Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 48

 

         Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Д.Шагдарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваасүрэнгийн Шагдарсүрэнд холбогдох эрүүгийн 201619000751 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн  Мөрөн суманд төрсөн, яс үндэс халх, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 23б-39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сайнхүү тойн овогт Даваасүрэнгийн Шагдарсүрэн /РД:ЧР74090110/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Шагдарсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газарт Цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Бат-Амгалан, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа Д.Шагдарсүрэнд “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Та надад жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг тавихад улмаар эсэргүүцэж, тэдний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.Шагдарсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогч Т.Бат-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газар цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаярын хамт постон дээр үүрэг гүйцэтгэж байхад харанхуй болсон 19 цаг өнгөрч байсан байх ачааны Пикаб маркийн тээврийн хэрэгсэл дэлгүүрийн гаднаас хөдлөөд хурдтай зүүн урд зүгт давхиад явахаар нь ахлах ахлагч Б.Батбаяр бид хоёр 97-10 улсын дугаартай хар хөх өнгийн Кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй араас нь явж зогсооход жолооч талаас Д.Шагдарсүрэн гэж танихгүй хүн бууж ирсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Машинаас буугаад бие засаад буцаж ирэхээр нь Пикаб маркийн тээврийн хэрэгслийнх жолооч талын хойд хаалгыг онгойлгоод та машиндаа суу гэхэд Д.Шагдарсүрэн гэх хүн зогсож байснаа та нар ер манай компаний машиныг зогсоодог хэн юм бэ? муу сайн Жандаарамууд гэснээ татаж байсан тамхины цогоо Б.Батбаярын дух нүүр орчим нь наасан. Б.Батбаяр доошоо нүүрээ дараад суусан, тэгтэл намайг барьж аваад хавираад газар дээш нь харуулаад толгой савуулж унагахдаа миний хэвлий орчим өвдөглөөд дарсан. Тэгэхэд миний хэвлийгээр өвдөөд эвгүй болсон. Босоод ирэхэд Д.Шагдарсүрэн агсам тавиад өөдөөс дайраад байсан. Намайг заамдаад боогоод байж байхад Д.Шагдарсүрэнгийн дүү гэх Баасандорж ирсэн. Б.Батбаяр Цагдаагийн хэлтсийн жижүүрт дуулага өгч удалгүй албаны 89-07 төв улсын дугаартай уаз-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй цагдаа Ядамсүрэн, Батзориг, Ууганшонхор, Балдан-Очир нар ирж Д.Шагдарсүрэн болон машинд хамт явж байсан Батболд, мөн дараа нь ирсэн дүү Д.Баасандорж нарыг цагдаагийн хэлтэст дээр авч ирсэн. Д.Шагдарсүрэн, Батболд нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу байсан. Намайг Д.Шадарсүрэн хавирч газар унагахад би толгойгоороо газар савж унасан, мөн хэвлий орчим өвдөглөж дарсан. Босож ирсэн байхад заамдаж дайрсан мөн миний гадуураа өмссөн байсан шар өнгийн хантаазыг урсан. Миний бие Д.Шагдарсүрэн гэмтэл учруулсан, толгой их өвдөж доргисон, хүзүү, чих шалбарч улайсан. Би тэр жолоо барьж явсан Д.Шагдарсүрэнг согтуу байгааг мэдээд бичиг баримтаа шалгуулахыг шаардахад бичиг баримтаа шалгуулахгүй машинаас буугаад явснаа бие зассан. Тэгээд буцаж ирээд уурлаж, та нар манай компаний машиныг зогсоодог хэн бэ гээд агсам тавьж эхэлсэн. Д.Шагдарсүрэн нь согтуу тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Хохирогч Б.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр" гэх газар цагдаагийн ахлах ахлагч Бат-Амгалангийн хамт Постон дээр үүрэг гүйцэтгэж байхад орой 19 цаг өнгөрч байсан байх ачааны Пикаб маркийн тээврийн хэрэгсэл дэлгүүрийн гаднаас хөдлөөд хурдтай зүүн урд  руу давхиад явахаар нь ахлах ахлагч Т.Бат-Амгалан бид хоёр 97-10 улсын дугаар хар хөх өнгийн Кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй араас нь явж зогсоож, Т.Бат-Амгалан түрүүлж буугаад жолооч талаар нь тойрч очиход жолооч нь бичиг баримтаа шалгуулахгүй гэж хэлснээ жолооч Д.Шагдарсүрэн машинаасаа буухаар нь би машинаас буугаад очсон тэгэхэд Д.Шагдарсүрэн буугаад тамхи асаасан, тэгснээ тар нар манай компаний машиныг зогсоодог хэн бэ муусайн Жандаарамнууд гэснээ татаж байсан тамхины цогоо миний зүүн хөмсөгний дээд талд дарж унтраасан тэгэхэд миний духны дээд талд улайж түлэгдсэн байсан, тэгснээ намайг боож заамдаж аваад толгой руу гараараа цохиж зодсон. Тэгээд шаардлага эсэргүүцээд агсан тавиад хэл амаар доромжлоод байсан мөн машинаас нь В.Батболд гэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн гарч бууж ирсэн тэр хүн бол шаардлага эсэргүүцээгүй ба дараа нь удалгүй Д.Шагдарсүрэнгийн дүү Д.Баасандорж гэж залуу ирсэн, тэгээд би Цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгч удалгүй албаны 89-07 ТӨВ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй цагдаа Ядамсүрэн, Батзориг, Ууганшонхор, Балдан-Очир нар ирж Шагдарсүрэн болон машинд хамт явсан Батболд мөн дараа нь ирсэн дүү Баасандорж нарыг Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Шагдарсүрэн болон хамт явсан Батболд гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу байсан юм. Намайг Д.Шагдарсүрэн зүүн хөмсөгний дээд талд тамхины үнсээрэй түлж тамхиа унтраасан мөн заамдаж боож аваад толгой руу гараараа цохиж зодож,  миний зүүн талын чихнээс гараараа зулгаасан. Т.Бат-Амгапан бид хоёр Туулын гүүрний Постон дээр эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгээд байж байсан тул цагдаагийн дүрэмт жагсаал хувцастай байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний толгой руу Д.Шагдарсүрэн цохиж, зүүн талын чихнээс зулгаасан, улмаар миний толгой дараа нь их өвдөж байсан зүүн талын чих их өвдөж хөндүүрлэж байгаад эдгэсэн, намайг болон Т.Бат-Амгаланг тэр Д.Шагдарсүрэн гэж хүн зодож, цохиж шаардлага эсэргүүцсэн харин хамт явсан Батболд гэх хүн оролцоогүй. Т.Бат-Амгалан бид хоёр тэр хурдтай давхиж явсан улсын дугааргүй Пикаб маркийн тээврийн хэрэгслийг дэлгүүрийн гаднаас хөдөлж явахад нь улаан модоор дохиход зогсолгүй хурдтай давхиад явахаар нь араас нь машинтай очоод зогсоосон. Тэр үед Д.Шагдарсүрэн гэх хүн машиныг барьж явсан. Ахлах ахлагч Т.Бат-Амгалан очиж, бичиг баримтаа шалгуул гэхэд шалгуулахгүй гэж шаардлага биелүүлээгүй ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтсон, та нар манай машиныг зогсоодог хэн бэ муу сайн Жандаарамнууд гэж хараагад Т.Бат-Амгалан бид хоёрыг зодож, цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 /

           Гэрч Д.Баасандорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Намайг очиход Д.Шагдарсүрэн ах Б.Батбаяр гэж замын цагдаатай заамдалцсан байж байсан. Харин Батболд  ах Т.Бат-Амгалан гэх цагдаатай ярилцаад зогсож байсан. Тэгээд юу болсон яасан талаар асуухад замын цагдаа Т.Бат-Амгалан, Б.Батбаяр нарыг улаан модоор дохиогүй гээд Д.Шагдарсүрэн, Батболд ах нар маргалдаад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

          Гэрч В.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байхад Туулын гүүрний постон дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч ахлах ахлагч Т.Бат-Амгалан, ахлах ахлагч Батбаяр нарын хууль ёсны шаардлагыг 2 этгээд эсэргүүцсэн талаар мэдээлэл, дуудлага ирсэн, тэгээд ахлагч Ууганшонхор, дэд ахлагч Ядамсүрэн, дэд ахлагч Балдан-Очир нарын хамт Туулын гүүр гэх газар жижүүрийн 89-07 ТӨВ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход Шагдарсүрэн гэх хүн ахлах ахлагч Бат- Амгаланг заамдсан зогсож байхаар нь салгаад тэнд байсан Шагдарсүрэн, Батболд нар болон дүү нь гэх Баасандорж гэж залуу ирсэн байхаар нь дээрх хүмүүсийг  Цагдаагийн хэлтэс рүү авч ирж саатуулсан. Шагдарсүрэн гэх хүн нь тухайн үед байсан Пикаб маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад ахлах ахлагч Бат-Амгалан, ахлах ахлагч Батбаяр нарыг зогс гэж дохиход нь зугтаасан, тэгээд зогсоогоод шалгахад бичиг баримтаа шалгуулахгүй гэж эсэргүүцсэн гэж байсан. Батбаярын аль хөмсөг нь байсныг одоо санахгүй байна хөмсөгний дээд талд нь улайсан байсан, яасан гэхэд хэн нь гэснийг мэдэхгүй байна, татаж байсан тамхины цогоор түлсэн гэж байсан өөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй, харин Бат-Амгалангийн гадна хантааз нь урагдсан байгаа харагдсан  гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

         Гэрч Б.Балдан-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:  Бат-Амгалангийн гадна хантааз нь урагдсан нүүр, хүзүү нь улайсан байгаа харагдсан, Батбаярын хувцас зүгээр байсан байх харин гүүрэн дээр нь тамхины цогоор түлсэн гэж байсан хэн нь түлсэн талаар мэдэхгүй байа гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 /

 

          Гэрч Б.Золбоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Шагдарсүрэн, Батболд нар анх ирэхдээ хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Драгер үлээлгэх гэхэд эсэргүүцээд үлээхгүй байсан тул саатуулж байгаад орой үлээлгэсэн. Шагдарсүрэн гэх хүн агсан тавиад байсан Батболд гэх хүн зүгээр байсан. Ахлах ахлагч Т.Бат-Амгалангийн хүзүү нь улайсан байсан, ахлах ахлагч Б.Батбаярын чихний ард шалбарсан байсан өөр сайн анзаарч хараагүй. Ахлах ахлагч Т.Бат-Амгалан, Ахлах ахлагч Б.Батбаяр нар нь Төв аймгийн Заамар сумын нутаг Туулын гүүр гэх газар замын цагдаагийн хяналтын постонд 24 цагаар нийтийн хэв журам сахиулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүл постын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан тул хоёулаа жагсаал хувцастай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

                

         Иргэний нэхэмжлэгч Г.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Мицубиши Л-200 Пикаб  маркийн 24-81 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би япон улсаас оруулж ирээд өөрийнхөө нэр дээр бүртгүүлж улсын дугаар авч гэрчилгээ авсан.  Тухайн тээврийн хэрэгсэл Д.Баасандорж гэж хүний машин бөгөөд нэрээ шилжүүлээгүй. Уг тээврийн хэрэгслийг буцаан гаргуулж авах саналтай байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121/

 

            2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 506 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Батбаярын биед тархи доргилт, зүүн чихний хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл, мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. /хх-ийн 46/

 

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 511 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. Т.Бат-Амгалангийн биед тархи доргилт, хүзүү, чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл, мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. /хх-ийн 48/

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11 тал/,

            -хантаазад үзлэг хийн түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18 тал/,

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-15 тал/,

            -шүүгдэгч Д.Шагдарсүрэнгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-72 тал/,

            -согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 99/,

            -2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эргүүл жижүүрийн томилгоо /хх-ийн 101/,

            -Төв аймгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 104-107/,

-шүүгдэгч Д.Шагдарсүрэнг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр /хх-63-65 тал/, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-66-67 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Шагдарсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газарт Цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Бат-Амгалан, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр нар хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Д.Шагдарсүрэнд “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Та надад жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг тавихад хүч хэрэглэн эсэргүүцэж, тэдний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11 тал/, хантаазад үзлэг хийн түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-15 тал/, шүүгдэгч Д.Шагдарсүрэнгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-72 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 99/, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эргүүл жижүүрийн томилгоо /хх-ийн 101/, Төв аймгийн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 104-107/, хохирогч Т.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Д.Баасандорж, В.Батзориг, Б.Балдан-Очир, Б.Золбоо нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 28-29, 30-31, 32-33, 35-36/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 506 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 511 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн  48/, болон шүүгдэгч Д.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Шагдарсүрэнг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        

Шүүгдэгч Д.Шагдарсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар “ согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн учир түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Бат-Амгалан, Б.Батбаяр нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт /хх-ийн 113-114/, иргэний нэхэмжлэгч Ш.Батболд нь Мицубиши Л-200 Пикаб  маркийн 24-81 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож  өгнө үү гэсэн мэдүүлэг, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Дагвадоржийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Мицубиши Л-200 Пикаб  маркийн 24-81 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгох зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт  ирээгүй, шүүгдэгч Д.Шагдарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сайнхүү тойн овогт Даваасүрэнгийн Шагдарсүрэнг төрийн албан хаагчийг журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Д.Шагдарсүрэнийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Шагдарсүрэнд оногдуулсан 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Г.Батболдын эзэмшлийн Мицубуши Страда Пикаб маркийн 24-81 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, ялтан Д.Шагдарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Шагдарсүрэнд оногдуулсан 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Шагдарсүрэнгийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Шагдарсүрэн нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсан болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Шагдарсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА