| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0280/Э/223/2023/0025 |
| Дугаар | 2023/ШЦТ/393 |
| Огноо | 2023-10-09 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/393
2023 10 09 2023/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир,
Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Төмөрч Бямбацэрэнгийн Э-т холбогдох эрүүгийн 2134004310159 дугаартай, 4 хавтаст хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э-, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг "Бүрдэл Майнинг" ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн уулын сургагч багшаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Баянголын эх" гэх газарт "Бүрдэл Майнинг" ХХК-ийн уурхайн дээд карьерын техникийн нөхөн сэргээлт хийгдэж байсан талбайн шороонд шигдэж суусан 05-49 УР улсын дугаартай Кат-854G маркийн шар өнгийн дугуйт бульдозерыг 08-51 УН улсын дугаартай Кат-374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос татан гаргах ажлыг зохион байгуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 12 дах заалт, Бүрдэл майнинг ХХК-ийн АА3-016 УАХ тоот "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1, 2 дах заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын оператор Ж.Шагдарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оийн өгсөн: “Манай аав талийгаач Ж.Шагдар “Бүрдэл майнинг” ХХК-нд экскаваторын оператор ажилтай ба ээлжийн амралт нь болоод Улаанбаатар хотод очиж амарч байгаад 2021 оны 11-р сарын 20-ны өдөр ажил руугаа явсан. Ажлаа хийж байсан ба байнга утсаар ярьдаг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 11-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод амарч байхад нь утсаар ярьсан тэрнээс хойш дахин яриагүй 2021 оны 11-р сарын 27-ны орой 23 цагийн орчим хамтран амьдрагчийнх нь хүүхдээс аав Ж.Шагдарыг ажил дээрээ осолд орж нас барсан талаар мэдсэн. Манай аав уг “Бүрдэл майнинг” ХХК-д 5 жил ажиллаж байгаа. 2016 онд экскаваторын оператораар ажилд орсон. Талийгаач Ж.Шагдар нь архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй байсан. Талийгаач аав Ж.Шагдар 2019 онд байх “Бүрдэл майнинг” ХХК дээр осол гарч 4 хүн нас барахад ажиллаж байсан. Тэр үед аавыг тэр 4 хүний нэгэнд ажил гэж байгаад болиод амарсан. Тэгсэн тэр ажиллаж байсан 4 хүн нь осолд ороод нас барсан талаар хэлж байсан. Тэрнээс “Бүрдэл майнинг” ХХК болон ажлынхаа талаар ямар нэгэн зүйл ярьж хэлж байгаагүй. Талийгаач аав Ж.Шагдар нь Бадамдарь гэж хүнтэй 2005 онд гэр бүл болж суусан. Нас барах хүртэл 16 жил ханилж байсан. Аав Шагдар, Бадамдарь нарын дундаас хүүхэд байхгүй. Гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдрагчаар амьдардаг байсан. Талийгаач Ж.Шагдар 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын дунд сургуульд сурч 10-р анги төгссөн, экскаваторын оператор мэргэжилтэй ба тэр сургалтандаа хаана сурсныг нь мэдэхгүй намайг хүүхэд байхад л экскаватор барьж ажил хийдэг байсан ба Багануурын нүүрсний уурхайд тасралтгүй 10 жил ажилласан. Тэгээд өөр алтны уурхайнуудад экскаваторын оператороор ажиллаж байгаад 2016 оноос энэ “Бүрдэл майнинг” ХХК-нд ажиллаж байсан. Ер нь экскаватороо олон жил барьж байсан сайн эзэмшсэн хүн байсан. Талийгаач аав Ж.Шагдар нь бусадтай эвсэг, зөөлхөн, шогч, хүнтэй маргалдаж хэрэлдээд байдаггүй эвийг нь олж явдаг, ажилсаг хүн байсан. Талийгаач аав маань ослоор нас барсанд гомдолтой байна. Тухайн ажиллаж байсан “Бүрдэл майнинг” ХХК-иас оршуулгын зардал болон бусад зардлаа нэхэмжилж байна.” гэх,
"Талийгаач аав Ж.Шагдарын охин гээд Ц.Бадамцэцэг гэж эмэгтэйг би танихгүй бөгөөд аавын ажил явдал дээр ирчхээд уйлж байгаад яваад өгсөн. Би тэрнээс өөр харж уулзаж байгаагүй. Аавын ажил явдал болсны дараа нь надтай фэйсбүүк чатаар холбогдоод компаниас амь насны даатгалын 10 сая төгрөг өгсөн байх ёстой тэр мөнгөнөөс надад мөнгө өг гэхээр нь би тэр мөнгөнөөс 5 сая төгрөгийг нь талийгаач аав Шагдарын хамтран амьдарч байсан Бадамдарь эгчид 5 сая төгрөгийг нь өгөөд 1 сая төгрөгийг нь аавын төрсөн дүү Даваахүүд өгсөн. Аав Ж.Шагдарын ажил явдлын үеэр “Бүрдэл майнинг” ХХК-иас бэлэн 3 сая төгрөг, оршуулгын үйлчилгээний 6 сая төгрөг, цайллаганы рестораны 2 сая гаран төгрөг төлсөн ба амь насны даатгалын 10 сая төгрөг миний дансанд орж ирсэн. Өөр мөнгө төлөгдөөгүй. Би төрсөн аавыгаа үйлдвэрлэлийн ослоор алдсандаа гомдолтой байна. 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж бусад тэтгэмжийн гаргуулж авмаар байна. Сэтгэл санаа хохиролтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-н 27-28, 29 хуудас/,
Гэрч Б.Баяртын өгсөн: “Би “Бүрдэл майнинг” ХХК-нд дадлагажуулагч оператор ажилтай. 2021 оны 11-р сарын 27-ны өглөө 08:30 цаг гээд Баянголын эх уурхайн дээд карьерын дотор овоолгоны отволны хагарал цуурал болон ажиллаж байгаа Дампуудын шороо буулгахдаа 3-5 метрийн зайд буулгаж байгаад хяналт тавих наряд аваад ажиллаж байгаад 12 цаг 20 минутын орчим доод отвол дээр байж байгаад цайны цаг дөхсөн байсан тул дээшээ гарья гэж бодоод алхаж явтал дунд отвол дээр дугуйт бульдозер түрж байсан сул шороондоо дугуй нь шигдээд суусан. Кат-374 маркийн экскаватор ирсэн бульдозерын хойшоо ухарч гарах замын шороог нь ухаж тэгшилж байсан бульдозерын оператор нь Гэндэнжамц, Кат-374 маркийн экскаваторын оператор нь Шагдар гэж хүн байсан. Мөн уулын сургагч Э- хажууд нь хараад станцаар яриад зогсож байсан. Тэгсэн экскаваторыг уулын сургагч Э- бульдозерын зүүн талаар нь зэрэгцээд ор гэхэд экскаватор бульдозерын зүүн талаар нь зэрэгцэж орж зогсоод шанагаа дээш нь өргөснөө буцаад ухарсан ба бульдозерын бөгсөн хэсэгт ухсан шорооныхоо ирмэг хэсэгт ирж зогсох үед экскаваторын баруун талын гинжтэй хэсгийн шороо нь сул учир экскаватор баруун тал руугаа жоохон хазайхад экскаваторын оператор Шагдар шанагаа дахин дээш өргөөд бульдозерын дээгүүр нь хазайсан тал руугаа давуултал экскаватор баруун тал руугаа онхолдож унасан. Тэр үед бульдозерын оператор Гэндэнжамц кабинаасаа гараад ирсэн хараад зогсож байсан би экскаватор онхолдож хажуу тийшээ унахдаа кабин хэсэг нь бульдозерын бөгсөн хэсгийг мөргөөд унасан. Тэр даруй деспичерт Кат-374 маркийн экскаватор онхолдож унасан талаар хэлээд 2 техникийн зүүн гар талд нь Э- бид 2 зогсож байгаад би шууд бульдозерын шатаар дээш гараад харахад Шагдар сайн харагдахгүй байсан тэгэхлээр нь буугаад хойд талаар нь тойроод очиход Шагдар гэж хүн шил, суудал хоёртоо хавчуулагдсан ёоё ёооё гэж байсан. Тэгээд Э-, Гэндэнжамц бид нар шилийг нь хагалаад гарахгүй хавчуулагдсан байсан тэгээд кабиныг нь хөших юм хайж байхад механикууд хүрээд ирсэн. Тэгээд домкратаар хөшиж өргөж байгаад Шагдарыг гаргаж ирээд тэгээд эмч аваад кемп рүү явсан юм. Яагаад шанагаа өргөөд ухраад ухсан шорооныхоо ирмэг дээр очиж зогссоныг нь мэдэхгүй байна. Ухрах үед нь уулын сургагч Э- станцаар Е84 зогсож бай гэж хэлж байсан. Тэгсэн ухсан шорооны ирмэг дээр очиж зогсох үед ухсан шороо нь түрж тэгшилж байгаа сул шороо тул экскаватор баруун тал руугаа хазайсан тэгтэл хазайсан тал руугаа шанагаараа тулна гэж бодсон юм уу өргөсөн байсан шанагаа улам дээш нь өргөөд бульдозер дээгүүр давуулаад дөнгөж гаргах үед шороо нь цаашаа нураад экскаватор баруун тал руугаа онхолдож унасан юм. Шанага нь бульдозер дээгүүр давах үед хазайж байгаад жоохон тэнцвэрээ олоод зогстол шанагаа дахиад цааш нь буюу баруун гар тал руугаа явуулсан чинь онхолдож унасан.” гэх мэдүүлэг /1-р хх 40-41-р хуудас/,
Гэрч Н.Гэндэнжамцын өгсөн: “Би “Бүрдэл майнинг” ХХК-нд бульдозер, автогридирийн дадлагажуулагч оператор ажилтай ба 2021 оны 11-р сарын 27-ны өглөө 08 цаг 30 минут гээд Баянголын эх уурхайн дээд карерын дээд овоолго шороог дугуйт бульдозероор нээж түрэх наряд аваад ажиллаж байхад 11 цаг өнгөрч байхад уулын сургагч Э- станцаар дээд отвоол ажиллахад хүндрэлтэй боллоо дунд отвоол шороон дээр очоод дээд талаас нь түрж тэгшилье гэхээр нь би дээд отвоол шорооноос дунд отвоол шороон дээр 12 цаг болж байхад очоод отвоол шороог шууд түрээд ороод шороог түрээд тэгшилээд явж байхад уулын сургагч Э- намайг больё больё буцаад гар гээд станцаар хэлэхээр нь буцаж ухраад 5-6 орчим метр явж байхад бульдозерын урд 2 дугуй сул шороонд шигдээд суусан. Тэгэхээр нь би бульдозерын урд шанагаар өргөөд ухрах үйлдэл хийгээд болохгүй суусан. Тэр үед уулын сургагч Э- ирсэн байсан ба станцаар деспичерт дугуйт бульдозер шороонд шигдэж суусан талаар хэлж мэдэгдээд тэгээд уулын сургагч Э- карерын дээд талд байсан Шагдар гэж оператортай Кат-374 маркийн экскаваторыг дуудаж авчраад миний бульдозерын хойшоо ухарч гарах замыг нээх гүн биш 40 орчим см ухаж тэгшилж засуулсан ба ингэж шороог ухаж тэгшлэхдээ Кат-374 маркийн экскаватор миний бульдозерын хойд талаас орж ирж ухсан. Тэгээд ухаж, тэгшилж дуусахад уулын сургагч Э- Кат-374 маркийн экскаваторын оператор Шагдарыг миний бульдозерын зүүн талаар оруулж зэрэгцүүлж зогсоох гэхэд миний бульдозерын зүүн гар талаар алсуур даялж зэрэгцэж орж ирснээ шанагаа дээш өргөөд буцаад ухарсан. Тэгэхэд уулын сургагч Э- яах гэж байгаа юм зогсож бай гэж станцаар асуухад хариу хэлэхгүй байсан. Тэгсэн дахиад яах гэж байгаа юм гэсэн тэгэхээр нь харахад Кат-374 маркийн экскаватор миний бульдозерын зүүн талаар хойшоо ухраад бөгсөн хэсэгт хажууд ирж зогсоод шанагаа дээш нь өргөөд миний дугуйт бульдозерын кабин дээгүүр давуулах гэхэд нь би кабинаасаа гарахад Кат-374 маркийн экскаваторын шанага бульдозерын кабин дээгүүр давангуут Кат-374 маркийн экскаватор баруун тал руугаа онхолдсон ба онхолдох гээд хазайх үед нь би тулах санаатай ойртоход уулын сургагч Э- болиоч холдооч гэхэд нь би хойшилсон ба Кат-374 маркийн экскаватор онхолдохдоо кабин нь миний дугуйт бульдозерын хойд талын хамгаалах коверыг мөргөөд унасан. Тэгээд би бульдозер дээрээс буугаад тойроод очиход талийгаач Шагдар ёоё ёоё л гээд байсан ба кабины шилэндээ хавчуулагдсан харагдахаар нь хагарч бутарсан шилийг нь татаж салгахад гарахгүй үндсэн рам нь толгойг нь хавчсан юм шиг болохоор нь үндсэн рамыг нь донкратаар хөшиж өргөж байгаад талийгаач Шагдарыг гаргаж авсан. Кабинаас гаргах гэж ноцолдож байхад уурхайн дарга, уулын дарга, эмч гэх мэт уурхайн хүмүүс ирсэн байсан ба талийгаач Шагдарыг шууд аваад уурхайн кемп рүү явсан юм. Кат-374 маркийн экскаваторын оператор Ж.Шагдар гэж хүн яагаад шанагаа өргөөд ухраад ухсан шорооныхоо ирмэг дээр очиж зогссоныг нь мэдэхгүй байна ухрах үед нь уулын сургагч Э- станцаар Е84 яах гэж байгаа юм зогсож бай гэж хэлж байсан. Тэгсэн ухсан шорооны ирмэг дээр очиж зогсох үед нь экскаватор баруун тал руугаа хазайсан тэгтэл хазайсан тал руугаа шанагаа улам дээш нь өргөөд бульдозер дээгүүр давуулаад дөнгөж гаргах үед шороо нь цаашаа нураад экскаватор баруун тал руугаа онхолдож унасан. Шанага нь бульдозер дээгүүр давах үед хазайж онхолдож унасан юм. Талийгаач Шагдар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараагүй. Осол, хэрэг гарах үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй зүгээр байсан. Тухайн үед уулсын сургагч Б.Э-, дампын дадлагажуулагч оператор Баярт бид 3 хараад зогсож байсан. Би “Бүрдэл майнинг” ХХК-нд ирээд 17 хонож байна. Ажил 2018 оны 6 сард ороод өдийг хүртэл ажиллаж байгаа. Талийгаач Шагдар нь ажилд ороод 5 жил болж байгаа гэсэн. Амраад ажилдаа ороод 6 л хонож байгаа. Талийгаач Ж.Шагдар Кат-374 маркийн экскаватортойгоо карерын дээд талд шороо буулгасан ачанааы дамп машины тэвшин дээр наалдсан шавар, шороог экскаваторын шанагаар нь маажиж цэвэрлэж өгч байсан. Бид нарын дунд маргалдсан, зодолдсон зүйл огт байхгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байсан. Уулын сургагч Э- хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн, механик зэрэг хүмүүс иртэл бүүр болохгүй бол экскаватор авчирч бэлэн байдалд байлгаж байгаад татаж гаргаядаа гэж байсан. Тэгсэн Ж.Шагдар гэж оператортой Кат-374 маркийн экскаватор ороод ирсэн. Уулын сургагч Э- л дуудаж авч ирсэн байх. Уулсын сургагч бол отвоолыг хариуцаж ажиллах ёстой, операторын аюулгүй байдал, хагарал цуурал, осол эндлээс сэргийлж дамп, бульдозер цөмөрч суусан үед экскаваторыг нүүлгэж аваачих эрхтэй юм. Осол гарах үед цас ороогүй, жоохон салхитай, тэнгэр бүүдгэр өдөр байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 44-47-р хуудас/,
Гэрч З.Бямбацогтын өгсөн: "...Карьерын дээд отвол дээр ачааны Дамп техникийн тэвшний шороо маажиж унагах ажил үүрэг гүйцэтгэж байсан экскаваторын оператор Ж.Шагдар нь дунд отвол дээр очиж шороонд шигдэж суусан дугуйт бульдозерыг гаргах ажилд оролцож болох бөгөөд тэгэхдээ шороонд суусан дугуйт бульдозерыг татан гаргах ажилд уулын сургагч Э- нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, уулын мастер, дотоод хяналт шалгалт, механикууд зэргийг цуглуулж аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ хийж зөвлөлдсөний үндсэн дээр техник дуудаж авчирч тухайн дугуйт бульдозерыг татан гаргах ажлыг зохион байгуулах байсан. ...Уулын сургагч Э- нь отволын зүүн жигүүрийг хариуцан ажиллаж байсан ба тэр утгаараа Э- дугуйт бульдозерын дадлагажуулагч оператор Гэндэнжамцыг дуудаж дунд отволын шороог түрж тэгшлүүлэх ажилд оруулсан ба намайг очиход дугуйт бульдозер дөнгөж түрээд орж байсан би боль гэдэг үүрэг өгсөн тэгсэн Э- цаашаа Гэндэнжамцад боль гэж байна шүү буцаад гараарай гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 49-50-р хуудас/,
Гэрч А.Эрдэнэ-Очирын өгсөн: "...Уулын сургагч Э- гэж хүн тухайн бульдозер шороонд суусан талаар уулын мастер, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, уулын дарга, уулын сургагч, механик, инженерүүд нарт мэдэгдэж цуглуулж байлцуулан эрсдэлээ тооцон аюулгүй байдлаа хангаж яаж гаргахаа хэлэлцэж ярилцаж байж гаргах ба тухайн үед бол уулын сургагч Э- ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр дээрх хүмүүсийг хүлээгээд цуглаад ярилцаж зөвшилцөөгүйн үндсэн дээр бульдозерыг татан гаргах ажлыг гүйцэтгэх байсан..... Хийх ажлын нарядыг өөрчилж өөр ажилд томилж ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд уулын мастер шинээр хийлгэж байгаа ажлын давтан наряд, зааварчилгааг өгч ажиллуулдаг юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,
Гэрч Б.Буян-Оршихын өгсөн: “Би “Бүрдэл майнинг” ХХК-ийн уурхайн яаралтай тусламжийн эмч ажилтай ба 2021 оны 11-р сарын 27-ны өглөө 07 цаг 15-30 минутад өдрийн ээлжийн ажилчид ажилд гарах үед 4 ажилтан биеэ үзүүлсэн ба тэр 4 хүн дунд талийгаач Ж.Шагдар байгаагүй тэгээд 12 цаг 30 минутын орчим уурхайн карерьд экскаватор онхолдсон яаралтай очих хэрэгтэй байна гээд диспечирээс станцаар хэлэхээр нь тэр даруй яаралтай тусламжийн зүйлүүдээ аваад осол хэрэг болсон газар очиход дугуйт бульдозерыг экскаватор мөргөж онхолдсон улмаар экскаваторын оператор Ж.Шагдар гэж хүн кабин дотроо толгой хэсэг нь хавчуулагдсан байдалтай уурхайн ажилчид гаргах гээд ноцолдож байсан ба үзлэг хийхэд толгой нь 8-ын тоо хэлбэртэй болж 2 талаасаа шахагдсан байсан. Мөн нүүр хэсэг нь 2 талаасаа техникийн их бие төмөрт хавчуулагдсан, баруун чих нь дотогш чихэгдсэн, хамар, ам, чихнээс цус урсаж гарсан амьсгал бүдэг суль, захын буюу шууны артерь, гүрээний артерьт тэмтрэлт хийхэд цохилт маш сул байсан ба уурхайн ажилчид тэр Шагдар гэж хүнийг кабинаас гаргах гэж эд ангиудтай ноцолдож байх үед Шагдар гэж хүнд цус тогтоох тариа, амин эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих тариа хийсэн ба энэ явцдаа Их тохойрол уурхайн эмчийг дуудах, амин үзүүлэлт нь тогтворжвол Улаанбаатар хот руу тээвэрлэх шаардлагатай тул онгоц дуудах талаар уурхайн эрх бүхий хүмүүст хэлж байсан. Намайг талийгаач Шагдарыг аваад уурхайн эмнэлэг дээр очиход Улаанбаатар хотоос онгоц нисэж ирэх зөвшөөрөл авсан байгаа талаар хэлж байсан ба 13 цаг 14 минутад эмнэлэг дээр очоод эмчилгээ үргэлжлүүлэн хийсэн ба хийгдсэн эмчилгээ нь амин эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих кордиамин, адерналин тариа, цус тогтоохоор Яак дуслаар хийх гэхэд судас нь олдоогүй энэ үед хажуу талын уурхайн эмч ирээд хоёулаа судсыг нь олох гээд олдоогүй, тэгээд амин үзүүлэлтийг шалгахад амьсгал зогссон, зүрхний оройд чагналт хийхэд зүрхний цохилт мэдэгдэхгүй сатурац унасан байхаар нь нөгөө эмчийн хамтаар амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээр зүрхэнд иллэг хийж амьсгал өгдөг амбугаар гуурсыг нь цагаан мөгөөрсөн хоолойд байрлуулж амьсгал өгсөн. Тэгсэн боловч зүрх судасны үйл ажиллагаа сэргээгүй, амьсгал болон зүрх нь зогссон байсан тул 13 цаг 34 минутад эмчилгээг зогсоосон.” гэх мэдүүлэг /1-р хх-н 55-р хуудас/,
Гэрч Д.Өнөболдын өгсөн: “...Дампнуудын тэвшний шороо нь наалдаж хөлдөж үлдээд байна гэхээр нь Е-84 парк дугаартай экскаваторын оператор Шагдарыг дээд отвол дээр очоод Дампны тэвшний наалдаж үлдсэн шороог экскаваторын шанагаараа маажиж цэвэрлэж ажил гэдэг нарядыг амаар өгөөд экскаваторын аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллаарай гэдэг зааварчилгааг мөн амаараа станцаар Шагдар гэж хүнд өөрт нь өгсөн тэгээд тухайн Е-84 экскаватор станцаар өгсөн үүрэг нарядын дагуу дээд отвол дээр очиж ажилласан. Тэнд ажиллаж байгаа гэж бодож байсан тэгсэн дунд отвол дээр шороонд суусан дугуйт бульдозерыг шорооноос гаргахаар очсон ажиллаж байгаад онхолдсон байна надад дугуйт бульдозер шавар шороонд суусан байна, Е-84 парк дугаартай экскаваторыг авчруулж ажиллуулах талаар уулын мастерын ажилтай надад мэдэгдэж Е-84 парк дугаартай экскаваторыг юм уу өөр тухайн ажилд ямар техник хэрэгтэй байгаа талаар хэлж би тухайн техникийг нь тухайн шороонд суусан дугуйт бульдозерыг гаргах ажилд оролцуулдаг юм тэрнээс уулын мастер дугуйт бульдозерыг суусан шорооноос нь гаргах ажилд оролцох шаардлага байхгүй юм. Тухайн үед Е-84 парк дугаартай экскаваторыг дугуйт бульдозерыг суусан шавар шорооноос гаргах ажилд ажиллуулах талаар ямар ч хүн хэлж зөвшөөрөл аваагүй." гэх мэдүүлэг /1-р хх- ийн 58-59-р хуудас/,
Гэрч Л.Баясгаланбаатарын өгсөн: “...Дугуйт бульдозерыг суусан шавар, шорооноос нь гаргах ажилд экскаватор ажиллуулах хэрэгтэй байна гэж уулын мастерт тухайн үед хариуцаж ажиллаж байсан уулын сургагч Э- мэдэгдэж улмаар дээд отвол дээр ажиллаж байсан Е-84 парк дугаартай экскаватор юм уу өөр шаардагдах техникүүдийн оператор нарт нь уулын мастер хийх ажлын шилжих нарядыг өгч явуулдаг бөгөөд тухайн ажилд нь тохирсон аюулгүй ажиллагааны давтан зааварчилгааг нь тухайн газар дээр нь байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, уулын сургагч, ахлах механик зэрэг ажилтнууд зөвлөлдөөд аюулгүй ажиллагааны дүн шинжилгээг гаргаж тэрний дагуу хийж байгаа ажлын давтан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан өгдөг юм." гэх мэдүүлэг /1- р хх-ийн 61-62-р хуудас/,
Гэрч Б.Адъяажавын өгсөн: "...Уулын сургагч Э- тухайн үед дугуйт бульдозер шавар шороонд суусан талаар деспичерт мэдэгдээд улмаар хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, уулын сургагч, ахлах механик, дотоод хяналт зэрэг албан тушаалтнуудыг дуудаж аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ямар техникээр яаж шавар шорооноос татаж гаргах талаар шийдэж гаргах байсан тэгсэн өөрөө бие дааж шийдвэр гарган Е-84 парк дугаартай Кат-374 маркийн экскаваторыг авчирч ажиллуулж байснаас уг осол гарсан гэж бодож байна. Кат-374 маркийн экскаватор унаж онхолдсон нь оператор Ж.Шагдарын техник ашиглалт, орон зай талбайгаа мэдрэх байдлаа зөрчиж ажилласнаас болсон гэж үзэж байна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/,
Гэрч Ч.Гоёчимэгийн өгсөн: "...Тухайн өдөр би станц дээр сууж станцаар яригд байгаа нэвтрүүлгийг сонсож дуудлагыг хүлээн авч хүлээн авсан дуудлагаа бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгэж ажилладаг ба хамт гардаг диспечир Минжийма хамт станц сонсож байсан тэгэхдээ компьютер дээр юм хийж байсан, тэрнээс дугуйт бульдозер Баянголын эх уурхайн дээд карьерын отвоол дээр шавар шороонд цөмөрч суусан талаар уулын сургагч Э- станцаар хэлж мэдэгдсэн зүйл байхгүй тэрнээс станцаар хүлээж аваад холбогдох хүмүүст нь дамжуулж хэлж мэдэгдэх чухал дуудлага байгаа юм." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р хуудас,
Гэрч Б.Гантулгын өгсөн: “Тухайн үед хариуцаж ажиллаж байсан уулын сургагч Э- нь дугуйт бульдозерыг суусан шавар, шорооноос нь гаргах ажилд тухайн Кат-374 маркийн экскаваторыг шилжүүлж авчирч болно тэгэхдээ гаргах ажиллагааг эхлэхгүй шороог ухуулахгүй, татаж чангаах ажиллагааг хийхгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, дотоод хяналт, тухайн техникийг хариуцсан техникийн албаны механикчд мэдэгдээд тухайн хүмүүс нь цуглаж зөвлөлдөөд тухайн үеийн нөхцөл байдлыг дүгнээд техникийг эвдрэл гэмтэл, аваар осолгүй татаж гаргах үүднээс аюулгүй ажиллагааны дүн шинжилгээг гаргаж тэрний дагуу хийгдэх ажлын ос дараалал гарган уулын сургагч нь тухайн цөмөрсөн, суусан техникийг гаргах ажлыг зохион байгуулж ажилладаг юм. Тухайн үед уулын сургагч Э- дээрх хүмүүсийг цуглуулж дээрх ажиллагааг хийлгүй Кат-374 маркийн экскаваторыг шилжүүлэн ажиллуулж байсан нь буруу юм, Кат-374 маркийн экскаваторыг шилжүүлж ажиллуулахад тухайн Кат-374 маркийн экскаваторын техникийн алба болон уулын мастерт мэдэгдэж зөвшөөрөл авдаг юм. Албанаас зөвшөөрөл авахын тулд диспечирт мэдэгдээд диспечир нь тухайн техникийг хариуцсан албанд нь мэдэгдэж холбож өгдөг юм..... Уулын сургагч Э- нь Баянголын эх дээд уурхайн карьерын зүүн талын дээд, дунд, дунд отволыг хариуцаж ажиллаж байсан учраас тэнд байсан техникүүдийн ажлыг хуваарилж ажиллуулах эрхтэй юм." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71-р хуудас/,
Гэрч Э.Баярхүүгийн өгсөн: "...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 10 минутад манай механикууд ажилд гарах техникүүдэд үзлэг шалгалт хийсэн ба тэгэхэд уг Е-84 парк дугаартай Кат-374 маркийн экскаваторт үзлэг шалгалт хийсэн тэгэхэд эвдрэл гэмтэлтэй зүйл тогтоогдоогүй, бүрэн бүтэн байдал нь хэвийн байсан, манай хэсгээс өглөө, өдөр, орой хариуцсан техникүүддээ үзлэг шалгалт хийж эвдрэл, доголдолтой зүйл байвал засвар үйлчилгээ хийдэг." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р хуудас/,
Гэрч Б.Насанжаргалын өгсөн: "...Дугуйт бульдозерыг суусан шавар, шорооноос нь гаргах ажилд тухайн Кат-374 маркийн экскаваторыг шилжүүлж ажиллуулах ажлыг уулын хэсэг хариуцдаг юм. ...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагаас хойш манай механикууд ажилд гарах техникүүдэд үзлэг шалгалт хийсэн ба тэгэхэд уг Е- 84 парк дугаартай Кат-374 маркийн экскаваторт үзлэг шалгалт хийсэн тэгэхэд эвдрэл гэмтэлтэй зүйл тогтоогдоогүй, бүрэн бүтэн байдал нь хэвийн байсан, манай хэсгээс өглөө, өдөр, орой хариуцсан техникүүддээ үзлэг шалгалт хийж эвдрэл, доголдолтой зүйл байвал засвар үйлчилгээ хийдэг юм." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80-р хуудас/,
Гэрч Л.Мөнгөнсүхийн өгсөн: “...Би Бүрдэл майнинг ХХК-нд уулын сургагч ажилтай ба 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр оффис дээр сургалт бэлтгэх ажилтай байж байхад өдөр 12 цагийн орчим уулын сургагч Э- над руу утсаар яриад Баянголын эх уурхайн дээд отвол дээр Бульдозер шороонд суучихлаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Эрдэнэ-Очирт хэлээд хамт хүрээд ирээч гэж хэлсэн тэгээд би Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Эрдэнэ-Очир луу утсаар яриад дээд отвол дээр бульдозер шавар шороонд шигдэж суусан байна гэнэ хамт очъё гэхэд Эрдэнэ-Очир Говь металь гээд зүүн тал руугаа байдаг уурхайн карьерт явж байна яваад очъё гэж хэлсэн тэгээд би кемп дээр байж байхад 20 орчим минут болсон байх Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Эрдэнэ-Очир кемп дээр хүрээд ирэхээр нь машинд нь суугаад дээд отвол дээр очиход дугуйт бульдозерыг Е-84 парк дугаартай экскаватор кабин хэсгээрээ мөргөд онхолдсон экскаваторын оператор Ж.Шагдарыг хавчуулагдсан кабинаас нь гаргах гээд тэнд байсан механикууд ноцолдож байсан уулын дарга Адъяажав намайг домкрат аваад ир гэхээр нь би яваад домкрат аваад буцаад ирэхэд оператор Шагдарыг гаргачихлаа домкрат хэрэггүй гэж хэлж байсан юм. ...Э- над руу утсаар яриад Баянголын эх уурхайн дээд отвол дээр Бульдозер шороонд суучихлаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Эрдэнэ-Очирт хэлээд хамт хүрээд ирээч гэж хэлж байсан тэрнээс экскаватор ажиллуулах талаар юм хэлж ярьж байгаагүй. ...Шавар шороонд шигдэж суусан бульдозерыг татан гаргах ажилд экскаваторыг шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд уулын мастер зэрэг холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр шилжүүлдэг юм." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудас/,
Иргэний хариуцагч "Бүрдэл майнинг" ХХК-ны төлөөлөгч Б.Батсайханы өгсөн: “Талийгаач Ж.Шагдарын ажил явдлын үеэр "Бүрдэл майнинг" ХХК-иас ар гэрт нь бэлэн 3 сая төгрөг, оршуулгын үйлчилгээний 6 сая төгрөг, цайллагын рестораны 2 сая гаран төгрөгийг төлсөн ба амь насны даатгалын 10 сая төгрөгийг талийгаачийн охин Ш.О гэж хүний данс руу нь шилжүүлж өгсөн. Мөн талийгаач Ж.Шагдарын задлан шинжилгээ, цогцос тээвэрлэх, ажил явдалд оролцох, нааш цааш явсан гээд компанийн зүгээс 3 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд амь насны даатгалын нийт 20 сая төгрөгийн эхний 10 сая төгрөгийг нь өгсөн. Үлдсэн 10 сая төгрөг нь хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа нь хохирогч талд төлөгдөх юм. "Бүрдэл майнинг" ХХК-ийн зүгээс талийгаач Ж.Шагдарын ажиллах байх үеийн хөлс, оршуулгын зардал, нийгмийн даатгалын тэтгэмж зэрэг төлбөр мөнгөнүүдийг бүгдийг нь ар гэрт нь олгосон ба одоо 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг компанийн зүгээс ар гэрт нь төлж барагдуулах ёстой одоохондоо уурхайн үйл ажиллагаа жигдрээгүй мөнгөгүй байгаа тул төлж барагдуулаагүй байгаа уг мөнгийг бол төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /2-р хх-н 196-197-р хуудас/,
Иргэний хариуцагч Б.Цэнд-Очирын өгсөн: “Би ямар учраас өөрийгөө эрүүгийн 2134004310159 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар мэдүүлэг өгч байгаа гэдгээ ойлгож мэдлээ. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай уурхайн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Баянголын эх уурхайд үйлдвэрлэлийн осол гарч оператор Ж.Шагдар нас барсан гэх хэрэгт өмнө нь манай байгууллагыг төлөөлж иргэний хариуцагчаар оролцсон хуульч Б.Батсайхан \РД: Ц378070710\ нь ажлаас чөлөөлөгдсөн тул цаашид миний бие энэ хэрэгт "Бүрдэл Майнинг” ХХК-ыг төлөөлж иргэний хариуцагчаар оролцох юм. Манай байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд талийгаачтай холбоотой оршуулгын зардал болон бусад зардлыг гаргаж өгсөн байгаа болно. Өөр үйлдвэрлэлийн осолтой холбоотой зардал гарсан тохиолдолд баримтын хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-н 189-р хуудас/,
Шүүгдэгч Б.Э-ыг өгсөн: “Би өөрийнхөө эрх үүргийг ойлгож мэдлээ Тиймээс одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Би бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна. Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн надад холбогдуулж эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн дугаар багийн зөвшөөрч байна. Би тухайн үед ийм осол гаргана гэж бодоогүй бөгөөд би аль болох суусан бульдозерыг эвтэйхэн гаргачихна гэж бодоод л дээр отвол дээр ажиллаж байсан талийгаач Ж.Шагдарын жолоодож байсан экскаваторыг дуудсан байсан. Энэ л миний буруу боллоо. Өөрөөр бол надад ийм осол аваар гаргана даа гэсэн санаа бодол анхнаасаа байгаагүй. Би болсон хэргийн талаар өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж хэлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /3-р хх-н 217-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №167” дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Ж.Шагдарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр суурь ясны салсан хугарал, их, бага тархины аалзан хальсан задлан доорх тархмал цус харвалт, САК, хуйханд дор цус хуралт, баруун чамархай, чих, хүзүүний баруун тал зулгаралт, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Ж.Шагдар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 4.Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.” гэх дүгнэлт /1-р хх-н 85-86-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн: “Хавтас хэрэг 1-ийн 138-145 дугаар хуудаст Бүрдэл майнинг ХХК-ийн Баянголын эх уурхайн 2021 оны 11 дүгээр сарын Уулын ажлын төлөвлөгөө авагдсан байна. Дээрх төлөвлөгөөний 1.3-т тухайн сард дээд карьерын олборлосон орон зайг доод карьерын Хөрсөөр дүүргэх техникийн нөхөн сэргээлт /дотоод овоолго/-ийн ажлууд хийгдэхийг тусгайлан заасан байна. Тухайн осол гарсан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлын даалгаврын дагуу "Өдрийн ээлжинд овоолгод хяналт тавих ажлыг гүйцэтгэж байсан уулын Сургагч Б.Э-т "Бүрдэл майнинг" ХХК-ийн ЭМААБОХ-ийн ахлах ажилтан О.Зоригоо аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн байна. хэрэг 1-ийн 148-р хуудас/ Бямбацэрэн овогтой Э- нь 2017 оны 06 дугаар сарын 30-аас Эко Алтан Заамар ХХК-д "МТ-06 оператор" албан тушаалд, 2021 оны 06 дугаар сарын 01-ээс Бүрдэл майнинг ХХК-д "Уулын сургагч багш" албан тушаалд тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаарх баримтууд авагдсан байна /Хавтаст хэрэг 2-ын 7-17 дахь хуудсуудад/. Хавтас хэрэг 2-ын 14-15 дахь хуудаст авагдсан Бүрдэл майнинг ХХК-ийн ЭМААБОХ-ийн "Уулын сургагч багш"-ийн Ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилгыг "Уурхайн болон уулын хөдөлгөөнт хүнд тоног төхөөрөмжийн бүх горим, дүрэм, журмуудыг танхимын болон практик сургалт зохион байгуулах" хэмээсэн байна. Үндсэн зорилтын хүрээнд Уул ашиглалтын хэлтсийн операторуудад сургалт зохион байгуулах, ярилцлага хийх, шалгалт авах, чиглүүлэх, дагалдуулах, давтан сургалт явуулах зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ гэж тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд "Бүрдэл майнинг" ХХК-ийн сургагч багш ажилтай Б.Э- нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ямар албан тушаалтнаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй "Өдрийн ээлжинд овоолгод хяналт тавих" хэмээх ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тодорхойгүй байна. Харин Ажлын байрны тодорхойлолтын Үндсэн ажил үүрэг хэсгийн 2.18-д Карьер болгоны операторуудын үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавих гэж заасан байна. /Хавтас хэрэг 2-ын 013-014-р хуудас/ Сургагч багш Б.Э- нь САТ 8546 маркийн дугуйт бульдозер сул шороонд шигдэж суусан үед САТ 374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос гаргах ажлыг удирдаж зохион байгуулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231,A/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 12 /Ажлын байр бүрийг ажил эхлэхийн өмнө эсхүл ээлжийн дундуур хариуцсан албан тушаалтан биечлэн шалгаж, аюулгүй ажиллагааны зөрчил илэрсэн үед зөрчлийг арилгахаас өөр ажлын даалгавар өгөхийг хориглоно. Ээлжийн явцад ажлын даалгаврыг өөрчлөх шаардлага гарвал заавал анх ажлын даалгавар өгсөн ажилтнаар дамжуулах буюу дотоод журмаар зохицуулна/, Бүрдэл майнинг ХХК-ийн ААЗ-016 УАХ тоот "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1 /Ослын арилгах ажлыг газар дээр нь дадлагажуулагч нар биечлэн удирдаж явуулах ба ажилдаа холбогдох албаны механикуудыг татан оролцуулна. Аливаа техникийг татах, босгохын өмнө аюул ослыг таньж бусдад ойлгуулсан байх/, 2 /Олж тогтоосон аюул ослыг багасгахад хэрэгтэй техник, хүмүүстэй уялдан холбоотой ажиллах. Ажлын аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийж ажилд оролцож байгаа бүх хүмүүст аюул, эрсдэлийн талаар таньж ойлгуулан баталгаажуулан гарын үсэг зуруулсны дараа ажлаа эхэлнэ/ заалтуудыг биелүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд 05-092/29 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчид нь тухайн үед хавтаст хэрэгт авагдсан баримт материалд тулгуурлан өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байна. Дугуйт бульдозер сул шороонд суусан тохиолдолд "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны шаардлага /Тухайн ажлыг гүйцэтгэхийн өмнө ахлах ажилтан Уурхайн эрсдэлийн удирдлагын журамд зааснаар ААШ-г хийх, бүх татах хэрэгсэл ажлын нөхцөлийг хангасан байх ба татах техникийн жинд тохирсон байх ёстой. Оролцох бүх хүн зааварчилга авсан байна/-ын дагуу ажлын аюулын шинжилгээ хийж ажиллах ёстой байсан байна. Уурхайн эрсдэлийн удирдлагын журмын 3.9-д Компани нь дараах ноцтой эрсдэл бүхий ажлуудад заавал эрсдэлийн үнэлгээ хийсний дараа ажлаа эхлүүлэхийг шаардана гэж заасан ба тухайн ноцтой эрсдэл бүхий ажлуудын жагсаалтад "суусан болон унасан техник босгох чирэх" ажил орсон байна. Дээрх зааварчилга, журамд заасны дагуу дугуйт бульдозер шороонд суусан тохиолдолд ил уурхайн ажилчид ажил эхлэхийн өмнө ажлын аюулын шинжилгээ хийх, эрсдэлийн үнэлгээ хийж ажиллах ёстой байсан байна. "Бүрдэл майнинг" ХХК-ийн уулын сургагч багш ажилтай Б.Э- нь холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр САТ-374 маркийн экскаваторыг дуудан ирүүлж, шороонд суусан дугуйт бульдозерыг татан гаргах замыг ухуулсан, экскаваторын оператор Ж.Шагдарт аюул ослыг талаар ямар нэг ойлголт өгөөгүйгээр ажлыг эхлүүлсэн үйлдэл нь хариулт 2.4-т тусгагдсан заалтууд болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/-д заасны дагуу тухайн компанийн үйл ажиллагааны онцлогтой нийцүүлэн боловсруулж дотооддоо мөрдүүлж буй "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1 /Ослын арилгах ажлыг газар дээр нь дадлагажуулагч нар биечлэн удирдаж явуулах ба ажилдаа холбогдох албаны механикуудыг татан оролцуулна. Аливаа техникийг татах, босгохын өмнө аюул ослыг таньж бусдад ойлгуулсан байх/, 2 /Олж тогтоосон аюул ослыг багасгахад хэрэгтэй техник, хүмүүстэй уялдан холбоотой ажиллах. Ажлын аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийж ажилд оролцож байгаа бүх хүмүүст аюул, эрсдэлийн талаар таньж ойлгуулан баталгаажуулан гарын үсэг зуруулсны дараа ажлаа эхэлнэ/ заалтуудыг зөрчсөн байна. Ил уурхайн ашиглагдсан талбайд нөхөн сэргээлт хийх зорилгоор дотоод овоолго хийгдэж буй талбайд ажил гүйцэтгэж байсан САТ 854G маркийн дугуйт бульдозер сул шороонд шигдэж суусан үед САТ 374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос гаргах ажлыг гүйцэтгэж байх үед САТ 374 маркийн экскаватор нь САТ 854G маркийн дугуйт бульдозер руу хазайж унасан бөгөөд энэ үед экскаваторын оператор Ж.Шагдар эд зүйлд хавчуулагдах шалтгааны улмаас үйлдвэрлэлийн осолд өртсөн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн /Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангалтгүй, байнгын шалгалт урьдчилан хийгээгүй, технологийн горим өөрчилсөн, хаалт, хамгаалалт хийгээгүй/, удирдлагын тогтолцооны /Хяналт хангалтгүй, удирдлага хангалтгүй, аюулгүй ажиллагааны зааварчилга хангалтгүй, хувийн болон хамтын хамгаалах хэрэгсэл хангалтгүй, ХАБЭА-н сургалт хангалтгүй, зохицуулалт муу, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн/, хүний /хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан, урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй, удирдлагын заавар зөрчсөн/, ажлын байр, орчны /замын нөхцөл, хязгаарлагдмал орон зай, гэрэл, харагдах орчин, цаг агаарын нөлөөлөл/ гэсэн 4 хүчин зүйлээс хамаарсан эсэх талаас нь судалж тогтоодог. Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлсөн хүчин зүйлүүдийг судлан үзэхэд:
2.6.1 Техник технологийн хүчин зүйлийн нөлөөлөл. Хавтас хэргүүдэд авагдсан материалуудад дээрх техникүүд эвдрэл, гэмтэлгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хэвийн байх тул энэхүү осол нь техник технологийн хүчин зүйлээс хамааралгүй байна. Удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч /захирал/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу өөрийн байгууллагын ажилчдын ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Эдгээр ажлыг зохион байгуулах болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх эрх, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөлийг ажиллуулдаг. Мөн хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх чиг үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу тусгаж оруулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах, ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй юм.
Бүрдэр майнинг ХХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргийнхээ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтанг ажиллуулж, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журмуудыг батлан мөрдүүлсэн байна.
MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" стандарт нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан бөгөөд 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө гэж заасан байдаг Уг стандартын 3.1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг дараах 3 хэлбэрээр өгч, зохион байгуулдаг. Хавтас хэрэгт авагдсан Бүрдэл майнинг ХХК-ийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны агуулга нь "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" MNS 4969:2000 стандартын шаардлагыг хангаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих үүргээ биелүүлсэн байна.
САТ 854G маркийн дугуйт бульдозер сул шороонд шигдэж суусан үед САТ 374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос гаргах ажлыг удирдаж зохион байгуулсан сургагч багш Б.Э- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231,A/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 12 /Ажлын байр бүрийг ажил эхлэхийн өмнө эсхүл ээлжийн дундуур хариуцсан албан тушаалтан биечлэн шалгаж, аюулгүй ажиллагааны зөрчил илэрсэн үед зөрчлийг арилгахаас өөр ажлын даалгавар өгөхийг хориглоно. Ээлжийн явцад ажлын даалгаврыг өөрчлөх шаардлага гарвал заавал анх ажлын даалгавар өгсөн ажилтнаар дамжуулах буюу дотоод журмаар зохицуулна/, Бүрдэл майнинг ХХК-ийн АА3-016 УАХ тоот "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1 /Ослын арилгах ажлыг газар дээр нь дадлагажуулагч нар биечлэн удирдаж явуулах ба ажилдаа холбогдох албаны механикуудыг татан оролцуулна. Аливаа техникийг татах, босгохын өмнө аюул ослыг таньж бусдад ойлгуулсан байх/, 2 тогтоосон аюул ослыг багасгахад хэрэгтэй техник, хүмүүстэй уялдан холбоотой ажиллах. Ажлын аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийж ажилд оролцож байгаа бүх хүмүүст аюул, эрсдэлийн талаар таньж ойлгуулан баталгаажуулан гарын үсэг зуруулсны дараа ажлаа эхэлнэ/ заалтуудыг биелүүлээгүй байна.
Хүний хүчин зүйлийн нөлөөлөл. Экскаваторын оператор Ж.Шагдар нь сургагч багш Б.Э-ын өгсөн үүрэг даалгаврын дагуу бульдозерыг суусан шорооноос гаргах үйлдэл хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 /ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах/ заасан эрхийнхээ дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн. аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.3 /хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 13 /Ажилтан бүр ажил эхлэхийн өмнө ажлын байр. машин, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ажилд хэрэглэх багаж хэрэгсэл, холбоо дохиолол, галаас хамгаалах дохиоллын систем, гэрэлтүүлэг, хамгаалах хэрэгсэл, тоноглолын гэмтэлтэй эсэхийг шалган хэрэв зөрчил илэрвэл шуурхай арилгана. Зөрчлийг арилгах боломжгүй бол энэ тухай хариуцсан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, зөрчлийг арилгуулсны дараа ажилдаа орно/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Ажлын байр, орчны хүчин зүйлийн нөлөөлөл. Уг осол болсон газар уулын ажлын улмаас гадаргын эвдрэлд орсон эсэхийг хавтаст хэрэгт бүрдүүлсэн материалаас тодорхойлох боломжгүй байна.
Хавтас хэрэг 1-ийн 36 дугаар хуудас Б.Э-ын "... хэрэг болсон газарт очиход нь уулын сургагч Мөнгөнсүх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Эрдэнэ-Очир нарыг ирж яаж гаргах талаар ярилцаж тохиртол бульдозерын хойшоо гарах замыг нь тэгшилж шороог нь ухаж бай гээд Кат-374 маркийн экскаватороор оператор Ж.Шагдар шороог ухаж зам гаргаж тэгшилж байгаад шороог ухаж тэгшилчхээд дугуйт бульдозерын зүүн талаар ороод зэрэгцэж зогсоод экскаваторын шанагаа дээш өргөсөн..." гэх, хавтаст хэрэг 1-ийн 45 дугаар хуудас Н.Гэндэнжамцын ".... уулын сургагч Э- карьерийн дээд талд байсан Шагдар гэж оператортай Кат-374 маркийн экскаваторыг дуудаж авчраад миний бульдозерын хойшоо ухарч гарах замыг нээх гүн биш 40 орчим см ухаж тэгшилж засуулсан ба ингэж шороог ухаж тэгшлэхдээ Кат-374 маркийн экскаватор миний бульдозерын хойд талаас орж ирж ухсан тэгээд ухаж тэгшилж дуусахад..." гэх мэдүүлгүүдээс сургагч багш Б.Э- нь холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэлгүйгээр, тухайн эрсдэлийг үнэлж, ажлын аюулын шинжилгээ хийлгүйгээр тухайн ажлыг эхлүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү үйлдэл нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Хавтас хэрэг 2-ын 14-17 дугаар хуудсуудад авагдсан ажлын байрны тодорхойлолтод Сургагч багш нь операторуудын шууд харьяалах албан тушаалтан байна.
"Бүрдэл майнинг" ХХК-ийн захирлын тушаалаар байгуулагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь тухайн ослыг дүрмийн дагуу судлан бүртгэж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, Төв аймгийн МХГ-т хүргүүлснийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулсан байна. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас нас барсан талийгаач Ж.Шагдарын гэр бүлд ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй болно.” гэх дүнэлт /3-р хх-н 176-181-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 06-13-р хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 14-15-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 16-23-р хуудас/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1-р хх-н 116-р хуудас/, Баянгол эх уурхайн дээд карьерт хийгдэх дотоод овоолгын төлөвлөгөө /1-р хх-н 133-143-р хуудас/, Баянгол уурхайн ЭМААБО-ны хэлтсийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /1-р хх-н 148-159-р хуудас/, стандарт ажлын зааварчилгаатай танилцсан бүртгэл /1-р хх-н 160-188-р хуудас/, засвар үйлчилгээний ажлын хуудас /1-р хх-н 198-209-р хуудас/, өдөр тутмын үзлэгийн хуудас /1-р хх-н 210-217-р хуудас/, талийгаач Ж.Шагдарын хөдөлмөрийн гэрээ /2-р хх-н 51-66-р хуудас/, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /3-р хх-н 79-81-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”, “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж,
Улсын яллагч шүүгдэгч Б.Э-ыг ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг "Бүрдэл Майнинг" ХХК-ийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн уулын сургагч багшаар ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Баянголын эх" гэх газарт "Бүрдэл Майнинг" ХХК-ийн уурхайн дээд карьерын техникийн нөхөн сэргээлт хийгдэж байсан талбайн шороонд шигдэж суусан 05-49 УР улсын дугаартай Кат-854G маркийн шар өнгийн дугуйт бульдозерыг 08-51 УН улсын дугаартай Кат-374 маркийн экскаватороор зам засуулан, суусан шорооноос татан гаргах ажлыг зохион байгуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 12 дахь заалт, "Бүрдэл майнинг" ХХК-ийн АА3-016 УАХ тоот "Суусан ба унасан тоног төхөөрөмжийг татах, татан гаргах аюулгүй ажиллагааны зааварчилга"-ны Аюулгүй ажиллагааны заавар хэсгийн 1, 2 дахь заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын оператор Ж.Шагдарын амь насыг хохироосон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч,
Шүүгдэгч Б.Э-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа нь миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хорих ялтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан хэдий ч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас Ж.Шагдарын амь нас хохирч иргэний хариуцагч "Бүрдэл майнинг" ХХК-ны талаас оршуулгын зардалд 11 сая, амь насны даатгалд 10 сая төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирол нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагаа нотох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч болон иргэний харицагчаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн дугаартай хэрэгт хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э- нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оийн 60 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирол нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ