Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

- шүүгдэгч Н.Батбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Намхайн Батбилэгт холбогдох Эрүүгийн 201719000011 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1977 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6 эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1-р багийн Яргайт 2-4 тоотод оршин суух хаягтай 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгэгдэж 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үлдэх 1 жил 7 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан Алаг адуун овгийн Намхай овогтой Батбилэг /РД:НИ74121118/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Батбилэг нь Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1-р багийн төвд 2016-оны 12-р сарын 30- ны шөнө иргэн М.Хүрэлбаатарыг архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ хувийн таамаржгүй харьцааны улмаас хэрэлдэж маргалдаж байгаад Н.Батбилэг нь М.Хүрэлбаатарын толгойн тус газар архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Батбилэг нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй” гэв. 

  Хохирогч М.Хүрэлбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 онэы 12-р сарын 30-ны орой 20 цагийн орчим хөдөөнөөс сумын төв орж соёлын төвд болж байсан... Сандал байхгүй гээд үүд орчим сууж байтал хүмүүс хоол унд байхгүй гараад явахаар нь ширээн дээр очиж Батбилэгийн хажууд суусан. Батбилэгтэй мэнд  мэдээд сууж байтал Батбилэг хэний ч ууж байсан юм урдаа байсан аяганд ууж байсан пивоноос хийж өгөхөөр нь сэжиг төрөөд угаагүй байж байтал нэг нь задлаагүй лаазтай пиво өгөхөөр нь пиво задлаад нэг балагчихаад Батбилэгтэй ойр зуурын юм ярьж байгаад танайхаар ойрд орж чадсангүй хоёр хүүхэд дээр чинь тэгэж байгаад орноо гэж хэлсэн.... хүүхдэд хоёр адуу өгөх юм байна даа гэж хэлэхээр нь чи юу амандаа орсон юмаа ярьдаг юм бэ гэж хэлтэл танайхан өгч чадахгүй муусайн гуйлагчин гэхээр нь танайхан баян хүн харахаараа долигнож ядуу хүн харахаараа дорж үзэж явдаг гэж хэлтэл ширээн дээр байсан архины шил аваад толгой руу цохьсон... ” /хх-12-14 тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн : “...2016 оны 12-р сарын 30-ны 21 цагийн орчим уяачдын баяр сумын төвд байрлах 2 давхарт болсон. Хүмүүс цуглаад баяр эхэлсэн. Нэг харсан чинь Хүрэлбаатар Батбилэг хоёр барилцаад авчихсан харагдсан. Ойр орчим сууж байсан хүмүүс салгаж байгаа харагдсан... ”/хх-16 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Я.Аняаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2016 оны 12-р сарын 30-31-ний шилжих шөнө Майн овогтой Хүрэлбаатар нь согтуу хальтарч унаад толгойгоо хагалсан гэж эрүүл мэндийн төвд орж ирсэн. Үзлэг хийхэд толгойн орой хэсэгт 6-7 см орчим урттай, гүн нь 0,2 мм хэмжээтэй язарсан шархтай байсан. Хүрэлбаатар нь нилээн согтуу гоожуур луу толгойг нь тонгойлгож байгаад цусыг нь цэвэрлэхэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Хүрэлбаатарын толгойд 3 оёдол тавьсан... ”/хх-17 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Амарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Батбилэг нь ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хир хэмжээндээ тааруулж хэрэглэж явдаг... ”/хх-18 тал/ гэх мэдүүлэг,

 

 Төв аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн №25 дугаар дүгнэлтэнд

- М.Хүрэлбаатарын биед толгойд язарсан шархт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт /хх-20 тал/,

- Үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-21 тал/,

- Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-32 тал/, 

- шүүгдэгч Н.Батбилэгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-25 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-29- тал/,

 

- Шүүгдэгч Н.Батбилэг нь “ 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгэгдэж 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үлдэх 1 жил 7 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан ” гэх лавлагаа /хх-30 тал/ зэргийг шинжлэн судлав.

     

Шүүгдэгч Н.Батбилэг нь Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1-р багийн төвд 2016-оны 12-р сарын 30- ны шөнө иргэн М.Хүрэлбаатарыг архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ хувийн таамаржгүй харьцааны улмаас хэрэлдэж маргалдаж байгаад Н.Батбилэг нь М.Хүрэлбаатарын толгойн тус газар архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч М.Хүрэлбаатарын “хүүхдэд хоёр адуу өгөх юм байна даа гэж хэлэхээр нь чи юу амандаа орсон юмаа ярьдаг юм бэ гэж хэлтэл танайхан өгч чадахгүй муусайн гуйлагчин гэхээр нь танайхан баян хүн харахаараа долигнож ядуу хүн харахаараа дорж үзэж явдаг гэж хэлтэл ширээн дээр байсан архины шил аваад толгой руу цохьсон” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн №25 дугаар дүгнэлтэнд: М.Хүрэлбаатарын биед толгойд язарсан шархт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт, гэрч Р.Алтанцэцэг, Ж.Нармандах, Я.Аня, М.Амар нарын мэдүүлэг болон шүүгдэгч Н.Батбилэгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Батбилэг нь 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгэгдэж 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үлдэх 1 жил 7 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор дахин гэмт хэрэг шинээр үйлдээгүй” байх тул ялтай байдал арилсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч М.Хүрэлбаатар нь шүүгдэгч Н.Батбилэгтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Н.Батбилэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.