Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/07

 

 М.С холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор С.Э /онлайнаар/, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Б, Л.Б, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Х /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.А даргалж шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч М.С холбогдох 1919002260129 дугаартай 2 хавтас 317 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б гаргасан гомдолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.С нь Д аймгийн Х сумын 1 дүгээр баг, Борын халзангийн 7 тоотод оршин суух У.Б гэрт түүний бага насны буюу 13 настай хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч Б.Н 2018 оны 06 дугаар сард гэртээ ганцаараа байхад нь хүчээр бэлэг эрхтэнээ Б.Н бэлэг эрхтэнд хүргэж, 2018 оны 11 дүгээр сарын 20, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Н гэртээ байхад нь бэлэг эрхтэнээ Б.Н бэлэг эрхтэнд оруулах байдлаар бага насны хүүхэд болох Б.Н хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэн, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

   Анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт М С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С цагдан хоригдсон 207 /хоёр зуун долоо/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шүүгдэгч М.С нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8.4, 38.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргаж байна.

            Миний үйлчлүүлэгч М.С 2018 оны 06 дугаар сард завдсан, 2018 оны 11 дүгээр сарын 20-нд хурьцал үйлдсэн гэж тогтоосон. Гэтэл ингэж тогтоохдоо анхны мөрдөн байцаалтын шатнаас шүүхэд хэрэг ирэхэд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хурьцал үйлдээгүй бэлэг эрхтэнээ, бэлэг эрхтэнд нь хүргэж байгаад болчихсон гэдэг мэдүүлгийг үндэслэн буруутгаж байсан. Харин 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Н хүчиндсэн буюу бэлэг эрхтэнээ оруулан анх онгон хальсийг цоолсон байна гэж үзсэн. Гэтэл эргэлзээтэй нөхцөл байдал байгаад байна. 01 дүгээр сарын 20-ны өдөр хурьцал үйлдээгүй гэж үзэж байснаа мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн юм байна гэж үзсэн. Хурьцал үйлдсэн гэж дүгнэхдээ Н хурьцал үйлдээгүй миний бэлэг эрхтэнд, бэлэг эрхтэнээ хүргэсэн гэж мэдүүлсэн зүйлийг анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ дурдсан хэрнээ тогтоох хэсэгтээ үргэлжилсэн гэмт хэргийн олонлог оруулаад анх 11 дүгээр сарын 20-нд анхны хурьцлийг үйлдсэн, мөн 01 дүгээр сарын 20-нд дахин хурьцал үйлдсэн гэсэн байгаа. Энэ дээр маргаж байгаа. Энэ нь болсон үйл явдлыг нотолж чадаагүй байна. Учир нь 01 дүгээр сарын 20-ны өдөр дүү Н нь намайг цаад өрөөнд байж байгаад босоод ирэхэд босоод өмдөө татаад зогсож байсан гэсэн мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлгийг үндэслээд хурьцал үйлдсэн юм байна гэж үзэж байгаа. Гэтэл хохирогч өөрөө энэ үед хурьцал үйлдээгүй бэлэг эрхтэнээ хүргэсэн гэдэг. Ингээд эргэлзээтэй нөхцөл байхад 11 дүгээр сарын 20-нд хурьцал үйлдсэн чинь 01 дүгээр сарын 20-ны өдөр хурьцал үйлдсэн гээд ороод ирсэн. Учир нь 11 дүгээр сарын 20-нд хурьцал үйлдсэн нөхцөл байдал дээр шүүх эмнэлгийн эмчийн үзлэгийн дүгнэлтээр хучин урагдалттай байна гээд гараад ирсэн. Ийм байхад 01 дүгээр сарын 20-ны өдөр хурьцал үйлдсэн байна гэж үзэх юм бол ямар ч тохиолдолд хуучин урагдалт гэж гарах боломжгүй. Тийм учраас энэ бүх нөхцөл байдал юуг харуулаад байна вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 2018 оны 06 дугаар сар, 07 дугаар саруудад хотоос ирсэн барилга барьж байгаа хүмүүстэй бэлгийн харьцаанд орж байсан гэсэн энэ нөхцөл байдлыг нотлохоор шалгаж байсан мэдүүлгүүд байгаа энийг шүүх үнэлж дүгнээгүй. Үүнээс тухайн охиныг анх онгон хальсийг цоолж хурьцал үйлдэж ашиглаж байсан эдгээр нөхдүүдийг олж тогтоогоогүй байгаа нь бас нэг гэмт хэрэгтэн ял завшиж үлдэж байна гэсэн үг. Яагаад ийм дүгнэлтэд хүрээд байна гэхээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ерөндөг тавиулаад байгаа нь олон удаа бэлгийн харьцаанд ороод аав, ээж нь дийлэхээ болчихсон гэх мэт. Ээж С нь мэдүүлэгээр хэлдэг. М.С хурьцал үйлдсэн маргаан гарсан учраас энэ охин дийлдэхээ больсон гэж үзээд ерөндөг тавиулаад байгаа байдал нь өөрөө 2018 оны 06 дугаар сар, 07 дугаар сар, 01 дүгээр сарууд хурьцал үйлдсэн байна гэж үзээд байгаа. Гэтэл Хөвсгөл сумын эмч Т нь шүүгдэгч талынханд хэлэхдээ 01 дүгээр сард онгон хальс цоорхой байсан. Би өөрөө эмчийн үзлэгт орсон гэж хэлдэг. Гэтэл бага эмч буюу Б оролцуулаад мэдүүлэг авсан. Б нь тухайн охидын үзлэгийг хийсэн эмч биш. Тэр мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах үед Дорноговь аймгийн Иххэт суманд ажиллаж байсан. Тэгэхээр охидын үзлэгийн тэмдэглгээнд эргэлзээтэй нөхцөл байдал гарч шүүхийн анхан шатны хэлэлцүүлэгт буцаж байсан. Тэгэхэд Т асуулгүй Б асуусан нь хэргийн бодит нөхцөл байдлыг алдагдуулсан гэж маргалдаад байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үйл баримтыг бол тогтоохдоо ганцхан хохирогчийн мэдүүлэгээр яваад байдаг. Тухайн өдөр М.С бэлгийн харьцаанд орсон гэдэг мэдүүлэг байдаг. Гэтэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжыг нотолж чадахгүй байна гэж үзээд. Гэтэл хохирогч Н мэдүүлгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзээд байгаа. Гэтэл эмчийн дүгнэлт хуучин урагдалт гээд гараад ирсэн. Тэгэхээр 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон үйл явдлыг 3 хоногийн дараа сумын эмчийн үзлэг 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх шинжилгээний дүгнэлт нь сумын эмчийн дүгнэлтийг үндэслээд хуучин урагдалт гэж тогтоосон. 3 хоногийн дараа эмчийн үзлэг хийж байгаа эмч яагаад хуучин урагдалт гэж тогтоогоод байгаа вэ. Тэгэхээр охины мэдүүлэг эх сурвалжаар тогтоогдохгүй гэж үзээд байгаа. Харин 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч удаа дараа тогтоворгүй мэдүүлэг өгөөд байгаа. Надтай хурьцал үйлдээгүй бэлэг эрхтэнээ хүргэж байгаад болчихсон юм гээд байдаг. Гэтэл энийг яагаад хурьцал үйлдсэн гээд байгаа вэ. Яг хурьцал үйлдсэн гэдгийг дүү Н гэрчлээгүй. Мөн эргэлзээтэй зүйл нь дүү Н нь уйлж байсан талаар мэдүүлээгүй байхад, Н 3 дахь удаагийн мэдүүлэг дээрээ миний онгон хальсийг цоолсон. Би анх удаагаа бэлгийн харьцаанд орсон, маш их өвдөж байсан, би орилсон, уйлсан мөн би өмдөө татчихаад уйлаад суусан гэдэг. Гэтэл Н нь уйлсан талаар мэдүүлээгүй. Энэ хэрэг болсон хэргийн газрын үзлэгийн талаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээ аваагүйтэй холбоотой гэж үзээд байгаа. Н хажуу талын өрөө буюу 6 мм хэмжээтэй баранкаар тусгаарлагдсан өрөөний цаана байж байхад. Онгон хальсийг цоолон хүн орилж, уйлж маш их дуу чимээ гаргаж байхад. Тэр хүн сонсоогүй байдаг. Мөн 11 дүгээр сарын 20-ны өдрийг бүрэн гүйцэт нотлоогүй байна гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийг бүрэн нотлох баримтгүй байхад шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үүргээ хэрэгжүүлэхгүй нотлох баримтыг дутуу үнэлж ял оногдуулсан гэж маргалдаж байгаа. Тиймээс эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэхдээ энд обектив эрх зөрчигдөөд байна. Н охин насанд хүрээгүй үедээ онгон хальс нь урагдсан байна. Энийг олж тогтоохдоо тухайн үед Хөвсгөл суманд очиж барилгын ажилд эрхэлдэг байсан Г хамт байсан хоёр залуутай бэлгийн харьцаанд орж байсан. Энэ нөхцөл байдлуудыг тогтоогоод. Тэдгээр нөхдүүдэд ял халдаан хэрэглээд өгсөн гэж хүссэн. Өөр хүнийг андуураад ял халдаан хэрэглээд байна. Учир нь тухайн үед барилгын ажил дээр ажиллаж байсан нөхөдүүдтэй харилцаа холбоотой байсан, халуун усны газар хонож байсан гэдгийг нь ээж С нь мэдүүлдэг, мөн гэрч М мэдүүлэг зэрэг байдаг. Эндээс үзэхэд эдгээр хүмүүсийн мэдүүлгийг үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байгаа. Мөрдөн шалгалтын явцад эдгээр нөхдүүдийг байцаагаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй. Эдгээр хүмүүсийг яагаад оролцуулаагүй гэхээр хүмүүс нь хот руу буцсан байна. Мэдүүлэг авах боломжгүй гээд орхисон. Тухайн үед барилгын бригадыг зохион байгуулж байсан залууг асуусан байдаг. Гэрчээр асуух үед одоо хаана байгааг нь мэдэхгүй энд барилга дээр ажиллаж байсан, сумын янз бүрийн жоохон охидуудтай уулзаад яваад байдаг байсан. Гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй байна гэсэн байдаг. Үүнээс харахад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нэг талыг барьж, зөвхөн С гэм буруутай мэтээр мөрдөн шалгасан. Энэ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж  байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Прокурор С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтэндээ: Тус аймаг дахь прокурорын газраас шүүгдэгч М.С Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ урьдчилсан хэлэлцүүлэгээр уг хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж буцааж байсан. Анхан шатны шүүхийн захирамжинд заасны дагуу ажиллагааг хийж гүйцэтгэн мөн М.С эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэж яллах дүгнэлт үйлдэж анхан шатны журмаар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.С эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлт хийж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцох хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас давж заалдах шатны гомдол дээр дурдагдсан асуудлыг  хэлэлцүүлгийн явцад гаргаж байсан. Гомдол дээр дурдагдсан асуудал нь 2018 оны 06 дугаар сар, 2018 оны 11 дүгээр сар, 2019 оны 01 дүгээр сард бол энэ охины мэдүүлэг тогтвортой гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг маш тогтвортой байдаг. С тухайн үед 6 дугаар сард, 11 дүгээр сард, 2019 онд бэлгийн харьцаанд хүчиндсэн гэдэг талаар мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь тухайн бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн тохиолдолд 1 дэх хэсэгт заасан шинжийг харгалзахгүйгээр ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Охины мэдүүлэгт 2018 оны 06 дугаар сард бэлэг эрхтэнээ хүргэх байдлаар, 2018 оны 11 дүгээр сарын 20-нд бэлэг эрхтэнээ оруулсан гэж мэдүүлдэг. Мөн 2019 онд бэлэг эрхтэнээ оруулж хүчиндсэн талаар мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь маш тогтвортой бусад нотлох баримтууддаа харилцан хамааралтай. Анх 2018 оны 06 дугаар сард хүчиндсэн гэхдээ цагдаагийн байгууллагаас шалгахдаа 2019 оны 06 дугаар сараас эхлэн гомдол мэдээлэл бүртгэгдэж шалгагдсан. Яагаад гомдол мэдээлэл 2019 оны 06 дугаар сард шалгагдсан гэхээр эмнэлэгээс үзлэг хийх явцад 2019 оны 01 дүгээр сард охины бэлгийн эрх чөлөө нь зөрчигдсөн нөхцөл байдал гарч ирсэн учраас охины талаар тухайн үед цагдаад мэдэгдсэн. Тухайн үед мэдэгдэхэд ажиллаж байсан У гомдол мэдээлэлд оруулахгүй орхигдуулсан байсан асуудал 06 дугаар сард илэрч шалгагдсан. Шалгах явцад 2019 онд аймгийн нэгдсэн эмнэлэгээс шалгалт хийх явцад охины онгон хальс сэвтсэн байдалтай байсан. Яагаад охин сэвтчихвээ цаашдаа охиндоо ерөндөг тавиулах нь зүйтэй гэдгийг нэгдсэн эмнэлэгийн эмч ээжид нь хэлснээр охин сүүлд ерөндөг тавиулсан байсан. Энэ асуудлаас мөрдөн байцаалтын явцад сүүлд ерөндөг тавигдсан асуудлыг шалгаж шийдвэрлэсэн. Охин тогтвортойгоор С 11 дүгээр сарын 20-нд бэлэг эрхтэнээ оруулж хүчиндсэн гэдгийг мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад охины мэдүүлэгийг өөрчлүүлэхээр шүүгдэгч М.С төрсөн ах С, эхнэр Э нараас охин дээр ирж уулзаж байсан. Энэ үүднээс охин тухайн үед хэлсний дагуу ингэж ярьсан. Тухайн үед С гэдэг хүн ирж гуйгаад энэ хүнийг яаж ийгээд гаргаад авчихмаар байна гэж гуйсан учраас халуун усанд орж байхдаа, халуун усанд өөр хүмүүстэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн. Яг бодит байдал дээр тийм зүйл болоогүй С өөр хүн намайг хүчиндээгүй гэдэг талаар маш тодорхой мэдүүлдэг. Энэ мэдүүлгүүдийг бусад нотлох баримттай харьцуулаад хамгийн анх өгсөн мэдүүлэг дараа нь өгсөн мэдүүлэг хувьсан өөрчлөгдсөн шалтгаан зэргийг судлаад бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэсний үндсэн дээр анхан шатны шүүхээс хэргийн бодит байдал баримтын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. С, Э нарын асуудлыг тусад нь гомдол мэдээллээр шалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хавтаст хэргийн материалд хавсаргасан байгаа. Иймд шүүгдэгч М.С хэрэгсэхгүй болгох нотлох баримт хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтууд байхгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхой анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан учир хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүгч хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудыг харьцуулан үнэлж дүгнээд үндэслэл бүхий дүгнэлт гаргаад С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хариуцлага оногдуулсан тул үндэслэлтэй шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Хохирогч Н тогтворгүй мэдүүлэг өгдөг гэдэг байдлаар хандаж байна. Энэ мэдүүлэг нь яагаад тогтворгүй болсон юм бэ гэдэг талаар хохирогч Н байцаалтан дээр тодорхой хэлсэн байдаг. С гэдэг хүн эхнэр Э хамт ирээд нэг нутаг усны хүмүүс нэгнийгээ бодооч шоронд явах гээд байна гэдэг байдлаар хандаад мэдүүлгийг нь зааж өгсөн нь тогтоогдсон зүйл. Барилгын ажлын хүмүүсийн талаар ярьсан зүйл бол энэ хүмүүсийн ятгалганд орж Н мэдүүлсэн гэж тодорхой хэлсэн. Насан хүрээгүй буюу 13 настай байхад нь хүч хэрэглэж хүчиндсэн байдал яагаад эсэргүүцэж байснаа мэдүүлгүүд дээрээ маш тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгийг насанд хүрээгүй гэрч Н гэрчилдэг. Эдгээр нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас гэм буруутайд тооцож хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч  М.С нь Д аймгийн Х сумын 1 дүгээр баг, Борын халзангийн 7 тоотод оршин суух У.Б гэрт түүний бага насны буюу 13 настай хүүхэд болох хохирогч Б.Н 2018 оны 06 дугаар сард гэртээ ганцаараа байхад нь хүчээр бэлэг эрхтэнээ Б.Н бэлэг эрхтэнд хүргэж, 2018 оны 11 дүгээр сарын 20, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Н гэртээ байхад нь бэлэг эрхтэнээ Б.Н бэлэг эрхтэнд оруулах байдлаар бага насны хүүхэд болох Б.Н хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэн, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

           Шүүгдэгч М.С түүний өмгөөлөгчийн: ... мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нэг талыг барьж, зөвхөн С гэм буруутай мэтээр мөрдөн шалгасан. Энэ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж  байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч М.С хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хохирогч Б.Н өөрийнх нь мэдүүлэг болон гэрч Д.М Н гэж хүүхдийг хүнтэй бэлгийн харьцаанд орж байсан эсэх талаар нь сонсож мэдсэн зүйл байхгүй. Н гэж хүүхдийн талаар М.С ахад ямар нэгэн юм ярьж байсан зүйл байхгүй, гэрч Д.Э Н хүнтэй бэлгийн харьцаанд орсон эсэх талаар мэдэхгүй, сонсож байсан зүйл байхгүй, ямар хүмүүстэй уулздаг талаар М.С ахад ярьж хэлж байсан зүйл надад байхгүй, гэрч Г.Г, Ц.Ц нарын Барилгачдын гэрээр манай сумаас хүмүүс орж гараад байдаггүй байсан. Эмэгтэй хүн тухайн барилгын ажилчидтай ирж уулзаж байхыг би хараагүй, илүү дутуу хүмүүс ирээд байдаггүй байсан, насанд хүрээгүй гэрч Б.Н ... Н эгч газар хивсэн дээр хэвтчихсэн өмдөө татаж байсан. С ах эгчийн хажууд зогсчихсон эрээн өнгийн байсан санаж байна өмдөө татаад байж байсан. С ах, эгч бид хоёрт ‘’хүнд хэлэвээ, хүнд хэлэх юм бол гурвуулаа хэрэгт орно шүү гэж хэлж байсан. С ахыг гарч явсаны дараа Н эгч надад С ах намайг оролдоод байдаг юм гэж хэлж байсан’’ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч М.С үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдсон байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь 2018 оны 06 дугаар сард хохирогчийг гэртээ ганцаараа байхад нь бэлэг эрхтэнээ хохирогчийн бэлэг эрхтэнд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт “ Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэсэн байх тул шүүгдэгч М.С дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                                          ШҮҮГЧИД                                  Х.БАЙГАЛМАА

                                                                                                             О.ОДНЯМАА