| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0189/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
2023 09 20 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2330000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.
Нэг. Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Их Засаг Олон Улсын Их сургуулийн “Рояал академи”-ийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Хужирбулан” 4 дүгээр хэсэг 26 дугаар гудамж, 1674 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛМ01260319 регистрийн дугаартай, Хатгин овогт Бямбажавын Сайнболд.
Хоёр. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 3 дугаар хилийн заставд харуулын дарга, нохой хөтлөгч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг Цагаан овоо гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛМ91110211 регистрийн дугаартай, Сартуул овогт Эрдэнэ-Очрын Цэрэнбямба.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Сайнболд шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын шатанд тохирсон ялыг оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Цэрэнбямба шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын шатанд тохирсон ялыг оногдуулж өгнө үү гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Сайнболд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт байх “Найс” баарны гадна 2023 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Цэрэнбямбатай харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун чих зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Э.Цэрэнбямба нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт байх “Найс” баарны гадна 2023 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Сайнболдтой харилцан зодолдож, улмаар түүний эрүүл мэндэд хамар ясны зөрөөтэй хугарал, хамар 2 нүдний дотор өнцөг, зовхи, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/ хохирогч Б.Сайнболдын мэдүүлэг /хх-ийн 7-8х/, хохирогч Э.Цэрэнбямбын мэдүүлэг /хх-ийн 12-13х/, гэрч Б.Буянхишигийн мэдүүлэг /хх-ийн 16-17х/, гэрч Э.Цэдэндамбын мэдүүлэг /хх-ийн 20-21х/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч А.Болор-Эрдэнийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн №299 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28х/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч А.Болор-Эрдэнийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн №300 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38х/, Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нар нь зардал гаргуулаагүй гэх албан тоот /хх-ийн 71-73х/, шүүгдэгч Б.Сайнболдын мэдүүлэг /хх-ийн 52-53х/, шүүгдэгч Э.Цэрэнбямбын мэдүүлэг /хх-ийн 62-63х/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Сайнболдын хохирогч Э.Цэрэнбямбатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чих зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
шүүгдэгч Э.Цэрэнбямбын хохирогч Б.Сайнболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хамар ясны зөрөөтэй хугарал, хамар 2 нүдний дотор өнцөг, зовхи, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нар прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “надад гаргах гомдол санал байхгүй” гэсэн тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин ургийн овогтой Бямбажавын Сайнболд, Сартуул ургийн овогтой Эрдэнэ-Очрын Цэрэнбямба нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарыг тус бүр 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарт оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нар дээрх торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нар тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Сайнболд, Э.Цэрэнбямба нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР