Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1164

 

 

 

 

  2023       09          06                                  2023/ШЦТ/1164                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч П.Итгэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

иргэний нэхэмжлэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

хохирогч Ц.О,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт Мын Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303 00215 0236 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Эыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 57 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн зүүн талын Цэргийн хотхоны 16 хэсгийн 6 тоот хашааны баруун талд 05-74 БРА улсын дугаартай “Nissan bluebird” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/ “тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, 11.1 “Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 39-91 УБА улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийг хэрэгслийг мөргөж, улмаар 05-74 БРА улсын дугаартай “Nissan bluebird” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Оийн биед зүүн шуу ясны дистал булуу, баруун 4, 5, 6, 7, 8 зүүн зургаадугаар хавирганы далд хугарал, зүүн хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Э нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 57 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн зүүн талын Цэргийн хотхоны 16 хэсгийн 6 тоот хашааны баруун талд 05-74 БРА улсын дугаартай “Nissan bluebird” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ 39-91 УБА улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийг хэрэгслийг мөргөсны улмаас өөртэй нь хамт зорчиж явсан зорчигч, эхнэр Ц.Оийнхээ биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 15-6 тоот хашааны баруун замд гарсан зам тээврийн осол байх ба зам орчны байдал нь асфальт, махир, тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байх ба үзлэгийг багийг ослын газарт байхад 39-91 УБА автомашины жолооч 05-74 БРА зорчигч нарыг 103 ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байв. Ослын газарт цагаан өнгийн “Nissan bluebird” маркийн 05-74 БРА их гэрэл, гупер, капуд, крило, радиатор зэрэг нь хагарч ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай, 39-91 УБА улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн салоны задарсан зүүн урд тал эвдрэл ихтэй, гэрэл, крило, капуд, урд радиатор зэрэг нь хагарч зам дээр тарсан, ертөнцийн зүгээр зүүн тийш харсан зогсож байв. Автомашинууд анх мөргөлдсөн гэх цэгийг А үсгээр В үл хөдлөх цэг, А цэгээс В цэг хүртэл 2.40м*6.60*21.40м, А цэгээс зорчих хэсгийн зүүн хашлага хүртэл 2.40м, А цэгээс 39-91 УБА тоёота приус маркийн машин хүртэл 2.90м, 05-74 БРА “Nissan bluebird” маркийн машины баруун урд дугуйнаас зорчих хэсгийн баруун талын хашлага хүртэл 490м, баруун хойд дугуйнаас зорчих хэсгийн баруун талын хашлага хүртэл 2.10м, 39-91 УБӨ тоёота приус маркийн баруун урд дугуйнаас зорчих хэсгийн зүүн талын хашлага хүртэл 1.20м, баруун хойд дугуйнаас зүүн талын хашлага хүртэл 3.40м тус тус хэмжээстэй байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/,

 

Хохирогч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Тухайн үед буюу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ Тэнгэр плаза орох гээд нөхөр Энхбаатарын хамт 04-75 БРА улсын дугаартай  “Nissan bluebird” маркийн машинтай гараад ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байгаад манай гэрийн доод талд нэг эргэлт байдаг тэрэн дээр нэг тоёота приус маркийн машин зам голлоод гараад ирсэн. Тэгээд манай нөхөр тоормос гишгэж байсан. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. Миний зүүн гарын шуу хэсгээр хугарсан, баруун талын 4-8 дугаар хавирга хугарсан, тэр үедээ нүүр битүү хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18/,

 

Б.Оийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 20/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

тухайн өдөр хүүхдээ авахаар 10 цагийн үед явж байгаад Бөхийн өргөөний Емарт дэлгүүрийн урдах замаас нэг хүн гараа өргөхөөр нь аваад 805 руу дээш өгсөхдөө найзыгаа аваад тэр хүн 805 дугаар цэргийн ангиас буцаад Емарт орох гэхээр нь 805 дугаар ангийн зүүн талаар өгсөөд ертөнцийн зүгээр зүүнээс хойш чиглэлтэй явсан. Гудамжны үзүүр дээр эргэлтээр эргэх үед нэг цагаан өнгийн машин дээрээс буюу хойд зүгээс маш их хурдтай тоос шороо босгоод манаргаад орж ирээд миний унаж явсан машины жолоочийн эсрэг тал руу яг урд хэсгээрээ маш хүчтэй мөргөсөн. Миний ухаан нэг хэсэг балартсан байсан. Ардаа сууж явсан хүнээс “зүгээр үү, бууж чадахаар бол буугаарай” гэж хэлсэн. Тэр эмэгтэй болон би машинаасаа буугаад замын хажууд жаахан сууж хэсэг тайвширсан. Машинд сууж явсан эмэгтэйд гар утсаа өгөөд түргэн, цагдаад дуудлага өгүүлсэн. Нээх удалгүй түргэн ирээд намайг, нөгөө машины эмэгтэйн хамт гэмтлийн эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбилэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 35-45/,

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 48/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4437 дугаартай:

“Ц.Оийн биед зүүн шуу ясны дистал булуу, баруун 4,5,6,7,8, зүүн 6-р хавирганы далд хугарал, зүүн хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 60-61/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4432 дугаартай:

“Ч.Эрдэнэбилэгийн биед хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 66-67/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн:

“Тоёота Приус 20 маркийн цайвар ногоон өнгийн автомашинд учирсан хохиролыг нийт 6.020.000 төгрөгөөр үнэлэв.” гэх тайлан, гэрэл зураг /хх-ийн 84-87/,

 

Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-104/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2208 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн Nissan bluebird маркийн автомашины хурд 43 км/цаг тогтоогдож байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй.” гэх дүгнэлт, зургийн үзүүлэлт /хх-ийн 121-126/,

 

Техникийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн:

“Техникийн шинжээчид ирүүлсэн материалын осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчид авагдсан замын өргөн 5,9м, А цэг нь замын зүүн захаас 2,4м зайтай, гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан фото зураг зэргээс үзэхэд Ниссан блю брэйд маркийн 05-74 БРА улсын дугаартай автомашины жолооч М.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараахь зүйлийг хориглоно: в/ “...түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”; 11.1 “... Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.” 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тоёота Приус маркийн 39-91УБА улсын дугаартай автомашины жолооч Ч.Эрдэнэбилэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Уг зам тээврийн осолд болоход зам, замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл, техникийн бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 134-135/,

 

Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо 01 дүгээр хэсгийн 482б тоот гэрээсээ гараад эхнэр Оийг ажилд нь хүргэж өгөхөөр Ганхуягийн эзэмшлийн Nissan bluebird маркийн 05-74 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэрээ суулгаад гэрээсээ гараад ертөнцийн зүгээрээ хойноос урагш чиглэлтэй гэрээсээ дөнгөж гараад л тэр тойрог дээр Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зам голлоод ороод ирэх үед нь би зогсоох арга хэмжээ аваад рүлиэ баруун тийш нь дараад тоормосоо тултал гишгээд гулгаж очоод тэр машины жолоочийн эсрэг талын хамар хэсэг рүү өөрийн машины урд талаараа мөргөсөн. Тэгээд эхнэр лүүгээ харахад манай эхнэр ухаан алдсан байсан. Тэгээд түргэн, цагдаад дуудлага өгсөн. Түргэн ирээд манай эхнэр, нөгөө машины жолооч хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Дараа нь цагдаа ирж хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 155-158/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 159/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 160/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 161/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 162/, эд хөрөнөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 163/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 164/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 166/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 167/ зэргийг шинжлэн судлав.

 

 Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээнүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 57 минутын орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн зүүн талын Цэргийн хотхоны 16 хэсгийн 6 тоот хашааны баруун талд 05-74 БРА улсын дугаартай “Nissan bluebird” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно: в/ “тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох”, 11.1 “Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 39-91 УБА улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийг хэрэгслийг мөргөж, улмаар өөртэйгээ хамт зорчиж явсан эхнэр Ц.Оийн биед зүүн шуу ясны дистал булуу, баруун 4, 5, 6, 7, 8 зүүн зургаадугаар хавирганы далд хугарал, зүүн хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл,

Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбилэгийн биед хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудсууд, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Эын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодож оролцсоны улмаас зам тээврийн осол гарч, уг осолын улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдана.

Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдол нь гэмт хэргийн шинжид хамаардаггүй учир уг тухайн гэмтсэн хүн нь хохирогч бус иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог учиртай.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас хохирогч Н.От эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох эмнэлгийн байгууллагуудаас үзүүлсэн төлбөр 209.000 төгрөг гарсан байх бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу уг төлбөрийг холбогдох гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлагатай байдаг учир шүүгдэгч М.Эаас 209.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

 

Хохирогч Н.О нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбилэг нь шүүх хуралдаанд 9.000.000 төгрөг нэхэмжилэн холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид өнгөрсөн хугацаанд хохирол төлбөр төлөөгүй байх бөгөөд тэрээр цаашид хохиролыг нотлох баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгчийн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас машины эвдрэлийн үнэлгээ 6.020.000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад зориулж төлсөн 368.000 төгрөг, автомашины эвдрэлийг оношлуулсаны төлбөрт төлсөн 55.000 төгрөг, авто машиныг зөөвөрлөхөд төлсөн 132.000 болон 95.000 төгрөг, ГССҮТөвд эмчилгээ хийлгэсэн төлбөрт төлсөн 250.000 төгрөг нийт 6.920.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин автомашины зээлд төлсөн гэх 1.020.000 төгрөг, унааны зардалд төлсөн гэх 680.000 төгрөг, эд зүйл барьцаалж зээл авч зарцуулсан гэх 370.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөгийн хохиролыг гэмт хэргийн улмаас учирсан болохыг нотлох баримтгүй байх учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад зориулж 378.000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэл гаргасан хэдий ч хавтаст хэргийн 83-р талд байх уг баримтад 368.000 төгрөг төлсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Мын Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эаас 209.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эаас 6.920.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Э /РЛ78102310/-т олгож, иргэний нэхэмжлэгчийн 2.080.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.О, иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэбилэг нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ