Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0375

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0375

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Э ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар.

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Тус компанийн ашигт малтмалын хайгуулын XB-01 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Д.Л, гэрч Д.Д, Н.У, Н.Ч нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Э ХХК нь 2007 оноос Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт Г******* нэртэй 9283.38 гектар  бүхий   ашигт   малтмалын   хайгуулын  ХВ-01  дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байтал Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар тогтоол гарч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт  орших  Т*******,  Т*******  *******ын  нурууны  652527.98  га  газар  бүхий

 талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авсан нь манай хайгуулын талбайн 90 орчим хувийг хамрагдаж, улсын нөөцөд бүртгэгдсэн, үүнээс 3 сар гаруйн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын 35 дугаар тогтоолоор: Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт орших Т*******, Т******* *******ын нурууны талбайг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь манай эзэмшлийн хайгуулын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл биднээс үл хамааран төрийн мэдэлд очсон байдаг.

          Бид тус хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтыг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хийлгэх үүрэгтэй байсан хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 512 дугаар тогтоолоор “нөөцөд”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар “улсын тусгай хамгаалалтад” тус тус авснаар бидний эзэмшлийн ХВ-01 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших, сунгуулах боломжгүй болж төрийн мэдэлд очсоныг дурдах нь зүйтэй.

          Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олг******* талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, 11 дүгээр зүйлийн 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг хуульчлан тогтоож өгсөн байна.

          Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заажээ.

          Тиймээс бид тухайн шийдвэрийг гаргасан Монгол Улсын Засгийн газрыг нэхэмжлэгчийн хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хамтран хариуцагчаар тодотгож байна.

          Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7723 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу аж ахуй нэгжид нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулж байна.

 Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн олговроор хэлэлцэн тохиролцож, олгох аргачлал, жишиг болгох шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хүсэлтээ бэлтгэн ирүүлэхийг Э ХХК-прокурор албан ёсоор мэдэгдсэн байна. /Энэхүү албан тоотод дурдагдсан Засгийн газрын тогтоол болон Улсын Их Хурлын тогтоол зөвхөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт хамаарал бүхий тогтоол юм/.

          Манай компанийн зүгээс дээрх хууль, журамд заасны дагуу шаардлагатай материалуудын бүрдлийг хангуулж, мэдэгдлийн хариуг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/11 дүгээр албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.

          Гэтэл Монгол Улсын Засгийн газар болон түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “...нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, түүнчлэн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Засгийн газарт уламжлалгүй өнөөдрийг хүрсэн.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-01 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүдийг гаргахыг даалгаж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Э ХХК 2007 оноос Өмнөговь аймгийн Гурван тэс суманд Г******* нэртэй газарт 9291.38 га газарт ашигт малтмалын хайгуулын ХВ01 дугаартай гэрчилгээг эзэмшиж хууль ёсны ажиллагаа явуулж байхад Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаартай тогтоол гарч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт орших Т******* т******* *******ын нурууны 652657.98 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авсан нь манай хайгуулын талбайн 90 хувь хамрагдаж улсын нөөцөд бүртгэгдсэн. Үүнээс 3 сарын дараагаар буюу 2016 оны 4 сарын 14-ний өдрийн Монгол Улсын Их хурлын 35 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Гурван тэс

 

 суманд орших Т******* т******* *******ын нуруу байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь манай эзэмшлийн хайгуулын хүчин төгөлдөр зөвшөөрөл биднээс үл хамаарч бүхэлдээ төрийн мэдэлд орсон байдаг. Бид тус хайгуулын зөвшөөрлийн сунгалтыг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хийлгэх үүрэгтэй байсан хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Монгол Улсын Засгийн газар 512 дугаартай тогтоолоор нөөцөд авсан. Мөн Монгол Улсын Их хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар бидний эзэмшлийн 01ХВ хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших сунгуулах боломжгүй болж төрийн мэдэлд бүхэлдээ очсон. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олг******* талбайг Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлснийг нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролдсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн талбай болон энэ хуулийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх хэсэгт бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох гэж Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг хуульчлан тогтоож өгсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан. Тиймээс тухайн шийдвэрийг гаргасан Монгол Улсын Засгийн газрыг нэхэмжлэгч хариуцагчаар тодотгож оруулсан. Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7723 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол, Улсын Их хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу аж ахуй нэгжид нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулж байна. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн олговроор хэлэлцэн тохиролцож олгох арга, жишиг болгон шалгуур үзүүлэлтийн дагуу хүсэлтэй бэлтгэн ирүүлэхийг Э ХХК-нд албан ёсоор мэдэгдсэн. Энэхүү тоотод дурдагдсан мэдэгдлийн хүрээнд Э ХХК тухайн заасан хугацаанд нь хүсэлтэй хүргүүлсэн. Уг хүсэлт нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/11 тоот албан бичгээр явсан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар Э  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 01ХВ  тусгай   зөвшөөрөл   бүхий   талбайг   төр   мэдэлдээ  шилжүүлэн  авсан  нөхөх

 

олговорт улсын төсвийн хөрөнгийн хөрөнгөөр бүртгэгдсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал газрын тосны газар Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхгүй болон Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохын тогтоож холбогдох шийдвэрийг даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт төрөөс зөрчигдсөн эрхийг сэргээж эдлүүлэх үүргийг төр хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл төр нь зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн хуулийн үүрэг байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдүүдийн эрхийг тогтоож өгсний дотор төрөөс тодорхой хэмжээний дотор тусгай хэрэгцээнд авах талаар хуульд зохицуулж өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаартай тогтоолоор хилийн зааг тусгай зөвшөөрлийг цэгцлэх зорилгоор нөөцөд авсан байгаа. Нөөцөд авмагцаа ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй байхыг албан бичгээр мэдэгдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/65 дугаартай албан бичиг байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдэх гэдэг нь бүгд хамаарч байгаа. Тусгай зөвшөөрөл сунгах тухай ойлголт, тусгай зөвшөөрлийн талбай дээр үйл ажиллагаа явуулахгүй тухай гэж ойлгоно, тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн байгууллагаас ямар нэгэн үйлдэл үйл ажиллагаа явуулахгүй тухай ойлголт бүгд хамаарч байгаа. Ийм үйл ажиллагаа явагдсаны дараа нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн хугацаа 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусах ёстой байсан. Тусгай зөвшөөрлийг төрөөс нөөцөд аваад ашигт малтмалын газраас албан бичиг ирсэн үр дагавар нь нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлгүй болсон байгаа. Үүний тод жишээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн. Газрыг нөөцөд авсан талаар нэг бүрчлэн нарийн хуульчилсан байгаа. Нөөцөд авсны дараа 2017 онд Засгийн газрын тогтоолоор дахин нөөцөд авсан. Дархан цаазад газар болгоод Их хурлын тогтоол гарснаар нөөцөд авах бүрэн эрх бүрдсэн. 2019 оны 11 дүгээр сард хоёр удаа албан бичгээр нөхөн олговор олгоно хүсэлтээ ирүүл гэсэн бичиг явуулчхаад ажлын хэсэг ажиллаад нөхөн олговор олгохоор бэлэн болсны дараа олгох байсан гэж шүүхэд илт үндэсгүй тайлбар гаргаж байгаа. Төрийн захиргааны байгууллагаас хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байгаа. Э******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон учраас нөхөн олговор олгох боломжгүй гэсэн зүйл хэлээд байгаа. Тэгэхээр Засгийн газрын 512 дугаартай тогтоолоор авснаас хойш тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой хугацаа зогсон. Иргэний хуульд хугацаа ямар тохиолдолд зогсох талаар заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.8, 14.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэхгүй байгаа.

 Нөөцөд авсан хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчих юм бол сунгана шүү, үргэлжлүүлнэ шүү гэсэн заалт байхгүй боловч агуулгаараа сунгаж тооцогдох байгаа. Тусгай зөвшөөрлийг эзэмшдэг этгээдэд үргэлжлүүлэх эдлүүлэхдээ тусгай зөвшөөрлийн нөөцөд байсан хугацааг сунгаж тооцно гэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9  дэх хэсэгт зааснаар сунгана гэж заасан байгаа. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олг******* талбайд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөөцөд байгаа газраас өгч болно гэж байгаа нь бүгдээрээ байгал орчны аюулгүй байдалтай хамааралтай. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлын ангид авч үзэх боломжгүй. Хуулийг илт ард түмний эсрэг юм шиг тайлбарлаж хэрэглэж байгаа төрийн захиргааны байгууллага байж болохгүй. Анхнаасаа нөхөх олговор олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргачхаад хэнээс болсон гэмээр, юунаас болсон нь тодорхойгүй татгалзаж байгаа эс үйлдэхүй байна. Яагаад Засгийн газарт уламжлах ёстой гэхээр Ашигт малтмалын газар Засгийн газарт уламжлахгүй бол Засгийн газар энэ асуудлыг шийдэхгүй. Ашигт малтмалын газар энэ үйлдлийг хийж байж Засгийн газарт өргөн мэдүүлэхгүй байна гэж үзэж хариуцагчаар татсан. Өргөн мэдүүлсэн тохиолдолд Засгийн газар тодорхой шийдвэр гарна. Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж нөөцөд авах асуудлыг үүргээ хүлээх үндэслэлтэй. Эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн учраас нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэн хангаж өгнө үү.

Нотлох баримт судалсантай холбогдуулан хэлэхэд нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн талаар итгэлтэй байна. Ашигт малтмалын төлбөрийг төлж, төлөвлөгөөгөө жил болгон гаргаж байсан. Эрх бүхий этгээд нь өөрөө Засгийн газрын  512 дугаартай, Их хурлын 35, 91 дугаартай тогтоолоос Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөн олговор авах ёстой байна. Бид нарын хувьд нөхөн олговор яаж авах талаар шүүхийн шийдвэрийн дараа яаж авах талаар хариуцагч талтай ярилцаж байгаад авах боломжтой. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаанд нөхөн олговор олгох хугацаа дууссан. Бид нарын зүгээс хандах ёстой байгууллагад хандсан. Бид нар үгүй гэж хариулснаар эс үйлдэхгүй биш. Тиймээс эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Анхан шатны байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа гэх боловч тодорхой үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй байна” гэв.

          Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Э ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-01 дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн

 

 хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүдийг гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

          Нэг. Төрийн захиргааны байгууллага Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших “Г*******” нэртэй 9283.38 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2007 оны 4 дүгээр сарын 30-ны өдөх Э ХХК-д олгожээ.

          Э ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс /тухайн үеийн нэрээр/ гаргаагүй тул уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна.

          Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олг******* талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж хуульчилсан.

          Э ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй байх тул дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн нөхөх олговор авах эрхгүй бөгөөд уг аж ахуй нэгжид Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтыг үндэслэн нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

          Гурав. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт орших Т*******, Т******* *******ын нурууны 652527,98 га газар бүхий талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авч шийдвэрлэсэн. Энэ тогтоолын үйлчлэх хугацаа дуусгавар болжээ.

          Дөрөв. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор “Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийн тогтвортой хадгалах, устгах  аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Т******* Т******* *******ын  нурууг  байгалийн

 

нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад”  авсан.

          Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл” эмхтгэлд  нийтэлнэ” гэж заасны дагуу дээр дурдсан тогтоол 2016 оны оны “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 15 дугаарт хэвлэгдэн гарч хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Өмнө өгч байсан тайлбараа дэмжиж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байгаа. Энэ асуудал Ашигт малтмалын газрын тосны газарт хамааралгүй. Ашигт малтмал газрын тосны газар бол төрийн захиргааны байгууллага. Ашигт малтмалын тухай хууль дээр Ашигт малтмалын газрын тосны газар тусгай хэрэгцээнд авсныг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт уламжилна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу ажлын хэсэг байгуулаад энэ ажлын хэсэг тодорхой тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай уулзаад саналын аваад яавал болж бүтэх талаар асуугаад хэрэгжээд явж байгаа юм шиг байгаа юм. Төрийн захиргааны төв байгууллага энэ асуудлыг уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд уламжилсан. Үүний дагуу журам заавар батлуулахаар ажиллаж байгаа. Төрийн захиргааны байгууллага өөрт оногдсон үүргээ биелүүлж ажиллаж байгаа. Уламжлахаар буюу төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу аж ахуй нэгжүүдтэй уулзаад саналыг аваад бичиг баримтыг бүрдүүлээд уламжлахаар ажиллаж байгаа. Мөн төрийн захиргааны байгууллагаас заавар журам баталж байж энэ асуудлыг шийдвэрлэгдсэний дагуу журам зааврыг бэлэн болгочхоод төрийн захиргааны байгууллагад хандсан. Ашигт малтмал газрын тосны газарт ямар нэгэн эс үйлдэхгүй байхгүй. Тиймээс ашигт малтмал газрын тосны газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XB-01 тоот тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-т заасны дагуу Засгийн газарт холбогдуулан нэхэмжилснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          1. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т Засгийн газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олг******* талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэ н авч  нөхөх   олговрын   асуудлыг

 

шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж заасан.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх хуулийн заалт нь Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд “үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах” зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авах үед хэрэглэхээр заасан зохицуулалт юм.

Гэвч, Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолын зорилго Ашигт малтмалын тухай хуулийн 13.1.1-д заасан “тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилго”-оор 3 жилийн хугацаатай хэрэгжсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоол нь өнөөдөр эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14.9-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг нөөцөд авсан талбайтай давхардах өөрийн тусгай зөвшөөрлийн эзэмшилд хамаарах талбайд үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй юм. Иймд, Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолыг үндэслэн нөхөх олговор нэхэмжлэх үндэслэлгүй байна.

2/ Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоолоор Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн Унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Т*******, Т******* *******ын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь УИХ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр юм.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцсан өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т зааснаар нөхөх  олговор авах эрх нь нээлттэй бөгөөд энэ эрхийг хангах асуудлаар хариуцагч маргаагүй болно

Харин нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасныг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа нь төрийн байгууллагын хувьд хэрэгжүүлэх боломжгүй, хууль зөрчсөн үйлдэл хийхийг шаардсан шаардлага байна. Төр нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хууль дээдлэх зарчмыг баримтлахыг заасан. Энэ ч агуулгаар хуулиар эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-ын зорилго нь тодорхой бөгөөд "төрөөс үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд талбайг шилжүүлэн авсан” тохиолдолд хэрэгжих заалт болно. Харин нэхэмжлэгчийн эзэмшлийн талбай нь төрөөс байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх, соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор талбайг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Иймд, нэхэмжлэгчээс шаардсан талбайг дүйцүүлэн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. маргаагүй болно” гэжээ.

Хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Өмнөх гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах болохгүй болсон талаар Засгийн газарт хандсан зүйл байхгүй. Тийм учраас Засгийн газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тайлбарт дурдагдсанаар 512 дугаар тогтоол гарснаас хойш 5 сарын хугацаатай үргэлжилж 3 дахь удаагийн сунгалт нь дуусан ёстой байсан  тусгай зөвшөөрөл байгаа. Сунгуулаагүй байсан зөвшөөрлийг нөөцөд авсан учраас сунгуулаагүй гэсэн тайлбарыг хэлж байна. Тухайн үед нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулах нь нээлттэй байсан. Улсын их хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсантай холбоотой Засгийн газарт даалгасан байгаа. Үүнийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор хилийн заагийг баталсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хугацаанд хүсэлтээ гаргах нь нээлттэй байсан. 2017 оны 91-р тогтоол гарснаар өмнө эзэмшиж байсан газар нь давхцаж байгаа. Улсын Их хурлын 35 дугаартай тогтоол нэхэмжлэгчид халдсан зүйл огт байхгүй. Та бүхэн уг тогтоолыг дахин сайн хараарай. Үндсэн нөөцөд авах үед 5 сарын өмнө авсан. 2007 оноос хойш 3 жилээр 3 удаа сунгасан дахин ашиглах хугацаагаар болсон байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дурдагдаж байгаа зүйлээс өөр зүйлээр ашиглаж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндэс дээр дүйцүүлж өгөх байгаа.

Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдийн зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Эс үйлдэхүй байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох талаар яригдахад тусгай зөвшөөрөл хуулийн хүчинтэй байх явцад нөхөн олговор олгох боломжтой. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт зааснаар давуу эрх эдэлнэ гэж  байгаа. Үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүсэлтэй гаргаад явах боломжтой байх боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Нөгөө талаараа хүсэлт гаргах эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан үүрэг болж байна. Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй байхад тусгай зөвшөөрлийг цуцлах үр дагавар бол үүсдэг байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тусгайлсан тайлбар байхгүй” гэв.

 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М тус компанийн ашигт малтмалын хайгуулын XB-01 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19-д зааснаар тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас нөхөх олговор олгох  байдлаар эрдсийн хуримтлал бүхий талбай олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж Монгол улсын Засгийн газарт, харин нөхөх олговор олгох асуудлыг Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Анх А ХХК-д олг******* Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Г******* нэртэй 9291 гектар бүхий талбайг “Эрх худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 1612 дугаар шийдвэрээр[1] нэхэмжлэгч Э ХХК-д шилжүүлж бүртгэжээ.

Ийнхүү дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч компани маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж байх явцад буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 512 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Т*******, т******* *******ын нурууны 652527.98 га талбайг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авснаар уг тогтоолын хавсралтын хилийн зааг тогто******* талбайн солбицолд нэхэмжлэгч компанийн эзэмшил бүхий талбайн 90 хувь нь хэсэгчлэн, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 35 дугаар тогтоол, энэ тогтоолын дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг тогто******* Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор тус компанийн эзэмшил бүхий талбай бүхэлдээ тус тус хамрагдсан байна.

УИХ-ын болон Засгийн газрын дээрх тогтоолуудын үйлчлэлээр Э ХХК-ийн  тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзэмших эрх хязгаарлалтад орж үйл ажиллагаа зогссон бөгөөд  төр нэгэнт маргаан бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан бол нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн дагуу компани нөхөх олговор авах эрхтэй гэж маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно:”, 13.1.1-д “тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх;” гэж заасны дагуу энэ эрх Засгийн газарт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Улсын Их хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, энэ зүйлийн 1-д “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох;”, мөн зүйлийн 2-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах...” гэж хуульчилсны дагуу энэ бүрэн эрх УИХ –д тус тус олгогджээ.

Ийнхүү тусгай зөвшөөрөл бүхий талбай УИХ болон Засгийн газрын шийдвэрээр нөөцөд болон тусгай хамгаалалтад авсан тохиолдолд уг тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор хэрхэн олгох асуудал мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зохицуулагдана.

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 11.1.19-д зааснаар нөхөх олговор авах эрхтэй бөгөөд Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газар өөрт олгогдсон үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж маргасан.

Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд хариуцагч Засгийн газар түүний хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгч компанид нөхөх олговор олгох асуудлаар эс үйлдэхүй гаргаж хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олг******* талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.”, 11 дүгээр зүйлийн 1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 11.1.13-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;”, 26 дугаар зүйлийн 26.9-д “улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогто******* талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно.” гэж тус тус зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч Э ХХК-ийн 1Х дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайг Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд авсан  бөгөөд

 

энэ хугацаа үйлчилж байхад буюу 2016 оны 04 дүгээр сард УИХ-ын тогтоолоор бүхэлд нь байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Ингэхдээ УИХ-ын 35 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Засгийн газарт даалгаж.” шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтооход нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий 9291 гектар талбай бүхэлдээ хамрагдсан байна.

УИХ-ын болон Засгийн газрын дээрх тогтоолуудын үндэслэлээс харахад маргаан бүхий талбайг тодорхой хугацаагаар хэсэгчлэн нөөцөд, түүнчлэн байгалийн нөөц газрын ангиллаар хамгаалалтад авсан нь хуулийн 9.1.13-д зааснаар нөхөх олговор авах зохицуулалтад хамаарахааргүй байна.

Өөрөөр хэлбэл хуулийн 9.1.13-д заасан үндэслэлээр төрийн мэдэлд шилжсэн тохиолдолд мөн хуулийн 26.9-д заасан талбайгаас  тусгай зөвшөөрөл олгоход энэ хэргийн үйл баримтаар тогтоогдсон “....ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор 3 жилийн хугацаагаар нөөцөд, байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.” зэрэг нөхцөлүүд орохооргүй байна.

Тодруулбал Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолын үйлчлэл дууссан, эрх зүйн үр дагаваргүй болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой шалгуурын дагуу 3 жилийн хугацаанд нөөцөд авсан үндэслэлээр нөхөх олговор авах шаардах эрх үүсэхгүй.

Түүнчлэн дээрх 512 дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий 9291 гектар талбай бүхэлдээ бус нийт талбайн 90 хувь нь хамрагдсан бөгөөд хамрагдаагүй үлдсэн талбайгаа эзэмших эрх нь нээлттэй байжээ.

Гэтэл нэхэмжлэгч Э ХХК нөөцөд хамрагдаагүй талбайгаа Ашигт малтмалын хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу эзэмших, ашиглах, тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах байдлаар төрийн захиргааны байгууллагад хандсан талаар хангалттай нотлоогүй болно. 

Харин УИХ-ын 35 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоосны дагуу тусгай хамгаалалтад авсан үндэслэлээр нөхөх олговор авах шаардлагын тухайд хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж зохицуулжээ.

 

 

Нэхэмжлэгч Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагаа сунгуулах хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “.....хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны  өдөр дуусах байсан бөгөөд тус компани хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нараас 2016 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын байгаль орчны байцаагч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүсэлт холбогдох баримтуудыг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй талаар тайлбарлаж баримтуудыг хэрэг нотлох баримтаар ирүүлсэн боловч хангалттай нотлогдсон гэж үзээхээргүй байна.

Учир нь тухайн үед тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт холбогдох баримтуудыг орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагад өгөхөд хүлээж аваагүй үйл баримттай нэхэмжлэгч хуулийн хугацаанд маргаагүй бөгөөд тодорхой хугацааны дараа буюу шүүхэд маргаан үүссэний дараа хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/04, мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10/02 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах оролдлого хийж байсныг  нотолж байна гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн Засгийн газрын болон Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговортой холбоотой асуудлаар эс үйлдэхүй гаргасан хуульд заасан үүргээ хариуцагч нар биелүүлээгүй нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдсонгүй.

Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаар тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговор олгох асуудлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа, энэ хугацаанд нөхөх олговор олгох журам, аргачлал боловсруулах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд, хуулийн үзэл баримтлалыг тодорхой болгох талаар Хууль зүй дотоод хэргийн яаманд, ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасныг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхэд тус хандаж тайлбар тодруулга, чиглэл авсан боловч Засгийн газар болон эрх бүхий байгууллагуудын нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх явц удаашралтай байгаа талаарх хариуцагчийн төлөөлөгчдийн  тайлбартай нэхэмжлэгч маргаагүй байна.

 

 

Түүнчлэн дээрх ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговор авах хүсэлт, материалыг уг ажлын хэсэг дээр хүлээн авч эрх бүхий байгууллагуудаас шийдвэр гараагүй тул хүлээгдэж байгаа үйл баримт тогтоогдсон болно.

Энэ байдалд дүгнэлт хийхэд хариуцагч Засгийн газар болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар тус компанийн ашигт малтмалын хайгуулын XB-01 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох асуудлаар эс үйлдэхүй гаргаж хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XB-01 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргахыг Монгол улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР