Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 31

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

шүүгдэгч Д.Батсуурь, Ж.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Даваасамбуугийн Батсуурь, Хатиган овогт Жамсрангийн Мөнхжаргал нарт холбогдох эрүүгийн 201619000837 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 3 дугаар багийн Майхан муурын байшин 3 дугаар гудамж, 62 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шаавай овогт Даваасамбуугийн Батсуурь. /РД: НЩ82091179 / гэв.

 

Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамтаар Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн “Сүүл буга” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хатиган овогт Жамсрангийн Мөнхжаргал. /РД: НЩ69022671 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Ж.Мөнжаргал нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг Таван цохио гэх газарт 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд “...манай малын бэлч­ээрт зөвшөөрөлгүй өвөлжөө гаргаж, мал үргээж, хөөж туулаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар Д.Даваасамбуугийн зүүн гарын сарвууг хугалж,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл,

Шүүгдэгч Д.Батсуурь нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Таван цохио” гэх газарт 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд “малын бэлчээрээс болж аав, ээж нарыг маань дээрлэхлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар Ж.Мөнхжаргалын нүүрэн тус газарт мөргөн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Батсуурь нь хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэснээр өмнөх мэдүүлэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Мөнхжаргал нь хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэснээр өмнөх мэдүүлэгийг шинжлэн судлав.

           Хохирогч Д.Даваасамбуу хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би хүүхдийнхээ хамт хорооны цас цэвэрлээд байж байхад Ж.Мөнхжаргал гэх хүний хонь их ойрхон бэлчиж байсан. ... манай эхнэрийн цэвэрлэж байсан гэрийн замын цасанд хонь нь үргээд байсан. Тэгтэл Ж.Мөнхжаргал морьтойгоо давхиж ирээд манай эхнэрийг хонь үргээлээ гээд зандраад байсан, энэ үед надтай хамт цас цэвэрлэж байсан манай хүү Д.Батсуурь надаас түрүүлж очсон. Би араас нь очиход Д.Батсуурь, Ж.Мөнхжаргал хоёр зууралдаад байсан би мориных нь цулбуурыг нь булааж аваад морийг нь унаад хонийг нь холдуулж байтал манай бэр ирээд ааваа хурдан хүрээд ир энэ хүн хутга бариад байна хүний амины хэрэг гарах нь байна гэхээр нь би гэр рүү очоод гэрийн гадаа ирээд мориноос буутал Ж.Мөнхжаргал над дээр ирээд хутга тулгаад миний цамцыг сийчээд та нарыг бүгдийг нь алаад шоронд ороод хэдэн хонь зараад гараад ирэх чадал надад байна гээд намайг татаж унагаад өшиглөж байсан. ... Ж.Мөнхжаргал гэх хүн миний биед толгой тархи болон зүүн гарын сарвуунд сарвуунд гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15/

 

Хохирогч Ж.Мөнхжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд манай манай хонь гэрийн ард талын уулаар давж Д.Даваасамбуугийн гэрийн урд руу бэлчээрлэж байхад Д.Даваасамбуугийн эхнэр Б.Ичинхорлоо гэрээсээ гарч ирээд хонь үргээгээд өөдөө туугаад байхаар нь та яагаад хонь үргээгээд байгаа юм бэ гэхэд элдэв үг хэллэгээр доромжлоод цаанаас Д.Даваасамбуу, Д.Батсуурь нар явган ирж чи муу яагаад манай ээжтэй хэрүүл хийгээд байгаа юм гээд Д.Батсуурь намайг морьноос татаж унагааж миний гэдэс, хэвлий рүү өшиглөж, босоход намайг мөргөж газар унагааж Д.Даваасамбуу миний морийг унаж хонь туугаад явсан. Би босож зугтаан гэр рүү гүйгээд ороход зүүн ширээн дээр  хутга байхаар нь айлгах зорилгоор авахад Д.Батсуурь араас орж ирэхээр нь би зуух тойроод гарч зугтахад Д.Даваасамбуу гэрийн гадаа намайг дарж газар унагах үед хутгыг алдаж би морио унаад шууд зугтаасан. Д.Батсуурь намайг хоёр удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13/

 

Гэрч Б.Ичинхорлоо хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ...  Ж.Мөнхжаргал гэрээс хутга авч гарч ирж манай нөхөр Д.Даваасамбуугийн цээжин хэсэг рүү хутгаар чичиж цамцыг сийчин урсан мөн хоолой , хавирга хэсэгт нь хутгаар зааж ална гэхэд халдаж ойртож барьж авч чадахгүй байсан ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16/

Сэжигтэн Д.Батсуурь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн үед би малын хашааныхаа цасыг аав Д.Даваасамбуугийн хамт цэвэрлэж байсан. Харин ээж Б.Ичинхорлоо гэрийн гадаа цас цэвэрлэж байсан. Тэгтэл ээж гэрийн гадаа цас цэвэрлэж байхад Ж.Мөнхжаргал гэх хүний мал нь манай гэрийн гадаа ирсэн. Цас цэвэрлэх үед мал нь үргэсэн юм шиг байна лээ. Тэрнээс болж Ж.Мөнхжаргал манай ээж дээр ирж чи мал үргээлээ гэж хэрүүл хийснээс болж манай ээж хүн алах нь гээд орилсон. Би хараад тэр хоёр дээр гүйж очсон чинь манай ээж энэ хүн намайг ална гээд байна гэр орныг чинь шатаана гэж хэлж байна чи холд гээд намайг холдуулаад бид хоёр холдоод байж байтал Ж.Мөнхжаргал манай гэр рүү гүйж ороод хутга авч гарч ирээд та нарыг бүгдийг нь ална гээд бид нар руу хутгаар чичээд байсан болохоор би хутгыг салгаж авъя даа гэж бодоод тойрч сандарч гүйж байгаад хувцаснаас нь татаж унагаасан юм шиг байгаа.Би тэр үед их айж сандарсан болохоор ямар үйлдэл гаргаснаа одоо ч санахгүй байна. ...Ж.Мөнхжаргал морьдоод яваад өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-35/

 

  1. оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15380 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
  1. Ж.Мөнхжаргалын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт няцарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. / хх-ийн 20/

 

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Даваасамбуугийн биед тархи доргилт, зүүн гарын сарвууны хугаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. /хх-ийн 22/

 

Сэжигтнээр Ж.Мөнхжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Д.Даваасамбуугаас уучлал гуйж эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг  

- Шүүгдэгч Ж.Мөнхжаргалын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Үгүй гэх лавлагаа /хх-50/,

 

- Шүүгдэгч Д.Батсуурийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Үгүй гэх лавлагаа /хх-49/,

 

- Шүүгдэгч Д.Батсуурийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-32-33 тал/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-42 тал/,

- Шүүгдэгч Ж.Мөнхжаргалыг  2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-36-37 тал/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-43 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Мөнжаргал нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Таван цохио” гэх газарт 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд “манай малын бэлчээрт зөвшөөрөлгүй өвөлжөө гаргаж, мал үргээж, хөөж тууллаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар Д.Даваасамбуугийн зүүн гарын сарвууг хугалж,  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Д.Батсуурь нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг “Таван цохио” гэх газарт 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд “малын бэлчээрээс болж аав, ээж нарыг маань дээрлэхлэлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  улмаар Ж.Мөнхжаргалын нүүрэн тус газарт мөргөн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хохирогч Ж.Мөнхжаргал хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/, хохирогч Д.Даваасамбуу хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Б.Ичинхорлоо хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16/, 15380 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/, 565 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 56-61/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-66/, Д.Даваасамбуу, Ж.Мөнхжаргал, Д.Батсуурь нарын эвлэрсэн тухай баримт, шүүгдэгч Д.Батсуурь, Ж.Мөнхжаргал нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Мөнхжаргал, Д.Батсуурь нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Мөнхжаргал, Д.Батсуурь нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Даваасамбуу, шүүгдэгч Ж.Мөнхжаргал нар, хохирогч Ж.Мөнхжаргал, шүүгдэгч Д.Батсуурь нар нь тус тус сайн дураараа эвлэрсэн тухай баримт /хх-ийн 84-85/

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ж.Мөнхжаргал, Д.Батсуурь нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            

Хохирлын талаар:

Хохирогч Д.Даваасамбуу, шүүгдэгч Ж.Мөнхжаргал нар, шүүгдэгч Д.Батсуурь,  хохирогч Ж.Мөнхжаргал нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

Битүүмжилсэн эд хөрөнгийн талаар:

Хэрэг бүртгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ж.Мөнхжаргалын эзэмшлийн 16-15 ТӨВ улсын дугаартай Хюгдай Портер маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, Д.Батсуурийн эзэмшлийн 61-95 ТӨВ улсын дугаартай Тоёота Корса маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ж.Мөнхжаргал, Д.Батсуурь нарт буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

             Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Мөнхжаргал, Д.Батсуурь нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдах, мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан бор ноосон цахилгаантай цамцыг хохирогч Д.Даваасамбууд буцаан олгох, харин бор иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь  зүйтэй байна.     

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шаавай овогт Даваасамбуугийн Батсуурь, Хатиган овогт Жамсрангийн Мөнхжаргал нарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Даваасамбуу, шүүгдэгч Ж.Мөнхжаргал нар сайн дураараа эвлэрсэн, мөн хохирогч Ж.Мөнхжаргал, шүүгдэгч Д.Батсуурь нар сайн дураараа эвлэрсэн байх тул шүүгдэгч Шаавай овогт Даваасамбуугийн Батсуурь, Хатиган овогт Жамсрангийн Мөнхжаргал нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор ноосон цахилгаантай цамцыг эзэмшигч хохирогч Д.Даваасамбууд буцаан олгох, харин бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ж.Мөнхжаргалын эзэмшлийн 16-15 төв улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл, Д.Батсуурийн эзэмшлийн 61-95 төв улсын дугаартай Тоёота Корса маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Шаавай овогт Даваасамбуугийн Батсуурь, Хатиган овогт Жамсрангийн Мөнхжаргал нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шаавай овогт Даваасамбуугийн Батсуурь, Хатиган овогт Жамсрангийн Мөнхжаргал нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Шаавай овогт Даваасамбуугийн Батсуурь, Хатиган овогт Жамсрангийн Мөнхжаргал нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  •                                          , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА