Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2020/01065

 

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан Ж.Ц, С.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2012 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Б г эх С.Т ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Б г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Ц аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Хариуцагч Ж.Ц  нь шүүхийн шийдвэр гармагц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 64-р байр, 105 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар гэрчилгээнээс нэрээ хасуулж, өмчлөх эрхээс татгалзаж, С.Т ын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд үлдээх, 2013 оны 09 сарын 24-ний өдөр Голомт банктай байгуулсан ЗБ3150003502 дугаартай ипотекийн зээлийн гэрээний үүргээс хамтран зээлдэгчээс нэрээ хасуулах, уг зээлийн гэрээний үүргийг С.Т  цаашид дангаар биелүүлж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах, дээрх үйл ажиллагаа хэрэгжсэн нөхцөлд С.Т  нь Ж.Ц д 2020 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хугацаа олгож, хариуцагч Ж.Ц  нь тус хугацаа хүртэл Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 64-р байр, 105 тоот хаягт амьдрах бөгөөд 2020 оны 11 сарын 01-ний өдрийн дотор С.Т д тус байрыг байр, цахилгаан, СӨХ, интернэт, бусад төлбөрийн өр төлбөргүйгээр хүлээлгэн өгөх, С.Т  нь Ж.Ц ыг байр суллаж хүлээлгэн өгсөн тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 64-р байр, 105 тоот хаягт байрлах 31 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс Ж.Ц д оногдох хувь буюу 3,408,333 төгрөгийг гарган өгөхөөр харилцан тохирч эвлэрсэн талуудын эвлэрлийг баталсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Ж.Ц аас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Т д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.