. Уг эрэгтэй хүн Шинэжаргалын гэрт нь ороод Шинэжаргалын гэрт хамт байсан танихгүй эмэгтэй хүн маргалдсан...Шинэжаргалын гэрт миний танихгүй хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болох шинжтэй болсон. Тэгээд Шинэжаргалын гэрээс хүмүүсийг гаргасан, гэрийн гадаа гарсан хойно хүмүүс дахин маргалдаад байхаар нь би битгий маргалдаад бай гэхэд танихгүй эмэгтэй хүн нь гартаа байсан пивоор нуруу хэсэгт шавхарсан тэгээд дараа нь намайг хараалын үгээр доромжилсон, тэнэг янхан, гичий гэх мэтээр хараагаад байсан энэ үйл явдал нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн...Энэ үйл явдал болох үед манай хүү Анаржаргал гэрээсээ гараад ирсэн. Тэгээд ирээд намайг хараалын үгээр доромжилсон эмэгтэйг яагаад ээжийг яагаад зодож дээрэлхээд хараалын үгээр доромжлоод байгаан гэхэд чи муу юу вэ гээд Анаржаргалын нүүр хэсэг цохисон, дараа нь А********** тухайн эмэгтэйг түлхэж унагасан, тухайн танихгүй эмэгтэй газарт унаад босч ирэхдээ шүдний завсраар нь цус гарсан байсан. Уг үйл явдлын дараа А********ын нүд нь хавдсан байсан...Миний нуруу хэсэгт гэмтэл учраагүй. Би эмнэлэг үзүүлээгүй...Болорцагааны биед Анаржаргалаас өөр халдсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-р хуудас/,

Гэрч П.Өлзийсайханын “...Би Дорлигсүрэнгийн Болорцагаан гэх хүнтэй найз нөхдийн холбоотой, Отгоны А******* гэх хүнийг танихгүй...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ханбогд сумын төвд гэртээ байсан тухайн үед цагаан сар болсон байсан цагаан сарын баяр хуучраагүй байсан шиг санаж байна. Намайг гэртээ байхад найз Б**********н гаднаас ганцаараа ирсэн. Б********* бид хоёр манай гэрт хамт байж байгаад Наранцэцэг гээд найзынхаа гэрт нь очсон Наранцэцэгийн гэрт очиж хоол цай идсэн, тэгээд цагаан сарын баяр байсан болохоор тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ бид нар их согтолттой байгаагүй...Наранцэцэгийн гэрийн хашааны ойролцоо ойрхон Өсөхөө /бүтэн нэрийг мэдэхгүй байна/ гэх айл байдаг. Наранцэцэгийн гэрт очих үед Өсөхөө гэрт байсан тэгээд Өсөхөө нь манай гэрт очиж цай уу гэж хэлсэн тэгээд Б******** бид хоёр Наранцэцэгиин гэрээс гараад Өсөхөөгийн гэрт орсон...Өсөхөөгийн гэрт ороход Өсөхөө гэрийнхээ хаалгыг түгжсэн байсан энэ үед манай нөхөр Баатар Өсөхөөгийн гэрт намайг авах гээд ирсэн, нөхөр Баатар Өсөхөөгийн гэрийн хаалгыг тогшсон, Өсөхөө хаалгаа нээж өгсөн би гэрээс гараад нөхөртэйгөө уулзаад байж байсан. Энэ үед Өсөхөөгийн ээж болох Цэцэгмаа гээд хүн гэрээсээ гарч ирээд Б********** бид хоёрыг хоёр янхан юу хийгээд хүүхэдтэй архи уугаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд Б********тай маргалдсан, тэгсэн дундуур нь Цэцэгмаагийн эрэгтэй хүүхэд /нэрийг мэдэхгүй байна/ одоо бодоход таны асуусан А********* гээд эрэгтэй хүүхэд байх, А******** нь Б**********ыг гэрийн гадаа түлхэж унагасан, Болорцагаан газарт унаад босч ирсэн тэгтэл А*********** нь дахиад нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон удалгүй цагдаа нар ирээд намайг машинд суу гээд суулгасан...Б********** нь тухайн үед А***********ын биед халдаж зодсон асуудал байхгүй, би тухайн хэргийн үед яг хажууд нь байж байсан хүн болохоор бүх зүйлийг харж байсан. А**********ын биед халдаж зодсон хүн байхгүй...Цэцэгмаа гэх хүнийн хүүхэд А*********** гээд эрэгтэй хүүхэд нь тухайн үед Б*************ны биед халдаж зодсон өөр зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 166-р хуудас/,

Гэрч Н.Баатарын “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ханбогд сум Жавхлант 3 дугаар багт хөдөө оршин суух ах Содномдоржийн гэрээс Ханбогд сумын төвд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд эхнэр Өлзийсайхан гэртээ байхгүй байсан. Би эхнэр Өлзийсайханы гар утас руу залгахад утсаа авахгуй тасдаад байсан. Тэгээд би Б************ эгчийн гар утас руу залгаад хаана байгаа талаар асуухад Өлзийсайхан бид хоёр хамт Өсөхөөгийн гэрт нь байна гэсэн...Би эхнэр Өлзийсайханыг авах гээд Өсөхөө гэгчийн гэрт нь очсон. Өсөхөөгийн бүтэн нэрийг мэдэхгүй байна /гэрт нь очиход Б**********, Өлзийсайхан нар халамцуу архи уусан байдалтай байсан гэхдээ гэрт нь архи уусан зүйл ажиглагдаагүй. Би эхнэр Өлзийсайханыг явъя гэртээ харьяа гэж хэлсэн, энэ үед Өсөхөөгийн дүү нь танихгүй эрэгтэй хүн Б*********тай гэрийн гадна маргалдаад байсан би гэрт дотор эхнэр Өлзийсайхантай хамт байсан гэрээс гарч ирэхэд Өсөхөөгийн ээж дүү Б*********** нар маргалдсан байдалтай байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн.. *********эн гэж хүнд хэрхэн зодуулсан талаар би хараагүй тухайн үед гэрт дотор байсан. Намайг гэрээс гарч ирэхэд Б********** зодуулсан байдалтай байсан. Б**********сүүлд надад ямар нэгэн тайлбар хэлээгүй...Хэрүүл маргаан болох үед Өсөхөө гэртээ байсан. Дээрх үйл явдлыг надтай адилхан хараагүй...Өлзийсайхан тухайн үед Б********** зодуулж байхыг харсан байхаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хууда/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаартай "... Д.Б**********ны биед тархины доргилт, гурван шүд унасан, дээд уруулын цус хуралт гэмтэл үүсчээ... Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 21-22-р хуудас/,

Гэрч Б.Тогосмаагийн “...Би Отгоны А********* гэх хүнийг зүс танина Ханбогд сумын иргэн гэдгээр нь танина бусдаар ах дүү төрөл садангийн холбоо байхгүй, Дорлигсүрэнгийн Б********* гэх хүнийг мөн зүс танина, ах дүү төрөл садангиин холбоо байхгүй...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ханбогд сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан, энэ өдөр 20 цаг 20 минутын орчимд Б**********гэх эмэгтэй хүн хүүхдийн хамт ирж үзлэг хийлгэсэн. Б********** гэгчид үзлэг хийхэд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, амнаас архи үнэртэж байсан. Тухайн үзүүлэгчээс юу болсон талаар асуухад цагаан сарын баярын өдрөөр буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчимд очсон айлынхаа хүнд цохиулсан гэсэн тайлбар хэлж байсан...Үзлэг хийхэд: Тухайн Б*********ны биед байдал дунд, амин үзүүлэлт хэвийн, байсан. хэсэг газрын үзлэгт дээд уруул хавдартай, уруулын дотор хэсэгт хөхрөлт үүссэн байдалтай, үүдэн 3 шүд бага зэрэг хөдөлгөөнтэй шинэ гэмтэл байсан, ингээд би буйл болон зөөлөн эдийн гэмтэл гэсэн оноштой тавьсан тэгээд өвчин намдаах эм зөвлөөд, уруул хөхөрсөн, шүд хөдөлсөн байхаар нь ариутгалын тамиданаар амаа зайлах ёстой, өвчин намдаах эм уух, шүдний эмчид үзүүлэх зөвлөгөө өгөөд картанд бичилт хийгээд өгч явуулсан...Би шүдний эмч биш болохоор шүдний дугаарыг картад тусгаагүй, миний санаж байгаагаар дээд үүдэн 2 шүд тэрийн баруун талын шүд хөдөлгөөнтэй байсан. Тэгээд үүдэн 3 гэж картад тусгасан. Тухайн үед зураг авч баримтжуулсан зүйл байхгүй...Д.Б*********ны биед өөр гэмтэл илрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 79-р хуудас/,

Гэрч Ч.Ганзоригийн "...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ерөнхий жижүүрийн цагдаагийн ахлах дэслэгч Э.Буяннэмэхийн хамт дуудлага мэдээлэлд ажилласан. Тухайн үед дуудлагаар очсон хаягийг санахгүй байна гэхдээ уг хаягт амьдардаг Цэцэгмаа гэх нэртэй айлынд очсон байдаг...Дуудлагын дагуу очиход  танихгүй 2-3 эмэгтэй хоорондоо хэрүүл маргаан хийсэн бололтой байсан бөгөөд танихгүй эмэгтэй зодуулсан гэх Д.Б*********** гэх эмэгтэй нь уруулын дотор хэсгээс цус гарсан байдалтай, өөр ил харагдах шарх сорвигүй байсан, хэн хэн зодсон талаар асуухад Цэцэгмаагийн хүүхэд нь намайг түлхсэн, цохисон гэж ярьж байсан, тухайн Цэцэгмаагийн хүүхэд нь гэх эрэгтэй хүн байсан бөгөөд тухайн залуу би наад эмэгтэйг чинь түлхэж цохиогүй худлаа ярьсан байна гэсэн тайлбар хэлж байсан. Тухайн үед Д.Б*********** согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тэгээд эмнэлэгт үзүүлнэ, цагдаад хандана гэсэн тайлбар хэлэхээр нь би Д.Б********** гэгчтэй хамт явж байсан, Баатар, Өлзийсайхан нарыг дахин согтууруулах ундаа хэрэглэх байх гэж бодоод ар гэрт нь хүлээлгэж өгсөн...Д.Б**********д өөр хүн ямар нэгэн халдсан талаар хэлээгүй, Д.Б************ тайлбар хэлэхдээ Цэцэгмаа гэх хүний энэ эрэгтэй залуу миний биед халдсан гэх тайлбар хэлж байсан...О.А**********ын биед ил харагдах гэмтэл шарх учирсан байгаа харагдаагүй, А************ нь Б**********ныг зодсон гэх тайлбар хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

2023.08.31-ний өдрийн дахин өгсөн “...Тухайн өдөр би ерөнхий жижүүрийн хамт дуудлага мэдээлэлд ажиллаад тухайн дуудлага мэдээлэл өгсөн айлын хашаанд очиход согтуу хүмүүс хоорондоо маргалдсан байдалтай байсан тэгэхээр хэрүүл маргааныг таслан зогсоож, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хүмүүсийг тухайн айлын хашаанаас авч яваад цагдаагийн тасагт эрүүлжүүлэх саатуулах байр байх учир тэдгээр хүмүүсийг Баатар гэх айлынд хүргэж өгөөд дахин согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, зодуулсан гэж ярьж байсан эмэгтэйг эмнэлгийн байгууллагад үзүүлэх, хэрэглэсэн архи согтууруулах ундаа гарсны дараа цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтантай уулзах талаар зөвлөгөө өгч ажилласан, тухайн өдөр болж байгаа хэрүүл маргааныг таслан зогсоож ажилласан, тухайн үед нь бүртгэлд авсан зүйл байхгүй ээ...Цэцэгмаа гэх хүний хүүхэд болох О.А*******ын хамраас цус гарсан зүйл харагдаагүй ээ. Ил харагдаж гэмтэл шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 174-р хуудас/,

Т.Цэцэгмаагийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 159-160-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 731 дугаартай “Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Д.Б**ны биед хийсэн №100 дугаартай дүгнэлтийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь үндэслэлтэй байна...Д.Б********ны биед хийсэн үзлэгээр баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүдтэй /11,12,21-р шүд/ байна. Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн №100 дугаартай дүгнэлтийн үзлэгээр 11,12,13 буюу баруун дээд 1,2,3-р шүд суларсан, сууриараа ганхсан гэсэн нь шүдний байрлалын хувьд зөрүүтэй байна...Д.Б**********ны биед баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүд /11,12,21- р шүдний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн №100 дугаартай дүгнэлтийн  үзлэгийн хэсгээс тархи доргилт гэмтэл тогтоогдохгүй байна...Тогтоогдсон шүдний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 165-167-р хуудас/,

Гэрч О.Шинэжаргалын “...манай ээж Цэцэгмаа битгий маргалдаад бай гарцгаа гээд гэрээс гаргасан чинь Баатар Өлийсайхан гэх хүмүүс манай гэрт маргалдаад үлдсэн Болорцагаан гэх хүн пиво бариад гарсан. Тэгээд гадаа байж байгаад бас маргалдаан болоод нөгөө эмэгтэй манай ээжийг гичий гэж дуудаад чи юу вэ гээд байсан тэгсэн чинь манай дүү А************ манай яагаад ээжийг гичий гээд байгаан чи өөрөө ч гэсэн ийм ээж үгүй юу гэсэн чинь манай дүүг Болорцагаан гэх эмэгтэй ам руу цохичихсон тэгээд дүүгийн хамарнаас цус гарсан, тэгээд А********** Б**** гэх хүнийг түлхсэн Б******* гэх хүн унаагүй ээ. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа дуудаад цагдаа ирсэн чинь Б********** гэх хүн миний шүд унчихлаа гэсэн тэгээд цагдаа унасан шүд чинь хаана байна гэсэн чинь Б********** дугарахгүй байсан. Тэгээд цагдаа тэнд байсан хүмүүсийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 173-р хуудас/,

Яллагдагч О.А***********ын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дахин өгсөн “...тухайн үед би тэр зургаа Удвалцэцэг гээд хамаатны эгчийнхээ Солонгос нэртэй фейсбүүк хаяг руу явуулсан. Гэвч Удвалцэцэг эгч ийм муухай зураг бичлэгээр чинь би яахав дээ энэ чинь архи уучихсан эмэгтэй хүн байна шдээ цаггдаад өгөөд яахав дээ гээд устгачихсан байсан. Тэгээд эгчийн фейсбүүкээс тухайн зураг, бичлэгийг харах боломжгүй болсон. Гэхдээ тэр өдөр ээж Т.Цэцэгмаагийн Tsemaa Tsegii гэх фейсбүүк хаяг руу явуулсан тэгэхэд ээж тухайн бичлэгийг хадгалж аваад өөрийнхөө фейсбүүк хаяг руугаа явуулсан байсан...тухайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гар утсандаа үзлэг хийлгээгүй шалтгаан бол би 2023 оны 04 дүгээр сарын эхээр өөрийн барьж байсан гар утсаа шинэ утсаар сольсон тийм учраас миний шинэ утсанд тухайн үеийн зураг, бичлэг байхгүй учир би гар утсандаа үзлэг хийлгээгүй ээ. Харин ээж Т.Цэцэгмаагийн фейсбүүк чатанд болон гар утсан дээр байсан учраас ээж Цэцэгмаагийн гар утсанд үзлэг хийлгэсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 179-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.А********нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Баян-Хөөврийн 1076 тоот хашаанд дотор Д.Б********тай үл ялих зүйлээр маргалдаж түлхэж унаган нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас тархины баруун дээд 1,2, зүүн дээд 1-р шүд /11,12,21-р шүд/-ний сулрал, дээд уруулд цус хуралт гэмтэл үүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.  

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байгаа. Учир нь хэрэгт авагдсан үйл баримтаас харахад О.А*******ын сэтгэл санаа цочрон давчдаж Д.Б*******ны биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдохгүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй  гэж дүгнэв.

Иймд  шүүгдэгч О.А**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Б********* нь шүүгдэгчээс шүдний эмчилгээний төлбөрт 1,170,000 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А***********аас 1.170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б**********нд олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Т.С********ос эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.А***********ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-д заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн О.А********нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлоо сайн дураараа нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О.А********нь цагдан хоригдсон хоноггүй, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэргийн хамт хадгалах, Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцоогүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч О.А*********д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс О.А*********д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн талаар дурдсан хохирогчийн зүй бус үйлдлээс болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэгдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор заасан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход хохирол төлбөрөө төлөхөө А**********ын зүгээс илэрхийлсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэх бүрэн боломж тогтоогдож байгаа учраас түүнд зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.А***********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн хууль бус буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А*********д500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.А********нь  оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н******* овогт О.А**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А*********д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.А**********аас 1.170.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б***********д олгосугай.

           6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.p

 

 

ДАРГАЛАГЧ                                           Д.БАТТУЛГА