Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
Хэргийн индекс | 176/2023/0349/Э/223/2023/0066 |
Дугаар | 2023/ШЦТ/355 |
Огноо | 2023-09-11 |
Зүйл хэсэг | 10.6.1., |
Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ж.Дамбажижин,
иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан,
шинжээч С.Болорчимэг, С.Дуламсүрэн, /онлайнаар/
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын Ч.Т, Таргуд овгийн Бадайн Б.Б, Гянийхан овгийн Мөнхтогтохын М.Б нарт холбогдох эрүүгийн ______дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Бнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэсэн байна... гэж,
Шүүгдэгч Б.Б:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэсэн байна... гэж,
Шүүгдэгч Ч.Т:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэсэн байна... гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч:
...Одоо шүүх хурал болоод гэм буруутай хүн гэм буруугаа хүлээх байх гэж бодож байна. Манай эгч 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Ганц ажил хийдэг хүн нь нас барсан. Ер нь бол гомдолтой байна. Цаашдаа яаж амьдрах юм мэдэхгүй байна. Эхнэр хүүхдийг нь цаашдаа амьдралын баталгаатай болгоосой гэж хүсэж байна. Миний бодож байгаагаар 4 сая гаран төгрөг өгсөн юм шиг байсан. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлоо нэхнэ. Зөв бурууг шийдээд өгөөсэй гэж хүсэж байна.. гэж,
Шинжээч С.Дуламсүрэн:
...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйл баримталж гаргасан. Ажил олгогч тухайн чиг үүргийнхээ дагуу аюулгүй албан тушаалтнуудад ажил үүргийн тодорхойлолтод тусгаж өгсний дагуу Ч.Тын болон ахлах ажилтны үүрэгт тусгаад өгсөн байсан. Аюулгүй ажиллагааны ажилтан байхгүй ч түүний чиг үүргийг орлож, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллана гээд заагаад өгсөн байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар байгууллагын дарга тэдгээртэй адилтгах албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах үүрэгтэй. Шинэ ажилд орж байгаа хүн бүр аюулгүй ажиллагааны сургалтад хамруулах ёстой. Сургалтад хамруулаагүй бол ажиллуулхийг хориглодог. Аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй. Эдгээр хүмүүс нь 27.5 дугаар зүйлийн 2 болон 5 дах заалтуудыг зөрчсөн нь харагдаж байна…” гэж,
Шинжээч С.Болорчимэг:
...Би өмнө нь хэлсэнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 гэсэн заалтад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах үүрэгтэй. Тэгэхээр ажлын байрны тодорхойлолтод талбайн хяналт тавьж байж ажил үйлчилгээ хийлгэх үүрэгтэй... гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ______дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Адуун чулуун” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Тасо Стөүнз” ХХК-ний боржин чулууны уурхайд уурхайн болон үйлдвэрийн даргаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх...” хяналт тавьж ажиллах мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “ХАБЭА” инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх тухай үүрэг өгснөөс туслах ажилтнаар ажиллаж байсан яллагдагч Б.М.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2 болон мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2.7 заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд амь хохирогчийг суулган хаягдал боржин чулуу гаргадаг түнел рүү орсны улмаас Б.М нь өндрөөс унаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-20 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 22 дугаар хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чын ...Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед хамаатан дүү Жүгдэрсүрэн нь над руу залгаад “ах Б.М чинь үйлдвэр дээрээ чулуунд дарагдаж нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд би хамаатны Одсүрэн гэх ахтай хамт хэрэг болсон гэх Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг “Тасо Стөүнз” ХХК-ний чулууны үйлдвэрт очсон. Намайг очиход чулуу овоолсон нүхний гадна талд хөвөнтэй туурган дээр гаргаад тал хэсгээр нь бүтээсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-183 дугаар хуудас/,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Заяабаатарын ...Миний хувьд оффис дээр буюу Улаанбаатар хотод ажилладаг. Ажил дээр хуралдаад байж байх үед Б.Б ахаас “уурхайд осол болчихлоо, Б.М ухаан орохгүй байна” гэж сонсоод түргэн руу залгаж дуудлага өгсөн. М.Б руу залгаад юу болсон талаар асуухад “дээрээс нэг юм уначихлаа” гэж хэлээд уйлаад утсаа салгачихсан. Тодорхой юм хэлээгүй. Ч.Т нь олборлолтын хэсгийг хариуцаж ажилладаг, харин М.Б.Б нь үйлдвэрлэлийн хэсгийг хариуцаж даргаар ажилладаг. Б.Мын нас барсан буюу осол болсон газар бол үйлдвэрлэлийн хэсэгт осол болсон. Уг нь бол уурхайн ажилчдыг бүгдийг нь тухайн үед амраасан. Харин 2-3 ажилчдыг компаний шинэ жилд орохгүй гэсэн шалтгаанаар Б.М, М.Б хоёр өөрсдийн хүсэлтээр үлдсэн. Содномдагва уурхайг харж үлдэхээр тохиролцчихсон байсан юм. Би дараа нь Б.Бөөс асуухад Б.Б ах надад “өглөө нь уурхайгаас гарч явах үедээ чулуу бутлах хэсгийн байрны нүхийг бөглөчхөөрэй” гэж хэлсэн гэсэн. Уг нь бол байсан юм, тухайн ажилтан нь 1 сар хөдөө явах ажилтай явчихаад эргээд ажилдаа орно гээд ажилдаа орохгүй байхаар нь ХАБЭА авах гээд зар тавьчихсан хайж байсан юм. Хэрвээ ХАБЭА байхгүй тохиолдолд ажилтан ажиллуулсан тохиолдолд ажилчдыг тухайн үйлдвэр дээр байгаа дарга нар л хариуцаж ажиллуулах ёстой байдаг юм. Олборлолт дээр ажилчид ажиллахаар бол Ч.Т, үйлдвэрлэл дээр ажиллахаар бол Б.Б хариуцаж ёстой байдаг юм. Компаний зүгээс хүний амь нас хохирсон асуудалд харамсаж байгаа. Тиймээс ч талийгаачийн ажил явдал өөрсдийн биеэр оролцсон. Тодорхой хэмжээний зардлуудыг гаргаад явж байгаа. Хохирогч талаас дахин нэхэмжилсэн материалтай танилцаж байгаад хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэе... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 дугаар хуудас/,
Гэрч Т.Содномдагвын ... талийгаач бид гурав үлдээд бусад 8 ажилтныг аваад ажлаас бууж уурхайн ажлыг зогсоож явсан. 2022 оны 10 дугаар 07-ны шөнө 22 цагийн үед уурхайн ажил дуусаад 23 цагийн үед явсан. Төмөрөө дарга явахдаа урд үйлдвэрийнхээ хоёр цоорхойг бүтээлэг авч ирээд бөглөчхөөрэй гэж хэлж байсан. Ажилтнаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 07 цаг 30 минутын үед босоод гал тогоо орж цай уучхаад өрөөндөө байж байтал 11 цагийн үед Б.Б /Батлаа/ ах ирж 4 хүн аваад явсан. Түүнээс хойш 12 цаг өнгөрөөд 13 цаг болох гэж байхад талийгаач М.Б бид гурав гал тогоо орж талх, хиам, өндөг идчихээд талийгаач М.Б бид гурав үйлдвэрийн канверын цоорхойг бөглөхөөр явсан. Экскаватороо үйлдвэр дотор байхад нь М.Б асаагаад хамтдаа хойд уурхай орж хучлага авч ирээд эхлээд хаалганд хучлага хадах гээд экскаваторын шанага нь дээр сууж байгаад шрүпдэж хадаж тогтоосон. Дараа нь экскаваторын шанага нь дээр Б.Мыг суулгаад том чулуу оруулдаг канверын хэсгийг хучлагаар бөглөсөн. М.Б экскаватороо жолоодож байсан. Тэгээд би үйлдвэр рүү тенн салгаж авах гээд орсон. М.Б экскаваторын шанага нь дээр Б.Мыг суулгаад хойд талын хаягдал чулуу гардаг канверын хэсгийг бөглөх гээд явсан. Тэгтэл хүн орилох шиг болохоор нь би үйлдвэрээс гараад хартал М.Б экскаватороос буугаад “Чинбаа /Б.М/ ах уначихлаа ш дээ” гээд орилсон. Тэгээд намайг хартал цээж дээш харчихсан ухаангүй байдалтай байсан. Тэгээд бид хоёр хамтдаа дээш гаргаж ирсэн. Тухайн үед би сандарсан байсан учраас яг юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд түргэн тусламж дуудаж, удирдлагууддаа мэдэгдсэн. Бид нарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал огт байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191 дүгээр хуудас/,
Гэрч Б.Бийн ...Миний ажлын байрны үүрэг бол миний удирдлагад ажиллаж байгаа нэр бүхий ажилтныг удирдан чулуу буталж 10х10 хэмжээтэй чулуу гаргах үүрэгтэй. 2022 оны 12 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд амраах захирлын тушаал гарсан. Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны шөнө ажилчдаа буулгаад 7 ажилтныг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн юм. Тэр үед би захирал руу 3 хүн үлдэж байна гэж чат бичих үед захирал Отгонбаяр “үлдсэн 3 хүнээ аваад ир” чат бичихээр нь би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн уурхай дээр очоод захирлаас ирсэн мессежийг М.Бт уншуулаад захирал та нарыг аваад ирж гэж байна гэж хэлтэл М.Б, Б.М хоёр явахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би үлдсэн 4 ажилтныг аваад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ирээд гэртээ байж байтал М.Б над руу залгаад “магнай канвер дээрээс унаад ухаан алдчихлаа, та яаралтай хүрээд ир” гэж хэлэхээр нь би шууд гэрээс гараад нисэхийн зам дээр явж байхад М.Б дахин над руу залгаад “магнай үхчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дуудаад эмнэлгийн ажилтнуудыг дагуулаад яваад уурхай дээр очсон. Эмч үзээд Б.Мыг нас барчихсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаартай ...Талийгаач Б.Мын биед гол судасны тасрал, зүрхний булчингийн урагдал, нугасны тасралт, дотуур цус алдалт, сээр нурууны 10,11-р нугаламын их биеийн хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, үнхэлцэг хальсны урагдал, уушгины няцрал, элэгний няцрал, өвчүү ясны хугарал, баруун атгаал ясны далд хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амьд ахуйд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр дарагдах, шахагдах үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач Б.М нь цээж, сээр нуруу дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь /III/ -р бүлгийн цустай байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 210-213 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 214-224 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2023/01 дугаартай ... Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд дүгээр баг Адуун чулуун гэх газарт байрлах “Тасо Стөүнз” ХХК-ны чулууны уурхайд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус компаний туслах ажилтан Б.М нь өндрөөс унаж, хавчуулагдаж нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д /ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/ тодорхойлсон байна. “Тасо Стөүнз” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уул уурхайн туслах үйл ажиллагаа эрхлэхээр Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, гүйцэтгэх захирлаар Т.Отгонбаярыг бүртгүүлсэн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. /ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын иргэн.../ гэж заасны дагуу Т.Отгонбаяр ажил олгогч болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмыг сахин хангуулж, мөрдүүлж ажиллах үүрэг бүхий этгээд тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн ажил олгогч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэшсэн хүнийг ажилд томилоогүй, ажилтнуудад аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлж ажиллаагүй, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажиллагсдыг ажлын тавьж ажиллаагүй зэрэг нь осол гарахад нөлөөлсөн удирдлагын хүчин зүйл байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан материалд Кемпэд баримталбал зохих нийтлэг зарчим, кемпийн бүсэд хориглох зүйлс гэсэн баталж албажуулаагүй 2 хуудаснаас өөр материал байхгүй байх тул “Тасо Стөүнз” ХХК-ний ажил олгогч нь уурхайд тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих\, 27.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам боловсруулж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх; 27.3.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/ заалтуудыг; Ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтын төлөвлөгөө хөтөлбөр боловсруулж, сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж, сургалтыг оновчтой зохион байгуулж, шалгалт авч үр дүнг тооцож ажиллаагүй нь эрүүл ахуйн сургалтын 27.3.4./хөдөлмөрийн аюулгүй байдал, хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах/ заалтыг; Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлыг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, энэ чиглэлээр дотоодын хяналтыг тогтмол тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3. /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;/, мөн зүйлийн 28.1.4-д ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 35.1. /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний. биелэлтэд дотоодын хяналт тавина/ заалтуудыг мэдлэг олгох “Тасо Стөүнз” ХХК-ийн ажил олгогч нь ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, аюулгүй ажиллах арга барилд сургаагүй, энэ чиглэлээ сургалтад хамруулаагүй байж ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.18 дэх заалт /Ажил олгогч нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгахад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг; “Тасо Стөүнз” ХХК-ийн ажил олгогч нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Адуун чулууны уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан томилж ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2./Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./, мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” журмын 1-ийн 6/Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтантай байх; Ажлын байрны тодорхойлолтын төслүүд нь боловсруулж баталсан хүний албан тушаал гарын үсэггүй, баталж албажаагүй, Ажлын байрны тодорхойлолтыг албан тушаал бүрээр баталж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар 103.3. /Ажил олгогч хууль тогтоомжид ... нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ: 103.3.2. ажлын байрны тодорхойлолт;/ мөн 43.2.2. /... ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх үүрэгтэй/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5. дахь /Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар чиг үүргийг тусгана/ заалтуудыг ажил олгогч тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрээс үзэхэд “Тасо Стөүнз” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Адуун чулууны уурхайн ажилтнуудад 2022 оны 8 сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгч байсан түүнээс хойш огт өгөгдөөгүй байна. “Тасо Стөүнз” ХХК-ийн ерөнхий захирал Т.Отгонбаярын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар тушаалаар Б.Мыг уурхайн туслах ажилтнаар 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс томилсон байна. Иймд хохирогч тухайн байгууллагын ажилтан бөгөөд уурхайн туслах ажилтан албан тушаалтай байна. Т.Отгонбаярын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тушаалаар 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс “Тасо Стөүнз” ХХК-ийн уурхайд туслах ажилтнаар авч ажиллуулсан байна. М.Бийг “Тасо Стөүнз” ХХК-ийн ерөнхий захирал хавтаст хэрэгт Б.Бийг Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Адуун чулууны уурхайн кемпд уурхайн ажилтан албан тушаалд ажиллуулах он сар, өдөр бичигдээгүй, ажил олгогчийн төлөөлсөн этгээдийн гарын үсэггүй Хөдөлмөрийн гэрээний төсөл авагдсан байна. Гэхдээ ажилтнуудын цагийн бүртгэл, цалин хөлс олгосон нягтлан бодогч Ш.Нурдалетийн гарын үсэг, санхүүгийн тамга бүхий баримт авагдсанаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх тул “Тасо Стөүнз” ХХК-ийн уурхайн ажилтан байна. Ч.Тыг Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Адуун чулууны уурхайн кемпд уурхайн ахлах ажилтнаар ажиллуулахаар “Тасо Стөүнз” ХХК-ийн оффис менежер Х.Хулганаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Иймд М.Б нь “Тасо Стөүнз” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Адуун чулууны уурхайн кемпд туслах ажилтан, Б.Б уурхайн кемпд уурхайн ажилтнаар, Ч.Т Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Адуун чулууны уурхайн кемпд уурхайн ахлах ажилтнаар ажиллаж байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Тасо Стөүнз” ХХК-ийн уурхайн үйлдвэрийн туслах ажилтан Т.Содномдагваас авсан гэрчийн мэдүүлэгт 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Ч.Т дарга нийт 15 ажилтнаас Содномдагва, талийгаач бид гурав бусад 8 ажилтныг аваад ажлаас бууж уурхайн ажлыг зогсоож явсан. Төмрөө дарга явахдаа урд үйлдвэрийнхээ хоёр цоорхойг бүтээлэг авч ирээд бөглөчхөөрэй гэж хэлж байсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Тасо стеүнз ХХК-ийн уурхайн үйлдвэрийн илээр чулуу олборлогч ажилтан М.Боос авсан гэрчийн мэдүүлэгт...... 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ч.Т дарга нийт 15 ажилтнаас 8 ажилтныг аваад ажлаас бууж уурхайн ажлыг зогсоож явсан. 2022 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн үед уурхайн ажил дуусаад 23 цагийн үед явсан. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Т.Содномдагва, Б.М бид 3 амарч байтал уурхайн дарга Ч.Т над руу 99927973 дугаарын утсаар 08 цаг 59 минутанд миний 85111512 дугаарын утас руу залгаад ажилдаа гар, урд талын үйлдвэрийг очиж бөглө, 75-ынхаа халуун тогоог халаагаад арын уурхайгаас хучлага очиж аваад үйлдвэрийн коневерын 2 талыг бөглө, хаалгануудыг янзал гэж хэлсэн. Тэгээд 10-11 цагийн үед Батлаа ах ирээд бид 3-ыг урд үйлдвэрийн юмыг очиж хий, Төмөрөө ярьсан 75-аа асаагаад хаалга үүдийг янзал гэж хэлээд Улаанбаатар хот руу явсан гэсэн мэдүүлжээ. Гэтэл уг өдөр “Тасо Стөүнз” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Отгонбаярын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 22/10 дугаартай цалинтай амралт олгох тухай тушаалаар нийт ажилчдын шинэ жилийн баярын цэнгүүнийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийг дуустал цалинтай амралт олгож амраасугай гэсэн тушаал гарч ажилтнуудыг амраасан байна. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтын төслүүд нь боловсруулж баталсан хүний албан тушаал гарын үсэггүй, баталж албажаагүй, мөн хөдөлмөрийн гэрээнд Ч.Тыг уурхайн ахлах ажилтнаар, Б.Бийг уурхайн ажилтнаар тохирсон, уурхайн дарга, үйлдвэрлэл хариуцсан даргаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, тухайн ажилд томилсон тушаал шийдвэр байхгүй байна. Иймд Г.Ч.Т, Б.Б нар нь ажил олгогчийн шийдвэрээр амарч байсан ажилтнуудыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхгүйгээр үндсэн чиг үүргийн ажлаас нь өөр ажил гүйцэтгүүлэх, машин механизм ажиллуулах үүрэг өгсөн. Б.М.Б нь уурхайн туслах ажилтан атлаа дээрхи ажилтнуудын аман шийдвэрийн дагуу мэргэжлийн үнэмлэхгүй атлаа эксковатор, жолоодон бусдын амь насанд аюул учруулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, аюул эрсдэлд учруулахгүй байгалийн ундаа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд ажил олгогч хэрэгжүүлэх талаар тодорхой тусгах, албан тушаалтны ажлын ажиллагааны дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх үүрэгтэй бөгөөд уг дүрэм, нь ажлын байр тус бүрд хөдөлмөрийн аюулгүй журамд бүх нийтээр амрах үед зохион байгуулалтын арга хэмжээг хэрхэн авч байрны тодорхойлолтод хийх ажил үүргийг нь тусгаж мөрдүүлээгүй, ажилтанд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулаагүй, дадал хэвшилд сургаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5 дахь аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар чиг үүргийг тусгана, 28.1.3 дахь /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/, 28.1.6 дахь ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх заалтын дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна. Дараахь сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна. ХАБЭА-н зааварчилга нь 3 хэлбэртэй байна. Урьдчилсан, ажлын байран дахь, давтан зааварчилгаа өгөх ёстой. MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм, стандартын 3.16 дах заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/, 4.1-д Үйлдвэр аж ахуйн байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрээс үзэхэд “Тасо Стөүнз” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд дүгээр баг Адуун чулууны уурхайн ажилтнуудад 2021 оны 6 дугаар сарын 19-ны өдрөөс 6 дугаар сарын 25 хүртэл мөн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч дахин огт өгөөгүй байх тул ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч байсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь ажлын байрны өдөр тутмын зааварчилга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон, үүсэх эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга барилын талаар өмнө олгосон мэдлэгийг бататган сануулж өгөгддөг зүйл юм. Хамгаалах хувцас хэрэглэл амь хохирогчид олгож хүлээлгэж өгсөн эсэх тухайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./ гэж заасны дагуу ажил олгогч ажилтнуудыг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан эсэхийг тогтоох нотлох баримт /ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл тавьж олгосон баримт хэргийн материалд авагдаагүй байна. Хавтаст хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрч М.Боос авсан мэдүүлэгт Бид нарт хамгаалах малгай, каск тавьж олгоогүй гэх, мөн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр .. компани уурхайн ажилчдын гэрч Ч.Таас авсан мэдүүлэгт... компани уурхайн ажилчдын улирлын онцлогт тохирсон хувцас хэрэгслээр хангах үүрэгтэй. Хүйтэнд өмсөж хэрэглэх хамгаалах малгайг компаниас тавьж олгоогүй гэсэн байна. Иймд хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт баталсан тушаал, хэзээ хэдийд хэн олгосоныг нотлох жагсаалт, гарын үсэг зурж авсан санхүүгийн баримт хавтаст хэрэгт байхгүй тул байгууллагаас ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд ажлын хувцас бүрэн хангагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/-г зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д /гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно./ гэж заасан байх тул хэний буруутай үйл ажиллагаанаас болж осол болсныг шүүх байгууллага тогтооно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэшсэн хүнийг ажилд томилоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлж ажиллаагүй, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажиллагсдыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, түүний зохистой хэрэглээнд хяналт тавиагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар дотоод хяналт тавьж ажиллаагүй зэрэг нь осол гарахад нөлөөлсөн удирдлагын хүчин зүйл байна. Ажил олгогч нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн байна. Энэ нь хариулт 2,5, 6-д тусгасан. Асуултад тусгагдаагүй ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 227-232 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 8031215/004 дугаартай ...Шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2023/01 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Адуун чулуу” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Тасо сөүнз” ХХК-ний чулууны уурхайн туслах ажилчин Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өндрөөс унаж нас барсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9. “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг амь хохирогч ажилтан Б.Мын ажлын байрны тодорхойлсонд заасан шууд харьяалагдах ажлын байр нь: “Олборлолт үйлдвэрийн ахлах ажилтанд харьяалалдана” гэсэн үндэслэлээр уурхайн дарга Ч.Тын үүрэг даалгаврын хүрээнд үйлдвэрийн дарга Б.Б нь ажилтнуудад үүрэг өгсөн нь хавтаст хэрэгт Б.Бийн мэдүүлэгт байгаа нь осолдогч Б.М нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан байна. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гарсан ослыг судлан бүртгэж акт тогтооно. ХАБЭА тухай хуулийн 29.4.2. ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах. “Заалтын дагуу Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/01 дугаартай дүгнэлтэд үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэлт гаргасан байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. “Тасо сөүнз” ХХК-нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уул уурхайн туслах үйл ажиллагаа эрхлэхээр Монгол Улсын хуулийн эдтгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, гүйцэтгэх захирлаар Т.Отгонбаярыг бүртгүүлсэн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1. “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн...” гэж заасны дагуу Т.Отгонбаяр нь ажил олгогч болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу ажил олгогч тухай байгууллагын аюулгүй байдлыг удирдахын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28-р зүйлийн 28.1.3.хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” үүргээ биелүүлээгүйгээс осол гарахад нөлөөлсөн удирдлагын хүчин зүйл байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.5 “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана” гэсэн заалтын дагуу үйлдвэрийн дарга болон уурхайн даргын ажлын байрны тодорхойлолтод тусгаж ажиллаагүй. Мөн хуулийн 28-р зүйлийн заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй байгаа нь осолд удирдлагын хүчин зүйл байна. Үйлдвэрийн туслах ажилтан М.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн, “18.2.2. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх; заалтыг зөрчиж, шинээр ажилд орж байгаа иргэн ХАБЭА-н тухай хуулийн 17-р зүйлийн “17.1. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болно” гэсэн заалтын дагуу ковш жолоодох эрх аваагүй, ачигчийн аюулгүй ажиллагааны дүрэм “шанаган дээр хүн зогсоож өргөхийг хатуу хориглоно” гэсэн заалтыг 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс болж осол гарахад нөлөөлсөн байна. Уурхайн дарга болон үйлдвэрийн дарга нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 27-р зүйлийн “27.5.3....... үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх...”, хяналт тавьж ажиллах мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “11, ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Амь хохирогч туслах ажилтан Б.М нь MNS4969-2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт” стандартын хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 17-ноос 2022 оны 9 дүгээр сарын 10 хүртэл тасралтгүй аюулгүй ажиллагааны зааварчилга аваад, 2022 оны оны 9 дүгээр сарын 12, 2022 оны оны 9 дүгээр сарын 15, 2022 оны оны 9 дүгээр сарын 19, 2022 оны оны 9 дүгээр сарын 22, 2022 оны оны 9 дүгээр сарын 28, өдрүүдэд аюулгүй ажиллагааны заавар авсан байна. Амь хохирогч Б.М нь “Тасо Стөүнз” ХХК-ийн ерөнхий захирал Т.Отгонбаярын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №08 дугаартай тушаалаар уурхайн туслах ажилтантай томилогдож, ажлын байрны тодорхойлсонд заасан чиг үүргийг шууд харьяалагдах ажлын байранд заасан: Олборлолт үйлдвэрийн ахлах ажилтанд харьяалагдаж ажиллаж байсан байна. Ажилтан М.Б нь “Тасо Стөүнз” ХХК-ийн ерөнхий захирал Т.Отгонбаярын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №04 дугаартай тушаалаар уурхайн туслах ажилтнаар томилогдож, ажлын байрны тодорхойлсонд заасан чиг үүргийг шууд харьяалагдах ажлын байранд заасан: Олборлолт үйлдвэрийн ахлах ажилтанд харьяаладаж ажиллаж байсан байна. Ажилтан Ч.Т нь “Тасо Стөүнз” ХХК-ний оффис менежер Б.Хулганаатай хөдөлмөрийн гэрээгээр уурхайн ахлах ажилтан албан тушаал дээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт 6, уурхайн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг оновчлох, ажил төрлийн уялдааг ойлгомжтой, өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай байдлаар зохион байгуулах”, “11, ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй орлож зааварчилгаа өгөх" тусгасан байна. Шууд харьяалагдах ажлын байранд “ерөнхий менежерт харьяалагдан” ажиллаж байсан байна. Ажилтан Б.Б “Тасо Стөүнз” ХХК-ний оффис менежер Б.Хулганаатай хөдөлмөрийн гэрээгээр уурхайн ажилтан албан тушаал дээр үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлсонд заасан чиг үүргээр “6, уурхайн ажилтнуудын ажил үүргийн хуваарийг оновчлох, ажил төрлийн уялдааг ойлгомжтой, өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай байдлаар зохион байгуулах”, “11, ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй орлож зааварчилгаа өгөх” тусгасан байна. Шууд харьяалагдах ажлын байранд “ерөнхий менежерт харьяалагдан” ажиллаж байсан байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм ISO4969-2000 стандартын /4.16 Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ хавсралт 3-ын дагуу дараах агуулгын хүрээнд зааварчилга өгөх ёстой. /Ажилтан овог нэр, ажил, албан тушаал, давтан зааварчилга өгсөн шалтгаан Зааварчилган сэдэв, Он сар өдөр, Зааварчилга өгсөн хүний албан тушаал нэр, гарын үсэг, Зааварчилга авсан хүний гарын үсэг/ Хавтаст хэрэгт “Тасо Стөүнз” ХХК-ний уул уурхайн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт ерөнхий мэдээллийг хэн, ямар албан тушаалтан өгсөн нь тодорхойгүй байна. Гэм буруугийн асуудлыг хуулийн байгууллагаас тогтоох нь зүйтэй. Өөр нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 237-241 дүгээр хуудас/,
Иргэний хариуцагч Т.Отгонбаярын ...Тухайн осол болдог өдөр манай байгууллага нь 10 жилийн арга хэмжээ гээд бүх үйл ажиллагааг зогсоосон, амралтын өдөр байсан. Тухайн осолд орсон хүмүүс өөрсдөө оролцоогүй, өөрсдийн шийдвэрээр арга хэмжээнд оролцолгүй ажил дээрээ үлдсэн байсан. Би бүх ажилчдыг ир гэдэг үүрэг өгсөн байсан. Тийм болохоор иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хэрэгт хамааралгүй учир хууль ёсны төлөөлөгчөөр энэ хэрэгт Заяабаатарыг оролцуулна. Би өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.Бийн ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
Яллагдагч Ч.Тын ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36 дугаар хуудас/,
Яллагдагч М.Бийн ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
Шүүгдэгч Б.Б, Ч.Т, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Иргэний хариуцагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг гаргуулж олгохоор, шүүгдэгч Б.Б, Ч.Т, М.Б нар нь бусдад төлөх төлбөргүйг, мөн иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол дээр маргаагүй болохийг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч:
Энэ компани М.Бт гэм буруугаа тохох гээд байгаа юм болов уу гэж бодож байна. Энэ хүмүүсийн гэм бурууг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дамбажижин:
...Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй үүрэг өгсөн. Гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэх байх. Нөхөж баршгүй хор хохирол учирлаа. Хохирогчийн ар гэрийн санхүүгийн байдал хүнд болсон. Том хүүхэд нь оюутан, бага хүүхэд нь сурагч, эхнэр нь ажил хийдэггүй. Энэ байдлыг анхаарч үзнэ үү. Оршуулгатай холбоотой зардал одоо хүртэл бүтэн төлөгдсөнгүй. Авирмэд, Мядагмаа гэдэг хүнээс 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөөр хүнсний зүйл авсан байх шиг байна. Энэ зардлыг хасах зүйтэй үлдэгдэл төлбөрөө төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан:
Иргэний хариуцагчийн зүгээс амь хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж байна. Иргэний хариуцагчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөх болно. Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн хохиролтой холбоотой санал гаргаагүй тул хэлэх зүйлгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг:
...Миний үйлчлүүлэгч М.Б хохирогчийн ар гэр төрөл төрөгсдөөс уучлалт гуйж байна. М.Бийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруу дээрээ маргадаггүй. Гэсэн хэдий ч энэ хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь ажил олгогч Тасо Стөүнз ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан гэж үзэж байна…, М.Бийн жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдсээр байж аюулгүй ажиллагааны журам танилцуулаагүй ковш жолоодох үүргийн М.Бт өгсний улмаас хүний амь нас эрсэдсэн гэж үзэж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байдалтай холбоотой 160 гаруй хууль мөрдөгдөж байгаагаас Тасо ХХК огт мөрдөдгүй. Үүнээс болж М.Б шүүгдэгч болсон сууж байна…, Тасо стөүнз ХХК нь салбарын хууль тогтоомж зөрчиж байна. Үүнийгээ мэдсээр байж Ч.Т, Б.Б нар мэдсээр байж ажиллуулж байна. Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг:
...Төв аймгийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Ч.Т, Б.Б нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Ч.Т, Б.Батманх нар үүрэг өгсөн гэдэг дээрээ маргаагүй…, Хамгийн гол нь М.Б би энэ үүргийн биелүүлэхгүй энэ миний ажил үүрэгт байхгүй. Дээрээс нь ковш барих эрхгүй байж барьж явж байгаад ямар нэгэн асуудал учирвал хэн хариуцах юм бэ гэсэн байдлаар хандсан бол магадгүй өнөөдөр тэр хүний амь нас хохирохгүй боломжтой байсан. Хэн болгоомжгүй үйлдэл гаргасан бэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй…, М.Бийн хувьд уна гэж хэлсэн гэдэг. Ч.Т гуайн хувьд юу хэлснээ санадаггүй, Б.Бийн хувьд тийм зааварчилгаа өгөөгүй гэж хэлээгүй бид нар өмнө чирч яваад бөглөчихдөг байсан гэж мэдүүлсэн байдаг. Содномдагва мөн М.Боос сонссон үгээрээ 75 асаагаад бөглө гэж хэлсэн гэж эргэлзээтэй мэдүүлэг өгдөг тул миний үйлчлүүлэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл М.Бийн үйлдэлтэй шалтгаант холбоотой тул үүнийг анхаарч үзнэ үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б:
...Хэлэх зүйлгүй.. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Т:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Адуун чулуун” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Тасо сөүнз” ХХК-ний боржин чулууны уурхайд уурхайн болон үйлдвэрийн даргаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх...” хяналт тавьж ажиллах мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “11 ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх тухай үүрэг өгснөөс туслах ажилтнаар ажиллаж байсан шүүгдэгч Б.М.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2 болон мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2.7 заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд амь хохирогчийг суулган хаягдал боржин чулуу гаргадаг түнел рүү орсны улмаас Б.М нь өндрөөс унаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нарын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх...” хяналт тавьж ажиллах мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “11 ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх тухай үүрэг өгснөөс туслах ажилтнаар ажиллаж байсан шүүгдэгч Б.М.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2 болон мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2.7 заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд суулган хаягдал боржин чулуу гаргадаг түнел рүү орсны улмаас Б.М нь өндрөөс унаж, хүний амь нас хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Тухайлбал, шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноороо төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.Т, Б.Б, М.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Адуун чулуун” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Тасо стөүнз” ХХК-ний боржин чулууны уурхайд уурхайн болон үйлдвэрийн даргаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх...” хяналт тавьж ажиллах мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “11 ХАБЭА инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх тухай үүрэг өгснөөс туслах ажилтнаар ажиллаж байсан яллагдагч Б.М.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2 болон мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2.7 заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд амь хохирогчийг суулган хаягдал боржин чулуу гаргадаг түнел рүү орсны улмаас Б.М нь өндрөөс унаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч нь оршуулгын зардалд 15.569.429 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаас 1.334.208 төгрөг төлсөнг хасаж үлдэх 14.235.221 төгрөг нэхэмжилсэн болно.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан 14.235.221 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэний хариуцагчаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чад олгох нь зүйтэй гэж үзсэн.
Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэсэн байх боловч энэ талаархи баримтыг ирүүлээгүй байх тул шүүх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б, Ч.Т, Б.Б нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, мөн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч М.Б, Ч.Т, Б.Б нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эрүүгийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тооцон гарах зардалгүй. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх авах санал гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч:
Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дамбажижин:
... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан:
Шүүхээс тогтоосон хохирлыг нэн даруй биелүүлэх болно. Компанийн зүгээс нэг ажилтан нас барсанд харамсаж байна. Мөн энэ хэрэгтээ холбоотой компанийн 3 ажилтан шүүхээс гэм буруутайд тооцуулж ял сонсох гэж байгаад харамсаж байна. Эрүүгийн хөнгөрүүлэх байдал зэргийг харгалзан компанийн 3 ажилтанд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг:
...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан байдал, хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг:
...Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгч байсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б:
...Хөнгөн ял оногдуулж өгнө үү.. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Т:
...Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б:
...Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч М.Б, Ч.Т, Б.Б нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг болон тэдний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч М.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Ч.Т нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын Ч.Тыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Баянгол дүүргээс гарахыг,
шүүгдэгч Таргуд овгийн Бадайн Б.Бийг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот Хан-Уул дүүргээс тус тус гарахыг хориглож, шүүхээс тогтоосон Хан-Уул дүүрэг болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дотор чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоож,
оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн ______дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Т, М.Б, Б.Б нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,
Шүүгдэгч Ч.Т, Таргуд овгийн Бадайн Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч М.Бийг шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Гянийхан овгийн Мөнхтогтохын М.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын Ч.Тыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Баянгол дүүргээс гарахыг,
шүүгдэгч Таргуд овгийн Бадайн Б.Бийг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Хан-Уул дүүргээс тус тус гарахыг хориглож, шүүхээс тогтоосон Хан-Уул дүүрэг болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дотор чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоосугай.
6. Шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын Ч.Т, Таргуд овгийн Бадайн Б.Б нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүхээс шүүгдэгч Ч.Т, Б.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
8. Эрүүгийн ______дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаас нийт 14.235.221 /арван дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чад олгож, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын Ч.Т, Таргуд овгийн Бадайн Б.Б, Гянийхан овгийн Мөнхтогтохын М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын Ч.Т, Таргуд овгийн Бадайн Б.Б, Гянийхан овгийн Мөнхтогтохын М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН